Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 176

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

   Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-6,******* 1, ХБны /РД: .........../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, *******, 10 дугаар байр, ******* тоотод оршин суух, М.Б/РД: ИИ0000/, А.Н/РД: ИВ000000/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ******* тоот, “ЖЗ” ХХК /РД: 000000/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс /16030/, *******, 8 дугаар байр, ******* тоотод оршин суух, М.Б/РД: ИЙ0000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 235.736.172,39 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Бгийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Ц.Шагдарсүрэн,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Ц.Шагдарсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Б, А.Н, М.Б, “ЖЗ” ХХК нар нь ХБтай 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө санхүүжүүлэх зориулалтын зээлийн гэрээгээр 300.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн барьцаанд М.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 10 дугаар байр, ******* тоотын 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22040*******147 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, М.Бгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, *******, 8 дугаар байр, ******* тоотын 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, мөн хариуцагч М.Бгийн өмчлөлийн ******* УНА улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг барьцаалсан.

Зээлдэгч нар нь үндсэн зээлд 163.219.988,58 төгрөг, зээлийн хүүнд 39.563.507,86 төгрөг, нийт 202.783.496,44 төгрөг төлсөн.

Мөн талууд 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ЗГ14/141-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулан зээлийн гэрээний хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан ба зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

Иймд хариуцагч А.Н, М.Б, “ЖЗ” ХХК нараас 20******* оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 136.780.011,******* төгрөг, зээлийн хүү 85.471.328,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.461.332,70 төгрөг, нотариатын зардал 23.500 төгрөг, нийт 235.736.172,39 төгрөгийг гаргуулж өгнө үү.

М.Б барьцаа хөрөнгийн өмчлөгч учраас хариуцагчаар татан оролцуулсан болно.

Хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд хариуцагч М.Бгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 10 дугаар байр, ******* тоотын 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22040*******147 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, М.Бгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, *******, 8 дугаар байр, ******* тоотын 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, мөн хариуцагч М.Бгийн өмчлөлийн ******* УНА улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Н, “ЖЗ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нар нь ХБтай зээлийн гэрээ байгуулан 300.000.000 төгрөгийн бизнесийн зээл авч зээлийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. 2016, 2017 онуудад бизнесийн орлого муудан зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болж алдагдалд орсон.

Би өөрийн өмчлөлийн 1 өрөө байрыг ХБны эдийн засагчийн шахалтаар 59.812.000 төгрөгөөр худалдсан бөгөөд надаас 59.000.000 төгрөг зээлийн төлбөрт авсан атлаа одоо 235.712.672 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Зээлийн төлбөрт нийт 202.783.496,44 төгрөг төлсөн. 59.000.000 төгрөг төлчихөөд 135.000.000 төгрөг үлдэхэд нь шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье, төлбөрийн чадваргүй боллоо гэдэг саналаа хүргүүлж байсан. Гэтэл 135.000.000 төгрөг нь 235.000.000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие өөрийн ах М.Бн ХБтай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ14/141 дүгээр гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс, *******, 8-1******* тоотод байрлах, улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Дээрхи зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай байсан бөгөөд энэ хугацаанд л үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалахыг зөвшөөрсөн.

Нөгөөтэйгүүр миний бие дээрх зээлийн гэрээг сунгах асуудлыг мэдээгүйгээр үл барам хугацааг сунгах асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дээрх гэрээнд гарын үсэг зураагүй болно.

Мөн барьцааны гэрээгээр дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болохоос зээлийн гэрээний дагуу зээлийг хамтран төлөх үүрэг хүлээгээгүй тул хамтран хариуцагчаар татахыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Иймд 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ14/141-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн М.Бгийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байна гэжээ.

Нэхэмжлэгч ХБны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Ц.Шагдарсүрэн нар сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нар ХБтай 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтын зээлийн гэрээ байгуулан 300.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээнд зээлдэгч нар гарын үсгээ зурсан.

М.Б нь барьцаа хөрөнгийн өмчлөгч учраас банк түүнийг хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд түүнээс зээлийн төлбөр нэхээгүй.

Зээлдэгч нартай 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ЗГ14/141-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулан зээлийн гэрээний хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан.

Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу М.Бгийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй гэв.

Хариуцагч А.Н, “ЖЗ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч М.Б сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нар нь ХБтай 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор 300.000.000 төгрөгийг 8 сарын хугацаатай зээлсэн.

2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан гэрээний хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБ нь хариуцагч М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 235.736.172,39 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч М.Б нь  2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

/20******* оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 136.780.011,*******  төгрөг, зээлийн хүү 85.471.328,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.461.332,70 төгрөг, нотариатын зардал 23.500 төгрөг, нийт 235.736.172,39 төгрөг/

            Зээлдэгч М.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Н, “ЖЗ” ХХК нар нь  ХБтай 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЗГ14/141 тоот зээлийн  гэрээ байгуулж эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар 300.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Уг зээлийн гэрээнд зээлдэгч М.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Н, “ЖЗ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Б нар гарын үсгээ зуран баталгаажуулжээ.

            /ХХ-ийн 13-15, 25-28, 131-133 дугаар тал/

ХБтай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ14/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.Б, М.Б нар 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр БГҮ14/141 тоот барьцааны гэрээ байгуулан М.Б нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 10 дугаар байр, ******* тоотын 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22040*******147 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө бүхий орон сууц, М.Б нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, *******, 8 дугаар байр, ******* тоотын 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, М.Б нь өөрийн өмчлөлийн  ******* УНА улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг тус тус барьцаалсан нь хэрэгт авагдсан 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

            Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

            /ХХ-ийн *******-25,  134-137 дугаар тал/

Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 10 дугаар байр, ******* тоотын 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22040*******147 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө бүхий орон сууц болон ******* УНА улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 маркийн авто машин нь хариуцагч М.Бн өмчлөлийнх болох нь,

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, *******, 8 дугаар байр, ******* тоотын 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө бүхий орон сууц хариуцагч М.Бгийн өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд болон тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 22-24 дүгээр тал/

            Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан ба зээлдүүлэгч ХБ нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлдэгчийн нэр дээр зээлийн данс нээн 300.000.000 төгрөгийн зээл олгосон байна.

            /ХХ-ийн 36-38 дугаар тал/

            Иймд ХБ болон хариуцагч А.Н, М.Б, “ЖЗ” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсжээ.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

Зээлдүүлэгч ХБ, зээлдэгч А.Н, М.Б, “ЖЗ” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

Зээлдэгч нар нь 2014 оны 7 дугаар сарын *******-ны өдөр үндсэн зээлэнд 1.971,31 төгрөг, зээлийн хүүнд 601,45 төгрөг,

2014 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээлийн хүүнд 4.4*******.028,69 төгрөг,

2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн хүүнд 4.*******0.000 төгрөг,

2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүүнд 785.655 төгрөг,

2014 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр зээлийн хүүнд 4.4*******.650 төгрөг,

2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн хүүнд 157.850 төгрөг,

2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үндсэн зээлэнд 337,07 төгрөг, зээлийн хүүнд 4.893.912,77 төгрөг,

 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн хүүнд 4.985.000 төгрөг,

2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээлэнд 98.481.238,17 төгрөг, зээлийн хүүнд 5.745.876,33 төгрөг,

2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 2.*******9.530,40 төгрөг,

2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үндсэн зээлэнд 1.401.907,63 +114.545,82 төгрөг, зээлийн хүүнд 5.414.704,59 төгрөг,

2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээлийн хүүнд 84.164,38+21.041,10 төгрөг,

2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээлэнд 4.007.988,58 төгрөг, зээлийн хүүнд 1.788.493,15 төгрөг тус тус төлсөн байна.

Үүнээс хойш зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй 9 сар, 2 хоног болсон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлбөрт 59.212.000 төгрөг төлөн уг хугацаанаас хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэлгүй 2 жил, 3 сар болсны дараагаар зээлдүүлэгч нь тэдгээрээс зээлийн гэрээний үүрэг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн дансны хуулга болон зээлийн тооцоололд тусгагджээ.

/ХХ-ийн 11, 37-38, 194-195, 231-232 дугаар тал/

 Зээлдэгч нар нь ндсэн зээлийн төлбөрт 163.219.988,58 төгрөг, зээлийн хүүнд 39.563.507,86 төгрөг, нийт 202.783.496,44 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

Зээлдэгч М.Б нь 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ сунгах, зээл төлөх эх үүсвэрийн талаарх мэдээлэлийг, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зээлийг төлөх талаарх, 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр болон 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус тус зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг гаргаж байжээ.

/ХХ-ийн 31-35 дугаар тал/

ХБ зээлдэгч А.Н, М.Б, “ЖЗ” ХХК нарыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардан 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 05176/199, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 05176/213 тоот шаардах хуудсуудыг өгч байсан байна.

/ХХ-ийн 29-30 дугаар тал/

Зээлдэгч нар 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч ХБ тэднээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй ба хариуцагч нар тодорхой хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй тул банк гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй”,

Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-т “.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 2*******.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ”,

Мөн талуудын хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, зохих ёсоор биелүүлэхийг шаардах”, 5.1.7-д “Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаарлах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч ХБ нь М.Б болон бусад буюу хамтран зээлдэгч А.Н, “ЖЗ” ХХК нараас зээлийг шаардах эрхтэй байна.  

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээ цуцлахтай холбоотой заалтыг тусгасан ба 6.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй”,

6.1.7-д “Зээлдэгч аливаа өр төлбөрөө хугацаанд нь төлөөгүй ...”, 6.1.8-д “Зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон... “ зэрэг үүргээ биелүүлээгүй тохиолдлуудад зээлдүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй байхад зээлдүүлэгч дээрхи эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй нилээдгүй хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээг аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал зээлдэгч нар 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зээлийн төлбөрт 5.796.481,73 төгрөг төлснөөс хойш зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй 9 сар, 2 хоног болсон ба үүний дараагаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлбөрт 59.212.000 төгрөг төлснөөс хойш гэрээний үүргээ гүйцэтгэлгүй 2 жил, 3 сар болсон байхад зээлдүүлэгч гэрээ болон хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэн зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс үүдэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгджээ.

Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 6 дугаар зүйлд заасан арга хэмжээг авалгүй, 20******* оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гарган хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна.

Иймд дээрх хугацаанд тооцсон зээлийн хүү 85.471.328,27 төгрөгийн тал хувь буюу *******.735.665 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.461.332,70 төгрөгийн тал хувь буюу 6.730.667 төгрөг, нийт 49.466.332 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрхээс үзэхэд хариуцагч М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нарын гүйцэтгэх ёстой үүрэг үндсэн зээл 136.780.011,******* төгрөг, зээлийн хүү *******.735.665 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.730.667 төгрөг, нийт *******6.246.343,******* төгрөг байна.

Зээлдэгч М.Б, барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу хариуцагч М.Б нарын зээлдүүлэгч ХБтай 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээний 1.1-д “Энэхүү гэрээгээр банк зээлдэгчийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан  ЗГ14/141 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, барьцааны зүйлийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг зохицуулна”,

1.4-т “Энэ гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байж зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлснээр дуусгавар болно” гэж заажээ.

Үүнээс дүгнэж үзэхэд хариуцагч М.Бгийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ14/141 тоот зээлийн гэрээний үргэлжлэх 1 жилийн хугацаанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

/ХХ-ийн *******-23, 131-133 дугаар тал/

 Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нараас нийт *******6.246.343,******* төгрөг гаргуулан ХБинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49.489.828,97 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон,

мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 10 дугаар байр, ******* тоотод байршилтай, 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22040*******147 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө бүхий орон сууц, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, *******, 8 дугаар байр, ******* тоотод байршилтай, 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууц, ******* УНА улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч М.Бгийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

  Уг гэрээгээр зээлдүүлэгч ХБ нь М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нартай 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 8 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл буюу 12 сарын хугацаагаар сунгасан гэжээ.

 /ХХ-ийн 16-17,  128-130 дугаар тал/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан ба 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заасан байна.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх заалт нь энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариат эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг Иргэний хуулийн ******* дугаар зүйлийн *******.10-д заасан шаардлагад хамаарахаас гадна зохих этгээдийн зөвшөөрөл олгогдоогүй тохиолдол хамаарна.

Хариуцагч М.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн барьцааны гэрээн дэх болон 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-н дэх гарын үсгүүд хариуцагч М.Бгийнх эсэх талаарх дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу Шүүхийн үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна.

/ХХ-ийн 105-127 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4030 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн барьцааны гэрээн дэх гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн М.Бгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна,

-Шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээн дээрх үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн М.Бгийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэжээ.

/ХХ-ийн 141-145 дугаар тал/

М.Бгийн ХБтай 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ ёсоор зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болох ба эс биелүүлсэн тохиолдолд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.

Мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан эсэх үйл баримт хүчин төгөлдөр эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргийн биелэлт хангагдана.

Иймд хариуцагч М.Бгийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.

“ЖЗ” ХХК-ийг ХБтай 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг байгуулах үед тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь М.Б байсан болох нь бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсоныг дурьдлаа.

/ХХ-ийн *******3-*******5 дугаар тал/

Хариуцагч М.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагч нарын өмгөөлөгч О.Баяржаргал нар нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 1******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон             

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нараас нийт *******6.246.343,******* төгрөг гаргуулан ХБинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 49.489.828,97 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХБны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.406.744 төгрөгийг болон хариуцагч М.Бгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нараас нийт 1.159.381 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХБинд олгосугай.

 

 3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Б, А.Н, “ЖЗ” ХХК нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Төгөл хус хотхон, 10 дугаар байр, ******* тоотод байршилтай, 135 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22040*******147 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө бүхий орон сууц, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэрийн баруун бүс 1, *******, 8 дугаар байр, ******* тоотод байршилтай, 140 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууц, ******* УНА улсын дугаартай, тоёота ланд круйзер 200 маркийн авто машиныг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ14/141-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч М.Бгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН