Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2020/00215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дүгээр хороо, ******* ******* *******, өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, ******* Хувьцаат компаний / цаашид ХК гэх/-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах, 33*******89************** регистрийн дугаартай, Хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-д холбогдох

11 628 159 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч Д.*******зул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХК-ийн гэрээт борлуулагч болохоор 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргасан. ******* ХК нь ХХК-ийн захирал Дөлгөөнжаргалтай 2015 оны 01 сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээт борлуулагч болохын тулд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 5 сая төгрөгийн барьцааг компаний дансанд байршуулах байсан. 2015 оны 05 сарын 20-ны өдөр 5 сая төгрөгийн барьцааны мөнгийг шилжүүлсэн. Ингээд 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс ******* ХК нь ХХК-д бараа нийлүүлж эхэлсэн. ХХК нь 2015 онд 5 225 040******* төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2016 оны тооцооны үлдэгдэл нь 5 9*******0 5*******8 төгрөг болсон 2015, 2016 оны нийт үлдэгдлээс барьцааны 5 сая төгрөгөө хасаад үлдэгдэл 6 920 09******* төгрөг байгаа. Гэрээний 6.1-т зааснаар худалдагч нь бүтээгдэхүүний үнийг тогтоосон хугацаанд бүрэн болон хэсэгчлэн төлөөгүй, эсхүл төлөхөөс зайлсхийж татгалзсан тохиолдолд нийлүүлэгч тал гэрээний 4.4-т заасны дагуу алданги тооцох, гэрээг дангаар цуцлах, өөрт учирсан хохирлоо барьцааны гэрээний дагуу барьцаалсан барьцаа хөрөнгөнөөс үл маргах журмаар суутган авах эрхтэй бөгөөд худалдан авагч талаас нийлүүлэгч тул учруулсан хохирлын хэмжээ барьцаа хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд хуулийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан байдаг. ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 11 954 59******* төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 201******* оны 12 дугаар сарын сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгийг хасаж 6 920 09******* төгрөг үлдсэн. Хариуцагчийн маргаж байгаа баримтаар тооцоо нийлсэн бөгөөд ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд бид гэрээнд заасны дагуу хоногийн 0.5 хувийн алданги тооцсон. Хавтаст хэрэгт өгсөн алдангийн тооцооллоор 24 531 *******43 төгрөгийн алданги гарсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу нийт үлдэгдэл болох 6 920 09******* төгрөгийн 50 хувиар тооцож 3 460 048 төгрөгийн алданги тооцсон. Ингээд алданги дээр үлдэгдэл мөнгөө нэмэхээр 10 380 145 төгрөг гарч байна. Үүн дээр өмгөөлөгчийн хөлс, замын зардал болох 1 1*******0 000 төгрөгийг нэмж 11 550 145 төгрөгийн хариуцагчаас нэхэмжилж байна. Замын зардлыг тооцоон дээр бага зэрэг өөрчлөлт гарсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХК нь 2015 оноос эхэлж ******* ХК-тай гэрээ байгуулж сүү, зайрмагийг нь борлуулдаг байсан нь үнэн. 2016 оны 6 дугаар сард хүү маань осолд орж нөхөр маань хүүгээ эмчлүүлэхээр Улаанбаатар хот явж би 3 дахь хүүхдээ төрүүлэх гээд жирэмсэн байсан. Ингээд манай компанийг тооцооны үлдэгдэлтэй байна бэлэн мөнгөөр бараа татан ав гэж хэлсэн тул би 2016 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр 4 500 000 төгрөг шилжүүлээд 6 сая гаруй төгрөгийн бараа татан авч 2015 оны үлдэгдэлтэйгээ нийлүүлж мөнгөө төлж дуусгасан. Ингээд манай компанийг төлбөрийн үлдэгдэл байхгүй юм чинь дахин гэрээ байгуулахаар болж 2016 оны 10 сарын 20-ны өдөр дахин гэрээ байгуулсан байдаг. Хэргийн материалд хавсаргасан баримтууд нь 2015 оны баримтууд байгаа бөгөөд ямар ч гарын үсэггүй байгааг гайхаж байна. Хэрэв манай компани үлдэгдэлтэй байсан юм бол 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яагаад гэрээг дахин байгуулсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна. ******* ХК бол том компани тул санхүүгийн хувьд тооцоо барьдаг байх. Гэтэл манай компанийг 11 сая төгрөгийн үлдэгдэлтэй байлгасан гэдэг нь эргэлзээтэй байна. Бид ******* ХК-д хандан цахилгааны төлбөр болон хөргүүр эвдэрснээс бүтээгдэхүүн муудсан байгаа зэргийг үлдэгдлээсээ хасуулах талаар хэлэхэд бид цаашид хамтран ажиллах юм чинь болох байлгүй дээ гэж хэлж байсан. Хүү минь эмнэлэгт эмчлүүлж би нялх хүүхэдтэй байсан тул бид дахин бараа татан авалт хийгээгүй. Ингээд биднийг үлдэгдэлтэй байна гэж хэлэхээр нь үнэхээр манайх үлдэгдэлтэй байгаа юм бол шаардах яагаад явуулахгүй байгаа юм гэхэд бидэнтэй эргэж холбогдоно гэж хэлээд холбоогүй болсон. Ингээд гэнэт биднийг шүүхэд өгсөн байсан. Өмгөөлөгч сүүлд нөхрийн минь шатрын клуб дээр очоод энэ баримт дээр гарын үсэг зурчих, бид заавал шүүхээр явах шаардлагагүй гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Дөлгөөнжаргал нь үгүй гээд явуулсан гэсэн. 2016 оны ******* сарын 5-ны өдөр авсан бараанаас хойш дахин бараа таталт хийгээгүй. ******* ХК-ний гаргасан төлбөр төлсөн тооцоонд маргах зүйл байхгүй байна. Миний төлж байсан төлбөрүүд байна. Харин ******* сарын 25-ны өдөр 6 сая гаруйн төгрөгийн бараа аваад маргааш нь буюу 26-ны өдөр 601 мянган төгрөгийн бараа авсан байгаад гайхаж байна. Мөн 8 сарын 25-ны өдөр дахин 6 сая гаруй төгрөгийн бараа авсаныг зөвшөөрөхгүй байна. Баримт дээр зурсан гарын үсэг Дөлгөөнжаргалын гарын үсэг мөн байна. Гэхдээ бид ******* сарын 5-ны өдөр бараа авснаас өөр бараа аваагүй. Төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭЛ нь:

Нэхэмжлэгч ******* ХКомпани нь хариуцагч ХХКомпанид холбогдуулан Гэрээний үүргийн биелэлт 6 920 09******* төгрөг, алданги 3 460 048 төгрөг, өмгөөллийн хөлс болон зардал 1 1*******3 600 төгрөг нийт 11 553 *******45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад өмгөөллийн хөлс болон замын зардал 1 1*******3 600 төгрөгөөс татгалзсан болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ: ХХК нь гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй учир тохиролцсоны дагуу алданги тооцож төлөөгүй төлбөрийг нэхэмжилж байна. ХХК нь сар бүрийн сүүлчээр бага багаар төлбөрөө хийдэг. Бид өгсөн бараагаа барьцааны 5 000 000 төгрөг тохируулан дараа сард нь бараа нийлүүлдэг. Хариуцагч тал нь 2016 оны ******* сарын 5-ны өдөр 4,5 мянган төгрөг шилжүүлж ******* сарын 6, 25,26-ны өдрүүд, 8 сарын 25-ны өдрүүдэд бараа авсан бөгөөд барааны төлбөрөө төлөөгүй байгаа. ХХКомпани нь сар бүр бага багаар төлбөр хийдэг байсан. Тус компаний захирал Дөлгөөнжаргалтай тооцоо нийлж уг баримтанд өөрөө гарын үсэг зуруулсан... гэж

Хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ: ... ******* ХКомпанитай гэрээ байгуулж бүтээгдэхүүн авч худалдан борлуулж төлбөрөө хийдэг байсан. Манай компаний хувьд төлбөрөө бүрэн төлсөн. Тооцоо байхгүй. Тооцоогоо утсаар ярьдаг байсан. 2016 оны ******* сарын 5-ны өдөр 4 500 000 төгрөг шилжүүлж 6 сая гаран төгрөгийн бараа татсан. Түүнээс хойш бараа таталт хийгээгүй. Энэ хэрэгт өгсөн 3 баримтыг хүлээн зөвшөөрөхгүй. Дөлгөөнжаргал баримтанд дээр гарын үсэг зурсан. Төлбөрийн баримт байгаагүй...Хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хариуцагч ХХКомпани нь нэхэмжлэгч ******* ХКомпанитай харилцан тохиролцон 2015 оны 1 сард гэрээ байгууласан бөгөөд дахин гэрээг шинэчлэн 2016 оны 10 сарын 20-ны өдөр 421 дугаартай Орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ-г байгуулжээ.

******* ХКомпани нь эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан нэрийн бүтээгдэхүүнийг гэрээний дагуу тогтмол нийлүүлэхээр ХХКомпани нь бүтээгдэхүүний төлбөрийг бараа хүлээн авснаас хойш тухайн сарын сүүлчийн ******* хоногийн сүүлийн ажлын өдрийн дотор бүрэн төлж барагдуулж байхаар гэрээгээр тохиролцжээ.

ХХКомпаний төлөөлөгч тооцооны үлдэгдлийн баталгаагэсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж байгаа боловч дээрх тооцоог тус компаний захирал Дөлгөөнжаргалтай нийлж гарын үсэг зуруулсан талаар гэрч Алтанхишигийн ... Дөлгөөнжаргалтай тооцоо нийлж дээрх баримтанд гарын үсэг зуруулсан. ХХКомпани нь 2016 оны ******* сарын 6, ******* сарын 25, 26, 8 сарын 25-ны өдрүүдэд манай компаниас бараа нийлүүлсэн. Энэ хугацааны төлбөрөө бүрэн төлөөгүй гэсэн мэдүүлэг байна.

Хэрэгт бичгийн баримтаар болон гэрчээр мэдүүлсэн гэрчийн мэдүүлгийг хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар няцааж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагч тал нь өөрийн татгалзаж буй үндэслэлээ нотлосон нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан-гаар гаргасан төлбөрт өөрийн төлсөн төлбөрийн жагсаалттай тохирч байгаа учир хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Харин шүүхэд ирүүлсэн Нэмэгдсэн өртгийн татварын падан гэсэн нэршилтэй 2016 оны ******* сарын 6-ны өдрийн баримтыг хүлээн зөвшөөрч бусад ******* сарын 25, 26, 8 сарын 25-ны өдрийн баримтыг зөвшөөрөхгүй байгаа боловч дээрх баримтуудад тус компаний захирал Дөлгөөнжаргал нь гарын үсэг зурсан байгааг үгүйсгээгүй байна.

Мөн талуудын хооронд байгууллагдсан гэрээний дагуу хариуцагч ХХКомпани нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж хугацаа хэтрүүлсэн учир гэрээний дагуу алданги тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ХКомпани нь хариуцагч ХХКомпаниас гэрээний үүргийн биелэлт 6 920 09******* төгрөгийг гэрээний 4.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 3 460 048 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч ХХКомпаниас гэрээний үүргийн биелэлт 10 380 145 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХКомпанид олгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч 201 001 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар хариуцагч ХХКомпаниас 181 032 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХКомпанид олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар ХХКомпаниас 10 380 145 төгрөг гаргуулан ******* ХКомпанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 201001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ХХКомпаниас 181032 төгрөг гаргуулан ******* ХКомпанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.*******-д зааснаар зохигчид нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА