Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00496/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............ аймаг, ............. сум, ............ баг, .......... хороолол, ...... байр, ........ тоотод оршин суух, /утас ............/, ............. регистрийн дугаартай, Б овогт Т-ийн Г-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ............ хот, ............ дүүрэг, ........ хороо, ........ хороолол, ........ байр, ........ тоот хаягт байрлах, .............регистрийн дугаартай, ЛИ ХХК-д холбогдох

 

............ аймаг, ............ сум, ............. баг, ............ хороолол, ..... байрны ....... давхрын ...... тоот ....... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-гийн ЛИ ХХК болон Т.Г- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 92 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Т.Г-г орон сууцаас албадан гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч ЛИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, бие даасан шаардлага гаргасан Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Г- миний бие 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЛИ ХХК-ийн ерөнхий захирал А.Л-тэй ............ аймгийн ............. сумын ......... багийн нутаг дэвсгэрт баригдах 1 м.кв-ыг 1 100 000 төгрөгөөр тооцон 45 430 000 төгрөгийн үнэ бүхий ......... хотхоны ........ давхар ......... айлын орон сууцны ........ блокны ........ давхрын ........ тоот ...... м.кв талбайтай 1 өрөө байрыг авахаар орон сууц захиалгаар бариулах 036 тоот гэрээ байгуулж, төлбөрийг тус компанитай барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээтэй ДЭБ ХХК-д бартераар шилжүүлсэн 1 өрөө байрыг надад шилжүүлэх нөхцөлтэйгээр энэхүү компанитай тооцоо хийн төлбөрийг бүрэн барагдуулсан. 2016 онд уг барилга ашиглалтад орох үед талбайг томсгох шаардлага гарсан тул тус компанитай харилцан тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээгээ шинэчлэн 92 тоот гэрээгээр ...... блокны ...... давхрын ........ тоот ... м.кв талбайтай .... өрөө байр болгон зөрүү ....... м.кв талбайг 1.м.кв-ыг 1 350 000 төгрөгөөр тооцон 25 029 000 төгрөгийг ЛИ ХХК-ийн 464004610 тоот дансанд шилжүүлж, гэрээний 2.1-д заасны дагуу төлбөрийг 100 хувь бүрэн төлсөн. Миний бие гэрээний 4.1 дэх үүргийг бүрэн биелүүлсэн боловч гүйцэтгэгч ЛИ ХХК нь гэрээний 3.6 дахь заалтыг зөрчин одоог хүртэл уг байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй байна. Миний бие нь 2016 оны 12 сард уг байранд нүүн орж одоог хүртэл ашиглалтын төлбөрөө бүрэн төлж амьдарч байна. Иймд Т.Г- намайг ........... аймаг, ........... сум, .......... баг, ........ хороолол, ....... байрны ........ давхрын ....... тоотын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Т.Г- анх ЛИ ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг 2014 оны 11-р сарын 17-ны өдөр хийж, уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний үнийн дүнг ЛИ ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны дансанд хийсэн байдаг. Энэ хугацаанаас хойш байраа томруулах зорилгоор 2016 оны 11-р сарын 28-ний өдөр 92 тоот орон сууц захиалан бариулах гэрээ хийж уг гэрээгээр байрны зөрүү 25,029,000 төгрөгийг ЛИ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд төлж, гэрээний үүргийг биелүүлсэн. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.1-т зааснаар хүчин төгөлдөр байна. Учир нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийсэн гэрээ гэж үзэж байна. Энэ гэрээний үүргийг биелүүлэхийг ЛИ ХХК-д даалгаж, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Т.Г-гийн орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр учраас Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хууль ёсны өмчлөгч мөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар уг байр одоогоор гуравдагч этгээд Д.Б-гийн өмчлөлд шилжсэн талаар ярьж байна. Анх орон сууц захиалан бариулах гэрээг 2014 оны 11-р сарын 17-ны өдөр ЛИ ХХК-тай нэхэмжлэгч Т.Г- хийсэн. 2014 оны 12-р сарын 22-ны өдөр Д.Б- хөрөнгө оруулалтын гэрээг ЛИ ХХК-тай хийсэн бөгөөд уг хөрөнгө оруулалтын гэрээгээр тухайн байрыг ашиглалтад орсны дараа ашиг хүртье гэсэн агуулга бүхий гэрээ байдаг. Энэ гэрээгээ сунгаж 2017 онд Хан-Уул дүүргийн шүүхээр ЛИ ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулж 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар баталгаажсан байдаг. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ЛИ ХХК үүргээ биелүүлээгүйгээс болж гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж ЛИ ХХК-ийн зөвшөөрлөөр 43 орон сууцыг авсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр энэ байр 2019 оны 02-р сарын 21-ний өдөр улсын бүртгэлд баталгаажиж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гуравдагч этгээд Д.Б-гийн нэр дээр гарсан. Гэтэл үүнээс өмнө нэхэмжлэгч Т.Г- ЛИ ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг хийсэн, уг гэрээ хүчин төгөлдөр байгаа. Харин энэ гэрээг гуравдагч этгээд Д.Б-тай хийхдээ уг байрны өмчлөгч Т.Г-д мэдэгдэхгүй, мэдэхгүй явсаар шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргийн материал цугларч ирсний дараа энэ байр 2019 оны 02-р сарын 21-ний өдөр Д.Б-гийн өмчлөлд бүртгэгдсэн гэдгийг нэхэмжлэгч тал мэдсэн байдаг. Тэгэхээр ЛИ ХХК бусад хүмүүстэй гэрээ хийхдээ өмнөх гэрээ хийсэн Т.Г-д мэдэгдэхгүйгээр бусдад байрыг шилжүүлсэн асуудалд нэхэмжлэгч Т.Г-гийн буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. Тийм учраас шүүхэд хандаж байрны өмчлөгчөөр тогтоолгох, ЛИ ХХК гэрээний үүргээ биелүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч ЛИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Т-гийн Г- нь 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЛИ ХХК-тай орон сууц захиалан бариулах 36 тоот гэрээг байгуулсан бөгөөд 2016 оны 1 сарын 28-ны өдөр уг гэрээг шинэчлэн 92 тоот гэрээгээр 59.8 м.кв 2 өрөө орон сууц болгон, зөрүү 18.54 м.кв талбайг 1 м.кв-ыг 1 350 000 төгрөгөөр тооцон 25 029 000 төгрөгийг ЛИ ХХК-ийн худалдаа хөгжлийн дансанд шилжүүлж 100 хувь төлбөрөө төлсөн нь үнэн болох нь нотлогдож байна. Уг ...... байрны ..... тоот ....... м.кв 2 өрөө орон сууц нь иргэн Д.Б-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан байна. Манай компанид төлбөр тооцоогүй нь үнэн болно. Нэхэмжлэгч Т.Г- 2016 оны 11-р сарын 17-ны өдөр ЛИ ХХК-д орон сууц захиалж бариулах 36 тоот гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээг 2016 оны 11-р сарын 28-ний өдөр шинэчилж 1 өрөө байраа 2 өрөө болгож өөрчилж, зөрүү мөнгийг 1 метр квадратыг нь 1,350,000 төгрөгөөр тооцож 25,029,000 төгрөгийг ЛИ ХХК-д шилжүүлсэн байдаг. Энэ айл 2017 онд уг байранд анхны оршин суугчаар орсон байдаг. Компани 3 хөрөнгө оруулагчтай, хөрөнгө оруулагч нар өмчөө хуваасан байдаг. Иргэн Д.Б-гийн нэр дээр уг эрхийн 43 айлын орон сууц хуваарилагдсан байдаг, энэ хуваарилалтад 23 тоот иргэн Т.Г-гийн орон сууц багтсан байдаг. Одоо уг байр нь иргэн Б-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2019 оны 02-р сарын 21-ний өдөр гарсан байгаа гэв.

 

Гуравдагч этгээд Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б- нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЛИ ХХК-тай 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ........... аймаг, ........... сум, .......... баг, ...... хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. ЛИ ХХК-аас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул ЛИ ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын хугацааг сунгасан гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар хөрөнгө оруулалтын хугацааг сунгасан гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу Д.Б-д гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон. Хөрөнгө оруулалтын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр гэрээний 5.2.2-т ... гүйцэтгэгч тал нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд Хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй гэж, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний 4.1-т ... гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу Хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрлийг авна, гэж, 6.1-т .. гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна гэж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний 6.1-т ... гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахда хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна гэж тус тус заасан. Түүнчлэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэлд дурдсан ........ аймаг, ........ сум, ......... баг, ......... хорооллын ......... хотхоны ......... блокын ........ тоот орон сууц нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б-гийн барьцаанд бүртгэгдсэн. Гэтэл хариуцагч ЛИ ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн ... талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна гэснийг болон Д.Б-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, хууль бусаар Т.Г- гэгч Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.Б-гийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Орон сууц захилгаар бариулах гэрээний үндсэн дээр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. ЛИ ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч Д.Б-гийн эрхийн зөрчиж байсан тул уг асуудлаар Д.Б- Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор ЛИ ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай

эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан.

Уг захирамжийн дагуу ЛИ ХХК нь Д.Б-д 2 500 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаалагдсан байсан .......... аймаг, ....... сум, .......... баг, ........ хорооллын ......... хотхоны ........ блокын ....... тоот орон сууц болон бусад орон сууцуудыг Д.Б-гийн өмчлөлд шилжүүлэх асуудлаа 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны  02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Дээр дурдснаар ЛИ ХХК нь Д.Б-гийн зөвшөөрлийг авч, хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, мөн нэхэмжлэгч нь Д.Б-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэгдсэн ........... аймаг, .......... сум, ......... баг, ........ хорооллын ....... хотхоны ...... блокын ....... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б-гийн тухайд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уг барилга баригдахад анхны хөрөнгө оруулалтыг хийж, ЛИ ХХК-тай хамтран ажиллах тухай гэрээг байгуулсан. ЛИ ХХК гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэхгүй байсан учраас ЛИ ХХК-иас өөрөөс нь гаргасан саналыг үндэслэж 2015 оны 03-р сарын 31-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээг сунгасан гэрээ байгуулсан. Мөн 2016 оны 03-р сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж барьцааны гэрээг тус тус байгуулсан. Эдгээр хамтын үйл ажиллагааны хүрээнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч Д.Б-д гэрээ байгуулах талаараа мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр мэдэгдэж захиран зарцуулж байхаар талууд тохирсон байдаг. Тухайлбал анхны гэрээ буюу 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 01 тоот гэрээний 5.2.2-т гүйцэтгэгч тал нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй. Мөн гэрээний 6.1-т борлуулалтын гэрээ хийх тохиолдолд хөрөнгө оруулагч Б-д мэдэгдэж зөвшөөрөл авах үүргийг хүлээнэ гэж заасан. Мөн уг гэрээний хугацааг сунгасан 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 тоот гэрээний 4.1-т гүйцэтгэгч тал энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай байрыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсгээгүй болохоо баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа санхүүтэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд гэрээний 6.1-т заасны дагуу хөрөнгө оруулагч Б-д мэдэгдэж зөвшөөрөл авна гэж заасан. Мөн 6.1-т гүйцэтгэгч тал буюу ЛИ ХХК гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, түүний хүсэлтээр гэрээ хэлцэл байгуулахад байлцуулна гэж заасныг тус тус зөрчиж 2016 оны 11-р сард орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байна. 2016 оны 03-р сарын 31-ний өдөр мөн хариуцагч ЛИ ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээр талуудын өмчлөлийн асуудлаар маргаж байгаа 10А байрны 23 тоот байрыг Д.Б-гийн барьцаанд бүртгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл орон сууц захиалгаар бариулах гэрээ 2016 онд байгуулахаас өмнө барьцааны гэрээнд давхар бүртгэлтэй байсан. Гэтэл хариуцагч ЛИ ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т заасан заалт, гэрээний холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж Д.Б-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж иргэн Т.Г-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь хууль бус гэж үзэж байна. Гэрээний дагуу барьцааны гэрээ төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан учраас эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар талуудын төлбөр барагдуулах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудлыг шийдсэн. Уг захирамжийн дагуу ЛИ ХХК Д.Б-д 2 тэрбум 500 сая төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлөх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүхийн захирамж биелүүлэх ажиллагаа 2 жил гаруй хугацаанд үргэлжилж, Д.Б-гийн барьцаанд байсан орон сууц дээрээс нь гэрээний дагуу өмчлөх эрхтэй гэдэг үйл баримтыг үндэслээд уг орон сууцыг Д.Б-гийн нэр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжүүлсэн байдаг. Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б- нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЛИ ХХК-тай 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан. ЛИ ХХК-аас 2015 оны 03 дугаар сарын 31-ний дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлэхгүй, барилгын ажлын явц удааширсан тул ЛИ ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ЛИ ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн боловч надад мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр Т.Г- гэгчтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан байна. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. ЛИ ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар нь Хан-уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор ЛИ ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулсан

бөгөөд уг эвлэрлийг гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу ЛИ ХХК нь надад 2 500 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаалагдсан байсан ........ аймаг, ........ сум, ...... баг, ...... хорооллын ......... хотхоны ...... байрны ....... тоот орон сууц болон бусад орон сууцнуудыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Ийнхүү уг асуудлаар ЛИ ХХК нь хөрөнгө оруулагч миний зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, Т.Г- өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаан улмаас миний өмчлөх эрх зөрчигдөөд байна. Иймд хариуцагч Т.Г-г .......... аймаг, ............. сум, ........... баг, .......... хорооллын ....... хотхоны ...... байрны ........тоот орон сууцаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э- бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Т.Г- нь анх ЛИ ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орон сууц захиалан бариулах 036 тоот гэрээг байгуулж байсан, дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг шинэчлэн 92 тоот гэрээг байгуулж, гэрээнийхээ дагуу орон сууцныхаа төлбөрийг ЛИ ХХК-ийн дансанд бүрэн төлж барагдуулсан байдаг. Т.Г- нь гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө 100 хувь төлсөн байхад ЛИ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрчилгээгээ гаргаж, өгөлгүйгээр барахгүй бусдад дур мэдэн худалдаж авсан байрыг минь барьцаалж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байна. Нэхэмжлэгчийн орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр байхад өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад барьцаалсан барьцааны гэрээ нь цаг хугацааны хувьд сүүлд хийгдсэн, хууль бус хүчин төгөлдөр бус, гэрээ гэж үзэж байгаа учраас гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй ба түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б- нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагын хэмжээг ихэсгэсэн шаардлагадаа:

Миний бие тус шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад бую 2019 он 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Т.Г-д холбогдуулан ........... аймаг, .......... сум, .......... баг, ............ хорооллын ............ хотхоны ........ байрны ....... тоот орон орон сууцаас албадан чөлөөлүүлэх агуулга бүхий шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8, 26 дугаар зүйлийн 26.2, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрхийн хүрээнд миний бие шүүхэд гаргасан бие даасан шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэж байна.

1.Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЛИ ХХК-тай 01 дүгээр Хөрөнөг оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газартай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02 дугаар гэрээний үндсэн дээр баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан.  ЛИ ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор ЛИ ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу ЛИ ХХК нь надад 2 500 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийн албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаалагдсан байсан ........... аймаг, ........... сум, ..... баг, .......... хорооллын ........... хотхоны ........ байрны ........ тоот орон сууц болон бусад орон сууцнуудыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан тул миний бие уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болно.

2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЛИ ХХК-тай байгуулсан 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээний 6.1-т ... гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх орон сууц борлуулах гэрээнээс бусад аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж барилгын үйл ажиллагааны явцыг хариуцан ажиллана. Хэрэв борлуулалтын гэрээ хийх шаардлага гарвал Хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрлийг авна, мөн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна гэж заасан.

Энэхүү гэрээний заалт болон Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т заасны дагуу ЛИ ХХК нь гуравдагч этгээдтэй орон сууц борлуулах гэрээ байгуулах тохиолдолд хөрөнгө оруулагчид мэдэгдэж, зөвшөөрлийг авах үүргийг хүлээсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Т.Г-тай 92 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь хууль бус болсон. Т.Г- болон ЛИ ХХК-ийн хооронд байгуулагдсан уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нь хууль зөрчсөн хэлцэл байгуулсан, Т.Г- өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас миний өмчлөх эрх зөрчигдөөд байна. Иймд ЛИ ХХК болон Т.Г- нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 92 дугаар Орон сууц захиалгаар бариулах

 

гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хариуцагч Т.Г-г ............. аймаг, .......... сум, ........ баг, ........ хорооллын .......... хотхоны ......... байрны ........ тоот орон сууцаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э- бие даасан шаардлагын ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Т.Г- нь анх ЛИ ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан авахаар тохиролцсон 1 өрөө байрны мөнгөө бүрэн төлж дууссан байсан. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шинэчилсэн гэрээ хийж байрны хэмжээг томруулж, 2 өрөө болгосон бөгөөд мөн л байрны үнийг ЛИ ХХК-ийн дансанд зөрүү мөнгийг хийсэн байдаг. Т.Г-г шинэчилсэн гэрээг хийхэд энэ байрыг авахаар өөр хэн нэгэн хүний нэр давхардсан зүйл байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад Д.Б- нь ЛИ ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, барилга ашиглалтад ороход тэргүүн ээлжинд ашиг авахаар л тохиролцсон байдаг юм байна лээ. Харин ЛИ ХХК нь бидэнд мэдэгдэлгүй давхар Д.Б-тай хэлцэл хийсэн байх бөгөөд Т.Г-гийн ЛИ ХХК-тай хийсэн орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд Д.Б-гийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч ЛИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О- бие даасан шаардлагын ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Г- нь манай компанитай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу байрны үнийг манай компанийн дансанд хийсэн юм. Энэ үед Д.Б- нь өмнөх захирал байсан Л-тэй Хөрөнгө оруулалтын гэрээ хийж байр ашиглалтад ороход тэргүүн ээлжинд ашиг авах байдлаар тохирсон байдаг юм билээ. Д.Б- нь үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмч болгож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан байдаг. Тиймээс анхдагч гэрээг Т.Г- манай компанитай хийсэн байдаг учраас энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх хууль зүйн үндэслэл, түүнд хамаарах нотлох баримтын тухайд: Нэхэмжлэгч нь хариуцагч ЛИ ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан ............ аймаг, ............ сум, .......... баг, ......... хороолол, ....... байрны ......... давхрын .......... тоот ........ м.кв .......... өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь

1.1.Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээгээр зохицуулагдах харилцааны талаар

ЛИ ХХК болон иргэн И.Г- нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр .......... аймаг, ............. сум, ......... баг, .......... хороолол, ........... байрны ....... давхрын ..... тоот ........ м.кв ...... өрөө орон сууцыг захиалгаар бариулах гэрээгээр зохицуулагдсан харилцаа, түүний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхээр байна. Ажил гүйцэтгэх гэрээний харилцааны тухайд гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг захиалагчийн хөрөнгөөр барьж дуусган, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр дуусгавар болдог. ЛИ ХХК болон иргэн Т.Г- нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь утга агуулгын хувьд Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцээгүй гэрээ болжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулахаас өмнө маргаан бүхий орон сууцны байршиж буй барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг барилга нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан болох нь тогтоогдсоны зэрэгцээ нэхэмжлэгч энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг нэхэмжлэлдээ дурдсан байна. Улсын бүртгэлийн тухай хуульд нийлцүүлж Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаартай “Журам, загвар, маягт батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг баталсан бөгөөд уг журамд захиалгаар орон сууц барих тохиолдолд тухайн хэлцэлд тавигдах хэлбэрийн шаардлага, улсын бүртгэлд мэдүүлэг гаргах журам, бүртгүүлээгүйгээс гарах үр дагавар зэрэгтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Тухайлбал: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлд Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх гэсэн хэсгийн 4.3.2-т тухайн эд хөрөнгийн оршин байгаа хаяг, зориулалт, хэмжээ, үнэ, чанар байдал, ашиглалтад орсон хугацаа, хамтран өмчлөгчдийн тоо, нэр, регистрийн дугаар, уг эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл бий эсэх зэргийг тодорхой тусгасан өргөдөл, албан бичгийг авах, хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн албан ёсны хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажсан байна гэж, 4.3.3-т ... мэдүүлэг гаргагч нь өргөдөл, мэдүүлэгт өмчлөгчдийн тоог тодорхойлон бичсэн байх шаардлагатай ... гэж тус тус заасан байна. Журмын дээрх зохицуулалтаар ЛИ ХХК нь маргаан бүхий орон сууцны байрлаж байгаа барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа нэхэмжлэгч Т.Г-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан талаарх мэдээллийг гарган өгч байгаагүй болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 200 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. Нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй, дээр дурдсан журмын дагуу эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь нотлогдсон бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэж заасанд нийцээгүй. Нөгөө талаар хариуцагч ЛИ ХХК маргаан бүхий орон сууцны байршиж буй барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэний дараа талууд Орон сууц захиалгаар бариулах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан болох нь уг гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нэгэнт тогтоогдсон тул Т.Г- дээрх журмын дагуу захиалагчаар бүртгэгдэх үндэслэлгүй байжээ. Иймд нэхэмжлэгч Т.Г- нь нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан орон сууц захилгаар бариулах гэрээгээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг шаардах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

1.2.Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар

Бодит байдал дээр ЛИ ХХК болон иргэн Т.Г- нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зорилгтой байжээ гэж үзэхээр байгаа боловч тэд тухайн хүсэл зоригоо хуульд заасан журам, хэлбэрийн дагуу баталгаажуулаагүй байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсч, өмнөх өмчлөлийн эрх дуусгавар болохоор зохицуулсан. Хэлбэрийн хувьд хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бол мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үздэг. Улсын бүртгэлд үндэслэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авахдаа хэний эзэмшилд байгаагаар бус, харин улсын бүртгэлд хэн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг анхаарч үзэх учиртай.

1.3.Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөх бус хэлцэл болох талаар

ЛИ ХХК болон Д.Б- нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний 6.1-д Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх орон сууц борлуулах гэрээнээс бусад аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны явцыг хариуцан ажиллана. Хэрэв борлуулалтын гэрээ хийх шаардлага гарвал хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрлийг авна гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна гэсэн нийцсэн зохицуулалт болсон. Дээрх дурдсан гэрээнүүдийн заалт болон Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт зааснаар ЛИ ХХК нь гуравдагч этгээдтэй орон сууц борлуулах гэрээ байгуулах тохиолдолд хөрөнгө оруулагчид мэдэгдэж, зөвшөөрлийг авах үүрэг хүлээсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Т.Г-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн ... талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна гэснийг зөрчсөн хууль бус хэлцэл болсон. Т.Г- болон ЛИ ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийн хууль зөрчсөн ... хэлцэл, 56.1.8-д заасан ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тус тус хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Дээр дурдсан дөрвөн үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч Т.Г- нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг шаардах эрхгүй этгээд байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн саналыг гаргаж байна.

2. Гуравдагч этгээд Д.Б-гийн бие даасан шаардлагын тухайд

Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч Д.Б- нь Т.Г-д холбогдуулан ЛИ ХХК болон Т.Г- нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 92 дугаар орон сууц захилгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Т.Г-г ............... аймаг, ........... сум, .......... баг, .......... хорооллын ......... хотхоны ..... байрны ........ тоот орон сууцаас албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан.

2.1.Бие даасан шаардлагын үндэслэл бүхий байдлын тухайд

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б- нь маргаан бүхий орон сууцны хууль ёсоор өмчлөх эрхтэй бөгөөд тэрээр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан журмын дагуу өөрийн хууль ёсны өмч болохыг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ............. дугаартай гэрчилгээг гаргуулан авсан болох нь нотлогдож байна.

2.2.Бие даасан шаардлага нь хууль ёсны байх шаардлагыг хангаж байгаа тухайд

Хэрэг авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Д.Б- нь маргаан бүхий орон сууцын өмчлөгчөөр бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэж заасны дагуу хэн нэгэн этгээдийн зүгээс Д.Б-гийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй, түүний өмчлөх эрх хүчин төгөлдөр байгаа. Өөрөөр хэлбэл Д.Б-гийн өмчлөх эрхийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй, өмчлөх эрх нь хэвээр байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул хүний нэр дээр байгаа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хууль ёсны, үнэн зөв гэж үзнэ. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд өмчлөх эрхгүй гэх асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 25.2.1, 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 387.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу тайлбар, нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй. Гуравдагч этгээд нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нэхэмжлэгч Т.Г-гийн эзэмшлээс гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд мөн хуулийн 9 дүгээр

 

 

зүйлийн 9.4.2-т заасан аргаар эрхээ хамгаалуулахаар гаргасан хууль ёсны шаардлага юм.

2.3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс гуравдагч этгээд Д.Б- маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх, түүнтэй холбоотой гаргасан бие даасан шаардлага, нэхэмжлэлтэй холбогдуулан түүний гаргасан тайлбарын үндэслэлүүд, тэдгээрт хамаарах нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, тэдгээрийг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар тэдгээр үндэслэл, тайлбар, нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой дурдсанчлан Т.Г- нь 2016 оны 12 сараас хойш уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.Шүүхэд гаргах санал

Дээр дурдсан тайлбар үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэгч Т.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-гийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г- нь хариуцагч ЛИ ХХК-д холбогдуулан ......... аймгийн ......... сумын .......... баг, .......... хороолол ......... байрны ............ тоот, ........ м.кв .......... өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гуравдагч этгээд Д.Б- нь ЛИ ХХК болон Т.Г- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 92 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Т.Г-г орон сууцаас албадан гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага тус тус гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Г-г орон сууцны шударга өмчлөгч мөн гэж, гуравдагч этгээд нь орон сууцны хууль ёсны өмчлөгч тул Т.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Т.Г- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЛИ ХХК-тай орон сууц захиалгаар бариулах 036 тоот гэрээ байгуулан ........ сумын ............. багт байрлах .......... хотхоны ........ давхар ........айлын орон сууцны ...... блокны ........ давхарын ......... тоот ....... м.кв талбайтай ...... өрөө байрыг авахаар гэрээ байгуулж, төлбөрийг тус компанитай барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээтэй ДЭБ ХХК-д бартерээр шилжүүлсэн 1 өрөө байрыг надад шилжүүлэх нөхцөлтэйгээр хийж барагдуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 92 дугаартай гэрээгээ байраа томсгох шаардлага гарсан тул .......блокны ........ давхарын ....... тоот ....... м.кв талбайтай ....... өрөө байр болгон зөрүү ........ мкв талбайг 1мкв-ыг нь 1 350 000 төгрөгөөр тооцон 25 029 000 төгрөгийг ЛИ ХХК-ны Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн. ЛИ ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй тул өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар шаардлага гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Г- ЛИ ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, ............ сумын ......... баг, .......... хотхоны ....... давхар орон сууцны ...... блокын ....... орцны ....... давхарт ..... м.кв талбай бүхий ...... өрөө орон сууцыг, гэрээний үнийн дүнгийн 30 хувийг төлснөөр уг гэрээ баталгаажна, үлдэгдэл төлбөрийг хавсралтад заасны дагуу төлж барагдуулахаар, орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөхдөө захиалагч талд актаар хүлээлгэн өгөхөөр гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож талууд гарын үсэг зурсан байна.

 

Дээрх ..... өрөө орон сууц нь ДЭБ ХХК, ЛИ ХХК нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээний 2.3-д зааснаар дагуу барилгын материалын төлбөрт тооцож ЛИ ХХК-аас ДЭБ ХХК-д шилжүүлэх 41,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууц байх бөгөөд нэхэмжлэгч Т.Г- 45 430 000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг ДЭБ ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т.Г- нь байраа томсгох зорилгоор дахин ЛИ ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 92 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, ........ сумын ......... баг, ....... хороолол ......... нэртэй ....... айлын орон сууцны ..... блокын ......... орцны ....... тоот, ........ м.кв талбай бүхий ...... өрөө орон сууцыг 80 730 000 төгрөгөөр, гэрээний хавсралтад зааснаар төлбөрийг төлж барагдуулахаар гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, 2 өрөө орон сууцны зөрүү 25 029 000 төлбөрийг ЛИ ХХК-ийн дансанд тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ, төлбөр шилжүүлсэн талаар ДЭБ ХХК-ийн тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкны орлогын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 1 өрөө орон сууцны төлбөр дээр 2 өрөө орон сууцны зөрүү нэмж нийт 70 459 000 төгрөг төлсөн байх бөгөөд гэрээнд заасан орон сууцны төлбөртэй тохирохгүй байх боловч талууд орон сууцны м.кв-ыг харилцан тохиролцож бууруулсан талаар маргаагүй бөгөөд төлбөр бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа болно.

 

            Нэхэмжлэгч Т.Г- 2 өрөө орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эзэмшилдээ авч одоог хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа талаар талууд маргаагүй болно.

 

            Хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/2016 дугаартай актаар ......... хотхоны барилгыг 2014 оны 4 сараас барьж эхэлсэн ба 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр барьж дууссан, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрч улсын комисс хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул Т.Г- ЛИ ХХК-ий хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдах үед орон сууц ашиглалтад орсон байх бөгөөд бэлэн болсон орон сууцыг нэхэмжлэгч худалдан авч худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагчийн эзэмшилд нь шилжүүлсэн болох нь тогтоогдож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч Т.Г- нь гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн  төлж барагдуулж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг эзэмшилдээ авсан боловч хариуцагч нь гэрээний 3.6-д заасан Барилгыг улсын комисс хүлээн авсны дараа захиалсан байрныхаа төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид байрыг акт үйлдэн хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

            Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдах үед ........ сумын ....... баг, .......... хороололд байрлах 8170 м.кв талбайтай, орон сууцны барилга нь 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 50 хувийн гүйцэтгэлтэйгээр ЛИ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

             Хариуцагч ЛИ ХХК нь Д.Б-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Дархан сумын 11-р баг, 13-р хороололд баригдаж буй 144 айлын 8 470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийж барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авах, гүйцэтгэгч тал нь хөрөнгө оруулагч талын оруулсан хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг эхний ээлжинд буцаан өгөхөд гэрээний талуудын эдлэх эрх, гүйцэтгэх ажил үүрэг, хүлээх хариуцлагыг тохиролцож 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна. /хх-ийн 37-38/

 

            Талууд нь дахин 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр №02 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа сунгасан гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Барьцааны гэрээ тус тус байгуулсан байна. /хх-ийн 39-44/

           

            Д.Б- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандан ЛИ ХХК-аас хөрөнгө оруулалт 1 тэрбум, гэрээний дагуу олох ёстой байсан ашиг 1 тэрбум, гэрээний дагуу оногдох алданги 1 тэрбум нийт 3 тэрбум төгрөг гаргуулах өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар байгуулсан эвлэрлийн гэрээгээр алданги болох 500 000 000 төгрөгөөс татгалзаж, уригдсан тал нь үлдэх 2 500 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15 000 төгрөгийн хамт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаартай захирамжаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар баталж шийдвэрлэсэн байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-............... дугаарт бүртгэлтэй ................. аймгийн .......... сум ....... баг, ....... хороолол ......... байр, ...... байр ЛИ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрээр иргэн Б.Д-д 42 орон сууцыг, иргэн Д.Б-д 44 орон сууцыг, тус тус шилжүүлэн бүртгүүлсэн бүртгэлтэй байх бөгөөд, ....... сумын ......... баг ........хороолол ........ байрны ....... тоот орон сууц нь иргэн Д.Б-гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэгдсэн байна. Уг эд хөрөнгөд өнөөдрийн байдлаар 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн иргэн О.Б-, ЛИ ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдож байна.

            Гуравдагч этгээд нь ...Т.Г-тай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууцны гэрээ байгуулахаас өмнө Д.Б- нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЛИ ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа сунгасан гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний 4.1-д гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-д заасны дагуу Хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрлийг авна, 6.1-д Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулалт талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна. Барилгын үйл ажиллагааны явцыг хариуцан ажиллана. Хэрэв борлуулалтын гэрээ хийх шаардлага гарвал хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрлийг авна гэж тус тус заасан байхад гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа боловч дээрх гэрээний үүрэг нь нэхэмжлэгч Т.Г-д хамааралгүй байна.

            Гуравдагч этгээд Д.Б- нь ЛИ ХХК-тай байгуулсан дээрх гэрээгээр барилга бариулсан ашгаас тодорхой хувийг авахаар тохиролцсон байх бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр оруулсан хөрөнгө болон олох ёстой ашиг, гэрээний дагуу үүсэх алдангийг гаргуулахаар эвлэрүүлэн зуучлагчид хандан шийдвэрлүүлж, төлбөр гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар төлбөрт 44 айлын орон сууцыг өмчлөлдөө авсан үйл явдал нь Т.Г-гийн дээрх компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс хожим болжээ.

            Гэвч гуравдагч этгээд Д.Б- маргаан бүхий орон сууцыг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэн нэхэмжлэгчийн буюу Т.Г-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Мөн орон сууцыг худалдан авч байх үед байрны өмчлөгчөөр Д.Б- бүртгэлгүй байсан байх бөгөөд тухайн барилгын тодорхой хувь, тухайлбал маргаан бүхий 23 тоот орон сууцыг барьцаалсан талаар улсын бүртгэлд тэмдэглэл хийгдээгүй байгаа тохиолдолд худалдан авагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь ЛИ ХХК болон Д.Б- нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний 6.1-д Гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй хийх орон сууц борлуулах гэрээнээс бусад аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны явцыг хариуцан ажиллана. Хэрэв борлуулалтын гэрээ хийх шаардлага гарвал хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрлийг авна гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна гэсэн нийцсэн зохицуулалт болсон. Маргаан бүхий орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд тэмдэглэл хийсэн эсэх нь тогтоогдохгүй,  дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийн хууль зөрчсөн ... хэлцэл, 56.1.8-д заасан ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тус тус хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Дээр дурдсан дөрвөн үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч Т.Г- нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг шаардах эрхгүй этгээд байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

            Талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ нэг тал буюу ЛИ ХХК зөрчсөн нь тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийг дүгнэхэд л ач холбогдолтой болохоос гэрээ байгуулаагүй, үүрэг хүлээгээгүй Т.Г-д хамааралгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Г-, хариуцагч ЛИ ХХК-ийн хооронд хийгдсэн Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг гуравдагч этгээдийн барьцаанд байгаа талаар мэдэх боломжгүй, гуравдагч этгээд нь хэлцэл хийх зөвшөөрлийг талуудад нэгэн адил мэдээлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад мэдээлсэн эсэх нь тогтоогдохгүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн гуравдагч этгээдийн татгалзал үндэслэлгүй байна. 

 

Иймд Т.Г- нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул уг эрхийг шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Гуравдагч этгээд Д.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Б.Э-т олгосны дагуу Б.Э нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоно гэсэн үндэслэлээр Б.Э-т олгосон итгэмжлэлээсээ татгалзаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Гэвч Д.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны

 

өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид биечлэн оролцох боломжгүй тул Б.Э нь шүүхэд цаашид төлөөлөн оролцох  болно, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Г-г .......... сумын ..... баг, ......... хороолол, ....... байрны ......... тоот ....... м.кв талбайтай ...... өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уг байрны өмчлөгчөөр бүртгэхийг даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч Т.Г-д холбогдуулан гаргасан байрнаас албадан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510 245 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч ЛИ ХХК-аас 580 445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА