Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00474

 

                                     “ **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

**** Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02013 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1986 дугаар магадлалтай, 

 **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 **** **** **** ХХК, ****, **** нарт холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 1,074,870,822 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****ын гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг, хариуцагчийн өмгөөлөгч З.Уянгашүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** **** ХХК нь  **** **** **** ХХК, ****, **** нартхолбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,074,870,822.15 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02013 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан ****, **** нараас 1,033,668,126,77 төгрөгийг гаргуулж,  ****, **** **** ББСБ” ХХК-д олгож, үлдэх 41,202,695,38 төгрөгийн хамт  **** **** **** ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 зааснаар Улсын бүртгэлийн Ү-2206048880 дугаартай Хан Уул дүүрэг 11 хороо Зайсан Жардейн Зайсангийн тойруу гудамж 101 байрны 604 тоотод байрлах 188.63 м.кв орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2206048881 дугаартай Хан-Уул дүүрэг 11 хороо Зайсан Жардейн Зайсангийн тойруу гудамж 101 байрны зоорийн давхарт байрлах 19 авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү 2206048882 дугаартай Хан-Уул дүүрэг 11 хороо Зайсан Жардейн Зайсангийн тойруу гудамж 101 байрны зоорийн давхарт байрлах 20 тоот авто зогсоол,  **** **** **** ХХК-ийн дансны орлого, борлуулалтын орлого, бараа материалын үлдэгдлийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1,033,668,126,77 төгрөг гаргуулж,  ****, **** **** ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ****т даалгаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-дзааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,760,464 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 5,396,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ****, **** **** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1986 дугаар магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02013 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн зээлийн гэрээний үүрэгт 1,033,668 төгрөг гэснийг зээлийн гэрээний үүрэгт 1,074,870,822 төгрөг гэж, үндэслэх болон тогтоох хэсэгт  **** **** **** ББСБ ХХК гэснийг  **** **** **** ХХК гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан ****, **** нараас 1,033,668,126,77 төгрөгийг гаргуулж,  **** **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаасаа үлдэх 41,202,695,38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 5,326,288 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Тус иргэний хэргийн хариуцагчаар ****, ****, “ **** **** ****” ХХК-иудыг холбогдуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “ **** **** ****” ХХК-аас албан ёсоор хариу тайлбар аваагүй, түүгээр үл барам хамтран хариуцагчийг хэргийн материалтай танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохигчийн хамгаалагдсан хэргийн материалтай танилцах, түүнд хариу тайлбар өгөх, мэтгэлцэх гэх мэт буюу энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан эрхүүдээр хангаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон процесс зөрчигдсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжилж байгаа үнийн дүн болон нэхэмжлэгчийг өөр өөрөөр нэрлэн заасан. Тухайлбал шүүхийн шийдвэрийн 1 дүгээр талд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг 1,033,668 төгрөг гэж тодорхойлсон атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 1,074,870,822.15 төгрөг, мөн тогтоох хэсэгт 1,033,668,126.77 төгрөг гэх зэргээр өөрөөр зааснаас гадна нэхэмжлэгч байгууллагыг “ **** Хөгжлийн ****” ХХК гэж шүүхийн шийдвэрийн 1 дүгээр талд тодорхойлсон атлаа үндэслэх болон тогтоох хэсэгт “ **** **** **** ББСБ” ХХК гэж тодорхойлсон. Шүүхийн шийдвэр нь хуульд зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана” гэснийг зөрчсөн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх ****, **** нараас 1,033,668,126,77 төгрөгийг гаргуулж,  ****, **** **** ББСБ” ХХК-д олгож, үлдэх 41,202,695,38 төгрөгийн хамт  **** **** **** ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсгийн зээлийн гэрээний үүрэгт 1,033,668 төгрөг гэснийг зээлийн гэрээний үүрэгт 1,074,870,822 төгрөг гэж, үндэслэх болон тогтоох хэсэгт  **** **** **** ББСБ ХХК гэснийг  **** **** **** ХХК гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан ****, **** нараас 1,033,668,126,77 төгрөгийг гаргуулж,  **** **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,202,695,38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

7. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,202,695,38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

9. Нэхэмжлэгч  **** **** **** ХХК нь хариуцагч ****, ****,  **** **** **** ХХК-д холбогдуулан зээл 877,092,256.50 төгрөг, зээлийн хүү 156,551,325.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,544.53 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал 21,000 төгрөг нийт 1,033,668,126.77 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн хүүд 41,202,695.38 төгрөг, нийт 1,074,870,822.15 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

10. ****, **** нар нь2015.08.11-ний өдөр №ЗГ/87дугаартайорон сууцны зээлийн гэрээ, 2016.12.15-ны №ЗБ/87/02дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, түүнчлэн ****, ****, “ **** **** **** ХХК нь 2015.08.11-ний өдөр №ЗБ/87/01 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүдийг  **** **** **** ХХК-тай байгуулж, орон сууц авах зориулалтаар 360,000 ам.долларыг жилийн 14.4хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 2.88 хувь байхаар 180сарын хугацаатай зээлж, эргэн төлөх хуваарийг баталсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангахаар тохиролцсон байна. 

10.1. “ **** **** **** ХХК****, **** нар 2019.01.02-ны өдөр орон сууцны зээлийн нэмэлт гэрээг байгуулж, 2015.08.11-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээг өөрчилж, 330,978.21 ам.долларыг 877,092,256 төгрөгт хөрвүүлж, жилийн хүүг 16.8 хувь, нэмэгдүүлсэн хүүг сарын 0.28 хувь гэж өөрчилжээ. 

10.2. Зээл, барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

Энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

11. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

11.1. Зээлийн гэрээний 3.1-д ****наас зээл олгох анхны гүйлгээ хийсэн өдрөөс зээлийн гэрээний хугацааг тодорхойлохоор заажээ.  

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 7.2.1-д тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. 

12. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн41.1-д “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж хуульчилжээ. 

12.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т “зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх сар бүрийн төлбөрийн хуваарийг хавсралт 1-ийн дагуу ****тай тохиролцов”, 5.3-т “Гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөөгүй тохиолдолд зээл хугацаандаа төлөгдөөгүй гэж тооцогдоно”, 6.2.2-т зээлдэгч “Гэрээний 3.1-д заасан хугацаанд сар бүрийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг ...дансуудад  төлөх” үүрэгтэй, 8.2-т “Банкинд зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүрийн төлбөрийн хуваарийн дагуу төлнө” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна. 

12.2. Нөгөөтэйгүүр гэрээний 2.3, 6.2.4, 7.1.1, 8.3, 2019.01.02-ны өдрийн орон сууцны зээлийн нэмэлт гэрээний 3/2.3-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ. 

12.3. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн451 дүгээр зүйлийн451.1,452 дугаар зүйлийн452.1453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 7.1.7, 10.2-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй. 

13. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж хуульчилсан байна. 

13.1. Зээлийн гэрээний 9.2.2-т “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөлгүй 90 хоног хугацаа хэтэрсэн” гэснийг 2019.01.02-ны өдрийн орон сууцны зээлийн нэмэлт гэрээний “1/9.2.2-т зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн 60 хоног хугацаа хэтэрсэн” гэж өөрчлөн **** гэрээг цуцлах  үндэслэлийг нэрлэн заасан бөгөөд мөн гэрээний 6-д “өмнө нь ****, зээлдэгчийн хооронд 2015.08.11-ний өдөр байгуулсан №ЗГ/87тоот орон сууцны зээлийн гэрээний бусад зүйл, хэсэг, заалтууд хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасан болно. 

13.2. ****, **** нар зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2019.02.12-ны өдрөөс хойш зөрчиж **** **** **** ХХК-аас зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг хариуцагчид олгон хугацаа өгсөн хэдий ч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй орон сууцны зээлийн гэрээнд болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон ****, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.    

14. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж үзэх, энэ нь хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.  

14.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна. 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219, 225 дугаар зүйлд заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. 

14.2.  **** **** **** ХХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэсний дагуу ****, **** нарт2019.10.10ыөдрийн 5/6072 тоот албан бичгээр үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлийн нэмэлт гэрээний 1/9.2.2-тзааснаар гэрээг цуцалж, зээлдэгч нараас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй. 

15. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл ****, **** нар  **** **** **** ХХК-ийн гэрээнээс татгалзсан үндэслэлд маргаагүй, цаашид зээлийн гэрээний үүрэг зохих ёсоорбиелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

16. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй хэдий ч түүнийг шүүх хэргийн үйл баримтаас гадна талуудын хооронд байгуулсан гэрээ, гэрээг цуцалсан байдал, хууль хэрэглээний хувьд нийцсэн тохиолдолд хангах учиртай. 

17. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.3-т **** гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар гэрээ дуусгавар болж, зээлдэгч нарын үүргийг хангуулах талаар зохицуулсан байна. 

17.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон талуудын хооронд зээлийн нэмэлт гэрээний 1/9.2.2, 2015.08.11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ 9.3-тзааснаар хариуцагч нарын үүргийг “ **** **** **** ХХК гэрээг цуцалсан буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан 1,033,668,126.77төгрөгөөр тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн хүүнд 41,202,695.38 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

18. “ **** **** **** ХХК нэхэмжлэлдээ хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “ **** **** **** ХХК-ийн дансны орлого, борлуулалтын орлого, бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх “ **** **** **** ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хариуцагч ****, **** нараас1,033,668,126.77төгрөг гаргуулж, үлдэх 41,202,695,38 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

19. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гаргасан нотариатын зардал 21,000 төгрөгийг хохиролд тооцож Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 зааснаар шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна

20.Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

21. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хариуцагч  **** **** **** ХХК-ийн төлөөлөгч ****ад 2020.05.12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн, түүний өмгөөлөгч З.Уянгад 2020.06.09-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан мөн өдөр хэргийн материалыг танилцуулсан байхад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул “ **** **** ****” ХХК-аас албан ёсоор хариу тайлбар аваагүй, хэргийн материалтай танилцуулаагүй гэх утгатай гомдлыг үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. 

Учир нь хэрэгт авагдсан  **** **** **** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргээс дүгнэвэл компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь **** байх бөгөөд тэрээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, компанийн дүрмийн 3.6-д тус тус зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, **** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, эрхээ эдэлсэн байна. 

22. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1986 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хариуцагч ****ын гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,326,288 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД