Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 91

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.Гоос зээлийн гэрээний үүрэгт 150.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Эцконстракшн ХХК-иас 501.000.000 төгрөг гаргуулах хэсэг, хариуцагч Д.Бгийн зээлийн гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Гын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, зээлийн гэрээний үүрэгт 93.390.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Бд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.065.900 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Я.Баас улсын тэмдэгтийн хураамжид 2.347.050 төгрөгийг гаргуулж, улсын орлогод, хариуцагч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 1.723.850 төгрөгийг гаргуулж, 815.900 төгрөгийг улсын орлогод оруулж, 907.950 төгрөгийг нэхэмжлэгч Я.Бт олгосугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ