Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
Хэргийн индекс | 186/2018/0246/Э |
Дугаар | 1271 |
Огноо | 2019-12-19 |
Зүйл хэсэг | 17.3.2.1., |
Улсын яллагч | А.Нямсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1271
2019 12 19 2019/ДШМ/1271
А.Г-, Б.А-, Б.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Нямсүрэн,
шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ш.Мягмарцэрэн,
шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
хохирогч Б.Э-, А.Нямцэрэн, Б.У-,
хохирогч Н.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэн,
хохирогч Б.У-гийн өмгөөлөгч Ц.Гансүх,
хохирогч Б.Э-, Б.Б- нарын өмгөөлөгч Т.Сайнбаяр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/718 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Ганбилэг, Б.А- нарт холбогдох 2014250005671 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн А-гийн Г, Өвөрхангай аймагт 1989 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/
2. Б овгийн Б-ийн А, Говь-Алтай аймагт 1973 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Зүүн нарангийн 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/
3. С овгийн Б-ын Б, Орхон аймагт 1985 оны 2 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Жаргалантын 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/
А.Г-, Б.А- нар бүлэглэн “замын тендер авч өгнө” гэж хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Ц-гээс 2013 оны 4 дүгээр сард 20,000,000 төгрөг, Ц.Жаар дамжуулан Б.Б-ас 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 200,000,000 төгрөг, Б.Э-аас 2013 оны 4 дүгээр 9-нөөс 8 дугаар сарын 30-ны хооронд нийт 209,050,000 төгрөг, Б.Б-гаас 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөг, Ц.З-аас 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 7,500,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,
А.Г-, Б.Б- нар бүлэглэн Б.У-ийг “Мон фүүд” ХХК-ийн лаазалсан бүтээгдэхүүнийг ОХУ-д гаргах бизнест хамтран ажиллана, гаалын татвар төлнө” гэх зэргээр хуурч 2016 оны 1, 2 дугаар саруудад нийт 36,500,000 төгрөг, Д.Нг “ОХУ-аас гурил импортоор оруулах бизнест хөрөнгө оруулаач” гэж хуурч 2016 оны 6 дугаар сард нийт 28,500,000 төгрөг, “Бэг бүрд” ХХК-ийн барьж байгаа барилгын дотор заслын ажлыг хийхээр гэрээ байгуулсан боловч уг ажлыг хийгээгүй атлаа бартераар авсан байрандаа захиалга авч байгаа мэтээр хуурч А.М-аас 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 2,300,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, Д.Наранцэцэгээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан 32,670,000 төгрөг, Б.У-тай 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулан 50,000,000 төгрөг тус тус шилжүүлэн авсан гэмт хэрэгт,
А.Г- нь ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Д.Нгийн 7,000,000 төгрөгийн үнэ бүхий “Соната-6” загварын автомашиныг худалдаж авна гэж хуурч өөртөө шилжүүлэн авсан, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Б-ыг “замын тендер авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогчийг төөрөгдүүлж, 30,000,000 төгрөг, Д.Нгээр дамжуулан Г.Д-гаас “50,000,000 төгрөгийн зээл бүтээж өгнө” гэж 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан гэмт хэрэгт,
Б.А- нь ганцаараа 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.О-өөр дамжуулан “худгийн тендерийн ажил бүтээж өгнө” гэж Ц.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдүүлж 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.Г-, Б.А-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч А.Г-, Б.А- нарыг ганцаараа болон бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан, шүүгдэгч Б.Б-ыг бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Г-эд 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.А-д 4 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг баримтлан шүүгдэгч А.Г-ийн цагдан хоригдсон 90 хоногийг торгох ялд шилжүүлэн нийт 1,350,000 төгрөгийг ялаас хасч тооцож биечлэн эдлэх торгох ялыг нийт 18,650,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.А-гийн цагдан хоригдсон нийт 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Г-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-ээс нийт 82,705,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-д 20,000,000 төгрөг, хохирогч Б.Э-д 10,050,000 төгрөг, хохирогч Б.У-т 16,230,000 төгрөг, хохирогч Д.Нд 12,750,000 төгрөг, хохирогч А.М-д 4,800,000 төгрөг, хохирогч Д.Наранцэцэгт 8,875,000 төгрөг, хохирогч Б.У-д 10,000,000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.А-гаас 249,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Цэндсүрэнд 20,000,000 төгрөг, Б.Б-д 123,000,000 төгрөг, Б.Э-д 66,800,000 төгрөг, хохирогч Б.Б- 25,000,000 төгрөг, хохирогч Ц.З-т 5,200,000 төгрөг, хохирогч Ц.А-од 9,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Б-оос нийт 111,055,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.У-т 20,270,000 төгрөг, хохирогч Д.Нд 13,950,000 төгрөг, хохирогч А.М-д 20,000,000 төгрөг, хохирогч Д.Наранцэцэгт 21,335,000 төгрөг, хохирогч Б.У-д 35,500,000 төгрөг тус тус олгож, иргэний хариуцагч Ц.Жаас 7,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан А.Г-ийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу бусдад учруулсан хохирлоо 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD-г хэрэгт үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5, 6 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан 88-88 УБР улсын дугаартай “Range rover” загварын тээврийн хэрэгсэл, Ү-2206015516, Г-220600 гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8-288 тоот хувийн сууц, газрын хамт битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, А.Г-ийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 28-96УНН улсын дугаартай “Тоyota crown” загварын тээврийн хэрэгслийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоол, 25-59УНА улсын дугаартай “Nissan Murano” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоол зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д ял оногдуулахдаа “үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй буй байдал, бусдад учруулсан хохирлоо огт төлөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэв” гэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хохирол төлбөрийг төлсөн байдлыг анхаараагүй, эсхүл анзаараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шийдвэр гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хохирол төлбөрөө огт төлөөгүй гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэнэ. Б.А- нь 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Оюунаа гэх хүнээр дамжуулан 80,000,000 төгрөгийг хохирогч Баттулгад өгсөн. Цэндсүрэнгийн 20,000,000 төгрөгийг Энхтайваны дансаар төлж дууссан нотлох баримт хэрэгт байгаа. Жаргалсайхан гэгчээр дамжуулсан гэх мөнгөний 200,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөг, Ганбилэгтэд өгсөн мөнгөнөөс 15,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөгийг иргэн Оюунчимэгээр дамжуулан 80,000,000 төгрөг болгон буцааж төлсөн. Хавтаст хэрэгт өгсөн Энхтайваны хэлж байгаа үнийн дүнгээс илт зөрүүтэй, гүтгэн тооцсон. Би мэдэх үнийн дүнг Энхтайван, Даваабаяр, Энхжаргал, Жавхлант гэх хүмүүсийн дансаар шилжүүлсэн нотлох баримтыг 2018 оны шүүх хурал дээр гаргаж өгсөөр байхад шүүх нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй гэх дүгнэлтийг үл зөвшөөрч байна.
Би Баясгалан гэдэг хүнийг танихгүй, уулзаж ч байгаагүй, авч байгаагүй энэ хүнтэй холбоотой мөнгийг надад өгсөн мэтээр хуурамч мэдүүлэг өгч байгаад гайхаж байна. Мөн Зоригтбаатар гэдэг хүнийг бас танихгүй, мөнгө аваагүй, Ганбилэгт анхнаасаа зохион байгуулж бүх хэрэгт надтай холбоотой мэтээр харагдуулахын тулд бүрдүүлэн бичсэн баримт, байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээс харж болно. Зоригтбаатар, Баясгалан гэх хүмүүстэй холбоотой мөнгө гэж өгөөгүй. Би Оюунтөгс гэж танихгүй. Энэ хүнтэй холбоотой анх холбогдсон асуудал Ганбилэгт болон түүний танил эгч Дариймаа гэж байсан талаар дамжуулан Оюунтөгсийн ажилладаг компани дээр авто замын ямар нэгэн ажил гаргуулж өгсөн гэсэн. Би тухайн ажлыг танил Мэндбаяр гэх хүнд хэлэхэд тухайн компани бичиг гаргаж өгсөн боловч даатгалд өртэй учир уг ажлыг авч чадахгүй болсон. Энэ асуудал яригдсанаас хойш 4 сарын дараа Оюунтөгс өөрөө холбогдож “Ганбилэгт, Дариймаа хоёртой ярилцсан их хэмжээний мөнгө нэхээд байна. Манай компанид ажил олгох асуудал боломж байна уу, энэ дунд нь зуучилж байна. Дариймаа гэх хүн мөнгө өгвөл асуудлыг зохицуулж болно гээд байна” гэж ярьсан. Би тийм юм байж болохгүй гэдгийг хэлсэн. Үүнээс хойш Оюунтөгс нь байнга өөрөө утсаар ярьж “ах нарын компани дээр ажил гаргаж өгөөч, хувийн тохироо хийе” гэж ярьсан. “10,000,000 төгрөг өгье, та энэ мөнгөөр ажил олж өгөөч” гэсэн би уг мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг Ганбилэгтэд өгсөн. Уг ажлыг авах гэж байгааг мэдсэн байсан. Ингээд Мэндбаяртай зээлийн гэрээ хийж уг мөнгийг Мэндбаярт өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчилсан. Ц.А-ыг гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд гэж үзэхээр хэдий ч худаг байгуулах ажлыг авч өгч чадна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл, үндэслэлгүй дүгнэлт гэж хэлэхээр байна. Тодруулбал, Ц.А-ыг хуурсан, зохиомол байдлыг бий болгосон гэх байдал тогтоогдоогүй. Харин ч Оюунтөгс нь өөрөө ажил авах, энэхүү ажилд нь 15,000,000 төгрөг хэрэгтэй болсон мэтээр ойлгуулж, бусдад мөнгийг дамжуулан өгсөн нь өөрийнхөө авсан 5,000,000 төгрөгийг увуулж цувуулан төлсөн байдлаас нь харагдаж байна. Түүнчлэн хохирогчоор тогтоогдсон Ц.А- 9,500,000 төгрөгийг Б.А-гаас гаргуулна гэж мэдүүлсэн.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан үлэмж хэмжээний хохирол арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээ хамаарах бөгөөд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг мянган төгрөгтэй тэнцүү гэж үзвэл арван мянган нэгж нь 10,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээ буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн шинжийг агуулсан болно. Өөрөөр хэлбэл хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар тооцвол яллагдагчаар татах хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Мөн А.Г-тэй хамтран үйлдсэн гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу яллагдагчаар татах хамгийн сүүлийн хугацаа 2013 оны 12 дугаар сарын 30-ныг гэж тооцвол 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байна. Гэтэл энэ талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэснийг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл тогтоолд өөрчлөлд оруулж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... төлбөр тооцоотой холбоотой асуудлыг өмгөөлөгч ярьлаа. Баттулгын 123,000,000 төгрөгийн хувьд би мэдэхгүй. Мөнгийг Оюунгэрэл эгчээр дамжуулж А.Г-ийн эхний авсан 30,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг, Жаргалсайханы холбоотой 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний мөнгөнөөс дамжуулж төлсөн байдаг. Гэтэл 1 жилийн өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 31-ний шүүх хуралдаан, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл А.Г- 80,000,000 төгрөгийг Б.А- төлсөн гэж мэдүүлж ирсэн. Прокуророос үүнийг үнэлэхдээ шүүгдэгч А.Г-ийн төлсөн мөнгөнөөс хасч бодсон. Үлдсэн А.Г-ийн авсан мөнгө болон Жаргалсайхан хоёрын авсан мөнгөний үнийн дүнг нийлүүлж шүүхэд оруулж ирсэн. Шүүх энэ асуудал дээр ямар ч судалгаа хийсэнгүй. Иргэний хариуцагч Жаргалсайханы мөнгө хаана ямар мөнгөн дүн яваад байгаа нь тодорхой бус байна. Мөн Арсланболдтой холбоотой асуудал дээр би санал нийлэхгүй байгаа. Учир нь, би Арсланболдтой биш Оюунтөгстэй зээлийн гэрээ байгуулсан.” гэв.
Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Арсланболдоос мөнгө авсан гэх 2015 оны үйлдлийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Чингэлтэй дүүрэгт шалгагдсан хэрэгтэй нэмж нэгтгэсэн юм. Ингэхдээ нэмж нэгтгэсэн үйлдэл дээрээ шалгаж байсан Мэндбаяр, Мандах гэх хоёр хүний хаягийг тогтоож байх үед шилжүүлж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ирээд Мэндбаярыг шалгах ажиллагааг зогсоосон. Өөрөөр хэлбэл, Арсланболдоос Оюунтөгс 15,000,000 төгрөг авснаас 5,000,000 төгрөгийг Оюунтөгс өөрөө авч, үлдэх 10,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.А-д зээлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Б.А- нь мөн “зээлийн гэрээгээр ажил олж өгнө” гэсэн Мэндбаярт шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “... хөрөнгө чинээ, байдлаар ялгаварлахгүй ...” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Мэндбаяр нь Оюунтөгстэй адилхан үйлдлээр 10,000,000 төгрөгийг авсан байхад Б.А- нь залилагч болоод хариуцлага хүлээж, Мэндбаярыг орхигдуулсан нь ямар учиртай юм бэ? Арсланболд гэх хүний талаар ярьж байгаа учир нь 2015 оны 7 дугаар сард буюу хамгийн сүүлийн үйлдэл байгаа юм. Бусад үйлдэл өнөөдрийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн асуудлаар санал хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Учир нь, шүүх гурван хүнийг гэм буруутайд тооцсон атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Бат-Оршихыг орхигдуулсан. Шүүх Бат-Оршиход ял шийтгэл оногдуулахад оргон зайлсан учраас энэ хүний хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан тусгаарлах зэрэг ямар нэг хуулийн заалтыг оруулах нь зүйтэй.” гэв.
Шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэмт хэрэг үйлдэгдсэн санаа сэдэл, арга хэлбэр нь Зам тээврийн яамнаас зарлагдсан тендерт шалгаруулна гэснээс үүдэлтэй мөнгөний асуудал юм. Шүүгдэгч А.Г-ийн зүгээс шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Шүүгдэгч Б.А- болон түүний өмгөөлөгчийн зүгээс А.Г-ийг гэмт хэрэг үйлдэж, гол хохирлыг учруулсан атлаа торгох ял шийтгүүлсэн гэсэн асуудлыг ярьж байна. Шүүх, А.Г-ийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулсан гэж ойлгож байгаа. Тэрээр хохирогчдын хохирлыг барагдуулах гэж хөдөө орон нутагт ажиллаж байна. А.Г-ийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд төлбөр тооцооны хувьд үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хэргээс шүүгдэгч Бат-Оршиход холбогдох хэсгийг тусгаарлан өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч Б.У-гийн өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шүүх хуралдаан дээр хэлж буй тайлбаруудад хохирол учруулаагүй, харин өөрөө хохирогч гэсэн зүйл ярьдаг. Гэвч үүнийг би хэрэг удаашруулах гэсэн санаа гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын хувьд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Хохирогч Б.Э-, Б.Б- нарын өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Б.А- хохирогчидтой уулзаагүй, итгэл үнэмшил төрүүлээгүй гэсэн гомдлын үндэслэлийн хувьд тэрээр мөнгийг авч Нарантуяад өгсөн. Нарантуяа гэдэг хүнээ гаргаж ирэхгүй бол Алтантуяа өөрөө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.” гэв.
Хохирогч Б.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дагиймаагаас 2,000,000 төгрөгийг авах ёстой. Үүнийг шийтгэх тогтоолд оруулах хүсэлтэй байна. Дагиймаад олгосон мөнгийг А.Г- надад өгөх ёстой. А.Г-ээс 12,700,000 төгрөг надад төлөх тул дутуу мөнгөө гаргуулмаар байна ...” гэв.
Хохирогч Б.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бат-Оршихоос 34,500,000 төгрөг авах ёстой. Бат-Оршихын хэргийг шийдвэрлүүлмээр байна ...” гэв.
Хохирогч Б.Цэндсүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 20,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шийтгэх тогтоолд Бат-Оршиход холбогдох хэргийг оргон зайлсан үндэслэлээр тусгаарлаж, Б.А-, А.Г- нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах гомдолд хохирлыг үндэслэлтэй тогтоогоогүй учраас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар юуг шалгуулахыг хүсч байгаа нь тодорхойгүй байна. Баттулгад төлсөн 80 сая төгрөгийг төлсөн гэж хэлдэг. Зоригтбаатар Баясгалангийн мөнгийг аваагүй гэдгийг гэрч ... хэлсэн байдаг. Мэндбаярт худгийн ажлыг бүтээлгэхээр Б.А-д мөнгө өгсөн. шүүгдэгч Б.А- хэргийг хүлээх ёстой. Мэндбаярт хамааралгүй Эрүүгийн хариуцлагын хөөн хэлэлцэх хугацааны хувьд: Залилангийн үйлдэл үргэлжилсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.Г-, Б.А-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
1. А.Г-, Б.А- нар бүлэглэн “замын тендер авч өгнө” гэж хохирогчдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Ц-гээс 2013 оны 4 дүгээр сард 20,000,000 төгрөг, Ц.Жаар дамжуулан Б.Б-ас 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 200,000,000 төгрөг, Б.Э-аас 2013 оны 4 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд нийт 209,050,000 төгрөг, Б.Б-гаас 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөг, Ц.З-аас 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 7,500,000 төгрөг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Ц-гийн “... 2013 оны 4 дүгээр сард А.Г- гэдэг эмэгтэйтэй танилцсан. Тэрээр “Зам, Тээврийн яаманд ажилладаг, замын ажил авч өгнө, таньдаг мөнгөтэй байгууллага байвал урьдчилгаа аваад ажил олж өгнө” гэж ярьсан ... компанийн нэр дээр тендер гаргуулахаар 20,000,000 төгрөгийг Ганбилэгтийн хамт явж Сансарын тунелийн орчим Алтантуяад өгсөн. Миний мөнгийг Алтантуяа авахдаа “бүрэн үү” гээд авсан. Алтантуяа “Зам, Тээврийн яаманд өндөр албан тушаалд ажилладаг. Ганбилэгт тус яаманд ажилладаг боловч одоо чөлөөтэй байгаа” гэж хэлж байсан. Удахгүй бүтнэ гэж худлаа ярьсаар өдийг хүрсэн ...” /2-р хх 91-93/,
гэрч Н.Нэргүйн “... А.Г- нь “Булганы Дашинчилэнгийн 90 км замын тендерийн ажил байна, оролцох компани байна уу” гэдэг яриаг гаргасан ... үүнээс хойш эхнэр Б.Цэндсүрэнтэй “Төв аймгийн Лүнгийн чиглэлийн 38 км замын тендерийн ажил байна, хаалтын мөнгө 20,000,000 төгрөг байна уу, гурав хоногийн дараа гэрээ байгуулах урилга авна, танд ажил авах компани байна уу” гэж утсаар ярьж эхнэрийг ятгасан байсан ... “Мөнхийн гэрэлт зам” ХХК-ийг олж уг компаниас материал авч Ганбилэгт, Алтантуяа нарт 20,000,000 төгрөг бэлнээр өгсөн байсан ...” /2-р хх 96-97/,
хохирогч Б.Б-ын “... Жаргалсайхан “Зам, Тээврийн яаманд таньдаг хүн бий, танай компанид ажил олж өгөх суваг байна” гээд надаас компанийн зарим нэг баримтуудыг авсан. 7 хоногийн дараа Жаргалсайхан утсаар яриад “таны ажил бүтэхээр болсон” гээд 200,000,000 төгрөг авсан. Түүнээс хойш хойшлуулсаар байгаад 2014 оны 5 дугаар сард миний мөнгийг Ганбилэгт гэдэг хүнд өгсөн гэж хэлсэн. Би Ганбилэгтийг урьд нь таньдаг байсан. 2013 онд яг Жаргалсайхан шиг “ажил бүтээж өгнө” гэж надаас 30,000,000 төгрөг авсан ... Ганбилэгт нэг өдөр Оюунаа гэдэг хүнээр дамжуулж мөнгийг чинь буцааж өгнө гээд надад 80,000,000 төгрөг өгсөн. ... Жаргалсайхан, Ганбилэгт нар бие биенийгээ таньдаг гэдгийг би мэдээгүй ... Ганбилэгт надад сарын дараа мөнгийг буцааж өгнө гэж хэлээд авсан өгөөгүй. Ганбилэгт л намайг Жаргалсайханд зааж өгсөн байх гэж бодож байна...” /2-р хх 115-116, 3-р хх 85, 5-р хх 193/,
гэрч Ц.Жы “... Ганбилэгт “Замын ажил авч өгнө, би өөрөө Зам, Тээврийн яамны тендерийн хороонд ажилладаг” гээд Зам, Тээврийн яамны сайдын гарын үсэгтэй бичиг үзүүлсэн. Үүний дараа Баттулга ахтай танилцаж “миний танил Зам, Тээврийн яаманд ажилладаг” гээд хэлчихсэн юм. Баттулга ах “би замын ажил авмаар байна” гэж хэлсэн учраас энэ тухай ярих болсон. Би Ганбилэгтэд “чи Баттулга ахыг таньдаг юм бол та хоёрыг шууд уулзуулъя” гэхэд “хэрэггүй, та таньж олсон юм чинь таниар дамжуулж харьцана” гэсэн. Удалгүй Ганбилэгт “Завханы Тосонцэнгэл, Нөмрөг, Улиастай зэрэг газрын нийт 167 км замын ажил байна, Тулгаа ах энэ замыг авах юм уу” гэснийг Баттулга ахад хэлэхэд “болж байна, наад замыг чинь авна” гэсэн. Би Ганбилэгтэд дамжуулж хэлээд материалыг нь өгсөн. Ганбилэгт “компани дээр урилга гаргаж өгөхөөр боллоо, 500,000,000 төгрөг бэлд” гэж хэлсэн. Үүнийг Баттулга ахад хэлэхэд татгалзсан. “200,000,000 төгрөг өг” гэхээр нь өгсөн юм. Ганбилэгт надад Зам, Тээврийн сайдын гарын үсэгтэй Баттулгын “Ашид мөнхийн зам” ХХК-ийг тендерт шалгарсан үнэн гэсэн бичиг өгөхөөр нь Баттулга ахад өгсөн ...” /2-р хх 124-125/,
“... Ганбилэгтэд 200,000,000 төгрөг өгсөн. Ганбилэгт миний нүдэн дээр дарга гэх хүүхэнтэйгээ ярьсан. Дарга гэх хүүхэн нь Алтантуяа болохыг сүүлд мэдсэн. Ганбилэгт надад 7,000,000 төгрөгийг “энэ мөнгөөр байрны төлбөрөө төлж, шинэ оноо угтаарай” гээд өгсөн ...” /3-р хх 80/,
гэрч Н.Оюунчимэгийн “... Би Алтантуяаг танина, Ганбилэгтийг танихгүй. “Ашид мөнхийн зам” ХХК-ийн захирал Баттулгатай ажил хэргийн танилууд юм ... Баттулга надад “замын ажил олдохгүй хэцүү байна, хүнд хэдэн төгрөг алдчихаад байна” гэж ярихад Алтантуяагийн нэр гарахаар нь “би Алтантуяа гэх эмэгтэйг таних юм байна” гээд хэлчихсэн чинь Баттулга над руу байнга залгаад “мөнгө авч өгч чадах уу, Алтантуяагаас мөнгөө авах хэрэгтэй байна” гэж гуйдаг болсон ... 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Алтантуяа манай гэрт ирээд “би хэдэн төгрөг олчихлоо, Баттулгад өгөх гэсэн юм, та дамжуулаад өгчих” гэхээр нь хоорондоо уулзаж болохгүй юм байна гэж бодоод 80,000,000 төгрөгийг дамжуулж өгсөн ...” /2-р хх 129-130/,
“... Би сүүлд Алтаагаас 80,000,000 төгрөгийг яагаад надаар дамжуулж өгсөн учрыг асуухад “Ганбилэгт намайг Баттулгад өгчих гээд байхаар нь танаар өгүүлсэн юм. Ганбилэгт, Баттулгатай уулзах боломжгүй байгаа юм” гэж хэлсэн. Би Баттулгыг таньдаг болохоор Алтантуяа надад өгсөн байх ...” /2-р хх 131/ гэх мэдүүлгүүд,
200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ /2-р хх 119/,
хохирогч Б.Б- нь гэрч Н.Оюунчимэгээс 80,000,000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авсан тухай баримт /2-р хх 132/,
хохирогч Б.Э-ы “... А.Г- өөрийгөө Зам, Тээврийн яаманд тендерийн материал шалгаж шивэлт хийдэг гэж хэлж танилцуулаад “яамнаас 2013 онд баригдах замын ажлууд байна, энэ ажил дээр орох хүчин чадал сайтай компани байна уу, тендер шалгаруулалтанд оруулна, үүний тулд компанийн танилцуулга, урьдчилгаа 9,000,000 төгрөг авна, энэ мөнгө нь тендерт орох эрх авах, тендерийн материал бүрдүүлэх ажлын бүтээмжийн мөнгө юм” гэсэн. Би 9,000,000 төгрөг өгсөн ба цувуулж авсаар байгаад 25,000,000 төгрөг болсон ... “замын ажил олж өгнө” гэж хэлээд нэмсээр байгаад “Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлийн замын ажлууд” гэж хэлээд мөнгөө нэмж авсан. 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 9,000,000 төгрөгийг “Ховдийн Булган, Үенчийн 45 км зам” гэж аваад, 2013 оны 10 сард буцааж өгсөн. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг “Увсын 80 км зам” гэж аваад Ганбилэгт нь Алтантуяад өгсөн гэх бөгөөд 2014 оны 3 дугаар сар, 4 дүгээр сар болон 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үлдэгдэл 10,000,000 төгрөгийг дансаар өгч байсан. Дансаар шилжүүлэх үед би Алтантуяад “10,000,000 төгрөгөө Даваа гэх хүний данс руу хийчих” гэж хэлээд хийлгэж байсан. Даваагийн дансны хуулга байгаа. 2013 оны 4, 5 дугаар сард Ганбилэгт 4,750,000 төгрөг зээлсэн. 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 15,000,000 төгрөгийг “Увсын 45 км замын ажил” гэж Ганбилэгт авсан. Үүнийг буцааж өгөөгүй. 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 25,000,000 төгрөгийг “Сэлэнгийн 60 км зам” гэж аваад 2013 оны 8 дугаар сарын 23-нд буцааж төлсөн. 2013 оны 6 дугаар сарын 6-нд 25,000,000 төгрөгийг “Баян-Өлгийн 40-50 км замын ажил” гэж аваад буцааж төлөөгүй. 2013 оны 7 дугаар сард 30,000,000 төгрөгийг “Өмнө-Говийн 100 км замын ажил” гэж аваад 2,500,000 төгрөгийг өгсөн. Одоо Алтантуяа, Ганбилэгтээс үлдэгдэл 9,000,000 төгрөгийг аваагүй ... Тухайн үед Ганбилэгттэй уулзаж, мөн утсаар ярьж асуухад “тендер зарлагдсан хугацаа дуусаагүй байгаа”, эсхүл “Сонгуулийн өмнө, дараа, улсын баярын өмнө, дараа”, “сайд гадагшаа явсан, дарга нар амралтаар болон ажлаар гадаад, дотоод болон хөдөө явсан” гэх олон шалтаг хэлж хойшуулсаар байсан. Би Алтантуяад “болохгүй, бүтэхгүй байгаа бол аль аль талаа бодолцож хүний итгэлийг алдахгүй мөнгөнүүдийг нь буцааж өгье” гэхэд “тун удахгүй бүх ажил бүтэх гэж байна, санаа зоволтгүй, хүлээгээд байж бай” гэж худал хэлсээр өдийг хүрсэн ...” /2-р хх 141-145, 3-р хх 107, 5-р хх 195, 8-р хх 188-189/,
“... Ганбилэгтэд нийт 123,750,000 өгсөнөөс 70,000,000 төгрөгийг цувуулж буцаан авсан, одоо 53,750,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Алтантуяад 85,300,000 төгрөг өгсөнөөс 58,500,000 төгрөгийг цувуулж буцаан авсан, 26,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй ...” /3-р хх 107/,
гэрч Ж.Энхжаргалын “... Энхтайван “Алтантуяатай хамтарч зам барих ажилд оролцоно, мөнгөө Алтантуяад өгнө” гэж хэлсэн ...” /2-р хх 150-151/,
гэрч Х.Ганибатын “... Энхтайван “баруун чиглэлийн замын ажил олж өгнө 25,000,000 төгрөг зээлээч” гэхээр нь 2013 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 25,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж өгсөн. Энхтайванаас мөнгөө нэхэхэд “замын тендер, замын ажил олох гээд Алтантуяа гэх эмэгтэйд чиний 25,000,000 төгрөгийг өгсөн” гэсэн. Тэгэхээр нь Алтантуяатай уулзахад “25,000,000 төгрөг өгөөгүй, 15,000,000 төгрөг өгсөн. Би хувьдаа хэрэглээд дууссан, танд эргүүлж төлнө” гэж хэлсэн боловч утсаа авахгүй алга болсон. Тэгээд “Баян-Өлгий, Сүхбаатар, Дархан, Эрдэнэтийн замууд барих ажил байна, та алийг нь сонгох вэ” гэж ярьж эхэлсэн...” /2-р хх 153-154/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Б.Б-гийн “... 2013 оны 5 дугаар сарын эхээр Ганбилэгт “Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, замын ажил бүтээж чадна” гэж танилцсан. Манай “ТОБ” ХХК нь зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул замын ажил олдвол хэлээрэй гэсэн. 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Зам, Тээврийн яамны замын ажил авч өгнө, яамны үнэлгээний хүмүүст хаалт хийнэ” гэж 25,000,000 төгрөг авсан. Би “хаалт гэж юу юм бэ?” гэж асуухад “үнэлгээний хорооны хүмүүст урьдчилж 25,000,000 төгрөг өгөөд баталгаатай хаалттай болдог” гэж тайлбарлаж итгүүлсэн. Тэгээд зээлийн гэрээг 2013 оны 5 дугаар саын 23-ны өдөр байгуулж бэлнээр 25,000,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш ажлаа бүтээсэн юм байхгүй, “яаманд шалгалттай байгаа, хороо хуралдаагүй, бондын мөнгө шийдэгдээгүй” гэх зэргээр худал шалтаг тоочсоор өдий хүрсэн. Сүүлдээ утсаа таслаад сураггүй болсон...” /2-р хх 165, 166/ гэх мэдүүлэг,
“ТОБ” Групп нь Зам, Тээврийн яамны 2014-2015 оны замын тендерийн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж шалгарсан нь үнэн болно” гэсэн агуулгатай Зам, Тээврийн яамны 2013 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 13/105, 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 04/20 тоот албан бичгүүд /2-р хх 162/,
25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /2-р хх 163/,
хохирогч Ц.З-ын “... Ганбилэгт тухайн үед “Зам, Тээврийн яаманд нарийн бичгээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан, яаманд ажиллаж байсан болохоор жижиг замыг бол хөөцөлдөөд аваад өгч чадна, зам авах хүн байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь замын ажил авахаар болсон. Ганбилэгт “1 км зам 1,200,000,000 төгрөгийн өртөгтэй байдаг, урьдчилгаа 7,500,000 төгрөгийг өг” гэхээр нь материалтайгаа өгсөн. Мөнгө авснаас хойш “материалыг чинь яаманд өгсөн, танай компанийн нэр одоо зоогдох гэж байна” гэж ярьдаг байсан. Үүнээс хойш бүтэн жил өнгөрсөн боловч Ганбилэгт таг алга болсон ...” 2-р хх 173-174/,
Гэрч Б.Идэрзолбоогийн “... Алтантуяа надад “Зам, Тээврийн яаманд таньдаг хүн байна. Тэр хүнээр дамжуулан замын тендерийн ажил авч өгөх боломжтой, таньдаг замын компани байна уу, компани олж өгөх юм бол үнийн дүнгээс ажил нь гарсны дараа тодорхой хэмжээний мөнгө өгнө” гэж хэлсэн. Би 7,500,000 төгрөгийг Алтантуяатай хороололд гэрийнх нь ойролцоо уулзаад бэлнээр өгсөн. Тэр мөнгийг А.Г-ээс авсан өдрөө аваачиж өгсөн. 25,000,000 төгрөгийн хувьд Алтантуяатай хамт өөрийн автомашинтай очиж Ганбилэгтээс аваад бичиг баримтын хамт Алтантуяад өгсөн. Бичлийн арк дээр буулгаж байсан юм. Өөрт нэг ч төгрөг аваагүй ...” /8-р хх 144/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,
2. А.Г-, Б.Б- нар бүлэглэн Б.У-ийг “Мон фүүд” ХХК-ийн лаазалсан бүтээгдэхүүнийг ОХУ-д гаргах бизнест хамтран ажиллана, гаалын татвар төлнө” гэх зэргээр хуурч 2016 оны 1, 2 дугаар саруудад нийт 36,500,000 төгрөг, Д.Нг “ОХУ-аас гурил импортоор оруулах бизнест хөрөнгө оруулаач” гэж хуурч 2016 оны 6 дугаар сард нийт 28,500,000 төгрөг, “Бэг бүрд” ХХК-ийн барьж байгаа барилгын дотор заслын ажлыг хийхээр гэрээ байгуулсан боловч уг ажлыг хийгээгүй атлаа бартераар авсан байрандаа захиалга авч байгаа мэтээр хуурч А.М-аас 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 2,300,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн, Д.Наранцэцэгээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан 32,670,000 төгрөг, Б.У-тай 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулан 50,000,000 төгрөг тус тус шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.У-ийн “... 2014 оны 7 дугаар сарын үеэр Ганбилэгт гэх эмэгтэйтэй ажлын шугамаар танилцсан. Өмнө нь Ганбилэгт надаас 2,000,000 төгрөг зээлж аваад эргүүлж өгөөгүй. 2015 оны 1 сард Ганбилэгт “Бат-Орших гэх хүнтэй хамтарч “Эм Эн Эф” ХХК-ийг байгуулж “Мон фүүд” ХХК-аас 100,000,000 төгрөгийн бараа аваад ОХУ-д гаргаж зараад эргүүлээд чамд мөнгийг чинь өгнө” гэж хэлээд 13,000,000 төгрөг авсан. Тухайн мөнгийг “Мон фүүд” ХХК-д бэлнээр өгүүлсэн. 2015 оны 3 дугаар сард “бараа гааль дээр гацчихлаа, татвар 29,000,000 төгрөг хэрэгтэй байна, туслаач” гэхээр нь үл хөдлөх хөрөнгөө мөнгө хүүлдэг газар барьцаанд тавьж 30,000,000 төгрөг аваад Бат-Оршиход бэлнээр өгсөн ...” /3-р хх 209-210, 7-р хх 192-193/,
гэрч М.Насанжаргалын “... Бат-Орших, Ганбилэгт нар Ууганцэцэгт хамтран ажиллах санал тавьсан. Гаалийн татвар гэж Ганбилэгт, Бат-Орших хоёр Ууганцэцэгээс мөнгө авсан. Би тухайн үед нь хамт явж байсан юм ...” /3-р хх 213-214/,
гэрч Г.Пүрэвжавын “... мөнгө хүүлэгчээс 30,000,000 төгрөгийг бэлнээр авсан. “Бат-Орших, Ганбилэгт хоёр яаралтай мөнгө хэрэгтэй боллоо, 7 хоногийн дотор буцаагаад өгнө” гэж ярьж байсан. Галбадрах захирлаас лаазалсан мах зээлээр аваад явсан юм. Би хүн хүч дутаад байна гэхээр нь зөөлцөж өгч байсан. Эхлээд хороололд байгаа үл хөдлөхөө барьцаалаад 15,000,000 төгрөгийг Ууганцэцэгийн дансанд шилжүүлсэн байх, дараа нь Ууганцэцэг дүүгийнхээ автомашиныг барьцаалаад 15,000,000 төгрөг авсан ...” /3-р хх 215/,
гэрч Д.Галбадрахын “... Ганбилэгт, Бат-Орших нар “танай лаазалсан махыг чинь худалдан авч Орос улсад борлуулах ажил байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд манай “Мон фүүд” ХХК-тай Ганбилэгт нь “МННФ” ХХК-ийг төлөөлөн ирж байна гэж өөрсдөө лаазалсан махан дээр шошго хийж авчирч өгөөд түүнийг нь үйлдвэрлэж эхэлсэн. Ууганцэцэг гэх эмэгтэй ирж 15,000,000 төгрөг тушаасан. Дахин мах авах юм чинь нэмж үйлдвэрлээд өгөөч гэхээр нь 3,000 ширхэгийг зээлээр өгч явуулсан. Мөнгө орж ирэхгүй болохоор нь Бат-Оршихын араас ОХУ-д очоод лаазалсан махаа зарж борлуулаагүй гэдгийг мэдсэн ...” /4-р хх 128/ гэх мэдүүлгүүд,
10,540,000 төгрөгийг тушаасан баримтын хуулбар /4-р хх 124/,
хохирогч Д.Нгийн “... Бат-Орших “ОХУ-аас гурил оруулах зөвшөөрөл авсан, гэрээ хийсэн, Монголд “Хаан хүнс” ХХК-д гурил нийлүүлэхээр тохиролцсон” гэж хэлсэнд нь итгээд 49,000,000 төгрөг дансаар болон бэлнээр өгсөн ...” /4-р хх 50-51/,
гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг “... Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заасан тул хувь хүн гадаадаас гурил оруулж ирэх боломжгүй. Хуулийн этгээд хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтанд орж тэнцсэний дараа гурил импортлох эрх авна. Үүнийг Засгын газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор зохицуулсан байдаг ...” /5-р хх 209-210/,
гэрч М.Соёмбын “... Бат-Орших хэнээс мөнгө авсан талаар мэдээгүй. Найзынхаа квот дээр гурил оруулж ирэх гэж байгаа гэсэн. Найз нь хэн гэдэг талаар мэдэхгүй байна. “Хаан хүнс” ХХК-ийн нэр дээр гурил оруулж ирэх ямар нэг квот байхгүй. Гурил оруулж ирэх квотыг хэрхэн яаж авдаг талаар нарийн сайн мэдэхгүй...” 5-р хх 208/ гэх мэдүүлгүүд,
10,000,000 төгрөг өгсөн тухай баримт /4-р хх 74/, хөрөнгө оруулалтын гэрээ /4-р хх 72/,
хохирогч Г.Д-гийн “... Ганбилэгттэй “материалаа өгчих зээл бүтэх эсэхийг үзье” гэж хэлсэн. Ганбилэгт миний материалыг үзээд “50,000,000 төгрөгийн зээл гаргах боломжтой юм байна, хөөцөлдөөд өгье, урьдчилгаа 2,000,000 төгрөг өгчих” гээд Д.Н, Түвшинзаяа нарын дансаар тус тусад нь 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг шилжүүлж авсан ...” /5-р хх 206/ гэх мэдүүлэг,
хохирогч Д.Наранцэцэгийн “... Би 2015 оны 12 дугаар сард Ганбилэгт “би барилгын компанид ажиллаж байгаа, манай захирал Бат-Орших 1 м2-г 800,000 төгрөгөөр тооцож байр зарна” гэхээр нь би уг байрыг сонирхоод Ганбилэгттэй утсаар холбогдож захирал Бат-Оршихтой уулзаж эхнэрт нь 10,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Бат-Орших надад “Бэг бүрд” ХХК-тай хийсэн гурвалсан гэрээг үзүүлсэн. Тухайн үед Бат-Орших, Хүслэн гэдэг хүний дансны дугаар өгч “22,670,000 төгрөгийг хий” гэж хэлсэн. 7 хоногийн дараа энэ мөнгийг шилжүүлсэн ...” /4-р хх 217/,
гэрч П.Бадамын “... “Мон азер роуд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 450,000,000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг байрыг 1 м2-г 1,450,000 төгрөгийн үнэлж бартераар өгөхөөр тохиролцсон. 2016 оны 3 дугаар сарын 3, 15-ны өдөр дэд бүтэц хийгдэхгүй байгаа шалтгаанаар гэрээг цуцлах тухай албан бичгийг “Мон азер роуд” ХХК-д хүргүүлсэн боловч гэрээг цуцлахгүй гэсэн хариуг ирүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 250 ажилчдаа ажилд нь оруул гэж Бат-Оршиход утсаар хэлсэн боловч 15-ны өдөр 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилчид ирсэн. Ажилчид нь мөнгөө өгөөгүй гээд ажлаа хийхгүй, хоорондоо маргалдаад явсан. Бат-Оршихтой холбогдож танай ажилчид явчихлаа гэхэд “дараагийн хүмүүсээ танайх руу явууллаа, маргааш 10 цагт бэлэн байна” гэсэн боловч маргааш нь 2 хүн ирэхээр нь талбайд оруулаагүй. Үүнээс хойш Бат-Орших таг чиг болсноо нэг удаа холбогдоод “Би Орост байна, байрны урьдчилгаа мөнгө авсан хүмүүсийн хохирлыг очоод барагдууна” гэж хэлсэн ...” /4-р хх 216, 5-р хх 223/,
хохирогч А.М-ын “... Ганбилэгт “Сонгинохайрхан дүүрэгт орон сууц барьж байгаа, засвар хийх гэтэл мөнгөгүй болчихлоо, эхний хэдэн байраа хямдхан зарж байна” гэхээр нь Ганбилэгттэй танилцаж орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн ...” /5-р хх 38, 55, 57/,
гэрч Г.Пүрэвжавын “... Ганбилэгт “хямдхан байр байгаа, авах хүн байвал хэлээрэй” гэсэн. Учрыг асуухад “байрны дотор засал хийж байгаа, бартераар байр авсан” гэж хэлсэн. Тэгээд Мөнхжаргал эгчид хэлсэн. 25,000,000 төгрөгийг Хүслэнгийн данс руу хийсэн ...” /5-р хх 39-40/,
гэрч Г.Хүслэнгийн “... А.Г- “миний ХААН банкны дансыг ашиглаад компанийнхаа гүйлгээ хийж байя” гээд миний дансаар Мөнхжаргал гэдэг хүний 25,000,000 төгрөгийг оруулаад Бат-Оршихийн данс руу шилжүүлээд авсан...” /5-р хх 56/,
хохирогч Б.У-гийн “... 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Мон азер роуд” ХХК-ийн захирал Бат-Оршихтой Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Ханын материалын буудлын хажууд “Бэг бүрд” ХХК-ийн барьж байгаа байрнаас 1 м2-г 1,000,000 төгрөгөөр бодож 68 м2 талбай бүхий байрыг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Уг байр нь 2015 оны 12 дугаар сард ашиглалтанд орно гэж байсан. Байрны урьдчилгаа мөнгийг 2 хувааж өгөхөөр тохиролцоод эхний 25,000,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Хүслэнгийн дансанд шилжүүлсэн ... үлдэгдэл 25,000,000 төгрөгийг Бат-Оршихын данс руу шилжүүлсэн ...” /5-р хх 153-154/ гэх мэдүүлгүүд,
хохирогч А.М-аас Г.Хүслэнгийн ХААН банкны 5034564972 тоот дандсанд 25,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /5-р хх 37/,
“Бэг бүрд” ХХК-ийн захирал Я.Ганбаатар болон “Мон азар роуд” ХХК-ийн захирал Б.Б- нарын байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” /5-р хх 205-215/ зэрэг нотлох баримтуудаар,
3. А.Г- нь ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Д.Нгийн 7,000,000 төгрөгийн үнэ бүхий “Соната-6” загварын автомашиныг худалдаж авна гэж хуурч өөртөө шилжүүлэн авсан, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.Б-ыг “замын тендер авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогчийг төөрөгдүүлж, 30,000,000 төгрөг шилжүүлэн авсан, Д.Нгээр дамжуулан Г.Д-гаас “50,000,000 төгрөгийн зээл бүтээж өгнө” гэж 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Б-ын “... Би Ганбилэгтийг урьд нь таньдаг байсан. 2013 онд яг Жаргалсайханы ярьж байсан шиг ажил бүтээж өгнө гэж хэлээд надаас 30,000,000 төгрөг авсан. Жаргалсайхан, Ганбилэгт нар нэгнээ таньдаг гэдгийг би мэдээгүй. Ганбилэгт сарын дараа буцааж өгнө гээд мөнгө авсан, өгөөгүй...” /2-р хх 115-116, 3-р хх 85, 5-р хх 193/ гэх мэдүүлэг,
хохирогч Б.Б-ас шүүгдэгч А.Г-эд 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 30,000,000 төгрөг зээлсэн тухай гэрээ /2-р хх 118/,
хохирогч Д.Нгийн “... Манай нөхөр Солонгос Улсаас автомашин оруулж ирж зардаг. Ганбилэгт унах унаагүй болчихлоо гэж “Соната-6” загварын автомашиныг мөнгийг нь удахгүй өгөх нөхцөлтэй аваад явсан...” /4-р хх 50-51/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
4. Б.А- нь ганцаараа М.О-өөр дамжуулан “худгийн тендерийн ажил бүтээж өгнө” гэж Ц.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдүүлж 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.А-ын “... 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Мөнхбат, Оюунтөгстэй намайг уулзуулаад “энэ хүнтэй зээлийн гэрээ хийчих, наад хүн чинь ажил олж өгнө” гэсэн. Тэгээд Оюунтөгстэй зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөнгөө өгөхгүй нилээд удсан. Нэхэхээр “Алтантуяагаас авч өгнө” гэдэг. “Яаж өгөх юм” гэж асуухаар цагдаад өгсөн байгаа, эрүү үүсгэн шалгаж байгаа гэдэг байсан. Алтантуяатай байнга утсаар ярьж мөнгөө нэхэхээр “өнөө, маргаашгүй өгнө” гэдэг...” /3-р хх 62-63/,
гэрч О.Мөнхбатын “... 2015 онд Оюунтөгс “би нэг ажил авч байгаа, тэр ажил дээр туслан гүйцэтгэгчээр орж ажилла, 15,000,000 төгрөг яаралтай шилжүүл, 14 хоногийн дотор буцаагаад өгнө, одоо чиний хийх ажилтай холбоотой байгаа юм” гэсэн. Би өөрөө хөдөө орон нутагт ажлаар явах гэж байсан учраас найз Арсланболдыг дуудаад ийм ажил байгаа талаар ярьсан. Арсланболд “наад ажилд чинь мөнгө оруулна” гэхээр нь Оюунтөгстэй уулзуулсан. Тэр 2 зээлийн гэрээ байгуулаад Арсланболд, Оюунтөгсөд 15,000,000 төгрөг өгсөн. Ажил нь бүтээгүй тул Оюунтөгсөөс мөнгөө нэхэхээр “би та нарын мөнгийг цаашаа нь ажил бүтээж өгөх хүндээ өгсөн, тэр хүнээсээ аваад өгье” гэдэг. Тэгээд Алтантуяатай уулзуулсан. Алтантуяа “мөнгө өгнө, 10,000,000 төгрөг л авсан шүү” гэж хэлсэн ...” /3-р хх 109/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч А.Г-, Б.А- нар нь Зам, Тээврийн яаманд ажилладаг мэтээр өөрсдийгөө танилцуулж, “замын тендерт шалгаруулна” гэж хохирогчдыг хуурч, зарим хохирогч нарт замын сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуурамч албан бичиг үзүүлэн төөрөгдүүлж их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан, шүүгдэгч А.Г- нь Б.Б-той бүлэглэн бизнес эрхлэх тодорхой хөрөнгийн эх үүсвэргүй атлаа “хүнсний бүтээгдэхүүн экспортолж, импортлон ашиг олно” гэж хохирогчдыг хуурч их хэмжээний мөнгийг нь шилжүүлэн авсан, мөн барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх ажиллах хүч, туршлага, хөрөнгийн эх үүсвэргүй, хуулийн этгээдийн нэрээр гэрээ байгуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй атлаа гэрээний үнэ болох байрнуудыг бусдад худалдан их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан, шүүгдэгч А.Г- нь “автомашин худалдаж авна, зээл гаргаж өгнө” гэж, шүүгдэгч Б.А- нь “худгийн тендерийг авч өгнө” гэж бусдыг хуурч хөрөнгө, мөнгийг нь шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г-, Б.А- нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцооны хэлбэр зэрэгт бодитой дүгнэлт хийж шүүгдэгч А.Г-ийн хохирол төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулсан, төлөхөөр санал санаачлага гаргасан, хохирогчдоос хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар хүсэлтээ илэрхийлсэн /10-р хх 82/ зэрэг байдлыг харгалзан 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Б.А-гийн хамтран оролцооны хэлбэр, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 4 жил хорих ял шийтгэж, ялыг ялгамжтай оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “гэрч Н.Оюунчимэгээр дамжуулан хохирогч Б.Б-д 80,000,000 төгрөг төлсөн байхад үүнийг шүүгдэгч А.Г-ийн төлсөн төлбөрт оруулан тооцсон, хохирогч Б.Цэндсүрэнгийн 20,000,000 төгрөгийг хохирогч Б.Э-ы дансанд шилжүүлж төлсөн, хохирогч Б.Б-, Ц.З- нарыг танихгүй, тэднээс мөнгө аваагүй, хохирогч Ц.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон залилан мэхлээгүй, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шүүх хууль буцаан хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.Б-, гэрч Н.Оюунчимэг /2-р хх 131/, шүүгдэгч А.Г- нарын мэдүүлгээр 80,000,000 төгрөгийн хохирлыг А.Г- нь шүүгдэгч Б.А-, гэрч Н.Оюунчимэг нараар дамжуулан хохирогч Б.Б-д өгсөн болох нь тогтоогдов.
Түүнчлэн хохирогч Б.Э-д шүүгдэгч Б.А-гаас төлөх 66,800,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүйн гадна хохирогч Б.Цэндсүрэнгээс авсан 20,000,000 төгрөгийн төлсөн баримт хэрэгт авагдаагүй, хохирогч Б.Б-, Б.Зоригтбаатар нар замын ажлын тендер авах зорилгоор шүүгдэгч А.Г-эд мөнгөө өгч залилуулсан гэдэг боловч шүүгдэгч А.Г-, гэрч Б.Идэрзолбоо нарын мэдүүлгээр /8-р хх 144/ эдгээр хохирогч нарын мөнгийг шүүгдэгч Б.А- авсан, хохирогч Ц.А- нь худгийн ажлын тендерийг авахаар М.О-тэй хэлэлцэн тохиролцож мөнгөө өгснийг шүүгдэгч Б.А- дамжуулан авсан нь нотлогдож байх тул хохирлын тооцооны талаар болон гэм буруугаа эс зөвшөөрсөн гомдол үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.А-гийн үйлдсэн хэд хэдэн удаагийн үйлдэлдтэй нэг төрлийн гэмт хэргийн хамгийн сүүлийнх нь 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хөнгөрүүлэн тогтоосон байх тул шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүгдэгч Б.Б- нь шүүх хуралдаан завсарлаж хохирол төлбөр төлөх хугацаа олгосон үед ял оногдуулах шүүх хуралдааны шатнаас оргон зайлсан бөгөөд энэ талаар шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнд холбогдох хэргийг тусгаарлан, түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн /10-р хх 93/ талаар хуралдааны тэмдэглэлд тусгасан байх боловч шийдвэр нь хэрэгт авагдаагүй байна. Мөн шүүгдэгч Б.Б-од холбогдох хэргийг тусгаарлан, түдгэлзүүлсэн атлаа түүнийг гэм буруутайд тооцож, хохирол гаргуулахаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзлээ. Гэвч энэхүү зөрчлүүд нь шүүгдэгч Б.А-, А.Г- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй учраас тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар анхан шатны шүүхийн алдааг залруулсан болно.
Хэргийг тусгаарласан үндэслэлээр энэ хэргийн нотлох баримтууд хуулбар байдлаар авагдсан байх боловч энэ асуудлыг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж тусгаарласан хэрэгт авагдсан нотлох баримтуудын эх хувьтай харьцуулан шинжлэн судалж шалгах ажиллагаа явуулсан байх тул нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН