Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 135/2020/01095/И |
Дугаар | 001/ХТ2022/00531 |
Огноо | 2022-04-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/00531
“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаар магадлалтай,
“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
****, ****нарт холбогдох
Зээлийн төлбөр нийт 177,144,353,69 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. “ **** ****” ХХК нь ****, ****нарт холбогдуулан зээлийн төлбөр нийт 177,144,353,69 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ****, ****нараас 177,144,353,69 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** ****ны Дархан салбарт олгож,Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, Ардын өргөн чөлөөний 4 дүгээр гудамж, 442 тоот, 466,4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, Ардын өргөн чөлөөний 4 дүгээр гудамж, 442 тоот, нэгж талбарын дугаар 4506503433, 354 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, Э-2003000440 улсын бүртгэлийн дугаартай газар зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,113,872 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаар магадлалаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,113,872 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр, магадлал Монгол ****ны дотоод журам болон Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4, 56.1.8, 56.1.10, 56.2, 56.3, 58.2.2, 58.3.3-т заасныг тус тус анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч зээлийн болон барьцааны гэрээнд Иргэний хууль зөрчсөн заалтуудыг дурдсан боловч шаардах эрх гаргаагүй гэж үзсэн. Дээр дурдсан заалтуудаар бол хариуцагч нар заавал сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй. Зээлийн гэрээний 5.2.14.5-д зээлдэгч нийт хөрөнгийн ... дээш хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх, үндсэн хөрөнгө худалдах, шинэ бизнес эрхлэх шийдвэр гарсан бол гэсэн заалт нь Монгол ****ны дүрмээ зөрчсөн байдал юм. Банк энэ тохиолдолд дураараа авирлаж хэдэн хувийг ... оронд тавьж болох юм. Зээлдэгчийн хөрөнгийг ингэснээрээ үнэгүйдүүлэх боломжийг олгожээ. ...Зээлийн гэрээний хугацаа 2018.09.20-ны өдөр дууссан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна... гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Нэхэмжлэгч 2013.09.20-ны өдрийн №1918 дугаартай зээлийн гэрээний зээл төлөх хуваарьт 2018.09.20-ны өдөр зээлээ төлснөөр үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 128,681,922 төгрөг, нийт төлбөр 328,681,922 төгрөг байна. Иргэн **** зээлийн төлбөрөөс үндсэн зээл 84,930,587.73 төгрөг, хүүгийн төлбөрт 157,743,240.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91,688.8 төгрөг, нийт 242,765,517.26 төгрөг төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх 2015.04.17-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 18 сараар сунгасан гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэхгүй гэсэн атлаа анхан шатны шүүхийн 177,144,353.69 төгрөгийг гаргуулах шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хариуцагч нар гэрээгээр төлөх байсан төлбөрийг гэрээний хугацаа сунгасан байдлаар төлөхөөр шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй. Шүүх энэ байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь илтэд ****ны талд үйлчилсэн болохыг нотолж байна. Яагаад гэвэл гэрээний хугацааг дууссан гэж үзсэн атлаа гэрээний зээлийн төлбөрийг тооцохдоо сунгасан байдлаар тооцоолж, үндсэн төлбөрийг нэмэгдүүлж авч байгаа нь том алдаа юм. Энэ тохиолдолд шүүхээс мэргэжлийн санхүүгийн шинжээчдийг томилж болох байсан.
4.1. Нэхэмжлэгч **** **** нь хариуцагч нарын төлбөр тооцоог дангаараа бодож гаргасан ба ямар дүрэм журам баримталсан нь тодорхойгүй. Хариуцагч **** зээлийн төлбөрийг барьцаалсан хөрөнгийг зарж борлуулснаар барагдуулах тухай хүсэлт гаргаж байсан болох нь Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын болон хариуцагч **** хүсэлтээр нотлогдож байгаа юм бол барьцааны хөрөнгө болох иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, дугаар 000053388, нэгж талбарын 4506503433 дугаар бүхий 354 м.кв Э- 2003000440 газар хариуцагч *****ийн 1 хүний эзэмшил бөгөөд ямар ч хүсэлт гаргаагүй, ганцхан ******ын хүсэл зоригийн илэрхийллээр асуудалд хандсан нь уг иргэн *********ийн эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. ********ийг шүүх өөрийн санаачлагаар эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч этгээдээр татаж болох бүрэн эрхтэй билээ. Мөн барьцааны гэрээний асуудлыг дутуу шалгасан гэж үзэж байна. Хариуцагч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн байхад нэмэгдүүлсэн хүүгийн тухай заалт огт байхгүй. Хуулийг буруу хэрэглэсэн гэж ойлгогдохоор байна. Зээлийн бүртгэлийн картын журам хавтаст хэрэгт авагдаагүй байхад ямар журмаар уг картыг бүртгэсэн нь нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар хуулийн дарааллаар бол эхлээд шүүхийн зардал, үндсэн үүрэг буюу үндсэн зээл хүүг төлүүлнэ гэсээр байтал **** эхлээд хүү, нэмэгдүүлсэн хүү, хамгийн сүүлд үндсэн зээлийн төлбөр тооцоолон авч байгаа нь хуулийг маш бүдүүлгээр дураараа зөрчиж байна. Энэ талаар хоёр шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй ****инд илт давуу байдал олгосон шийдвэр гаргасан.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
7. “ **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ****, ****нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр116,060,016.27 төгрөг, зээлийн хүү 58,577,994.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,480,542.66 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 25,800 төгрөг, нийт 177,144,353.69 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах...” гэж тодорхойлсон байна.
8. Хариуцагч нар “... ****инд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийтдээ 242,765,517.26 төгрөг төлж зээлийг бүрэн барагдуулсан, ****тай байгуулсан зээлийн гэрээ нь хэт нэг тал нь давамгайлсан, гэрээний чөлөөт байдлыг алдагдуулж Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ.
9. Зохигчийн хооронд зээл төлөх үүрэг биелэгдсэн эсэх, барьцааны гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болсон байна.
10. “ **** ****” ХХК нь ****, ****нартай 2013.09.20-ны өдөр№ЗГ/1918 дугаартайзээлийн гэрээг байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 200,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, Ардын өргөн чөлөөний 4 дүгээр гудамж, 442 тоот, 466,4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, Ардын өргөн чөлөөний 4 дүгээр гудамж, 442 тоот, нэгж талбарын дугаар 4506503433, 354 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, Э-2003000440 улсын бүртгэлийн дугаартай газар зэргийгбарьцаалсан болох нь тогтоогджээ.
10.1. Зээл, барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.
11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
12. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
12.1. Зээлийн гэрээний 3.1.3-т “Зээл олгох хэлбэр: Зээлдэгчийн ХААН **** дахь 5119019718 тоот төгрөгийн дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно” гэж заажээ.
Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 6.2.1-д тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.
12.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн451 дүгээр зүйлийн451.1,453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 2.1.3, 3.3.1, 6.1.11, 11.6-д тус тус заасны дагуу шаардах эрхтэй.
13. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн41.1-д “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж хуульчилжээ.
13.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.4-т “Үндсэн хүү-Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцох зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнийг /цаашид “хүү”/ гэх, 2.1.6-д “Зээлийн төлбөр-зээл, хүү, тооцогдсон бол нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр”, 2.1.11-д “Зээл буцаан төлөх хуваарь-Зээлийн гэрээнд заасан хугацааны дотор зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа болон хэмжээг тодорхойлсон талуудын тохиролцоог” ойлгохоор, 3.3.1-д зээлдэгч “Зээлийн төлбөрийг Хавсралт 1-ээр тохиролцсон “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу төлнө”, 5.2.1-д “Зээлийн төлбөрийг сар бүрийн 20-ны дотор 5119019728 тоот харилцах дансандаа төвлөрүүлэх”, 5.2.5-т “зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх” үүрэгтэй гэж талууд хүсэл зоригоо илэрхийлэн зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна.
13.2. Нөгөөтэйгүүр гэрээний 2.1.5, 3.1.5. 3.3.6, 3.3.8-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.
14. Хариуцагч ****зээлийн гэрээний 5.2.8-д зааснаар зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад зардал төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул “ **** ****” ХХК-аас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас бүхэлд нь шаардах эрхтэй юм.
14.1. Хоёр шатны шүүхийн зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлийн төлбөрт 84,930,578.73 төгрөг, хүүгийн төлбөрт 157,743,240.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 91,688.08 төгрөг, нийт 242,765,517.26 төгрөг төлсөн, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй тул ****,****** нарыг зээлийн гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
15. ****,******** нар зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй нь зээлийн гэрээний 3.3.1, 5.2.1, 5.2.5-д заасан үүргээс гадна Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.
15.1. Хариуцагч ****, ****нар 2013.09.20-ны өдрийн №ЗГ/1918 дугаартайзээлийндугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 116,060,016.27 төгрөг, зээлийн хүү 58,577,994.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,480,542.66 төгрөгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
15.2. Хариуцагч нар ****инд зээлийг бүрэн барагдуулсан, ****тай байгуулсан зээлийн гэрээ нь хэт нэг тал нь давамгайлсан, гэрээний чөлөөт байдлыг алдагдуулж Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.
16. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, зээлийн гэрээний 5.2.17-д зааснаар “ **** ****” ХХК нотариатын үйлчилгээний хөлс 25,800 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
17.Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаахөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
18. Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 18 сараар сунгасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэхгүй гэсэн шүүхийн дүгнэлт талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 11.4 “Энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, талуудын аль нэг нь хүссэн тохиолдолд нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно” гэсэнтэй нийцсэн байна.
19. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг ойлгодог.
19.1. Иргэний хуулийн 216 дугаар зүйлээр үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан ба 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтын “...төлөх хугацаа болсон өр” гэдэгт талуудын тохиролцсон гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үлдсэн өр болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр аль аль нь хамаарна.
19.2. Үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллыг баримтлах нь гэрээний талуудын хэн алинд нь давуу байдал үүсгэхгүй, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэг болон 9 дүгээр зүйлийн 9.4.3-т нийцнэ.
Гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх зохицуулалт нь гэрээний үүргийг багасгах, өөрчлөх агуулга бус харин үүрэг гүйцэтгэгчийн төлөлтийг аль үүргээс нь эхэлж хасахыг зохицуулсан хэм хэмжээ юм.
20. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн“...Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн, хариуцагч нарын тус тусдаа хүлээх үүргийг зөв тодорхойлоогүй,зээлийн гэрээний хүүг багасгах боломж байсан...” гэсэн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байна.
21. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд буюу талуудын хооронд зээлийн гэрээ, түүний хавсралтад зааснаар хариуцагч нарын үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр116,060,016.27 төгрөг, зээлийн хүү 58,577,994.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,480,542.66 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 25,800 төгрөг, нийт 177,144,353.69 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.
22. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярынхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1131 дүгээршийдвэр, Дархан-Уул аймгийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,113,872 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ