Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2020/00298

 

 

 

 

 

 

 

 

 

 

                      2020        02          05  

                  182/ШШ2020/00298

    

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Н.О,

 

Нэхэмжлэгч: М.Б нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н газар холбогдох

  

39.879.450 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/449 дүгээр “Журам батлах тухай” захирамжаар журам батлагдсан юм. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Н газар үүрэг болгон шийдвэрлэсэн юм. Миний бие журам”-д заасан нөхцөл шалгууруудыг бүрдүүлж өгсний дагуу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас Хан-уул дүүргийн 4-р хороо хаягт байрлах орон сууцны түлхүүрийг гардан авсан. Миний хүлээж авсан орон сууц нь 68.17 м.кв талбайтай, 2 өрөө бөгөөд 1 м.кв-ыг 1.950.000 төгрөг буюу нийт 132.931.500 төгрөгийн үнэтэйгээр Төсөл хэрэгжүүлэгч компани болох Ю ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №350 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан. журам”-ын 3.5 дугаар зүйлд заасны дагуу би өөрийн эзэмшлийн газрыг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлсэн. Мөн журмын 4 дүгээр зүйлд заасан Сангаас хэрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдах иргэнд тавигдах шаардлагыг хангасан тул Н дарга надад орон сууцны түлхүүр гардуулж өгсөн. Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт А ХХК, Ю ХХК болон  банк-ны 2017.03.16-ны өдөр байгуулсан тооцоо нийлэх замаар зээлийн төлбөр барагдуулах гэрээний хүрээнд банканд 2017.07.26-ны дотор 30 хувь буюу 39.879.450 төгрөгийг, 2017.08.16-ны дотор 70 хувь буюу 93.052.050 төгрөгийг төлөх үүргийг миний бие тус тус хүлээсэн. Үүний дагуу банкнаас зээл хүсэхэд банкны зээлийн хороо-ны 2017.10.24-ний өдрийн шийдвэрээр миний төрсөн охин болох М.Б, Н.О надад 88.000.000 төгрөгийн орон сууцны зээл олгохоор шийдвэрлэсэн. Н дарга түүний газар нь журамд заасан 30 хувийн санхүүжилтийг олгохгүй иргэн Н.О, М.Б биднийг хохироож байна. Миний бие гэр бүлийн хамт өөрийн амьдарч байсан байшин, газраа дахин төлөвлөлтөд оруулах төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг дэмжин чөлөөлж өгч өөрсдийнх нь санал болгож түлхүүрийг нь гардуулж өгсөн Хан-Уул дүүргийн 4-р хороо хаягт амьдарч байгаа бөгөөд дээрх орон сууцыг захиран зарцуулах эрх нь банк-нд шилжиж очсон. банк нь биднийг орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад хандах буюу орон сууцнаас албадан гаргуулах тухайгаа бичгээр удаа дараа мэдэгдэж, сануулж тайван амьдрах аргагүй болоод байна. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн асуудлыг журамд заасны дагуу шийдвэрлэж өгөлгүй иргэн намайг хохироож, Засаг дарга солигдсон, өмнөх ажилтан ажлаас чөлөөлөгдсөн зэрэг шалтгаануудаас болж урьдчилгаа төлбөрийн асуудал шийдвэрлэх үйл явц удааширч байна. Миний бие амьдарч байсан байшин, газраа чөлөөлж өгсөн очих газар байхгүй, одоо амьдарч байгаа орон сууцыг суллаж өгөхөд хүрээд байна. Иймд журам-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 39.879.450 төгрөгийг Н газраас гаргуулж иргэн Н.О, М.Б нарт олгуулж өгнө үү гэв.

                              

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор журмыг Н даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/449 тоот захирамжаар баталсан. Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Гэр хорооллыг дахин хөгжүүлэх сангийн удирдах хорооны зөвлөлийн хурал хуралдсанаар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Иргэн Н.О, М.Б нараас Н газарт 2017 оны 7 сард хандаж байсан боловч, Гэр хорооллыг дахин хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Учир нь нэхэмжлэгч М.Бгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо газар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400 м.кв болон өөрчлөгдсөн, газрын кадастрын мэдээлэл зөрүүтэй байсан гэх мэт зөрчил илэрсний улмаас түүний асуудлыг Сангийн удирдлагын хороогоор хэлэлцүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Энэ талаараа бид иргэн Н.О, М.Б нарт утсаар мэдэгдсэн бөгөөд тухайн үеэс хойш Сангийн удирдлагын хорооны хурал удаа дараа болоход баримт бичгийн үнэн зөв бүрдлийг хангуулж өгөөгүй. Өөрөөр хэлбэл бид Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах I, II бүсэд байрлах оршин суугч иргэдэд анхан шатны шалгуур болзлыг хангасан бол санхүүжилт олгох боломжтой гэсэн байдлаа илэрхийлж тухайн үедээ албан бичгүүд өгч байсан. Харин иргэд Н даргын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/446 дугаар захирамжаар баталсан журам-д заасан шаардлагыг хангасан гэж үзвэл журмын 5.2-т заасны дагуу Сангийн удирдах хорооны хуралдаанд орох эрх нь нээгддэг. Сангийн удирдах хорооны хуралдаанаар иргэнд зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд хурлаас гаргасан шийдвэрийн төслийг боловсруулан ажлын 3 хоног дотор Н даргад хүргүүлж, журам-ын 5.4-т заасны дагуу Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох эцсийн шийдвэрийг Н дарга гаргаж байсан. Мөн дээрх нөхцөл байдлуудыг тайлбарлаж, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 дугаар албан бичгээр нэхэмжлэгч М.Бд “...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо 641 м.кв газрыг Нийслэлийн газрын санд авч гэр хорооллыг хөгжүүлэх сангаас орон сууцны урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх боломжтой тул орон сууцны ипотекийн зээлийг арилжааны банкнуудаар судлуулж болно” гэх байдлаар мэдэгдсэн. Харин нэхэмжлэгч Н.О нь төслийг хэрэгжүүлэгч Ю ХХК-тай биднийг албан бичгээр хариу өгөхөөс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр 350 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулчихсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл иргэн Н.О болон Ю ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн огноотой байхад манай газрын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 тоот албан бичгийг үндэслэл болгож гэрээг байгуулсан гэх нь үндэслэлгүй байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/2209 дугаартай банкнаас Н газарт хандсан зээлийн шийдвэрийн тухай албан бичигт “...Манай банкны зээлийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэрээр зээлдэгч М.Б, Н.О, М.О нарт 88.000.000 төгрөгийн орон сууцны зээл олгохоор шийдвэрлэсэн” гэснээс үзвэл Н даргын Хөрөнгө гаргах тухай захирамж гараагүй байхад банк үндэслэлгүйгээр иргэнд зээл гаргасан байна. Нэхэмжлэгч нар нь манай газарт удаа дараа ирж хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтнуудтай уулзаж тайлбар мэдээллийг тухай бүр авч байсан атлаа баримт бичгийн бүрдэл хангаж дээр заасан зохих зөрчлөө арилгуулсан гэх баримтаа ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд тус тус заасны дагуу тухайн газрыг захиран зарцуулах эрхийн хүрээнд өмчлөл буюу эзэмшил, ашиглалтандаа байгаа газраа өөрсдийн хүсэлтээр Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжүүлэхээр болсон. Гэтэл нэхэмжлэгчийн өмчлөлийн газар болох 641 м.кв газар 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400 м.кв болон өөрчлөгдсөн, газрын кадастрын мэдээлэл зөрүүтэй байсан гэх зэрэг зөрчил илэрч байсан тул Нийслэлийн газрын санд ямар хэмжээний газрыг өгөх нь ойлгомжгүй болсон. Иймээс журам-ийн 4.1.4, 5.1.5-д заасны дагуу иргэний өгсөн материалыг шаардлагад нийцэхгүй гэж үзэж Сангийн удирдах хорооны хурлаар оролцуулаагүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.        

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О, М.Б нар нь хариуцагч Н газархолбогдуулан журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн урьдчилгаа төлбөр 39.879.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь Н.О, М.Б нараас Н газарт 2017 оны 7 сард хандаж байсан боловч, сангийн зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Учир нь нэхэмжлэгч М.Бгийн өмчлөлийн газрын кадастрын мэдээлэл зөрүүтэй байсан гэх мэт зөрчил илэрсний улмаас түүний асуудлыг Сангийн удирдлагын хороогоор хэлэлцүүлээгүй. Энэ талаараа Н.О, М.Б нарт мэдэгдсэн бөгөөд тухайн үеэс хойш Сангийн удирдлагын хорооны хурал удаа дараа болоход баримт бичгийн үнэн зөв бүрдлийг хангуулж өгөөгүй, байрны түлхүүр гардуулсан тухайд бол материал бүрдүүлж өгсөн нэг айлыг сонгож, сурталчилгаа байдлаар зураг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь журам-д заасан нөхцөл шалгууруудыг бүрдүүлж өгсний дагуу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Н даргаас Хан-уул дүүргийн 4-р хороо хаягт байрлах орон сууцны түлхүүрийг гардан авсан. Миний хүлээж авсан орон сууц нь 68.17 м.кв талбайтай, 2 өрөө бөгөөд 1 м.кв-ыг 1.950.000 төгрөг буюу нийт 132.931.500 төгрөгийн үнэтэйгээр Төсөл хэрэгжүүлэгч компани болох Ю ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №350 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан. журам-ын 3.5 дугаар зүйлд заасны дагуу би өөрийн эзэмшлийн газрыг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлсэн. Мөн журмын 4 дүгээр зүйлд заасан Сангаас хэрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдах иргэнд тавигдах шаардлагыг хангасан тул Н дарга надад орон сууцны түлхүүр гардуулж өгсөн. Иймээс журам-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр 39.879.450 төгрөгийг Н газраас гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан шаарджээ.

 

Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор  журмыг Н даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/449 тоот захирамжаар баталжээ.

 

Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах 1, 2 бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зорилтын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хүлээн авчээ. Иргэн Н.О, М.Б нараас Н газарт 2017 оны 07 дугаар сард ханджээ.

 

Иргэн М.Бд газраас 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 02/416 дугаар албан бичгээр “...Таны өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, 641 м.2 газар нь сангаас зээлийн урьдчилгаа 30 хувийн дэмжлэг авах нөхцөлийг хангасан байна. Иймд ипотекийн зээлд хамрагдах шаардлага хангасан 70 м.2-аас ихгүй 1.м.2-ын үнэ 2 сая төгрөг хүртэл байх орон сууцнаас сонгон авах байрны урьдчилгаа 30 хувийг сангаас санхүүжүүлэх боломжтой болно...” гэсэн хариуг өгсөн байна. /хавтас хэргийн 56 дугаар тал/

 

Нэхэмжлэгч М.Бгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 641 м.кв газар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 400 м.кв болон өөрчлөгдсөн, газрын кадастрын мэдээлэл зөрүүтэй байсан гэх зөрчил илэрсний улмаас Сангийн удирдлагын хороогоор хэлэлцүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Энэ талаараа мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Мөн уг газрын гэрчилгээ болон холбогдох бичиг баримт нь нэхэмжлэгч М.Бгийн өмчлөлд байгаа, түүний өмчлөлийн газар нь Нийслэлийн газрын санд үнэ төлбөргүй шилжээгүй. Энэ талаараа талууд маргаагүй болно.

 

Иргэн Н.От хүргүүлсэн газрын 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 02/646 дугаар албан бичигт “...сангийн хурлаар иргэн М.Бгийн материалыг хэлэлцүүлэхээр судлах явцад М.Бгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, газрын гэрчилгээнд тусгагдсан талбарын дугаар болон 400 м.кв газрын хэмжээ нь тус газрын кадастрын мэдээлэлтэй зөрүүтэй байсан тул сангийн удирдах хорооны хурлаар хэлэлцэгдээгүй болно...” гэжээ. /хавтаст хэргийн 58 дугаар тал/

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог зохицуулалтад хамаарна.

 

Дээрх үйлдлээр талуудын хооронд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Н.О, М.Б нараас газарт 2017 оны 07 дугаар сард хандсан. Нэхэмжлэгч нарт газар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, газраас 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд албан бичгээр хариуг өгчээ. Нэхэмжлэгч Н.О нь газар хариу өгөхөөс өмнө 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 350 дугаартай Орон сууцны захиалгын гэрээг Ю ХХК-тай байгуулжээ.

 

зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмыг 5 дугаар зүйлийн 5.4-д “...Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох эцсийн шийдвэрийг Н дарга гаргана...” гэжээ. Харин Н даргаас иргэн Н.О, М.Б нарт Сангийн хөрөнгөөс санхүүжилт олгох тухай шийдвэр гараагүй байна.   

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                       ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н газархолбогдуулан журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн урьдчилгаа төлбөр 39.879.450 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.О, М.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ч.ДАВААСҮРЭН