Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/02436

 

2019 оны 11 сарын 13 өдөр

     Дугаар 183/ШШ2019/02436       

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр ХД, 00 тоотод оршин суух, Х овогт Х.Д /рд:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар сургуулийн урд, 00 байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, И овогт Ч.Б /рд:0000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар сургуулийн урд, 00 байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Б овогт Б Н /рд:00000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар сургуулийн урд, 00 байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, И овогт Б. Г /рд:00000000/ нарт тус тус холбогдох,

  

Хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б, Б.Н нарын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 57 байр, 27 тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Д, түүний өмгөөлөгч М.А /ШТЭҮД-0000/, Б.Б /ШТЭҮД-0000/, хариуцагч Ч.Б, Б.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Д /ШТЭҮД-0000/, хариуцагч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Д миний төрсөн охин н.Байгалмаа нь Япон улсад байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байрны 27 тоот, 3 өрөө байрыг Япон улсын иргэн Н.Ё-д урьдчилгаа төлбөрийг нь төлж, Х.Д миний бие тэтгэврийн хуримтлалаасаа үлдэгдэл 30 000 000 төгрөгийг төлж дуусган тус байрыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ү-00000000 дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр авч, хууль ёсны өмчлөгч нь болсон. Н.Ё нь тус байранд Б.Н, түүний нөхөр Ч.Б гэх хүмүүс амьдарч байгаа шууд гарах ёстой гэж хэлсний дагуу тус байранд очоод энэ байрыг худалдан авснаа хэлээд чөлөөлж өгнө үү” гэхэд үгийн зөрүүгүй хаалгаа хаасан. Тэр ч байтугай Х.Д надад холбогдуулж, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст байрны асуудлаар гомдол гаргаж шалгуулсан. Уг байрны маргааны асуудлаар охиноороо дамжуулж Ё.Н-д хэлүүлэхэд “...наад хүмүүс чинь байр худалдаж авна гээд төлбөрөө төлөөгүй, гэр бүлээрээ надаас зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө зээлээд төлөхгүй байгаа. Тиймээс гэрээ нь цуцлагдсан. Байрнаас гарах ёстой” гэж тайлбарласан. Ийнхүү анх миний бие 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “байр албадан чөлөөлөх тухай” нэхэмжлэл гаргахад тус шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Нгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Хан-Уул дуүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /00000/, Туул гол гудамж, 000 дугаар байр, 000 тоот, Ү-000000 дугаар улсын бүртгэлийн дугаартай, 000000000 тоот Х.Д миний өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Н-гийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай” захиргааны хэрэг үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар тус захиргааны хэрэгт Х.Д миний бие гуравдагч этгээдээр оролцож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0000 дугаар магадлалаар хэвээр үлдсэн, магадлалд Б.Нгийн гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 414 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжинд Б.Н нь гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 000 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээх” тухай шүүхийн тогтоол тус тус гарч, энэхүү захиргааны хэрэг нь нэг мөр шийдвэрлэгдсэн. Ийнхүү захиргааны хэргийн 3 шатны шүүх нь Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хугацаанд эдгээр хүмүүс миний өмчлөлийн байранд амьдарсаар байсан тул би хоёр дахь удаагаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/000000 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нар “байр албадан чөлөөлөх” нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцэж байх үед Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Д, Л.А, Н.Ё нарт холбогдуулж, маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, Л.Алтанзул Х.Д бид хоёрын хооронд хийгдсэн байр худалдах лалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгүүлсэн байсан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн иргэний шүүх дээр үүссэн маргааныг шийдвэрлэж дууссаны дараа энэхүү байр албадан чөлөөлөх иргэний хэргийг шийдвэрлэнэ гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүссэн Х.Д, Л.А, Н.Ё нарт холбогдох иргэний хэргийг тус шүүхийн шүүгч нь хянаад 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү захирамжинд хариуцагч нар гомдол гаргасан боловч тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00000 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Б.Н, Ч.Б нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Ё болон Ж.О нарт холбогдуулж “байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Х.Д миний бие өөрийн худалдан авсан байраа өмчлөгчийн хувиар ашиглаж чадахгүй байгаагаас гадна дээрх захиргааны хэрэгт өмгөөлөгчид 3 000 000 төгрөг, иргэний хэрэгт өмгөөлөгчид 2 000 000 төгрөгийг тус тус төлж хөрөнгө мөнгөөрөө давхар хохирч байна. Хариуцагч нар нь бусдын өмчлөлийн байранд ийнхүү 3 жил гаруй хугацаанд ямарваа нэгэн шалтаг тавьж, удаа дараа шүүхэд хандах зэргээр хугацаа авч өмчлөгч миний эрхийг зөрчсөөр байна. Сүүлд дахин тус байран дээрээ очиход Б.Н, Ч.Б нар нь амьдрахаас гадна түүний төрсөн хүү болох Б.Г нь хамт амьдарч байсан. Энэхүү иргэдийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлоо Х.Д миний бие цаашдаа шаардах болно. Иймд Х.Д миний бие дээрх үндэслэлээр гурав дахь удаагаа энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа тул Ч.Б, Б.Н, Б.Г нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр /00000/, Туул гол гудамж, 00 дугаар байр, 00 тоот байрыг албадан чөлөөлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ээж Б.Н нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н.Ё-тай Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр. Туул гол гудамж, 00 дугаар байр, 00 тоотод байрлах Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай 74.7 м.кв орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар Б.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг 2013 оны 4 дүгээр сард бүрэн төлж дуусгасан тул Н.Ё-гаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөхгүй байсан тул арга буюу 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд Н.Ё болон түүний орчуулагч Ж.О нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Миний ээж Б.Н нь хууль ёсоор уг үл хөдлөх хөрөнгийг олж авсан тул өмчлөгчөөр тогтоолгохоор удаа дараа шүүхэд хандаж байсан боловч Н.Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр эцэслэн шүүхээр шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Н.Ё нь Япон улсаас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгч нарт итгэмжлэл олгон миний аав Ч.Б болон Б.Г надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байсан бөгөөд дээрх хэргүүд бүгд шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдэж дууссан. Япон улсын иргэн Н.Ё нь Б Нийгүүсүрэнг шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үрьд нь өөрийн хамтран амьдрагч эмэгтэй болох Э.О-н ээж Х.Д гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Б.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 байрны 27 тоотод байрлах, Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг авсан. Иймд Б.Г би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ч.Б, Б.Н нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н.Ётай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 00 байрны 00 тоотод байрлах Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 74.7 м.кв талбайтай орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу бид үүргээ бүрэн биелүүлж, 2013 оны 4 дүгээр сард төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Ингээд Н.Ё-гаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөхгүй байсан тул арга буюу 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Н.Ё болон түүний орчуулагч Ж.О нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлсэнд тооцож, уг маргааны зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 00 дугаар байрны 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж, илүү төлсөн 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулсны дараа Н.Ё нь “байрны үнэ огцом нэмэгдэж байна, би та нарт хүүгүй зээлээр орон сууцаа зарж байгаа” гэж тайлбарласан тул 8 000 000 төгрөгийг гэрээний үнээс илүү төлсөн болно. Уг нэхэмжлэлд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэж, Улсын дээд шүүхээс Гадаад хэргийн яамаар дамжуулан холбогдох ажиллагааг хийсэн боловч Япон улсын Дээд шүүхээс Монгол улсын дээд шүүхийн хүсэлтийг хүлээн авч, эрх үүрэг тайлбарлах боломжгүй гэх хариуг ирүүлсэн тул хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр Н.Ё-д холбогдох хэргийг тусгаарлаж, Ж.О-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Ё-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хангаж, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00000 тоот шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан. Гэтэл Н.Ё нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр урьд нь өөрийн хамтран амьдарч байсан Э.О-н ээж Х.Д гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Н.Ё нь орон сууцыг бусдад худалдаж, шилжүулж буй бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд Х.Д гэдэг хүний зүгээс байр авна гэж ирж үзэж харж байсан удаа огт байхгүй. Сүүлд 2016 оны 7 дугаар сард Х.Д нь гэнэт гарч ирэн “миний байрыг суллаж өг, би энэ байрны өмчлөгч байна” гэх болсон. Ингээд Б.Н, Ч.Б нар нь өөрсдийн төлбөрийг нь бүрэн төлсөн орон сууцыг Х.Д гэх хүн өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг мэдмэгцээ Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд Х.Д-д олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 000 тоот шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, маргаан бүхий байрыг өмчлөх эрхтэй гэдгээ харъяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой, улсын бүртгэлийн байгуулага хууль зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдэж, хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 000 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Дараа нь Б.Н, Ч.Б нар нь 2018 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.А, Х.Д нарт холбогдуулж тэдний хооронд байгуулагдсан маргаан бүхий орон сууцыг буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32018/00000 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Ингээд нэхэмжлэгч нарын зүгээс Япон улсын иргэн Н.Ё-г хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32018/15479 тоот шүүгчийн захирамжаар Н.Ёг хамтран хариуцагчаар татсан. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/Ш32018/00000 тоот шүүгчийн захирамжаар Н.Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хзрэгсэхгүй болгосон. Уг захирамжид нэхэмжлэгч нарын зүгээс гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00000 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Д-гийн нэхэмжлэлтэй, Б.Н, Ч.Б, Б.Г нарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоотод орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай маргаан хянан шийдвэрлэгдэж байсан. Б.Н, Ч.Б нарын зүгээс маргаан бүхий орон сууцыг Х.Д нь худалдан авсан гэх орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хүлээж авалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 000 тоот шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/0000 тоот тогтоолоор хэвээр үлдээжээ. Энэ мэт байдлаар Б.Н, Ч.Б нар боломжит бүх арга хэмжээг авч, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж ирсэн боловч Япон улсын иргэн Н.Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар уг маргаан хянан шийдвэрлэгдэх боломжгүй нэг ёсондоо гацаанд орсон. Иймд Б.Н би Хан-Уул дүургийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 00 байрны 00 тоотод байрлах, Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг худалдан авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Хариуцагч Б.Н, Ч.Б нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Н нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н.Ё-тай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 00 дугаар байрны 00 тоот орон сууцыг 70 000 000 зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг худалдах, худалдан авах гэрээгээр орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт тухайн өдрөө 14 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 56 000 000 төгрөгийг сар бүр 2 000 000 төгрөгөөр төлж барагдуулан 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон хэдий ч хугацаанаасаа өмнө бүрэн төлж барагдуулсан. Орон сууц худалдан авсаны төлбөрийг Б.Н, Ч.Б нар нь Япон улсын иргэн Н.Ё-гийн Голомт банкинд эзэмших 0000000 тоот дансанд шилжүүлж байсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан. Гэтэл Н.Ё нь банкны барьцаанд байгаа, барьцаанаас сулласны дараа шилжүүлж өгнө гэх шалтаг хэлсээр байрыг шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б.Н, Ч.Б нар нь уг орон сууцыг шударгаар, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсэний үндсэн дээр шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл Л.Алтанзул нь Япон улсын иргэн Н.Ё-гаас авсан итгэмжлэлийн дагуу Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 00 дугаар байрны 00 тоотхаягт байрлах 74,7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг Х.Д-д 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 30 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж нэр шилжүүлсэн байдаг. 2014 онд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш Б.Н би өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэн нэгэн хүн уг орон сууцыг худалдан авахаар үзэж сонирхож байсан удаа байхгүй. Гэтэл Х.Д уг орон сууцыг огт орж үзэж байгаагүй хирнээ гэнэт өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэх үндэслэлээр өмчлөгч болсон тул орон сууцыг чөлөөлөхийг шаардсан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж,00 дугаар байрны 00 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шударга өмчлөгч хэн бэ гэдэг асуудал зайлшгүй хөндөгдөх юм. Б.Н нь Х.Д-гаас 5 жилийн өмнө Н.Ётай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулан, анх гэрээ байгуулсанаас хойш уг орон сууцанд тасралтгүй амьдарч байгаа хүн юм. Иймд Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 00 дугаар байрны 0 тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгч Б.Н, Ч.Б нар болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч Х.Д сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд буюу сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр тогтоол, шүүгчийн захирамж байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Ч.Б, Б.Н, Б.Г нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцыг тэдгээрийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Ч.Б, Б.Н нар нь маргаж буй Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 00 байр, 00 тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч Х.Д “...миний охин н.Б нь Япон улсад байхдаа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байрны 27 тоот, 3 өрөө байрыг Япон улсын иргэн Н.Ёд урьдчилгаа төлбөрийг нь төлж, Х.Д миний бие тэтгэврийн хуримтлалаасаа үлдэгдэл 30 000 000 төгрөгийг төлж дуусган тус байрыг өөрийн нэр дээр авч, хууль ёсны өмчлөгч болсон. Н.Ё нь тус байранд Б.Н, түүний нөхөр Ч.Б гэх хүмүүс амьдарч байгаа шууд гарах ёстой гэж хэлсний дагуу тус байранд очоод энэ байрыг худалдан авснаа хэлээд чөлөөлж өгнө үү гэхэд үгийн зөрүүгүй хаалгаа хаасан, тэр ч байтугай надад холбогдуулж, цагдаад гомдол гаргаж шалгуулсан. Энэ талаар охиноороо дамжуулж Ё.Н-д хэлүүлэхэд “...наад хүмүүс чинь байр худалдаж авна гээд төлбөрөө төлөөгүй, гэр бүлээрээ надаас зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө зээлээд төлөхгүй байгаа. Тиймээс гэрээ нь цуцлагдсан. Байрнаас гарах ёстой” гэсэн хариу өгсөн. Иймд миний өмчлөлийн орон сууцыг Ч.Б, Б.Н, Б.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэж тайлбарласан.

Хэргийн баримтаас үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Л.Алтанзул нь Япон улсын иргэн Н.Ёгаас олгосон итгэмжлэлийн дагуу түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар байрны 27 тоот, 3 өрөө байрыг орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр Х.Д-д шилжүүлсэн байна. /1хх-247,250/

 

Улмаар 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон гэрчилгээгээр нэхэмжлэгч Х.Д нь маргаж буй Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 74.7 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай Ү-0000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. /хх2-2

 

Хариуцагч нар “...Б.Н нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н.Ётай маргаж буй орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж, 2013 оны 4 дүгээр сард төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Н.Ё-гаас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөхгүй байсан тул удаа дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гарган, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэл бий болсон тул Н.Ё-г шүүхээр эрэн сурвалжлуулсан. Гэтэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд өөрийн хамтран амьдарч байсан Э.О ээж Х.Д гэх хүнд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн байсан. Бид боломжит бүх арга хэмжээг авч, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж ирсэн боловч Япон улсын иргэн Н.Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар уг маргаан хянан шийдвэрлэгдэх боломжгүй болоод байна” гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Б.Н, Н.Ё нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ” гэх хэлцэл байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай, 74.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдах, урьдчилгаанд 14 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 56 000 000 төгрөгийг 28 сарын хугацаанд сар бүр 2 000 000 төгрөг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулмагц Япон Улсын иргэн Н.Ё орон сууцны өмчлөх эрхийг Б.Нд шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар “...гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг төлж дуусгасан” гэж, гэрч Ж.О “...Н.Ё энэ байрыг 70 000 000 төгрөгөөр Б.Нд худалдахаар гэрээ байгуулах ажиллагаанд би орчуулагчаар оролцсон. ...2013 оны 5 дугаар сарын 20-нд 120-иод сая төгрөгийн яриа яригдсанаас хойш энэ гэрээ дуусгавар болсон, хамгийн сүүлд 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөг төлж, нийт 38 000 000 төгрөг төлсөн” гэж тус тус зөрүүтэй тайлбарласан тул шүүх Б.Нг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, төлбөрийг төлж дуусгасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. 

 

Улмаар Н.Ё орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Б.Н 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Ё-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Н.Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Ё, Х.Д, Л.А нарт холбогдуулж 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөгчөөр тогтоолгох агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч мөн хариуцагч Н.Ё-гийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иргэний хуулийн  183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж, 183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нар дээрх эрхээ хэрэгжүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэлийн байгууллагад хандан хүсэлт гаргасныг тус байгууллага хүлээн авахаас татгалзсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар тус шүүх 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр Б.Н, Ч.Б нарын Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 57 дугаар байрны 27 тоот, Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай 00000000 тоот гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Нгийн нэр дээр бүртгэхийг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.       

 

Ийнхүү дээрх үйл баримтаар хариуцагч нарт Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүсээгүй, тэдгээрийг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, 74.7 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай Ү-000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Х.Д байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Н, Ч.Б нарын Х.Дд холбогдуулж гаргасан “...Б.Н, Ч.Б нар уг орон сууцыг шударгаар, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсний үндсэн дээр олж авсан, гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байгаа тул Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар нь хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын эсрэг өөрийн шаардлагыг гаргах эрхтэй боловч хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохооргүй, улмаар шаардаж буй шаардлагыг хариуцах, биелүүлэх үүрэгтэй этгээд нь Х.Д биш байх тул шүүх сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулах нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ч.Б, Б.Н нарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Дгийн өмчлөлийн Хан-Уул дүургийн 00 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 00 байрны 00 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч  Ч.Б, Б.Н, Б.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцохооргүй байх тул Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг тухай хариуцагч Ч.Б, Б.Н нарын сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгэр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Ч.Б, Б.Н нарт олгосугай.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНГӨНТУУЛ