Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 01933

 

 

 

 

2019 оны 11 сарын 06 өдөр

     Дугаар 182/ШШ2019/01933

                 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Ш,

Нэхэмжлэгч: Швейцарь улс, Орв хот-60х8, Унтершвандлистрассе 3тоот хаягт оршин суух, Швейцарь улсын иргэн М /Peter Mike Schuitemeker/, /паспортын дугаар Х3313526, CHE6001076М/ нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С -д   холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу алдангид 51.223 ам.доллар буюу 126.238.112 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Э.Д, Ш.Ц, хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номин нар оролцов.     

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК нь Швейцарь улсын иргэн К-тай 2015 оны 5 дугаар сарын х-ний өдөр 2х дугаартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, мөн Швейцарь улсын иргэн М-тай 2015 оны 5 дугаар сарын х-ний өдөр х дугаартай “Орон Сууц Худалдах, Худалдан авах гэрээ” тус тус байгуулсан. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч тал болох К нь нийт гэрээний үнэ болох 5х.292 ам.доллар, Ш нь х8.17х ам.долларыг хариуцагч талд хугацаанд нь шилжүүлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч тал нь гэрээнд зааснаар орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан хэдий ч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн  өгсөн гэж тайлбарласан байдаг.

            Тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар “Хэрэв гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацааг 60 болон түүнээс дээш хоногоор сунгасан тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа сунгасан хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө” гэж заасан. Хариуцагч тал нь дээрх хугацааны алдангийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн албан бичгийг нэхэмжлэгч талд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны и-мэйл хаягаар илгээсэн. Хариуцагч тал нь дээрх албан бичигт одоог хүртэл хариу өгөөгүй, алданги төлбөрийг нэхэмжлэгч талд төлөөгүй байна. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Ашид Адвокатс” ХХН-ээс “С Групп” ХХК-д хандаж гаргасан албан тоотод алданги төлөх хугацааг зааж, уг хугацаанд алданги төлөхгүй бол шүүхэд хандах тухайгаа мэдэгдсэн. Дурдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй учир бидний зүгээс эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах гэсэн боловч К, М нарт хадгалагдаж байсан худалдах, худалдан авах гэрээний эх хувь нь Бээжин-Берн хүрэх олон улсын нислэгийн үеэр гэмтэл авч шүүхийн нотлох баримтын шаардлага хангахгүй болсон. Бидний зүгээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “С” ХХК-ийн К, М  нартай байгуулсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” (Home Purchase Agreement)-ний хавсралтуудыг тус тус гаргаж өгөх хүсэлтийг тавьсан. “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс”-ээс дээрх нэр бүхий хүмүүсийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээний бүртгэл хийгдээгүй байгаа талаар дурдаад, 2018 оны 0х дүгээр сарын 23-ны өдөр Гэрчилгээний дугаар:0 мөн Улсын бүртгэлийн дугаар:Ү-2 “Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-ний хуулбарыг үнэн болох талаар 2018.07.18-ны өдөр гаргаж өгсөн. Уг “Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ”-ний хуулбараас үзвэл “С” ХХК нь гадаадын иргэдийн хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглаж, худалдах худалдан авах гэрээг халхавчлан бэлэглэлийн гэрээ байгуулсан байгаа нь харагдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ байгуулж, Улсын бүртгэлд бүртгэгдсэн учраас К, М нарын нэр дээр худалдах худалдан авах гэрээний бүртгэл байхгүй байх нь тодорхой юм. Талуудын хооронд байгуулсан “Орон сууц худалдан авах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нь орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх байсан хэдий ч хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн газрын 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 7/1578 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн өмчлөлд 2018 оны х дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн байна.

             Иймд “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 7 дугаар сарын 1-ээс 2018 оны х дүгээр сарын 23-ныг хүртэл нийт 1023 өдрийн алданги буюу /гэрээний дугаар х: х8.17х ам.доллар*50% = 2х.087 ам.доллар, гэрээний дугаар 2х: 5х.292ам.доллар*50% =27.х6  /ам.доллар/, нийт 51.233 ам.доллар болж байна. Иймд “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алданги болох 51.233 ам.доллар буюу 126.238.112 төгрөг (нэхэмжлэл гаргах өдрийн ханш 1ам.доллар=2х6х төгрөг)-ийг хариуцагч талуудаас нэхэмжилж байна гэв.

   Хариуцагч “С” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019.09.06-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлэгт хариуцагчийн хувьд тодорхой тайлбараа хэлсэн. Тэрийг анхааралдаа авна уу. Уг хурлаар хэргийг хэлэлцсэн ч тодорхой нэг зүйлийг тодруулах шаардлага байна гэж үзээд шүүгчийн захирамжаар хойшилсон байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээрээс гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэж үзээд хугацаа хэтэрсний хариуцлага буюу нэмэлт үүрэг шаардаж байна гэж ойлгосон. Үндсэн үүрэг нь өмчлөх эрх шилжүүлэх юм. Нэмэлт үүргээр өмчлөх эрхийг хугацаанд шилжүүлээгүйтэй холбоотойгоор гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзээд алданги шаардаж байна гэж ойлгосон. Энэ хэлцлийн шаардах эрхийн үндэслэл болж байгаа Англи хэл дээрх гэрээг уншаад ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн өөрийнх нь шаардах эрхийн үндэслэл болгож байгаа хэлцэл дээр яаж тэр хүн оролцсоныг ойлгохгүй байна. Энэ хэлцэл ганц Англи хэл дээр хийгдсэн байдаг бөгөөд Монгол хэл дээр хийгдэж Монгол хэлнээс Англи хэл рүү орчуулагдаж гарын үсэг зурсан хэлцэл биш. Энэ хэлцлээ өөрөө уншдаггүй юм уу. Хэлцэлд оролцож байгаа субьект нь С групп гэж компани байна. Тамга дарах нь  төгсгөлийн асуудал. Энэ хүн С групп ХХК-тай хэлцэл хийсэн гэж ойлгоод явж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөн ялгаа байхгүй өөрийнх нь хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзээд хариуцагчаа С групп ХХК гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаа хэрхэн солих нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Гэхдээ энэ хүн өөрийн дотоод итгэл үнэмшилдээ групптэй гэрээ байгуулсан гэж үзэж байсан боловч Улсын бүртгэлийн газраас бичиг баримтууд гарсны дараа 2019 оны 10 дугаар сард С ХХК гэж тодорхойлсон. Энэ хүн хэлцлийг хэнтэй хийснээ мэдэхгүй явж байна. Хэлцэл хүчин төгөлдөр байлаа гэж бодоход энэ хэлцэл нь өөрөө үр дагавар дагуулсан юм уу. Ямар нэгэн үр дагавар дагуулах ёстой. Энэ хэлцлийн дагуу нэхэмжлэгч нар өмчлөх эрхийг олж авсан юм уу. Аливаа хэлцэл араасаа үр дагавар дагуулах ёстой бөгөөд үр дагавар дагуулахгүй бол хүчин төгөлдөр бус хэлцлийн хэлбэр лүү орно. Араасаа үр дагавар дагуулах ёстой бөгөөд энэ үр дагавраа шаардах ёстой. Энэ хэлцлийн үндсэн дээр би өмчлөх эрхээ олж авмаар байна, өмчлөх эрхээ олж авсны дараа миний өмчлөх эрх зөрчигдсөн, гэрээний х.3-т заасан үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас би алданги шаардах эрхтэй гэх байх гэж бодож байна. С групп ХХК-ийн хувьд ч тэр С ХХК-ийн хувьд ч тэр ойлгомжтой, эргэлзээгүй хэлцэл байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл олж харахгүй байна. Хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус учраас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээрээс гэрээний үүрэг, хариуцлага шаардах хууль зүйн үндэслэл байхгүй. Хууль мэдэхгүй байх нь тэр хүний эрх зүй, эдийн засгийн байдлыг дээрдүүлэх үндэслэл болохгүй. Хэлцэл нь өөрөө ямар нэгэн үр дагавар дагуулаагүй. Үр дагаврыг өөрсдөө хүсэх ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т энэ талаар заасан. Ямар нэгэн эрх зүйн үр дагавар дагуулахаар тооцоолоогүйгээр талуудын хооронд хийсэн хэлцэл байж магадгүй гэж харлаа. Энд хэлцэлд оролцсон этгээдүүд байхгүй байгааг шийдвэр гаргахдаа анхаарах нь зүйтэй. Би өөрийн ярьж байгааг туйлын үнэн гэж үзнэ. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нар мөн ялгаа байхгүй өөрсдийнх нь ярьсан зүйл туйлын үнэн гэж үзэж байгаа. Энэ дундаас харьцангуй байж болох үнэнг шүүх гаргаж өгөх байх. Надад юу гэж тайлбарласан бэ гэвэл эдгээр улсууд хэний захиас, даалгавраар мөнгө шилжүүлсэн юм түүнийхээ тайлбарыг тавихын тулд Англи хэл дээр гэрээ байгуулаад явуулаач гэж Д мансер гуйсны дагуу гэрээ боловсруулаад явуулсан гэж тайлбарласан. Сая Швейцар улсын төлөөлөгчийн данс гэж тайлбарласан. Хэний олгосон итгэмжлэл, зөвшөөрлөөр хэний дансанд шилжүүлж байгаа талаар тайлбарлах ёстой байх. Энэ байрны хууль ёсны өмчлөгч нь Д мансер гэдэг хүн. Тэр хүн ямар компанийн хувьцааг эзэмших нь өмчлөх эрх олж авахад нь хамаагүй. Хувьцаанд ногдох хэмжээний ашгаа авсан байж болно, эсхүл худалдаж авсан, хөрөнгө оруулагч нар бие биендээ бэлэглэсэн ч байж болно.  Бэлэглэсэн зүйлээ өөр хэн нэгэнд худалдаж, мөнгийг нь өөрөө авсан байж болно. Энэ хэлцэл өөрөө ямар нэгэн үр дагавар дагуулаагүй. Хэрэв энэ хэлцлийн үндсэн дээрээс алданги шаардаж байгаа бол энэ хэлцлээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байх ёстой. Энэ хэлцлийн үндсэн дээрээс өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлж өгсөн тодорхой үйлдэл хийсэн байх ёстой. 09 дугаар сарын 06-ны өдрийн хурал дээр хангалттай зүйл ярьсан учраас олон зүйл ярьмааргүй байна. Асуулт хариулт, нотлох баримт шинжлэн судалсны дараа төгсгөлийн үг дээрээ тайлбарлаж хэлье гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэгэнт талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, үр дагавар дагуулаагүй учраас алданги төлөх үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн. 8 дугаар зүйлд заасан 8 үндэслэлийн аль үндэслэлээр  бидний хооронд харилцаа үүссэн гэж үзэж байгааг нь ойлгохгүй байна. Миний харж байгаагаар дөхөж очих нь 8.1.1 буюу хуульд заасан болон заагаагүй боловч агуулгын хувьд үл харшлах хэлцэл юм шиг байна. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх бусад үндэслэлийг харахад бидний хооронд ямар нэгэн тийм зүйл байхгүй учраас бусад нөхцөлүүд үгүйсгэгдэж байна. Ямар нэгэн харилцаа үүссэн, харилцаа нь үндэслэлтэй байсан тохиолдолд бид хариуцлага хүлээх байх. Харилцаа үүссэн гэж олж харахгүй байна. Байгуулсан хэлцэл нь өөрөө ямар нэгэн үр дагавар дагуулаагүй. Энэ хэлцэлд оролцсон, худалдаж авсан буюу бид хохирсон гэж үзэж байгаа нэр бүхий гадны иргэдийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд зориулж бэлтгэсэн гэрээ байна. Хөрөнгө худалдаж авч байж яагаад гэрээн дээрх зүйлээ анзаардаггүй, хөрөнгөнд гэрчилгээ олгодог, олгодоггүй талаар мэддэггүй вэ. Гэрээн дотор гэрчилгээ олгоно гэж заасан байхад манайд ийм байдаг учраас тийм байх ёстой гэж байна вэ. Хөрөнгөтний нийгэмд он удаан жил хөрөнгөтний тогтолцоогоор амьдарсан, капитал гэдгийн үнэ цэнийг маш сайн мэддэг хүмүүс хэлцэлд хайхрамжгүй хандаж, хөнгөмсгөөр найдна гэж байхгүй. Эцэст нь гурван Швейцар улсын иргэдийн хоорондын маргааныг барилгын ажил гүйцэтгэсэн компаниас нэхэмжлэх хууль зүйн үндэслэл Монгол Улсын Иргэний хуульд байхгүй. Тийм зүйлийг хайгаад олоогүй. Бид хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Швейцарь улсын иргэн К/К/, М/S/нарын нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан 51.233 ам.доллар буюу 126.238.112 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч нар нь 2018 оны 07 дугаар сарын 30-нд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар С групп ХХК/РД: 2/-д холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын  15-ны өдөр хамтран хариуцагчаар С  ХХК/РД: 5/-ийг татан оролцуулж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн шүүх хуралдаанд болон 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус хариуцагч С групп ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан болно.

            Шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд хариуцагч С групп  ХХК-д холбогдох иргэний хэрэг үүсгэсэн атлаа С ХХК-ийн итгэмжлэлтэй төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх ба, хамтран хариуцагчаар С ХХК-ийг татан оролцуулах тухай шүүгчийн захирамж гарсны дараа буюу С групп ХХК-ийн 2019  оны 0х дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөгч Т.У-д нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай компанид хамтран хариуцагчаар татагдсаны дараа шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийг гардуулаагүй бөгөөд нэхэмжлэл нэмэгдүүлсэн шаардлагуудыг гардуулсан бөгөөд үндэслэл нь тодорхойгүй байна гэсний дагуу түүнд нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 0х-ний өдөр гардуулах ажиллагааг хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дээр дурдсан зарим тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзсэн болно.

            Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгч Швейцарь улсын иргэн -тай 2015 оны 5 дугаар сарын х-ний өдөр 2х дугаартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, мөн нэхэмжлэгч Швейцарь улсын иргэн М/S/-тай 2015 оны 5 дугаар сарын х-ний өдөр х дугаартай “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг тус тус байгуулж, нэхэмжлэгч тал болох К нь нийт гэрээний үнэ болох 5х.292 ам.доллар, Ш нь х8.17х ам.долларыг хариуцагч “С” ХХК-д төлсөн болох нь зохигчийн тайлбар, орон сууц худалдах-худалдан авах нэртэй гэрээ зэргээр тогтоогдов.

            Дээрх гэрээний зүйл болсон нэхэмжлэгч Мын Баянзүрх дүүргийн х дугаар хороо, Натур худалдааны төвийн баруун талд байрлах Сувдан харш барилгын х давхарт байрлах х1.53 м.кв 2 өрөө х тоот орон сууц,

            -Нэхэмжлэгч Кийн Баянзүрх дүүргийн х дугаар хороо, Натур худалдааны төвийн баруун талд байрлах Сувдан харш барилгын х давхарт байрлах хх.87 м.кв 2 өрөө 2х тоот орон сууц бүхий барилгыг хариуцагч С ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ашиглалтад оруулсан болох нь зохигчийн тайлбар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016.07.06-ны өдрийн 2016/х6 дугаартай актаар нотлогдож байх ба, талуудын хооронд  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

            Эрхийн улсын бүртгэлийн Ү-220х088х19 дугаартай Баянзүрх дүүргийн х дугаар хороо, 13 дугаар хороолол /1337х/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 8хб байрны х тоот хаягт байрлах орон сууц өмчлөх эрх нь 2017.0х.х-ны өдөр Швейцарь улсын иргэн M/M/ Dl/Д/ /С/-ын өмчлөлд анх бүртгэгдэж, 2018.0х.23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Швейцарь улсын иргэн Ш/S/C/-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн,

            -Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай Баянзүрх дүүргийн х дугаар хороо, 13 дугаар хороолол /1337х/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 8хб байрны 2х тоот хаягт байрлах орон сууц өмчлөх эрх нь 2017.0х.х-ны өдөр Швейцарь улсын иргэн M/M/ Dl/Д/ /С/-ын өмчлөлд анх бүртгэгдэж, 2018.0х.23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Швейцарь улсын иргэн К/К/СНЕ62120хМ/-ын өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа болон түүнд холбогдох хавсаргагдсан гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

            Гэтэл дээрх орон сууцнуудыг Швейцарь улсын иргэн M/M/ Dl/Д/-ын хариуцагч С ХХК-тай байгуулсан 2015.05.0х-ний өдрийн “орон сууц захиалан бариулах гэрээ” РМ-х, РМ-2х гэрээнүүдийг  үндэслэн M/M/ Dl/Д/-ын өмчлөлд анх 2017.0х.х-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа болон уг гэрээнүүдээр тогтоогдлоо.

            Дээр дурдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ш/S/,  К/К/ нар нь хариуцагч С ХХК-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын х-ний өдөр х болон 2х дугаартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр бус, Швейцарь улсын иргэн M Dl /M Д/-тай нэхэмжлэгч нарын байгуулсан 2018.0х.23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийн үндсэн дээр уг орон сууцнуудын өмчлөгч болсон нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна. 

            Иймд нэхэмжлэгч нар нь 2018.0х.23-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөгч болсон байх тул 2015 оны 5 дугаар сарын х-ний өдөр х болон 2х дугаартай гэрээнүүдийн дагуу алданги шаардах эрхгүй гэж үзлээ.

            Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өөрсдөө орон сууцны өмчлөгч болсон нөхцөл байдлыг нэхэмжлэгч нар буруу ташаа гэж эсэргүүцээгүй байх бөгөөд  улсын бүртгэлийг  үнэн зөв гэж үзнэ.

            Мөн нэхэмжлэгч нарыг дээр дурдсан бэлэглэлийн гэрээг хийх үед монгол хэл дээр хийсэн гэрээний утга агуулгыг танилцуулаагүй гэж тайлбарлаж байх боловч уг хэлцэлд орчуулагчаар Н.Улаанхүү гэх иргэн оролцсон болох нь орчуулагчийн гарын үсэг бүхий бэлэглэлийн гэрээнүүд болон орчуулагчийн иргэний үнэмлэх зэргээр тогтоогдож байх тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч нарын талаас Швейцарь улсын иргэн M/M/ Dl/Д/-ын хариуцагч С ХХК-тай байгуулсан 2015.05.0х-ний өдрийн “орон сууц захиалан бариулах гэрээ” РМ-х, РМ-2х гэрээнүүд болон M Dl /M Д/-тай нэхэмжлэгч нарын байгуулсан 2018.0х.23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр эсэх талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

            Мөн нэхэмжлэгч талаас дээрх бэлэглэлийн гэрээг халхавчлан хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч талын хариуцагчаар тодорхойлоогүй иргэн/M Dl /M Д/-тай холбогдох уг хэлцлийг дүгнэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нараас орон сууцны өмчлөгч болсон хэлцлийн хүчин төгөлдөр эсэх талаар шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйпийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн  343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д зааснаар нэхэмжлэгч К/К/-ын 27.х6 ам.доллар, Ш/S/-ын 2х.087 ам.долларын бүгд  51.233 ам.доллар буюу 126.238.112 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 789.х0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш х хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                    

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.АЛТАНЦЭЦЭГ