Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 23

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00503/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                        Б.Батзориг

                             Шүүгчид                                  Л.Амарсанаа

                                                                             Г.Давааренчин

                    

                            Оролцогчид                              

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Л.Доржпүрэв

                                Хариуцагчийн төлөөлөгч     Х.Тэмүүжин, Х.Батдэлгэр

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 96 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй “******* *******”-ны Сэлэнгэ салбарт холбогдох “2008 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 59000049 тоот зээлийн гэрээг дуусгавар болгуулах, барьцаанд байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх” тухай “******* *******” ХХК /Сэлэнгэ салбар/-ийн *******, ******* нарт холбогдуулан гаргасан “11.300.06 ам доллар гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр  сарын 02-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд өгсөн тайлбартаа: ...Иргэн ******* би Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар байрны 20 тоотод байрлах 37.78 м.кв талбайтай улсын бүртгэлийн ******* дугаартай, гэрчилгээний ******* дугаартай, 28.000.000 /хорин найман сая/ төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдан авах болсон юм. Би өөрөө хувиасаа 8.000.000 /найман сая/ төгрөг гаргаж байр худалдсан хүнд өгөөд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг Сэлэнгэ аймаг дахь “******* *******”-наас 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлээд өгсөн юм. Банк зээл өгөхдөө АНУ-ын долларын зээл өгнө гээд 20.000.000 төгрөгийг долларт шилжүүлж 17.138.0 доллар олгож 50 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Банк зээл олгохдоо 20.000.000 төгрөгөөс шимтгэл авсан гээд надад 19.839.000 төгрөг олгоод зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн юм. Тус хуваарьт заахдаа 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 37.126.560 төгрөгийг төлж зээл бүрэн төлөгдөхөөр заасан юм. Би зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөөр хичээн ажиллаж тус эргэн төлөлтийн хуваарьт заасан сар бүр төлөх ёстой мөнгөнөөс илүү хэмжээгээр төлж явсаар нийт төлөх төлбөр болох 37.126.560 төгрөгийг хугацаанаас нь өмнө бүрэн төлж дууссан юм. Гэтэл ******* таны зээл бүрэн төлөгдөж дуусаагүй байна гэсэн тул би 37.126.560 төгрөгийг бүрэн төлсний дараа 4 сар үргэлжлүүлэн зээлийг илүү төлөөд нийтдээ 40.682.000 төгрөгийг төлсөн байна. “******* *******”-наас над руу яриад та *******ин дээр ирээд долларын зээлээ Монгол мөнгөнд шилжүүлж гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн юм. Тэгээд би *******ин дээр очоод зээлээ бүгдийг төлсөн, 4 сар илүү төлбөр хийсэн гэж хэлсэн юм. Гэтэл ******* таны зээлийн үлдэгдлийг шалгаж үзэхэд та одоогийн байдлаар 11.000 доллар төлөх үлдэгдэлтэй байна, Монгол мөнгөөр бодоход 25.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Иймд та одоо 5 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийнэ гэж бодвол гэрээний хугацаанд дахин 40.000.000 төгрөг төлөх юм байна гэж ******* *******ны дарга нь хэлж байгаад их гомдолтой байна. ******* ******* надад анх 20.000.000 төгрөг олгосон. Гэтэл би *******инд одоогийн байдлаар 40.682.000 төгрөгийг төлсөн байна. АНУ-ын доллараар бодож үзэхэд 17.138.0 доллар зээлж аваад 33.800.0 доллар болгож төлсөн байна. Тэгэхэд одоо 25.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна гэдэг бол үндэслэлгүй юм. Би *******наас 20.000.000 төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлж авсан. Тэгээд би 9 жил зээл төлж байхад одоо анх зээлж авсан 20.000.000 төгрөгнөөс хасагдаагүй харин 5.000.000 төгрөг нэмэгдэж 25.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэдэг нь намайг маш их хохироож байна. Банкны даргын хэлснээр зээлийн гэрээг хэрвээ 5 жилийн хугацаатай болговол гэрээний хугацаанд дахиад 40.000.000 төгрөг төлөх болж байна. Хэрвээ ингэж төлвөл би одоо төлсөн байгаа 40.682.000 төгрөгтэй нийлээд 80.000.000 төгрөг төлөх болж байна. Миний биеийн эрүүл мэнд муу, эмчилгээтэй байдаг боловч зээлээ төлж дуусгаад эмчилгээгээ бүрэн хийлгэнэ гэсэн зорилт тавьж ажиллаад хугацаанаас нь өмнө зээлээ бүрэн төлж дуусгасан билээ. Гэтэл “******* *******” зээлийн гэрээг дуусгавар болгохгүй, орон сууцны гэрчилгээг барьцаанаас чөлөөлж өгөхгүй, одоо 25.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна гээд байгааг би шударга бус зүйл гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа тул *******тай байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгож, барьцаанд байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “******* *******”-ны Сэлэнгэ салбар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* *******ны зүгээс энэхүү шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Банк *******тэй 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59000049 тоот гэрээгээр 17.138 ам.долларын барьцаат зээлийн гэрээ байгуулж харилцагч Ганчимэгийн төгрөгийн 20100091 тоот дансанд төгрөг рүү хөрвүүлэн *******наас 20.039.463 төгрөг шилжүүлсэн. Мөн зээлийн 17.137 ам.долларын эргэн төлөлтийг 2018 оны 12 дугаар сарыг дуустал гүйцэтгэхээр хуваарьт заасан бөгөөд гэрээний 1.12 дахь хэсэгт заасан АНУ-ын долларын зээлийг төгрөгөөр олговол ханшийг *******ны тухайн өдрийн доллар худалдан авах ханшаар, зээлийн эргэн төлөлтийг төгрөгөөр хийвэл ханшийг тухайн өдөр *******ны доллар худалдаж буй ханшаар тооцно, 1.8 дахь хэсэгт Банк нь зах зээлийн хүү, төлбөрийг энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу сар бүрийн 25-ны өдөр, хэрэв энэ нь амралтын, бүх нийтээр амрах баярын өдөр бол түүний өмнөх ажлын өдөр төлөх ба зээлийн үндсэн төлбөр нь хуанлийн нэг жилд сар бүр тэнцүү хэмжээтэй байна гэж тус тус заасанчлан төгрөгөөр төлсөн зээлийн эргэн төлөлтийг *******ийн Зээл эргэн төлсөн график-аас тухайн өдрийн доллар худалдаж буй ханшаар ам.долларт шилжүүлж зээлийн төлбөрөөс хасч тооцсоныг харж болохоор байна. Нөгөөтэйгүүр ямар хэмжээний зээл, хэдэн хувийн хүүтэйгээр, ямар хугацаатайгаар ямар валютаар авч байгаа буюу АНУ-ын доллар эсхүл төгрөгөөр авч байгаа, эргэн төлөлтийг ямар валютаар гүйцэтгэх, түүний хуваарь гэх мэт гол нөхцөл бүхий гэрээ байгуулах санал болгосныг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бичгээр бэлтгэсэн барьцаат зээлийн гэрээг ******* уншиж танилцан байгуулсан ба талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд талуудын хооронд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Гэрээний 3.3.1-т Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй бол 3.5-д гэрээний 3.3-т заасны дагуу зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөх *******ны шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд ******* барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, худалдсан үнээс тэргүүн ээлжид *******ны зээлийн нийт төлбөр, барьцаа хөрөнгийг худалдах болон гэрээний үүргийг хангахтай холбогдон гарсан бусад зардлыг төлүүлнэ гэсний дагуу *******ээс үлдэгдэл 11297.6 ам долларыг биелүүлэхийг шаардах эрхтэй. Иймээс нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

“******* *******” Сэлэнгэ салбар нь 2018 оны 02 сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч *******, ******* нар нь манай *******наас 2008 оны 2 дугаар сарын 14-ны өдөр 59000049 тоот зээлийн гэрээг байгуулан 17.138 долларын зээлийг 10 жилийн хугацаатай 365 холногт 14.35 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар авсан бөгөөд ******* системийн өөрчлөлт хийснээр 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн дансны дугаар ******* тоот болж өөрчлөгдсөн болно. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар байрны 20 тоот байршилтай орон сууцны зориулалттай 37.78 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байдаг. Зээлдэгч *******тай байгуулсан ******* тоот зээлийн гэрээгээр хүлээсэн буюу үүрэг хариуцлагаа зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй 1917 хоног хугацаа хэтэрч 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан ******* тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 1130006 доллар төлөхөөр байна. Зээлдэгч нь тус шүүхэд зээлийг дуусгавар болсныг тогтоож барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаараа зээлийг цаашид төлөхгүй нь тодорхой болсон тул зээлийн гэрээгээ цуцалж, зээлийн хугацаа хэтэрсэн болон үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1. Зээлдэгчтэй байгуулсан ******* тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн нийт төлбөр болох 11.30006 доллар бусад зардал 6.000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******, ******* нар нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* ******* нь биднээс зээлийн нийт төлбөрт 11.30006 доллар, зардал 6000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Бид “******* *******”-ны зүгээс бидэнд гаргаж өгсөн зээл төлөх хуваарийн дагуу бид 9 жил зээлийг төлөөд яваад байхад мөн тус хуваарийн дагуу төлөөд байсан мөнгийг хүлээж аваад байсан атлаа шүүхэд дуудагдаад ирэхээрээ наад хувиар чинь албан ёсны хуваарь биш манай *******ны ажилтан л өгсөн байна гэж шүүхийн өмнө хэлж байгаа нь иргэн бидний хөдөлмөр зүтгэлийг үнэлэхгүй дорд үзсэн явдал гэж үзэж байна. Манай гэр бүл 20.000.000 төгрөгийн зээл аваад 9 жилийн хугацаанд 40.682.000 төлчхөөд байхад зээлээс хасагдахгүй харин 25.000.000 төгрөг болж 5.000.000 төгрөгөөр нэмэгдсэн байгаа нь дэндүү шударга бус зүйл юм. Банк хохироогүй, харин ч ******* их ашигтай байгаа юм. Гэтэл одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа 11.30006 доллар нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Бид эргэн төлөлтийн дагуу зээлээ бүрэн төлж дууссан тул ******* *******ны сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  хянан хэлэлцээд 96 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан *******ийн “******* *******”-ны Сэлэнгэ салбарт холбогдуулан гаргасан Барьцаат зээлийн гэрээг дуусгавар болгуулах, барьцаанд байгаа орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******, ******* нараас 11.30006 ам доллар буюу 27.287.83690 төгрөг гаргуулж, “******* *******”-ны Сэлэнгэ салбарт олгож,

-Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, 11.30006 ам доллар буюу 27.287.83690 төгрөгийг төлөх үүргийг хангуулж, 

-Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №59000049 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-нд заагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 2 дугаар байрны 20 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн 37.78 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар 57.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******ийн 70.200 төгрөг, “******* *******”-ны Сэлэнгэ салбарын 295.874 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 295.874 төгрөг гаргуулж “******* *******”-ны Сэлэнгэ салбарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Анхан шатны шүүх тус хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй, хууль зүйн дүгнэлт гаргаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нотлох баримтаа хангалттай гаргаж өгсөн бөгөөд шүүхэд хүсэлт гаргаж шүүх өөрөө тэр хүсэлтийн дагуу нотлох баримтуудыг *******наас гаргуулсан билээ. Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй өөрөөр хэлбэл үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Иргэн хүн *******наас авсан зээлээ 9 жил гаруй хугацаанд *******ны өөрийнх нь гаргаж өгсөн хуваарийн дагуу төлөөд явж байхад анх авсан зээл нь хасагдахгүй харин ч нэмэгдсэн байгаа нь шударга явдал биш юм.

Хэргийн материалын 11-13 хуудсанд байгаа “******* *******”-ны өөрийнх нь гаргаж өгсөн зээлийн эргэн төлөлтийг монгол төгрөгөөр хийх хуваарийг шүүх юу гэж үнэлж байгаа, зээлийн гэрээний хугацааг 50 сар гэж бичиж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан атлаа олон жилийн өмнө тэр 50 сарын хугацаа нь дууссан байхад ******* гэрээгээ сунгах, өөрчлөлт оруулах талаар огт яригдаагүй, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн юм бол яагаад энэ талаар ******* өнөөдрийг хүртэл  зээл төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй  атлаа өнөөдөр сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа ойлгохгүй байна.

Мөн *******  долларын зээл гэсэн атлаа ******* яагаад доллар олгоогүй монгол мөнгө олгосон, зээлийн  эргэн төлөлтийг яагаад төгрөгөөр эргэн төлөлт хийлгэж байсан, зээлдэгч *******т *******наас гаргаж өгсөн хуваарийнхаа дагуу эргэн төлөлтийг 9 жилийн хугацаанд яагаад хүлээж аваад байсан бэ? ******* яагаад ямар ч маргаан гаргалгүй явсан бэ?. ...гэх зэрэг маш олон хууль зүйн дүгнэлтийг шүүх хийх ёстой байтал энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй юм.

     ...Анхан шатны шүүхийн шийдвэрт заахдаа “тухайлбал зээлийн гэрээний хугацаа 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх тул”  гэж заасан байна. Банкны талаас 50 сар гэж заасан нь манай техникийн алдаа гэж үздэг. Гэрээнд заасан 50 сар нь 2012 оны 12 дугаар сард дуусч байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт монгол мөнгөөр зээлийг төлөхөөр заасан. Иргэн ******* нь зээлээ 9 жил төлөхөд ******* маргаан гаргалгүй зээлийн төлбөрийг аваад байсан атлаа программ  хамаагүй, зээлийн эргэн төлөлтийн графикаар төлнө гэж байна. Гэтэл дээрх график нь буруу байна. 2018 оны 12 дугаар сарыг дуусахад 2.917 ам.долларын үлдэгдэлтэй байсан. Дээрх мөнгө нь 0 байх байсан. Зээлийн гэрээ хийсний маргааш буюу 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хүүг  Зг 17 хувь болгосон байсан. Гэтэл “******* *******”-ны дансны хуулган дээр 16.45 хувийн хүүтэй гэж бичигдсэн байна. Дараагийн үндэслэл нь долларын зээл өгсөн учраас доллараар төлөх ёстой гэж байна. Тэгвэл зээлийн эргэн төлөлтийг монгол мөнгөөр төлөгдсөн.  Хэргийн материалд ******* сөрөг нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн долларын ханшийг гаргаж өгсөн. Сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлэгүй гэж үзэж байна. Валютын зохицуулалтын тухай хуульд мэдээ тайлан, арилжааны *******ууд монгол *******инд өгөх ёстой тухай заасан байдаг. Тэгвэл 9 жилийн хугацаанд 11.300 ам.доллар төлөгдөөгүй байхад ******* дээрх мэдээг өгч байгаагүй юм бэ? дээрх баримт хэрэгт байхгүй байна. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Зээлийн гэрээнд техникийн алдаа гарснаар 50 сар гэж хугацааг заасан боловч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваараас харвал зээлийн  гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан гэдэг нь харагддаг.  Нэхэмжлэгч зээл төлөхдөө үргэлж дутуу төлдөг. Валютын зохицуулалтын хуулиар Монгол *******инд тайлан, мэдээ өгнө гэсэн заалт байхгүй. Зээлтэй холбоотой асуудлаар Зээлийн мэдээллийн санд Монгол *******инд мэдээлэл өгдөг. Монгол *******ны нэг өдрийн ханшийн мэдээг өгсөн талаар хэлж байна. Нэхэмжлэгч талаас ханштай холбоотой асуудлаар маргаагүй. Долларын нэхэмжлэл гаргаж байгаа тул тухайн өдрийн ханшаар тэмдэгтийн хураамж төлдөг. Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд зээлийн эргэн төлөлттэй холбоотой ханшийг гаргаж өгсөн 2 хуудас хүснэгт байна. Анхан шатны шүүх шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. ...Нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 11-13 дугаар хуудсанд төгрөгөөр хийсэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргаж өгсөн. Дээрх мэдээлэл нь гарын үсэг, тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангахгүй, албан ёсны эргэн төлөлтийн хуваарь биш байсан. Албан ёсны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний ард хавсралтаар орсон байна. Анхан шатны шүүхэд дээрх баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан, шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлэхгүй гэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн  хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

 

Хэргийн материалыг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь “******* *******”-нд холбогдуулан зээлийн гэрээ дуусгавар болсонд тооцуулж, *******ны барьцаанд байгаа орон сууцны чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч “******* *******” зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж улмаар *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 11.300 ам доллар гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба зохигчидын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр талууд төгрөгийн болон ам.долларын гэрээ байгуулсан болон зээлийн гэрээний хугацаа, зээлийн гэрээ дуусгавар болсон эсэх талаар тус тус маргажээ.  

 

Хэрэгт талуудын хооронд 2008 оны 02 сарын 14-ний өдөр байгуулсан  №59000049 тоот барьцаат зээлийн гэрээнд гэрээний хугацааг 50 сар, зээлийн гэрээг 2012 оны 03 сарын 25-ны өдөр дуусгавар болгохоор заасан, хэрэгт  зээлийг сар бүр тогтмол төгрөгөөр төлөх тухай болон зээлийг  ам.доллараар төлөх хоёр төрлийн  зээлийн эргэн төлөлтийн хуваарь авагдсан байна.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэхэмжлэгч нь сар бүр төгрөгөөр төлөх эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн гэрээ байгуулснаас хойш 9 жилийн турш сар бүр тогтмол төгрөг төлж байсан гэж тайлбарладаг бол хариуцагч нь “******* *******” нэхэмжлэгч ******* нь  сар бүрийн төлөлт дутуу төлдөг байсан гэж  тус бүр өөр өөрөөр тайлбарладаг боловч  хэрэгт зээлдэгчийн хувийн хэрэг авагдаагүй тул шүүх дээрхи баримтууд болон  талуудын хооронд ямар үйл явдал болсныг тодорхойлох боломжгүй байна гэж үзлээ.

 

Мөн хэргийн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа  зээлийн хугацаа хэтрүүлсэн үлдэгдэл төлбөр гаргуулах гэж тодорхойлсон боловч  нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдлийг  хэрхэн тооцож гаргасан, нэхэмжлэгчийн 2008 оны 03 сараас 2017 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн гэх 40.682.000 төгрөгийг зээлийн төлөлтөд хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.

 

Хэргийн үйл баримт болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний  үндэслэл тодорхой бус,  хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй байхад шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд маргааны талаар талуудын мэтгэлцэх эрх бүрэн бодитойгоор хэрэгжээгүй нь давж заалдах шатны шүүхээс  хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

  

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 107 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3 дах хэсэгт  зааснаар нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 367.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурьдсугай. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Л.АМАРСАНАА

                                                                              Г.ДАВААРЕНЧИН