Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 460

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 07 өдөр                                          Дугаар 139/ШШ2019/00460                                                 Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би ТХХК-ийн Д салбарын нэхэмжлэлтэй Ц.Ө, Б.Ж нарт холбогдох 66874751, 59 төгрөг гаргуулах тухай  139/2019/00406/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонбаяр,   нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ТХХК-ийн Дундговь салбар тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:    Зээлдэгч Ц.Ө, хамтран зээлдэгч Б. Ж нар нь Төрийн банкны Дундговь аймаг дахь Сайнцагаан тооцооны төвөөс 2018 оны 06 сарын 27-ны өдөр газрын тээвэр болон хийн хоолойн тээврийн зориулалтаар ... 2211000151483 тоот гэрээ байгуулан 60,000,000.00 /жаран сая/ төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 26.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч тус зээлийг авснаас хойш үндсэн зээлээс 3184505.05, хуримтлагдсан хүү  7688750, 62  төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 1994.33 төгрөгийг тус тус төлсөн. 2018 оны 12-р сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй...Зээлдэгч нарын төлбөр зохих зээлийн төлбөр нь 2019 оны 09-р сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн  зээлийн төлбөрийн үлдэгдэл 56815494 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 9986529, 12 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 72727.52 төгрөг, нийт  зээлийн төлбөр 66874751.59 төгрөг байна. ...иймд Ц.Ө Б.Ж нараас 66874751,59 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ТХХК-ий Дундговь салбараас Ц.Ө, Б.Ж нарт холбогдогдуулан 66874751, 59 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах, төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.  

Хариуцагч Ц.Ө, Б.Ж нар нь 2018 оны 06 сарын 27 өдөр 221100151483 дугаартай зээлийн гэрээгээр ТХХК-с 60 сая төгрөгийг 60 сарын хугацаа зээлсэн болох нь, тус зээлийн барьцаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 9-р байр, 37 тоот орон сууц, ДУЭ 90-20 дугаартай beiben маркын зүтгүүр, ТЧ 90-20 дугаартай jidong chenege маркын чиргүүл, зурагт 1ш, хөлдөөгч 1ш, мөнгөн аяга 8ш, бараа материал зэргийг барьцаалсан болох нь тус тус тогтоогдож байна. /хэргийн 5-9, 20-21, 23-26/

Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд нийт 10875250 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 10-12, 19/

Талуудын хооронд байгуулагдсан 221100151483 дугаартай зээлийн гэрээ нь тус гэрээний 6-р зүйлийн 6.2.1-д зааснаар цуцлагдсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч нараас зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө буцаан шаардах  эрх үүссэн байна.  /хэргийн 15-18/

Хариуцагч нарт 2019 оны 10 сарын 02 өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд хариу тайлбар /зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, нотлох баримт/-ыг 2019 оны 10 сарын 16 дотор ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч тус шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Мөн хариуцагч нарт шүүх хуралдааны товийг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлон зарлагдсан шүүх хуралдаанд ирээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “... хэргийн материалтай танилцах,....шүүх хуралдаанд оролцох” нь зохигчид хуулиар олгогдсон эрх тул хариуцагч нар шүүх хуралдаанд ирээгүй, хэргийн материалтай танилцаагүй нь хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

 Хариуцагч Ц.Ө, Б.Ж нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Ө /ЗГ /-аас 33437375,80 /гучин гурван сая дөрвөн зуун гучин долоон мянга, гурван зуун далан таван төгрөг наян мөнгө/ төгрөг,  Б.Ж /ЗГ /-аас  33437375,80 /гучин гурван сая дөрвөн зуун гучин долоон мянга, гурван зуун далан таван төгрөг наян мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ТХХК-ийн Дундговь салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч Ц.Ө, Б.Ж нар нь 66874751,59 /жаран зургаан сая найман зуун далан дөрвөн мянга долоон зуун тавин нэгэн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө / Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 9-р байр, 37 тоот орон сууц, ДУЭ 90-20 дугаартай beiben маркын зүтгүүр, ТЧ 90-20 дугаартай jidong chenege маркын чиргүүл, зурагт 1ш, хөлдөөгч 1ш, мөнгөн аяга 8ш, бараа материал /-үүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 492323, 75   /дөрвөн зуун ерэн хоёр мянга гурван зуун хорин гурван  төгрөг далан таван мөнгө/-ийг   улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас   492323, 75   /дөрвөн зуун ерэн хоёр мянга гурван зуун хорин гурван  төгрөг далан таван мөнгө/-ийг   гаргуулж нэхэмжлэгч талд  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б