Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 367

 

 

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/00367

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ц.Х-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18250713/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 18250713 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/35 дугаар Анхны алдбан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2019 оны 11 сарын 29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Хминий бие нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 102\Ш32016\02031 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Солонгод 48,500,000 төгрөгийг төлөхөөр шийдвэр гарсан бөгөөд тус шүүгчийн захирамжын дагуу 2017 оны 10 сарын 23-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

НШШГГболон шиййдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахгүй удаа дараа төлбөр төлоөгч миний эрхийг ноцтой зөрчиж байна. Миний бие нь ам бүл 2, хүүгийнхээ хамт амьдардаг. Нөхөр маань 2019 онд нас барсан миний бие нь өрх толгойлсон бага насны хүүхдийнхээ хамт амьдардаг. Хэдийгээр би төлбөр төлөгч боловч Солонгод төлөх төлбөрийг өөрийн боломж бололцооны дагуу төлж байга бөгөөд мөн надад төлбөр төлөх өөр эд зүйл байхад шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн хүү бид хоёрын орн байрыг зарах, хураах сонирхолтой байна. Миний бие нь төлбөр авагч Ц.Солонгод 10 гаран сая төгрөгийг өгсөн байхад түүнийг хасаж тооцолгүйгээр 48,930,000 төгрөгөөр байрыг дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдпийг гэрийн хаягаар явуулсан байна. Мөн надад төлбөр төлөх өөр зүйл буюу тээврийн хэрэгсэл өөр бусад байдлаар төлөх саналыг тавьсан боловч хүлээн авахгүй зөвхөн хүүхдийн маань амьдарах сурч боловсрох орон гэрийг нь худалдан боруулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний орон байр маань ажиллаж амьдрах ганц зүйл юм. Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т гүйцэтгэх баримт бичгийг үндлэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна. 86.4-т. Төлбөр төлөгч иргэнд мөнгө байхгүй, ... бусад хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна гэж заажээ.

* *

Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн газар нь бусад хөрөнгөнөөс гаргуулахгүй миний өмчлөлийн Баянгол дүүргийн 1-р хороо Аптай хотхон 25-р байр 69 тоот 2 өрөө орон сууцыг албан дуудлага худалдаанд оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд би 6 настай нялх хүүхдээ дагуулаад хаана амьдрах мөн байр хэдийгээр ганц миний нэр дээр байх боловч мөн хүүгийн маань өмч хөрөнгө юм иймд тус байрыг дуудлага худалдаанд оруулахыг зогсоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 102\Ш32016\02031 дугаар захирамжаар Ц.Солонгод 48,500,000 төгрөгийг төлөхөөр захирамж гарсны дагуу 2017 оны 10 сарын 23-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Уг шүүгчийн захирамжийг 2017 он 10 сарын 23-ны өдөр НШШГГхүлээн авч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг хуулийн дагуу явуулахгүй, удаа дараа төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа. Ц.Хнь төлбөр авагч Ц.Солонгод 2017 оны 10 сараас хойш 10 гаруй сая төгрөгийг төлсөн байдаг. Энэ нь баримтаар нотлогдож байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Х-ийннэр дээрх 1604УНП улсын дугаартай Тоёота приус 20 маркын автомашины захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 04 сарын 18-ны өдөр гаргасан байсан. хувьд бэлэн мөнгө болон өөрийн нэр дээрх тээврийн хэрэгсэлийг худалдан борлуулж гарах үнийн дүнгээр төлбөр төлөх саналыг төлбөр авагчид гаргасан боловч Шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь Ц.Х-ийнболомжит нөхцөл байдлыг үл харгалзан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гаргаж, улмаар 2018 оны 11 сарын 20-ны өдөр орон сууц битүүмжлэх тухай тогтоол гаргаж, 2019 оны 04 сарын 18-ны өдөр байрыг хураах тогтоол гарган, 2019 оны 11 сарын 29-ний өдөр албадан дуудлага худалдаагаар оруулж борлуулсан. 2019 оны 12 сарын 03-ны өдөр Ц.Х-ийнгэр рүү албан тоот явуулж мэдэгдсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэгчийн уг шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Ц.Х-ийнбусад хэлбэрээр төлбөрийг төлж барагдуулах эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18250713/04 дугаар тогтоолтой эд хөрөнгө битүүмжлэх, 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 18250713 дугаар тогтоолтой Эд хөрөнгө хураах, 2019 оны 11 сарын 29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 102\Ш32016\02031 дугаар захирамжаар Ц.Солонгод 48,500,000 төгрөгийг төлөхүүлэх захирамж гарч, 2017 оны 10 сарын 23-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Уг шүүгчийн захирамжийг НШШГГхүлээн авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2018 оны 04 сарын 10-ны өдөр үүсгэж ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад холбогдох байгууллагаас Ц.Хоролмаагын нэр дээрх эд хөрөнгө болон харилцах дансны лавлагааг авахад Ц.Хоролмаагын дансанд төлбөрийн үнэнд дүйцэхүйц мөнгө байгаагүй. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирсэн лавлагаанд Ц.Х-ийннэр дээр Тоёота приус 20 маркын автомашин, Төлбөр авагч Ц.Солонгын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо ,Алтай хотхон, Энгелсийн Гудамж, 25 дугаар байр 69 тоотод байршилтай үл хөрөнгө гарч ирсэн. Гарч ирсэн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Ц.Солонго нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлтээ өгсөн бөгөөд уг хүсэлтийн дагуу барьцааны эд хөрөнгийг битүүмжилж, талуудаас үнийн саналыг асуухад харицан тохиролцоогүй тул холбогдох хуулийн дагуу үнэлгээний Баян могод ХХК-г томилж барьцааны эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхэд 69,900,000 төгрөг гэж үнэлсэн. Үүний дагуу албадан дуудлага худалдааны эхлэх үнийг нийт үнийн дүнгий 70 хувиар буюу 48,930,000 төгрөг байхаар тооцож, анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг талуудад цаг тухай бүрт нь мэдэгдэж 2019 оны 11 сарын 29-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Анхны албадан уудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан орон сууцыг 50,530,000 төгрөгөөр худалдан борлуулсаныг төлбөр төлөгч Ц.Хоролмаад 2019 оны 12 сарын 03 өдөр албан тоот хуудсаар мэдэгдсэн. Иймд холбогдох хуульд заагдсаны дагуу төлбөр төлөгч Ц.Х-ийндансны хуулга болон приус 20 маркын автомашин нь төлбөрийн үнийн дүнд хүрэлцээгүй тул бусад хөрөнгө буюу барьцааны үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг битүүмжилж хураасан ажиллагаа, анхны албадан дуудлага худалдаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Хнь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18250713/04 дугаар тогтоолтой эд хөрөнгө битүүмжлэх, 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 18250713 дугаар тогтоолтой Эд хөрөнгө хураах, 2019 оны 11 сарын 29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 102/Ш32016/02031 дугаар захирамжаар Ц.Солонгын нэхэмжилсэн 48,500,000 төгрөгийг Ц.Хнь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Ц.Хнь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг алдан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ2018 оны 04 сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18250713/04 дугаар тогтоолын дагуу Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгелсийн Гудамж, 25 дугаар байр 69 тоотод байршилтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 18250713 дугаар тогтоолын дагуу битүүмжилсэн орон сууцыг хураан авч, орон сууцыг үнэлгээчний үнэлсэн 69,900,000 төгрөгийн 70 хувиар буюу 48,930,000 төгрөгөөр тооцож, анхны албадан дуудлага худалдаанд орохыг талуудад мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэч эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах талаар Ц.Хоролмаад 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/35 дугаар анхны алдбан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон мөн өдрийн 4/25879 дугаар мэдэгдлийг утсаар мэдэгдэж, шуудангаар хүргүүлжээ. 2019 оны 11 сарын 29-ний өдөр НШШГГанхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, орон сууцыг 50,530,000 төгрөгөөр худалдан борлуулсан байх бөгөөд энэ талаар төлбөр төлөгч Ц.Хоролмаад 2019 оны 12 сарын 03 өдөр 4/27732 тоот албан бичгээр мэдэгджээ. /хх-ийн 32-45/

 

Төлбөр төлөгч анхны алдбан дуудлага худалдааны 12/35 дугаар тогтоол болон мөн өдрийн 4/25879 дугаар мэдэгдлийг хүлээн авсан ч төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах санал, дуудлага худалдааг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй, төлбөр авагчтай төлбөрийг хэрхэн төлөх талаар тохиролцоо гэрээ хийгээгүй тухайд маргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т Шийдвэр гүйцэтгэгч дараахь зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ, 49.4.1-т хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах, 54 дүгээр зүйлийн 54.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж тус тус заасан.

Мөн шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 48,500,000 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар төлбөр төлөгч Ц.Х-ийнэд хөрөнгийн талаар лавлагаа авахад төлбөр төлөгчийн өмчлөл болон эзэмшилд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо ,Алтай хотхон, Энгелсийн Гудамж, 25 дугаар байр 69 тоотод байршилтай 2 өрөө орон сууц, 1603 УНТ улсын дугаартай, Тоёота приус 20 маркын автомашинаас өөр хөрөнгө тогтоогдоогүй талаар хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй.

 

Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор шийдвэр гүйцэтгэч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, худалдан борлуулах ажиллагааг явуулсан нь хууль бус болсон үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч орон сууцнаас бусад хөрөнгөөр төлбөрийг төлөх боломжтой байсан гэж тайлбарласан хэдий боловч 48,500,000 төгрөгийн төлбөрийг төлөх хөрөнгийн талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэдүүлж, хүсэлт гаргаагүй, 1603 УНТ улсын дугаартай, Тоёота приус 20 маркын автомашин, бусад хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх боломжтой байсан талаар шүүхэд нотлолж чадаагүй.

 

Шүүхэд хөрөнгө албадан худалдан борлуулах, зохион байгуулах ажиллагаатай холбоотой гомдол гаргаагүйг, шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авч, албадан дуудлага худалдаа явуулснаас хойш хугацаанд төлбөрт төлсөн төлбөрийн баримт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус үндэслэлгүй явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй дурдах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгах газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18250713/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 18250713 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/35 дугаар Анхны алдбан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2019 оны 11 сарын 29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А.Хоролмагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгах газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 18250713/04 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 18250713 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/35 дугаар Анхны алдбан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2019 оны 11 сарын 29-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А.Х-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хоролмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР