Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2020/00568

 

 

 

 

 

 

  2020           02              13                                                 184/ШШ2020/00568                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК /рд:2/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Т” ХХК /рд:5/,

Хариуцагч: О.Ш /рд:/ нарт холбогдох

Гэрээний үүрэгт 10,470,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1580/,  хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч О.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 259/, гэрч Ш.Ою, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АОӨЭ” ХХК-ийн менежер Ш.Оюун, “Т” ХХКХХК-ийн захирал О.Ш нар нь 2017 оны 5 дугаар сарын 01-ны өдөр 03 дугаартай ажлын байр түрээслэх гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Улаанбаатар БҮК-2-ийн хашаанд байрлах агуулах, гражийн зориулалттай 1 давхар тоосгон барилгын 144 м.кв талбайг 2017 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн “Т” ХХКХХК-д эзэмшүүлж, барилгын материал хадгалалтын зориулалтаар ашиглуулахаар гэрээг хийсэн. Гэрээгээр талбайн хөлсийг нэг сарын 600,000 төгрөгөөр, өвлийн улиралд 10 дугаар сарын 1-ны өдрөөс 4 дүгээр сарын 01-ны хооронд нэг сарын 100,000 төгрөгийн халаалтын хөлс /гэрээний 1.3 дахь заалт/ төлөхөөр харилцан тохиролцож, сар бүрийн 10-ны дотор түрээслүүлэгчид бэлнээр буюу дансаар /Голомт банкны 1801062383 тоот дансанд/ төлөхөөр заасан. Гэвч түрээслэгч “Т” ХХКболон иргэн О.Ш нар нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар түрээслэгч “А” ХХКтүрээсийн төлбөрөөс 5,800,000 төгрөгийг төлсөн. “А” ХХКтөлөх түрээсийн төлбөр 2017 онд 4,800,000 төгрөг /600,000х3 сар/, халаалтын хөлс 300,000 төгрөг /100,000х3 сар/, 2018 онд 7,200,000 төгрөг /600,000х12 сар/, халаалтын хөлс 600,000 төгрөг /100,000х6 сар/, 2019 онд 3,000,000 төгрөг /600,000х5 сар/, халаалтын хөлс 300,000 төгрөг /100,000х3 сар/ Нийт 15,000,000+1,200,000=16,200,000 төгрөг. “Т” ХХКзахирал О.Шгээс “А” ХХК төлсөн түрээсийн төлбөр 217 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 700,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 онд бэлнээр 2,000,000 төгрөг нийт 5,800,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 16,200,000-5,800,000=10,400,000 төгрөг. Иймд бусад хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 10,400,000 төгрөг, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай захирамжийн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 10,470,200 төгрөгийг түрээслэгч “Таван Эрдэнэ Фүүд” ХХК болон иргэн О.Ш нараас гаргуулж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал эхний жилийн төлбөрийг зөвшөөрөөд үлдэх хугацааны төлбөрийг зөвшөөрөхгүй байх шиг байна. Иргэний хуулийн 326.1-д “Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй.”, 326.2-т “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж заасны дагуу түрээсэлсэн агуулахаа буцаан өгөөгүй байснаас 1 жил гаруй хугацаа өнгөрсөн тул учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг шаардаж байгаа юм. Гэрээний 3.6-д “Гэрээний хугацаа дуусгавар болсон буюу гэрээг цуцалсны дараа түрээслэн авсан байр, эд хөрөнгийг Түрээслүүлэгчид хүлээлгэн өгнө” гэсэн үүргийг түрээслэгч биелүүлээгүй тул манайх хэтэрсэн хугацааны төлбөрийг шаардаж байгаа юм гэв.  

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч О.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ агуулахыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн гэрээ хийж түрээсэлсэн нь үнэн. Нэг жилийн дараа гэрээ хийсэн Ш.Оюунтай очиж уулзаад агуулахаа хүлээлгэж өгье гэсэн. Тэр мөнгөө өгч дуусгаад агуулахаас юмаа аваарай гэж хэлсэн. Би агуулахаас ихэнх зүйлээ авсан байсан. Үлдсэн зүйл нь нэхэмжлэгч талаас өгсөн зураг дээр байгаа хөрөө, юм наадаг төхөөрөмж байгаа. Эдгээр нь агуулахад их зай эзлэхгүй. Өөр хүмүүст түрээсэлж болох л байсан. Агуулахад үлдсэн зүйлээ би өөрөө очиж авч чадахгүй байсан тул 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр танил Ганбатыг явуулж авахуулсан нь үнэн. Тэгээд агуулахын түлхүүрийг өгсөн. Нэг жилийн түрээсийн төлбөрөөс 1,800,000 төгрөг үлдсэн. Үүнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин гэрээгээ цуцалъя гээд байхад цуцлахгүй байж байгаад ийм их мөнгө нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Гол нь нэхээд буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан бол гэрээний хугацаа дууссан, энэ тухайгаа Ш.Оюунд хэлсэн. Ш.Оюун үлдсэн мөнгөө өгөөд юмаа аваарай гэхээр нь мөнгө олдохгүй байгаад удсан тал бий. Хугацаа дууссанаас хойш гарсан зардлыг хариуцахгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Т” ХХКнь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Улаанбаатар БҮК-2-ийн хашаанд байрлах үйлдвэрийн зориулалттай ажлын байрыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар түрээслэн ашиглахаар тохиролцож “АОӨЭ" ХХК түүнийг төлөөлөн тус компанид менежер ажилтай С.Оюунтай 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх 03 дугаар гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш түрээсийн төлбөрийг сар сард нь хийгээгүй ч гэсэн дараагийн сард нь нөхөж төлөөд явдаг байсан. Гэрээний хугацаа дуусахад 2018 оны 5 дугаар сард тухайн байрыг түрээслэхгүй, гэрээнээс татгалзах талаараа тус компанийн менежер Ш.Оюунд амаар мэдэгдсэн. Уг нь Иргэний хуулийн 204.1-д заасны дагуу гэрээнээс цуцлах санал гаргаагүй тал нь гэрээнээс татгалзах хугацааг тогтоох ёстой. Гэтэл өөрсдөө ямар ч хариу өгөөгүй. Мөн анх энэ агуулахыг хүлээж авахдаа акт үйлдэн хүлээн аваагүй тул заавал акт үйлдэн хүлээлгэн өгөх шаардлагагүй. Иргэний хуулийн 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ.” гэж заасан байдаг. Гэтэл түрээслэгч агуулахад хадгалуулсны үр шимийг хүртээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХКнь хариуцагч “Т” ХХКО.Ш нарт холбогдуулан 10,470,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 1,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.

“А” ХХКболон “Т” ХХКнь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 3 тоот “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулж, гэрээгээр “А” ХХК Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БҮК-2-ын хашаанд байрлах агуулахын байрны 144 м.кв талбайг нэг жилийн хугацаагаар “Т” ХХКХХК-ийн эзэмшилд шилжүүлж, хариу төлбөрт нэг сард 600,000 төгрөг, өвлийн улиралд буюу 10 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд халаалтын хөлсөнд нэг сарын 100,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх6-8/

Талуудын байгуулсан гэрээ, гаргасан тайлбараас үзэхэд “А” ХХКболон “Т” ХХКХХК-ийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Харин “А” ХХКболон О.Ш нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул О.Ш нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх боломжгүй. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар иргэн, хуулийн этгээд нь тусдаа бие заасан иргэний эрх зүйн харилцааны оролцогч ба хэдийгээр О.Ш нь “Т” ХХКХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх боловч тэрээр компанийн үүргийг хариуцахгүй. Иймээс О.Шд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.    

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар 318.4-т заажээ. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн 0023669 дугаар улсын бүртгэлийн Ү-2205016884 тоот Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Байшин үйлдвэрлэх 2 дугаар комбинатын хашаанд байршилтай агуулах, гараашийн зориулалттай 1 давхар тоосгон барилгын гэрчилгээ болон талуудын тайлбараас үзэхэд түрээсийн гэрээний зүйл болох 144 м.кв талбай нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгө биш байх түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан байна. /хх10/ Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч агуулахыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, өөрийн эд зүйлийг агуулахаас 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр суллан авсан үйл баримтад маргаагүй байна. Харин гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулсан тул энэ хугацааны төлбөрийг төлнө, гэрээнээс татгалзах саналыг удаа дараа гаргасан боловч түрээслүүлэгч хариу өгөөгүй, агуулахад хадгалсан зүйл зай эзлэхгүй тул бусдад түрээслүүлэх боломжтой байсан хэмээн татгалзлаа үндэслэжээ.

Талуудын байгуулсан гэрээний 1.1-д гэрээний хугацааг нэг жил байхаар тогтоож, хугацаа сунгагдах нөхцөлийг гэрээнд тусгаагүй байна. Тохирсон нөхцөлөөс үзэхэд гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дууссан байх тул нэхэмжлэгч энэ хугацаан дах түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэг жилийн түрээсийн төлбөр, халаалтын хөлс 7,800,000 төгрөг ба нэхэмжлэгч уг хугацаанд хамаарах 2,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 6,000,000 төгрөгийг төлсөн, 1,800,000 төгрөг үлдсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй. Иймээс хариуцагчаас нэг жилийн хугацаанд ногдох түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 2,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч “Т”-ийн төлөөлөгч О.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт “өөрийн тоног төхөөрөмж, эд зүйлийг н.Ганбат гэх хүнийг явуулж агуулахаас 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр авч, түлхүүрийг өгсөн. . . энэ хүртэл хугацаанд агуулахын түлхүүрийг өгөөгүй” гэснээс дүгнэхэд хариуцагч агуулахад өөрийн эд зүйлсээ хадгалан 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ашигласан байна. Гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч агуулахыг 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ашигласан тул хариуцагчийг түрээсийн төлбөрийн хэмжээгээр хөрөнгөжсөн, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн хэмжээгээр орлого буурсан гэж үзнэ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хоорондын үүрэг хожим дуусгавар болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул дээрх хугацаанд хамаарах 13 сарын түрээсийн төлбөр 7,800,000 төгрөг, халаалтын төлбөр 600,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирлыг нөхөн төлөхийг мөн шаардах эрхтэйг заасан тул түрээсийн гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдүүлэхээр хариуцагч “Т” ХХКХХК-ийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Т” ХХКХХК-аас нийт 10,470,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “А” ХХКолгож, хариуцагч О.Шд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Т” ХХКХХК-аас нийт 10,470,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “А” ХХКолгож, хариуцагч О.Шд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 182,000 төгрөгийг улсын орлогод үлдээн, дутуу төлсөн 473 төгрөгийг нөхөн төлүүлж, хариуцагчаас 182,473 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.НЯМСҮРЭН