Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/02013

 

2020           07             22                                                   183/ШШ2020/02013

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

                  Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ......... тоот хаягт оршин байх, “Х” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

                  Хариуцагч: Хан-Уул ................ тоот хаягт оршин суух, Т овогтой Б.Э /РД:0000000/;

 

                  Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ............ тоот хаягт оршин суух, Ц овогтой Ж.Б /РД:00000000/;

 

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн ........... тоот хаягт оршин байх, “М” ХХК /РД:0000000/ нарт холбогдох

 

                  Зээлийн гэрээний үүрэгт 1 033 668  төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : “Иргэн Б.Э, Ж.Б нар нь тус банктай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ/87-н тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар арын 15-ны өдөр №ЗБ/87/02 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 360,000.00 ам долларыг жилийн 14.4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.Э, Ж.Б нар нь №ЗГ/87 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн

1. Улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг .......... тоот хаягт байрлах 188.63 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,

2. Улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг ......... дүгээр байр зоорийн давхрын 00 тоотод байрлах 18-н м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг ......... дүгээр байр зоорийн давхрын 00 тоотод байрлах 18-н м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, барьцаалуулагч М ХХК-ийн дансны орлого, борлуулалтын орлого, бараа материалыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус баталгаажуулсан болно. Зээлдэгч нар нь Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар, шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч Б.Эын зүгээс банканд гаргасан хүсэлтийн дагуу №ЗГ/87 тоот Орон сууцны зээлийн гэрээний ам.долларын зээлийн үлдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ам.долларын арилжааны ханшаар тооцож төгрөгт хөрвүүлсэн. Зээлдэгч нар нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 877,092,256.50 төгрөг, зээлийн үндсэн хүү 156,551,325.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,544.53 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 21,000 төгрөг. Талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/87 тоот Орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Э, Ж.Б нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэлтэй холбогдон гарсан зардал нийт 1,033,668,126.77 төгрөгийг гаргуулж, Худалдаа , хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ/87 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б.Э, Ж.Б нарын өмчлөлийн

1. Улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг ......... тоот хаягт байрлах 188.63 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,

2. Улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг ......... дүгээр байр зоорийн давхрын 00 тоотод байрлах 18-н м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг ......... дүгээр байр зоорийн давхрын 00 тоотод байрлах 18-н м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, барьцаалуулагч М ХХК-ийн дансны болон борлуулалтын орлого, бараа материалаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэснийг

2020 оны 5 сарын 11 ний өдрөөр  “Х нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Э, Ж.Б, М ХХК нарт холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээл зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 1,033,668,126.77 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. Уг иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хариуцагч нараас шалтгаалан удааширч, өнөөдрийг хүртэх хугацаанд шийдвэрлэгдээгүй байна. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдаад буй зээлийн үндсэн хүү 41,177,679.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,016.18 төгрөг нийт 41,202,695.38 төгрөгөөр нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын хэмжээг нэмэгдүүлж байх тул хариуцагч нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 1,074,870,822.15 төгрөгийг болгон нэмэгдүүлж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа ба эвлэрлийн гэрээ байгуулах ажиллагаа огт явагдсангүй. М ХХК гийн хөрөнгийг барьцаалсан учраас л хариуцагчаар татсан ба 1 074 870 822 , 15 төгрөгийг хариуцагч Б.Э, Ж.Б нараас л хувь тэнцүү хэмжээгээр гаргуулна. Манай талаас долларын зээлийг нь төгрөгт шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч гэрээг үлдэгдэл долларыг төгрөгт шилжүүлэх замаар гэрээ байгуулсан. Гэсэн ч энэ гэрээний дагуу 6 сая 6 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй ба энэ гэрээг СOVID-19 цар тахлаас өмнө хийгдсэн байгааг шүүх анхаараасай гэж хүсэж байна, хариуцагч нар хуралдааны тов мэдсэн атлаа хүрэлцэн ирээгүй байх тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү“ гэв.

 

     Хариуцагч Ж.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, М ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Хны нэхэмжлэлтэй хариуцагч Тугчин овогтой Батбаярын Э болон Ц овогтой Ж.Б болон М ХХК нарт холбогдуулан тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэн Б.Э болон Ж.Б нартай Х нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээгээр 360,000 ам.долларыг жилийн 14.4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаагаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэж авсан. Бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

1. Хан-Уул дүүрэг, ............ дүгээр байрны 00 тоотын 4 өрөө орон сууц,

2. Хан-Уул дүүрэг, ........... дүгээр байрны зоорийн давхрын 00 тоотод байрлах 18 м.кв зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. Хан-Уул .............. дүгээр байрны зоорийн давхрын 00 тоотод байрлах 18 м.кв зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

      4. Мөн барьцаалуулагч М ХХК-ийн дансны орлого болон борлуулалтын орлого, бараа материалыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон. Бид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн бөгөөд Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу Гүйцэтгэгч тал болох Э ХХК-тай тус гэрээний талаар байнгын маргаантай байгаагаас шалтгаалан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь гүйцэтгэх боломжгүйд хүрээд байгаа болно. Бид гүйцэтгэгчтэй холбоотой чанарын доголдлын асуудлаар шүүхийн маргаантай байгаа бөгөөд энэхүү маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг сунгуулах талаар асуудал болон дээрх гэрээнүүдийн хууль зүйн агуулга, түүний хэрэглээний талаар өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтэй байна. Бид дээр дурдсан асуудлаар шүүхийн шатанд холбоотой нотлох баримт болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгч болно” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Х ХХК нь  Б.Э, Ж.Б, М ХХК  нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт  1 074 870 822,15 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  дараахь хууль зүйн үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

     Б.Э, Ж.Б нар  Х ББСБ ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 11 ний өдөр орон сууцны  зээлийн гэрээ байгуулж, 360 000 000 ам долларыг 180 сарын хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэй, орон сууц бариулах гэрээг санхүүжүүлэх зориулалтаар зээлж, өөрсдийн өмчлөлийн Хан Уул дүүрэг ........ тоот хаягт байршилтай орон сууц, мөн байрны зоорийн давхрын 00 болон 00 тоот автозогсоол, М ХХК ийн дансны орлого, борлуулалтын орлого, бараа материалын үлдэгдлийг барьцаанд тавьсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан  2016 оны 12 дугаар сарын 15 ний өдрийн ЗБ/87/02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 11 ний өдрийн ЗБ/87/01 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, барьцаалбаруудаар  тус тус тогтоогдож байна.

 

     Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т зааснаар бичгээр байгуулагдаж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүргүүлж хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

            Улмаар хариуцагчийн  хүсэлтээр/ хх ийн 37 хуудас/  2019 оны 01 сарын 02 ны ЗГ/87-1 дугаартай Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ байгуулж өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл / хх ийн 38 дугаар тал/ 330 978 ам долларыг 877 092 256,50 төгрөгт хөрвүүлжээ.  Уг гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэргийн 42-44 дүгээр талд авагдсан байх ба хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 14 болон 3 дугаар сарын 06 ний өдөр тус тус 3 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт/ хх ийн 46 дугаар тал/ шилжүүлсэн байна.

 

            Нэхэмжлэгч нь дээрхи зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,  гэрээний дагуу үндсэн зээл 877 092 256,50 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 156 551 325,74 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 3544 төгрөг, нийт 1 033 668 126,77 төгрөг анх нэхэмжилж байснаа 2020 оны 1 сарын 31 ний өдрөөс 5 сарын 31 ний өдрийг хүртэлхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг өөрчлөн 41  202 695 ,38 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 1074 870 822,15 төгрөгийг нэхэмжилдэг. Хариуцагчийн тайлбараас дүгнэхэд зээлийн гэрээ байгуулсан болон эргэн төлөлтийн хэмжээтэй маргаагүй гагцхүү орон сууцны гүйцэтгэгч байгууллагатай маргаантай байгаа шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул зээлийн гэрээний үүргийг 1 жилийн хугацаагаар сунгуулах хүсэлтэй байгаа талаараа мэтгэлцдэг.

 

           Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Х ХХК зээлдэгчийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн 2019 оны 01 сарын 02 ны ЗГ/87-1 дугаартай Орон сууцны зээлийн нэмэлт гэрээний үндсэн зээлд  877 092 256,50 төгрөг, хүүнд 156 551 235,74 төгрөг/ 2019 оны 1 сарын 3 ний өдрөөс 2020 оны 1 сарын 30 ний өдрийг хүртэлхи хүүнд нийт 162 551 548  төгрөг төлөхөөс хариуцагч нь 6 000 222 төгрөгийг төлснийг хасахад 156 551 236 төгрөг болж байна/, нэмэгдүүлсэн хүүнд 3544,53 төгрөгийг тус тус  хариуцагч Б.Э, Ж.Б нараас гаргуулж, нэмэгдүүлсэн шаардлага болох 41 202 695,38 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ удаа дараа зөрчсний улмаас нэхэмжлэгч нь зөрчил арилгах талаар урьчдилан сануулж , 2019 оны 10 сарын 10 ний өдрийн 5/6072 тоот мэдэгдлээр 14 хоногийн хугацаа тогтоож өгсөн боловч хангалттай үр дүн гараагүй буюу зөрчил бүрэн арилаагүй болох нь тогтоогдож байх тул зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг 2020 оны 1 сарын 30 ний өдрөөр цуцалсан нь зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь зохицуулалтанд нийцжээ. Учир нь нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэгдэх хэсэгт гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж гэж бичсэн байгаагаас  үзэхэд гэрээг цуцалсан гэж үзээд үр дагаврыг шаардаж байх тул гэрээ цуцлагдах хүртэлхи хугацаанд гэрээний үүрэг хэвээр хадгалагдана. Иймд шүүх нэхэмжлэгчийг 2020 оны 1 сарын 30 ний өдрийг дуусталхи хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй гэж үзлээ.

 

            Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал  3544,53 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна./хх 46 хуудас/

 

            Хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан  байгуулсан  2016 оны 12 дугаар сарын 15 ний өдрийн ЗБ/87/02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 11 ний өдрийн ЗБ/87/01 дугаартай Зээлийн барьцааны гэрээнүүдийн  зүйл болох  Хан Уул дүүрэг 11 хороо Зайсан жарден Зайсангийн тойруу гудамж 101 байр 604 тоот хаягт байршилтай орон сууц, мөн байрны зоорийн давхрын 19 болон 20 тоот автозогсоол, М ХХК ийн дансны орлого, борлуулалтын орлого, бараа материалын үлдэгдлийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс  1 033 668 126,77 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч Ж.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч М ХХКг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, хариуцагч Б.Э нь  хуралдааны товыг мэдсэн атлаа хуралдаанд ирж оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно. Харин М ХХК г шүүх  хариуцагч биш гэж үзсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 т” хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй,эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурьдсан этгээдийг хэлнэ” гэж заасан байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг  Б.Э, Ж.Б нараас шаардаж байгаа гэх ба М ХХК г барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэдэг шалтгаанаар хариуцагчаар татсан гэж тайлбарлаж байх  тул тус хуулийн этгээдэд холбогдох шаардлага энэ хэрэгт байхгүй байна. Барьцааны зүйл бусдын  өмчлөлийн хөрөнгө байж болох Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь зохицуулалт нь барьцаалуулагчийн хувьд үүрэг гүйцэтгэгч бус гуравдагч этгээд байж болох Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 т заасан зохицулалтанд хамаарах ойлголт тул М ХХК ийн барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд заавал хариуцагчаар татах шаардлагагүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан      Б.Э, Ж.Б нараас  1 033  668 126,77   /нэг тэрбум гучин гурван сая зургаан зуун жаран найман мянга нэг зуун хорин зургаан мянга далан долоон/ төгрөгийг гаргуулж, Х ББСБ ХХК-д олгож, үлдэх 41.202.695,38 төгрөгийн хамт М ХХК-д холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай Хан Уул дүүрэг .......... тоотод байрлах 188.63 метр квадрат орон сууц, Улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай Хан-Уул дүүрэг ........... байрны зоорийн давхарт байрлах 00 авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү 000000000 дугаартай Хан Уул дүүрэг ........... байрны зоорийн давхарт байрлах 00 тоот авто зогсоол, М ХХК-ийн дасны орлого, борлуулалтын орлого, бараа материалын үлдэгдлийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1 033  668 126, 77 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 760 464  төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 5 396 500  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                     О.ЧУЛУУНЧИМЭГ