Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 284

      2020 оны 01 сарын 20 өдөр

          Дугаар 102/ШШ2020/00284

                  Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Э.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баясгалан, Д.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э. Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 548 дугаартай шийдвэрээр Б.Дархантамирт 30,607,950 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гарснаас хойш төлбөр авагчид 10,000,000 орчим төгрөгийг төлчихөөд байгаа. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянгол дүүргийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч П.Баясгалан явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч П.Баясгалан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Э. Тгийн барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэл ирүүлсэн. Тус барьцаа хөрөнгө болох эрхийн Улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67 дугаар байрны 43 тоот, 38.4 мкв тус орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, худалдаа үйлчилгээний газрууддаа ойр, ашигтай байршилд байдаг бөгөөд одоо тус байрны үнэлгээ нь 1 м.кв нь доод тал нь 2,000,000- 2,500,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байдаг. Гэвч тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ямар аргачлал ашиглаж, ямар судалгаагаар тогтоосон нь тодорхойгүй байх бөгөөд төлбөр төлөгч Э. Тгийн эрх ашгийг зөрчиж, барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4/20979 тоот мэдэгдлээр мэдэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баясгалан шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 548 дугаартай шийдвэрээр Б.Дархантамирт 30,607,950 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э. Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоотод байрлах 38.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний баян модот” ХХК-г томилоход 61,356,200 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэхэд төлбөр төлөгч Э. Тгаас тус газарт хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар “хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй  тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай саналыг гаргаж болно гэж зааснаар хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл эсрэгээрээ шүүхэд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад байна. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

       ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э. Т нь хариуцагч “НШШГГ”-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00548 дугаартай шийдвэрээр хариуцагч Э.Т-аас30,307,950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Дархантамирт олгохоор шийдвэрлэжээ.

Улмаар тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2018/04591 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/00548 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 102/ГХ2018/00368 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч НШШГГ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай, 38.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, талуудаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад талууд тохиролцоонд хүрээгүй тул зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинжээчийг томилжээ.

Үүний дагуу шинжээч “Хөрөнгийн үнэлгээний Баян модот” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай, 38.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 61,356,200 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байх ба үндэслэлээ... Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, худалдаа үйлчилгээний газрууддаа ойр, ашигтай байршилд байдаг бөгөөд одоо тус байрны үнэлгээ нь 1 м.кв нь доод тал нь 2,000,000- 2,500,000 төгрөгний үнэлгээтэй байхад зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, ... үнэлгээ гаргахдаа судалгаа, баримтад үндэслээгүй ...” гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

“Хөрөнгийн үнэлгээний Баян модот” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртөгийн хандлагын арга, орлогын хандлагийн аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, судалгаа,баримтад үндэслээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  Н.Т-ийнөмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай, 38.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  61,356,200 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний Баян модот” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Э. Тгийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

                                                                                                                                ТОГТООХ нь:

            1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э. Тгийн хариуцагч НШШГГт  холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 67 дугаар байрны 43 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205033609 дугаартай, 38.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  61,356,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ЭНХЗАЯА