Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
Хэргийн индекс | 184/2019/03333/И |
Дугаар | 184/ШШ2020/00033 |
Огноо | 2019-12-26 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2020/00033
2019 оны өдөр | 12 сар 26 р 184/ШШ2020/00033 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л овогт П.Г /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Титэм хотхон, байр, тоот
Хариуцагч: НШШГГ. Хаяг: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3
Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК, “Б” цэцэрлэг НҮТББ, П.Г П.Г нараас 422 265 980 төгрөгийн төлбөрийг гаргуулж Голомт банкинд олгохоор Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 184/ШШ2018/00323 дугаартай шийдвэр гарсан. Гэтэл НШШГГ барьцааны хөрөнгийг хүлээн авч шинжээч томилохдоо төлбөр төлөгч өмчлөгч иргэдэд мэдэгдээгүй “С” ХХК, “В” ХХК гэх үнэлгээний 2 компани томилж уг компаниуд эд хөрөнгүүдийг дараах байдлаар илт зах зээлийн үнээс маш доогуур үнэлсэн.
Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, байрны давхар, 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 1 дүгээр давхар, 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 2 дугаар давхар, 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 4в тоот орон сууцыг 185 573 000 төгрөг, 4а тоот орон сууцыг 159 063 000 төгрөг, 5в тоот орон сууцыг 136 794 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Иймд эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ илт хууль бус, хүний эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шинжээчийн үнэлгээнд гомдолтой байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 323 дугаар захирамжаар “Т” ХХК, “Б” НҮТББ, П.Г, П.Г нараас 422,075,980 төгрөг гаргууллж Голомт банкинд олгож шийдвэрлэсэн.
Төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, байрны В1, 1, 2 дугаар давхарт байрлах тус бүр 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, байрны 4В, 4А, 5В тоот орон суцыг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хураасан эд хөрөнгийн үнэлгээг өмчлөгч болон төлбөр төлөгч нараас авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон.
Хөндлөнгийн шинжээч Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, байр, давхар, 260 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 1 дүгээр давхар, 260 м.кв талбайтай, Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 2 дугаар давхар тоот 260 м.кв талбайтай, Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, Ү-220 дугаарт бүртгэлтэй, 4в тоот гурван өрөө орон сууцыг 185 573 000 төгрөг, Ү-220 дугаарт бүртгэлтэй, тоот, 2 өрөө орон сууцыг 159 063 000 төгрөг, Ү-220 дугаарт бүртгэлтэй, 5в тоот орон сууцыг 136 794 000 төгрөгөөр тус тус үнэлсэн.
Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч П.Г, П.Г, “Т” ХХК, “Б” НҮТББ-д 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/20682, 4/20657, 4/20658, 4/20655, 4/20656 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Г нь НШШГГ-т холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөндлөгийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ НШШГГ-аас томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 184/ШШ2018/00323 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК, “Б” НҮТББ, П.Г П.Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 422,275,980 төгрөг гаргуулах тухай хэрэгт, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна./хх-ийн 36/
Захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч П.Г-ээс татгалзаж бусад хариуцагчтай эвлэрсэн байх бөгөөд П.Г нь хариуцагч “Б” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын захирлын хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
Уг шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 184/ШЗ2018/10190 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 184/ГХ2018/1093 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд НШШГГ-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 18271410 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсчээ. /хх-ийн 40/
НШШГГ-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, байр, давхар, 260 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 1 дүгээр давхар, 260 м.кв талбайтай, Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 2 дугаар давхар, 260 м.кв талбайтай, Ү-2201047318 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Ү-220 дугаарт бүртгэлтэй, тоот гурван өрөө орон сууц, , Ү-220 дугаарт бүртгэлтэй, тоот, Ү-220 дугаарт бүртгэлтэй, тоот орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авчээ.
Дээр дурдсан байрны, 1, 2 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь “Б” НҮТББ /рд: 8169209/, 4в, 4а, 5в тоот орон сууцнуудын өмчлөгч нь П.Г /рд:/ нар болох нь хэрэгт авагдсан тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 220-226/
НШШГГ-аас 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 4/18459, 4/18458, 418470,4/18460 тоот мэдэглээр үнийн саналаа өгөх тухай мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч нар үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагч ... банк зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг үнийн саналаа тохиролцоогүй гэж үзнэ. /хх-ийн 64-69/
Ийнхүү төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 281 тоот тогтоолоор “С” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Шинээчээр томилогдсон “С” ХХК-ийн үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, байр, давхар, 260 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 1 дүгээр давхар, 260 м.кв талбайтай, Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 2 дугаар давхар тоот 260 м.кв талбайтай, Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, Ү-220 дугаарт бүртгэлтэй, 4в тоот гурван өрөө орон сууцыг 185 573 000 төгрөг, Ү-220 дугаарт бүртгэлтэй, 4а тоот, 2 өрөө орон сууцыг 159 063 000 төгрөг, Ү-220 дугаарт бүртгэлтэй, 5в тоот орон сууцыг 136 794 000 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 75/
“С” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх”, “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах”-аар заажээ.
НШШГГ-аас төлбөр төлөгч П.Г, П.Г, “Т” ХХК, “Б” НҮТББ-д 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/20682, 4/20657, 4/20658, 4/20655, 4/20656 тоот хөрөнгө үнэлсэн тухай мэдэгдлийг төлбөр төлөгч “Б” НҮТББ-ын захирал П.Г, П.Г, “Т” ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр танилцуулсан байна. /хх-ийн 214, 216/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, байр, давхар, м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 1 дүгээр давхар, 260 м.кв талбайтай, Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, 2 дугаар давхар тоот м.кв талбайтай, Ү-220 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 381 000 000 төгрөг, Ү-220 дугаарт бүртгэлтэй, 4в тоот гурван өрөө орон сууцыг 185 573 000 төгрөг, Ү-220 дугаарт бүртгэлтэй, 4а тоот, 2 өрөө орон сууцыг 159 063 000 төгрөг, Ү-220 дугаарт бүртгэлтэй, тоот орон сууцыг 136 794 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ