Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2022/00528

 

                                           ,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11-р баг, 13 хороолол, 10а байрны 6 давхрын, ,,,,,,, тоот 59,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,гийн “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2016.11.28-ны өдрийн 92 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ,,,,,,,,,,,,,,,,,,г орон сууцаас албадан гаргуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсайханы гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Д.Батсүх, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол 10а байрны 6 давхрын, ,,,,,, тоот 59.84 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,нь “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2016.11.28-ны өдрийн 92 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ,,,,,,,,,,,,,,,,,,г орон сууцаас албадан гаргуулах бие даасан шаардлага гарган тус тус маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,г Дархан сумын 11-р баг, 13-р хороолол, 10а байрны ,,,,,,,, тоот 59.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст уг байрны өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан байрнаас албадан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510,245 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 580,445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны 23 тоот 59.84 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай, Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ыг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,гийн “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК ,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,г Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байрны ,,,, тоот орон сууцнаас албадан гаргасугай, Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510,245 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, ,,,,,,,,,,,,,,,,,,гаас 70,200 төгрөг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,,д олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580,445 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамж гарган буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 43 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл хууль хэрэглээний алдаа гаргаж хэргийг буруу шийдвэрлэсэн. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,,, (миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,гийн эхнэр юм) бид “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11-р багийн нутагт баригдах орон сууцыг 1 м.кв-ыг 1,100,000 төгрөгөөр тооцон 45,430,000 төгрөгөөр үнэлж “Ласти” хотхоны 9 давхар 144 айлын орон сууцны А блокын 2 давхрын ,,,, тоот, 1 өрөө байрыг авахаар орон сууц захиалгаар бариулах 036 тоот гэрээ байгуулж, төлбөрийг тус компанитай барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээтэй “Дархан Эрдэнэ бүрэн” ХХК-д бартераар шилжүүлсэн, 1 өрөө байрыг ,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэх нөхцөлтэйгөөр тооцоог хийн төлбөрийг бүрэн барагдуулсан. 2016 онд барилга ашиглалтад орох үед орон сууцны талбайг томсгох шаардлага манайд гарч “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай харилцан тохиролцож 2016.11.28-нд гэрээгээ шинэчлэн 92 дугаартай гэрээ байгуулж А блокын 6 давхрын ,,,, тоот, 2 өрөө байр болгон зөрүү 18,54 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 1,350,000 төгрөгөөр тооцон 25,029,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн дансанд хийснээр төлбөр нь 100 хувь төлөгдсөн. Энэ үйл явдал хэрэгт авагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөнгө тушаасан баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог ба манайх өнөөг хүртэл энэ байрандаа амьдарч байна.

4.2. ,,,,,,,,,,,,,,,,,,г байр худалдан авахад уг орон сууцны барилга нь бүхэлдээ “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд энэ өмчлөх эрх нь баталгаажсан гэрчилгээг нь үндэслэж бид тус компанитай гэрээ байгуулж, байр худалдаж авч байсан. ,,,,,,,,,,,,,,,,,, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн байхад “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээний 3.6-д заасан өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг өгөх үүргээ биелүүлэхгүй олон жил чирэгдүүлж ирсэн. Байрны гэрчилгээгээ гаргуулж авъя гэж их хөөцөлдсөн. Сүүлдээ компанийн захирал нь солигдсон гээд гэрчилгээ гаргаж өгөх асуудал зогссон. Ингээд арга буюу шүүхэд хандаж өмчлөгчөөр тогтоолгох гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,гэж хүний нэр дээр бидний худалдан аваад амьдарч байгаа байрны өмчлөлийн гэрчилгээ гарсныг мэдлээ. Энэ талаар “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК бидэнд мэдэгдээгүй, мөн ,,,,,,,,,,,,,,,,,нь ч мэдэгдээгүй.

4.3. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлж талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Бидний хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ анхдагч, хүчин төгөлдөр гэрээ байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй юм.

4.4. “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай хийсэн гэрээ хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно”, мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч давуу эрхтэй” гэж заасантай нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба хэргийг зөв шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж, гуравдагч этгээд “хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,гаас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол 10а байрны 6 давхрын, 23 тоот 59,84 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасанд, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,гаас “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2016.11.28-ны өдрийн 92 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, ,,,,,,,,,,,,,,,,,,г орон сууцаас албадан гаргуулах бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг болон гуравдагч этгээдийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, ,,,,,,,,,,,,,,,,,,г орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулжээ.

8. Нэхэмжлэгчээс “...Миний бие 2014.11.17-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай ... 45,430,000 төгрөгийн үнэ бүхий Ласти хотхоны ... А блок 2 давхрын 5 тоот 41.3 м.кв талбайтай 1 өрөө байрыг авахаар 36 дугаартай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн. 2016 онд уг барилга ашиглалтад орох үед талбайг томсгох шаардлага гарсан тул тус компанитай харилцан тохиролцож 2016.11.28-ны өдөр 92 дугаартай шинэчилсэн гэрээгээр А блок 6 давхрын 23 тоот 59.8 м.кв талбайтай 2 өрөө байр болгон зөрүү төлбөрийг тус компанийн дансанд шилжүүлж, гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээний 3.6 дахь заалтыг зөрчин одоог хүртэл уг байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэнд,

хариуцагчаас “... Нэхэмжлэгч нь 2014.11.17-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай орон сууц захиалан бариулах 36 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд 2016.01.28-ны өдөр шинэчилж 92 дугаартай гэрээгээр 59.8 м.кв 2 өрөө орон сууц болгож, төлбөрийг 100 хувь төлсөн... Энэ айл 2017 онд уг байранд анхны оршин суугчаар орсон байдаг. Компани 3 хөрөнгө оруулагчтай, хөрөнгө оруулагч нар өмчөө хуваасан. Иргэн ,,,,,,,,,,,,,,,,,гийн нэр дээр 43 айлын орон сууц хуваарилагдсан, энэ хуваарилалтад иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,гийн 23 тоот орон сууц багтсан байна...” гэсэн тайлбар өгсөн,

гуравдагч этгээдээс “...2014.12.22-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ... 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон...  “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсан учраас тус компанийн өөрийнх нь гаргасан саналыг үндэслэж ... 2016.03.11-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж барьцааны гэрээг байгуулсан. Хариуцагч нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д заасан заалт, гэрээний холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж ,,,,,,,,,,,,,,,,,тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь хууль бус тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,

бие даасан шаардлагадаа “...хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн боловч зөвшөөрөл авалгүйгээр ,,,,,,,,,,,,,,,,,,тай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна... ,,,,,,,,,,,,,,,,,, өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, өмчлөх эрх маань зөрчигдөж байгаа тул хүсэлтийг хангаж өгнө үү...” гэсэнд,

нэхэмжлэгч “... анх “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2014.11.17-ны өдөр орон сууц захиалан бариулах 36 дугаартай гэрээг байгуулсан... Нэхэмжлэгчийн орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр байхад өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад барьцаалсан барьцааны гэрээ нь цаг хугацааны хувьд сүүлд хийгдсэн, хууль бус гэж үзэж байгаа учраас гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй...” гэж,

хариуцагч “...анхдагч гэрээг ,,,,,,,,,,,,,,,,,, манай компанитай хийсэн учраас хүчин төгөлдөр юм. Иймд гуравдагч этгээдийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж тус тус маргажээ.

9. Хэргийн үйл баримтаас үзвэл,

9.1. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд 2014.11.17-ны өдөр 36 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгч 41,3 м.кв 1 өрөө орон сууцыг 45,430,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, төлбөрөө төлсөн.

9.2. Нэхэмжлэгч байраа томсгох зорилгоор 2016.11.28-ны өдөр хариуцагчтай 92 дугаартай гэрээ байгуулж, 54,8 м.кв 2 өрөө (маргаан бүхий) орон сууцыг 80,730,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, үнийн зөрүү 25,029,000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн.   

9.3. Хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд 2014.12.22-ны өдөр 01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, хөрөнгө оруулагч буюу гуравдагч этгээдээс орон сууцны барилгад 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулсан орлогоос хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг эхний ээлжинд авахаар харилцан тохиролцсон.

9.4. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талууд 2015.03.31-нд 02 дугаартай гэрээгээр сунгасан, улмаар 2016.03.11-ний өдөр тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, 2016.04.11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүний дотор нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцыг барьцаалсан.

9.5. Гуравдагч этгээд нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсанаар талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсаныг тус шүүхийн шүүгчийн 2017.08.30-ны өдрийн захирамжаар баталсан.

9.6. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2018.05.08-ны өдөр хариуцагч төлбөртөө 44 айлын орон сууцыг гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,гийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрснөөр 2019.02.21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, үүний дотор маргаан бүхий орон сууц орсон байна.

10. Гэтэл анхан шатны шүүх “...талуудын хооронд 2016.11.28-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдах үед орон сууцны барилга нь 50 хувийн гүйцэтгэлтэйгээр “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан... гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаар төлбөрт 44 айлын орон сууцыг өмчлөлдөө авсан үйл явдал нь ,,,,,,,,,,,,,,,,,,гийн дээрх компанитай (хариуцагчтай) байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс хожим болжээ... ,,,,,,,,,,,,,,,,,нь 2019.02.21-ний өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг үндэслэн нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй...” хэмээн хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

11. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж “... “,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК барьцаанд байгаа өмчлөлийн зүйлээ бусдын өмчлөлд буюу 2016.11.28-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэхэд барьцаанд байгаа энэхүү нөхцөл саад болохгүй... Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах эрхээ эдлэх нөхцөл бүрддэг. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд хийгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар өмнөх өмчлөгч “,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,”ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болж, маргааны зүйл болох орон сууц ,,,,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлд шилжсэн байх тул нэхэмжлэгчийн ...орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэлгүй...” хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий юм.

12. Тодруулбал, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”. Иймд, хэдийгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг цаг хугацааны хувьд гуравдагч этгээдийн өмчлөх эрх үүсэхээс өмнө худалдан авсан боловч, түүнд өмчлөх эрх шилжээгүй (улсын бүртгэлд бүртгүүлээгүй) байх тул зөвхөн “худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тухайн орон сууцыг эзэмшиж байсан” гэх үйл баримт нь дангаараа гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчид худалдах “үүргийн хэлцэл” хийсэн боловч түүнд өмчлөх эрхийг шилжүүлэлгүйгээр гэрээний үүргээ зөрчин гуравдагч этгээдтэй “өмчийн хэлцэл” хийсэн тул нэхэмжлэгчийн “баталгаажаагүй эрх” нь гуравдагч этгээдийн “баталгаажсан эрх”-ийг үгүйсгэж чадахгүй юм.

13. Иймд, “... “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай хийсэн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно.”, мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч давуу эрхтэй” гэж заасантай нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй... байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Түүнчлэн, гуравдагч этгээдээс гаргасан “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2016.11.28-ны өдрийн 92 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдэл адилхан байхад “... Бидний хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ анхдагч, хүчин төгөлдөр гэрээ байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй…” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол (Тодорхойлох хэсгийн 4.3) ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

15. Дээр дурдсанаар нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч гэрээний үүргээ зөрчиж гуравдагч этгээдэд маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байх тул тэрээр хариуцагчаас гэрээний үүргээ өөр байдлаар биелүүлэхийг юм уу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

16. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 580,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

                                                  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД