| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 181/2020/01645/И |
| Дугаар | 001/ХТ2022/00193 |
| Огноо | 2022-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00193
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
яамны харьяа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, сангийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01667 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1762 дугаар магадлалтай,
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, сангийн нэхэмжлэлтэй,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 171,731,502.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, Б.Алтансүх, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, сангаас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 171,731,502.74 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01667 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 171,731,502.74 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, санд олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1762 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.14-ний өдрийн 1762 дугаар магадлал нь хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
4.1. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт уг хэргийн талаар тодорхойлохдоо “...Хариуцагч байгууллагаас тайлбар гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй байр суурийг илэрхийлж байгаа гэж дүгнэх тохиолдолд түүнээс нотлох баримт цуглуулах хүсэлт гаргах эрхэд хамааруулж болох юм. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг эрх зүйн туслалцаа авах замаар өмгөөлүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй...” гэж тайлбарласан.
4.2. Гэтэл хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь буруу болсон талаар магадлалаар тайлбарласан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хоорондоо авцалдаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “хариуцагчийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох тухай гомдлыг дэмжиж байна” гэсэн байр суурьтай оролцов.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгч Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, сангаас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 171,731,502.74 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хүрээнд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, банкны хооронд 2011.11.01-ний өдөр НББ2011/7/86 тоот Засгийн газраас гаргасан бондын эх үүсвэрээр бүрдэх хөрөнгийн дамжуулан зээлдүүлэлтийг хамтран хэрэгжүүлэх гэрээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, банкны хооронд 2011.12.19-ний өдөр №2011/12-01 тоот хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу тус банканд 5,122,950,000 төгрөгийг жилийн 1,8 хувийн хяналтын зардалтайгаар, 5 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Талууд тус гэрээг 2016.01.26-ны өдөр хүчингүй болгож, мөн өдрөө 2016/ҮГ-07 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан. ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, банк нь дээрх гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг төлж барагдуулаагүй зөрчил хуримтлагдсан. Иймд 2020.04.03-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн төлбөр 160,605,000 төгрөг, хяналтын зардалд 1,021,302.74 төгрөг, алдангийн төлбөрт 10,105,200 төгрөг, нийт 171,731,502.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэсэнд, хариуцагчийн зүгээс ямар нэгэн татгалзал, тайлбар, нотлох баримтыг хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаж өгөөгүй байна.
9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнүүдээс үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байна, үүний дагуу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг хүлээнэ, гэрээнд заасан “хяналтын зардлын төлбөр” нь зээлийн хөрөнгийг ашигласны хариу төлбөрийн шинжтэй байх тул зээлийн хүүгийн төлбөр гэж үзэх үндэслэлтэй ба талууд энэ талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус нийцсэн, хариуцагч үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл болон хяналтын зардлын хэмжээ, алдангийн тооцоололд маргаагүй, 2011.12.19-ний өдөр байгуулагдсан 2011/12-01 дугаартай хамтран ажиллах гэрээний 2.10 дахь заалтад банк зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор, Аж үйлдвэрийн яамны ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, сан болон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нарын хооронд 2016.01.26-ны өдөр байгуулагдсан 2016/ҮГ-07 дугаартай хамтран ажиллах гэрээний 2.12-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцохоор тус тус тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий, шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
10. Нэгэнт шүүхээс хариуцагчид татгалзал, тайлбараа гаргах, холбогдох баримтыг гаргаж өгөх эрхтэй болохыг тайлбарлаж, боломжит хугацаа олгосон, энэ талаар сануулсаар байхад хэргийн оролцогчоос хуульд заасан эрхээ эдлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй, иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үр дагавар үүснэ.
11. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан “хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчигдсөн” гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан нь буруу байна.
12. Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн “... хариуцагч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь буруу болсон талаар магадлалаар тайлбарласан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хоорондоо авцалдаагүй, хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
13. Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1762 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/01667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 1,017,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ