Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 987

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .. дүүрэг, .. хороо, .. гудамж, Т.э.д.с-гийн байранд байрлах Т.э.д.с” УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум ..р баг “Д.т” ХК-д холбогдох

 

2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн .. тоот “..” гэрээгээр хадгалуулсан 8900 тн улаан буудайн үнэ 3 115 000 000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай .. дугаартай “.. гэрээ”-ний дагуу худалдан авсан 10 000 тн улаан буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457 450 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 төгрөг, нийт 7 107 812 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

Хариуцагч Д.т ХК-ийн “Стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компаний өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444 872 930 төгрөг, 2009.09.18-ны өдрийн Хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөг, 2011.10.14-ний өдрийн “66”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн өмгөөлөгч П.Е, иргэдийн төлөөлөгч Д.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Т.э.д.с УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ :

Нэхэмжлэгч Х.х.а.а.я-ны Т.э.д.с нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн .. тоот “..” гэрээгээр Д.т ХК-ийн хадгалалтад 33 729 тонн хүнсний улаан буудай шилжүүлсэн бөгөөд үүнээс 14829 тонн хүнсний улаан буудайг худалдан борлуулж үлдэгдэл 18900 тонн хүнсний улаан буудайг хариуцагч Д.т ХК-ийн элеваторт хадгалуулсан билээ. Ийнхүү хадгалуулахдаа 1 тонн улаан буудайд хоног тутам 55 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Мөн гэрээний 4-р зүйлийн 8-д “Хадгалагч буудайн тоо хэмжээг дутаасан, хадгалалтын буруугаас чанар байдлыг алдагдуулж тохиолдолд 14 хоногийн дотор учирсан хохирол, түүний дотор олох ёстой байсан орлогыг 3 нугалж хадгалуулагчид төлнө” хэмээн харилцан тохиролцсон бөгөөд 8900 тонн улаан буудайг хадгалалтын буруугаас чанар байдлыг алдагдуулж, цаашид хэрэглэгдэхгүй болгож тус санд ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна. Дээрх 8900 тонн улаан буудайн 1 тонн нь 350 000 төгрөг бөгөөд уг хадгалалтын гэрээгээр хадгалагчийн талын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч талд бодитойгоор нийт 3 115 000 000 төгрөгийн хохирол учирсныг хариуцагч Д.т ХК-аас нэхэмжилж байна. 2011 онд дээрх хадгалуулсан хүнсний улаан буудайнаас 10 000 тонныг нь талууд Иргэний хуулийн 243, 262-р зүйлд зааснаар харилцан тохиролцож 1 тонныг нь 350 000 төгрөгөөр тооцож 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай .. дугаартай “.. гэрээ”-гээр Д.т ХК-д худалдан борлуулсан билээ. Уг гэрээний хавсралтаар гэрээний төлбөрийн графикийг тохиролцсон боловч хариуцагч Д.т ХК нь одоог хүртэл гэрээний үнийг төлөлгүй Х.х.а.а.я-ны Т.э.д.с-г  хохироосоор байна. Гэрээний 5.1-д “Худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд буудайн төлбөрийг төлж чадаагүй хугацаа хожимдсон бол хугацаа хэтэрсэн хоног тутамд энэхүү гэрээний 1-р хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 00,1 хувиар алданги тооцож үл маргах журмаар худалдан авагч талд төлнө” хэмээн тохиролцсон бөгөөд 2011.11.01-ний өдрөөс 2015.08.01-нийг хүртэл нийт 1307 хоног өнгөрсөн ба үүнийг нэг хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 350 000 төгрөгөөр тооцоход нийт алданги 457 450 000 төгрөг байна.

Энэхүү гэрээгээр худалдан авсан улаанбуудайн үнийг хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгч талд бодитоор буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, алданги 457 450 000 төгрөг нийт 3 957 450 000 төгрөгийн хохирол учраад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.2, 83-р зүйлийн 83.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Д.т ХК-аас 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн .. тоот “..” гэрээгээр хадгалуулсан 8900 тн улаан буудайн үнэ /1 тонн 350 000 төгрөг/ 3 115 000 000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай ..дугаартай “.. гэрээ”-ний дагуу худалдан авсан 10 000 тн улаан буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457 450 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 төгрөг, нийт 7 107 812 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.т ХК-ийн гүйцэтгэх захирал С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... 8900 тонн улаанбуудайн 1 тонн нь 350 000 төгрөг бөгөөд уг хадгалалтын гэрээгээр хадгалагч талын буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч талд бодитойгоор нийт 3 115 000 000 төгрөг хохирол учирсныг хариуцагч Д.т ХК-аас нэхэмжилж байна” гэжээ.

Х.х.а.а.я-ны Т.э.д.с нь “Д.т” ХК-тай 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаан буудай хадгалуулах .. тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “Д.т” ХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеватортаа Т.э.д.с-г ийн 2009 оны ургацаас аж ахуйн нэгжүүдээс авсан буудайг хүлээн авч эхэлсэн.

Дээр дурдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн .. тоот “..” гэрээний 1.2, 4.1-д зааснаар хүнсний улаан буудайг хүлээн авах, хадгалахдаа “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ыг мөрдөж ажиллахаар тохиролцсон.

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 2.1.4-д зааснаар санд зөвхөн стандартын шаардлага хангасан хүнсний буудайг худалдан авах бөгөөд чийг, хогт хольцоороо стандартын шаардлага хангаагүй бол түүнээс зохих хорогдлыг тооцож авахаар, мөн журмын 3.1-д зааснаар санд хүнсний .., үрийн ..стандартад тэнцсэн буудайг авахаар тус тус зохицуулсан.

Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага ..стандартад буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байхаар зохицуулсан.

Газар тариалангийн нутгуудаар 2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсон байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас Т.э.д.с чийглэг ихтэй буудай хүлээж авах болсон байдаг бөгөөд энэ нь Т.э.д.с-г ийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн .. тоот тушаал, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн 2009 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр нотлогдож байдаг.

Т.э.д.с нь дээр дурдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаан буудай хадгалуулах .. тоот гэрээ, “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам” болон Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага ..стандартад заасан буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байх заалтыг зөрчиж “Д.т” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт 16,5 хувийн чийглэгтэй улаан буудайг хүлээн авч хадгалуулсан байдаг. Энэ нь Дархан-Уул аймгийн М.х.г-ын у.б-дийн 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .. тоот албан шаардлагаар нотлогддог.

Тус компани нь 2008-2009 онд чанар, стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудай (Япон болон ОХУ-аас оруулж ирсэн тусламжийн улаанбуудай)-г хүлээн авч, хадгалан, буцаан бүрэн хүлээлгэн өгч байсан нь элеватор хэвийн ажиллаж байсан, хадгалалтын үйл ажиллагаа хэвийн байсныг нотолж байгаа юм. Холбогдох баримтыг хавсаргав.

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 3.3-д зааснаар Сан нь тухайн жилийн байгаль, цаг уурын онцлог байдал, буудайн ургалтын байдлыг харгалзан сангийн удирдах зөвлөл, улсын ургацын комисс хэлэлцэн энэхүү журмын 3.1-д заасан үзүүлэлтэд тэнцээгүй буудайг хүлээн авах шаардлагатай бол нийлүүлэгч талтай тохиролцон хорогдол тооцож, акт үйлдэж авахаар, мөн журмын 3.4, 3.6-д зааснаар сан нь хүлээн авсан улаан буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байх үүрэг хүлээж, чийг стандартаас илүү бол хатаалтын зардлыг 1 тонн буудайд 10 л түлш зарцуулахаар зохицуулсан.

 

Мөн Т.э.д.с-гийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай” .. тоот тушаалын 1 дэх заалтад зааснаар хүнсний улаан буудайн стандартад заасан хэмжээнээс илүү 15,1-17,0 хувь хүртэл чийгтэй буудайг 1 удаа хатаалга хийж, хатаалтын зардлыг 1 тонн улаан буудайд 1 удаагийн хатаалгад 10 литр түлш байхаар тогтоосон.

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 5.2-т зааснаар хүнсний болон үрийн буудайг нэг жилээс илүү хугацаагаар хадгалахгүй байхаар зохицуулсан байдаг.

Т.э.д.с нь “Д.т” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт 16,5 хувийн чийглэгтэй улаан буудайг хүлээн авч хадгалуулахдаа “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах боловсруулах түр журам”-д заасан хүлээн авсан улаан буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Д.т” ХК-д нийлүүлээгүйгээс хүлээн авсан улаан буудайн чанарт өөрчлөлт орж, устсан байдаг.

Х.х.а.а.я-ны Т.э.д.с, “Д.т” ХК-ийн хооронд 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Хүнсний улаанбуудай хадгалуулах” .. тоот гэрээний 6.1-д зааснаар хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй буудай үгүй болсон буюу чанар нь муудсан тохиолдолд хадгалагч уг хохирлыг төлөх үүргээс чөлөөлөгдөхөөр тохиролцсон. Т.э.д.с нь 2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсон байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас чанар стандартын шаардлага хангаагүй чийглэг ихтэй буудай хүлээн авч хадгалуулсан. Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалуулах, борлуулах түр журамд заасан хүлээн авсан улаа буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Д.т” ХК-д нийлүүлээгүй зэрэг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй буудай үгүй болсон буюу чанар нь муудсан тул Д.т ХК нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... 2011 онд дээрх хадгалуулсан хүнсний улаан буудайнаас 10 000 тонныг нь талууд харилцан тохиролцож, 1 тонныг нь 350 000 төгрөгөөр тооцож, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай .. дугаартай “.. гэрээ”-гээр Д.т ХК-д худалдан борлуулсан билээ. Уг гэрээний хавсралтад гэрээний төлбөрийн графикийн тохиролцсон боловч хариуцагч Д.т ХК нь одоог хүртэл гэрээний төлбөрийг төлөлгүй Т.э.д.с-г  хохироосоор байна” гэжээ. Д.т ХК-ийнГүйцэтгэх захирал 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-нд Х.х.а.а, х.ү.я болон Т.э.д.с-г ийн шахалт шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурсан болно. Учир нь а/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-г байгуулах үед “Д.т” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт Т.э.д.с-г аас хадгалуулсан байсан улаан буудайн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үгүй болсон буюу чанар нь муудсан байсан,

б/ Д.т ХК-ийн хувьд ямар нэгэн байдлаар буудай авч, гурил үйлдвэрлэх хүсэл зориг байгаагүй,

г/ Д.т ХК-ийн хувьд 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-ээр худалдан авах буудай, түүний үнийн дүнгээс үзэхэд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй хийгдсэн, өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан хэлцэл байна.

д/ Д.т ХКнь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-ний дагуу 1 кг ч улаан буудай аваагүй, нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй болно. Тус компани нь буудайг худалдан авсан талаар ямар нэг санхүүгийн баримт үйлдээгүй, тийм баримт ч байхгүй,

е/ Т.э.д.с нь стандартын шаардлага хангаагүй чийглэг ихтэй буудай хүлээн авч хадгалуулсан, “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалуулах, борлуулах түр журам”-д заасан хүлээн авсан улаан буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Д.т” ХК-д нийлүүлээгүй зэрэг зөрчлөө нууж, хариуцлагаас мултрах үүднээс 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “..” ..тоот гэрээг халхавчлах байдлаар тус компанийн Гүйцэтгэх захирлаар дээрх гэрээнд гарын үсэг зуруулсан болно.

Хариуцагчийн зүгээс 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-г Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй худалдан авсан гэх буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, алданги 457 450 000 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 83 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

“Д.т” ХК-ийн хувьд Т.э.д.с-тай шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 000 төгрөгийг төлөх талаар ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулахаар зааснаас үзэхэд хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулаад төлбөр барагдуулсан бол түүнд өгөх урамшууллын асуудлыг зохицуулсан болохоос шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудлынхаа урамшууллын асуудлыг нэхэмжлэх нь хууль зүйн хувьд үндэслэл байхгүй тул уг төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Т.э.д.с нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах ..тоот гэрээний дагуу “Д.т” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт стандартын шаардлага хангаагүй буудай хадгалуулсны улмаас тус компанийн өмчлөлийн элеватор дэлбэрч нийт 5,0 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд бидний зүгээс уг хохирлоо сөрөг нэхэмжлэл гаргах замаар шүүхээр шийдвэрлүүлэх болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.т ХК-нийгүйцэтгэх захирал С.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

1.Т.э.д.с нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах ..тоот гэрээний дагуу “Д.т” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас тус компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол гаргуулах,

2. Т.э.д.с нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах ..тоот гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөгийг гаргуулах,

3. 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах

Т.э.д.с нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах ..тоот гэрээний дагуу “Д.т” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт стандартын шаардлага хангаагүй буудай хадгалуулсны улмаас тус компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар : Х.х.а.а.я-ны Т.э.д.с нь “Д.т” ХК-тай 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаан буудай хадгалуулах ..тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “Д.т” ХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеватортаа Т.э.д.с-гийн 2009 оны ургацаас аж ахуйн нэгжүүдээс авсан буудайг хүлээн авч эхэлсэн. Дээр дурдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн .. тоот “..” гэрээний 1.2, 4.1-д зааснаар хүнсний улаан буудайг хүлээн авах, хадгалахдаа “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ыг мөрдөж ажиллахаар тохиролцсон.

Х.х.а.а.я, х.ү-ийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн .. тоот тушаалаар батлагдсан “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 2.1.4-д зааснаар санд зөвхөн стандартын шаардлага хангасан хүнсний буудайг худалдан авах бөгөөд чийг, хогт хольцоороо стандартын шаардлага хангаагүй бол түүнээс зохих хорогдлыг тооцож авахаар, мөн журмын 3.1-д зааснаар санд хүнсний .., үрийн ..стандартад тэнцсэн буудайг авахаар тус тус зохицуулсан.

Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага ..стандартад буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байхаар зохицуулсан. Газар тариалангийн нутгуудаар 2009 оны ургац хураалтын үед цочир хүйтэрч нойтон цас их хэмжээгээр орсон байгалийн аюултай үзэгдэл болсны улмаас Т.э.д.с чийглэг ихтэй буудай хүлээж авах болсон байдаг бөгөөд энэ нь Т.э.д.с-г ийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн .. тоот тушаал, Ус цаг уур, орчны хүрээлэнгийн 2009 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр нотлогдож байдаг.

Т.э.д.с нь дээр дурдсан 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаан буудай хадгалуулах ..тоот гэрээ, “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам” болон Хүнсний буудай, техникийн ерөнхий шаардлага ..стандартад заасан буудайн чийглэгийг 14,5 хувиас ихгүй байх заалтыг зөрчиж “Д.т” ХК-ийн Дархан-Уул аймаг Дархан сум дахь элеваторт 16,5 хувийн чийглэгтэй улаанбуудайг хүлээн авч хадгалуулсан байдаг. Энэ нь Дархан-Уул аймгийн М.х.г-ын у.б-дын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .. тоот албан шаардлагаар нотлогдоно. Мөн Т.э.д.с-гийн Гүйцэтгэх захирлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай” .. тоот тушаалын 1 дэх заалтад зааснаар хүнсний улаан буудайн стандартад заасан хэмжээнээс илүү 15,1-17,0 хувь хүртэл чийгтэй буудайг 1 удаа хатаалга хийж, хатаалтын зардлыг 1 тонн улаан буудайд 1 удаагийн хатаалгад 10 литр түлш байхаар тогтоосон.

Т.э.д.с нь будаа хатаалгын дээрх норм үнэлгээний дагуу будаа нийлүүлсэн бүх аж ахуйн нэгж, иргэдийн авах ёстой байсан будааны үнийн дүнгээс 173,7 сая хатаалганд зориулж өөртөө суутган авч үлдсэн боловч энэ мөнгийг манай компанид будаа хатаалгах зорилгоор огт өгөөгүй. Хэрэв энэ мөнгийг өгсөн бол бид будаа хатаах арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлэх боломжтой байсан. Хэдий ийм байсан боловч тус компани нь хүлээлгэн өгсөн будааг тогтоосон норм, нормативын дагуу сэлгэх, эргүүлэх үйл ажиллагааг хийж байсан боловч стандартаас давсан өндөр хувийн чийгийг буулгах боломжгүй байсан болно. Өмнө нь тус компани нь 2008-2009 онд чанар, стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудай (Япон болон ОХУ-аас оруулж ирсэн тусламжийн улаанбуудай)-г хүлээн авч, хадгалан, буцаан бүрэн хүлээлгэн өгч байсан нь элеватор хэвийн ажиллаж байсан, хадгалалтын үйл ажиллагаа хэвийн байсныг нотолж байгаа юм. Дээрх элеваторын барилгыг 1984 онд хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд барьж ашиглалтанд оруулсан. Цутгамал төмөр бетон суурь хана, хучилттай хар тосон хавтгай дээвэртэй, 54,0 мянган үр тариа хадгалах багтаамжтай, 3 хэсгээс бүрдсэн. 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн тэсрэлтийн улмаас 1 дүгээр хэсгийн техникийн давхар, силосын цутгамал төмөр бетон хананд их хэмжээний эвдрэл үүсч, 147, 148, 137, 136 дугаар силосууд болон 176 дугаартай од хэлбэрийн сав нь эвдрэл, гэмтлүүдээс дахин ашиглах боломжгүй болсон. Мөн 134, 140, 170, 174 дүгээр силос, 16 дугаартай од хэлбэрийн савны ёроол, таганд хялгасан цууралт үүссэн. Техникийн давхрын угсармал төмөр бетон хучилтын 10 ширхэг хавиргат хавтан, дат нуруу, багана, ханын хамт нурж унасан. .. маркын тэргэнцэр, .. маркын туузан дамжуулагчтай шугам бүрэн ажиллагаагүй болсон. Барилгын дээвэр дээр байрлах .. маркын тоос тунгаагч төхөөрөмж дотогшоо нуран унаж бүрэн эвдэрсэн. Дархан-Уул аймгийн М.х.г-ын улсын байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн ..тоот дүгнэлтээр дээрх элеваторын барилгын эвдэрсэн байдал нь нотлогдоно. Тус компани нь дээрх элеваторын барилгынхаа эвдрэлийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж, сэргээн засварлахаар ажиллаж байна. Энэхүү элеваторын барилгын сэргээн босголтын ажлын төсөв нь төсөвийн үнэлгээчний гаргасан үнэлгээгээр 4 444 873 000 төгрөг болж байгаа бөгөөд бид энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шинжээч томилуулан учирсан хохирлын бодит үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байна.

Хоёр: Т.э.д.с нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах .. тоот гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаан буудай хадгалуулах ..тоот гэрээний 5.1, 5.2-д зааснаар хүнсний улаан буудайн хадгалалтын хөлс 1 тонн буудайд хоног тутамд 55 төгрөгөөр тооцож, хоёр талын санхүүгийн алба хадгалагдаж байгаа буудайд сар, өдрөөр тооцоо нийлж, хадгалалтын болон үйл ажиллагааны хөлсийг тухайн хугацаанд хадгалагдсан буудайд тооцож шилжүүлж байхаар тохиролцсон.

Т.э.д.с-гийн 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх балансаар тус сан нь Д.т ХК-д 730 300 000 төгрөгийн хадгалалтын хөлсний үлдэгдэл өр төлбөртэй байгаа болно.

Гурав: 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай ..дугаартай “.. гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар :

“Д.т ХК-ийн Гүйцэтгэх захирал 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-нд Х.х.а.а, х.ү.я болон Т.э.д.с-г ийн шахалт шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурсан болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-г байгуулах үед “Д.т” ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт Т.э.д.с-гаас хадгалуулсан байсан улаан буудай гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үгүй болсон буюу чанар нь муудсан байсан буюу анхнаасаа чанар байдлын шаардлага хангахгүй, танайд худалдсан мэтээр хийгээд дараа нь технологийн болон стандартын шаардлага хангаагүй байсан гэх байдлаар төлбөрийг нэхэмжлэхгүй, танайд хамаагүй гэж ойлгуулсны дагуу хийгдсэн, түүнээс биш хүсэлт гарган, улаан буудай авахаар болж гэрээ байгуулан, зохих чанарын буудааг хүлээн аваагүй болно.

“Д.т”ХК-ийн хувьд ямар нэг байдлаар буудай авч, гурил үйлдвэрлэх хүсэл зориг байгаагүй.

“Д.т” ХК-ийн хувьд 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-гээр худалдан авах буудай, түүний үнийн дүнгээс үзэхэд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл тул тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй хийгдсэн, өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй этгээд гарын үсэг зурсан хэлцэл байна.

“Д.т” ХК нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-ний дагуу 1 кг ч улаан буудай аваагүй, буюу манайд санхүүгийн баримтаар хүлээлгэн өгөөгүй, орлого, зарлагын баримт үйлдэгдээгүй болно.

Тус компани нь буудайг худалдаж авсан талаар ямар нэг санхүүгийн баримт үйлдэгдээгүй, тийм баримт ч байхгүй.

 

Т.э.д.с нь стандартын шаардлага хангаагүй чийглэг ихтэй буудай хүлээн авч хадгалуулсан, Т.э.д.с-д “Хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-д заасан хүлээн авсан улаан буудайг энэхүү журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй, 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсан, мөн хатаалтын зардалд шаардагдах түлшийг “Д.т” ХК-д нийлүүлээгүй зэрэг зөрчлүүдээ нууж, хариуцлагаас мултрах үүднээс 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хүнсний улаан буудай хадгалуулах ..тоот гэрээг халхавчлах байдлаар тус компанийн Гүйцэтгэх захирлаар дээрх гэрээнд гарын үсэг зуруулсан болно.

 

Хариуцагчийн зүгээс 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-г Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Х.х.а.а.я-ны Т.э.д.с-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Элеваторт стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсан, тус компанийн өмчлөлийн элеваторт учирсан хохирол гаргуулах шаардлагын тухайд:

Т.э.д.с нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнсний улаан буудай хадгалуулах ..тоот гэрээний дагуу Д.т ХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум дахь элеваторт гэрээний 2.3-т зааснаар Д.т ХК-ийн төлөөлөгчийг байлцуулан, уг компанийн лаборантаар шинжилгээ хийлгүүлэн стандартын шаардлага хангасан гэж үзсэн улаан буудайг хадгалагчийн зөвшөөрснөөр хүлээн авч хадгалуулсан болох нь тайлбарт хавсаргасан “Тарианы шинжилгээний хуудас”-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Бодит байдал ийм байхад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан хадгалуулсан улаан буудайг зөвхөн Т.э.д.с дангаар авсан мэтээр тайлбарлаж байгаа нь улсын олон тонн үнэтэй буудайг хатаалга, сэлгэлтийн бүхий л арга хэмжээг технологийн дагуу аваагүйгээс үгүй хийсэн буруутай үйлдэл, үйл ажиллагаагаа далдлах, хариуцлагаас бултах, улсыг хохироох гэсэн Д.т ХК-ийн явуургүй үйлдэл гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

 

..тоот гэрээний 4.5-д хадгалагч нь “стандартын шаардлага хангаагүй буудайг хүлээн авахгүй байх эрхтэй” гэж заасан байхад өөрсдөө шинжилгээ хийж, стандартад нийцнэ хэмээн хүлээн авч хадгалсан бөгөөд нэхэмжлэгч Т.э.д.с нь “..” гэрээний 4.1-д зааснаар хадгалагч тал буюу хариуцагч “Д.т ХК” нь буудай хүлээн авах, хадгалах үйл ажиллагаандаа Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн .. тоот тушаалаар батлагдсан “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ыг мөрдөж ажиллахаар заасан атал хариуцагч нь энэ үүргээ зөрчсөн, журамд заасан үзүүлэлтийг бүрэн хангах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон шүүхэд өгсөн Дархан-Уул аймгийн М.х.г-ын 2009.12.01-ний өдрийн .. тоот “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлагын шалгалтын явцад “элеваторт чийг дулаан хэмжигч тоног төхөөрөмж байрлуулаагүй, хатах болох цэвэрлэх тоног төхөөрөмж /бүрэн ажилладаггүй/, Т.э.д.с-тай 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ..тоот гэрээний биелэлт хангалтгүй /4, 5/ зэрэг зөрчил ирсэн гэж дүгнэж “хүлээн авсан хүнсний улаан буудайг 2009.12.30-ны дотор өөрийн хүчин чадлыг ашиглан хатааж, цэвэрлэн сортолж, шинжилгээ авахуулж, дүгнэлт гаргуулах, элеваторт хатаах төхөөрөмж болон цэвэрлэх тоног төхөөрөмжийг байрлуулах, силос тус бүрээр сэлгээх график гарган байгууллагын даргаар батлуулан мөрдөж ажиллах, элеваторт хадгалагдаж байгаа буудайн чийгийн үзүүлэлтийг байнга хянаж байх, чийг хэмжигч багаж хэрэгслийг байрлуулах” зэрэг шаардлагыг хүргүүлсэн байна. Үүнээс үзэхэд хариуцагч “Д.т ХК” нь анхнаасаа ..тоот гэрээний 4.1-д заасан нөхцлийг хангаагүй /чийг дулаан хэмжигч тоног төхөөрөмж байрлуулаагүй, хатаах болон цэвэрлэх тоног төхөөрөмжгүй/ элеваторт улаан буудайг хадгалсан болох нь тодорхой байна.

Тухайн 2009 оны ургац хураалтын үер тохиолдсон байгалийн аюултай үзэгдлийн улмаас улаан буудайн ургацын чанарт нөлөөлсөн байдлыг үндэслэн Т.э.д.с-г ийн захирлын 2009.10.15-ны өдрийн .. дугаартай “Зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэх тухай” тушаалаар сан нь хүнсний улаанбуудайн стандартад заасан хэмжээнээс илүү 15,1-17% хүртэл чийгтэй улаан буудай авч болох нөхцөл бий болсон бөгөөд харин хадгалагч тал эдгээр улаанбуудайг стандартад заасан хэмжээнд чийг, хольц, хогийн хувийг хүргэх үүргийг гэрээгээр хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс улаанбуудайг муутгаж, үгүй хийсэн байна.

“Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаанбуудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 4.2-т “Хадгалах явцад буудайн тоо хэмжээг дутагдуулсан, чанарыг нь муудуулсан нөхцөлд түүний хохирлыг хэн буруутай этгээдээр төлүүлж, санг хохиролгүй болгоно” гэж заасан нэхэмжлэгч Х.х.а.а.я-ны Т.э.д.с-г ийн хадгалуулсан 8900 тонн улаанбуудайн үнэ 3 115 000 000 төгрөгийг хариуцагч Д.т ХК-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Хадгалалтын хөлсийг бүрэн төлөөгүй тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Д.т ХК нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолсон тохиолдолд уг шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжтой болно.

3. 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “.. гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд :

Нэхэмжлэгч Х.х.а.а.я-ны Т.э.д.с нь хариуцагч талтай тэдний хүсэлтийн дагуу 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Буудай ..дугаартай “.. гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь сангийн шахалт шаардлагаар зөвхөн дүр эсгэх төдий байдлаар гарын үсэг зурсан зүйл байхгүй бөгөөд харин ч хариуцагч Д.т ХК-ийн зүгээс санал анх тавьсаны дагуу байгуулагдсан гэрээ болохыг Д.т ХК-ийн ерөнхий захирал С.Н-ын 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 тоот “Буудай худалдан авах тухай” ХХААХҮЯ-ны Т.э.д.с-г ийн гүйцэтгэх захирал Л.Д-т явуулсан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус сангийн шууд шилжүүлсэн бичгийн албан байгууллагын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотолж байна.

Иймд дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Талууд дээрх Худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хоёр дахь заалтаар харилцан тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн гэрээний зүйл болох 10 тонн улаанбуудай нь хариуцагчийн эзэмшилд байхад хариуцагч нь Д.т ХК-ийн хувьд ямар нэг байдлаар буудай авч, гурил үйлдвэрлэх хүсэл зориг байгаагүй, 1 кг ч улаанбуудай аваагүй гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тайлбар байна.

Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.2-т их хэмжээний хэлцлийг тооцохдоо “Компанийн урьд гаргасан энгийн хувьцааны 25 хувиас дээш хэмжээний энгийн хувьцаа, энгийн хувьцаа авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаас гаргах, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн гаргалт 87.2-т “Их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтооно” гэж, 87.3-д “Их хэмжээний хэлцэл мөн эсэхийг тодорхойлохдоо төлөөлөн удирдах зөвлөл/ байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь аудиторын зөвлөмжийн дагуу эд хөрөнгийн балансын үнийг мөнгөний ханшны уналтын түвшинтэй зохицуулан шинэчилж дахин тогтоож болохоор” заасан. Д.т ХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Хүнсний улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ” нь их хэмжээний хэлцэлд хамаарах хэлцэл эсэх нь нотлогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Д.т ХК нь улсын олон тонн хүнсний улаан буудайг муутгаж үгүй хийн, мөн худалдан авсан төлбөрөө төлөхөөс зайлсхийж нэхэмжлэгч Х.х.а.а.я-ны Т.э.д.с-г  цаашилбал Монгол Улсын төсөвт ихээхэн хэмжээний хохирол учруулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар хариуцагч Д.т ХК-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэгч Т.э.д.с-г ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.э.д.с-г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа :

Нэхэмжлэгч Х.х.а.а.я-ны Т.э.д.с нь 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ..тоот “Хүнсний улаанбуудай хадгалуулах гэрээ”-гээр Д.т ХК-ийнхадгалалтад 33729 тонн хүнсний улаанбуудай шилжүүлсэн бөгөөд үүнээс 14829 тонн хүнсний улаанбуудайг худалдан борлуулж үлдэгдэл 18900 тонн хүнсний улаанбуудайг хариуцагч Д.т ХК-ийн элеваторт хадгалуулсан билээ. Ийнхүү хадгалуулахдаа 1 тонн улаан буудайд хоног тутам 55 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор нэхэмжлэгч Т.э.д.с нь 2009.09.28-2011.03.16-ны өдрийн хооронд хадгалалтын хөлсөнд нийт 566 878 562 төгрөгийг хариуцагч Д.т ХК-д шилжүүлсэн боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч байгууллага үлэмж хэмжээгээр хохирсон учир дээрх хадгалалтын хөлсөнд шилжүүлсэн мөнгийг хариуцагч талаас буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардагын хэмжээг 566 878 562 төгрөгөөр ихэсгэж байна.

Иймд хариуцагч Д.т ХК-аас ... 8900 тонн улаан буудайн үнэ 3 115 000 000 төгрөг, 10 000 тонн улаан буудай худалдан авсан үнэ 3 500 000 000 төгрөг, гэрээний дагуу алданги 457 450 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 төгрөг, хадгалалтын хөлс 566 878 562 төгрөг нийт 7 674 690 562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, өмгөөлөгч Н.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   1. 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн .. дугаартай Хүнсний Улаан буудай хадгалуулах гэрээний үүрэг зөрчсөний улмаас Т.э.д.с-д учирсан хохирол 3,115,000,000 /гурван тэрбум нэг зуун арван таван сая/ төгрөгийг “Д.т” ХК-аас гаргуулах, учир нь Т.э.д.с-г ийн хадгалуулсан 8,900 тонн Улаан буудай шатаж хохирол учруулсан. Үүнийг гаргуулна.

   2. 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай..дугаартай хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээний дагуу “Д.т” ХК-ийн худалдан авсан 10,000 тонн улаан буудайны үнэ 3,500,000,000 /гурван тэрбум таван зуун сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

   3. Мөн худалдах худалдан авах гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйн алданги 457,450,000/дөрвөн зуун тавин долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нөгөөдөх нь Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалтай холбоотой 35,362,250 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэвч уг хууль нь байхгүй болсон учраас үүнийг явц дундаа тайлбарлана.

   4. Хүнс хөдөө аж ахуйн яамны Т.э.д.с 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр .. тоот хүнсний улаан буудай хадгалуулах гэрээг “Д.т” ХК-тай байгуулж, нийт 33,729/гучин гурван мянга долоон зуун хорин ес/ тонн хүнсний улаан буудай хадгалуулахаар шилжүүлж өгсөн. Шилжүүлж өгсөн улаан буудайнаас хадгалалтын явцад Т.э.д.с Сэлэнгийн агуулах руу нааш цааш нийтдээ 14,829/арван дөрвөн мянга найман зуун хорин ес/ тонн улаан буудайг шилжүүлж болон борлуулж авсан. Үүнээс “Д.т” ХК-ийн ..-т 18,900 /арван найман мянга есөн зуу/ тонн улаан буудай хадгалагдаж байсан. Ингээд хадгалагдаж байх явцад “Д.т” ХК нь 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Буудай ..дугаартай хүнсний улаан буудай худалдах худалдан авах гэрээний дагуу 10,000/арван мянга/ тонн улаан буудайг 1/нэг/ тонныг 350,000/гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тооцоод 3,500,000,000 төгрөгийн улаан буудай худалдаж авсан байдаг. Ингээд 8,900 тонн улаан буудай “Д.т” ХК-ийн агуулахад хадгалагдаж байсан. Гэтэл “Д.т” ХК хадгалуулж байсан улаан буудайг технологийн горимын дагуу хадгалаагүйгээс болж 2012 онд “Д.т” ХК-ийн 1 элеваторын горим алдагдаж нэг сервист дэлбэрэлт үүсч, тэнд байсан улаан буудай шатсан, хадгалагдаж байсан улаан буудай чанарын хувьд муудсан ийм асуудал үүссэн. Ингээд нийтдээ 8,900 тонн улаан буудай зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй, устаж үгүй болсон. Ийм учраас хадгалалтын гэрээний дагуу “Д.т” ХК-аас улаан буудайн чанарыг алдагдуулахгүй хадгалах үүргээ биелүүлээгүй учраас уг устаж үгүй болсон  8,900 тонн улаан буудайг 1 тонныг 350,000 төгрөгөөр тооцож 3,115,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

   5. Энэ дэлбэрэлт болохоос өмнө 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Буудай ..тоот гэрээгээр 10,000 тонн улаан буудай худалдаж авсан, үүнийг 1 тонныг адилхан 350,000 төгрөгөөр худалдаж авсан, энэ мөнгөө Т.э.д.с-д төлөөгүй, үүний нийт үнэ 3,500,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Мөн худалдах худалдан авах гэрээнд заасан гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй учраас хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцсон. Өөрөөр хэлбэл уг гэрээний 5.1-т зааснаар алдангийг тооцоод 457,450,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Эдгээр төлбөрийг хариуцагч “Д.т” ХК-аас гаргуулж өгнө үү, энэ мөнгийг Т.э.д.с тариаланчид болон гурилын үйлдвэрүүдэд татаас өгч, хямд гурил тэжээл болоод хүнсний гурилан бүтээгдэхүүнээр иргэдийг хангахад ашиглагддаг мөнгө юм. Энэ алдагдлаа авч чадахгүй 10 жил, шүүхэд ирээд 5 жил гаран болж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч П.Е болон хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, Ш.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2009.9.18-ны өдрийн 2009/1/01 тоот “Хүнсний улаан буудай хадгалуулах гэрээ”-ний 1.2, 1.4.1-т “Хүнсний улаан буудайг авч хадгалахдаа Т.э.д.с хүнсний болон үрийн улаан буудайг хүлээн авах, хадгалуулах түр журмыг мөрдөн ажиллана” гэж заасан. Энэ журам нь Х.х.а.а, х.ү.я-ны сайдын 2009 оны 9 дүгээр 15-ны өдрийн 220 тоот тушаалаар батлагдсан байдаг. Энэ журмын 1.4, 2.1-т “Стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг авч хадгалаад журмын 3.1-т Хүнсний ..стандартыг хэрэглэнэ” гэж Хүнсний улаан буудайн чийглэгийг 14,5 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан байдаг. 2009.9.18-ны өдрийн “Д.т” ХК-ийн хүнсний улаан буудай хадгалах элварторт 2009 оны ургацаас эхлэн аж ахуй нэгжүүдээс буудай авч эхэлсэн. 2009 оны буудай авч эхлэх үед цочир хүйтэрч, нойтон цас их хэмжээгээр орж, байгалийн аюултай үзэгдэл болсон. Т.э.д.с чийглэг ихтэй хүнсний улаан буудай хадгалуулах нөхцөл байдал үүссэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан “Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэн”-ийн 2009 оны 8-11 саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдал болон Т.э.д.с-гийн гүйцэтгэх захирлын 2009.10.15-ны өдрийн .. тоот “чийглэг ихтэй буудааг авъя” гэдэг тушаал байгаа. Энэ хүнсний улаан буудайг “Д.т” ХК нь шууд хүлээн аваагүй, манай компанийн өмчлөлйн элваторт “Т.э.д.с”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Д.т” ХК-ийн ажилтныг байлцуулж буудайг хүлээн авч, гарын үсэг зурсан баримт нь хэрэгт байгаа. Х.х.а.а, х.ү.я-ны сайдын 2009 оны 9 дүгээр 15-ны өдрийн 220 тоот тушаалд 14,5 хувиас өндөр чийглэгтэй будаа авбал хатаалгын зардалд 1 тн хүнсний улаан буудай тутамд 10 литр түлш зарцуулахаар зохицуулсан. Тэгэхээр энэ гэрээнд заасан стандарт шаардлагыг зөрчөөд 16.5 хувьтай чийглэг будаа авсан нь Дархан-Уул аймгийн М.х.г-ын у.б-дийн 2009, 2010 онуудад хүргүүлж байсан дүгнэлт, албан шаардлагаар нотлогддог. Мөн шинжээчийн дүгнэлтүүдэд чийглэг өндөртэй будаа байсан байна гэдгийг тусгаж өгсөн.  Гэрээгээ зөрчиж чийг өндөртэй будаа авсан, хатаалгын зардал төлөх байсан төлөөгүй.

Хүнсний улаан буудайг авч хадгалах түр журмын 5.2-т “хадгалах хугацааг 1 жилээс илүүгүй хугацаагаар хадгалахгүй байх” гэж заасан. Чийглэг өндөртэй буудай авсан, хатаалгын зардал төлөөгүй, улаан буудайг 1 жилээс дээш хугацаагаар хадгалуулсны улмаас хадгалах горим нь зөрчигдөж, хэдийгээр элварторт сэлгээ хийж байсан ч хатаалга хийж чадахгүйгээс болж буудайны чанарт нь өөрчлөлт орж хүнсний улаан буудай устсан. Түүгээр ч зогсохгүй хүнсний улаан буудай устсаны улмаас дэлбэрэлт үүүсэн. Хүнсний улаан буудай хадгалах гэрээний 6.1-д “хэрэв гэнэтийн буюун давагдашгүй хүчний шинжтэй /яг давагдашгүй хүчин зүйл гэж хэлээгүй/ онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй буудай үгүй болсон буюу чанар нь муудсан тохиолдолд хадгалагч уг хохирлыг төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасан. Дээрх үндэслэлүүдээр “Д.т” ХК хариуцлага хүлээх үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа. 2011.11.14-ний өдрийн “Хүнсний улаан буудайг худалдах худалдан авах гэрээ”-ий дагуу төлбөрийг нэхэмжилж байгаа алдангийн хувьд гэрээ байгуулах үед хүнсний улаан буудай устаж байхгүй болсон чанар нь муудсан байсан гэдэг нь Дархан-Уул аймгийн М.х.г-ын У.б-ийн 2009.9.30-ны өдрийн албан шаардлага, 2009.12.01-ний өдрийн албан шаардлагаар буудайны чийг нь 16,5 хувь байна гэж заасан байсан. Мөн ..стандарт зэрэг нь гарсан байсан. Дархан-Уул аймгийн М.х.г-ын у.б-дийн 2010.8.06-ны өдрийн албан шаардлага, улсын байцаагчийн дүгнэлтэд “Д.т”ХК-ийн элваторт хадгалагдаж байгаа хүнсний улаан буудайн чийг, хог хольц нь хүнсний улаан буудайн ерөнхий шаардлага стандарт зөвшөөрөгдөх хэмжээнд хангахдахгүй байна” гэсэн дүгнэлт гарсан байсан. Дараа нь Дархан-Уул аймгийн М.х.г-ын у.б-дийн 2011.2.14-ний өдрийн дүгнэлт, 2011.2.16-ны өдрийн шаардлагаар шаардлага хангахгүй хүнсний улаан буудайг бусдад шилүүлэхгүй байхыг шаардсан байсан. М.х.г-ын у.б-дийн 2011.4.18-ны өдрийн болон 2011.4.21-ний дүгнэлтээр элеваторт хадгалагдаж байгаа хүнсний улаан буудай нь стандартад заасан буудайн чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан байхад “Д.т”ХК-тай гэрээ хийсэн нь мэргэжлийн хяналтын газрын улсын байгцаагдын дүгнэлтийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл устсан буудайг худалдаж байгаа нь хууль бус үйлдлээ халхавчлах зорилгоор гэрээ хийсэн гэж үзэж байна. Яг энэ үед ”Дархан гурил тэжээл” ХК гурил үйлдвэрлэх боломжгүй байсан. Тайлбараараа хэлэхэд /ямар нэг нотлох баримт байхгүй/ тухайн үеийн нөхцөл байдалд Атарын 3 дугаар аяны хүрээнд авсан буудайгаа буюу муудчихсан буудайгаа нэгэнт авчихсан учраас та бүхэн гарын үсэг зураад авчхаарай гэж улс төрийн дарамт шахалтад орж гарын үсэг зурсан байгаа нь харагддаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлнэ” гэж заасан. Энэ гэрээ нь хүнсний улаан буудайг худалдан авагчдад нийлүүлж өгсөн зүйл байхгүй. 1 кг будаа ч хүлээж авсан зүйл байдаггүй. Гэтэл гэрээндээ авснаар хүлээлгэн өгсөнд тооцно гэсэн байгаа нь байж болохгүй зүйл. Энэ гэрээгээр худалдан авагчдад нэг ч төгрөг төлөөгүй учраас энэ гэрээг байгуулагдаагүй, хэрэгжээгүй гэж үзэж байна. Ш.г-ийн урамшууллын асуудлын хувьд бид Т.э.д.с-тай байгуулсан “Улаан буудай худалдах худалдан авах гэрээ”, “Улаан буудай хадгалуулах гэрээ”-ээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар ямар нэг зүйл хариуцна гэсэн тохиролцоо хийгээгүй. Бидэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээх үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад шүүхийн шийдвэрийг урьдчилан таамаглаж, шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын талаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Т.э.д.с-гаас “Д.т” ХК-д холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм байна. Хадгалалтын гэрээний улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр “Д.т” ХК нь бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Талуудын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хадгалалтын гэрээ байгуулсан. Талуудын хороонд байгуулагдсан хадгалалтын гэрээний нийтлэг зохицуулалт нь улаан буудайг хүлээж авах, хадгалах зэрэг бөгөөд энэ гол нөхцөлөөс дүгнэж үзэхэд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасны дагуу байгуулагдсан хадгалалтын гэрээ байна гэж үзэж байна. Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлсэн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгчийн зүгээс “Д.т” ХК-ийг буруутгаж байгаа гол үндэслэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас манайд хохирол учирсан гэх асуудлыг гаргаж тавьдаг. Энэ асуудлыг ярихаас өмнө энэ хохирлын асуудал үүсэх болсон шалтгааныг зөв тогтоож дүгнэлт өгөх нь зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын 1 /нэг/ дүгээр хавсралтаар Т.э.д.с хүнсний болон үрийн будаа хүлээн авах, хадгалах, борлуулах түр журмыг баталсан. Уг журмын 7.2-т журмыг Т.э.д.с-г  өөрийг нь дагаж мөрдөхөөр заасан. Энэ журмаар Т.э.д.с-д ямар үүрэг ногдуулсан бэ гэхээр стандартын шаардлага хангасан улаан буудайг хүлээж авах ёстой, мөн иргэд, аж ахуйн нэгжээс худалдан, хүлээж авч байгаа улаан буудай нь хэрвээ стандартын шаардлага хангахгүй бол дээрх журамд нийцүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл стандартын шаардлагад нийцүүлэх үүргийг Т.э.д.с-д дээрх журмаар хүлээлгэсэн байна. Иргэд, аж ахуйн нэгжээс хүлээж авах улаан буудай нь ямар стандартын шаардлага хангах ёстой вэ гэхээр улаан буудай нь физик болон химийн үзүүлэлтээрээ 14,5 хувиас багагүй чийглэгтэй байх ёстой байдаг. Гэтэл Т.э.д.с хариуцагч “Д.т” ХК-тай байгуулсан 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хадгалалтын гэрээний дагуу хадгалуулахаар шилжүүлсэн улаан буудай нь стандартын шаардлага хангаагүй, стандарт зөрчсөн байсан нь хавтаст хэрэгт авагдсан маш олон нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл “Д.т” ХК-ийн элеваторт стандартад заасан 14,5 хувиас илүү 16,5 хувийн чийглэгтэй улаан буудай хадгалуулахаар хүлээлгэж өгсөн болох нь нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон.

   2. “Д.т” ХК-ийг буруутгаж байгаа дараагийн гол үндэслэл бол шилжүүлсэн улаан буудайг технологийн горимын дагуу хадгалаагүй байна, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын байцаагчийн удаа дараагийн акт, албан шаардлага зэргээс үзэхэд “Д.т” ХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, Т.э.д.с-гаас шилжүүлсэн улаан буудайг технологийн горимын дагуу хадгалаагүй болохыг тогтоосон нотлох баримт байхгүй. Харин Т.э.д.с-гаас шилжүүлсэн улаан буудай нь өөрөө стандарт зөрчсөнийг дээрх баримтууд нотолж байна. Өөрөөр хэлбэл чийглэгийн хэмжээ 16,5 хувьтай улаан буудайг шилжүүлэн өгсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ талаар нэхэмжлэгч тал өмнөх шүүх хуралдаан дээр маргасан зүйл байдаггүй. Хохирол учирсан гэж ярьж байгаа гол асуудал нь стандарт зөрчсөн чийгтэй улаан буудайг “Д.т” ХК-д шилжүүлснээс болж үүссэн.

   3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа талуудын хооронд байгуулсан хадгалалтын гэрээг буруугаар буюу өөртөө ашигтай байдлаар тайлбарлаж мэтгэлцэж байна. Өөрөөр хэлбэл чийгтэй будааг танайх хатаах ёстой байсан, гэрээгээр ийм үүрэг хүлээсэн гэж маргадаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний тодорхой заалтуудыг нотлох баримт шинжлэн судлуулсны дараа тодорхой харагдана, юу тодорхой харагдах вэ гэхээр зэрэг талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан хадгалалтын гэрээ юм. Түүнээс биш нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг хатаах үйл ажиллагаа явуулах ёстой биш юм. Хатаах үйл ажиллагаа гэдэг маань өөрөө гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан тусдаа харилцаа юм. Үүнийг хадгалалтын гэрээгээр бус тусдаа өөр гэрээгээр зохицуулах ёстой. Тэр утгаараа талуудын хооронд байгуулсан гэрээгээр чийгтэй будааг хатаана, стандартад нийцүүлнэ гэсэн үүргийг хадгалагч тал буюу “Д.т” ХК-д олгоогүй. Харин ч эсрэгээр энэ чийгтэй будааг хүлээж авахгүй байх, хүлээж авсан тохиолдолд технологийн горимын дагуу хатаалга явуулах, өөр бусад аж ахуйн нэгжүүдээр хатаалгаж байгаа тохиолдолд 1 тонн тутамд 10 литр түлш зарцуулах зэрэг үүргийг сайдын тушаалаар баталсан түр журмаар Т.э.д.с-д үүрэг болгож, албан ёсоор ногдуулсан. Тийм учраас Т.э.д.с-гийн зүгээс энэ журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, чийгтэй, стандарт зөрчсөн улаан буудайг нийлүүлсэн, энэ стандарт зөрчсөн улаан буудайг хэвийн горимд технологийн горимын дагуу ямар ч хадгалах боломжгүй гэдгийг шүүхээс томилогдсон мэргэжлийн байгууллагын шинжээч нар дүгнэлтээ гаргаад шүүхэд ирүүлсэн.

   4.Хадгалалтын гэрээний улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацааг шүүхээс зөв тодорхойлж, үнэлж дүгнэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж улаан буудайг хадгалуулна гэж заасан. Гэрээг хэзээ, ямар байдлаар, яаж дуусахыг тодорхой дурдаагүй. Харин ч эсрэгээрээ уг гэрээний 3.4, 4.1 дээр энэ гэрээг байгуулахад талуудын хооронд сайдын журмаар батлагдсан түр журмыг мөрдлөг болгоно гэж заасан. Энэ гэрээний мөрдлөг болсон түр журмын 6.4-т хүнсний зориулалттай улаан буудайг 1 жилээс дээш хадгалахыг хориглосон. Энэ гэрээ болон түр журмын холбогдох зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ нь өөрөө 1 жилийн хугацаатай буюу 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулагдсан байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан хугацаатай гэрээний хугацаа дуусангуутаа хадгалуулсан хөрөнгөө буцааж авах үүрэгтэй. Энэ үүргээ Т.э.д.с биелүүлээгүй. Иймээс гэрээний хугацаа дууссанаас хойш гарсан эрсдэл, тухайн улаан буудай муудаж гэмтсэн хариуцлагыг “Д.т” ХК хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.                                                  

Энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл зэрэг онцгой нөхцөлийн улмаас хүлээлгэж өгсөн улаан буудай нь муудаж, устаж гэмтсэн тохиолдолд энэ хариуцлагыг “Д.т” ХК буюу хадгалагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхой заасан. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.            

2009 онд цаг агаарын аюултай үзэгдэл байсан гэдэг нь бидний гаргаж өгсөн баримтаар буюу 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст авагдсан баримтаар нотлогдоно. Уг хуудаст байгалийн аюултай үзэгдлээс болоод гарсан сайдын тушаал бий. Түүн дээр “...2009 оны ургац хураалтын үеэр тохиолдсон байгалийн аюултай үзэгдлийн улмаас буудайн ургацын чанарт нөлөөлсөн байдлыг үндэслээд тушаах нь...” гээд маш тодорхой заасан байдаг. Тэгэхээр 2009 онд маш их чийгтэй, шаардлага хангахгүй будаа орж ирж байсан. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг маш сайн тодруулах хэрэгтэй.

   1. Улаан буудайн чанарыг муутгасан гээд мөнгө нэхээд байгаа юм уу?, эсвэл улаан буудайн устгасан гэж үзээд мөнгө нэхээд байгаа юм уу?, энэ хоёрын нарийн ялгааг гаргах хэрэгтэй. Анхнаасаа чанаргүй будаа өгчихөөд чанарыг муутгасан гэж яриад байж болохгүй.

   2. Устгасан гэвэл хугацааны асуудал яригдана. Гэрээний хугацаа дууссанаас хойш будаагаа авах хуулийн хугацаа зөрчигдсөн. Шүүх үүнийг анхаарч үзээсэй гэж хүсч байна.

   3. Худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч талаас мөнгө нэхэмжилж байна. Энэ гэрээний дагуу мөнгө өгөх эрх зүйн үндэслэл бүрдээгүй, энэ гэрээг бодитой хэрэгжээгүй, дүр үзүүлсэн хэлцэл гэж үздэг. Учир нь нэхэмжлэгч тал анхнаасаа шаардлага хангахгүй будаа нийлүүлсэн. М.х.б-ын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн .. тоот шаардлага хангахгүй будаа авсан талаарх албан шаардлага, 2009 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлагыг биелүүлэхийг шаардсан албан шаардлага, мөн мэргэжлийн байгууллагын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шаардлага хангахгүй будаа аваад байгаа талаар анхааруулсан албан шаардлага, 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэргэжлийн хяналтын газрын чанарын шаардлага хангахгүй тул бусдад худалдаж болохгүй гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Энэ бүгдээс үзэхэд анхнаасаа хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй, чанарын шаардлага хангахгүй гэдгийг аль аль тал нь мэдэж байсан. Энэ агуулгаараа 2 тал дүр үзүүлэх маягаар байгуулсан гэрээ юм. Гол асуудал нь энэ гэрээг сүүлд нөхөж хийсэн. Учир нь дэлбэрэлт үүсээд, түүн дээр эрүүгийн хэрэг үүсээд явахад хуулийн зөвлөх н.Б гэж хүн гэрээ байгуулчихвал эрүүгийн хэрэг биш болно гэж зөвлөж байсан. Энэ бүх байдал нь эрүүгийн хэрэгт авагдсан тайлбараас нь харагдана. Хүсэл зоригийн улмаас хийгдсэн гэрээ хэлцэл биш юм. Ийм учраас гэрээнд хавсралт гэж зүйл байгаагүй, сүүлд хавсралт маягийн юм хийж ирчихээд та үүнийг зөвшөөрөх ёстой гээд байж болохгүй.

   4. Чанартай будаа хүлээлгэж өгсөн гээд байна, яг хаана, аль элеваторт чанартай будаа хийснээ хэлэх ёстой, зүгээр танай элеваторт байсан гээд хариуцлагаас мултрах гээд байж болохгүй, баахан чанаргүй будаа авчирч тавьчихаад олон жил авахгүй, мартах шахаж байгаад дээрх зүйл болсон. Тэгснээ дараа нь өө та нар хариуцах ёстой гэж ярьж болохгүй, бид хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тал дээр шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна.

   5. Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулал гэж яриад байна, энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байгаа үгүй нь ойлгомжгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын хууль нь байхгүй болсон, тэгэхээр үүн дээр тайлбарлах хэлэх боломжгүй. Үнэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх ч юм уу, үгүй ч юм уу?, ийм тодорхойгүй тохиолдолд үүнийг нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

   6. Хадгалалтын гэрээний хугацаанд шилжүүлсэн 566,000,000/таван зуун жаран зургаан сая/ төгрөгийг буцаан гаргуулж авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тэр мөнгө бол хадгалалтын гэрээний хугацаанд манайх руу шилжүүлсэн, хадгалалтын хөлсний 60/жар/ хувь юм. Харин ч бид эсрэгээрээ үлдэгдэл 40 хувийг нэхэмжлэх эрхтэй. Дээрх байдлуудыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.э.д.с УТҮГ нь хариуцагч Д.т ХК-дхолбогдуулан:

а/. 2009 оны 09 сарын 18-ны өдрийн ..тоот “Х.б.х. гэрээ”-ний үүрэгт 8,900 тн улаан буудайн үнэ 3,115,000,000 төгрөгийг гаргуулах;

б/. 2011 оны 10 сарын 14-ний өдрийн ..тоот “.. гэрээ”-ний үүрэгт 10,000 тн улаан буудайн үнэ 3,500,000,000 төгрөгийг гаргуулах;

в/. Гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457,450,000 төгрөгийг гаргуулах;

г/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35,362,250 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.

д/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2009 оны 09 сарын 28-ны өдрөөс 2011 оны 03 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд шилжүүлсэн хадгалалтын хөлс 566,878,562 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэлийн нийт үнийн дүнг нэмэхэд 7,674,690,812 төгрөг болж байх боловч шаардсан дүн болох 7,674,690,562 төгрөгийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. /2хх-150х/

Хариуцагч Д.т ХКнь нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Т.э.д.с-д холбогдуулан:

а/. 2009 оны 09 сарын 18-ны өдрийн ..тоот “Х.б.х. гэрээ”-ний улмаас учирсан хохирол 4,444,873,000 төгрөгийг гаргуулах;

б/. 2009 оны 09 сарын 18-ны өдрийн ..тоот “Х.б.х. гэрээ”-ний үүрэгт хадгалалтын хөлсний үлдэгдэл 730,300,000 төгрөгийг гаргуулах;

в/. 2011 оны 10 сарын 14-ний өдрийн ..тоот “.. гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

г/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын үнийн дүнг багасгаж, гэрээний улмаас учирсан хохирол 3,831,555,361 төгрөг, хадгалалтын хөлсний үлдэгдэл 377,919,000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэг. 2009 оны 09 сарын 18-ны өдрийн ..тоот “Х.б.х. гэрээ”-ний үүрэгт 8,900 тн улаан буудайн үнэ 3,115,000,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Хэрэгт авагдсан 2009 оны 09 сарын 18-ны өдрийн ..тоот “Х.б.х. гэрээ”-гээр Т.э.д.с нь нийт 42,000 тн хүнсний улаан буудайг 2009 оны 09 сарын 17-ны өдрөөс эхлэн хадгалуулах, хадгалалтын хөлсийг 1 тн тутамд 55 төгрөгөөр тооцож өгөх, Д.т ХК нь хүнсний болон үрийн улаан буудайг хүлээн авч, хадгалах, буудайн чанар байдлын талаар хадгалуулагчид мэдэгдэх, буудайг технологийн дагуу хатаах, сэлгэх, хадгалалтын хөлсийг улирал бүх авахаар тус тус харилцан тохиролцсон байна. /1хх-6-8-р тал/

Хадгалуулж буй барааны онцлог, гэрээний дагуу талуудын хүлээх эрх, үүрэг, гэрээний шинж зэргээс үзэхэд Т.э.д.с, Д.т ХК нарын хооронд Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1-д заасан Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ байгуулагджээ гэж дүгнэхээр байна.

Гэрээний “Хадгалуулагч талын эрх, үүрэг” гэсэн хэсэгт “Буудай хүлээн авах үед итгэмжлэгдсэн лаборатори ажиллуулж, “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах борлуулах түр журам”-ыг мөрдөнө” гэж, мөн “Хадгалагч талын эрх үүрэг” гэсэн хэсэгт “Хадгалагч нь буудай хүлээн авах, хадгалах үйл ажиллагаандаа “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах борлуулах түр журам”-ыг мөрдөж ажиллана” гэж тус тус заасан байх тул дээр дурдсан журмыг Т.э.д.с болон Д.т ХКнар хэн аль нь мөрдөхөөр харилцан тохиролцжээ гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх-7-р тал/

Нэхэмжлэгч  тал нийт 33,729 тн хүнсний улаан буудай хадгалуулсан, үүнээс 14,829 тн улаан буудайг худалдан борлуулж, үлдэх 18,900 тн хүнсний улаан буудай маргаантай байгаа хэмээн тайлбарладаг ба энэ талаар хариуцагч тал маргаагүй.

Харин хариуцагч Д.т ХК нь “Т.э.д.с нь түр журам болон стандартад заасан буудайн чийглэг 14.5 хувиас ихгүй байх заалт, буудайг 1 жилээс дээш хугацаагаар хадгалахгүй байх заалт, зайлшгүй шаардлагаар хадгалах бол жил бүр шинжилгээг итгэмжлэгдсэн лаборатороор хийлгэх заалтыг тус тус зөрчсөн”, “Т.э.д.с-г аас буудайг сэлгэх, хатаахад шаардлагатай зардлыг/түлшийг өгөөгүй”, “хадгалагч нь гэрээнд заасны дагуу буудайг хатааж, сэлгэж байсан учир буудайн чанар муудсан асуудалд хариуцлага хүлээхгүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 09 сарын 15-ны өдрийн 220 дугаар тушаалаар батлагдсан “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-д “Санд хүнсний .., үрийн 246:2004 стандартад тэнцсэн улаан буудайг авна” гэж заасан байх ба “Хүнсний буудай. Техникийн ерөнхий шаардлага” ..стандартын “Буудайн физик – химийн үзүүлэлт” хүснэгт 3-т буудайн чийглэгийг 14.5%-иас ихгүй байх тухай заажээ. /1хх-36-40-р тал, 1хх-41-43-р тал/

Монгол Улсын ..cтандартад “Энэхүү стандарт нь 2005 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй. Энэ стандартын шаардлагыг заавал мөрдөнө” хэмээн заасан байх ба “Хамрах хүрээ” гэсэн хэсэгт “Энэ стандарт нь хүнсний буудайг үйлдвэрт шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд хамаарна” хэмээн заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон түр журамд уг стандартыг мөрдөхөөр зохицуулсан нь үндэслэлтэй байна.

2-р хавтаст хэргийн 1-11-р тал, 81-100-р талд авагдсан “Тариа хүлээн авалтын жагсаалт”, 24-30-р тал, 193-250-р тал, 3-р хавтаст хэргийн 1-25-р талд авагдсан ”Тариа хүлээн авсан тухай акт” зэргээс үзэхэд Т.э.д.с-г ийн Хөтөл салбарт аж ахуйн нэгж, иргэдээс авсан улаан буудайн дийлэнх нь дээр дурдсан стандартад заасан чийглэгээс их буюу 14.5%-иас их чийглэгтэй байсан болох нь тогтоогдож байна. /14.6% - 22%-ийн чийглэгтэй/, Тухайн үед аж ахуйн нэгж, иргэдийн тариалж хураасан улаан буудайн чийглэг стандартад заасан хэмжээнээс нийтлэг илүү байгааг зохигчид хур тунадас ихтэй байсантай холбоотой тайлбарладаг ба энэ нь Ус цаг уур, орчны хүрээлэнгээс гаргасан “Газар тариалангийн бүс нутгийн уур амьсгалын тойм /2009 оны 8, 9, 10, 11, 12 сар/”-оор нотлогддог. /1хх-44-53-р тал/

Иймд нэхэмжлэгч Т.э.д.с нь Монгол Улсын ..стандартад заагдсан хэмжээнээс илүү чийглэгтэй улаан буудайг аж ахуйн нэгж, иргэдээс авч, Д.т ХК-дхадгалуулсан нь талуудын хооронд байгуулагдсан “Х.б.х. гэрээ”-ний 3.4-т заасан “Буудай хүлээн авах үед итгэмжлэгдсэн лаборатори ажиллуулж, “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ыг мөрдөнө” гэснийг, мөн “Т.э.д.с-д хүнсний болон үрийн улаан буудай хүлээн авах, хадгалах, борлуулах түр журам”-ын 3.1-д заасан “Санд хүнсний .., үрийн 246:2004 стандартад тэнцсэн улаан буудайг авна” гэснийг, 5.2-т заасан “Хүнсний болон үрийн буудайг нэг жилээс илүү хугацаагаар хадгалахгүй. Зайлшгүй шаардлагаар хадгалах бол жил бүр шинжилгээг итгэмжлэгдсэн лаборатороор хийлгэнэ” гэснийг, мөн Монгол Улсын ..cтандартын 1-д заасан “Энэ стандарт нь хүнсний буудайг үйлдвэрт шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд хамаарна” гэснийг, 5.1-ийн хүснэгт 1-д заасан “буудайн чийглэг 14.5%-иас ихгүй байх” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талын гаргасан “Т.э.д.с нь түр журам болон стандартад заасан буудайн чийглэг 14.5 хувиас ихгүй байх заалт, буудайг 1 жилээс дээш хугацаагаар хадгалахгүй байх заалт, зайлшгүй шаардлагаар хадгалах бол жил бүр шинжилгээг итгэмжлэгдсэн лаборатороор хийлгэх заалтыг тус тус зөрчсөн” гэсэн татгалзал үндэслэлтэй байна.

Гэсэн хэдий ч хариуцагч Д.т ХКнь “Х.б.х. гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “Стандартын шаардлага хангаагүй буудайг хүлээн авахгүй байх” эрхээ хэрэгжүүлээгүй, улаан буудайг стандартад заагдсан чийглэгээс их чийглэгтэй болохыг мэдсээр байж нэхэмжлэгч талаас нийлүүлсэн улаан буудайг хүлээн авч, хадгалсан байх тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, стандартад заагдсан чийглэгээс их чийглэгтэй улаан буудайг хадгалж чадна хэмээн үзэж гэрээ байгуулсан хариуцагч талын хүсэл зориг нь талуудын хооронд байгуулагдсан ..тоот “Х.б.х. гэрээ”-нд буудайг хатаах, сэлгэх, хатааж, сэлгэхтэй холбоотой зардлыг өгөх талаар зохицуулсан /гэрээний 4.4, 4.10, 4.11 дэх заалт/, мөн хадгалуулагчаас хадгалалтын хөлс гэж 2009 оны 09 сарын 28-ны өдрөөс 2011 оны 06 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 641,878,562 төгрөгийг шилжүүлэн авсан зэрэг үйл баримтаар тогтоогдож байна гэж үзэв. /3хх-157-р тал, 158-184-р тал/,

“Т.э.д.с-г аас буудайг сэлгэх, хатаахад шаардлагатай зардлыг/түлшийг өгөөгүй” гэсэн Д.т ХК-ийн тайлбар, татгалзал нь ..тоот “Х.б.х. гэрээ”-ний 4.10-т “Хадгалалтын хөлс /буудайг буулгах, буцаан технологийн дагуу хатааж, сэлгэхтэй холбогдсон ажилчдын хөлс, цахилгааны болон бусад үйл ажиллагааны зардал/-ийг улирал бүр нэхэмжлэн авна” гэж, 5.1-д “Хадгалалтын хөлс 1 тонн буудайд хоног тутамд 55 төгрөгөөр тооцно” гэж тус тус зааснаар няцаагдаж байна.

Тодруулбал, хадгалалтын хөлсөнд хатааж, сэлгэхтэй холбоотой зардал багтсан байхаар талууд харилцан тохиролцсон байх ба өмнө дурдсанчлан Д.т ХК нь 2009 оны 09 сарын 28-ны өдрөөс 2011 оны 06 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 641,878,562 төгрөгийг хадгалуулагчаас шилжүүлэн авсан байдаг учир хариуцагч талын холбогдох тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч Д.т ХК нь “хадгалагч нь гэрээнд заасны дагуу буудайг хатааж, сэлгэж байсан учир буудайн чанар муудсан асуудалд хариуцлага хүлээх үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргадаг.

Дээрх тайлбар, татгалзал нь М.х.г-ын У.б-ийн 2009 оны 12 сарын 01-ний өдрийн албан шаардлагад “Элеваторт (силосонд) чийг дулаан хэмжигч багаж төхөөрөмж байрлуулаагүй, хатаах болон цэвэрлэх тоног төхөөрөмжгүй /бүрэн ажилдаггүй/” гэж /1хх-32-33х/, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 128 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас шүүхэд ирүүлсэн 2012 оны 02 сарын 10-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолын хариу” 22/02 тоот шинжээчийн дүгнэлтэд “Д.т ХК-ийнулаан буудайн агуулах буюу 147 дугаар силост 2012 оны 01 сарын 26-ны өдрийн 12 цагийн орчим дэлбэрэлт болсон, энэхүү дэлбэрэлт нь Д.т ХК-ийн134 дүгээр силост хадгалагдаж байсан буудайнд халалт өгч, шатлага явагдах нөхцөл байдлыг арилгах зорилгоор 147-р силосонд дамжуулан машин хоолойгоор гарган гадна талбайд асгаж байсан, тухайн үед 147-р силосонд их хэмжээний халуун агаар хурамтлагдсан байсныг ачих зорилгоор гаднах хоолойны нээлхийг онгойлгоход хүйтэн агаарын шинэ холимог үүссэний улмаас дэлбэрэлт үүссэн байх магадлалтай, буудайг хадгалахдаа сэлгэх, хатаах зэрэг технологийн горимыг мөрдөөгүй” гэж тус тус дурдсанаар няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр Д.т ХКнь гэрээнд заасны дагуу буудай хатааж, сэлгэж байсан нь 3-р хавтаст хэргийн 26-131-р талд авагдсан “Тариа сэлгэлтийн тайлан”-гуудаар тогтоогдож байх боловч буудайг хадгалахдаа сэлгэх, хатаах технологийн горимыг бүрэн мөрдөөгүй гэж үзэхээр байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр стандартад заагдсанаас их чийглэгтэй буудайг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, хадгалсан, хадгалуулсан, улаан буудайн чанар алдагдсан, зарим хэсэг нь хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй болсон, устаж үгүй болсон зэрэг үйл баримтад нэхэмжлэгч Т.э.д.с, хариуцагч Д.т ХК нар хэн аль нь буруутай буюу аль нэгийг нь дангаар буруутай гэж үзэх боломжгүй байна.

 

Хоёр. 2011 оны 10 сарын 14-ний өдрийн ..тоот “.. гэрээ”-ний үүрэгт 10,000 тн улаан буудайн үнэ 3,500,000,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон 2011 оны 10 сарын 14-ний өдрийн ..тоот “.. гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Холбогдох үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд талуудын хооронд байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгч тал, худалдах, худалдан авах гэрээг талууд дүр үзүүлэн хийсэн гэж хариуцагч тал тус тус харилцан адилгүй тайлбарлан мэтгэлцэж байна.

Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх 2011 оны 10 сарын 14-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд зохигчдод улаан буудай нь стандартад заагдсан чийглэгээс их чийглэгтэй, чанарын шаардлага хангаагүй, хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй, хортон шавьж үржсэн зэрэг нөхцөл байдал илэрхий мэдэгдэж байсан.

Энэ нь хэрэгт авагдсан М.х.г-ын У.б-ийн албан шаардлагууд /1хх-32-33-р тал/, /1хх-115-р тал/, Т.э.д.с-г ийн Гүйцэтгэх захирлын тушаал /1хх-34-р тал/, албан бичгүүд /1хх-58-р тал, 106-р тал/, “Дархан ГТҮ-ийн удирдлага, Т.э.д.с-г ийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл”-үүд /2хх-46-56-р тал/, /2хх-59-72-р тал/, “Д.т” ХК-д хадгалагдаж буй хүнсний улаан буудайн хадгалалт чанар байдалд шалгалт, тооллого хийсэн ажлын хэсгийн протокол” /2хх-57-58-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогддог.   Мөн Д.т ХК-ийн гурилын үйлдвэр тухайн үед ажилладаггүй байсан, одоог хүртэл ажиллахгүй байгаа талаархи хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй.

Эдгээрээс үзэхэд тухайн үед “улаан буудай худалдан авах хүсэл зориг Д.т ХК-дбайгаагүй, улаан буудай худалдах, худалдан авах гэрээг талууд хэрэгжихгүй гэдгийг мэдсээр байж байгуулсан, энэхүү гэрээг нэхэмжлэгч болон хариуцагч тал хариуцлага хүлээхгүйн тулд дүр үзүүлэн байгуулсан” гэсэн агуулга бүхий хариуцагч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй. 

Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтын дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй барааг нийлүүлэх үүрэгтэй байтал буудай нь “биет байдлын доголдол”-той болохыг талууд хэн аль нь мэдэж байсан, мөн Д.т ХКнь “биет байдлын доголдол”-ын талаар мэдсээр байж, гурил үйлдвэрлэх боломжгүй байж “10 тн улаан буудайг хог, хорогдлыг тооцолгүйгээр нийт 3,500,000,000 төгрөгөөр худалдан авах хүсэл зоригтой байсан” гэдэг нь итгэл үнэмшилгүй юм.

Түүнчлэн, уг “.. гэрээ” гэх гэрээний 2.4-т “Худалдан авагч нь уг буудайгаар гурил үйлдвэрлэж, зах зээлд борлуулан уг буудайн төлбөр болох 3,500,000,000 төгрөгийг энэхүү гэрээний Хавсралт-1-д хуваариар төлнө” хэмээн заасан байх боловч хэрэгт авагдсан гэрээний 1 дүгээр хавсралт гэх баримт нь талуудын гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажаагүй байх тул талууд төлбөр төлөх хуваарийг хавсралтаар тохиролцсон гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан 2011 оны 10 сарын 14-ний өдрийн ..тоот “.. гэрээ” гэх гэрээгээр талууд хүнсний улаан буудай худалдах, худалдан авах, мөн эрх, үүргийг бодитоор хэрэгжүүлэх хүсэл зориггүй байжээ хэмээн дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг хүчин төгөлдөр бус байх хэлцлийг үндэслэн Т.э.д.с нь Д.г.т-ийн үйлдвэрт холбогдуулан шаардлага гаргах эрхгүй гэж үзэв.

 

Гурав. “Нэг” болон “Хоёр”-т заасан дүгнэлтийг нэгтгэн дүгнэж холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх тухайд.

Нэхэмжлэгч тал нь 8,900 тн хүнсний улаан буудайтай холбоотой асуудлыг хадгалалтын гэрээний дагуу, үлдэх 10,000 тн хүнсний улаан буудайтай холбоотой асуудлыг худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардсан боловч шүүх талуудын хооронд байгуулагдсан гэх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн дүгнэсэн учир нийт 18,900 тн хүнсний улаан буудайтай холбоотой асуудлыг 2009 оны 09 сарын 18-ны өдрийн ..тоот “Х.б.х. гэрээ”-ний дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч талын шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан хүсэл зориг нь 33,729 тн хүнсний улаан буудайнаас үлдсэн нийт 18,900 тн хүнсний улаан буудайтай холбоотой маргааныг шийдвэрлүүлэх агуулгатай учир ийнхүү шийдвэрлэхийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. 

Иймд стандартад заагдсанаас их чийглэгтэй буудайг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, хадгалсан, хадгалуулсан, улаан буудайн чанар алдагдсан, зарим хэсэг нь хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй болсон, устаж үгүй болсон зэрэг үйл баримтад нэхэмжлэгч Т.э.д.с, хариуцагч Д.т ХК нар хэн аль нь буруутай буюу аль нэгийг нь дангаар буруутай гэж үзэх боломжгүй хэмээн өмнө нь дүгнэсэн учир гэрээний улмаас учирсан хохирлыг хамтран хариуцуулах үндэслэлтэй гэж үзэн (8,900 тн + 10,000 тн) х 330,000 төгрөг) х 50% = 3,118,500,000 төгрөгийг хариуцагч Дархангурил тэжээл ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Т.э.д.с-д олгож, үлдэх 3,496,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

3-р хавтаст хэргийн 154-р талд авагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 09 сарын 06-ны өдрийн А/155 тоот тушаал нь нотлох баримтын шаардлага хангаагүй, энэ талаар Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн .. дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 сарын 03-ны өдрийн .. дүгээр тогтоолын хянавал хэсэгт тус тус дүгнэгдсээр байхад нэхэмжлэгч талаас холбогдох тушаалыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгөөгүй учир 6-р хавтаст хэргийн 143-р талд авагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 08 сарын 20-ны өдрийн “Хүнсний буудай борлуулах тухай” 194 тоот тушаалын тушаах хэсгийн 1-д дурдагдсан 330,000 төгрөгөөр хүнсний улаан буудайн үнийг тооцсон болно.

 

Дөрөв. Гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457,450,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Өмнө дурдсанчлан, 2011 оны 10 сарын 14-ний өдрийн ..тоот “.. гэрээ” гэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир түүнийг үндэслэн шаардаж буй 457,450,000 төгрөгийн алдангийг гаргуулах тухай шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Тав. Ш.ш г-ийн урамшуулал 35,362,250 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд.

   Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу 2002 оны Ш-ийн ш.г тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.5-10 хүртэлх хувиар урамшуулна” хэмээн заасан байдаг.

   Дээр дурдсан хууль хүчингүй болсонд тооцогдсон хугацаа буюу 2017 оны 06 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хүнсний улаан буудайтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэж, Дархангурил тэжээл ХК-иас тодорхой мөнгөн төлбөрийг гаргуулан Т.э.д.с-д олгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

  Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэргүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй, улмаар шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын гэрээ байгуулагдах боломжгүй юм.

 

Зургаа. 2009 оны 09 сарын 28-ны өдрөөс 2011 оны 03 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд шилжүүлсэн хадгалалтын хөлс 566,878,562 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Т.э.д.с-г аас 2009 оны 09 сарын 28-ны өдрөөс 2011 оны 03 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 566,878,562 төгрөгийг Д.т ХК-дшилжүүлсэн байдаг. /2хх-114х/, 3хх-158-180-р тал/

Шүүх өмнө нь “хэдийгээр Д.т ХКнь гэрээнд заасны дагуу буудай хатааж, сэлгэж байсан нь 3-р хавтаст хэргийн 26-131-р талд авагдсан “Тариа сэлгэлтийн тайлан”-гуудаар тогтоогдож байх боловч буудайг хадгалахдаа сэлгэх, хатаах технологийн горимыг бүрэн мөрдөөгүй байна” гэж, мөн “Стандартад заагдсанаас их чийглэгтэй буудайг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, хадгалсан, хадгалуулсан, улаан буудайн чанар алдагдсан, зарим хэсэг нь хүнсний зориулалтаар ашиглах боломжгүй болсон, устаж үгүй болсон зэрэг үйл баримтад нэхэмжлэгч Т.э.д.с, хариуцагч Д.т ХК нар хэн аль нь буруутай буюу аль нэгийг нь дангаар буруутай гэж үзэх боломжгүй” гэж тус тус дүгнэн гэрээний улмаас учирсан хохирлыг хамтран хариуцуулсан учир “хадгалалтын хөлс” гэж 2009 оны 09 сарын 28-ны өдрөөс 2011 оны 03 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд шилжүүлсэн төлбөрийн 50%-ийг хариуцагч талаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Мөнгөн дүнгээр илэрхийлвэл 566,878,562 х 50% = 283,439,281 төгрөг болж байна.

 

Долоо. 2009 оны 09 сарын 18-ны өдрийн ..тоот “Х.б.х. гэрээ”-ний улмаас учирсан хохирол 3,831,555,361 төгрөг, хадгалалтын хөлсний үлдэгдэл 377,919,000 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Д.т ХК-ийн улаан буудайн агуулах 2012 оны 01 сарын 26-ны өдөр дэлбэрсэн үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн Хяналтын улсын байцаагчийн 2015 оны 02 сарын 17-ны өдрийн “Үр тарианы барилгын төлөв байдлын тухай” 10-07-022/25 тоот дүгнэлтээр тэсрэлтээр үүссэн 1-р хэсгийн /корпусын/ 147, 148, 137, 136 дугаар силосууд болон 176 дугаартай од хэлбэрийн сав нь эвдрэл, гэмтлүүдээс дахин, ТР-65 маркийн тэргэнцэр, .. маркийн туузан дамжуулагчтай шугам, .. маркийн тоос тунгаагч төхөөрөмж бүрэн ажиллагаагүй болсон болох нь тогтоогдож байна. /1хх-79-р тал, ар/

Шүүгчийн захирамжаар томилогдсон Х.ү-ий төв ХХК-ийн гаргасан 2019 оны 03 сарын 14-ний өдрийн хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлтээр Д.т ХК-ийн элеваторт гарсан дэлбэрэлтийн улмаас гарсан бодит хохирлыг 3,831,555,360 төгрөг гэж тогтоожээ. /5хх-1-170-р тал/

Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 128 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн О.б-ын газраас шүүхэд ирүүлсэн 2012 оны 02 сарын 10-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолын хариу” .. тоот шинжээчийн дүгнэлтэд Д.т ХК-ийн улаан буудайн агуулах буюу 147 дугаар силост 2012 оны 01 сарын 26-ны өдрийн 12 цагийн орчим дэлбэрэлт болсон, энэхүү дэлбэрэлт нь Д.т ХК-ийн134 дүгээр силост хадгалагдаж байсан буудайнд халалт өгч, шатлага явагдах нөхцөл байдлыг арилгах зорилгоор 147-р силосонд дамжуулан машин хоолойгоор гарган гадна талбайд асгаж байсан, тухайн үед 147-р силосонд их хэмжээний халуун агаар хурамтлагдсан байсныг ачих зорилгоор гаднах хоолойны нээлхийг онгойлгоход хүйтэн агаарын шинэ холимог үүссэний улмаас дэлбэрэлт үүссэн байх магадлалтай, буудайг хадгалахдаа сэлгэх, хатаах зэрэг технологийн горимыг мөрдөөгүй тухай дурджээ. /1хх-245-246-р тал ар/

Т.э.д.с-г ийн нэхэмжлэлтэй, Д.т ХК-д иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 20120900094 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтыг эх хувиас нь хуулбарлан авч иргэний хэрэгт хавсаргажээ. /3хх-204х/

2012 оны 01 сарын 26-ны өдрийн “Т-с асууж авсан тайлбарын тэмдэглэл”-д “Тэр үед ачигч хүүхэд дээшээ гарч миний машинд ачиж байсан будааг урт төмрөөр сэтгээд байж байсан чинь бөөн дуу чимээ гарахаар нь дээшээ харахад элваторын дээд хэсэг дэлбэрчихсэн байсан” гэсэн Т-ийн тайлбар, 2012 оны 03 сарын 20-ны өдрийн “Сэжигтнээр байцаасан тэмдэглэл”-д “Энэ нь юунаас үүссэн бэ гэхээр хадгалж байсан будааны сэлгэлт шигшилтээс үүссэн хог хаягдлыг тусд нь саванд /силост/ хадгалан сэлгээ хийгээгүй орхисноос халж тэр будааг гадагш гаргаж байх явцад дэлбэрэлт үүссэн” гэсэн С.Н-ын мэдүүлэг, 2012 оны 01 сарын 29-ний өдрийн “Гэрчийг байцаасан тэмдэглэл”-д “2009 онд авсан будаануудын шигшиж цэвэрлэн авсан хаягдал будаа буюу тэжээлийн будаа үлдчихсэн байсан юм” гэсэн Ж.Д-гийн мэдүүлэг, М.х.г-ын 2012 оны 02 сарын 09-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-д “...буудайн чийглэгийг тогтмол хэмждэггүй байсан нь “Хүнсний буудай. Техникийн ерөнхий шаардлага MNS 0097:2010” стандартын 7.3-ыг зөрчсөн”, “Д.т ХК-д2009, 2011 оны 2, 4 сард хийгдсэн шалгалтаар хатаалгын төхөөрөмж байхгүй, силост хадгалагдаж байгаа буудайн чийг, дулаан тогтмол хэмждэггүй, автомат хяналтын систем эвдэрсэн зэрэг зөрчил илэрсэн” гэж дурджээ. /3хх-204-р тал, 214-р тал, 215-216-р тал, 218-219-р тал, 220-221-р тал/

Эдгээрээс үзэхэд Д.т ХК-ийн улаан буудайн агуулахад 2012 оны 01 сарын 26-ны өдөр гарсан дэлбэрэлт, үүний улмаас учирсан хохиролд Т.э.д.с-г  буруутгах боломжгүй буюу уг дэлбэрэлт нь хадгалж байсан будааны сэлгэлт шигшилтээс үүссэн хог хаягдлыг тусд нь саванд /силост/ хадгалан сэлгээ хийгээгүй орхисон, буудайн чийглэгийг тогтмол хэмждэггүй байсан, хатаалгын төхөөрөмж байхгүй, автомат хяналтын систем эвдэрсэн зэрэг Д.т ХК-ийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан гэж дүгнэхээр байх тул гэрээний улмаас учирсан хохирол 3,831,555,361 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Д.т ХК нь 2009 оны 09 сарын 18-ны өдрийн ..тоот “Х.б.х. гэрээ”-нд зааснаар буудайг технологийн дагуу хадгалаагүй, хадгалуулсан буудайн чанарыг алдагдуулахгүй байх хатаалга, сэлгэлт зэрэг технологийн бүх арга хэмжээг аваагүй байх тул хадгалалтын хөлсний үлдэгдэл 377,919,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Найм. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд.

Талууд 2009 оны 09 сарын 18-ны өдрийн ..тоот “Х.б.х. гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний 1.3-т “Энэхүү гэрээ нь хадгалуулсан улаан буудайг борлуулж дуусган төлбөрийг бүрэн төлж, тооцоо нийлж, гэрээ дүгнэснээр дуусгавар болно” хэмээн заажээ.

Өмнө дурдсанчлан, талуудын хооронд Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1-д заасан Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ байгуулагдсан учир энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан байх тул Д.т ХК-ийн улаан буудайн агуулах дэлбэрсэн үеэс буюу 2012 оны 01 сарын 26-ны өдрөөс хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 01 сарын 26-ны өдөр дуусахаар байна.

Хэрэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 03 сарын “..” .. дугаар захирамж авагдсан байх ба уг захирамж нь Т.э.д.с-г ийн нэхэмжлэлтэй, Д.т ХК-дхолбогдох, 2,852,570,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн зохигчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн агуулгатай байна. /3хх-191-р тал/

Иймд нэхэмжлэгч нь уг гэрээтэй холбоотой асуудлаар 2012 оны 03 сараас өмнө шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Мөн 3-р хавтаст хэргийн 209-р талд дээр дурдсан 667 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн иргэний хэрэг түдгэлзсэн хэвээр байгаа тухай .. шүүхийн 2014 оны 03 сарын 13-ны өдрийн .. дугаартай албан тоот авагдсан байх тул дээрх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн хэвээр байжээ гэж үзэхээр байна.

Т.э.д.с нь 2015 оны 08 сарын 03-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу хугацааг тоолоход хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаандаа байх буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Жич: Д.т ХК-д холбогдох, 2,852,570,000 төгрөг гаргуулах тухай, Т.э.д.с-г ийн нэхэмжлэлийг буцаасан .. шүүхийн шүүгчийн 2014 оны 08 сарын 18-ны өдрийн .. дүгээр захирамж хэрэгт авагдсан байх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир нотлох баримтын шаардлага хангасан бусад захирамжийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн болно. /3хх-198-р тал/

 

Ес. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй тухайд.

1-р хавтаст хэргийн 137-р талд авагдсан Д.Ө, Б.Г, К.Б нарын гаргасан дүгнэлт, 2-р хавтаст хэргийн 127-129-р талд авагдсан 2016 оны 06 сарын 10-ны өдрийн Дарханы технологийн сургуулийн ахлах багш Б.П-ын гаргасан дүгнэлт, 4-р хавтаст хэргийн 185-195-р тал, 197-р талд авагдсан Д.Ө, М.З нарын гаргасан дүгнэлт зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг зөрчсөн үндэслэлээр, 1-р хавтаст хэргийн 139-238-р талд авагдсан “А.а” ХХК-ийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Түүнчлэн, шүүх хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Арав. Бусад зүйлийн тухайд.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүх бүрэлдэхүүний зүгээс зохигчоос “буудайн хорогдлыг тооцсон эсэх тухай” асуухад нэхэмжлэгч Т.э.д.с нь “Анх буудай авахдаа хорогдлыг тооцон бодит жингээс нь багаар тэмдэглэж байсан” гэсэн агуулга бүхий тайлбарыг өгсөн бөгөөд хариуцагч Д.т ХК нь үүнийг баримт, тайлбараар няцаагаагүй.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 6-р хавтаст хэргийн 144-р талд авагдсан “Т.э.д.с-д” гэсэн албан бичгийг нотлох баримтаас хасуулахыг хүссэн. Уг бичгийн нотлох баримтыг нотлох баримтаас хасан үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох хүсэлтийг хангаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Д.т ХК-аас нийт 3,401,939,281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.э.д.с УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,272,751,281 төгрөгийг, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,209,474,361 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2011 оны 10 сарын 14-ний өдрийн ..тоот “.. гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 40,316,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.т ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,453,178 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан хариуцагч Д.т ХК-д олгож, нэхэмжлэгч Т.э.д.с УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 17,657,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.т ХК-дбуцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА

 

 

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ч.БАТЧИМЭГ                                                                                                                       

 

                                                                                                            Д.НЯМБАЗАР