Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 102/2019/03219/И |
Дугаар | 001/ХТ2022/00635 |
Огноо | 2022-05-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00635
“ **** **** ****” ХХК, ****- **** **** **** ****
/ **** ****/ нар **** нэхэмжлэлтэй
****ий хэргийн тухай
Монгол Улс **** Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхим **** тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нар **** бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналт **** шатны ****ий хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сар **** 16-ны өдрийн 102/ШШ2020/01214 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сар **** 03-ны өдрийн 1463 дугаар магадлалтай,
“ **** **** ****” ХХК, ****- **** **** **** **** / **** ****/ нар ****
нэхэмжлэлтэй,
****, ****, **** нарт холбогдох
Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, газр **** эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй ****ий хэргийг
Нэхэмжлэгч нар **** итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, М.Баяраа нар **** хамтран гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нар **** итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, М.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. “ **** **** ****” ХХК, ****- **** **** **** **** / **** ****/ нар нь ****, ****, **** нарт холбогдуулан 2014.01.17-ны өдрийн “ЧСМО” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, “ЧСМО” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “ЧСМО” ХХК-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45а хаягт байршилтай, нэгж талбар **** 1331704678 дугаартай, 4.436 м.кв талбай бүхий газр ****, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45б хаягт байршилтай, нэгж талбар **** 1331704679 дугаартай, 7.888 м.кв талбай бүхий газр ****, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45в хаягт байршилтай, нэгж талбар **** 1331704680 дугаартай, 2.448 м.кв талбай бүхий газр **** эзэмших эрх, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Улиастай 3а хэсэг 45 тоот хаягт байршилтай, эрхийн улс **** бүртгэлийн Ү-2204017897 дугаарт бүртгэлтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сар **** 16-ны өдрийн 102/ШШ2020/01214 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 205 дугаар зүйлийн 205.1-дзаасан үндэслэлгүй тул Г.Болдгэрэл, Б.Батмөнх нарт холбогдох 2014.01.17-ны өдрийн “ЧСМО” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, “ЧСМО” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, “ЧСМО” ХХК-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45а хаягт байршилтай, нэгж талбар **** 1331704678 дугаартай, 4.436 м.кв талбай бүхий газр ****, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45б хаягт байршилтай, нэгж талбар **** 1331704679 дугаартай, 7.888 м.кв талбай бүхий газр ****, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо 3а хэсэг Улиастай 45в хаягт байршилтай, нэгж талбар **** 1331704680 дугаартай, 2.448м.кв талбай бүхий газр **** эзэмших эрх, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо Улиастай 3а хэсэг 45 тоот хаягт байршилтай, эрхийн улс **** бүртгэлийн Ү-2204017897 дугаарт бүртгэлтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч **** **** / **** ****/, “ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч **** **** / **** ****/, “ **** **** ****” ХХК нь хариуцагч ****д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улс **** тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улс **** тэмдэгтийн хураамжид төлсөн 2,798,400 төгрөгийг улс **** орлогод үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сар **** 03-ны өдрийн 1463 дугаар магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сар **** 16-ны өдрийн 102/ШШ2020/01214 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар **** итгэмжлэгдсэн төлөөлөгч нар **** гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улс **** тэмдэгтийн хураамжид төлсөн 2,798,400 төгрөгийг улс **** орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгч нар **** итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, М.Баяраа нар хамтран хяналт **** журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан. Хариуцагч **** нь 2014.01.17-ны өдөр “ **** **** ****” ХХК-ийн өмчлөлийн “ЧСМО” ХХК-ийн нийт хувьцааг 500,000,000 төгрөгөөр худалдан авахаар хууран мэхэлж, өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авсны дараа “ **** **** ****” ХХК-нд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөлгүй, нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн. Уг компанийг худалдан авах нэрээр **** нь залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн асуудлаар 2016.12.14-ний өдөр **** **** / **** ****/ нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандан гомдол гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Прокурор **** газр **** 2019.05.02-ны өдрийн 520 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор “... ****ийн хохирогч **** **** / **** ****/-ээс “ЧСМО” ХХК-ийн эрхийг эзэмшлийн зүйл болох газар объект ****х нь хамт2014.01.17-ны өдөр гэрээ байгуулах замаар мэхлэн шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч яллагдагчаар татах боломжгүй болсон... үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4-т заасныг удирдлага болгон хэрэг бүртгэлтийн 201725010158 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасугай, хохирогч нь өөрт учирсан хохирлоо ****ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэж тогтоосон. Прокурор **** уг шийдвэрт хариуцагч **** нь гэм буруугийн талаар гомдол гаргаагүй бөгөөд 2014.01.17-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-гээр “ЧСМО” ХХК-ийн эрхийг хууран мэхлэх замаар шилжүүлэн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн болохыг анхан болон давж заалдах шатны шүүх нягтлан шалгаагүй, хууль зүйн үндэслэл болон шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу хэргийг сайтар нягтлан шалгаагүй. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг анхан шатны шүүх зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх үүнийг нягтлан шалгаагүй.
4.1. Хариуцагч тал шүүхэд нэг ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй байтал шүүх хариуцагчийн амаар өгсөн худал хуурмаг тайлбаруудад үндэслэж, таавр **** шинжтэй, хууль болон нотлох баримтад үндэслээгүй шийдвэрийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглээгүй. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд Чингэлтэй дүүргийн Прокурор **** газр **** 2019.05.02-ны өдрийн 520 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Зээлийн гэрээ, 3ээлийн гэрээ, “ЧСМО” ХХК-ийн эрх шилжүүлэх тооцоо, гэрч Д.Ариунболд **** “... **** **** **** / **** ****/-ээс “ЧСМО” ХХК-ийг 500,000,000 төгрөгөөр худалдаж авч байгаа гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Ариунболд **** “500 саяар худалдаж авч байгаа гэсэн” гэх мэдүүлэг, ****ийн “... **** **** / **** ****/ өөрийн хувийг надад зарахдаа 500,000,000 төгрөг гэж үнэлсэн” гэх мэдүүлэг, ****ийн “... **** **** / **** ****/ тэгсэн чинь компаниа 500,000,000 төгрөгөөр үнэлнэ гэсэн” гэх мэдүүлэг, **** **** / **** ****/-ийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг хуулийн дагуу үнэн зөвөөр бодитой үнэлж дүгнээгүй. **** **** / **** ****/, **** нар **** хооронд 2014.01,17-ны өдөр “ЧСМО” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх үзэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаагүй. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдл **** доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”гэж заасан.
4.2. Анхан шатны шүүх 2014.01.17-ны өдрийн “ЧСМО” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээний талаар “...хариу төлбөр болох гэрээний үнийг гэрээндээ заагаагүй” гэж үзсэн боловч “...хариу төлбөр төлөх үүрэгтэй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрөв” гэсэн нь хариуцагчийн ямар тайлбарт үндэслэсэн, ямар төлбөрийн талаар ийм дүгнэлт хийснийг шийдвэртээ заагаагүй нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн материалд үндэслээгүй шийдвэр гаргасныг нотолно. Хариуцагч **** нь “ **** **** ****” ХХК-аас “ЧСМО” ХХК-ийг яг хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа “Эзу транс ” ХХК-ийн өр болох 123,000 ам.доллар **** өрийг төлсөн эсэх талаар огт тайлбарладаггүй, түүнчлэн уг компанийг анх худалдан авсан 500 сая төгрөгийн үнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх талууд **** гэрээний үнийг хөндлөнгөөс 210,000 ам.доллар хэмээн тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т заасан гэрээний гол нөхцөлийн талаар хариуцагч **** тохироогүй, гэрээний үнийн талаарх худалдагчийн саналыг анхнаасаа зөвшөөрөөгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасан гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй. 2012-2013 онд **** **** / **** ****/-д өгсөн 100,000 ам.долларыг 2014 онд “ **** **** ****” ХХК-аас “ЧСМО” ХХК-ийг **** худалдан авсан төлбөрийн хэсэг гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийсэн. **** **** / **** ****/ нь өмнө хариуцагч ****, гэрч Д.Ариунболд нартай гадаад **** хөрөнгө оруулалттай “Эзу транс” ХХК-ийг хамтран байгуулж, 2007 оноос эхлэн хариуцагч ****д удаа дараа зээлээр мөнгө өгч 123,000 ам.долларыг зээлж өгсөн байсан. ****ээс **** **** / **** ****/-д 2012.10.28-ны өдөр шилжүүлсэн 20,000 ам.доллар, 2012.11.29-ний өдөр 30,000 ам.доллар, 2013.01,22-ны өдөр 50,000 ам.доллар **** баримт **** талаар шүүх авч үзэхдээ ****ийн дээрх баримтуудаас хойш хийсэн 2013.07.09-ний өдрийн “ЧСМО” ХХК-ийн эрх шилжүүлэх тооцоо, 2014.01.17-ны өдрийн зээлийн гэрээ, 2014.04.07-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг **** нь ямар зорилгоор байгуулж гар **** үсэг зурсан болохыг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар нягтлан хянаагүй, дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл шүүх хэрэгт авагдсан дээрх 10 төрлийн нотлох баримтуудыг анхаарч үзэхгүйгээр хариуцагч ****ийн шилжүүлсэн 123,000 ам.долларыг зөвхөн “ЧСМО” ХХК-тай холбоотой мэтээр хэт нэг талыг барьсан дүгнэлт хийснээр ****ээс 100,000 ам.долларыг “Эзу транс” ХХК-ийн өр төлбөрт авсан асуудлыг орхигдуулж, шийдвэр гаргасан нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэснийг зөрчсөн. Анхан шатны шүүх “...талууд **** хооронд “ЧСМО” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээний тохиролцоо 2012 онд хийгдсэн, компанийн эрхийг хуульд заасан журм **** дагуу шилжүүлэх зорилгоор гэрээг 2014.01.17-ны өдөр бичгээр хийж баталгаажуулсан гэж үзэв.” гэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Учир нь ****ээс **** **** / **** ****/ рүү 2012.10.28-2013.01.22-ны өдрийн хооронд мөнгө шилжүүлэхдээ “газр **** төлбөр” гэсэн утгаар шилжүүлснийг жил гаруйн дараах үйл явдалтай шууд холбож, 2014.01.17-ны өдрийн “ЧСМО” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг нэг жилийн өмнө урьдчилан байгуулсан мэт, “ **** **** ****” ХХК түүнийг зөвшөөрсөн мэтээр үзэх нь дэндүү өрөөсгөл, хэт нэг талыг барьсан, хариуцагчийн дан ганц аман тайлбарт үндэслэсэн гэж үзнэ. “газр **** төлбөр” гэж бичих нь зөвхөн ****ийн санаа зорилгоор хийгдсэн, зөвхөн мөнгө шилжүүлэгчээс хамаарсан үйлдэл болохыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаараагүй нь буруу юм.
4.3. Хариуцагч **** нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ОХУ уруу хил нэвтэрч гараад, буцаж ирэхгүй байсаар гэмт хэргийг шалгах хөөн хэлэлцэх хугацааг зориуд дуусгасан байдаг бөгөөд энэ үедээ “ЧСМО” ХХК-ийн хувьцааг 2019.03.18-ны өдөр БНХАУ-д очиж өөрийн эхнэр ****д итгэмжлэл олгон хамаатны дүү болох **** ****ийн нэр дээр, **** нь 2019.03.22-ны өдөр **** Б.Мөнхтулг **** нэр дээр буцааж, **** нь 2019.10.07-ны өдөр буцааж ****ийн нэр дээр тус тус бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хэлцэл хийсэн байдаг. Нэхэмжлэгч нь “ЧСМО” ХХК-тай холбоотой дээрх 2019.03.18-ны өдрийн гэрээ, 2019.03.22-ны өдрийн гэрээ, 2019.10.07-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох бие даасан нэхэмжлэлийн шаардлагуудыг нэмж гаргасан. Үүнийг анхан шатны шүүхээс гомдол гаргах эрхгүй захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээ “нэхэмжлэлийн шаардлаг **** үндэслэл” гэж буруу дүгнэж шийдвэрлэсэн ба үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, буруу дүгнэсэн. Уг нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч болон нэхэмжлэлийн шаардлаг **** зүйлээрээ анхны нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа нэхэмжлэл болж байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч нар **** итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, М.Баяраа нар **** хамтран гаргасан “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан...” гэсэн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч “ **** **** ****” ХХК, ****- **** **** **** **** / **** ****/ нар нэхэмжлэлийн шаардлаг **** үндэслэлээ “...”2014.01.17-ны өдрийн “ЧСМО” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, “ЧСМО” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “ЧСМО” ХХК-ийн эрх болон 100 хувийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3а хэсэг Улиастай 45а хаягт байршилтай, нэгж талбар **** 1331704678 дугаартай, 443 м.кв талбай бүхий газр ****, мөн хорооны мөн хэсгийн 45б хаягт байршилтай нэгж талбар **** 1331704679 дугаартай, 7888 м.кв талбай бүхий газр ****, 45в хаягт байршилтай, нэгж талбар **** 13311704680 дугаартай 2448 м.кв талбай бүхий газр **** эзэмших эрх, мөн 45 хаягт байршилтай эрхийн улс **** бүртгэлийн Ү-2204017897 дугаар бүртгэлтэй, хувийн орон сууцны зориулалттай 58.4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мөнхтулгад холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан...” гэх агуулгаар тодорхойлсон байна.
7. Хариуцагч нар **** өмгөөлөгч Б.Оюунбилэг “... **** нь уг төлбөрийг компанийн нэр дээрх 14.800 м.кв газрыг 210,000 орчим ам.доллараар үнэлж, 100,000 ам.долларыг төлсөн, үлдэгдэл төлбөр дээр талууд зээлийн гэрээ байгуулсан...” гэж мэтгэлцжээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан, түүнтэй холбоотой үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй тул хяналт **** шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
10. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэл ****дсэн нотлох баримт **** үндсэн дээр гаргах бөгөөддавж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэнэ.
Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна.
11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар **** үндэслэл, шалтгаан, тэдгээрийн агуулгыг зөв тодруулаагүйгээс хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, зарим үйл баримт **** талаар зохигчийг шүүхээс мэтгэлцүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал:
11.1. Зохигчийн хооронд 2014.01.17-ны өдөр “ЧСМО” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч ****- **** **** **** **** / **** ****/ нь компанийн 100 хувийн хувьцаа болон эрхийг ****д шилжүүлэх үүрэг хүлээсэн, гэрээнд үнийг тодорхойлоогүй боловч тус гэрээг хариу төлбөртэй гэрээ болохыг талууд хэн аль нь тайлбарласан, гэрээний дагуу ****- **** **** **** **** / **** ****/ нь компанийн хувьцаа болон эрхийг ****д шилжүүлж, уг шилжилтийг улс **** бүртгэлээр баталгаажуулж **** “ЧСМО” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн үйл баримт **** талаар талууд маргаагүй байх бөгөөд бичгийн баримтаар тогтоогджээ.
11.2. Нэхэмжлэгч нар дээрх гэрээний төлбөрийг **** төлөөгүй гэж маргаж, хариуцагчийн төлбөрөөс төлсөн гэх 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сар **** хооронд 100,000 ам.доллар, 2011.09.28-ны өдөр 48,840,000 төгрөг, 2011.10.10-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг,эдгээр нь “ЧСМО” ХХК-ийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээний төлбөр биш, “Эзу транс” ХХК-тай холбоотой төлбөр гэж мэтгэлцсэн байна.
11.3. Цагдаагийн байгууллагад **** “... ****- **** **** **** **** / **** ****/-ээс компанийг худалдан авахаар тохиролцож, 2012 оны 12 дугаар сар **** үед ****- **** **** **** **** / **** ****/-д 100,000 ам.долларыг төлсөн, үлдсэн 110,307 ам.долларыг төлөх гэхэд ханшийн өсөлтөөс болж хохиролтой болсон, **** **** анх компани авахад 87,000 ам.доллар оруулсан, компани авсны дараа ямар ч ажилд оролцоогүй, гарахдаа 100,000 ам.доллараа аваад гарсан...” гэж мэдүүлжээ.
11.4.Харин ****- **** **** **** **** / **** ****/ хохирогчоор “...2012 оны сүүлээр **** над руу 100,000 ам.долларыг 3 хувааж шилжүүлсэн. Би энэ мөнгийг өрөө өгч байна гэж ойлгосон. Гэтэл цагдаагийн газар өргөдөл гаргасны дараа дансны хуулгыг авахад мөнгөн шилжүүлгийн утга дээр газр **** төлбөр гээд биччихсэн байсныг мэдлээ. **** ярихдаа миний компанийг худалдаж авах үнийн дүнгийн тодорхой хувийг шилжүүлсэн гэж яриад байгаа юм байна. ...компанийг шилжүүлснээс хойш **** үндсэндээ надаас зугтсан, нэг ч төгрөг өгөөгүй. ...”ЧСМО” ХХК-ийн газрыг 100,000 ам.доллараар авсан мэтээр ойлголт төрүүлж залилан мэхэлж байна. ...100,000 ам.доллар нь “Эзу транс” компанитай холбоотой надад өгөх ёстой байсан 120,000 ам.доллар **** төлбөр гэж ойлгож байсан. ...”ЧСМО” ХХК, “Эзу транс” компаниуд **** төлбөртэй холбоотой нийлээд 242,500 ам.доллар нийт үлдэгдлийн талаар тооцоо нийлж гар **** үсэг зуралцсан. ...өгсөн 100,000 ам.доллар энэ 242,500 ам.доллар **** төлбөрт орохгүй. ...газр **** төлбөр гэсэн саналаар ийм утгаар шилжүүлсэн. Харин би бол өмнө нь зээлсэн 123,000 ам.доллараас төлж байна гэж ойлгосон...” гэж зөрүүтэй мэдүүлсэн байна.
11.5. Талууд **** хооронд “ЧСМО” ХХК болон “Эзутранс” ХХК-ийн эрх шилжүүлэх тооцоо гэсэн талууд **** гараар үйлдсэн 2013.07.09-ний өдрийн ****ийг 242,500 ам.доллар **** төлбөрийн үүрэгтэй болохыг баталгаажуулсан баримт авагдсан байна.
12. ****ээс газр **** төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн 2012.10.28-ны өдөр 20,000 ам.доллар, 2012.11.29-ний өдөр 30,000 ам.доллар, 2013.01.22-ны өдөр 50,000 ам.долларыг тус тус хүлээн авсан болохоо **** **** / **** ****/ хүлээн зөвшөөрсөн, **** **** / **** ****/, **** нар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө шилжүүлсэн мөнгийг юуны төлбөрт тооцсон талаар зөрүүтэй мэдүүлсэн байх тул шүүхээс 2014.01.17-ны өдөр гэрээ байгуулагдахаас өмнө нийт 100,000 ам.долларыг шилжүүлсэн нөхцөл байдал, энэ талаар талууд гэрээндээ тусгаагүй шалтгаан, уг мөнгө “ЧСМО” ХХК-ийн эрх шилжүүлсэн гэрээний төлбөр эсэхийг бүрэн тодруулах шаардлагатай.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлаг **** талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах юм.
13. Хариуцагч **** төлбөр төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй байж, 2019.03.18-ны өдрийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээгээр ****өд, **** 2019.03.22, 2019.03.25-ны өдрийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээний дагуу ****д, **** 2019.10.07-ны өдрийн хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээгээр ****өд тус тус “ЧСМО” ХХК-ийн100 хувь хувьцааг шилжүүлсэн нь 2014.01.17-ны өдрийн талууд **** хооронд байгуулсан гэрээний хүчинтэй байдалд нөлөөлөх эсэх талаар шүүхээс зохигчийг мэтгэлцүүлж, дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь учир дутагтай болжээ.
14. ****, ****, **** нар **** хооронд хамаарал бүхий ашиг сонирхл **** зөрчил байгаа эсэх, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхийг нягтлалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болсон байна.
Иймд хяналт **** шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.
15. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэт тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сар **** 16-ны өдрийн 102/ШШ2020/01214 дүгээршийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сар **** 03-ны өдрийн 1463 дугаармагадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээсхяналт **** журмаар гомдол гаргахдаа улс **** тэмдэгтийн хураамжид төлсөн 2,798,400төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД