Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/02363

 

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/02363

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.М,

 

Нэхэмжлэгч: Д.Г,

 

Нэхэмжлэгч: Д.Э нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Г-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.М, нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгч Д.Энхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагч А.Г, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Г, Б.М, Д.Энар нь хариуцагч А.Гтай 2012 оны 03 сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болох 56 м.кв хувийн сууцыг 23.500.000 төгрөгөөр, 224 м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 25.000.000 төгрөгөөр, газрыг 9.500.000 төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талуудын хооронд 2012 оны 03 сарын 21-ний өдөр дээрх үл хөдлөхүүдийг 10.000.000 төгрөгөөр зарсан гэж гэрээ байгуулагдсан. Худалдагч гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөхүүдийг А.Гын нэр дээр шилжүүлсэн. Гэтэл А.Г өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нар талуудын хооронд байгуулагдсан 2 хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байсан ч шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дүн бодит, хариуцагч тал 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр татвар бага төлөх зорилгоор 10.000.000 төгрөгийн гэрээ сүүлд байгуулсан гэдгийг зөвшөөрдөг. Хэлцлийн нийт үнийн дүн 58.000.000 төгрөг гэж маргаж байгаа. Хариуцагч гэрээний төлбөрт 40.000.000 төгрөг төлсөн гэж маргадаг ч нотолж чаддаггүй. А.Г гэрээний төлбөрт төлсөн гэх 40.000.000 төгрөгийн эх үүсвэрийг банкнаас 20.000.000 төгрөг зээлсэн, хадам дүүгээсээ 20.000.000 төгрөг зээлж өгсөн гэж тайлбарладаг. 2012 оны 5 сарын эхээр нэг удаа А.Г дүүгийнхээ хамт Д.Гн гэрт боодолтой мөнгөтэй ирснийг Б.М харсан. Тухайн үед А.Г гэрээний үүрэгт мөнгө өгч байна гэж хэлээгүй, А.Гад мөнгөө өгчихөөд гарсан. А.Г тайлбартаа 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хас банкнаас зээл авч, тэр өдрөө Д.Гд гэрээний төлбөрт мөнгө өгсөн гэж тайлбарладаг. Хас банкнаас тодруулахад 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр А.Г зээл авсан байдаг. Иймд А.Гын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д.Гд гэрээний төлбөрт мөнгө өгсөн гэх тайлбар худал юм. 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр А.Г Д.Гн гэрт очиж, 20.000.000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг. Хариуцагч талаас энэ талаар хүргэн дүү М.Дамбадаржаагаар гэрчлүүлдэг. М.Д40.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн ч хэзээ, хэнд мөнгө өгснийг тодорхой хэлээгүй. А.Гыг нэг удаа орж ирэхдээ Д.Гд биш, А.Гад мөнгө өгч байхыг Б.М харсан. 2 жилийн дараа Д.Г А.Гаас гэрээний дагуу А.Гаас мөнгө авч өг гэхэд А.Г Ш.Өөөс газар авахаар мөнгө өгсөн гэдэг. Ш.Өмэдүүлэгтээ Д.Гг мөнгө өгсөн гэж хэлээгүй, А.Г бид хоёр газар худалдаж авахаар тохирч. 23.500.000 төгрөг өгч, авалцсан гэсэн. 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр А.Г нэхэмжлэгч нарт мөнгө өгөөгүй болох нь нотлогдсон. 2 дахь удаад хадам дүүгийн хамт нэхэмжлэгч нарт 20.000.000 төгрөг өгсөн болох нь нотлогдоогүй. Тухайн үед А.Г дансандаа 9.500.000 төгрөг хийсэн. 23.500.000 төгрөг дээр 9.500.000 төгрөг нэмээд 32.500.000 төгрөг болно. Энэ мөнгийг Д.Г аваагүй болох нь нотлогдоно. Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч нарыг өгсөн мөнгөөр нь Ш.Ө, Б.Бнар газар худалдаж авсан гэдэг. Ш.Ө, Б.Бнар Д.Г бидэнд мөнгө өгөөгүй, А.Г мөнгө өгсөн гэдэг. Хариуцагч А.Г Хадгаламж банкны дансанд 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 17.400.000 төгрөг байршуулж, үдээс хойш нь татсан байдаг. Талуудын байгуулсан гэрээний нэмэлт нөхцөлд зааснаар А.Г урьдчилгаа 30 хувь байршуулаагүй. 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Б.М Малайзаас ирсэн. Тухайн үед гэрээний үнийн дүнгийн талаар мэдээгүй. Монголд ирээд н.Өнөрцэцэг нотариатчийн шахалтаар нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан. А.Г Д.Гд хүүгийн чинь нэр дээр данс нээж хашаа байшингийн мөнгө хийж өгнө эсвэл Ш.Өөөс авсан газар дээр үйлчилгээний зориулалттай барилга барьж өгнө гэж хэлсэн байдаг. А.Г банкнаас зээл авсан ч А.Гад мөнгө өгсөн. Мөн дэлгүүрийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан болох нь тодорхой харагддаг. Хариуцагч татгалзалдаа Д.Г авсан 40.000.000 төгрөгөөр павилон худалдаж авсан гэж тайлбарладаг ч бодит байдал дээр тийм зүйл байдаггүй. Хариуцагч талаас хувийн харилцаа ашиглаж гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь зохимжгүй байна. Иймд хариуцагч А.Гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 40.000.000 төгрөг өгсөн, авсантай холбоотой нотолгооны хэд хэдэн эх сурвалж байдаг. Хариуцагч А.Г 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөгийг М.Дамбадаржаа, М.Нийдэндамба нарын аль нэгэнтэй хамт өгсөн юм шиг тайлбар өгдөг. Дараагийн удаа 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мөн 20.000.000 төгрөг өгсөн гэсэн тайлбар өгдөг. М.Нийдэндамба, М.Днар цагдаа, шүүх дээр тайлбар өгөхдөө А.Гын өгсөн тайлбараас өөр зүйл ярьдаг. 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр М.Дмэдүүлэг өгсөн. Шүүх хуралдааны тэмдэглэл бичлэгээс зөрчсөн тул дахин сонсож тулгасан. М.Дби 14.000.000 төгрөг гаргаж, А.Г эгч 26.000.000 төгрөг гаргаж, нийт 40.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. А.Г 2 дахь удаа Д.Гд 20.000.000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг. Дээрх тайлбаруудаас харвал А.Г Д.Гд 60.000.000 төгрөг өгсөн болж таарна. М.Нийдэндамба анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө би мөнгө өгч, авалцахад ажилтай болоод очоогүй, манай эхнэр А.Г Д.Гд 40.000.000 төгрөг аваачиж өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь хариуцагч А.Гын нөхөр М.Нийдэндамбын хамт Д.Гнд очиж мөнгө өгсөн гэдгийг үгүйсгэж байна. Д.Г А.Г надаас гуйсаар байгаад нотариат орж гэрээнд гарын үсэг зуруулсан. Би тухайн үед гэрээний үнийн дүн мэдэхгүй байсан. А.Г надад үл хөдлөх хөрөнгө нэр дээрээ болгочхоод банкнаас зээл авах асуудал л ярьсан гэж тайлбарладаг. Шүүхээс өмнө талуудын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. А.Г А.Гад мөнгө өгсөн байх магадлалтай. Энэ нь түүнийг Д.Г болон нэхэмжлэгч нарын өмнө гэрээний үүргээ биелүүлсэн гэдгийг нотлохгүй. А.Г цугларсан баримтыг өөрт ашигтай болгохын тулд зөрүүтэй, худал мэдүүлэг удаа дараа өгдөг. А.Г Д.Г гарт болон дансаар нь 40.000.000 төгрөг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нар анх гэрээний үнийн дүнгийн талаар мэдээгүй. Иймд хариуцагч А.Гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэв.

Хариуцагч Гансувд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би Хадгаламж банкнаас зээл авч, маргаан бүхий газар, үл хөдлөхийг 40.000.000 төгрөгөөр худалдаж авахаар Д.Гтай тохирсон. Хадгаламж банкнаас 40.000.000 төгрөгийн урьдчилгаа 30 хувийг байршуулах ёстой гэсэн. Тухайн үед надад 17.400.000 төгрөг байхгүй байсан учраас ааваасаа зээлж, байршуулсан. Хадгаламж банкнаас бусдад төлөх өр төлбөргүй гэсэн лавлагаа аваад ир гэснийг Д.Г үл хөдлөхийн гэрчилгээ шилжүүлэх юм байна гэж буруугаар ойлгосон. Татвар өндөр төлөхөөс зайлсхийж, үл хөдлөхийг 10.000.000 төгрөгөөр худалдсан гэрээ байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар мэдүүлэг бөглөж, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Бичиг баримтаа бүрдүүлж Хадгаламж банканд хандахад зээл гарах боломжгүй гэсэн хариу өгсөн. Би үл хөдлөх барьцаалж, 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хас банкнаас 25.000.000 төгрөгийн зээл авч, 5.000.000 төгрөгөөр дэлгүүртээ бараа татаж, 20.000.000 төгрөгийг Д.Гн хүнсний 4-т байдаг гэрт нь нөхрийнхөө хамт аваачиж өгсөн. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 71-14 тоотод манай хашаа байшин байсан. Нөхрийн дүү М.Дамбадаржаад хашаа, байшингаа 20.000.000 зарж мөнгөө аваад М.Дамбадаржаагийн хамт Д.Гд очиж 20.000.000 төгрөг төлсөн. 2008 оноос 2013 он хүртэл миний ах А.Г, Д.Г нар хамтран амьдарч байсан. Тухайн үед би мөнгөө нэг гэрийн хүмүүс нэгэндээ хэлнэ биз гэж бодоод хамт байхад нь өгсөн. Түүнээс хойш Д.Г надтай хашаа, байшингийн мөнгөний талаар юу ч яриагүй байснаа 2014 онд над руу утастаж, Ш.Өийн газрыг манайх худалдаж авсан. Гэтэл Ш.Өгазраа шилжүүлж өгдөггүй гэсэн. Анх хашаа, байшинг 40.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Би мөнгийг 20.000.000 төгрөгөөр 2 хувааж төлсөн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын байгуулсан 2 гэрээ хоёулаа хүчин төгөлдөр байх ёсгүй. Аль нэг нь хүчин төгөлдөр байна. Иймд улсын бүртгэлд бүртгэгдээгүй 58.000.000 төгрөгийн гэрээ хүчин төгөлдөр бус, 40.000.000 төгрөгийн гэрээ хүчинтэй. Мөн 40.000.000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна. Маргаан бүхий үл хөдлөхийн өмчлөлийг шилжүүлэх асуудал гэрээ байгуулагдахаас өмнө яригдсан. Д.Г, А.Г, Б.М нар нэг гэр бүлийн гишүүд хамт амьдардаг байсан. Тэд Б.Б, Ш.Өнараас газар худалдах, худалдан авах тохиролцоо хийсэн байсан. 2014 онд Б.М Баянгол дүүргийн Газрын албанд газар авахаар хүсэлт гаргасан байдаг. Нэхэмжлэгч тал тухайн үед хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр нэхэхгүй, газар авахаар хөөцөлдөж байсан нь эргэлзээ төрүүлж байна. А.Г 2 удаагийн үйлдлээр 20.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг Д.Гд өгсөн болох нь хэрэг авагдсан зээлийн гэрээ, гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар нотлогдоно. Д.Г, А.Г нар А.Гаас авсан мөнгөөр Б.Байгалмаа, Ш.Өнараас газар авахаар тохирсон. Б.Байгалмаа, Ш.Өнар А.Гаас газрын мөнгө авсан гэдгээ зөвшөөрсөн. Газар авах хэлцэл байгуулагдсанаас хойш Баянгол дүүргийн Газрын албанаас газар шилжүүлэх боломжгүй гэсэн мэдээлэл өгсөн. А.Г гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нар нь хариуцагч А.Гад холбогдуулан 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоот дахь 700 м.кв газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үнэ нь 40.000.000 төгрөг байсан бөгөөд 20.000.000 төгрөгөөр 2 хувааж бүрэн төлж барагдуулсан гэж татгалзаж байна.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 23.500.000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 224 м.кв 2 давхар орон сууцны барилгыг 25.000.000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 700 м.кв газрыг 9.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2.000.000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 224 м.кв 2 давхар орон сууцны барилгыг 5.000.000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 16 дугаар гудамжны 440 тоотод байрлах, 700 м.кв газрыг 3.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагджээ./1 хавтас 52-57 тал/

2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн нийт 10.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий 3 худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх А.Г, Н.П нарын өмчлөлд 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжин бүртгэгдсэн байна. /1 хавтас 68, 110, 206-208 тал/

Нэхэмжлэгч нар нь улсын бүртгэлд бүртгүүлэхдээ татвар бага төлөхийн тулд гэрээний үнээ багасгаж бүртгүүлсэн боловч талуудын хоорондын жинхэнэ тохиролцоо нь 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн нийт дүн нь 58.000.000 төгрөгийн дүнтэй 3 худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж, энэхүү гэрээний дагуу хариуцагчаас нэг ч төлбөр төлөгдөөгүй тул 58.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарлав.

Хариуцагч нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий 3 гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ татвар бага төлөхийн тулд хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, гэрээний жинхэнэ үнийн дүн 40.000.000 төгрөг бөгөөд 2012 онд 2 хувааж төлсөн гэж татгалзаж байна.

Гэрээний талууд нь улсын бүртгэлд бүртгүүлэхдээ бага татвар төлөхийн тулд гэрээний дүнгээ 10.000.000 төгрөг болгож багасгасан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс худалдах, худалдан авах гэрээний дүнг улсын бүртгэлд авагдсан гэрээгээр тооцох шаардлагагүй гэж үзлээ.

Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Иймд талуудын хооронд байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3 худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж болохоор байна.

Худалдагч тал буюу нэхэмжлэгч нар гэрээ байгуулсан өдөр өмчлөх эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх бөгөөд төлбөр төлөх үүргээ хариуцагч биелүүлсэн, биелүүлээгүй гэх асуудал, гэрээний үнийн дүн маргаан үүсгэж байна.

Хэрэгт авагдсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 57 тоот Прокурорын хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай тогтоолд гэрч Д.Х-ийн .. хашаа байшинг А.Г 40.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэдгийг сүүлд мэдсэн, би тэр 40.000.000 төгрөгийг хараагүй, огт аваагүй юм гэсэн мэдүүлэг, яллагдагч А.Гын ... Манай дүү А.Г Д.Ггийн хашаа байшин, газар, дэлгүүрийг 40.000.000 төгрөгөөр худалдаж авсан ба мөнгө өгөлцөж авалцсан баримт А.Гад байгаа байх, А.Гаас Д.Гд өгсөн мөнгөнөөс 29-30 сая төгрөгөөр Э-с газар худалдаж авсан гэсэн мэдүүлгийг дурдсан байна. /1 хавтас 116/

Мөн Д.Г дээрх эрүүгийн хэрэгт 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө ... гэрээ байгуулах үед буюу 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр надад А.Г, А.Г нар нэг ч төгрөг өгөөгүй байсан. Эхлээд шилжүүлээд өгчих. Барьцаалж байгаад мөнгийг чинь өгчихнө. Танд 40.000.000 төгрөг өгнө... гэсэн мэдүүлэг, хариуцагчийн анх 40.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож, 30 хувийн урьдчилгаа төлөх мөнгө байхгүй байсан учраас хүнээс зээлж байршуулаад, зээлийн төлбөрөөр гэрээний үнийг бүхэлд нь төлөх зорилгоор худалдах, худалдан авах гэрээний үнийг 58.000.000 төгрөг гэж байгуулсан гэх тайлбар зэргээр шүүхээс талуудын хооронд байгуулсан 3 худалдах, худалдан авах гэрээний бодит үнийн дүнг 40.000.000 төгрөг байна гэж дүгнэлээ. /1 хавтас 134, 135 тал/

Хариуцагч нь 40.000.000 төгрөгийг 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хас банк ХХК-иас худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, 25.000.000 төгрөгийн зээл авч, 20.000.000 төгрөгийг гэрээний төлбөрт төлсөн, өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 71 дүгээр гудамжны 14 тоот хаягт байрлах хашаа байшингаа М.Д-д 22.000.000 төгрөгөөр худалдаж, М.Д14.000.000 төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хас банкны зээлээр, 8.000.000 төгрөгийг бэлнээр төлснөөс 20.000.000 төгрөгийг М.Д-тай цуг гэрт нь оруулж, Д.Гд өгсөн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нар нэг ч төгрөгийн төлбөр хүлээн аваагүй гэх боловч шүүхээс худалдах, худалдан авах гэрээний төлбөрт нэхэмжлэгч тал 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 20.000.000 төгрөгийг хүлээн авсан байна гэж дүгнэлээ.

Учир нь гэрч М.Д-гийн мэдүүлэг, Б.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг, Ш.Ө, Б.Бнарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр А.Г, нэхэмжлэгч Д.Г нар нь Б.Байгалмаагийн эзэмшлийн газрыг худалдан авсан байх бөгөөд түүний төлбөрт 20.000.000 төгрөгийг төлсөн байна. /3 хавтас/

Энэ нь нэхэмжлэгч Б.М, Д.Г нарын Баянгол дүүргийн Газрын албанд нэр шилжүүлэхээр хандаж байсан байдлаар мөн давхар нотлогдож байна./1 хавтас 124, 235 тал/

Харин 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг хариуцагч А.Г нь нэхэмжлэгч Д.Гд хүлээлгэж өгсөн болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, хариуцагчийн нөхрийн хамт оруулж өгсөн, гэрч М.Д-гийн надтай хамт 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 40.000.000 төгрөг оруулж өгсөн гэсэн зөрүүтэй мэдүүлгээр нотлогдохгүй байна гэж шүүхээс дүгнэсэн болно.

Иймд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3 гэрээний төлбөрт 20.000.000 төгрөгийг хариуцагч А.Гаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгч нар олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч А.Гаас 20.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М, Д.Г, Д.Энарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 693.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 


 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ