Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1165

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00792/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: ДУАЗД/утас ...../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг ... дугаар брак-д байрлах “МХ ХХК” /байгууллагын регистрийн дугаар ..../-ий захирал Р.Б, утас ........../-д холбогдох,

 

18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Төрийг төлөөлж, прокурор Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ДУАЗД шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...ДУАЗД Д.Х “МХ” ХХК-ий захирал Р.Б нарын баталсан Орхон сумын Цагдаагийн хэсгийн /кабон/ барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ГТ-05/02 дугаартай байгуулж, гүйцэтгэгчийг төлөөлж С.Бгарын үсэг зурсан. Тус тендерт оролцох хүсэлтээ “МХ” ХХК-ий 2007 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар албан бичгээр холбогдох 47 хуудас бүхий материалын хамт ирүүлсэн ба уг албан бичигт захирал Р.Бөөрөө гарын үсэг зурж байгууллагын тамгыг дарсан байдаг. Гэрээний нийт дүн 18.0 сая төгрөг, ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхэлж, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар акт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот актаар барилгыг 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн.

Тус барилга нь аймгийн Цагдаагийн газрын эзэмшилд байгаа болно. Аймгийн цагдаагийн газрын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2/643 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч үзлэг хийхэд ажлын өрөө болон сууцны өрөөнүүдийн гипсэн хавтангууд ховхорч унасан, гадна хана шавардлага, тамбарын хэсгээр хагарсан байна. Энэ нь дотор заслын ажил технологийн дагуу хийгдээгүй, барилгын чийг хатаагүй байхад гипсэн хавтангаар дүүжин тааз хийснээс болсон гэж үзээд Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах” гэсэн заалтын дагуу барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах шаардлагатай гэсэн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 36/17/456 тоот дүгнэлтийг гаргасан.

2009 онд “МХ” ХХК-аас засвар хийсэн боловч барилгад хагарал үүссэн тул аймгийн Цагдаагийн газрын 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/265 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалт хийхэд гал тогооны өрөөний цонхны доод төвшингөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэрээр 1-1,3 см өргөнтэй хагарсан, энэ хэсэгт сууринд цууралт үүссэн, барилгын үндсэн ханын хоорондын өрөг гэмтэж салсан, сууц ажлын өрөөг тусгаарласан 25 см-ийн зузаантай тоосгон хана 3.5 м урттай 0,1-1.2 см хүртэл өргөнтэй нэвт хагарсан, гал тогоо, амрах өрөө хоорондын 12 см-ийн зузаантай хана гадна ханаас хөндийрч өдрийн туршид 1-2 см зузаантай зааг гарсан, өрөө тасалгааны хаалганы, цонхны ялууны төвшинд ташуу цууралт үүссэн байдалтай байсан ба Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас дээр дурдсан гэмтлүүд нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл, барилгад тавигдах шаардлагын “Хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх”, 9.1.1 дэх заалтын ашиглалтын шаардлагыг хангаагүй гэсэн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36/29/59 дугаартай дүгнэлтийг гаргасан. Мөн тус байранд хүн ажиллаж, амьдрахгүй байх, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Чанар муутай барилга барьсан асуудалд “МХ” ХХК-ны даамал ажилтай С.Батхүлэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж гэм буруутай нь тогтоогдсон боловч Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201209000225 тоот хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Орхон суман дахь Цагдаагийн кабоныг ашиглах баталгаат хугацааны явцад чанарын гологдол нь илэрсэн ба 2012 оноос одоог хүртэл ашиглах боломжгүй байгаа болно. Аймгийн Цагдаагийн газраас уг асуудлаар Сум дундын шүүхэд хандан 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн шүүгчийн 3844 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн боловч Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 1636 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Монгол улсын Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Цагдаагийн газраас гомдлын шаардлага гаргах хугацаанд /3 жил/ болон Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актанд дурдсан /2жил/ хугацаанд шүүхэд хандсан ба аймгийн Засаг даргаас дээрх зүйлийн 349.2-т заасны дагуу Хууль буюу гэрээнд баталгаат хугацааг заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно" гэж заасны дагуу гомдлын шаардлагыг гаргаж байгаа болно. Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчээс 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 380-4616 тоот захирамжаар шинжээчээр “АА” ХХК-г томилон, “Орхон суманд баригдсан Цагдаагийн хэсгийн байрыг чанаргүй баригдсан гэж үзсэн ГМ05/02 дугаартай барилгын зургаар одоо уг барилгыг шинээр дахин барихад хэдий хэмжээний төсөв шаардлагатай болохыг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьсан байх ба “барилгыг одоо барихад 135.912.038 /Нэг зуун гучин таван сая есөн зуун арван хоёр мянга гучин найман/ төгрөгийн өртөгтэй” болохыг тодорхойлсон.

Орхон сумын Засаг дарга болон иргэдээс уг барилгыг бариулах шаардлагыг удаа дараа гаргаж байна.

Монгол улсын Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шаардлага гаргах эрхийн дагуу ажлыг шинээр гүйцэтгүүлэхэд шаардагдах зардал135.912.038 /Нэг зуун гучин таван сая есөн зуун арван хоёр мянга гучин найман/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр буюу 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.” гэв.

 

Хариуцагч МХ ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нь шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч тал хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах шаардах эрхгүй байна. Учир нь нэхэмжпэгч тал Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй байгаа тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Тодорхой тайлбарлавал: ДУАЗД Д.Х “МХ” ХХК-ний захирал Р.Б нар 2007 оны 10 сарын 19-ний өдөр “Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр уг барилгыг улсын комисс хүлээн авсан байдаг. Барилгыг улсын комисс хүлээн авсан 2007 оны 12 сарын 05-ны өдрөөс эхлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан “ Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэсэн хугацаа эхэлсэн байх бөгөөд энэ гурван жилийн хугацаа 2010 оны 12 сарын 05-ны өдөр дууссан байна.

2010 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл гэрээний захиалагч тал болох Дархан-Уул аймгийн засаг даргын зүгээс гүйцэтгэгч тал болох “МХ” ХХК-д хандаж ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй байна. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн албан тоотоор Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсаны дагуу Мэргэжлийн хяналтын газар 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 36/17/456 тоот дүгнэлт гаргаснаар иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т заасан              “Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно” гэсний дагуу 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дутагдал илрүүлсэн өдөр буюу 2009 оны 5 дугаар сарын 01-ний өдөр эхэлсэн гэж үзвэл энэ хугацаа 2012 оны 05 сарын 01-ний өдөр дууссан байна. 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн засаг даргын зүгээс “МХ” ХХК-д хандан ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй байх тул 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3-т заасан “Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэсний дагуу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “ Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэх хугацаа нь 2012 оны 05 дугаар сарын 01-ээс эхлэж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна. Гэтэл Дархан-Уул аймгийн засаг даргын зүгээс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “МХ” ХХК-д хандаж ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр анх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан буюу дээр дурдсан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд хандсан байх тул 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ алдсан байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно.” гэж зааснаас үзэхэд ажил гүйцэтгэх гэрээний талаарх гомдлын шаардлагыг зөвхөн гэрээний талууд болох захиалагч, гүйцэтгэгч гаргахаар хуульчилсан байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар гүйцэтгэсэн ажлын дутагдлын талаарх гомдлын шаардлагыг гэрээний захиалагч тал биш харин уг барилгыг ашиглаж байсан гэрээний оролцогч биш этгээд буюу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар захиалагч талд хандан гаргаж байсан нь Дархан-Уул аймгийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтүүдээр нотлогдож байх тул гэрээний оролцогч биш этгээдээс гаргасан гомдлын шаардлагыг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гомдлын шаардлага гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй болно.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Дархан-Уул аймгийн засаг даргын зүгээс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 8 жилийн хугацаанд “МХ” ХХК-д хандаж ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гомдлын шаардлага нэг ч удаа гаргасан баримт байдаггүйгээс гадна захиалагч тал буюу ДУАЗДанх гэрээ хийхдээ Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан “Барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах”, 15.1.6-д заасан “Барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх”, 15.1.7-д заасан “Барилга байгууламжийн баталгаат хугацаанд илэрсэн зөрчлийг арилгуулах“ мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулах үүргүүдээ биелүүлээгүйгээс болж тухайн барилга барих газрын хөрс нь ус чийг ихтэй байснаас болж цэвдэгшилт үүсч барилгыг ашиглах явцад ханаар нь цан цохиж цууралт хагарал үүссэн талаар МХГ-ын 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36/29/59 тоот дүгнэлтэнд: “..Гал тогооны өрөөний цонхны доод төвшингөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэртэй 1-1.3 см өргөнтэй хагарсан, энэ хэсэгт сууринд цууралт үүссэн, ажлын өрөөг тусгаарласан 25 см-ийн зузаантай тоосгон хана 3.5м урттай нэвт хагарсан” гэж дурдсан мөн уг барилгыг ашиглалтанд өгсний дараа дотор нь амьдарч байсан Орхон сумын хэсгийн төлөөлөгч Б.Ган-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 54-р тал/ зэрэг баримтуудаар нотлогддог..” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжпэгч ДУАЗД нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т заасны дагуу хариуцагч МХ ХХК-ниас Орхон сумын Цагдаагийн хэсгийн байр /кабон/ -ыг шинээр барихад гарах зардал 135,912,038 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр буюу 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч МХ ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж маргаж байгаа бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ болон захиалагчийн гарсан зургийн дагуу барьсан, барилга барьсан газар нь цэвдэгшилтэй газар учраас барилгын чанарт нөлөөлсөн, тэрчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үндэслэлээ тайлбарлаж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь нэхэмжлэгч  талын гаргасан шаардлагыг дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно.

Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр ДУАЗД нь МХ ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлын тендерийг нээсэн тухай” тэмдэглэл, 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлын тендерийн үнэлгээний хорооны тайлан”, Дархан- Уул аймгийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/949 тоот “Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай”, 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/950 тот албан бичиг, 2007 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ГТ-05/02 тоот “Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ” зэрэг бичгийн нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

2007 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ГТ-05/02 тоот “Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ”-гээр гэрээний нийт дүн 18,000,000 төгрөг, ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхэлж, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтанд оруулах болон гэрээний бусад нөхцлийг тохиролцжээ.

Гүйцэтгэгч МХ ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ГГ-05/02 тоот “Орхон сумын Цагдаагийн хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ны дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулахаар улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай акт, Барилга байгууламж ашиглалтанд оруулах Улсын комиссын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот актаар барилгыг 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн байна.

Уг Орхон сумын Цагдаагийн хэсгийн байр /кабон/ нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын барилга, байгууламж хийц, хэмжээсийн 2013 оны бүртгэлээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т “ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй”, 353 дугаар зүйлийн 353.2-т “гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ”, 350 дугаар зүйлийн 350.1.7-т “ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах”, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “ ажил гүйцэтгэгч нь барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй” гэж заасан боловч хариуцагч МХ ХХК нь хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй, чанарын доголдолтой үр дүнг шилжүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 36/17/458 тоот дүгнэлтэнд: “...Ажлын өрөө болон сууцны өрөөнүүдийн таазны гипсэн хавтангууд ховхорч унасан, гадна хана шавардлага тамбурын хэсгээр хагарал гарсан..., Дотор заслын ажлыг технологийн дагуу хийгээгүй, барилгын чийг хатаагүй байхад гипсэн хавтангаар дүүжин тааз хийснээс болсон гэж үзэв. Иймд барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах” заалтын дагуу барилгын чанарын баталгаат хугацаанд илэрсэн зөрчлүүдийг арилгуулах шаардлагатай гэж дүгнэв”,

Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 36/29/59 тоот дүгнэлтэнд: “...Албан хаагчийн сууцны гал тогооны өрөөний цонхны доод төвшингөөс суурь хүртэл, ялуунаас дээврийн банзан эмжээр хүртэл шаталсан хэлбэртэй 1-1,3 см өргөнтэй хагарсан. Энэ хэсэгт сууринд цуурал үүссэн. Барилгын бетон хаяавч сууринаас хөндийрсөн, нүүр болон ар талаас орох хаалганы үүдний хэсэг, барилгын үндсэн ханын хоорондын өрөг гэмтэж салсан. Сууц, ажлын өрөөг тусгаарласан 24 см-ийн зузаантай тоосгон хана 3,5 см урттай 0,1-1,2 см хүртэл өргөнтэй нэвт хагарсан. Гал тогоо амрах өрөө хоорондын 12 см хүртэл нэвт хагарсан. Гал тогоо амрах өрөө хоорондын 12 см-ийн зузаантай хана гадна ханаас хөндийрч өндрийн туршид 1-2 см зузаантай зааг гарсан, өрөө тасалгааны хаалганы, цонхны ялууны төвшинд ташуу цууралт үүссэн байдалтай байна.

...дээр дурдсан гэмтлүүд нь газар дээр хийсэн үзлэг шалгалтаар илэрсэн бөгөөд “Барилгын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т “Хүний ажиллах амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн заалтын ашиглалтын шаардлагыг хангахгүй байна.

Тус байранд хүн ажиллаж, амьдрахгүй байх, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоох нь зүйтэй” гэсэн, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь 2009 оноос хариуцагч Мөнххарш ХХК-нд уг барилгыг засварлах талаар гомдлын шаардлага гаргаж байсан тухай зохигчдын тайлбар, Цагдаагийн байр /кабон/-ны эвдэрлийг харуулсан гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

 Хариуцагч тал “... цэвдэгшилтэй газар байсан учраас барилгын чанарт нөлөөлсөн, бид захиалагчийн гаргаж өгсөн зураг төслийн дагуу барьсан” гэсэн тайлбарыг гаргасан боловч тухайн газар нь цэвдэгшилтэй гэдийг тогтоосон баримт хэрэгт байхгүй, мөн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т “ а/ ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаар талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал; б/ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон байвал ажил гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан боловч хариуцагч МХ ХХК нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т “...Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно”, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот актын 2.3-т “ ...барилгын чанарын баталгаат хугацаа 2 жил...” зэрэг хууль болон гэрээнд шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байна.

Гомдлын шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацааг: Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т “ хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно”, 349.3-т “энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж заасан байна.

Дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу уг барилгын өмчлөгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь тухайн барилгад ашиглалтын явцад дутагтал гарсан талаар ажил гүйцэтгэгч МХ ХХК-нд мэдэгдэж, Мэргэжлийн хяналтын газраар барилгын чанар байдлын талаар дүгнэлт гаргуулсан, уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр МХ ХХК-нд холбогдуулан Цагдаагийн хэсгийн байрыг дахин барихад гарах зардлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан байна.

Хариуцагч МХ ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандан “Ашиглалтын явцад ББ-2-р зургийн В-Б тэнхлэг 1-2-р осийн дагуух хананд цууралт үүссэнийг газар дээр нь хүчитгэн арматурчилж техникийн нөхцөл стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Засварын явцад гарсан хийх шаардлагатай ажлуудыг хийж байгууллагыг хэвийн ажиллагаанд оруулж хохиролгүй болгоно. ...материал тээврийн ажлын хөлсийг компанийн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ” гэж мэдэгдсэн байсан байна.

Мөн Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1636 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Засаг дарга, МХ ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар шаардлага гаргах эрх гэрээ байгуулсан талуудад байх тул Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт дээрх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрх олгогдоогүй гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй МХ ХХК-нд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ДУАЗД нь хариуцагч МХ ХХК-нд холбогдуулан уг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр гаргасан байна.

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдсан Цагдаагийн байрыг ашиглалтанд оруулснаас хойших хугацаанд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын өмчлөл ашиглалтанд өгсөн бөгөөд тухайн цагдаагийн байранд илэрсэн доголдлын талаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шаардлага гаргасан. ДУАЗД тухайн МХ ХХК-иар бариулсан Цагдаагийн байранд доголдол илэрсэн талаар мэдээгүй, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1636 дугаар захирамж гарснаар ДУАЗДмэдэж, энэ талаар нэхэмжлэлийг шүүхэд 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр гаргасан...” гэж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардлага гаргаагүй шалтгаанаа тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх …хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасны дагуу ДУАЗДнь хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул уг хугацааг сэргээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар хариуцагч МХ ХХК-иас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргад олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                                          

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-т зааснаар хариуцагч МХ ХХК-иас 18,000,000 /арван найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргад олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ДУАЗД улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч МХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж  247,950 /хоёр дөчин долоон мянга есөн зуун тавин / төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА