Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/03275

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/03275

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, 0 байрны 0 тоотод оршин суух, М овогт Ш-ын Т /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Г-т холбогдох,

 

Н.Ш.Г.А-ы2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 байрны 44 тоотын зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг даалгах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл: Ш.Т нь С.Ц-той 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг 54,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, орон сууц, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед уг байрны хууль ёсны өмчлөгчөөр С.Ц улсын бүртгэлд бүртгэлтэй байсан бөгөөд хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байсан. Н.Ш.Г.А нь Ч.Б-ийн нэр дээрх орон сууцны гэрчилгээг С.Ц-гийн нэр дээр шилжүүлснээс болж Ч.Б нь Н.Ш.Г.А-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар явагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч.Батцэцэг төлбөр авагч С.Ц нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсныг Ш.Т мэдээгүй. Тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь С.Ц-гийн өмчлөх эрх хууль ёсны бөгөөд тэрхүү эрхийг хязгаарласан эрх бүхийн байгууллага, албан тушаалтны тодорхой шийдвэр байгаагүй учир өмчлөх эрхийг Ш.Т-д шилжүүлэн бүртгэсэн. Гэтэл Н.Ш.Г.А нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ч.Б-т дээрх орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, улмаар 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ш.Т-г орон сууцнаас албадан гаргасан.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр Н.Ш.Г.А-ы 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байр, орон сууцнаас албадан гаргах тогтоол болон дээрх орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 84 дүгээр зүйлийн 84.1-д гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон бүх зүйлийг гаргуулж төлбөр төлөгчид буцаан олгох буюу тийм боломжгүй бол буцаан олгох үеийн ханшаар үнийг төлнө. гэж заасны дагуу орон сууц нь хуулийн дагуу Ш.Т-ийн өмчлөлд шилжсэн, бодит байдалд С.Цгоос Ч.Батцэцэгт буцаах боломжгүй байсан учир Н.Ш.Г.А орон сууцны үнийг С.Цгоор төлүүлэх ажиллагааг хийх ёстой байсан. Мөн дээрх шийдвэрээр Ш.Т-г маргаж буй байр орон сууцнаас албадан гаргахаар заагаагүй. Өөрөөр хэлбэл уг орон сууцны өмчлөх эрх Ш.Т-д шилжин хууль ёсны шударга эзэмшигч болсон байхад дээрх байдлаар Н.Ш.Г.А хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолд: Н.Ш.Г.А-ы явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б-т шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр тогтоогдсон байдаг. Энэхүү шүүхийн тогтоолоор Ш.Т-ийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 2 дугаар сарын 12-ны 468 дугаар гүйцэтгэх хуудсаар эхэлсэн боловч миний өмчлөх эрхийг сэргээх ажиллагаа явагдаагүй, өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулах шаардлагы тавихад таныг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр байхгүй учир өмчлөгчөөр тогтоогдож байж, орон сууцандаа орох боломжтой гэсэн хариуг өгч байгаа нь үндэслэлгүй. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт өмчлөх эрх сэргээлгэх тухай хүсэлт гаргасны дагуу тус газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/2692 дугаартай албан бичигт Б-т олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, таны өмчлөх эрхийг сэргээж бүртгэх нь үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсний дагуу Ш.Т2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж мэдүүлэг гаргасан. Мэдүүлгээ холбогдох материалуудыг хамт хавсарган гаргатал Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2015 оны 3/15938 дугаар тоот бүхий эрх түдгэлзүүлсэн албан бичгийг цуцалсан шийдвэрийг ирүүлэх шаардлагатай гэсэн. Энэ дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Н.Ш.Ш.Г.Г-түл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх талаар хүсэлт гаргасан боловч тус газраас мөн хууль бус шаардлага буюу төлбөр төлөгч Ч.Б шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн орон сууцыг таны өмчлөлд шилжүүлэх тухай шүүхийн шийдвэр гараагүй өмчлөх эрх тогтоолгох нэхэмжлэлээ шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. Дээрх байдлаар Ч.Б төлбөр төлөгчтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны асуудал хамааралгүй, миний өмчлөх эрх үүсэх үндэслэл болсон орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, үүнийг үндэслэн 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бртгэлд бүртгэсэн байсан учир дахин шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлагагүй байхад Н.Ш.Г.А нь хууль бус ажиллагаа явуулан 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийлгүүлэн хууль ёсны өмчлөгч Ш.Т-ийн эрхийг сэргээлгэх боломжийг хязгаарлаж, эрхийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иймд Н.Ш.Ш.Г.Г-ын 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг Н.Ш.Ш.Г.Г-тдаалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хамгийн сүүлийн байдлаар хавтаст хэргийн 78 дугаар хуудаст байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг Н.Ш.Ш.Г.Г-т даалгаж өгнө үү гэх шаардлагаа дэмжиж байгаа. Ш.Тнь 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр иргэн С.Ц-той орон сууц, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 54,000,000 төгрөгийг түүнд өгсөн. 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 276 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоолоор уг байр нь С.Ц-гийн нэр дээр шилжсэн байдаг. Ш.Т 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр тухайн орон сууцыг худалдан авах үед ямар нэгэн байдлаар улсын бүртгэлийн байгууллагад хаалт байгаагүй. Тиймээс Ш.Т нь С.Ц гэдэг хүнээс тухайн байрыг худалдаж авч 54,000,000 төгрөг өгсөн асуудал байгаа. Сүүлд Ч.Батцэцэг, С.Ц нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр нэг нь нөгөөдөө төлбөр төлөх замаар уг байр С.Ц-гийн нэр дээр шилжсэн. С.Ц-гийн нэр дээр шилжсэн ажиллагаа нь хууль бус байсныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр тогтоосон. Төлбөр төлөгч Ч.Батцэцэг төлбөр авагч С.Ц нарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсныг Ш.Т мэдээгүй. Шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа буруу буюу хууль бусаар явуулсны улмаас 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ч.Б-т дээрх орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж улмаар 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ш.Т-г орон сууцнаас албадан гаргасан. Ш.Т 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхээ сэргээлгэх тухай хүсэлт гаргасан. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ч.Б-т олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, таны өмчлөх эрхийг сэргээн бүртгэх нь үндэслэлтэй байна гэсэн хариуг өгсөн. Дараа нь улсын бүртгэлийн байгууллагас дахин 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул таны хүсэлтийг хангах боломжгүй байна гэх хариу өгсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн тайлбар хэлэхэд. Хууль хэрэглээний маргаан юм болов уу гэж үзэж байна. Учир нь он, цагийн дараалалаар харахаар 2011 оны 6 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Уг байр нь С.Ц гэдэг хүний нэр дээр шилжсэн байсан. С.Ц-гийн нэр дээр шилжсэн байсан учраас 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Ш.Т нь 54,000,000 төгрөгийг төлж орон сууц худалдах, худалдан авах гэрэний дагуу С.Ц-гоос байр авсан. Ш.Т-ийн хувьд байрыг авахдаа шалгавал зохих бүх байдлыг шалгаж мөнгөө төлж авсан. Гэтэл 9 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон байгаа. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт Гүйцэтгэсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон бүх зүйлийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох буюу хэрвээ буцаан олгох боломжгүй бол буцаан олгох үнийн ханшаар үнийг төлнө. гэж заасан. Хариуцагчийн хариу тайлбараас харахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийг ярьдаг, тухайн 36 дугаар зүйл нь 84 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад үед буюу тухайн хөрөнгө нь ямар нэгэн байдлаар буцаах боломжтой нөхцөл байдалд байхад 36 дугаар зүйлийг хэрэглэнэ. Яагаад хуулийн 84 дүгээр зүйлийг хэрэглэхгүйгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1019 дүгээр захирамжаар С.Ц нь Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Б, С.Ц нарын хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг Ч.Батцэцэгт буцаан шилжүүлэх, Ч.Б нь С.Ц-гийн нэхэмжилсэн 35,100,000 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026766 дугаарт бүтгэгдсэн, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол-2, Энхтайвны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, төлбөр авагчид шилжүүлсэн боловч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр ажиллагааг хүчингүйд болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу зөвтгөн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор Н.Ш.Г.А явуулсан. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б-т шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлд дурдсан орон сууц нь төлбөр төлөгч Ч.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй, төлбөр төлөгч иргэн шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулаагүй тул гуравдагч этгээдийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгийн эрхийг сэргээх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч өөрт учирсан хохиролоо С.Ц-гоос нэхэмжлэх нь зүйтэй бөгөөд тус газрыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Тнь хариуцагч Н.Ш.Ш.Г.Г-т холбогдуулан 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар буюу Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1019 дүгээр захирамжаар Ч.Б-ийн нэхэмжлэлтэй С.Ц-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.Ц нь Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Ч.Б, С.Ц нарын хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болох тогтоолгож, уг хэлцлээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоотод байршилтай орон сууцыг Ч.Б-т буцаан шилжүүлэхийг, Ч.Б нь С.Ц-гийн нэхэмжилсэн 35,000,000 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, тус шүүхийн шүүгчийн 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 4324 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар дээрх 1019 дүгээр захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дээрх орон сууцны өмчлөх эрхийг төлбөр авагч Ч.Б-т шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Төлбөр төлөгч Ч.Б нь төлбөрөө төлөөгүй тул Н.Ш.Г.А нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоотод байршилтай орон сууцыг төлбөрт нь тооцож, уг орон сууцны өмчлөх эрхийг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр С.Ц-д шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч Ш.Т нь С.Ц-той 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдөр орон сууц, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 54,000,000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрээр Ч.Б-ийн нэхэмжлэлтэй Н.Ш.Г.А-дхолбогдох 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай байрнаас албадан гаргах тухай тогтоол, анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангаж, Н.Ш.Г.А-ы 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай орон сууцнаас албадан гаргах тогтоол болон Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 3/15938 дугаартай мэдэгдлийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2636 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 641 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор Н.Ш.Г.А-ы явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг албадан чөлөөлсөн, дээрх орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б-т шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцтай холбогдсон ажиллагааг сэргээж шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлнэ үү гэжээ.

 

Ийнхүү шүүх 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Н.Ш.Г.А-ы 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1019/0010 дугаартай Ч.Б-ийг орон сууцнаас албадан гаргах тогтоол болон Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ба Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1019 дүгээр захирамжийг албадан биелүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх нь маргаантай болсон, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх мэдэгдлийг бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтандаа авах, эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон шийдвэр гаргана гэж заасныг хариуцагч зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 1019 дүгээр захирамжийг албадан биелүүлэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр С.Ц-д шилжүүлсэн, С.Ц нь 2011 оны 7 дугаар сарын 08-ны тухайн орон сууцыг Ш.Т-д худалдсан, тухайн орон сууцнаас Ш.Т-г 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр албадан гаргаж, мөн өдрөө Ч.Б-ийн нэр дээр орон сууцны өмчлөх эрх шилжсэн тухай үйл баримтууд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдожээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2636 дугаар шийдвэрээр Ш.Т-ийн нэхэмжлэлтэй Н.Ш.Г.А-дхолбогдох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг Ч.Б-т шилжүүлсэн ажиллагаа болон албадан чөлөөлсөн ажиллагааг хүчингүй болгуулах, тухайн орон сууцны өмчлөгч болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 514 тогтоолоор Н.Ш.Г.А-ы явуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 2-29 дүгээр байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсөн болон уг орон сууцны өмчлөх эрхийг Ч.Батцэцэгт шилжүүлсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд хариуцагч байгууллагаас бүртгэлийн байгууллагад 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүргүүлсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хууль бус гэж үзэх, улмаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Н.Ш.Ш.Г.Г-т холбогдох Н.Ш.Г.А-ы 2015 оны 3/15938 дугаар албан бичгээр орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2-29 дүгээр байрны 44 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг сэргээх албан бичгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ш.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР