Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00660/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ......... аймаг, ............. сум, ........... баг, өөрийн байр ХХ банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: .......... аймаг, .......... сум, ........ баг, ............... байрлах П ХХК,

 

Хариуцагч: ........ аймаг, .......... сум, .......... баг, ......... хороолол, ...... байрны ... тоотод оршин суух, утас .........., ........ регистрийн дугаартай, О овогт Х-ын О,

 

Хариуцагч: .......... аймаг, ........ сум, .......... баг, ............. хороолол, ......... байр, ...... тоотод оршин суух, утас .........., ............. регистрийн дугаартай, Д овогт С-ийн О,

 

Хариуцагч: ............. аймаг, ........ сум, ...... баг, .......... байр, .... тоотод оршин суух, утас ..........., ......... регистрийн дугаартай, С овогт А-ийн С,

 

Гуравдагч этгээд: ........... хот, ............ дүүрэг, ......... хороо......... tower, ...... давхарт байрлах ЗБДС-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 253 622 123.23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-, Т.З-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХ банкны Дархан салбарын захирал Ж.М-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-, Т.З- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

-П ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус банктай №БД-ЗГ/RCC180214035-1 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ, №ЗГ/RCC180214035-1 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/RCC180214035-1-5 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ,

-О овогт Х-ын О-тэй №ЗБ/RCC180214035-1-1 тоот, №ЗБ/RCC180214035-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №Ф/RCC180214035-1-4 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, №ЗБ/RCC180214035-1-6 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, №БГ/RCC180214035-1 тоот Барьцааны гэрээ,

-Д овогт С-ийн О-тэй №ЗБ/RCC180214035-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №БГ/RCC180214035-2 тоот Баталгааны гэрээ,

-С овогт А-ийн С-тай №ЗБ/RCC180214035-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаан гэрээг тус тус байгуулан 250 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,0 хувийн хүүтэйгээр, 84 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлдэгч П ХХК болон хариуцагч нар нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус банктай байгуулсан №БД-ЗГ/RCC180214035-1 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ, №ЗБ/RCC180214035-1 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/RCC180214035-1-1 тоот, №ЗБ/RCC180214035-1-2 тоот, №ЗБ/RCC180214035-1-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №Ф/RCC180214035-1-4 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, №ЗБ/RCC180214035-1-5 тоот, №ЗБ/RCC180214035-1-6 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ болон №БГ/RCC180214035-1 тоот, №БГ/RCC180214035-2 Баталгааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, О овогт Ха-ын О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-......... тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, Үйлчилгээний төвд байрлалтай, .......... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Оросууд овогт Халтарын Одгэрэл, Дуутан овогт Самдангийн Отгонпүрэв нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-......... тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-уул аймгийн Дархан сумын 12-р баг, 6-р хороолол, 27-р байр, 49 тоот хаягт орших ........ м.кв талбайтай 4 өрөө орон сууц, А.С-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-..... тоот дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 1-р баг, Пионерын 3-30 тоот .... м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-.............. тоот дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 1-р баг, Пионерын 3-30 тоот ...... м.кв талбайтай хувийн сууцыг, улсын бүртгэлийн Г-........ тоот дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг, Пионерийн 3-30 тоот хаягт орших ........ м.кв талбайтай газрын, Х.О-ийн эзэмшлийн ХХБанкны барьцаанд буй .......... тоот арлын дугаартай, .........улсын дугаар бүхий 2015 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Toyota Land Cruiser Prado маркийн суудлын автомашин, П ХХК-ийн эзэмшлийн ХХ банкны 403160691 тоот харилцах дансны орлого болон Х.О-ийн эзэмшлийн ХХ банкны 403136982 тоот харилцах дансны орлогуудыг тус тус хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Хариуцагч П ХХК, Х.О-, С.О-, А.С- нараас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 245 089 689,24 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 383 398,45 төгрөгийг тус тус гаргуулж, ХХ банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү. Хариуцагчид нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан. Оросууд овогт Халтарын Одгэрэлийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-......... тоот дугаарт бүртгэгдсэн ............ аймгийн ........... сумын .........баг, ........ байрлалтай, .......... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, О овогт Х-ын О, Д овогт С-ийн О нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-......... тоот дугаарт бүртгэгдсэн ....... аймгийн ........ сумын ........ баг, ........ хороолол, ........ байр, ......... тоот хаягт орших ........ м.кв талбайтай ....... өрөө орон сууц, А.С-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-..... тоот дугаарт бүртгэгдсэн ....... сумын ........ баг, ......... тоот .... м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-.............. тоот дугаарт бүртгэгдсэн ........ сумын ......... баг, ........... тоот ...... м.кв талбайтай хувийн сууцыг, улсын бүртгэлийн Г-........ тоот дугаарт бүртгэгдсэн ....... аймгийн ........ сумын ..... баг, ......... тоот хаягт орших ........ м.кв талбайтай газрыг, Х.О-ийн эзэмшлийн ХХБанкны барьцаанд буй .......... тоот арлын дугаартай, .........улсын дугаартай Toyota Land Cruiser Prado маркийн суудлын автомашиныг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдах, мөн хариуцагч нарын арилжааны банкуудад эзэмшиж буй дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.О-, А.С-, С.О- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х.О-, С.О- бид ХХ банкнаас 7 жилийн хугацаатай зээл авсан нь үнэн. Тус зээлээ энэ өвөл биеийн байдлаас болоод ажилгүй байсан учир 3-4 сарын төлөлт хийгээгүй байгаа. Тус төлөлтөө сарын дотор төлж, дуусгаад эргээд графикийн дагуу төлөөд явах хүсэлтэй байгаа тул хүлээн зөвшөөрнө үү. Сая 4 сараас ажлаа хийгээд эхэлсэн тул төлөх чадвар бүрэн байгаа. ХХ банкнаас авсан 245 000 000 төгрөгийг зээлийг төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгч ХХ банк ХХК-ийн салбарын захирал Ж.М-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-, Т.З- нар шүүх гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж, П ХХК болон Х.О-, С.О-, А.С- нараас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 253 622 123.23 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

ХХ банк нь бидэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ анх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан бөгөөд энэ цагаас хойш шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явагдаж байна. Мөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацаанд би 4 500 000 төгрөгийг зээлийн төлөлтдөө хийсэн байхад энэ мөнгийг нэхэмжлэгч тал болох нэхэмжлэгч тал болох ХХ банк зээлийн төлбөрт тооцон хүлээн авахгүйгээр миний харилцах дансанд байршуулаад байлгасан. Би давж заалдах шатны шүүх хурлаас хойш зээлийн төлбөртөө 3 000 000 төгрөгийг нэмж төлсөн. Би зээл авснаасаа хойш нилээд төгрөгийн хүү төлж байсан учраас хүү, нэмэгдүүлсэн хүү гээд дахин мөнгө нэхэмжлээд байгаа нь бидэнд хүндрэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн бидэнд холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд ЗБДС-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ЗБДС- нь ЗБДС-гийн тухай хуулийн дагуу 2012 онд үүсгэн байгуулагдсан, банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах замаар тэдний санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төслийн зээлийн хэлэлцээр”-ийг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар УИХ-аас соёрхон баталсан. Дээрх төслийг хэрэгжүүлэх зорилгоор ЗБДС- болон Худалаа хөгжлийн банкны хооронд 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 04/tdbm/256/2017 тоот Батлан даалтын ерөнхий гэрээнд батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг эрсдэл хуваах зарчим буюу зээлдэгчийн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн үүргийг гүйцэтгэж хүрэлцэхгүй тохиолдолд үлдсэн төлбөрийг банк болон ЗБДС- хувааж хариуцахаар зохицуулсан. Уг төслийг ЗБДС- хэрэгжүүлж байгаа бөгөөд ХХ банкны харилцагч П ХХК-ийн 250.0 сая төгрөгийн зээлийн хувьд батлан даалт гаргасан нь уг төслийн хүрээнд гаргасан батлан даалтуудын нэг юм. ЗБДС- болон ХХ банк, П ХХК-ийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр БД-ЗГ/RCC180214035-1 тоот батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.2-т “ЗБДС- болон банк хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Батлан даалтын Ерөнхий гэрээнд заасны дагуу батлан даалтын үүргийг гүйцэтгэнэ” гэж заасан. Иймд зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа банк болон ЗБДС- Батлан даалтын ерөнхий гэрээнд заасны дагуу хамтран ажиллаж төлөгдөөгүй өр төлбөрийг барагдуулах юм гэжээ.   

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХ банкны Дархан салбар нь хариуцагч П ХХК, Х.О-, С.О-, А.С- нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 233 630 640,81 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 11 392 710,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66 338,11 төгрөг нийт 245 089 689,24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг 8 532 433,99 төгрөгөөр нэмэгдүүлж 253 622 123,23 төгрөг болгожээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь ХХ банк, П ХХК, ЗБДС-тай гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээгээр зээлээ төлж  чадахгүй бол 60 хувийг нь ЗБДС- хариуцахаар тусгасан. Гэрээний дагуу ЗБДС-д төлбөр төлсөн тул ЗБДС- зээлийн төлбөрийн 60 хувийг хариуцлага хүлээх ёстой, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 19 сая төгрөг зээлээс хассан үүнийг үндсэн зээлээс хасах ёстой, цаашид графикийн дагуу төлбөрөө төлж явах хүсэлтэй байгаа тул зээлийн гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч ХХ банкны Дархан салбар,  хариуцагч П ХХК нар нь харилцан тохиролцож 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр №ЗГ/RCC180214035-1 дугаартай Зээлийн гэрээгээр 250 000 000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэйгээр, 84 сарын хугацаатайгаар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах зориулалтаар гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг П ХХК-ийн ХХ банкин дахь 403160691 тоот дансанд бэлэн бусаар олгож талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу ХХ Дархан салбар, П ХХК, ЗБДС-гийн хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №БД-ЗГ/RCC180214035-1 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээгээр зээлдэгч, банк нарын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд ЗБДС- нь түүний өмнөөс энэхүү гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх, ЗБДС- нь түүний өмнөөс энэхүү үүргийг гүйцэтгэх, гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгчээс буцаан шаардах эрх банкнаас ЗБДС-д шилжихтэй холбоотой гэрээ байгуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХХ банкны Дархан салбар нь ЗБДС-г гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд үндэслэлийг зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрт заасан зээлийн төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд ЗБДС- төлөөгүй хэмжээгээр нөхөн хариуцлага хүлээх болно гэж тайлбарласан болно.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №ЗБ/RCC180214035-1-1 дугаартай гэрээгээр Х.О-ийн өмчлөлийн Ү-......... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, .......... аймгийн ........ сумын ....... баг, ......... байрлалтай ....... мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, С.О-, Х.О- нарын өмчлөлийн Ү-......... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ........ аймгийн ....... сумын ....... баг, ....... хороолол, ...... байрны ... тоот 4 өрөө, ........ мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.С-ын өмчлөлийн, Ү-..... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ....... сумын ..... баг, ....... тоот,... мкв талбайтай, хувийн сууц, ...... сумын ...... баг, ....... тоот хаягт байрлалтай, ..... мкв талбайтай, Ү-.............. эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, ...... сумын ........ баг, ....... тоот хаягт байрлалтай, ......... мкв талбайтай, Г-........ дугаарт бүртгэлтэй газар өмчлөх эрх зэргийг барьцаалжээ.

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Тоёото ланд крузер маркийн, .........улсын дугаартай, хар өнгийн суудлын автомашины эзэмших эрхийн гэрчилгээг ХХ банкны Дархан салбарт шилжүүлсэн байна.

 

            Хариуцагч П ХХК нь 2018 оны 11 дүгээр сараас зээлийн эргэн төлөх графикийг зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Албан мэдэгдэл, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Албан мэдэгдэл хүргүүлж байсан, хариуцагч П ХХК-ийн захирал Х.О- нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 46-50 хуудас/,

 

            Хариуцагч П ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 4 500 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3 сая төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 800 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 сая төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 4 750 000 төгрөг, 3 084 000 төгрөг нийт 7 834 000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 3 сая төгрөг нийт 24 134 000 төгрөгийг нэхэмжлэгч ХХ банкинд төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож маргаагүй байна.

           

            Хариуцагч П ХХК нь урт хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, гэрээг ялимгүй зөрчсөн тул гэрээ цуцалж, төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.1.9а-д Зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг бүрэн төлөлгүй хуанлийн 90 хоног хугацаа хэтрүүлсэн бол гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор зохицуулсан байх бөгөөд өмнөх шүүхийн шийдвэр гарах үед 249 хоног, түүнээс хойш одоог хүртэл график зөрчигдсөн зөрчил арилаагүй байх тул ялимгүй зөрчилд тооцох үндэслэлгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу хариуцагч П ХХК-ийн ХХ банк дахь 403160691 тоот харилцах дансанд зээлийг шилжүүлсэн болох нь нотлогдож зээлийн төлбөрийг гэрээний дагуу П ХХК хариуцах үүрэгтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Х.О-, С.О-, А.С- нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг П ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавиулах зөвшөөрлийг олгож, үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан, Х.О-, С.О- нар нь баталгааны гэрээгээр өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар зээлийн төлбөрийг төлж барагдуулахаар гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээгээгүй байх тул зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Х.О-, С.О-, А.С- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэгийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ, 216.4-д Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ, 451 дүгээр

 

зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар үндсэн зээл 233 630 640,81 төгрөгнөөс төлбөрт шилжүүлсэн 24 134 000 төгрөгийг хасч үндсэн зээл 209 496 640,81 төгрөг дээр зээлийн хүү 24 229 873,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 261 609,20 төгрөг нийт 233 988 123,23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ХХ банк нь №БД-ЗГ/RCC180214035-1 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Х.О-, С.О-, А.С- нартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд барьцаалсан байх бөгөөд зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь Х.О-ийн эзэмшлийн ХХБанкны барьцаанд буй .......... тоот арлын дугаартай, .........улсын дугаартай Toyota Land Cruiser Prado маркийн суудлын автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдах нэхэмжлэлийн шаардлага гаргаж нотлох баримтаар тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ ирүүлсэн байна.

            Нэхэмжлэгч нь барьцаанд буй Х.О-ийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн эзэмшлийн гэрчилгээгээр автомашины өмчлөх эрх банкинд шилжсэн болох нь тогтоогдож байх бөгөөд автомашиныг хэрхэн үнэлж шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, фидуцийн гэрээгээр талууд хэрхэн тохиролцсон эсэх, гэрээг бичгээр хийсэн эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

            Мөн хариуцагч нарын арилжааны банкуудад эзэмшиж буй дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан боловч хариуцагч нар нь ямар арилжааны банкуудад данс эзэмшдэг болох нь тогтоогдохгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХ банкны Дархан салбар, хариуцагч П ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч П ХХК-аас 233 988 123,23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХ банкны Дархан салбарт олгож, 19 634 000 төгрөгийн шаардлага, хариуцагч Х.О-, С.О-, А.С- нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Х.О-ийн өмчлөлийн Ү-......... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ..... аймгийн ....... сумын ....... баг, ....... байрлалтай ....... мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, С.О-, Х.О- нарын өмчлөлийн Ү-......... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ........... аймгийн ....... сумын ......... баг, .....хороолол, ..... байрны ...... тоот ...... өрөө, ........ мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.С-ын өмчлөлийн, Ү-..... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ..... сумын ..... баг, ........ тоот,....... мкв талбайтай, хувийн сууц, ...... сумын ...... баг, ...... тоот хаягт байрлалтай, ... мкв талбайтай, Ү-.............. эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, ...... сумын ...... баг, ......... тоот хаягт байрлалтай, ....... мкв талбайтай, Г-........ дугаарт бүртгэлтэй газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, .......... тоот арлын дугаартай, .........улсын дугаартай Toyota Land Cruiser Prado маркийн суудлын автомашин, хариуцагч нарын арилжааны банкуудад эзэмшиж буй дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 426 060.62 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-аас 1 327 890.62  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА