Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 426

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Ж.*******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулж Ж.*******-ын нэхэмжлэлтэй С.*******-оос мах, түүхий эд дутуу нийлүүлсний үлдэгдэлд 16.662.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух иргэн Ж.*******- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие Завхан аймгийн ******* сумын төвд амьдардаг билээ. 2017 оны 10-р сарын дундуур ******* сумын иргэн С.*******- утасдаад ямааны наймаа хийх мөнгө байна уу хамтарч хийе гэсэн. Мөнгө зээлээр бол олдоно гэсэн чинь тэгвэл хийе зээлийн хүү бол асуудалгүй ашигтай наймаа гээд байхаар нь хоёулаа тохирч зээл авахаар болж наймаагаа дуусгаад зээлээ хүүгийн хамт төлөөд цэвэр ашгийг 30% *******-од өгөхөөр тохирч 2017 оны 10-р сарын 20-ны өдрөөс 2018 оны 03-р сарын 08-ны өдрийг хүртэл Хаан банкны мобиалаар 56.500.000 төгрөгийг *******-ын дансанд шилжүүлсэн болно. Ингээд ямаа 35.000-65.000 төгрөгийн хооронд авч эхэлсэн бөгөөд мөн махтайгаа цуг арьс сүүлдээ борлонгийн арьс зуданд хорогдсон ямааны арьс авч байхдаа махаа хот руу явуулж борлуулж байсан юм. Тэгэхээр нь би чинь мах ширнийхээ ашиг орлогоо тооцоод надад хэлээч гэхээр би тэгж тооцдоггүй. Айх зүйлгүй мөнгөө л олж явуул гээд байхаар нь итгээд мөнгө шилжүүлж байсан. Хэд хоногийн дараа би танайд очиж хэд хоноё гэхээр хэрэггүй харин хот явж эндээс явуулсан ачааг зарж борлуул гэсний дагуу хот явж махыг нь борлуулж 27080.0 төгрөгийг *******-ын дансанд шилжүүлж 2009300 төгрөгийг тээврийн хөлс 2 жолоочид шилжүүлсэн. Ингээд 03-р сарын 08-нд ачиж явуулсан ачаа нь дутуу ачуулсан байхаар асуусан чинь би ашгаа авсан надад өөр авсан зүйл байхгүй гээд утсаа таслаад аваагүй. Тэгэхээр нь зээлээр хотод өгсөн арьс сүүлд ирсэн 550 ямаа 200 борлон зэргийг *******рэндоржтой утсаар ярьж 42664,0 төгрөг болгоод зээл хүүгээ төлсөн чинь үндсэн мөнгөнөөс 16,662,00 төгрөг дутаж байна. Энэ талаар *******-од хэлэхэд хотод байгаа хамгийн өндөр ханшаар тооцсон. Одоо өгөх мөнгө болсон. Би ч гэсэн адилхан шатсан гээд байна гэжээ.

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух С.*******- шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.*******- надад 56,500,000 төгрөгийг мобиалаар шилжүүлж түүхий эд болон мах авхуулсан юм. Энэ мөнгөнд нь би ачааг нь явуулж, өөрөө борлуулалтыг нь хийсэн. Энэ хүн маань надаас 16,662,000 төгрөг нэхэмжилжээ. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин би өөрөөс нь ажлын хөлс авна. Би харин энэ хүнд ачаа бараа явуулаагүй мөнгийг нь ашигласан бол хариуцлага хүлээнэ. Энэ хүн маань борлуулалт хийхэд дандаа дутна. Хэлэхээр чи дуугай бай гэж хэлнэ. Зарим барааны үнэ нь тооцоонд ороогүй. Жишээ нь доод тал нь өлөнгийн үнэ аваагүй гэж хэлдэг юм. Өөрөө мэдэж байгаа. *******- гуай өөрөө арьсаа хүлээж авалгүй. Өөр хүнийг хүлээж ав гэж хэлсэн байсан. Тэгсэн чинь 300ш арьс солигдсон. *******нкны мөнгө хийх гэж байна түргэн ачуул гээд байхаар нь би өөрөө машинаараа Сонгино сум оруулж ачуулсан гэжээ.

 Нэхэмжлэгч Ж.*******- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 сард *******- надтай хамтран ажиллах санал гаргаж байсан. *******- би сумандаа ямаа авч байна. Ямаа авахуулж байсан хүн маань ямаагаа аваад дуусчихсан хүмүүс ямаа өгье гээд байна. Надад мөнгө байхгүй. Хоёулаа ямааны наймаа хийе гэсэн. Тэгэхээр нь би надад мөнгө бас байхгүй байдаг гэсэн чинь та мөнгө зээл, мөнгө л ол би ямааны мах арьс шир аваад байж чадна гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл мөнгө зээлж олно. Зээлсэн мөнгөө хүүтэй нь хоёулаа хувааж төлнө. Наймаагаа дуусахаар цэвэр ашгаа 30 хувь, 70 хувиар авъя гэхэд *******- тэгье гэсэн. Тэгээд би хүнээс хадгаламж барьцаалсан зээл болон өөрөө зээл авсан. Би эхлээд *******-ын данс руу 2017 оны 10 сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш *******-ын данс руу нийт 56.500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед *******- ямааны мах авч Улаанбаатар хот руу явуулж зарж байсан. Би сүүлд нь Улаанбаатар хот явж *******-ын авсан махыг зараад мөнгийг нь буцаагаад *******-ын данс руу шилжүүлж байсан. *******- ямааны арьс шир, махыг 3 удаа Улаанбаатар хот руу ачуулсан. Би түүнийг нь Улаанбаатарт хүлээж аваад зарж борлуулаад мөнгийг нь *******- руу шилжүүлсэн. Тухайн үед цагаан сар туслан байсан учраас арьс шир, мах авах хүн байхгүй. Үлдэгдэл бараагаа зээлээр өгсөн байж байгаад цагаан сарын дараа 03 сарын дундуур үлдэгдэл 3.000.000 төгрөгөө авсан. Гэтэл наймааны явцад *******- маш их хэмжээний түүхий эд байна машинд багтахааргүй байна гэхээр нь аймгийн төвөөс *******т-Өлзий гэдэг жолоочтой хөлс мөнгийг нь тохироод том машин явуулсан. Гэтэл над руу 550 ширхэг ямаа, 200 ширхэг борлон, 678 нэхий, 22 үхрийн шир, 1 тэмээний мах арьстайгаа явуулаад одоо болчихсон би өөрөө ашгаа авсан танд өгөх өөр зүйл байхгүй гээд утсаа тасалсан. Би түүхий эд ачсан машинаасаа түрүүлж Улаанбаатар хот ороод ачаагаа хүлээн авч зараад *******-той ярилцаж асууж байгаад өгдөг байсан. Би *******-од хоёулаа уулзаж тооцоо нийлье гэхэд надад тийм боломж, зав байхгүй гэж хэлсэн. *******-ыг надтай ирж уулзахгүй болохоор нь би эвлэрүүлэн зуучлалт хандсан. Гэтэл *******- эвлэрүүлэн зуучлал дээр тохиролцохгүй гэсэн. Тэгээд би *******-ыг хоёулаа уулзаад сайн ярилцъя гэхэд *******- уулзаж ярилцах шаардлагагүй гэхээр нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******-од явуулж байсан мөнгөө нэмж үзэхэд нийт 65.200.000 төгрөг болсон байна. Түүнээс би гар дээрээ 42.660.000 төгрөг миний дансанд эргэж орсон байсан. Би тэр мөнгөнөөс хүнээс зээлсэн мөнгөө төлсөн. Миний үндсэн мөнгөнөөс нийт 16.600.000 гаруй мөнгө дутаж байгаа учраас түүнийг *******-оос нэхэмжлилж байна. Хамгийн гол нь *******- надтай тооцоо нийлээгүй. *******- руу шилжүүсэн мөнгө дансны хуулга он сар өдөртэйгээ байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-ын өмгөөлөгчөөр оролцож байна. *******- нь *******-той ярилцаж тохиролцсоны үндсэн дээр ямааны наймаа хийхээр болсон. Гэтэл ямааны наймаа ннь сүүл рүүгээ түүхий эдийн наймаа болсон. Ингэж наймаа хийхдээ *******-аас *******-од нийт 56.500.000 төгрөг *******-ын данс руу шилжигдсэн. Нийт 3 удаагийн ачаа *******-д ирсэн. *******- эхний 2 ачааг хүлээж авч борлуулаад *******-од мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн. Энэ нь нийт 27.800.000 төгрөг болсо. Энэ нь дансны хуулган дээр улбар шар өнгөөр тодруулсан байгаа. 3 дахь ачааг борлуулахад нийт 49.000.000 төгрөг болсон. Түүнээс 9.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр нэг өдрийн дотор *******-ын данс руу шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулган дээр харагдаж байгаа. Үүнээс үлдсэн 16.500.000 төгрөгийг *******- ачаа нийлүүлсэн гээд өгөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. *******- *******-той тооцоо нийлье гэхээр тооцоо нийлэхгүй яваад байсны улмаас нэхэжлэгчийн нэхэмжилсэн 16.662.650 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2017 оны 10 сарын 20-ноос 2018 оны 03 сарын 08 хүртлэх хугацаанд *******- түүхий эд авч өгөөч гэж *******- руу мөнгө явуулдаг байсан. *******-ын явуулсан мөнгөөр нь *******- түүхий эд аваад машинд ачиж явуулдаг байсан. *******-, *******- хоёрын хооронд хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөгний ачаа явуулснаас хэдэн төгрөгний ачаа дутуу буулгаад *******-ын явуулсан ачаанаас хэдэн төгрөгний ачаа дутуу буулгасан гэсэн тооцоог *******- хэлж байгаагүй. *******-ыг ачаа явуулах болгонд *******- өөрөө хүлээж авдаггүй өөр хүнээр авахуулдаг байсан асуудлууд тухайн үед гарч байсан. Ачаа ачсан машины жолооч ачаа ачуулснаар нь *******- руу ярихаар *******- *******- руу яриад ачаагаа хүлээж ав гэхээр *******- би тэнд явж байна, энд явж байна чи наад хүндээ хүлээлгээд өгчих гэдэг байдлаар явагддаг байсан. Тухайн үед *******- ачаагаа өөрөө хүлээж авдаггүй. Өөр хүний хүлээж авсан ачаанаас нь хэдэн төгрөгний ачаа дутагдалдтай байсан, уг түүхий эдээ хэдэн төгрөгөөр борлуулдаг байснаа *******-од хэлж ярьдаггүй байсан. *******- ярихдаа би сумандаа арьс шир, нэхий мал, мах авахдаа *******-тай утсаар ярилцаж энд ийм үнэ ханштай байна, ийм үнэ ханшаар би авч байна болох уу гэж асуугаад авдаг байсан. Сумаас явуулсан ачааг *******- Улаанбаатар хот оруулж Улаанбаатар хотын ханшаар миний авсан үнэн дээр дор хаяж 8000-10000 төгрөг нэмж борлуулдаг байсан. Түүнээс биш би мөнгө авсан зүйл байхгүй. Тухайн үед надад ашиг өгнө гэж хэлээд өгөөгүй. Харин ч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хүн нь би байх. Би *******-аас авсан мөнгөндөө ачааг нь явуулдаг байсан. Надад *******-тай тооцоо байхгүй тийм учраас би *******-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар хэлдэг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.*******- нь хариуцагч С.*******-оос хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 16.662.000 төгрөг гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжилжээ.

Тэрээр шүүхэд тайлбарлахдаа ...2017 оны 10 сард *******- надтай хамтран ажиллах санал тавьсан. Би мөнгө байхгүй гэтэл, та мөнгө зээл, би ямааны мах арьс шир аваад байж чадна гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл мөнгө зээлж олно. Зээлсэн мөнгөө хүүтэй нь хувааж төлөөд, наймаагаа дуусахаар цэвэр ашгаа 30/70 хувиар хувааж авъя гэтэл *******- тэгье гэсэн. Тэгээд би хүнээс хадгаламж барьцаалсан зээл болон өөрөө зээл авсан. *******-ын данс руу нийт 56.500.000 төгрөг шилжүүлсэн. *******- нийт 3 удаа ачаа ачуулсан. Түүнийг нь би хүлээж аваад зарж борлуулаад мөнгийг нь *******- руу шилжүүлсэн *******-од явуулж байсан мөнгөө нэмж үзэхэд нийт 65.200.000 төгрөг болсоэ байна. Түүнээс би гар дээрээ 42.660.000 төгрөг миний дансанд эргэж орсон байсан. Би тэр мөнгөнөөс хүнээс зээлсэн мөнгөө төлсөн. Миний үндсэн мөнгөнөөс нийт 16.600.000 гаруй мөнгө дутаж байгаа учраас түүнийг *******-оос нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.*******- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа ...*******- надад 56.600.000 төгрөгийг шийлжүүлж түүхий эд болох мах авахуулсан юм. Энэ мөнгөнд нь би ачаа ачуулж өөрөө борлуулалтаа хийсэн. Энэ хүн надаас 16.662.000 төгрөг нэхэмжилсныг хүлээн зөвшөөрөхгүй. Харин би өөрөөс нь ажлын хөлсөө авна. Ачаа бараа явуулаагүй мөнгийг нь ашигласан бол хариуцлагаа хүлээнэ. Энэ хүн борлуулалт хийхдээ дандаа дутаадаг, хэлэхээр би хариуцна, чи дуугүй бай гэдэг. Зарим барааны үнэ энэ тооцоонд ороогүй Жишээ нь 2.500.000 төгрөгний үнэ бүхий өлөнгийн мөнгийг аваагүй гэж хэлдэг юм гэжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбаруудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан байна, С.*******-ын хувьд оролцогчдын хураамжийг үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлсөн байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.*******-аас хариуцагч С.*******-ын дансанд нийт 86.989.550 төгрөг шилжиж орсон болох нь ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Үүнээс С.*******- хэдэн төгрөгний мал, мах, түүхий эд ачуулсныг Ж.*******- хүлээж авч борлуулсан нь баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Ж.*******-, С.*******- нар нь хамтарч ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа тооцоо нийлж байгаагүй байх ба Ж.*******-ын зүгээс би 53.744.000 төгрөгний түүхий эд С.*******-оос хүлээж авч байсан гээд өөрийн тухайн үед хөтлөж байсан данс гэх ногоон өнгийн дэвтрийг нотлох баримтаар ирүүлсэн байна. Уг дэвтэрт С.*******-од ямааны мөнгө шилжүүлэв гэж жагсааж бичсэн байх ба хэн гэдэг жолоочоос хэдэн сарын хэдний өдөр хэдэн килограмм мах, хэдэн ширхэг түүхий эд авсан талаарх дурьдсан зүйл байхгүй, 2 ширхэг бэлэн мөнгөний зарлагын баримтаар Б. гэдэг хүнээс 1.750.000 төгрөгний, 2.123.000 төгрөгний мах, нийт 3.873.000 төгрөгний түүхий эд хүлээж авч байсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.*******- тайлбар бичиж ирүүлсэн байх ба уг тайлбарт жолооч *******тбаатараар 22.785.000 төгрөгний мах түүхий эд ачигдаж ирсэн, *******заа жолоочоор 3.935.000 төгрөгний, сүүлд нь үхрийн шир 29 ширхэг, адууны шир 15 ширхэг ирсэн, жолооч Цанжидаар 1150 ширхэг нэхий ирсэн гэсэн байх ба эдгээрийг хүлээн авсан хүлээлгэн өгсөн баримт байхгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ж.*******- тайлбартаа ...зарим мах, түүхий эдийг С.*******- надад хэлэхгүйгээр борлуулж байсан, ямаа болон мах түүхий эдийг өндөр үнээр авсан гэж худал хэлдэг байсан, С.*******- нь мах арьс шир авахдаа бид хоёр байнга утсаар ярьж үнээ тохирч авдаг байсан. Тэгэхдээ үнээ гайгүй ярьчихаад одоо болохоор нэмж өндөр үнээр авсан болгож тооцоо хийгээд байна гээд тухайн үед түүхий эдийг хэрхэн авч, борлуулж байсан тухайгаа гэрчлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх гэрчээр М.*******ярмагнайг 2 удаа асуусан, гэрч хонины нэхийг 668 ширхэг, 686 ширхэг гэж 2 өөрөөр мэдүүлсэн, гэрч Т.Өнөржаргалыг асуусан, гэрч 300 гаруй ямааны арьс хүний ямааны арьстай солигдсон талаар мөн 1000 хонины нэхийгүй өлөнгийн мөнгөа авъя гэхэд манайх өвөл хэзээ ч нэхийгүй дан өлөн авдаггүй гэж хэлсэн гэж мэдүүлсэн, гэрч Д.Мөнхжаргалыг асуусан, гэрч ямааны арьсыг 32.000 төгрөгөөр, борлонгийн арьсыг 15.500 төгрөгөөр, нэхийг 2500 төгрөгөөр, адууны ширийг 22.00 төгрөгөөр нийт 10 сая гаран төгрөгний түүхий эд авсан талаараа мэдүүлсэн, гэрч Ж. тухайн үед Сантмаргаз суманд хонины мах 1 кг нь 1500-2500 төгрөгний хооронд, үхрийн мах дээд ханш нь 1 кг нь 3600 төгрөг,ямааны мах 1 кг нь 800-1000 төгрөгний хооронд, ямааны арьс 20.000-25.000 төгрөгний хооронд, борлонгийн арьс 7.000-8.000 төгрөгний хооронд, 12 сараас өсөөд 15.000 төгрөг, ямааны арьс 30.000 төгрөг болсон, 2 сарын эхээр борлонгийн арьс 11.000-д ямааны арьс 24.000 төгрөг болсон, адууны мах 1 кг нь 2500-3000 төгрөг, амьд ямаа 30.000-35.000 төгрөгөнд, эр ямаа 60.000-65.000 төгрөгний хооронд, эм ямаа 30.000-35.000 төгрөгний хооронд авч байсан гэж мэдүүлсэн, гэрч Н.*******т-Өлзийг асуусан, тухайн үед хонь ямаа нийлсэн 1000 гаран түүхий эд ачсан хотод Эмээлтийн зах дээр *******-т дагалдах бичгийн хамт хүлээлгэж өгсөн, бас нэг ченжед хүлээлгэж өгөөрэй гэснийг нь өгсөн тухайн үед дутлаа барилаа гэсэн юм яриагүй гэж мэдүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрчээр , , *******заа жолооч, нарыг асуулгах, мөн Сантмаргаз сумын банк санхүүгийн байгууллагуудаас С.*******-той холбоотой зээлийн мэдээлэл авах гэсэн хүсэлтүүдээсээ татгалзсан болох нь шүүхийн хэлэлуүүлэгт өгсөн түүний тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч С.*******-ын зүгээс Ж.*******- над руу 56.500.000 төгрөг мобайлаар шилжүүлж түүхий эд болон мах авахуулсан гээд нийт 87.730.900 төгрөгний хувийн тооцоо бүхий 5 хуудас баримтыг ирүүлсэн байна.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд болон нэхэмжлэгч хариуцагч нараас ирүүлсэн хувийн тооцоо бүхий баримтууд, хэрэгт авагдсан бусад баримтууд нь хариуцагч С.*******-ын 16.662.000 төгрөгний үнэ бүхий мал, мах, түүхий эд дутуу ачуулсныг хангалттай нотлож чадахгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэв.

ИХШХШ тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрсдөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118, зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******-ын нэхэмжлэлтэй С.*******-оос хамтран ажиллах гэрээний үүрэгт 16.662.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.260 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ