Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/02030

 

 

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/02030

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.С-т холбогдох,

Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .. дугаар гудамж, ..тоот хаягт байрлах, нэгж талбарын 186343177900.. дугаарт бүртгэгдсэн .. м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамж, ..б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022... дугаарт бүртгэгдсэн ... м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22010551...дугаарт бүртгэгдсэн 1.. м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагч Ө.С-ынэзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О-ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамжны .. тоот хаягт байрлах, нэгж талбарын 186343177900.. дугаарт бүртгэгдсэн .. м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамж, ..б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022... дугаарт бүртгэгдсэн ... м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22010551...дугаарт бүртгэгдсэн 1.. м.кв талбайтай хувийн сууцыг 2018 оны 7 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж чадахгүй байдалд хүрч байна. Б.О нь уг газар болон байшинг 2015 онд Ө.Б, Б.Бнарт зээлдүүлсэн 28.000.000 төгрөгийн оронд, хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан юм. Гэтэл манай ах Б.Б, түүний эхнэр Ө.Б нарын дүү болох Ө.Снь хашаа байшинд хүнгүй хойгуур өөрсдийн дураар орж суугаад гарахгүй, өнөөдрийг хүртэл хашаа байшинг чөлөөлж өгөхгүй байна. Хариуцагч Ө.С-ыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд түр суугч-ийн хувьд амьдардаг хэмээн бүртгэсэн байх тул дээр дурдсан хөрөнгийг хариуцагч Ө.С-ынхууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Ө.С-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Ө.С-ынэзэмшилд байгаа Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .. дугаар гудамж, ..тоот хаягт байрлах, нэгж талбарын 186343177900.. дугаарт бүртгэгдсэн .. м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамж, ..б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022... дугаарт бүртгэгдсэн ... м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22010551...дугаарт бүртгэгдсэн 1.. м.кв талбайтай хувийн сууцыг Ө.С-ынхууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, дараах үндэслэлээр татгалзаж байна. Хариуцагч Ө.Снь төрсөн эгч Ө.Б болон түүний нөхөр Б.Бнарыг Австрали улс руу явахад нь гэр бүлийн хамтран өмчлөлийн хувийн сууц, газар, Тахилтын 4 айлын газрыг зарж мөнгө өгсөн, гэвч тэдний виз гаргаагүй. Гэр оронгүй болсон учир тэднээс мөнгөө нэхэхэд мөнгө байхгүй, Баруун салаанд жижиг байшин, газар худалдаж авсан тэнд амьдар, хамтдаа тэнд 2 давхар байшин барья, барьж дуусгаад та нарт мөнгийг чинь өгье гэхээр нь баруун салаанд ирж амьдарч, эгч Ө.Бын 8.000.000 төгрөгөөр барилгын материал авч, хамаатан садангаараа байшинг хамжиж барьсан, одоо ч бүрэн барьж дуусгаагүй байгаа. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүргэн Б.Б, дүү гэх Б.О гэгчтэй ирж биднийг хашаа байшингаас зайл гэж хөөж, ах Ө.Баярсүхийг зодсон. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулж, Б.Бхуулийн хариуцлага хүлээсэн. Нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр Ө.Сби дээрх газрын болон байшингийн өмчлөгч нь Б.О гэгч нь болсныг мэдсэн. Нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6, 6б тоот хаягт байрлах газрууд болон уг газруудад баригдсан хувийн сууцыг хүргэн Б.Бдүү нартайгаа нийлж, эгч Ө.Быг хуурч мэхлэн, дарамталж, хууль бусаар хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр эрх шилжүүлэн авч, бидний гэр бүлийн хамтын өмч хөрөнгөөр барьсан байшингийн өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр гаргуулж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Б.О биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамжны .. тоот хаягт байрлах, нэгж талбарын 186343177900.. дугаарт бүртгэгдсэн .. м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамж, ..б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022... дугаарт бүртгэгдсэн ... м.кв талбай бүхий газар, эдгээр хаягуудад байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22010551...дугаарт бүртгэгдсэн 1.. м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагч Ө.С-ынхууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ө.Снь, өөрийн төрсөн эгч Ө.Б болон түүний нөхөр Б.Бнарт өгсөн мөнгөнийхөө хариуд уг хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон, уг хөрөнгө нь эгч Ө.Бын 8.000.000 төгрөгөөр баригдсан, Б.О нь Ө.Быг хуурч мэхлэн дарамталж, хууль бусаар хийсэн хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр эрх шилжүүлэн авсан гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн

26.3-т: Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж заасан тул, нэхэмжлэгч болох хариуцагчийн хооронд үүссэн маргааны хэмжээнд дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгч Б.О болон хариуцагч Ө.Снарын хувьд хэн нь уг хөрөнгийг эзэмших эрхтэй болохыг тогтоох нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж, эрхийн улсын бүртгэлд маргаж буй газар, хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн талаарх 000538514 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000661455 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон .. м.кв газар эзэмших эрх олгосон, 000679273 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

/хх (1), 5-7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.О нь иргэн Ө.Б, Б.Бнартай байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ /газар/-ний үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамжны .. тоот хаягт байрлах ... м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг шилжүүлж авсан, улмаар улсын бүртгэгчийн шийдвэрийн дагуу уг газар дээр байсан барилгын анхны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/141 дугаартай захирамжаар хөрш залгаа .. м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй болсон байна.

/хх(1), 175-198 дугаар тал, 199-212 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, Ө.Б, Б.Бболон Б.О нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэгчийн шийдвэр, Засаг даргын захирамж зэрэг нь нэхэмжлэгч Б.Од маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг үүсгэжээ.

Нэхэмжлэгч Б.О болон Ө.Б, Б.Бнарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь эдгээр талуудад хамаатай, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл тул гэрээний оролцогч биш этгээд болох хариуцагч Ө.С-ынхувьд, тэрээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос бусад тохиолдолд хүчин төгөлдөр хэлцэлд тооцогдоно.

Нөгөө талаас, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д: Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.О нь хэлцлийн үндсэн дээр Ө.Б, Б.Бнараас ... м.кв газар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх ба тухайн үед улсын бүртгэлд Ө.Б болон Б.Бнарын нэр дээр бүртгэгдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж үзэх боломжгүй, буруу ташаа гэж өөр этгээд эсэргүүцээгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д: Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. гэж заажээ.

Тухайн үед эрх шилжүүлсэн этгээд болох Ө.Б, Б.Бнарыг маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч биш гэж Б.О-ийнхувьд үзэх, мэдэх боломжгүй юм.

Хуулийн дээрх зохицуулалтууд нь өмчлөх эрх шилжүүлж байгаа этгээд /Ө.Б, Б.Б/ болон өмчлөх эрх олж авч байгаа этгээд /Б.О/-ийн хооронд үүссэн маргааныг зохицуулах зорилготой бус, харин өмчлөх эрх олж авсан этгээд /Б.О/-ийг өөр бусад гуравдагч этгээдийн зүгээс гаргаж болох өмчлөх эрхийн маргаанаас хамгаалж буй зохицуулалт юм.

Иймд хариуцагч Ө.С-ынхувьд нэхэмжлэгч Б.О нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээдэд тооцогдоно.

Харин бусад хөрөнгө /хувийн сууц, 200м.кв газар/-ийн тухайд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамж, 6, 6б тоот хаягт байрлах 1.. м.кв талбайтай хувийн сууцны анхны өмчлөгчөөр Б.Ог бүртгэсэн улсын бүртгэгч /захиргааны байгууллага/-ийн шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамж, ..б тоот хаягт байрлах .. м.кв газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж зэрэг нь хүчин төгөлдөр байх ба эрх бүхий этгээд хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч Ө.С-ынзүгээс өөрийн эзэмшлээ зөвтгөхдөө, Ө.Б, Б.Бнарт өгсөн мөнгөний хариуд уг хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон, хувийн сууцыг Ө.Бын 8.000.000 төгрөгөөр барьсан, Б.О болон Ө.Б, Б.Бнарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хуурч мэхлэх замаар байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзжээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг байна. Хариуцагч Ө.Снь, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмнөх өмчлөгч болох Ө.Б, Б.Бнарт өгсөн мөнгөндөө тооцон уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохирсон гэх боловч уг тохиролцоогоо улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу Ө.Сүхбатад өмчлөх эрх үүсээгүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч Ө.Снь маргаан бүхий хөрөнгийг Ө.Бын 8.000.000 төгрөгөөр барьсан хэмээн өөрийн татгалзлаа үндэслэсэн ба энэ талаар гэрч Н.Наранбаяр мөн мэдүүлжээ. Хэрэв хувийн сууцыг Ө.Бын хөрөнгөөр барьсан бол уг хөрөнгийг нэхэмжлэх эрх хариуцагч Ө.Сүхбатад бус Ө.Бд байна.

/хх (2), 265-268 дугаар тал/

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах боломжтой ч хариуцагч Ө.Снь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

Хариуцагч Ө.Снь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн.... тоот хаягт албан ёсны бүртгэлгүй түр амьдардаг талаарх тус хорооны Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байхаас гадна нэхэмжлэлд дурдагдсан маргаж буй хөрөнгийг эзэмшилдээ байлгаж байгаа талаар хариуцагч Ө.Смаргаагүй.

/хх (1), 213 дугаар тал/

Нэхэмжлэгч Б.О-ийннэхэмжлэлтэй Ө.С-д холбогдох иргэний хэрэгт Б.О болон Ө.Б, Б.Бнарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлыг дүгнэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Б.О нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Ө.С-ынэзэмшлээс хөрөнгийг чөлөөлүүлэх эрхтэй байх ба энэ талаар шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Дээр дурдсанаар, хариуцагч Ө.С-ынэзэмшлийг нэхэмжлэгч Б.О-ийнөмчлөх эрхийн хувьд зөвтгөх боломжгүй, Ө.С-ынхувьд Б.О-ийнөмчлөх эрхийг хамгаалах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Ө.С-ынитгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу хурлын товыг мэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бнь шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд биечлэн оролцохоос татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасан үндэслэлээр, хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамжны .. тоот хаягт байрлах, нэгж талбарын 186343177900.. дугаарт бүртгэгдсэн .. м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамж, ..б тоот хаягт байрлах, нэгж талбарын 186343177900.. дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201022... дугаарт бүртгэгдсэн, ... м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 26 дугаар гудамж, 6, 6б тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22010551...дугаарт бүртгэгдсэн 1.. м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ө.С-ынэзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сүхбатаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР