Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00187

 

                                  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн  тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01496 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1515 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нарт холбогдох

Орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, Д.Батхорол, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 18 байр, 4 тоотод байрлах 18 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж марган барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01496 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 153 дугаар зүйлийн 153.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нарт холбогдох, Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 18 байр, 4 тоотод байрлах 18 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1515 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01496 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 102/ШШ2020/01496 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.7.06-ны өдрийн 1515 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байна гэж дурдсан атлаа зөвхөн гэрээний талуудад шаардах эрхтэй гэж тайлбарласан. Гэтэл хүчин төгөлдөр бус хэлцэл нь гэрээний талууд хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхээс үл хамааран байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд тусгайлан шаардлага гаргах шаардлагагүй юм. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т итгэмжлэл өгөхдөө түүнийг бусдаас зээл авч, авсан зээлийнхээ барьцаанд өөрийн эд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн, харин хуулийн этгээдийн их хэмжээний зээлийн барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрөөгүй. Түүний зүгээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д итгэмжлэл олгоогүй байхад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан 2015.01.06-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дурдсан атлаа нэхэмжлэгч тус хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлага, гаргаж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байхад хэрэгсэхгүй болгосон байдаг.

4.2. Харин давж заалдах шатны шүүх нь “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй байхдаа хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай хэлцэл хийжээ. Гэвч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалан хэлцэл хийх зөвшөөрлийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т 7 хоногийн дараа олгосон нь мөн зүйлийн 68.3 дахь хэсгийн “зөвшөөрлийг 14 хоногийн дотор олгоно” гэх заалтад нийцэх тул хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2015.01.06-ны өдрийн гэрээг хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсгийн заалтуудыг буруу тайлбарлан нэхэмжлэгчийг гэрээний оролцогч бус, шаардах эрхгүй этгээд гэж алдаатай дүгнэлт хийсэн боловч тогтоох хэсгийн шийдэл зөв байна” гэж нотлох баримтыг буруу үнэлэн, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дараа итгэмжлэл олгосон боловч, уг итгэмжлэлийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д бус иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгосон. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал байх нь итгэмжлэлийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгосон гэх үндэслэлгүй. Иргэний эрх зүйд хуулийн этгээд, хувь хүн нь тус тус эрх зүйн субъект байж, тус тусдаа эрх эдэлж, хариуцлага хүлээдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг дэмжиж оролцов.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нарт холбогдуулан орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д итгэмжлэл олгоогүй байхад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1., 62.3.-ийг зөрчсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гэрээний оролцогч бус этгээд (нэхэмжлэгч) шаардах эрхгүй, тухайн зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалбараас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй...” гэж хуулийг буруу тайлбарласан, гэвч уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Тодруулбал, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хооронд 2015.01.06-ны өдөр байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт” нэртэй гэрээгээр нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, тус гэрээнд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлж захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гарын үсэг зурсан,  уг гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дараа буюу 2015.01.13-ны өдөр нэхэмжлэгч нь  өөрийн өмчийн орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, холбогдох гэрээ, хэлцэл хийх, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үйлдэлд төлөөлөх, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас лавлагаа авах бүрэн эрхийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т өгсөн, энэ нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт нийцэх тул “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, иймд барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй юм.

11. Хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгосон итгэмжлэлийн агуулгаас үзвэл, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмчийн орон сууцыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн, ингэхдээ хэнд (хуулийн этгээд, иргэн), ямар хэмжээний зээлд тавих талаар тодорхой заагаагүйгээс гадна тухайн итгэмжлэлийг зөвхөн иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т өгснөөс бус “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирлын хувьд нь өгөөгүй” гэж үзэхээргүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4-т заасан) хангах боломжгүй.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01496 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1515 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА 

                                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ