Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02721

 

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/02721

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Н гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг 2019 09 үээ 26-ны ар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Б ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөс дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02768 дугаар шийдвэрээр М.С, Б.Н нараас 203.024.420 төгрөгийг МББСБХХК-д гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 00 хороо, 7 тоот, талбайн хэмжээ 17 м.кв бүхий зогсоолыг 28.000.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 тоот хаягт байрлах 83.43 м.кв талбай бүхий орон сууцыг 155.100.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 тоот хаягт байрлах, 39.90 м.кв талбай бүхий орон сууцыг 78.200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төвХХК гаргасан. Хөрөнгийн үнэлгээний төвХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий тодорхой байх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д заасныг зөрчсөн учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй, зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн тул хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн 00 хороо, 7 тоот, талбайн хэмжээ 17 м.кв бүхий зогсоолыг 28.000.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 87 тоот хаягт байрлах 83.43 м.кв талбай бүхий орон сууцыг 155.100.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 тоот хаягт байрлах, 39.90 м.кв талбай бүхий орон сууцыг 78.200.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төвХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02768 дугаар шийдвэрээр М.С, Б.Н нараас 203.024.420 төгрөгийг гаргуулж МББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025290 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны 87 тоот орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19290301/04 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/06 дугаар тогтоолоор хураасан, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны зоорийн 07 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026947 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/07 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19290301/08 дугаар тогтоолоор хураасан, Хан-Уул дүүргийн 00 хороо, 24 дүгээр байрны 114 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023101 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/04 дугаар тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 4/17683 дугаар албан бичгээр мэдэгдэхэд саналаа ирүүлсэн ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2019 оны 234 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны 87 тоот орон сууцыг 155.100.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны зоорийн 07 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026947 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг 22.800.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 24 дүгээр байрны 114 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023101 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 78.200.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Б.Н, М.С, өмчлөгч Д.Ичинноров, төлбөр авагч Б ББСБХХК /хуучнаар МББСБ ХХК/-д 2019 оны 4/19262 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 4/20082, 4/20083, 4/20084 дугаар мэдэгдэл, 2019 оны 10/11, 10/12, 10/13 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Б.Н, М.С, өмчлөгч Д.Ичинноров, төлбөр авагч Б ББСБХХК /хуучнаар МББСБ ХХК/ нарт баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба анхны албадан дуудлага худалдаанд ороход үнийн санал ирээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019 оны 4/22572, 4/22571, 4/22573 дугаар мэдэгдэл, хоёрдахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах 11/08, 11/07, 11/09 дүгээр тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б.Н эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2019/12097 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ нь хууль зөрчөөгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б ББСБХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээг буруу гаргасан зүйл байхгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, гуравдагч этгээдийн тайлбарыг , хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Пүрэвдоржид мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбайтай орон сууцыг 155.100.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай, 17 м.кв талбай бүхий автозогсоолыг 22.800.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг 78.200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02768 дугаар шийдвэрээр М.С, Б.Н нараас 203.024.420 төгрөг гаргуулж М ББСБХХК-д олгож, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай автозогсоол, Хан-Уул дүүргийн 00 хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр авагч Монгорүматрикс Гинко ББСБХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б ББСБХХК-д нэгтгэж бүртгэсэн тул төлбөр авагчаар Б ББСБХХК оролцох болжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шийдвэр болон 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ГХ2019/00190 дугаар гүйцэтгэх хуудас, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2019/01628 дугаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/03, 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 19290301/04, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудаар Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай автозогсоол, Хан-Уул дүүргийн 00 хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус битүүмжлилж, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/04, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/06, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19290301/08 тоот тогтоолуудаар тус тус эд хөрөнгийг хураажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Хөрөнгийн үнэлгээний төвХХК-ийг шинжээчээр томилжээ.

Хөрөнгийн үнэлгээний төвХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбай бүхий орон сууцыг 155.100.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай, 17 м.кв талбай бүхий автозогсоолыг 22.800.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг 78.200.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

Нэхэмжлэгч Б.Н нь барьцааны хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага болон гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйлийн эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төвХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай автозогсоол, Хан-Уул дүүргийн 00 хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур, илт бууруулан үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Хөрөнгийн үнэлгээний төвХХК нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулан жиших аргыг тус тус хэрэглэж, уг эд хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийг сонгон авч харьцуулан жишилт хийж зах зээлийн үнэлгээг тогтоосон болох нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байх тул хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтоосон үндэслэл тодорхой байх шалгуурыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Н нь барьцааны хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацаанд гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Иймд төлбөр төлөгч Б.Нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, барьцааны хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбай бүхий орон сууцыг 155.100.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 00 байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай, 17 м.кв талбай бүхий автозогсоолыг 22.800.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 00 хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг 78.200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР