Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2020/00106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж  ХХК -ийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Б Х З Х Т Б А А нд холбогдох

            Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Б Х З Х Т Б А А ас Ж  ХХК-ийн 3 үл хөдлөх хөрөнгө болон газрыг дуудлага худалдаанд оруулахаар болсон. Дуудлага худалдаанд оруулахтай холбоотойгоор үнэлгээ хийгдсэн. 7 үл хөдлөх эд хөрөнгийг 413,293,000 төгрөгөөр үнэлээд түүний 70 хувь буюу 289,305,100 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоосон.

Манай зүгээс үнэлгээ хийхдээ үнэлгээчин нар нь тодорхой зүйлүүдийг харгалзаж үзээгүй байна. Үнэлгээний тайланг авч үзэхэд манай үл хөдлөх эд хөрөнгө нь бүрэн цутгамал 3 давхар 300 гаран м.кв талбайтай, гэтэл 2 давхар 370,000,000 орчим төгрөгийн үнэлгээтэй дүнзэн байшинг харьцуулж үнэлгээ хийсэн байсан.

Байршлын хувьд Улаанбаатар хотын төв цэгээс 16 км-ын зайд хар замаар очдог. Мөн цахилгаан, усны асуудлыг бүрэн шийдсэн, 380 вольтын дэд станцтай, бусад дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Үл хөдлөх эд хөрөнгө нь бүх зүйл нь ороод манай тооцооллоор 800,000,000 орчим төгрөг болох байсан.

Ж  ХХК нь 2009 оноос хойш татварын асуудалтай байгаа. Татварын өрийг төлж дуусгахын тулд үл хөдлөх эд хөрөнгийг компанийн нэр дээр шилжүүлж, үнэлгээ хийлгэсэн боловч үнэлгээ нь хэт бага үнээр гарсан.

Харьцуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь харьцуулахад тохиромжгүй, мөн хэт багаар үнэлсэн гэж үзэж байгаа тул Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шинжээч томилон тогтоолгосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 983 дугаар шийдвэр гарсан. Төлбөр төлөгч Ж  ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураагаад 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/14425 дугаартай албан бичгээр мэдэгдэл өгсөн.

Мэдэгдэл өгснөөр төлбөр төлөгч Ж  ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 850,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг манай байгууллагад албан бичгээр хүргүүлсэн. Төлбөр авагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг 223,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн санг хүргүүлсэн.

Үнийн дүнд харилцан тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 55 дугаар сарын 55.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоолгохоор 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор Мөнх Оргил трейд ХХК-ийн н.Эрдэнэбаатар шинжээчийг томилоход 413,313,000 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.           

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж  ХХК нь хариуцагч Б Х З Х Т Б А А нд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар хэсэг гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, 102 тоот хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462705858 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703938  дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462705857 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703932 дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б Х З Х Т Б А А  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 953 дугаар шийдвэрээр Ж  ХХК-иас 3,566,149,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст олгож шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 09-ний 4740 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, 338 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу 2009 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дүгээр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/200925040150 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, 102 тоот хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462705858 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703938  дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462705857 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703932 дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг  битүүмжлэн авч, тэмдэглэл үйлдсэн ба уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 200925040150/03 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, 102 тоот хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 146205858 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703938  дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462705857 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703932 дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 850,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба, төлбөр авагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04/2623 дугаартай албан бичгээр 850,000,000 төгрөгийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар мэдэгдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрөөгүй, тохиролцож чадаагүй байх тул 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/24 дүгээр тогтоолоор “Мөнх оргил трейд ХХК”-ийг шинжээчээр томилжээ.

 

Шинжээч “Мөнх оргил трейд” ХХК нь зах зээлийн өртгийн хандлагаар:

 

  1. Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууцыг газрын хамт 264,942,400 төгрөг,
  2. Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, 102 тоот хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, газрын хамт 85,570,900 төгрөг,
  3. Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 25,686,900 төгрөг,
  4. Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай газарт байрлах манаачийн  сууц, гараж, газрын хамт 37,092,800 төгрөг, нийт дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг 413,293,000 төгрөгөөр үнэлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол байхгүй, харин Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууцыг газрын хамт 264,942,000 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, 102 тоот хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, газрын хамт 85,570,000 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 25,686,900 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай газарт байрлах манаачийн  сууц, гараж, газрын хамт 37,092,800 төгрөг, нийт 413,291,700 төгрөгөөр хэт бага үнэлсэн, Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууцыг газрын хамт 490,461,696 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, 102 тоот хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, газрын хамт 235,619,380  төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг. Бүрэн цутгамал байшинг дүнзэн байшинтай харьцуулан дүгнэлт гаргасан нь буруу” гэж тайлбарласан.

 

Шинжээч “Мөнх оргил трейд” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууцыг газрын хамт 264,942,400 төгрөгөөр үнэлэхдээ жишиг үнийн аргаар харьцуулсан 2 байшин нь бүрэн цутгамал байсан байх бөгөөд уг цутгамал байшингийн үнийн жишгээр тооцож дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн 380 вольтын дэд станцыг огт үнэлээгүй гэх боловч уг дэд станц хэний өмчлөлийн станц болох нь баримтаар нотлогдохгүй тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг бага үнээр үнэлсэн гэж маргаж байгаа атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

 Б Х З Х Т Б А А ны Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууцыг газрын хамт 264,942,400 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, 102 тоот хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, газрын хамт 85,570,900 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 25,686,900 төгрөг, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай газарт байрлах манаачийн  сууц, гараж, газрын хамт 37,092,800 төгрөг, нийт 413,293,000 төгрөгөөр үнэлсэн ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д  заасныг баримтлан хариуцагч Б Х З Х Т Б А А нд холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамж, 1782б тоот хаягт байрлалтай, 306 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, 102 тоот хаягт байрлалтай, 190 м.кв талбайтай, хувийн сууц, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 1 дүгээр хэсэг гудамж, ГХ 102/1 тоот хаягт байрлалтай, 6 м.кв талбайтай, гүний худгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 146205858 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703938  дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462705857 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ, 17 дугаар гудамжинд байрлах 699 м.кв талбайтай, нэгж талбарын 1462703932 дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР