| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2019/01251/И |
| Дугаар | 143 |
| Огноо | 2020-01-30 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 143
| 2020 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 135/ШШ2020/00143 | *******-******* ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/01251/и
*******-******* ******* ******* Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-******* аймгийн ******* сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 234 тоотод оршин суух овогт гийн *******ийн нэхэмжлэлтэй,
иуцагч: *******-******* ******* ******* ******* ******* ******* *******т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг Байгалмаа гэгчид зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, зээл авч өгсөн бөгөөд Байгалмаа нь зээлээ төлөөгүйн улмаас миний нэр дээр 19,189,008 төгрөгийн төлбөр гарсан. Энэ ******* дээр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд миний өмчлөлийн ******* сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 234 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн байгаа боловч миний орон сууцыг 32,518,628 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн байгаад гомдолтой байна. Иймд тус үнэлгээг хүчингүйд тооцож, дахин үнэлгээ гаргуулж өгнө үү гэв.
иуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-******* ******* ******* Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 455 дугаартай *******ээр Ц.*******ээс 19,189,008 төгрөг гаргуулж, Газар капитал ББСБ-д олгохоор *******лэсэн. Төлбөр төлөгч Ц.******* нь шүүхийн *******ийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн *******т үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Ү- дугаартай, *******-******* аймгийн ******* сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ** тоотод байрлах 18.0 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад Ц.******* нь үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч Газар капитал ББСБ 28,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн. Талууд үнийн санал тохиролцоогүй тул ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг 2019 оны 11 сарын 11-ний өдөр талуудад мэдэгдэн, тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. Шийдвэр ******* ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд ******* ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа ******* шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Ц.******* нь *******-******* ******* ******* ******* ******* ******* *******т холбогдуулан, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай шаардлага гаргасныг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэлээ.
Нэг. ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байна.
Гомдол гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбарыг хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд энэхүү хуулбар дээр 2019 оны 11 сарын 21-ний өдөр хуулбарлан өгөв гэсэн ******* гүйцэтгэгчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэхүү ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл хийсэн огноогоор тооцож, шүүх 2019 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан Ц.*******ийн гомдлыг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан болно.
Гэтэл шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл, талуудын тайлбараар гомдол гаргагч Ц.*******т 2019 оны 11 сарын 06-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланг 2019 оны 11 сарын 12-ны өдөр танилцуулсан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл үнэлгээний тайлантай танилцуулсан ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр Ц.******* нь танилцлаа. Гомдлоо шүүхэд гаргая 2019.11.12, 10 цаг 10 минут гэж тэмдэглэж гарын үсгээ зурсан байна.
Гомдол гаргагч Ц.******* нь хөрөнгийн үнэлгээний тайлантай 2019 оны 11 сарын 12-ны өдөр танилцсан байх боловч шүүхэд гомдлоо 2019 оны 11 сарын 28-ны өдөр гаргасан байгаа нь ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
Хоёр. *******-******* ******* ******* Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 455 дугаар *******, *******-******* аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 56 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 001/ХТ2018/01527 дугаартай тогтоолоор Ц.*******ээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар 19,189,008 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 324,095 төгрөг гаргуулж, Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгохоор, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ц.******* нь 19,189,008 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******-******* аймгийн ******* сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, ** тоот хаягт байрлах 18,0 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс 19,189,008 төгрөгийг хангуулахаар *******лэж, ******* хуудас бичигдсэний дагуу шүүхийн ******* ******* ажиллагаа явагдаж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 5468 дугаартай ******* *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 816 дугаартай ******* хуудас, 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 19070106 дугаартай ******* ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.
*******-******* ******* ******* Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 455 дугаар *******, *******-******* аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 56 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 001/ХТ2018/01527 дугаартай тогтоолыг талууд нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй боловч тэдгээрт үндэслэн бичигдсэн шүүхийн *******ийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, ******* хуудас хэрэгт авагдсан, талууд дээрх баримтын талаар маргахгүй гэсэн болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан *******-******* ******* ******* ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгчийн 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 19070106/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 19070106/03 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус тус Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, *******-******* аймгийн ******* сумын 10 дугаар баг,*** тоот хаягт байрлах 18,0 мкв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, улмаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.******* үнийн санал өгөөгүй болох нь эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолууд, ******* гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлээр 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 2019/22 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч томилсны дагуу Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн ҮХХ/319-37 дугаартай үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 32,518,628 төгрөгөөр үнэлжээ.
Ийнхүү хариуцагч байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгох ажиллагааг ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явуулсан байх бөгөөд үнэлгээний талаар талууд харилцан тохиролцоогүй тул дээрх хуульд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагааг хариуцагч байгуулага хийсэн нь хуульд нийцсэн байна.
Гомдол гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ дээр дурдсан орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү доогуур үнэлсэн гэх ямар үндэслэл байгаагаа тодорхойлж чадаагүй бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйийн 25.2.2-т тус тус зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд гомдол гаргагч Ц.******* нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дээрх үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ц.*******ийн *******-******* ******* ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан Ц.*******ийн *******-******* ******* ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч *******ийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар *******ийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ