Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 354

 

 

 

 

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/00354

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Ш.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МОХНН УБТЗ-д замд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, Н.Баттуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2003 оноос Сайншанд Татах хэсгийн хүний нөөцийн тасгийн даргаар ажиллах хугацаанд тус тасаг нь Замын хөдөлмөрийн уралдаанд удаа дараа шагнагдаж ажил хөдөлмөрөөрөө бахархаж, алдаршиж явсан. Миний бие 60 нас хүрээгүй тул 20-иос доошгүй жил шимтгэл төлж 55 нас хүрч өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан. УБТЗ-аас 2016, 2017, 2018 онуудад хүний нөөцийн чиглэлээр хийгдсэн дотоод хяналт шалгалтын дүгнэлтээр Хүний нөөцийн тасгийн ажил бүрэн хангалттай, хангалттай, хэвийн гэсэн үнэлэлт авсан байдаг. Харин 2018 оны 12 сарын 12 ны өдөр Улаанбаатарт намайг дуудан ирүүлж, Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан Замын орлогч дарга Х.Амгалан нь санхүүгийн шалгалтын дүнгийн хурлыг удирдаж хийсэн. Уг хурлын шийдвэрээр намайг өөртөө хуурамч тушаал гаргаж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан, ажилчдын ээлжийн амралтыг хугацаанд нь гаргаж өгдөггүйгээс санхүүгийн ажилд хүндрэл учруулж хохироосон, ажилчдад илүү мөнгө олгож байгууллага хохироосон тул тухайн төлбөрийг төлөхгүй байгаа зөрчил гаргасан Ш.О-тэйбайгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцаллаа гэсэн шийдвэр гаргасан. Энэ өдрөөс өнөөдрийг хүртэл надад сахилгын шийтгэлээр халсан тухай шийдвэр танилцуулаагүй. Ийнхүү гэнэтийн цочролд орсны улмаас миний эрүүл мэнд хэвийн ажиллах боломжгүй болсон. Татах хэсэгт 2018 оны 11 сард хийгдсэн дотоод хяналтын шалгалтын дүнгийн хуралд энэ тухай огт мэдээлэл надад танилцуулаагүй. Уг хуралд оролцсон Татах хэсгийн дарга, Ерөнхий ня-бо нар уг хурлын шийдвэрийг удирдах ажилтны зөвлөгөөнд танилцуулж тамга тэмдэг түших эрхийг удирдлагууд өөрийн болгож авсан, тэр өдрөөс эхлээд ажлын байр болон ажилчид, орон нутагт Ш.Ошоронд орж байгаа гэнэ, байгууллагаас их хэмжээний мөнгө завшсан гэх мэт гүтгэлгийн үг тарж ах, дүү, найз нөхөд маань хүртэл сэтгэлээ шаналгаж байна. Удирдлагын зүгээс үзүүлж буй зүй бус шаардлагаас цухас дурьдхад ажлын байрны дарамт шахалтын улмаас, 800 гаруй ажиллагсадтай Хүний нөөцийн тасагт хүний нөөцийн зааварлагч ажиллахаар тушаалаар заагдсан байхад орон тоог баталж шийдвэрлэж өгдөггүй, Хууль зүйн албаны дарга н.Минжмаа нь ... ажилтныг сахилгын шийтгэлээр ажлаас халах тушаал гаргахыг шаардсан энэ нь үндэслэлгүй болох тухай тайлбар өгөхөд чи дандаа ажилтны талд шийдвэр гаргадаг хэмээн буруутгаж загнаж дарамталсан, Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Ш.О-ийг2018 оны 10 сард өндөр насны тэтгэвэрт нь гаргах тухай шахалтыг Хүний нөөцийн албанд бичгээр өгсөн гэх мэт болно.

УБТЗ-ын захиргаа 2018 оны 12 сарын хурлын шийдвэрээ хүчинтэй байлгахын тулд цагдаад шалгуулж байгаа нэрээр миний эрхийг зөрчсөөр байгаа болно. Энэхүү хурлын шийдвэрийн улмаас гэнэтийн цочролд орж миний эрүүл мэнд цаашид хэвийн ажиллах боломжгүй болсон учир өвчтэй байгаад 2019 оны 02 сарын 20-нд ажилд орж захиргааны энэхүү дарамт шахалтын дор ажиллах боломжгүй байгаа тул 03 сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа авч биеэ эмчлүүлэн цаашид ажлаас халагдах тухай бичиж 2019 оны 03 сарын 10 ны өдөр удирдлагуудад өгсөн. Өнөөдөр хүртэл дарга нарын хэн ч намайг яагаад ийм өргөдөл гаргасан талаар нягталж, лавлахыг хүссэнгүй.

Миний бие энэхүү дарамтын улмаас болон ажлын байранд 2 ч удаагийн гэмтэл авснаас шалтгаалан удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болохоор цаашид 2 сарын хугацаанд акт авах боломжтой байсан боловч дээд шатны эмнэлгийн шинжилгээнд явахаар шийдвэр авсан тухайгаа Татах хэсгийн дарга Д.Хорлоод танилцуулаад 06 сарын 11-ний орой Сайншандаас Улаанбаатарт ирэхэд 06 сарын 11-ний өдрийн тушаал гарсан байсан. Үүнээс хойш Монгол - Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 06 сарын 11-ний өдрийн Б-1-228 тоот Ш.О-тэйбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг миний бие 2019 оны 06 сарын 12-ны өдөр Хүний нөөцийн Албаны дарга Д.Пүрэвдоржтой уулзах гэж удирдах газар очих үедээ хүлээн авсан болно.

Иймд Хүний нөөцийн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаагаар гаргуулах, дээрх хугацааны Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэн баталгаажуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Онь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Улаанбаатар төмөр замын даргын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд гомдолтой байгаа. Энэхүү тушаалын хуулийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтыг үндэслэж гарсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны хүсэлтээр гэрээг цуцлахдаа бусдын шахалт шаардлага, хөндлөнгийн нөлөөлөл, зүй бус оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр Ш.Онь өөрийн хүсэлтийг өгөхдөө надад ажлын байрны дарамт шахалт учруулж байна, хүндрэлтэй байна гэдгээ өргөдөлдөө тусгасан боловч үүнийг харгалзаж үзээгүй. Энэхүү өргөдлийг Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн алба хийгээд, орлогч дарга н.Амгалан нарт тус тус гаргасан байдаг. Эдгээр өргөдлүүдэд ажлын байрны дарамт байгаагаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан ч үүнийг харгалзаж үзэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хурлаар шийдвэрлэсэн. Энэ хурлын шийдвэр бүхэлдээ Ш.О-тэйхолбоотой дарамтын шинжтэй асуудлыг хэлэлцсэн. Түүний хөдөлмөрийг гэрээг цуцлах талаар ярьсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хурлын шийдвэрийг гаргасан. Тус ангийн дарга Сайншанд дахь татах хэсгийн дарга н.Хорлоо гэх хүнээс энэ хүний ажлын байрыг хүлээлц гэж шаардаж байсан. Иймд Ш.О-тэйбайгуулсан хөдөлмөрийн гэрээг дарамт шахалт үзүүлж цуцалсан тул ажилд нь эргүүлж тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын салбар нэгж Сайншанд татах хэсгийн хүний нөөцийн тасгийн даргаар ажиллаж байсан Ш.Онь хүний нөөцийн тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. ХНН Улаанбаатар төмөр замын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ш.Онь УБТЗ-д 2003 оноос эхэлж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Улмаар УБТЗ-ын Хүний нөөцийн албанд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдөл болон хүсэлтийг нь харгалзан 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б-1-228 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Замын даргын тушаал гарсан. Энэхүү тушаал нь ажилтны өөрийн санаачилгаар гаргасан хүсэлтэд үндэслэсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтад нийцсэн бөгөөд хууль хэрэглээний алдаагүй болно.

Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дарамт шахалтын улмаас биеийн эрүүл мэнд нь муудаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон улмаар цаашид ажлаас халагдах тухайгаа бичиж өгсөн гэжээ. Нэхэмжлэлд дурдсан дарамт шахалт гэх үйлдлүүд нь ажил олгогч болох УБТЗ-ын удирдлага болон түүний ажиллаж байсан Сайншанд татах хэсгийн удирдлагатай огт хамааралгүй бөгөөд УБТЗ-ын өөр салбар нэгжийн даргатай үүссэн хувийн тааламжгүй харилцаагаа ажил олгогчоос ажлын байрны дарамт шахалт, зүй бус нөлөөлөл үзүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Тухайлбал, нэхэмжлэгч Ш.О-ийн УБТЗ-ын Хүний нөөцийн албанд 2019 оны 0З дугаар сарын 11-ний өдөр гарган өгсөн өргөдөлд уг өргөдлийг гаргах болсон учир шалтгаанаа тодорхой дурдсан байх бөгөөд ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл өргөдөлд дурдсан маргаан нь ажил олгогч болох УБТЗ-ын захиргаа, Сайншанд татах хэсгийн удирдлагатай хамааралгүй болох нь өргөдлөөс тодорхой харагддаг. Тухайн өргөдлийг гаргахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн оролцоо байгаагүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдлийг хүлээн авч нэхэмжлэгчтэй тохиролцсон хугацаагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй. Ажлаас халагдах хүсэлтээ өөрөө гаргаж өгөөд түүнийгээ шахалт дарамт үзүүлсэн гэж ор үндэсгүй тайлбарлаж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Нэхэмжлэгчийг ажлаас халагдах тухай өргөдөл гарга гэж УБТЗ-ын нэг ч ажилтан тулгаагүй бөгөөд гагцхүү өөрийнх нь санал, санаачилгаар үүссэн үйл баримт юм. УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийсэн хурлаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцаллаа гэж шийдвэрлэсэн гэжээ. Сайншанд татах хэсгийн хүний нөөцийн тасгийн даргын албан тушаал нь УБТЗ-ын удирдах газрын мэдлийн албан тушаал бөгөөд ажилд томилох, ажлаас халах шийдвэрийг зөвхөн Замын даргын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг. Тухайлбал, нэхэмжлэгчийн ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан Замын дарга болно. Замын даргын өмнөөс түүний орлогч нар шийдвэр гаргаж ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх байдаггүй. Иймээс нэхэмжлэлд дурдсан тайлбар үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Онь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч МОХНН УБТЗнь Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгосон ажилтан Ш.О-ийгСайншанд татах хэсэгт Хүний нөөцийн тасгийн даргаар ажиллуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-ийн 163-164/

 

Дээрх гэрээг цуцлах тухай өргөдлийг нэхэмжлэгч Ш.Онь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн дарга Д.Пүрэвдорж, Улаанбаатар төмөр замын орлогч дарга Х.Амгалан нарт өгсөн байна.

 

Өргөдөлдөө тус байгууллагад 37 жил ажилласан талаар, мөн 2016 оны намраас эхлэн ҮЭХорооны даргаар ажиллаж байсан М.Энхбаяр, Улаанбаатар төмөр замын Орон сууцны 3 дугаар ангийн дарга Д.Ганболд, Дотоод хяналтын хэлтсийн дарга Ж.Пунцаг нар нь хувийн байдал, өш хонзон зэрэг шалтгаанаар үндэслэлгүй худал мэдээлэл, гүтгэлэг тараан, нэр төрд халдсаны улмаас нэр хүнд хохирч, ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл, бэрхшээлтэй байгааг дурдаад ажлын байрны дарамт шахалт, байнгын бухимдалтай, итгэлгүй ажиллах нь биеийн эрүүл мэнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, эрсдэл үүсгэж байх тул цаашид ажиллах боломжгүй учир ээлжийн амралтаа 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эдэлж дуусмагц хөдөлмөрийн гэрээ цуцлахаар хүсэлт гаргажээ. /хх-ийн 14-15/

 

Ажилтны гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн МОХНН УБТЗ-ындаргын 2019 оны 16 дугаар сарын 11-ний өдрийн Б-1-228 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ш.О-тэйбайгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болгон цуцалсан байна. /хх-ийн 4/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасан.

 

 Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл нь ажил олгогчийн шахалт, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу гаргасан бичгийн хүсэлт байна.

 

Хариуцагч байгууллагаас 2018 оны 11 дүгээр сард төлөвлөгөөт дотоод хяналт, шалгалтыг явуулсан байх бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шуурхай хуралдаан хийж, гарсан зөрчил, түүнд ногдуулах хариуцлагын талаар санал, шийдвэрийг гаргасан байна. Тус хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Ш.О-тэйбайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал ажил олгогч гаргаагүй байна. Түүнчлэн Сайншанд татах хэсгийн орон тоог баталсан тушаал, тамга, тэмдэг түших журам зэргээр нэхэмжлэгч Ш.Онь тамга, тэмдэг түших эрх бүхий этгээд нь биш байх бөгөөд дутуу орон тоотой, ачаалалтай ажиллуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлтээ бичгээр гаргахад ажил олгогчоос дарамт, шахалт, зүй бус нөлөөлөл үзүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хүсэл зоригоо илэрхийлэн хүсэлтээ гаргасан байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч хууль бусаар цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдэлж, ээлжийн амралтын хугацаа дуусмагц хөдөлмөрийн гэрээг цуцлахаар хүсэлт гаргасан. Тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд өвчтэй байгааг мэдэгдэж, эмнэлгийн хуудсыг байгууллагын холбогдох ажилтан өгсөн тул ажил олгогчоос ээлжийн амралт, өвтэй байсан хугацааг дуусгаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан ажилтан санаачилсан хөдөлмөрийн гэрээ цуцлах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. /хх-ийн 79-82/

 

Ажилтан ажил олгогчид өмнө гаргасан хүсэлт өргөдлийн талаар залруулга хийх, цаашид хөдөлмөрлөх эрхээ өөрт ашигтай байдлаар хэрэгжүүлэхээр ажил олгогч талд мэдэгдэх боломжтой байсан ч хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарснаас хойш буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүсэлтээ өгсөн байна. /хх-ийн 133/

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ш.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул МОХНН УБТЗ-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ш.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Онь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР