Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/00133

 

 

 

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/00133

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, тоотод оршин суух,   Ү  /РД: ........../, 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, ..........тоотод оршин суух, А  /РД:....../, /хууль ёсны төлөөлөгч төрсөн эх Б.Ү / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн тоотод оршин суух, Их Монгол овогт Э  /РД:ЧС64111017/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн тоотод оршин суух, Ам /РД: ......../,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн тоотод оршин суух,  Аж /РД: ......./ нарт холбогдох

 

С.А г А.Со гийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, Б.Ү г А.Со гийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, С.А , Б.Ү  нарыг А.Со гийн өвлөгдсөн эд хөрөнгө Баянзүрх дүүргийн ............-ийн 5-ын Б тоот Газрын гэрчилгээний дугаар ............дугаартай эзэмшил газар, Баянзүрх дүүргийн ............-ийн 5-ын Б тоот Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний ............дугаартай хувийн сууц, Сонгино хайрхан ............ тоот Үл хөдлөх /хөрөнгийн гэрчилгээний ............дугаартай хүнсний зоорь, /Сонгино хайрхан дүүргийн ............тоот Үл хөдлөх , хөрөнгийн гэрчилгээний ............дугаартай хүнсний зоорь, Хан-Уул дүүргийн ............тоот Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний ............ дугаартай орон сууц гражийн хамт, Чингэлтэй дүүргийн 8-р хороо Гэрэл төвийн зүүн талд байрлах газар Газар эзэмших л гэрчилгээний ............дугаартай газар, Сүхбаатар дүүргийн ............тоот Газар эзэмших эрхийн ............дугаартай газар, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар ............дугаартай байшин, Lexus LХ570 Улсын дугаар ...... арлын дугаар ............. бүхий авто машины хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдсөн хөрөнгүүдийн зах зээлийн үнээс хууль ёсны өвлөгчид ногдох хэсгийн үнэ 1,202,582,040 /нэг тэрбум хоёр зуун хоёр сая таван зуун наян хоёр мянга дөчин/ төгрөгийг хариуцагч Г.Э . С.Аж, С.Ам нараас гаргуулах, С.А , Б.Ү г Талийгаач А.Со гийн болох өвлөгдөх хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн .......... гудамжид байрлах зуслангийн эзэмшлийн нэгж тапбарын ............ дугаар бүхнй газрын газар эзэмших эрхнйн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, газар эзэмшигчээр С.А , Б.Ү г бүрттүүлэхийг хариуцагч нарт даалгах, С.А , Б.Ү г Талийгаач А.Со гийн өвлөгдөх хөрөнгө "С" ХХК /регистрийн дугаар:........ /-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ногдох хэсэг 40 хувийн хувьцаа болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт С ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даапгах, С.А , Б.Ү г Талийгаач А.Со гийн өвлөгдөх хөрөнгө И ХХК /регистрийн дугаар:......../-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ногдох хэсэг 40 хувийн хувьцаа болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах, С.А , Б.Ү г Тапийгаач А.Со гийн өвлөгдөх хөрөнгө Ц ХХК /регистрийн дугаар:........../-ийн х>уль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ногдох хэсэг 40 хувийн хувьцаа болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Са , өмгөөлөгч Ба , хариуцагч Г.Э , түүний өмгөөлөгч Н, хариуцагч С.Аж, хариуцагч С.Амын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү , гэрч Мө , О, Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Са  2019.12.09-ний өдрийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанд танилцуулахдаа: Б.Ү  2011 оны 11 дүгээр сард талийгаач А.Со тэй танилцаж дотно харилцаатай болж хамт амьдрах болсон. Хамтын амьдралтай байх хугацаанд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр С.А  гэх охинтой болсон. Миний нөхөр талийгаач А.Со  нь охиноо төрөхөд нь хамт байсан бөгөөд өөрөө өргөдөл гарган охиныхоо төрсний гэрчилгээг авч байсан.

А.Со  нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барж хүнд гарз тохиолдсон. Талийгаачтай нас барах хүртэл нь жаргал зовлонгоо хуваалцаж хамт амьдарч байсан. Мөн талийгаач А.Со тэй хамт амьдарч байсан, бидний дундаас охин С.А  нь төрж 2011 оны 12 дугаар сараас 2016 оны 12 сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан. Энэхүү үйл баримтын талаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1013 дугаар магадлалаар тогтоосон. Мөн хүүхдээ төрүүлснээс хойш миний бие ажил эрхлэх боломжгүй түүний асран халамжид байж байсан.

Б.Ү  би болон өөрийн охин С.А г төлөөлөн өв хүлээн авах тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн нотариатч С.Гэрэл /дугаар 84/-д 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус 2 удаа гаргасан байдаг бөгөөд өвлөх эрхийн маргаан байгаа учир өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, өвлөгдсөн болон өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар төрсөн охин С.А  хууль ёсны өвлөгч болно. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар Б.Ү  би А.Со гийн асран халамжид сүүлийн нэг жилийн хугацаанд байсан учир хууль ёсны өвлөгч болно.

Иймд талийгаач А.Со гийн төрсөн охин С.А  болон Б.Ү  намайг А.Со гийн хууль ёсны өвлөгчөөр тогтоох эхний шаардлагыг шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Г.Э , С.Ам, С.Аж нар нь 2017.10.19-нд Хан-Уул дүүргийн 325 дугаартай нотариатч Б.Б д хандан талийгаач А.Со гийн хөрөнгө болох Эрхийн Улсын бүртгэлийн ............дугаартай Баянзүрх дүүргийн................. тоот хувийн сууцыг 2017.10.19-ний өдрийн 21 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээгээр, газар эзэмших эрхийн ............дугаартай Баянзүрх дүүргийн .............. тоот газрын өмчлөх эрхийг 2017.10.19-ний өдрийн 16 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр, ............дугаартай СХД-ийн ......... тоот зоорийг 2017.10.19-ний өдрийн 19 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээгээр, ............дугаартай СХД-ийн 20 дугаар хороонд байрлах ......... зоорийг 2017.10.19-ны өдрийн 18 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр, ............ дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, .................. тоот орон сууцыг 2017.10.19-ний өдрийн 20 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр............. дугаартай Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн ............ тоот газар болон ............... дугаартай Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 дүтээр гудамжны ................. тоот хувийн сууцыг 2017.10.19-ний өдрийн 22 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр өөрсдийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж өвлөн авсан. Мөн Чингэлтэй дүүргийн 8-р хороо Гэрэл төвийн зүүн талд байрлах газар эрхийн улсын бүртгэлийн ............дугаар газар, Lexus LX570 маркын ............. улсын дугаар, ................ арлын дугаартай авто машиныг өвлөн авч өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн.

Дээрх хөрөнгүүдийг хариуцагч нар өвлөн авахдаа өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдсон гэдэг үндэслэлээр Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байдаг ба хууль ёсны өвлөгч төрсөн охин С.А , Б.Ү  намайг өвлөгдсөн хөрөнгөнд өмчлөгчөөр бүртгүүлээгүй, огт оролцуулаагүй ногдох хэсгийг олгоогүй өвлөх эрхийг маань зөрчсөн. Дээрх хөрөнгүүдэд нэгэнт өмчлөгчөөр хариуцагч нар бүртгүүлсэн байх тул ногдох хэсгийг мөнгөөр өвлөх эрхтэй байна. Дээрх өвлөгдсөн хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон бөгөөд Иргэний хуулийн 520.1, 520.1.1, 532.1-д заасны дагуу зах зээлийн үнэ цэнээс ногдох хэсгийн үнэ 1,202,582,040 /нэг тэрбум хоёр зуун хоёр сая таван зуун наян хоёр мянга дөчин/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд дээр дурдсан өвлөгдсөн хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр С.А , Б.Ү  нарыг тогтоож, тус хөрөнгүүдийн зах зээлийн үнээс ногдох хэсгийн үнэ 1,202,582,040 /нэг тэрбум хоёр зуун хоёр сая таван зуун наян хоёр мянга дөчин/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэж өгнө үү.

Иймд С.А , Б.Ү  нарыг А.Со гнйн өвлөгдөх хөрөнгө Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьт гудамжид байрлах зуслангнйн эзэмшлийн нэгж талбарын 18644327853828 дугаар бүхий газрын газар эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, газар эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Талийгаач А.Со  С ХХК РД: ............./-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч юм. Энэ нь С ХХК-ийн баримт болон хуулийн этгээдийн лавлагаанаас тодорхой харагдана. С ХХК-ийг анх байгуулсан цагаасаа эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж өдий зэрэгтэй болгосон байдаг. Хариуцагч Г.Э  нь Сүхбаатар дүүргийн нотариатч Т.О 2016.12.23-ны өдөр олгосон 89 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээгээр С ХХК-ийг өөрийн нэр дээр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж авсан байдаг. Ийнхүү бүртгүүлэх өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа хууль ёсны өвлөгч болох төрсөн охин С.А , хүү С.Ам, охин С.Аж болон Б.Ү  намайг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй, оролцуулаагүй ногдох хэсгийг олгоогүй өвлөх эрхийг маань зөрчсөн. Сүхбаатар дүүргийн нотариатч Т.О 2016.12.23-ны өдөр олгосон 89 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээг 2018.10.10-ны өдрийн 181/ШШ2018/...... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.12.10-ны өдрийн 2..... дугаар магадлалаар хүчингүй болгон шийдвэрлэж шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс шүүхийн шийдвэр магадлалыг үндэслэн С ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулан өмнөх хувьцаа эзэмшигч А.Со гийн нэр дээр буцаан шилжүүлсэн бүртгэлийг хийсэн.

Компанийг хувьцаагаар дамжуулан эзэмшдэг бөгөөд хувьцаа нь өвлөгдөх хөрөнгөд хамаарах юм. СХХК-д мэдэгдэж байгаагаар Үл хөдлөх эд хөрөнгийн ............... дугаартай үл хөдлөх хөрөнгө, ........... дугаартай Чингэлтэй дүүрэг 6-р хороо, .............. тоот хаягт байрлалтай 307 м.кв талбай бүхий хоёр давхар оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ............ дугаартай Чингэлтэй дүүргийн 6-р хороо, ............. тоот хаягт байрлалтай 606 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний .............. дугаартай үл хөдлөх хөрөнгө тус тус бүртгэлтэй өмчилж байна.

Иргэний хуулийн 515.1-д эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр заасан. Тиймээс хууль ёсны өвлөгч С.А , Б.Ү  бид Иргэний хуулийн 520.1, 520.1.1, 532.1-д заасны дагуу С ХХК /регистрийн дугаар:............../-ийн 40 хувийн хувьцааг өвлөн авч хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үндэслэлтэй байна.

Иймд С.А  болон Б.Ү  намайг Талийгаач А.Со гийн өвлөгдөх хөрөнгө С ХХК-ийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, ногдох хэсэг 40 хувийн хувьцаа болохыг тогтоож, С ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү.

И ХХК /регистрийн дугаар: .........../-ийг хэн аль нь өвлөн аваагүй байна. Компанийг хувьцаагаар дамжуулан эзэмшдэг бөгөөд хувьцаа нь өвлөгдөх хөрөнгөд хамаарах юм. Иргэний хуульд эрх, хөрөнгө өвлөгдөхөөр заасан. Тиймээс Иргэний хуулийн 520.1, 520.1.1, 532.1-д заасны дагуу хууль ёсны өвлөгч С.А , Б.Ү  бид И ХХК-ийн 40 хувийн хувьцааг өвлөн авч хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үндэслэлтэй байна.

Иймд С.А , Б.Ү г Талийгаач А.Со гийн өвлөгдөх хөрөнгө И ХХК /регистрийн дугаар:........../-ийн 40 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, ногдох хэсэг 40 хувийн хувьцаа болохыг тогтоож, И ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү.

ЦХХК /регистрийн дугаар:............/-ийг хэн аль нь өвлөн аваагүй байна. Компанийг хувьцаагаар дамжуулан эзэмшиж өмчилдөг бөгөөд хувьцаа нь өвлөгдөх хөрөнгөд хамаарах юм. Иргэний хуульд эрх, хөрөнгө өвлөгдөхөөр заасан. Тиймээс хууль ёсны өвлөгч С.А , Б.Ү  бид Иргэний хуулийн 520.1, 520.1.1, 532.1-д заасны дагуу Ц ХХК-ийн 40 хувийн хувьцааг өвлөн авч хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үндэслэлтэй байна.

Иймд С.А , Б.Ү г Талийгаач А.Со гийн хөрөнгө ЦХХК /регистрийн дугаар:............/-ийн хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, ногдох хэсэг 40 хувийн хувьцаа болохыг тогтоож, 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Э  нь Мод боловсруулах үйлдвэрт инженерээр ажиллаж байхдаа нөхөр А.Со тэй танилцаж хуримлаж айл гэр болж 30 жил хамт амьдарсан юм. Миний хань 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн гэртээ хүү Со гийн Ам, охин Со гийн Аж, эхнэр Г.Э  бид нарынхаа дэргэд нас барж бидэнд нөхөгдөшгүй хүнд гарз, уй гашуу тохиолдсон.

Миний нөхрийг нас бараад удаагүй, бидний уй гашуу дуусаагүй байхад Ү  гарч ирээд би А.Со гийн хүүхдийг гаргасан, өмч хөрөнгөнөөс нь авна гэж ёс зүйгүй, ёс суртахуунгүй, авирласан нь надад болон хоёр хүүхдэд маань маш хүнд тусч сэтгэл санааны гүн хямралд бид орсон.

Ү  нь Баянчандмань суманд манай компаний малчны хажууд аав, ээж, эцэггүй нэг хүүхэдтэйгээ мал малладаг байсан ба анх манай компаниас аав Д.Бийн хамтаар зээлийн гэрээ хийж 40 сая төгрөг зээлж байсан. 30 жилийн элэг бүтэн амьдралын минь дундуур шургалж орж ирээд гэр бүлийг минь үймүүлж, гал голомтыг минь самарч, орж ирсэн Ү г үл тоож тэр хүүхдийн ирээдүйн амьдралыг эх хүний сэтгэлээр өрөвдөн хайрлаж байгаа сэтгэлийг минь ашиг хонжоо болгож шунаж байгаа Ү д хүн чанар хүнлэг сэтгэл байна уу.

Бид хоёрын 30 жилийн амьдралыг миний нөхөр А.Со г хамгийн сүүлд эхнэр Г.Э , хүү С.Ам, охин С.Аж нарын хамт амьдарч байсан гэдгийг хорооны засаг даргын тодорхойлолт болон 2016 оны хүн амын, өрхийн бүртгэлийн дэвтэр, Монгол улсын хүн амын стастикийн тооллого, манай хүүхдүүд, хоёр талын ах дүү болон гэр бүлийн найзууд, ажпын хамт олон бүгд гэрчлэх төдийгүй бүгд шүүх хуралд гэрчээр орох саналаа надад тавиад байхад Ү  нь миний талийгаач нөхөртэй нас барах хүртэл нь хамт амьдарч байсан гэж худлаа ярьж намайг болон 2 хүүхдийг маань амьдраагүй болгож гүтгэж, доромжилж байгаад би маш их гомдолтой байна.

Миний нөхрийг нас барсаны дараа Ү  нь миний нөхрийн эгчийн хүү Б руу өдөр шөнөгүй утсаар ярьж миний хүүхэд танай талийгаач ахын нэрээр овогтой байдаг учраас би тэжээгчээ алдсаны тэтгэмж л авах гэсэн юм. Надад хүүхдийг нь мөн гээд тайлбар гаргаад өгчих өөр би юунд ч ашиглахгүй гээд өөрийнхөө цаасан дээр бичиж бэлдсэн тайлбарыг үзүүлээд энийг л шүүхэд хэлээд өгөөч гээд гуйгаад уйлаад байсан мөртлөө шүүхээс гарч ирэнгүүт нь нөгөө цаасыг өөрөө авч урж хаяж Д.Батболдыг дарамталж гэрчийн мэдүүлэг өгүүлсэн байдаг.

Ингээд Б.Ү  нь 2011 онд А.Со тэй танилцаж 12 сараас хамтран амьдарсан, өнгөрсөн хугацаанд бид гэрлэлтээ батлуулж чадаагүй. Учир нь талийгаач өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулж чадаагүй байсан гэх мэт улаан цайм гүтгэж намайг оролцуулалгүй надад мэдэгдэлгүй нууцаар миний нөхөр А.Со тэй хамтын амьдралтай байсан гэсэн шийдвэр гаргуулсан байгаа юм. Тэрээр элдэв худал үнэн баримт цуглуулж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан А.Со тэй хамтын амьдралтай байсан хэмээн тогтоолгох нэхэмжлэл гаргахад нь Баянзүрх дүүргийн шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байтал Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26 ны өдрийн 1013 дугаартай магадлалаар А.Со тэй хамтын амьдралтай байсан гэх шийдвэр гаргуулж авсаныг би бүүр сүүлд мэдсэн юм. Тэр шүүх яагаад ийм шийдвэр гаргахдаа албан ёсны гэрлэлтийн баталгаатай амьд сэрүүн байгаа А.Со гийн эхнэр болох намайг оролцуулахгүй надад мэдэгдэхгүйгээр шийдвэрлэсэн болохыг би бүр гайхаад олохгүй байгаа.

Би бүүр аргаа бараад үнэн мөнийг тогтоолгох зорилгоор би өөрөө Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад нөхөр А.Со тэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү ... гэж өргөдөл гаргахаар шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.Э  нь А.Со тэй 1989 оны 06 дугаар сарын 10 ны өдөр гэр бүл болсоноо1990 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн тэдний дундаас 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С.Аж, С.Ам нар төрсөн болох гэрлэлтийн баталгаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул Г.Э ыг А.Со тэй түүнийг нас барах хүртэл буюу 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан гэж үзэхээр байна. Иймд тэднийг хамтын амьдралтай байсныг батлах бичиг баримт байх тул шүүх онцгой ажиллагааны журмаар хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлагагүй гэж үзэж нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв хэмээн шийдвэрлэсэн юм. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас дүгнэхэд ... А.Со  бид хоёрын хамтын амьдралтай байсныг тогтоох шаардлагагүй угаасаа тодорхой гээд байхад Ү  болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч Сайнбаяр нар нь тасралтгүй 30 жил ханилсан ханийг минь нас барах хүртэлээ өөртэйгээ хамт амьдарч байсан гэж худлаа ярьж байгаа нь ёс зүйгүй, ёс суртахуунгүй үнэнд нийцэхгүй, шударга бус байна.

Мөн Б.Ү гийн хүүхэд С.А  нь миний нөхөр А.Со гээр овоглосон байна. Яагаад, хэрхэн, ямар арга замаар ийм үйл ажиллагаа явагдсаныг би мэдэхгүй байгаа. Талийгаач нөхөр маань ч амьд сэрүүндээ энэ тухай ярьж байгаагүй болохоор бид одоо таамаглах л үлдэж байна даа. Миний хань гэнэн цайлган, өрөвч зөөлөн сэтгэлтэй, бор дарсыг хүртээд ухаан санаа самуурсан үедээ эцэггүй 2 хүүхэдтэй Ү г өрөвдөөд энэ үйлдэл болсон байх гэж би байнга боддог. Ний нуугүй хэлэхэд миний нөхөр А.Со  биологийн болоод физиологийн хувьд үр тогтоох чадваргүй хүн байсан юмаа. Түүний амьд сэрүүнд бид үр хүүхэдтэй болох гэж дотоод болон гадаад оронд эмчилгээ хийлгэж байсан бөгөөд түүний эрүүл мэндийн байдлын талаар гаргасан Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн архиваас авсан лавлагаа үүнийг гэрчилнээ. Ер нь бол 1995-2005 онуудад шинжилгээ хийлгэж байсан бөгөөд манай нөхрийн эр бэлгийн эс байхгүй гэсэн шинжилгээний хариунууд гараад байсан нь миний нөхөр Со г үр тогтоох чадваргүйг гэрчилнээ. Ийм ч учраас миний нөхөр бид хоёр ихэр хүүхдүүд үрчилж аваад өнөөг хүртэл сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн юмаа. Өнөөдөр би 2 хүүхдийн хамт үлдэж, сэтгэл санааны хүнд байдалд орж, компани их өр зээлтэй байгаа ч гэсэн, миний нөхөр А.Со гээр овоглосон А  гэдэг хүүхдийн төрсний гэрчилгээ байгаа тул бид А.Со д ногдох эд хөрөнгөөс энэ хүүхдийн хууль ёсны дагуу өвлөх эрхтэй эсэхтэй маргахгүй гэж шийдээд байтал Ү  нь энэ хүүхдээр далимдуулж их хөрөнгө мөнгө салгаж авах гээд шунаад байгаад нь би их эмзэглэж байнаа. Би эх хүн эмэгтэй хүнийхээ хувьд ч тэр нялх хүүхдийг өрөвдөн хайрлаж 30 жил ханилсан ханийнхаа ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ ханийнхаа булшийг ухаж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй байгааг та бүхэн ойлгоно биз дээ. Миний нөхөр А.Со  бид хоёр 1988 онд танилцаж гэр бүл болж хамт амьдарсан бөгөөд дараах хуулийн зохицуулалтуудаар энэ бүх хамтран амьдарсан хугацаанд бий болсон өмч, эд хөрөнгө нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгө мөн юм.

Үүнд: Монгол Улсын Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дах хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна, 126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө; 126.2.2-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө; 126.2-З-д ногдол хувь, үнэт цаас, гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө; гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал гэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ гэж тус тус заасан байна. Иймд цаашид энэ нэхэмжпэлтэй холбогдон яригдах бүхий л эд хөрөнгө нь манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг зориуд тэмдэглэж байна. Ингээд нэгэнт асуудал шүүхэд ирсэн учраас манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгийг дараахь байдлаар өвлөвөл зохино гэж үзсэн. Доорхи хөрөнгүүдийг нэхэмжпэгчийн хүсэлтээр шүүхээс шинжээч үнэлгээчин томилоод үнэлүүлсэн байгаа. Урьд нь шүүхэд энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн байгаа. Ингээд үнэлгээ хийгдсэн хөрөнгөнд тайлбар хийе.

Үүнд: Баянзүрх дүүргийн 9-р хороо, Шар ............. б тоот хаягт байрших 389 м.кв газар болон байшингийн тухайд: Эдгээрийг И ХЗХ байгуулан миний бие захирлаар нь ажиллаж байх үед зээлийн барьцаанд тус хоршоонд шилжиж ирсэн. Уг газар, байшинг тухайн үед нөхрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Энэ нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Үнэлгээний Тод үнэлгээ компаниас уг газар.байшинг 21,192,400 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 5,298,100 төгрөг болж байна.Үүнээс миний нөхөр А.Со гийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 5,298,100 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э , С.Аж, С.Ам, С.А  нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 1,324,525 /нэг сая гурван зуун хорин дөрвөн мянга таван зуун хорин таван / төгрөг өвлөгдөхөөр байна. Бид үүнээс С.А д 1,324,525 /нэг сая гурван зуун хорин дөрвөн мянга таван зуун хорин таван/ төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, .............. тоот нийтийн амины орон сууцны тухайд: Миний бие Г.Э  нь нөхөр А.Со тэй гэр бүл болоод хамт амьдрах хугацаандаа 1999 онд Сүхбаатар дүүргийн ............ тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан юм. Энэ орон сууцыг тухайн үед зөвхөн Г.Э  миний нэр дээр худалдан авсан. Улмаар 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр уг байрыг худалдаад энэ мөнгөөрөө Хан-Уул дүүргийн 15-р хороо, ............. тоот амины орон сууцыг худалдан авсан юм. Авсан цагаасаа хойш бид гэр бүлээрээ энэ орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тиймээс энэ үл хөдлөх хөрөнгө нь А.Со , Г.Э , С.Ам, С.Аж нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Үнэлгээний Тод үнэлгээ компаниас дээрх орон сууцыг 456,647,400 төгрөгөөр үнэлсээн. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 114,161,850 төгрөг болж байна.Энэ орон сууцаас миний нөхөр А.Со гийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 114,161,850 төгрөг байна.Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э , С.Аж,С.Ам, С.А  нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 28,540,462 /хорин найман сая таван зуун дөчин мянга дөрвөн зуун жаран хоёр төгрөг/ төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ орон сууцаас С.А д 28,540,462 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно.

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо........... тоот орон сууцны доорх автомашины зогсоол №3, №26 тухайд: Эдгээр автомашины зогсоолуудыг тухайн үед зөвхөн Г.Э  миний нэр дээр худалдан авсан юм. Авсан цагаасаа хойш бид гэр бүлээрээ энэ зогсоолуудыг өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Тиймээс энэ зогсоолууд нь А.Со , Г.Э , С.Ам, С.Аж нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Үнэлгээний Тод үнэлгээ компаниас дээрх зогсоолуудыг 51,933,300 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 12,983,325 төгрөг болж байна. Энэ автомашины зогсоолуудаас миний нөхөр А.Со гийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 12,983,325 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э , С.Аж, С.Ам, С.А  нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 3,245,831 /гурван сая хоёр зуун дөчин таван мянга найман зуун гучин нэгэн/ төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ автомашины 2 зогсоолоос С.А д 3,245,831 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно.

 

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн ........ тоот 490 м.кв газар болон байшингийн тухайд: Эдгээрийг мөн И ХЗХ байгуулан миний бие захирлаар нь ажиллаж байх үед зээлийн барьцаанд тус хоршоонд шилжиж ирсэн . Уг байшин, газрыг тухайн үед нөхрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Энэ мөн ялгаагүй манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Гэхдээ байшин нь 2015 онд гал алдаж шатсан юм. Үнэлгээний Тод үнэлгээ компаниас уг шатсан байшин болон газрыг 8,039,000 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 2,009,750 төгрөг болж байна. Энэ байшин.газраас миний нөхөр А.Со гийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 2,009,750 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э , С.Аж, С.Ам, С.А  нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 502,437/таван зуун хоёр мянга дөрвөн зуун гучин долоон/ төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ газраас С.А д 502,437 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно.

 

Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт, .......... тоот болон ............... тоот зоорьний тухайд: Эдгээрийг миний нөхөр Н трейд  компаниас өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Энэ мөн ялгаагүй манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Үнэлгээний Тод үнэлгээ компаниас эдгээрийг 302,121,200 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 75,530,300 төгрөг болж байна. Энэ зоорьноос миний нөхөр А.Со гийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 75,530,300 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э , С.Аж, С.Ам, С.А  нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 18,882,575 /арван найман сая найман зуун наян хоёр мянга таван зуун далан таван/ төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ зоорьноос С.А д 18,882,575 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно.

 

Япон Улсад 2009 онд үйлдвэрлэгдсэн Тоёото Лексус-570 маркийн суудлын автомашины тухайд: Энэ автомашиныг миний нөхөр бид хоёр 2011 онд худалдан авсан юм. Бид энэ автомашинаараа хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх, авах, хамт ажилдаа явах гэх мэтээр гэр бүлдээ хэрэглэдэг байсан.Одоо ч хэрэглэж байна. Энэ бол манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн юм. Үнэлгээний Тод үнэлгээ компаниас уг автомашиныг 75,000,000 төгрөгөөр үнэлжээ. Үүнийг гэр бүлийн гишүүдийн тоо буюу 4 хуваахад нэг хүнд 18,750,000 төгрөг болж байна. Энэ автомашинаас миний нөхөр А.Со гийн өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь 18,750,000 төгрөг байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э , С.Аж, С.Ам, С.А  нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 4,687,500 /дөрвөн сая зургаан зуун наян долоон мянга таван зуун/ төгрөг өвлөгдөхөөр байна. Бид энэ автомашинаас С.А д 4,687,500 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно.

Ингээд гэр бүлийн дундын өмч хөрөнгөнөөс Нийт 57,183,330 төгрөг өвлөгдөхөд татгалзахгүй болно.

Би тэтгэврийн насны хүн байж шүүхийн хаалгаар 2 жилийн хугацаанд орох бүрт миний сэтгэл хямарч, даралт ихэсч, зүрхний дусаалга ууж, шүүх хуралд ирж байгаа нь амьдрал эхлээгүй хоолондоо хүрээгүй 2 хүүхдийнхээ төлөө л явж байна.

 

С ХХК-ний тухайд: Манай компаний товч түүхээс дурдая. Анх миний төрсөн эгч Э, төрсөн дүү О тэдний эхнэр, нөхөр, миний нөхөр бид 6 уулаа хөрөнгө мөнгөө нийлүүлээд энэ компанийг байгуулсан учир төрсөн эгч, дүү, хүргэн ах, бэр болон өөрсдийнхөө нэрний эхний үсгүүдээр С гэдэг нэрийг анх Э  би өгч байсан юм. Анх төрсөн эгч дүү бид нар Да хүрээ техникийн зах дээр контейнерт дугуй, олгой хаймер зарахаас эхлүүлээд нойр хоолгүй зүтгэж, уйгагүй хөдөлмөрлөж, миний ах дүүгийн хамтын үйл ажиллагааны үр дүнд хөлс хүчээ шингээн байж С ХХК-ийг хөл дээр нь босгосон. Манай компани байгуулагдсан цагаасаа эхлээд банкны зээлээр үйл ажиллагаагаа явуулж байсан учир санхүүгийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд миний төрсөн эгч Э төрсөн дүү О мөн Э  бид 3 ярилцаад компанийхаа хувьцааг нэг хүний нэр дээр миний нөхөр А.Со гийн нэр дээр болгосон юм. Улмаар миний нөхөр А.Со  ерөнхий захирал болж миний биө Санхүү эрхэлсэн захирал, гүйцэтгэх захирлын албан тушаалыг тасралтгүй хашиж ирсэн. Энэ хугацаанд миний биө хөрөнгө мөнгө босгох, санхүү тооцоог гаргах, бизнесийн үйл ажиллагааг удирдан явуулах ер нь бүхий л ажлыг Э  би хийж байсан. Үүнийг маань банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс зээл авахдаа байгуулдаг Зээлийн гэрээ, Барьцааны болон хамтран ажиллах гэрээ хэлцлүүдэд миний бие тогтмол гарын үсэг зурж, батлан даалт гаргаж нотариатаар баталгаажуулж байсныг компаний архивт хадгалагдаж байгаа бичиг баримтууд гэрчилнээ. /Мөн шүүхэд 144 хуудас баримт өгсөн байгаа/. Шүүхэд өгсөн 144 хуудас баримтаас гадна манай компаний архивт байгаа баримт бичигүүд нь намайг энэ компанид ямар их гол үүрэг гүйцэтгэж байсаныг гэрчилнээ. Иймд С ХХК нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч мөн юм. Тийм ч учраас тус компаний нэг бүрийн үнэ нь 1 (нэг) төгрөг бүхий 1,268,011,981 (нэг тэрбум хоёр зуун жаран найман сая арван нэгэн мянга есөн зуун наян нэгэн) ширхэг хувьцааг манай гэр бүлийн гишүүд А.Со , Г.Э , С.Ам, С.Аж нарын тоогоор буюу 4 хуваахад нэг хүнд 317,002,995 ширхэг хувьцаа ноогдож байна. С ХХК-ийн А.Со гийн өвлөгдөх хувьцааны хэмжээ 317,002,995 ширхэг болж байна. Үүнийг хууль ёсны өвлөгч Г.Э , С.Аж, С.Ам, С.А  нар буюу 4 хүнд хуваахад нэг өвлөгчид 79,250,748 ширхэг хувьцаа өвлөгдөхөөр байна. Бид С ХХК-ийн хувьцаанаас 79,250,748 ширхэг хувьцаа буюу 79,250,748 төгрөгийг С.А д шилжүүлэн өвлөгдөхөд татгалзахгүй болно.

Монгол улс эдийн засгийн хувьд 2008 оноос хойш хямралд орж байгаа нь манай компанид ч нөлөөлж гадаадын болон дотоодын банк, банк бус санхүүгийн байгууллага, хамтран ажилладаг компаниудад өр зээлтэй болсныг би та бүхнээс нуугаад яахав. Компани өр зээлтэй хүнд хэцүү байхад шүүхийн үйл ажиллагаанаас болоод 2 жил хөдөлгөөнгүй байгаа байдал нь манай компаний үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж Банк, Банк Бус Санхүүгийн Байгууллагын зээлийн өрөнд хураагдах магадлал өндөрсөнө гэдгийг та бүхэн ч бас ойлгох ёстой. Одоо манай компанид 40-өөд хүн ажиллаж байнаа. Энэ хүмүүс маань анх С компанийг байгуулагдахад хамт гар бие оролцож, сэтгэл зүрхээ өгсөн хүмүүс үлдсэн учраас эдгээр хүмүүсийн ард 200 гаруй хүний амьдрал байгаа болохоор энэ сэтгэл зүрхээ өгсөн ажилчдаа бодоод компаниа дампууруулахгүйн төлөө би тэтгэвэртээ ч гарч чадахгүй өнөөдрийг хүртэл явж байна. Ү  болон түүний итгэмжпэгдсэн төлөөлөгч нар манай компанид нэг өдөр нэг цаг ажиллаж хөдөлмөрлөж хувь нэмрээ оруулаагүй байж өгье гэсэн хөрөнгийг авахгүй улам илүү шунаж, хүний зовлонгоор ашиг хонжоо олох гэсэн зорилготой байгаа нь шударга бус үйлдэл гэж би бодож байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сайнбаяр та яагаад нэхэмжлэгч Ү г өөрийг нь биечлэн оролцуулахгүй өөрөө яг нэхэмжлэгч мэтээр яриад намайг гүтгээд байгаа юм бэ. Энэ маргаан бол нэхэмжпэгч Ү  бид 2 нүүр нүүрээ хараад, нүд нүдрүүгээ харж байгаад шүүх дээр ярилцах ёстой гэж би бодож байнаа. Ү  өнөөдөр хэвтэрт орсонг гэрчлэх баримт алга байгаа учраас өөрийг нь шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлтэй байна. Бидний энэ асуудлыг Монголын шүүх үнэн зөвөөр шиийднэ гэдэгт би итгэлтэй байна гэв.

 

Хариуцагч С.Амын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч өмнө нь бичгээр хариу тайлбар гаргасан. Мөн хариуцагч Э ын тайлбарыг дэмжиж байна. Бид С.А гийн хувьд хууль ёсны өвлөгчөөр тогтоох, өөрт ногдох хөрөнгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин Ү г хууль ёсны өвлөгч гэж үзэхгүй. Ү тэй холбоотой нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч С.Аж шүүх хуралдааанд гаргасан хариу тайлбартаа: Ухаан орсон цагаас минь эхлэн аав ээж хоёр минь ихэр дүү С.Ам бид хоёрын хамт инээмсэглэн, хөгжилдөн байх дурсамжууд маань бодолд тодхон дүрслэгддэг. Балчир насандаа аав ээжийгээ инээлгэж уурлуулж байсан үө олонтой бөгөөд үүн шиг дурсамжууд дахин үүсэхгүй нь харамсалтай.

Бага насандаа ихэр бид хоёр хамтдаа өдрийг өнгөрүүлэн, үд өнгөрөхөд аав ээжийг угтаж аван оройн хоолоо хамтран хийж идээд дараа нь гадаа гаран зундаа ширээний теннис, сагс, өвөлдөө тэшүүрээр хоккей тоглодог байсан билээ. Бага сургуулиа төгстлөө ихэр бид хоёрыг минь аав ээж минь өглөөний эхний цагт сэрээн хувцаслаж нойрондоо умбаж буй ихэр бид хоёрыг машинд суулган өглөө бүр хүргэж өгдөг байсан билээ. Хичээлээ тарсны дараа ихэртэйгээ хамт аав ээжийнхээ ажил дээр очиж хурлын өрөөнд суун даалгавараа хийж мөн хааяа даа үймүүлж аав ээждээ загнуулж байсан. Тэгээд тэдний ажил тарахад бүгд хамт гэр рүүгээ явдаг байсан бөгөөд зарим тохиолдолд замдаа нойрондоо автсан бид хоёрыг аав минь тэвэрч оронд маань оруулдаг байсан.

Ихэр бид хоёрыг минь ахлах сургуульд ороход ч өглөө ихрийг минь сургуульд хүргэж өгсөний дараа намайг сургуульд минь буулгаад аав ээж маань хамт ажилруугаа явдаг байсан билээ. Мөн үдээс хойш ихэр бид хоёр гэртээ ирж оройн хоолоо ээлжлэн хийж орой ажлаасаа ирэхэд нь аав ээжийгээ оройн хоолоор угтдаг байсан юм.

Харин амралтын өдрүүдээр бид гэр бүлээрээ ахынхаа зусланд очиж агаарт гаран тоглодог байсан билээ. Зарим амралтын өдрүүдээр аав ээж бид гурав Богд ууланд гарч өнгөрөөдөг байлаа.

Зундаа ихэр бид хоёр ахынхаа зуслан дээр байж ажлын өдрүүдэд аав ээж хоёр минь өглөө мөн л адил хамт гаран орой хамт даа ирдэг байсан билээ. Зуны амралтын өдрүүдээр хамаатнууд бөөнөөрөө цуглаж цагийг бүр ч илүү зугаатай өнгөрүүлдэг байсан юм. Хамгийн сүүлд 2016 оны зун аав ээж ихэр бид хоёр болон аав ээжийн найзуудтай хамт Архангайн нутагруу явж ихэр бид хоёр нүд тайлж байсан. Архангайд байх үедээ аав найзуудтайгаа загасчлан мөн аав маань ихэр бид хоёрт хэрхэн загасчлахыг зааж өгч байсан билээ.

Манай гэр бүл, аав ээж ихэр бид дөрөв аз жаргалтай элэг бүтэн амьдран суусан билээ. Харин харамсалтайгаар 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр сэтгэл зүсэм хагацалтай учирсан юм. Ээж минь амьдралын бүхий л мөчөө хамт өнгөрүүлж байсан ханиа алдаж, ихэр минь нандин зөвлөгч хамтрагчаа алдаж, харин би намайг хайрлан энхрийлэн эрхлүүлэн өсгөсөн аавыгаа алдсан юм. Аав маань нас барах өдрийн орой ихэрт минь хэрхэн зангиа зүүхийг зааж өгч дараа нь намайг дуудаж би хамгийн сүүлийн удаа аавдаа үнсүүлж эрхэлсэн юм. Энэ их уй гашуудал ээж ихэр бид гуравын сэтгэлд одоо хүртэл хоосрон сууна. Гэтэл энэхүү зовлон дуусаагүй байхад нэмэж Ү  гэх эмэгтэй аавын минь нэрийг барин худал хуурмаг зүйлийг түгээж ээжийн минь сэтгэлийг өвдүүлэн шаналгаж гарч ирсэн юм. Ихэр бид хоёр маань энэ явдлын талаар хожим мэдсэн бөгөөд аавыгаа алдсан шарх минь эдгэрээгүй байхад дахин сэдэрсэн мэт санагдсан билээ. Үлдээгээд одсон аавын минь нэрийг барьж манай гэр бүл рүү Ү  нь ард үлдсэн бидний сэтгэлд хүйтэн хөндийг үүсгэж заль мэхээр халдаж байгаа нь дүү бид хоёрт сэтгэлийн их шаналгааг авчирсан. Миний бие тэр тэд хөрөнгө өвлөх ёстой гэх шүүхээр яваад байгаа асуудлын нарийн ширийнийг ойлгохгүй байгаа. Гэхдээ өнөөдрийн байгаа манай гэр бүлийн эд хөрөнгө болон манай гэр бүлийн С ХХК нь манай гэр бүлийн хөрөнгө гэдгийг маш сайн мэднэ. Энэ бүх хөрөнгийг миний ихэр бид хоёрын нүдэн дээр аав, ээж минь бий болгосон юм. Сүүлийн хэдэн жил миний ихэр бид хоёр компаний ажилд багагүй хэмжээгээр тусалж хувь нэмрээ оруулж байсан билээ. Би өөрийн гэр бүлийн хөрөнгийг хэн нэгэн нь шүүхээр булаан авна гэдгийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Би Ү  гэж эмэгтэйн өргөдлийг уншсан. Би тэр нэхээд байгаа зүйлийг бүгдийг нь зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Б.Ү гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Талийгаач А.Со гийн өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс нэхэмжлэгч Б.Ү  нь өөрт болон охин С.А д ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн байх бөгөөд охин С.А  Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй этгээд тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар түүний ашиг сонирхлыг төлөөлж эх Б.Ү  нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага удаа дараа өөрчлөгдөж байсан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч 2019.12.09-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, тодруулсан гэх нэхэмжлэлийг дэмжиж, тус шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно.

А.Со  2016.12.11-ний өдөр нас барсан байх бөгөөд талийгаач А.Со , Б.Ү  нарын хамтын амьдралтай байсныг тогтоосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.04.26-ны өдрийн 1013 дугаар магадлал, 2017.12.07-ны өдрийн төрөл садангийн тухай лавлагаа, 2015.08.17-ны өдөр төрсөн охин С.А гийн төрсний гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан зэргээс үзэхэд охин С.А  хууль ёсны өвлөгч болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгүүдийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

Тэрээр талийгаачийн нэрээр овоглосон охин С.А гийн төрсний гэрчилгээ байгаа тул түүнийг хууль ёсны өвлөгч болох талаар хариуцагч Г.Э  нар маргаагүй болно.

Нөгөөтэйгүүр талийгаач А.Со , хариуцагч Г.Э  нар хууль ёсны гэр бүл болох нь 757 тоот гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д дор дурдсан этгээд нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар Г.Э  болон тэдний хүүхдүүд С.Ам, С.Аж нар хууль ёсны өвлөгч тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгүүдийг мөн адил хэмжээгээр өвлөх эрхтэй болно.

 

Талийгаач А.Со , Г.Э  нар 1989.06.10-ны өдөр гэр бүл болсон байх бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж зааснаар маргаж буй дээрх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.1-126.2.3-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна.

 

Нэр бүхий хууль ёсны өвлөгчдийн хооронд маргаан гарсан тул Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хэрэгт байгаа баримтуудыг үндэслэн шүүх шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлж, талийгаач А.Со д ногдох хэсгийг нэр бүхий 4 өвлөгчид хувааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн 2019.12.09-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Тод үнэлгээ ХК-ийн үнэлгээг үндэслэн

-Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад-..........  тоот хаягт байрлах 389 м.кв газар болон байшингийн үнэ 21,192,400 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 5,298,100 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э  нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 1,324,525 төгрөгийг,

-Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ......... тоот амины орон сууцны үнэ 456,647,400 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 114,161,850 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э  нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 28,540,462 төгрөгийг,

-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, .......... тоот/-ний үнэ 302,121,200 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 75,530,300 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э  нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 18,882,575 төгрөгийг,

-Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ..........тоот орон сууцны доорх автомашины зогсоол /3, 26 тоот/-ын үнэ 51,933,300 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 12,983,325 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э  нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 3,245,831 төгрөгийг,

-Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн ......... тоот 490 м.кв газар болон байшингийн үнэ 8,039,000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 2,009,750 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э  нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 502,437 төгрөгийг,

-Тоёото Лексус-570 маркийн, ............ улсын дугаартай автомашины үнэ 75,000,000 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох хэсэг 18,750,000 төгрөгийг хууль ёсны өвлөгч Г.Э  нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 4,687,500 төгрөгийг нийтдээ 57,183,330 төгрөгийг охин С.А д олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгөнөөс үлдэх Чингэлтэй дүүргийн ............ зүүн талд байрлах газар, Сүхбаатар дүүргийн ............. гудамжид байрлах зуслангийн газар нь өвлөгдөх хөрөнгөд хамаарахгүй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг нотолсон баримтгүй, энэ шаардлагын тухайд нэр бүхий хүмүүс хариуцагч биш тул дээрх газрын ногдох хэсгийг гаргуулах болон газар эзэмшигчээр тогтоолгож, газар эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах шаардлагыг хангахгүй орхив.

Иймд 2019.12.09-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгүүдийн зах зээлийн үнээс ногдох хэсгийг 1,202,582,040 төгрөгөөр тодорхойлж, нэр бүхий хариуцагч нараас шаардсан нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй тул хариуцагч Г.Э  нараас талийгаачийн өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох 57,183,330 төгрөгийг гаргуулж охин С.А д олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэх 1,145,398,710 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч Б.Ү  өөрөө ... талийгаачийн асран халамжид сүүлийн нэг жилийн хугацаанд байсан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлага нь ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалт Б.Ү д хамаарахгүй, тэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нас барагчийн эхнэр биш, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3-т заасан гэрлэгчид биш тул түүнийг өвлөгчөөр тогтоох үндэслэлгүй болно.

 

Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн төрсөн хүүхэд нь хууль ёсны өвлөгч байх тул түүнийг шүүхийн шийдвэрээр дахин өвлөгчөөр тогтоох шаардлагагүй тул охин С.А  болон Б.Ү г хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн эхний шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ С ХХК, И ХХК, Ц ХХК тус бүрийн 40 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, компани тус бүрийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгахыг хүсчээ.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.З-т зааснаар ногдол хувь, үнэт цаас нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.

 

Гэхдээ компанийн хувьцаа бол хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотолдог бөгөөд компанийн хувьцааг хуваах, нэгтгэх асуудлыг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.6-д зааснаар зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэдэг, тухайлбал компанийн дүрэм болон хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээгээр компанийн нэг гишүүн нас барсан тохиолдолд хэрхэх талаар тусгасан байхыг шаардах бөгөөд энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй болно.

 

Хэрэгт авагдсан С ХХК-ийн дүрмийн 5.6-д компанийн хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол Улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Гэхдээ энэхүү давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдэлнэ гэж заажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4-т зааснаар гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгодог бөгөөд 2015.08.17-нд төрсөн охин С.А  дээрх хуульд заасан гэр бүлийн гишүүнд хамаарахгүй, тэрээр нас барагчийн нэрийг авсан, түүний төрсөн хүүхэд болно.

 

Иймд С ХХК, И ХХК, Ц ХХК тус бүрийн 40 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, компани тус бүрийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэр бүхий хүмүүс хариуцагч болохгүй бөгөөд эдгээр хариуцагч нарын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш тул Б.Ү гийн нэхэмжлэлийн 5, 6, 7 дахь шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Харин С ХХК-ийн хувьцааны нэг бүрийн үнэ нь нэг төгрөг бүхий 1,268,011,981 ширхэг хувьцааг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, талийгаачид ногдох 317,002,995 ширхэг хувьцааг хууль ёсны өвлөгч Г.Э  нарын 4 хүнд хуваахад нэг өвлөгчид ногдох 79,250,748 ширхэг хувьцаа буюу 79,250,748 төгрөгийг С.А д шилжүүлэн өвлүүлэхэд хариуцагч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр С ХХК-ийн хувьцаанаас 79,250,748 ширхэг хувьцаа буюу 79,250,748 төгрөгийг С.А д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.5-д заасан арга хэмжээ авсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2018.03.21-ний өдрийн 03544 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт зааснаар 2015.08.17-нд төрсөн охин С.А , түүний эх Б.Ү  нарыг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Б.Ү гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э , С.Ам, САж нараас өвлөгдөх хөрөнгөнөөс ногдох 57,183,330 төгрөгийг гаргуулж охин С.А д олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэх 1,145,398,710 төгрөгийг болон Чингэлтэй дүүргийн ........... зүүн талд байрлах газар, Сүхбаатар дүүргийн ............ гудамжид байрлах зуслангийн ногдох хэсгийг гаргуулах болон газар эзэмшигчээр тогтоолгож, газар эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах гэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.3, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э  нарт холбогдуулан гаргасан С ХХК, И ХХК, Ц ХХК тус бүрийн 40 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, компани тус бүрийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах гэх Б.Ү гийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э  нарын зөвшөөрлийг үндэслэн нэр бүхий хариуцагч нараас С ХХК-ийн хувьцаанаас 79,250,748 ширхэг хувьцаа буюу 79,250,748 төгрөгийг гаргуулж охин С.А д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 840,121 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.21-ний өдрийн ........... дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ