Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/00298

 

                                     

 

 

 

 

2020 оны******* сарын 16 өдөр         Дугаар 101/ШШ2020/00298            Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоотод байрлах “*******” СӨХ /гэрчилгээний дугаар *******/-ны нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******0 тоотод оршин суух Батхаан овогт Рагчаабазарын ******* /РД:*******/-т холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, *******, 22б дугаар байрны******* дүгээр орц 00 тоот орон сууцыг Р.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ш., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус “*******” СӨХ-ны харьяалалд байх 22 Б байрны 1 дүгээр орцны 00 тоот буюу цахилгааны ерөнхий оролтын самбарын /шитний/ айл амьдрахыг хориглосон өрөөнд О.*******ынх зохих зөвшөөрөлгүйгээр амьдардаг бөгөөд оршин суугчид болон гэрлийн байцаагч, цахилгаанчид орж айлуудын цахилгаан тасрах, мөн цахилгааны гүйлт шалгахад байнга хүндрэл учруулдаг тухай гомдол ирүүлдэг юм. Мөн орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвөөс уг айлыг гаргах талаар манай СӨХ-нд удаа дараа албан мэдэгдэл ирүүлсний дагуу тухай бүрт нь уг айлд албан ёсоор мэдэгдэж байсан боловч биелүүлээгүйгээр барахгүй хэл амаар доромжлон чөлөөлж өгөхгүй байна. Хамгийн сүүлд Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрий дотор уг шитний өрөөг чөлөөлөх тухай ирүүлсэн мэдэгдлийг хавсарган “*******” СӨХ-ноос шаардлага өгсөн боловч одоо болтол чөлөөлөхгүй байгаа юм.

Иймд эрчим хүчний цахилгаанчид, оршин суугчид, СӨХ-ны ажил явуулахад хүндрэл учруулж байгаа, нөгөө талаар өөрсдийнх нь аюулгүй байдлын үүднээс Р.*******ыг цахилгааны шит байрлах 00 тоотын өрөөнөөс албадан гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байрны “0” тоот байрлах айл нь өөрийнхөө эрүүл мэнд болон бусад асуудлыг бодоод өөрсдөө гарчихмаар байна. “*******” СӨХ болон хариуцагч нарын хооронд чөлөөлөх асуудлыг хэд хэдэн удаа ярьсан байдаг. н.д 5,000,000 төгрөг өгсөн асуудал нь тэдний хоорондын асуудал. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ОСНААг-ын хэрэглэгчид үйлчлэх Баянзүрх дүүргийн 4 дүгээр төвөөс мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд 22б байрны нэгдүгээр орцны “0”тоот хаягт хүн амьдарч байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 заалтад шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн. Энэ нь айл байхыг хориглоно гэсэн үг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар  зүйлийн 30.1.8 өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдаг, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна гэх заалтуудыг тус тус зөрчиж байна. Иймд аюулгүй шаардлагыг хамтран хэрэгжүүлж ажиллая. Үүнээс үүдэн гарах хариуцлагыг манай байгууллага  хариуцахгүй гэсээ мэдэгдлийг Т. дарга өгсөн. “*******” СӨХ-оос бас үүний дагуу мэдэгдэл өгсөн. Үүнийг Р.*******ын гэр бүлийнх хүн хүлээн авсан. Баянзүрх дүүргийн 4 дүгээр төвөөс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 140 тоот мэдэгдэл дахин өгсөн. Уг мэдэгдэлд шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлагыг манай байгууллага нь хүлээхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор шитийн өрөөг чөлөөлөхийг мэдэгдэж байна гэсэн. үүний дагуу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр маргааш нь аваад, хавсаргаад 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор чөлөөлнө үү өмнө удаа дараа мэдэгдэл өгсөн гэж гүйцэтгэх захирал н. хэлсэн. Нэг биш удаа албан бичгээр чөлөөлөхийг шаардсан. СӨХ-ны хууль дээр дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалтыг СӨХ хариуцна гэж заасан байна. Цахилгааны шит СӨХ-ны эзэмшилд ордог. Эрчим хүчний тухай хуулиар СӨХ руу мэдэгдээд байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэв.

 

Хариуцагч Р.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Р.******* би 1999 оноос 2000 онуудад Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 6, 13 дугаар хорооны нийтийн хэв журам хариуцсан цагдаагаар ажиллаж байсан. Ажлын хувьд ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө хорвоогийн хамгийн муу муухай, галзуу солиотой хүмүүстэй тэмцэлдэж амь насаа ч алдах шахаж байлаа. Мөн согтуу галзуу хүмүүсийн шээс, баас, нус, цэрийг ч цэвэрлэж явсан. Энэ үед ар гэрийн амьдрал маань хүнд хэцүү, гэр оронгүй байх үед тухайн үеийн “*******” СӨХ-ны дарга Б.д 2002 онд найз нөхдөөсөө цуглуулж 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч мөн энэ шитний өрөөнд маш их хэмжээний засвар хийж байж орсон. “*******” СӨХ-ны дарга Б. нь тухайн үед орцны жижүүрүүдийг гэр оронгүй тэнэмэл архичдыг авч ажиллуулдаг байсан. Энэ жижүүрүүддээ цалин хөлс гэж өгдөггүй, энэ хүмүүс нь хэл ам хийдэггүй учраас дарга Б. нь өөрөө сүрэг хоньтой, саалийн үнээтэй, ланд круйзер-200 маркийн авто машинтай болоод баяжаад явсан. Харин орцны согтуу жижүүрүүд нь манай байрлаж байгаа шитний өрөөг 00 өрөө буюу хогийн цэг болгосон байсан. “*******” СӨХ-ны дарга нар манай байрны оршин суугчдын эрх ашигийн төлөө биш манай байрнаас мөнгө олох ямар л нүх сүв байна бүгдийг ашигладаг. Одоо бүр шунал нь хэрээс хэтрээд над руу халдаж байгаад гомдолтой байна. “*******” СӨХ-ны дарга Б.ы дараагийн дарга Ч.Мөнхбаяр нь оршин суугчдын төлсөн мөнгийг хууль бусаар зарцуулаад Зөрчлийн тухай хуулиар торгуулийн ял авч хөөгдсөн. Одоогийн дарга Т. нь зөрчлийн хэрэгт холбогдогчоор шалгагдаж байгаа болно.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Солонго танаас “*******” СӨХ-ноос гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байрны бусад орцны шитний өрөөг чөлөөлүүлэхгүй байж, Р.*******ыг ялгаад зөвхөн түүнийг гаргахаар шүүхэд хандад байна. н.ыг бид сонгоогүй хууль бус хүн. н.ыг би холбогдогчоор шалгуулж байсан бөгөөд тус баримт нь хэрэгт байгаа. н. нь мөнгө их нэхдэг байсан. Хариуцагч Р.******* бид хоёр нэг давхарт амьдарч байхад лифтний мөнгө нэхдэг. Мөн 8 давхрын чийдэн шатахад бид хоёроос мөнгө нэхдэг. Би “*******” СӨХ-оог нэхэмжлэл гаргах эрхгүй гэж бодож байна. ыг холбогдогчоор татсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шалгагдаж байгаа. Байцаагчийн утас нь 99819925. Нийслэлийн мэргэжлийн хяналтын акт өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тус актыг харьцуулаад хянаад өгөөрэй. н. нь муу хүн. Р.******* тус байранд 18 жил амьдарч байгаа. Мөнгөгүй хүн доромжлогдож байгаа. ******* СӨХ-нд Р.*******аас гадна 11 өрөөг хүмүүс нь өмчлөх эрхээ авсан. Үүнийг нарийвчлан харж шийдвэрлээрэй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” СӨХ Баянзүрх дүүрэг, *******, 22Б байрны 1 дүгээр орцны 00 тоотыг Р.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Баянзүрх дүүргийн *******, 13 дугаар хороолол,*******0 тоот нь улсын бүртгэлд бүртгэлгүй байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар “...сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө” нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаардаг байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв 4 нь Баянзүрх дүүргийн *******, 13 дугаар хороолол, 22Б байрны 1 дүгээр орцны 00 тоотын самбарын өрөөнд хүн амьдарч байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3. техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх заалтуудыг хангахгүй байгаа тул ******* СӨХ-нд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлжээ. /хх-ийн 6-7 дугаар тал/

“*******” СӨХ нь энэ мэдэгдлүүдийн дагуу Баянзүрх дүүргийн *******, 13 дугаар хороолол, 22Б байрны 1 дүгээр орцны 00 тоотод оршин суух Р.*******т 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд өрөөг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ. /хх-ийн 8-9 дүгээр тал/

Хариуцагч Р.******* Н.ыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, /хх-ийн 39 дүгээр тал/ тэрээр шүүхэд “*******” СӨХ-ны үйл ажиллагаа, дарга нартай холбоотой тайлбар ирүүлсэн, өөрийн нэрээр Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг байгууллагаас ирүүлсэн нотлох баримтууд ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. /хх-ийн 29-38 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа баримтаа өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, *******, 13 дугаар хороолол, 22б байрны******* дүгээр орцны 00 тоот нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байх тул “*******” СӨХ нь шаардах эрхтэй байна.

Эрчим хүчний тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж, Баянзүрх дүүрэг, *******, 13 дугаар хороолол, 22б  байрны 1 дүгээр орцны 00 тоотод сууж байгаа Р.*******ыг тухай байрны хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Баянзүрх дүүрэг, *******, 13 дугаар хороолол, 22б байрны 1 дүгээр орцны 00 тоотыг Р.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид “*******” СӨХ-ноос төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******аас 70,200 төгрөг гаргуулж, “*******” СӨХ-нд олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО