Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/00176

 

        2020       01         14  

 181/ШШ2020/00176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, ТХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ӨХХК ,

Хариуцагч: И ХХК ,

Хариуцагч: АХХК -д тус тус холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 5.861.741.499 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, П.О, хариуцагч И ХХК болон АХХК ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагч ӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

ТХХК нь зээлдэгч ӨХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 12/16-87 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 5.000.000.000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, алтны далд уурхайн үйлдвэрлэл эрхлэх, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлүүлэхээр харилцан тохиролцож, 5.000.000.000 төгрөгийг зээлдэгчийн дансанд олгосон.

Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож ӨХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12/16-89 тоот Фидуцийн гэрээ байгуулж дараах хөрөнгүүдийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэйгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан. Үүнд:

1. 91-75УБ улсын дугаартай эксковатор

2. 65-57УБ улсын дугаартай эксковатор

3. 93-42УБ улсын дугаартай эксковатор

Мөн Зээлийн           гэрээний       үүргийн         гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаалуулагч АХХК, И ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 12/17-107 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, дараах үл хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:         

1.АХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 7 дугаар байр хаягт байршилтай 19,293 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Индуст ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 18643310041651 дугаартай орон сууцны зориулалттай газар эзэмших эрх

Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүрийн 16-ны өдөр зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд зээлдэгч нар нь зээлд 306.554.000 төгрөг, үндсэн хүүд 1.607.275.225 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.249.942 төгрөг тус тус төлсөн.

Зээлдэгч нь 2017 оны 6 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэсэгчлэн зөрчиж эхэлсэн, 2017 оны 9 дүгээр сараас зээл, зээлийн хүүгийн төлөлтийг огт хийгээгүй бөгөөд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарын төлбөл зохих зээл 2.693.446.000 төгрөг, үндсэн хүү 3.011.982.488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156.313.011 нийт 5.861.741.499 төгрөг байна.

Банкнаас зээлдэгч ӨХХК-иас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг утсаар, биечлэн, албан бичгээр удаа дараа мэдэгдсэн, үүргээ гүйцэтгэх хангалттай хугацааг олгосон боловч гэрээний үүрэг зохих ёсоор биелүүлэгдээгүй хэвээр байгаа тул 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдвөл зохих зээл, хүү нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.Тгэрээгээ цуцлаагүй, зөвхөн зээл, үндсэн хүү нэмэгдүүлсэн хүүг л нэхэмжилж байгаа юм.

Зээлдэгч нар нь 2017 оны 6 дугаар сараас зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, 2017 оны 9 дүгээр сараас хойш огт төлөлт хийгээгүй, банк шүүхэд нэхэмжлэл өгөхдөө буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээг цуцлаагүй, зээлдэгч нар төлөх ёстой мөнгөө төлөөгүй учираас л нэхэмжилж байгаа юм. Зээлдэгч нарын төлбөл зохих зээл 2.693.446.000 төгрөг, үндсэн хүү 3.011.982.488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156.313.011 нийт 5.861.741.499 төгрөгийг л нэхэмжилж байгаа юм. Үүнээс цаашхи хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрх банкинд байгаа.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.861.741.499 төгрөг гаргуулах шаардлагын тухайд ӨХХК-ийг зээлдэгчийн хувьд хариуцагчаар, АХХК, Индуст ХХК-ийг барьцаа хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн хувьд хариуцагчаар тус тус тодорхойлсон.

Иймд хариуцагч нараас 5.861.741.499 төгрөгийг гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 7 дугаар байр хаягт байршилтай 19,293 м.кв талбайтай, орон сууц оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 18643310041651 дугаартай орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 91-75УБ улсын дугаартай эксковатор, 65-57УБ улсын дугаартай эксковатор, 93-42УБ улсын дугаартай эксковаторыг бодит байдлаар Төрийн банкны эзэмшилд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч И ХХК болон АХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ТХХК-ийн нэхэмжилж буй 5.861.741.499 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И ХХК болон АХХК хүлээн зөвшөөрч байна. Манай И ХХК, АХХК зээлийг авч хэрэглэсэн тиймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байгаа тул ӨХХК-иас гаргуулалгүй зөвхөн манай И ХХК, АХХК-иас гаргуулахаар шийдэж өгнө үү.

Барьцаалсан газар байшин нь АХХК ийн хөрөнгө байгаа юмаа. Бид одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн яриад байгаа зүйлийг ойлгохгүй байна.

Нэхэмжлэл гаргаад шүүхэд өгчихөөд үүргийн гүйцэтигэлийг барьцаа хөрөнгөөр хагуулна гэсаэн шаардлага гаргасан байж дахиад нэхэмжлэл гаргана гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Төрийн банкны шаардах эрх хэдийд үүсэх вэ гэвэл бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж байж үүсэх ёстой, гэтэл банк хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргаж байгаа нь нэг талын санаачлагаар гэрээ цуцлаж үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна гэж ойлгогдож байна.

Иргэний хуулийн 169 дээр үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байна, гэрээний хугацаа дууссанаас хойш даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргах ёстой байтал зээл, хүү, нэмэгдлүүлсэн хүү нэхэмжлээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь гэрээнээс татгалзаж байгаа агуулга юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна гэв.

Хариуцагч ӨХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

ТХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 12/16-87 дугаартай Зээлийн гэрээгээр 5,000,000,000 төгрөгийн зээл манай компанийн нэр дээр олгогдсон.

Тус зээлийг бид И ХХК-д шилжүүлсэн болно. Гэвч И ХХК зээлийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Төрийн банктай байгуулсан гэрээний үүрэг зөрчигдсөн.

ӨХХК нь зээлийг ашиглаж чадаагүй тул 5,861,741,499 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Зээлдэгч нарын гэрээний хугацаа дуусаагүй тул Тбиднээс гэрээний үүрэг нэхэмжилж шүүхэд хандах эрхгүй, манай компани энэ зээлийг ашиглаагүй, энэ зээлийн барьцаанд Монгол улсын хамгийн өндөр байшинг барьцаалсан.

Нэхэмжлэгчийг зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5.861.741.499 төгрөгийг нэхэмжилээд үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэж ойлгож байна.

Иймд ӨХХК, ТХХК-ийн хооронд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 12/16-89 тоот Фидуцийн гэрээгээр Төрийн банкны өмчлөлд шилжүүлсэн доорх хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж,

1. 91-75УБ улсын дугаартай эксковатор

2. 65-57УБ улсын дугаартай эксковатор

3. 93-42УБ улсын дугаартай эксковатор

АХХК, И ХХК-ийн Барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийг төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү ӨХХК төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч ӨХХК, И ХХК, АХХК- д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.861.741.499 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч И ХХК, АХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүлээн зөвшөөрч, хариуцагч ӨХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч ТХХК, хариуцагч ӨХХК, хувьцаа эзэмшигч С.Дуламжав нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 12/16-87 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 5.000.000.000 /таван тэр бум/ төгрөгийг жилийн 28,8%-ийн хүүтэй, 60 сар /5жил/-ын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд

1.АХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 7 дугаар байр хаягт байршилтай 19,293 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Индуст ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 148002/0133 18643310041651 дугаартай орон сууцны зориулалттай газар эзэмших эрх зэргийг барьцаалсан,

3. 91-75УБ улсын дугаартай эксковатор

65-57УБ улсын дугаартай эксковатор

93-42УБ улсын дугаартай эксковатор зэргийг фидуцийн гэрээний дагуу ТХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 12/16-87 дугаартай Зээлийн гэрээ, №12/17-107 дугаартай Барьцааны гэрээ, №12/16-89 дугаартай Фидуцийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, мөнгө шилжүүлсэн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, ТХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5, 7-20-р хуудас /

Дээрх зээлийн гэрээгээр ТХХК нь 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, ӨХХК, хувьцаа эзэмшигч С.Дуламжав нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзнэ. /хх-ийн 10-12-р хуудас/

Талууд зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Дээрх зээлийн барьцаанд АХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, Индуст ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрх зэргийг барьцаалан 2017 оны 6 дугаар сарын 09- ний өдөр №12/17-107 дугаартай Барьцааны гэрээ, 91-75УБ, 65-57УБ, 93-42УБ, 18-29УБ улсын дугаартай эксковаторуудын фидуцийн гэрээний дагуу ТХХК- ийн өмчлөлд шилжүүлэн №12/16-89 дугаартай фидуцийн гэрээний зүйл болон хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

ТХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул 12/16-87 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 10-12, 21-23-р хуудас/

Дээрх гэрээнүүдэд заасан үүргээ ТХХК биелүүлсэн учир зээлдэгч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч ӨХХК-нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцөлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй ба тэрээр зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан байна.

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад 2017 оны 6 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 10-12, 21-23 -р хуудас/

Талуудын хооронд байгуудагдсан Зээлийн гэрээний 6.2.1.-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол

6.2.2.т Зээлдэгч зээлийг гэрээнд зааснаар өөр зориулалтаар ашигласан, өөр этгээдэд дамжуулан зээлдүүлсэн бол банк энэ хүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно гэж харилцан тохиролцжээ. /хх-ийн 11-р хуудас/

Зээлдүүлэгч ТХХК-нь зээлдэгч ӨХХК-ийг дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгон мэдэгдэл хүргүүлж, удаа дараа шаардсаар байхад зээлдэгч эар гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү нэмэгдүүлсэн хүү шаардаж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг зээлдэгчийн санаачилгаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ. /хх-ийн 1-2, 10-12, 24, 25-р хуудас/

Өөрөөр хэлбэл зээлдэгч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагч нар нь 12/16-87 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.693.446.000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны хүүд 3.011.982.488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156.313.011төгрөг, нийт 5.861.741.499 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

            Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тодорхойлжээ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан байна.

 

Иймд хариуцагч Өрмөн Уул нрупп ХХК, И ХХК, АХХК, И ХХК нараас 5.861.741.499 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах үндэстэй.

Мөн талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан №12/16-89 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-нд 91-75УБ, 65-57УБ, 93-42УБ, 18-29УБ улсын дугаартай эксковаторуудыг ТХХК- ийн өмчлөлд шилжүүлсэн байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 91-75УБ, 65-57УБ, 93-42УБ улсын дугаартай эксковаторуудыг бодит байдлаар Төрийн банкны эзэмшилд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч ӨХХК, И ХХК, АХХК, И ХХК-иудаас 5.861.741.499 /таван тэр бум найман зуун жаран нэгэн сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун ерөн ес/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, ТХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

а.АХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 7 дугаар байр хаягт байршилтай 19,293 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203034652 дугаартай орон сууц, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

б. Индуст ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 148002\0133 18643310041651 дугаартай орон сууцны зориулалттай газар эзэмших эрх зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 235 дугаар зүйлийн 235.1., 235.4.-т зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох 91-75УБ, 65-57УБ, 93-42УБ улсын дугаартай эксковаторыг бодит байдлаар Төрийн банкны эзэмшилд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.607.058 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 29.607.058 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО