Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/00410

 

 

 

 

2020 оны 02 сарын 11 өдөр               Дугаар 183/ШШ2020/00410                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ................. тоотод оршин суух, РД, О-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- тоотод байрлах, “Ш-” ХХК /РД- /-д холбогдох,

орон сууцны талбайн зөрүүд 36.797.838 төгрөг, алдангид 700.000 төгрөг, нийт 37.497.838 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүххуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, өмгөөлөгч О.К, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие танай компанитай 2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр RG175.......... дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан тус компанийн барьж байсан “............................. тоот хаягт байрлах 200 мквталбай бүхий орон сууцыг 440.900.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэн орон сууцны захиалагын гэрээний төлбөрийг бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн.Гэрээний дагуу хариуцагч “Р” ХХК нь уг орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулан улмаар захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч өнөөдөрийг хүргэл гухайн байрыг хүлээлгэн өгсөн актыг үйлдэж баталгаажуулаагүй, захиалсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүй хохироосоор байна.Мөн миний бие захиалсан орон сууцыг гэрээнд заасан хугацаандаа багтааж ашиглалтанд оруулаагүй, хугацаа хэтрүүлсэн талаар хариуцагчид мэдэгдэж байсан бөгөөд хэтэрсэн хугацааны алдангийг тооцож төлнө гэсэн боловч өнөөдөрийг хүртэл төлөлгүй чирэгдүүлсээр байгаад гомдолтой байна.

Ц.О- би 2019 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр “Скайн-Лайн” ХХК-нд талбайн хэмжилт хийлгэхээр хандсан бөгөөд орон сууцны хэмжээг 126.85 м.кв байна гэж гаргасан бөгөөд анх миний захиалсан 138.4 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй байгаа ба захиалсан талбайгаас нийт 11.55 м.кв талбайн зөрүү гарсан бөгөөд энэ талаар хариуцагч “Р” ХХК-нд бичгээр мэдэгдэж байсан боловч м.кв-ын талбайн зөрүүг төлөхгүй, шүүхэд хандах эрх нээлттэй гэсэн хариу өгсөн болно.Миний бие хариуцагчид 11.55 м.кв талбайн зөрүүд илүү 440.900.000/138.4-3.179.200 төгрөг болох бөгөөд 11.55 х 3.179.200= 36.719.760 төгрөгийг илүү төлж хохирсон байна. Хэрэв анх захиалсан талбайн хэмжээ дутуу гэдгийг мэдэж байсан бол илүү мөнгө төлж давхар хохирохгүй байх байсан.Нөгөө талаар “Р” ХХК нь бусадтай гэрээ байгуулан талбайн хэмжээг бүрэн гүйцэд гэж итгүүлэн захиалагч нараас илүү мөнгө авж бусдыг хууран мэхлэх замаар залилж байна гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байх тул цаашид миний зүгээс “Р” ХХК-ний барьсан орон сууцны хороололын нийт оршин суугчид болон СӨХ, ашиглалтын контор зэрэгт мэдэгдэх, цаашлаад хуульд заасан арга хэлбэрээр хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр тэдний энэхүү хууль бус үйлдэлийн талаар мэдээлэх болно.“Р” ХХК нь оршин суугч, захиалагч, иргэдийг гэрээний дагуу дээрх байдлаар хууран мэхэлж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй гэж үзэж байна.Иймд хариуцагч “Р” ХХК-наас орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу илүү төлсөн м.кв-ын зөрүү үнэ болох 36.797.838 төгрөг, аданги 700.000 төгрөг, нийт 37.497.838 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх анх гэрээ хийхдээ 138 м.кв талбайтай гэрээ хийсэн, гэтэл 124 м.кв болж зөрүү гарч үүнийг Цд төлсөн мөнгөө нийт м.кв талбайд хувааснаар дутсан 11,55 м.кв талбайн төлбөрт 37.497.838 төгрөгийг нэхэмжилж байна. Метр квадратын зөрүүгийн хэмжилтийг шинжээч томилуулж баталгаажуулсан. Орон сууцыг манайд хүлээлгэж өгөхдөө хугацаа хэтэрүүлсэн тул алдангийн төлбөрийг мөн нэхэмжилж байгаа. 440.900.000 төгрөгнөөс 360.000.000 төгрөгийг төлсөн. Тэрэнд мкв-ийн зөрүү ямар ч холбогдолгүй гэж үзэж байна. Орон сууцны төлбөрийг төлөхөд энэ байр баригдаагүй байсан. Байранд2015 оны 07 сараас амьдарч эхэлсэн, байр хүлээлцсэн акт үйлдэж, хүлээцэж, гарын үсэг зуруулаагүй гэв.

 

Хариуцагч “Ш-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр RG175.......... дугаар “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г О-тай байгуулсан бөгөөд тус гэрээгээр манай компани нь “.....” цогцолбор хотхоны ..... дүгээр байрны ..... тоотыг Ц.О-д хүлээлгэн өгөх, Ц.О- нь 440.900.000 төгрөгийг төлөх, хэрэв 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гэрээний үнийн дүнгийн 360.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төлбөл 80.900.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр харилцан тохиролцсон.Ингээд манай компани нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр орон сууцыг иргэн Ц.О-д хүлээлгэн өгсөн бөгөөд Ц.О- нь миний бие 2019 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр “Скайн-Лайн” ХХК-нд тачбайн хэмжилт хийлгэхээр хандсан бөгөөд орон сууцны хэмжээг 126.85 м.кв байна гэж гаргасан бөгөөд анх миний захиалсан 138.4 м.кв талбайн хэмжээнд хурэхгүй байгаа ба захиалсан талбайгаас нийт 11.55 м.кв талбайн зөрүү гарсан гэжээ. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй талбайн хэмжээний талаар мөн гэрээгээр харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 1.4.1-д нийт талбайн хэмжээ, 1.4.2-д цэвэр талбайн хэмжээг дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд нийт талбайн хэмжээ гэдэг нь гадна ханын дотор талаас хэмжиж тогтоосон хэмжээ бөгөөд энэхүү талбайн хэмжээнд бүх өрөө, тасалгааны талбай болон дундын хана, шахт /шугам хоолойн сувагчлал/-ын хэлркээ тооцогдсон болно.Цэвэр талбайн хэмжээг өрөө тус бүрийн ханын дотор талаас хэмжиж тогтоосон, өрөө тасалгааны дундын хана, шахтыг тооцоогүй хэмжээ болно. /Захиалагчийн хүсэлтээр орон сууцны дотоод зохион байгуулалтыг өөрчлөх, тухайлбал зарим тусгаарласан ханыг буулгах, эсвэл нэмж хийхтэй холбоотойгоор энэ цэвэр талбайн хэмжээ өөрчлөгдөж болно/гэж мөн гэрээний 1.3 дах хэсэгт нийт талбайн хэмжээ нь 138.4 м.кв байна гэж заасан. Нэхэмжлэгчийн хэмжилт хийлгэсэн “Скайн-Лайн” ХХК нь Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тоггоолоор баталсан MNS6058:2009 стандартын дугаа хэмжсэн бөгөөд тус стандарт нь орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тооцох арга зүйг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл тус стандартын дагуу талуудын тохиролцсон нийт талбайн хэмжээг тодорхойлох боломжгүй тул м.кв-ын зөрүү үнэ болох 36.797.838 төгрөгийг хүлээн зөвшөөрөхболомжгүй байна. Харин хугацаа хэтрүүлсэн алданги болох 700.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 36.797.838 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хугацаа хэтэрсэнд тооцогдсон алдангийн 700.000 төгрөгийг хариуцагчийн зүгээс зөвшөөрч байгаа. Харин 11,55 мкв-ын зөрүүг зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч орон сууцны талбайн хэмжээ дутуу, ажлын үр дүнг доголтой гэж Иргэний хуулийн 352.2.3-т заасныг үндэслэн ажлын хөлсийг зохих хэмжээгээр бууруулах агуулагаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, цэвэр талбайн хэмжээг механикаар талбайн хэмжээтэй харьцуулж зөрүү төлбөрийг шаардаж байна. Орон сууц захиалан бариулах гэрээгээр ..... хотхоны .....-р байр, 5-р давхар, 501 тоотод байрлах нийт талбай ..... мкв болон цэвэр талбайн хэмжээг заагаагүй, баталсан зураг төслийн дагуу хугацаанд нь барьж улсын комисст хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулснаар 2014-06-14 өдөр барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 223/2014 дугаартай актаар ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Гэтэл ажлын үр дүнг хүлээж авсан тал орон сууцны талбайн хэмжээг дутуу, ажлын үр дүн доголтой гэж ажлын хөлсийг хувь тэнцүүлэн буруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гүйцэтгэх ёстой ажлын үр дүн болон бодитой гүйцэтгэх ажлын үр дүнгийн хооронд тоо, хэмжээ, чанарын ямар нэгэн зөрүү байгаа бол биет байдлын доголтой гэж үзнэ. Биет байдлын доголдолтой хэсгийг тогтоохын тулд талуудын хооронд байгуулсан тохиролцоог авч үзэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас гэрээгээр тохиролцсон тохиролцоогоо эс зөвшөөрч шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан нь цэвэр талбай буюу MNS 60..... стандартаар тогтоосон 126,8 м.кв талбайн хэмжээг нийт талбайн хэмжээтэй шууд харьцуулан зөрүү үүсгэж доголтой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Ажлын үр дүнгийн догодлын талаар Иргэний хуулийн 352.2, 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж, 353.3-т хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан. Гэрээнд заасан орон сууцны нийт талбайн хэмжээг ..... м.кв гэж тохирсон, хэрвээ орон сууцны цэвэр талбайн хэмжээг гэрээнд тусгасан байгаад одоо шинжээчийн дүгнэлтээр гараад байгаа 126,8 мкв тайлбайгаас бага байвал ажлын үр дүнг доголтой гэж үзэхээр байна. Орон сууцны үнэ зөвхөн талбайн хэмжээгээр бус тохижилт байрлал, өрөөний загвар зэрэг шинжүүдээр тодорхойлогддог. Нэхэмжлэгчтэ ажлын хөлсийг 1 м.кв талбайн хэмжээгээр тохиролцоогүй, нийт талбайн хэмжээгээр тохиролцсон болох нь гэрээнээс тодорхой харагдана. Талууд орон сууц захиалга хөрөнгө оруулалтын гэрээг 440.900.000 төгрөгөөр тогтоож, дараа нь гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тодорхой хөнгөлөлт үзүүлнэ гэж 360.000.000 төгрөг гэж тодорхойлсон байгаа. Үүн дээр талууд маргаагүй, гэвч нэхэмжлэгчийн зүгээс 360.000.000 төгрөг биш 440.900.000 төгрөгнөөс зөрүү үүсгэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О- нь “Ц холдинг” ХХК-д холбогдуулан орон сууцны 11,55 м.кв талбайн зөрүүд 36.797.838 төгрөгийг, орон сууцыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүйд тооцогдсон алдангид 700.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/ бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Р” ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж /хх-39/, “Ц холдинг” ХХК-иас татгалзсан байна /хх-64/.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Ш- ХХК-ийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, м.кв дутуу талбайтай орон сууц шилжүүлж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул орон сууцны 11.55 м.кв-ын зөрүүд 36.797.838 төгрөгийг, орон сууцыг хугацаанд хүлээлгэж өгөөгүй тул алдангид 700.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч нь алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч Ц.О-тай орон сууцны нийт талбайн хэмжээгээр үнийг тохирсон, талбайн зураг төсөл нь нийт талбайн хэмжээгээр батлагдсан, орон сууцыг хүлээлцсэн актанд гарын үсэг зураагүй боловч 2014-6-10-нд түлхүүрээ гардан авснаар нэхэмжлэгч өөрөө орон сууцанд амьдарч байгаа, орон сууцны цэвэр талбайд бэлэн болсон буюу дотор засал хийгдэж бэлэн болсны дараа хийгддэг хэмжилт, тиймээс талууд нэг метр квадратаар орон сууцны үнийг тохироогүй, нийт талбайн хэмжээгээр үнийг тохирсон гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч “Р” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын RG175.......... тоот гэрээ байгуулж, хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт, Маршалын гүүрний баруун талд баригдаж буй .....цогцолбор хотхоны .....-р байрны 5-р давхарт ..... тоотод байрлах, нийт 138.4 м.кв талбайтай, орон сууцыг 440.900.000 төгрөгөөр барьж гүйцэтгэх, захиалагч нь орон сууцны төлбөрийг 2012-09-30-ны дотор 100 хувь төлсөн тохиолдолд 360.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоогдож байна /хх-5-8/.

 

Зохигч талууд 2012 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, орон сууцны захиалгын гэрээ, талуудын тайлбараар Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ..... .....-р байрны ..... тоот хаягт байрлах, ..... м.кв талбайтай, орон сууцыг хариуцагч нь өөрийн материалаар барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх боловч 2012-10-11-ний өдөр байгуулсан орон суцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр захиалагч нь орон сууцны төлбөрийг 2012-10-10-ны дотор 100 хувь буюу 360.000.000 төгрөг төлсөн тохиолдолд 18,38 хувь буюу 80.900.000 төгрөгийн хөнгөлөлтийг тооцож орон сууцны үнийг 360.000.000 төгрөг болно гэж тохирчээ /хх-9-9/.

 

Уг орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 04-нд улсын комисс хүлээн авч 323/2014 дугаартай акт үйлдсэн /хх-91-93/ байх боловч нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй, гэрчилгээ авахаар бүртгүүлэх баримтыг хариуцагч гаргаж өгөхгүй байгаа талаар тайлбарласан.

 

Орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 14-нд хүлээлцсэн талаар акт үйлдсэн байх боловч нэхэмжлэгч гарын үсэг зураагүй /хх-60/, шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч орон сууцыг хүлээлгэж өгөөгүй талаар тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан санал хүсэлт барагдуулах актаар /хх-104/ нэхэмжлэгч орон сууцыг мөн өдөр хүлээн авсан болох нь нотлогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.О-д 2017-03-07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон Монгол Улсын иргэний үнэмлэхэд хаягийг Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 7 хэсэг, ..... .....-р байрны 501 тоот гэж /хх-4/, Хан-Уул дүүргийн 11-р хорооны засаг даргын 2019-06-21-ний өдрийн 00001066 дугаартай тодорхойлолтод Ц.О- нь 11-р хорооны ..... .....-р байр 501 тоотод оршин суудаг нь үнэн болно гэж /хх-23/ тодорхойлжээ.

 

Мөн орон сууны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнийй 6.3-т гүйцэтгэгч ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас хойш 45 хоногоос дээш хэтэрсэн тохиолдолд захиалагчид алданги төлөхөөр тохирсон /хх-7/ байх бөгөөд нэхэмжлэч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй алдангид 700.000 төгрөг нэхэмжилсэн, гэрээгээр хүлээлцэх огноо нь 2014 оны 1 дүгээр улиралд багаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулах, захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг гүйцэтгэгч хүлээсэн, нэхэмжлэгч алдангид 700.000 төгрөгийг шаардаж байгаа тул санал хүсэлт барагдуулахаар актаар орон сууцыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчийн маргааны зүйл болсон орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнд захиалагчийн захиалсан .....-р байрны 5 дугаар давхарын ..... тоотын нийт талбайг 138.4 м.кв гэж тохирсон байх бөгөөд цэвэр талбай гэх хүснэгтэд ямар нэгэн тоо бичигдээгүй хоосон байх тул уг гэрээгээр захиалагч нийт талбай нь 138.4 м.кв талбай бүхий орон сууцыг бариулах, хариуцагч уг ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ..... орон сууцны цогцолбор хотхоны .....-р байранд 138.4 м.кв талбай бүхий 5-р давхарын ..... тоотын орон сууцыг барих ажлыг санхүүжүүлэн дуусгах, захиалагч орон сууцны төлбөрийг төлөхөөр гэрээний талууд тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч буюу захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөрийг төлсөн, хариуцагч буюу гүйцэтгэгч нь 138.4 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн болох нь, нэхэмжлэгч дээрх орон сууцанд амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Энэ гэрээний зүйл нь ажлын үр дүн гарах, хөлс нь тухайн үр дүн гарах өртөг тул ажлын үр дүн нь захиалагчийн өмч болдог тул гэрээнд оролцогч талууд гүйцэтгэх ажлын хугацаа, ажлын хөлс төлөх арга, журам хугацааг гэрээгээр тохирсон байхад гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх нь ажил гүйцэтгэгчийн үүрэг тул ажлын үр дүнг захиалагчид ажил гүйцэтгэгч нь хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан санал хүсэлт барагдуулах акт, нэхэмжлэгчийн хаягийн бүртгэл хийгдсэн иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний нөхцлийг зөрчиж, доголдолтой буюу орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаа болох нь “Скай лайн” ХХК, шүүхээс шинжээчээр томилогдсон Эрдэм түм ХХК-ийн байрны талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлт, тайлангаар нотлогдоно гэж, хариуцагч нь гэрээнд орон сууцны цэвэр талбайн хэмжээг тусгаагүй буюу орон сууцны үнийг тооцохдоо нэг м.кв талбайн хэмжээгээр тохиролцоогүй нийт талбайн хэмжээгээр тохирч гэрээ байгуулсан, 2014-06-10-нд орон сууцыг хүлээн авсан тул шаардах эрхгүй гэж мэтгэлцсэн.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2019 он гэсэн “Скайлайн” ХХК-ийн талбайн хэмжээг тогтоосон тухай дүгнэлтэд “...MNS6058:2009 стандартын дагуу хэмжилт хийж үзэхэд нийлбэр талбай 126.85 м.кв болохыг тодорхойлов гэж /хх-17-18/, шүүхээс томилогдсон шинжээчээр ажилласан “Эрдэм түм” ХХК-ийн 2020 оны 01  дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэд “...Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ..... хотхон .....-р байрны 501 тоотын орон сууцанд хэмжилт хийж, талбайг стандарчлал хэмжилзүйн үндэсний зөвлөлийн баталсан MNS6058:2009 стандартын дагуу шалгахад орон сууцны талбайн хэмжээ 126.85 м.кв гэж /хх-77/ гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь .....-126,85 талбайг хасаж тооцон хүлээн авсан орон сууцны талбай 11.55 м.кв зөрүүтэй буюу дутуу байгаа тул 36.797.838 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Зохигч талуудын байгуулсан орон сууцны захилга, хөрөнгө оруулалтын гэрээний 1.4.1-д нийт талбайн хэмжээний талаар, 1.4.2-т цэвэр талбайн хэмжээний талаар тусгасан байх бөгөөд гэрээний 1.3-т нийт талбайг 138.4 м.кв гэж гэрээний талууд тохирч, цэвэр талбайн хэсэгт м.кв-ын хэмжээ тохироогүй байна.

 

Дээрх гэрээний 3.6-д гүйцэтгэгч нь орон сууцны барилгын зураг, архитектур төлөвлөлт, хийц, схем, бүтэц болон материалын чанарын талаар захиалагчийн хүсэлтийн дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй байх боловч ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.О- 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээн авсан байх бөгөөд 2019-04-19-нд хариуцагч байгууллагад хүсэлт гаргасан /хх-11/-аар хариуцагчаас 2019-05-02-ны өдөр хариу өгсөн байх /хх-12/ тул гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээгээр тухайн орон сууцны цэвэр талбайн хэмжээг тохироогүй байх бөгөөд Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “ ...иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, ...гэрээний эрх чөлөө, ...шүүхээр хамгаалуулах...” зарчмыг шүүх хөндөх эрхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээгээр гүйцэтгүүлэх ажил, нийт талбайн хэмжээ, хөнгөлөлт эдэлснээр орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дүнг 360.000.000 төгрөгөөр тохирч, тухайн гэрээнд нэг метр квадралтын үнийг тухайлан зааж тохироогүй байхад шүүх гэрээний эрх чөлөөг зөрчих эрхгүй.

 

Нэхэмжлэгч орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал Монгол Улсын стандарт МNS 6058:2009 гэх стандарын хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн бөгөөд тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр хэмжилт хийсэн “Скайлайн дизайн” ХХК, шүүхээс томилогдсон шинжээч “Эрдэм түм” ХХК дээрх стандартын дагуу хэмжилт хийсэн байна. Уг стандарт нь орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал байх бөгөөд ингэж тооцож гаргасан тайлбай нь орон сууцны цэвэр талбайд хамаарна гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, няцаасан баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаагүй.  

 

Хариуцагчаас нотлох баримтаар гаргуулсан 4-9 дүгээр давхарын технологийн байгуулалт зургийн төсөлд С-1 нь нэхэмжлэгчийн орон сууц гэж тайлбарласан бөгөөд тухайн зураг төсөлд нийт цэвэр талбайг 145,32 гэж, гадна ханын дотор талаар ..... гэж тусгасан байна /хх-103/.

 

Маргааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ..... хотхон .....-р байрны 501 тоотын орон сууцанд хэмжилт хийсэн “Скайлайн дизайн” ХХК, “Эрдэм түм” ХХК нар нь тухайн орон сууцны цэвэр талбайн хэмжилт хийсэн байх тул дээрх үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээнд зааснаас дутуу эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн болох нь, гүйцэтгүүлсэн ажлын үр дүнг хүлээн авснаар гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн, орон сууцны цэвэр талбайн хэмжээг гэрээгээр тохирсон болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул орон сууцны талбайн 11.55 м.кв зөрүү төлбөрт 36.797.838 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэх журамтай.

 

Тиймээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” оролцож, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний зүйл болох орон сууцны цэвэр талбайг, гэрээний үүрэгт төлсөн 360.000.000 төгрөгийг нэг метр квадрат талбайн хэмжээгээр тооцсон гэх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Харин орон сууны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээнийй 6.3-т гүйцэтгэгч ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас хойш 45 хоногоос дээш хэтэрсэн тохиолдолд захиалагчид алданги төлөхөөр тохирч, ажил хүлээлцэх огноог гэрээгээр 2014 оны 1 дүгээр улирал гэж тохирсон байх боловч улсын комисс 2014-06-04-ний өдөр авснаар гэрээний хугацааг хэтрүүлсэн болохыг, алдангид 700.000 төгрөг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 345.440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас зөвшөөрсөн шаардлагад ногдох 21.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2019-11-11-ний өдрийн 183/ШЗ2019/13117 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр орон сууцны талбайн хэмжилт тогтоох шинжээчээр “Эрдэм түм” ХХК-ний томилж дүгнэлт гаргуулсан байх тул шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 400.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.О-аас гаргуулан “Эрдэм түм” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 353 дугаар зүйлийн 353.2, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Р” ХХК-иас алдангийн төлбөрт 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Илжгэн овогт Цэсбалжирын О- //-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууцны талбайн зөрүү төлбөрт шаардсан 36.797.838 /гучин зургаан сая долоон зуун ерөн долоон мянга найман зуун гучин найман/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345.440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21.350 /хорин нэгэн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Ц.О-аас гаргуулан “Эрдэм түм” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЯНЖИНДУЛАМ