Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/03130

 

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/03130

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 000000 хороо, Д.Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах Г ХХК /РД: ............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 хороо, Энхтайваны өргөн чөлөө, 0 дугаар хороолол, 000 байрны 00 тоот хаягт оршин байх, Э.Т.И ХХК /РД: 0000000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 0 тоот хаягт оршин суух, Э.Н /РД: 0000000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоот хаягт оршин суух Д.Ч /РД: 0000000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 00 байрны 00 тоот хаягт оршин суух, М.С /РД: 0000000/ нарт холбогдох

 

Баталгааны гэрээний үүрэгт 483,294,534.24 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Э.Т.И ХХК-ийн төлөөлөгч Д.Ч, хариуцагч Д.Ч, М.С, хариуцагч Э.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагч Д.Ч-ын өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г ХХК нь Э.Т.И ХХК-тай 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 200,000 ам.долларын үнийн дүн бүхий 1 жилийн хугацаатай ББ0399120008 тоот эх үүсвэргүй Банкны баталгааг тус компанийн нэрийн өмнөөс Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг /IATA цаашид ОУАТН гэх/-д гаргаж өгсөн. Уг баталгааг дахин нэг жилээр сунгаж өгөх хүсэлтийг Э.Т.И ХХК -иас 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 04/06 тоот болон 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04/17 тоот албан бичгээр Голомт банкинд ирүүлсэн. Хүсэлтийн дагуу Голомт банкнаас зохих судалгааг хийж 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн зээлийн хорооны шийдвэрээр ББ0399120008 тоот эх үүсвэргүй баталгааг 2013 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс дахин 1 жилийн хугацаагаар сунгасан тухай ВВ0399120008-1 тоот нэмэлт, өөрчлөлтийг ОУАТН болон Э.Т.И ХХК-д гаргаж өгсөн болно.

 

ОУАТН-ээс Голомт банкинд Э.Т.И ХХК-ийн тус нийгэмлэгт төлбөл зохих 292,460,000 төгрөгийг тус компанийн нэрийн өмнөөс төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан төлбөрийн нэхэмжлэхийг ирүүлсний дагуу Голомт банкны зүгээс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ОУАТН-ын Голомт банкны 200500560 тоот дансанд 292,460,000 төгрөг шилжүүлсэн болно. Ингэхдээ Э.Т.И ХХК-ийн данснаас 5,851,834.58 төгрөгийг авч, үлдэх 286,608,156.42 төгрөгийг Голомж банкны зүгээс төлсөн болно. Энэ төлбөр төлөгдсөн талаар Э.Т.И ХХК-д мэдэгдэж байсан боловч тус комдани нь төлбөрийг банкинд төлөөгүй. Голомт банкны зүгээс 2014 оны 12 дугаар сарын 4-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Т.И ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байгаагүй тул эрэн сурвалжлуулсан.

 

Баталгааны гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Банк нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлж баталгааны төлбөрийг төлсөн тохиолдолд баталгаа гаргуулагч нь ийнхүү төлсөн тухай мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор уг төлбөрийг банкинд төлөх үүрэгтэй гэж, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Баталгаа гаргуулагч нь энэхүү үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Голомт банк, Э.Т.И ХХК-ийн нэрийн өмнөөс гаргасан баталгааны хүрээнд тус компанийн холбодох этгээдүүд болох Э.Н, Д.Ч, М.С нартай БГ/0399120008, БГ/0399120008-Б, БГ/0399120008-В тоот Ипотекийн гэрээнүүдийг байгуулж, эд хөрөгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Голомт банк эдгээр барьцаалуулагч нарт холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Э.Н-ийн хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэргээж, түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Гэрээний дагуу Э.Т.И ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Голомт банкинд баталгааны төлбөр 286,608,165.42 төгрөг, баталгааны гэрээний 1.4-т заасны дагуу улирал бүр төлөх ёстой шимтгэлийн төлбөр, хүү 53,382,286.71 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 4 жил 50 хоногийн алдангид 1,285,437,621.91 төгрөг, алдангийг энэ төлбөрийг Иргэний хуульд нийцүүлэн багасгаж 143,304,082.71 төгрөг, нийт 438,294,534.84 төгрөгийн төлбөр үүсээд байна. Иймд Ипотекийн гэрээний 4.1, 4.1.2-т заасны дагуу шимтгэл, хүү, алдангид нийт 483,294,534.84 төгрөгийг Д.Ч, М.С, Э.Н нарын барьцаалсан эд хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Бид Э.Т.И ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах гэсэн боловч олдохгүй байсан ба шүүх хуралдааны явцад Э.Т.И ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл Д.Ч бүртгэлтэй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс тус компанийг хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/13332 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн зүгээс зохигчдын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ББ0399120008 тоот эх үүсвэргүй Банкны баталгааны гэрээний үүрэгт баталгааны төлбөр 286,608,165.42 төгрөг, баталгааны гэрээний 1.4-т заасны дагуу улирал бүр төлөх ёстой шимтгэлийн төлбөр, хүү 53,382,286.71 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойшхи алдангид 143,304,082.71 төгрөг, нийт 438,294,534.84 төгрөгийг хариуцагч Э.Т.И ХХК-иас гаргуулах, хариуцагч шийдвэрийг сайн дураараа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэх шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Т.И ХХК-ийн төлөөлөгч Д.Ч-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... ... би тус комапнийн гүйцэтгэх захилын албан тушаалаас 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор чөлөөлөгдөж, миний оронд Э-ийг гүйцэтгэх захилаар томилсон. Тийм учир би энэ компанийн өмнөөс тайлбар өгөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Д.Ч-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Нэхэмжлэгчийн нэхэмжэллийн шаардлагыг сонслоо. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Э.Т.И ХХК -ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн. Би ажлаас чөлөөлөгдснийхөө дараа Голомт банкинд хандаж барьцааг чөлөөлүүлэх талаар хүсэлтээ өгсөн. Э.Т.И ХХК-иас гаргуулах боломжгүй гэж байна. Тухайн үедээ ч боломжтой байсан. Одоо ч гэсэн боломжтой байгаа. Э.Т.И ХХК үйл ажиллагаа явуулахгүй байгаа болохоос татан буугдаагүй. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч нар нь Э.Т.И ХХК-ны хувьцаа эзэмшигч нар болон гүйцэтгэх албан тушаалтан гэж үзэж байна. Төлбөр мөнгийг Э.Т.И ХХК  хариуцах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч М.С-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Э.Т.И ХХК нь Д.Ч, М.С нарын Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119А 46 тоот орон сууцыг барьцаанд тавиулсан байдаг. Тухайн үед байрыг чинь түр тавина гэж хэлсэн. Голомт банкны үйл ажиллагаанд 7 хоногийн 1 дэх өдөр болгон Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн нийгэмлэгээс таталт хийдэг, тэр таталт дутсан тохиолдолд Э.Т.И ХХК -ийн үйл ажиллагааг бүрэн зогсоодог. Д.Ч-ыг ажлаа өгөхөд Э.Т.И ХХК ямар ч өргүй байсан. Д.Ч-ыг 2014 оны 3 дугаар сард ажлаас чөлөөлөгдөхөд нь би Голомт банк дээр очсон, Голомт банкны н.Бадрах гэдэг захиралтай нь өөрийн биеэр надтай уулзсан, Манайх барьцаа хөрөнгөө чөлөөж авъя гэхэд н.Б-ийн байрыг суллаж авахын тулд манай байрыг барьцаанд тавьсан гэдгийг мэдсээ. Бид өөрсдийн байрыг удаа дараа барьцаанаас суллуулах талаар Э.Т.И ХХК -д мэдэгдсэн, 14 хоногийн дотор хариу өгөх ёстой байсан боловч өгөөгүй, мөн утсаар шаардсан. Шүүх хуралдаанд н.Эрдэнэхишиг гэдэг хүнийг оролцуулах зайлшгүй шаардлагатай байсан. Барьцаа хөрөнгийг суллаж өгөхийг хүсэж Голомт банкинд 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хүсэлт удаа дараа гаргаж байсан. Голомт банк бидэнд ганц ч удаа хариу өгөөгүй. Э.Т.И ХХК -ний хувьцаа эзэмшигч нар болон гүйцэтгэх албан тушаалтан хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна. Тиймээс манай талаас удаа дараа Э.Т.И ХХК -ийн хувьцаа эзэмшигч нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Хүүгийн талаар ярьж байна, хүү бол хуулийн дагуу тооцогдож байгаа. Голомт банк М ХК-ийн дансныг хаасан юм бол 200,000 ам.доллар байж байх байсан, яагаад 4 дүгээр сар хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй вэ, яагаад 200-н хэдэн сая төгрөг алга болсон бэ, би энэ талаар шалгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Э.Т.И ХХК  нь Голомт банкинд үүссэн өр төлбөрийг гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй. Э.Т.И ХХК  нь бид нартай барьцааны гэрээ байгуулаагүй. Хавтаст хэрэгт Э.Т.И ХХК -иас надад бичиж өгсөн Таныг өр авлагагүй, үүнтэй холбоотой эрсдэл үүсгэхгүй гэсэн бичиг байгаа. Э.Т.И ХХК  нь Д.Ч-ад Голомт банктай IATA-ын нэрийн өмнөөс гэрээ хий гэсэн үүргийг өгсөн. Анхны гэрээ хүчин төгөлдөр бус юм. Учир нь 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 200,000,00 ам.долларын үнийн дүн бүхий нэг жилийн хугацаатай ББ0399120008 тоот гэрээг н.Б гэдэг хүний үл хөдлөх хөрөнгийн барьцааг ямар ч итгэмжлэлгүйгээр Д.Ч гарын үсэг зурж гэрээг байгуулсан байдаг. Дараагийн гэрээнд бидний барьцаа хөрөнгө явж байгаа. Тиймээс бид анхны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах ёсгүй. Голомт банкинд өр ийм их хэмжээгээр үүсэх боломжгүй, учир нь 7 хоног бүрийн даваа гаригт Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нийгэмлэг нь төлбөрөө татагддаг. Тухайн өдөр төлбөрийг төлөхгүй бол шууд билет бичих эрхийг нь хаадаг. Э.Т.И ХХК  нь Д.Ч-ыг гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа компанийг их хэмжээгээр хохирол учруулсан гэснээс болж, 2, 3 жил эрүүгээр шалгагдсан. Гэхдээ гэм буруугүй байсан учраас хэрэг хэрэгсэхгүй болсон. IATA өөрөө Голомт банкыг сонгож гэрээ хийсэн. Эйр травел инк нь миний мэдэхээр 2012-2014 онуудад 2 удаа эрхээ хасуулсан. Нэхэмжлэгч нь Э.Т.И ХХК -иас өр төлбөрийг нэхэмжлэх ёстой. Бид үүнийг хариуцах ёсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Голомт банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар хэлье. Энэ маргаан нь Голомт банк, Э.Т.И ХХК -тай байгуулсан гэрээний дагуу үүрэг шаардсан маргаан гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нь Э.Т.И ХХК -ийг нэхэмжлэгчээс татахаас татгалзаж, барьцааны гэрээнд оролцсон гурван этгээдийг хариуцагчаар татсан. Голомт банк нь 3 хариуцагчаас нийт 483,294,534, төгрөгийг шаарддаг ба үүнд хариуцагч нарын барьцаа хөрөнгийг авъя гэдэг, гэтэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэслэлээ тодорхойлох ёстой. Шаардлагыг тодорхойлохдоо гурван хариуцагчаас хэнээс нь хэдэн төгрөг, ямар байдлаар шаардаж байгаа нь тодорхойгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан үндэслэл байна. Мөн хариуцагч Д.Ч, М.С нар нь анхнаасаа л хариуцагчаар Э.Т.И ХХК -ийг хамтран хариуцагчаар татан оролцуулъя гэж ярьдаг. Гэтэл нэхэмжлэгч Э.Т.И ХХК -ийг хариуцагчаар татахаас татгалзаж байгаа бол банкны баталгаат гэрээнээс татгалзаж байна гэж ойлгож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтыг харсан. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Учир нь Олон улсын агаарын тээвэрлэгчдийн нийгэмлэг буюу IATA нь нэхэмжлэх Голомт банкинд ирүүлдэг. Ийм нэхэмжлэл ирсэн талаар Э.Т.И ХХК -д мэдэгдэх ёстой. Иргэн Э.Н нь хуулийн этгээдээр барьцааг тавиагүй. Бид нарын хооронд баталгааны гэрээ үүсээгүй. Баталгааны үүргийг хангуулахын тулд нь барьцааны гэрээ байгуулсан. Шүүгчийн захирамжуудыг харсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-аар шийдсэн тохиолдолд байхгүй, харин 117 дугаар зүйлээр шийдсэн захирамжтай байна. Ипотекийн гэрээнд байгаагаар хариуцагч нарын эд хөрөнгө тодорхой хэмжээгээр үнэлэгдсэн. Хэрвээ 483,294,534 төгрөгт хүрэхгүй асуудал гарвал яах вэ. Тиймээс үүнийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх тайлбарыг гаргасан.

 

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагч Э.Т.И ХХК -ийг татсан. Үүний дараагаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнтэй холбоотой тайлбар хэлье. Э.Т.И ХХК -ийг хамтран хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Э.Т.И ХХК -ийн Голомт банктай байгуулсан баталгааны 2012 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн гэрээ, түүний үргэлжлэл нь 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн баталгааны гэрээтэй холбоотой үр дагавар, гэрээний үүргийг шаардаж байгаа. Э.Н-ийнхувьд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан баталгааны гэрээтэй холбоотой гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2 ипотекийн гэрээг байгуулсан. Д.Чын хувьд Э.Т.И ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш гэж үзэж байна, Д.Ч нь гэрээтэй холбоотой тайлбар гаргаагүй. Гэхдээ Э.Н-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас талуудын хооронд байгуулагдсан баталгааны гэрээтэй холбоотой тайлбар хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Банкны баталгааны хугацаагаар тоологдох уу, гэрээний хугацаагаар тоологдох уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний хугацаагаар тоологдоно гэсэн. Гэрээний хугацаагаар тоологдоно гэж үзэхэд 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн баталгааны хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр дуусаж байгаа. Гэтэл IATA гэдэг байгууллагаас 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэх ирсэн байдаг. Нэхэмжлэлтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгэгчид тавих шаардлагыг нэхэмжлэгч тал мэдэгдэл өгөөгүй байна. Мэдэгдэлгүйгээр үүрэг гүйцэтгэгч IATA-д төлбөрийг шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.9 дэх хэсэгт зааснаар эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна. Тиймээс Э.Н-ийнэрх ашигийг хөндөж, барьцаа хөрөнгөөр хангуулна гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд гэрээний үүрэг шаардаж байгаа хууль зүйн үндэслэлийн хувьд энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэв.

 

  Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э.Т.И ХХК , Д.Ч, М.С, Э.Н нарт холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 438,294,534.84 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.Ч, М.С, Э.Н нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... Д.Ч нь Э.Т.И ХХК -ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн, энэ үеэс барьцаа хөрөнгийг чөлөөлөх ёстой байсан, барьцааны гэрээ хүчин төгөлдөр биш, энэ нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээдүүд нь Э.Т.И ХХК , түүний хувьцаа эзэмшигч нар болон гүйцэтгэх захирал нар нь юм гэж маргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Э.Т.И ХХК -тай 2012 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр 200,000 ам.долларын үнийн дүн бүхий 1 жилийн хугацаатай ББ0399120008 тоот Банкны баталгааны гэрээ байгуулж, тус компанийн нэрийн өмнөөс Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг /IATA цаашид ОУАТН гэх/-т 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр №ББ0399120008 тоот Банкны баталгааг гаргаж өгсөн. Уг баталгааны гэрээг 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай №ББ0399120008-1 тоот гэрээгээр хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл сунгажээ. Нэхэмжлэгч Голомт банк, хариуцагч Э.Н нар нь дээрх банкны баталгааны гэрээний барьцаанд 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр БГ/0399120008 тоот Ипотекийн гэрээ байгуулж, Э.Н-ийнөмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 46 тоот 54.04 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр БГ/0399120008-В тоот Ипотекийн гэрээ байгуулж, Э.Н-ийнөмчлөлийн Сүхбаатар дүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12В дүгээр байрны 8 тоот, 119.32 м/к талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 8 тоот 18 м/к талбай бүхий авто зогсоол, нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Д.Ч, М.С нартай 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Ипотекийн гэрээ байгуулж Д.Ч, М.С нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байрны 116 тоот 26 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан Банкны баталгааны гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн нийгэмлэгээс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 4030119 тоот Э.Т.И ХХК -ийн тус нийгэмлэгт төлбөл зохих 292,460,000 төгрөгийг тус компанийн нэрийн өмнөөс төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан төлбөрийн нэхэмжлэхийг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/ ирүүлсэний дагуу Голомт банкны зүгээс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн нийгэмлэгийн Голомт банкны 200500560 тоот дансанд 292,460,000 төгрөг шилжүүлсэн. /Э.Т.И ХХК -ийн данснаас 5,851,834.58 төгрөгийг авч, үлдэх 286,608,156.42 төгрөгийг Голомт банкны зүгээс төлсөн, 1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар тал/

 

Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ-гээр Э.Т.И ХХК  болон тус нийгэмлэгийн хооронд 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдсан Зорчигчдын борлуулалтын агентын гэрээний дагуу хураасан мөнгийг шаардах эрхийг Голомт банкинд шилжүүлсэн, төлбөрийн нэхэмжлэлийн нийт дүн 200,000 ам.доллароос хэтрэхгүй гэх /1 дүгээр хавтаст хэргийн 34-38 дугаар тал/ үйл баримтууд тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2.1-д Баталгааны жилийн хүү 4 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх, мөн Баталгааны гэрээний 1.4-т Үүрэг гүйцэтгэгч нь баталгааны шимтгэлд улиралд үнийн дүнгийн 1 хувь төлнө. гэж зааснаар шимтгэл төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч Г.Б ХХКнь гэрээний хүү, шимтгэлийг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч улиралд 1 хувийн шимтгэл төлөх, гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү төлөх үүрэгтэй байна. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.1-д Үүрэг гүйцэтгэгч энэхүү гэрээний 3.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, бүрэн биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг банкинд төлнө. гэж зааснаар алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Э.Т.И ХХК -иас баталгааны үндсэн төлбөрт 286,608,165.42 төгрөг, шимтгэл, хүүнд 53,382,286.71 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацааны алдангид 143,304,082.71 төгрөг, нийт 438,294,534.84 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу талуудын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр БГ/0399120008 тоот Ипотекийн гэрээний зүйл болох Э.Н-ийнөмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 46 тоот 54.04 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр БГ/0399120008-В тоот Ипотекийн гэрээний зүйл болох Э.Н-ийнөмчлөлийн Сүхбаатар дүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12В дүгээр байрны 8 тоот, 119.32 м/к талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 8 тоот 18 м/к талбай бүхий авто зогсоол, 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн БГ/0399120008-Б тоот гэрээний зүйл болох Д.Ч, М.С нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байрны 116 тоот 26 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Зохигчид 2012 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр 1 жилийн хугацаатай баталгааны гэрээ байгуулсан, гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл сунгасан, нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг хариуцагч Э.Т.И ХХК -д холбогдуулан гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 3699 дүгээр захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба мөн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11043 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй буюу хариуцагчийн оршин байгаа хаягийг тодорхой болгосны эцэст нэхэмжлэгч дахин шүүхэд хандах нь зүйтэй гэж дүгнээд Хэргийн хэрэгсэхгүй болгожээ. Шүүгчийн захирамжид заасны дагуу нэхэмжлэгч Г.Б ХХКнь хариуцагч нарын хаягийг тодруулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Э.Т.И ХХК -д холбогдуулан гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргажээ. Дээрх байдлаас дүгнэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн

75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзлээ.

 

 

Мөн хариуцагч Э.Т.И ХХК -ийн төлөөлөгч Д.Ч нь ... би тус комапнийн гүйцэтгэх захилын албан тушаалаас 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор чөлөөлөгдөж, миний оронд Эрдэнэхишигийг гүйцэтгэх захилаар томилсон гэх тайлбарыг гаргаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Э.Т.И ХХК -ийн гүйцэтгэх захирлаар Д.Ч нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар бүртгэлтэй /1 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар тал/ байх бөгөөд улсын бүртгэлийг үнэн гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Э.Т.И ХХК -иас баталгааны үндсэн төлбөрт 286,608,165.42 төгрөг, хүү, шимтгэлд 53,382,286.71 төгрөг, алдангид 143,304,082.71 төгрөг, нийт 438,294,534.84 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр БГ/0399120008 тоот Ипотекийн гэрээний зүйл болох Э.Н-ийнөмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 46 тоот 54.04 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр БГ/0399120008-В тоот Ипотекийн гэрээний зүйл болох Э.Н-ийнөмчлөлийн Сүхбаатар дүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 12В дүгээр байрны 8 тоот, 119.32 м/к талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 8 тоот 18 м/к талбай бүхий авто зогсоол, 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн БГ/0399120008-Б тоот гэрээний зүйл болох Д.Ч, М.С нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49 дүгээр байрны 116 тоот 26 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,574,422.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,574,4222.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР