Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00537

 

                                      

,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

      хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00545 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1014 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2017.08.08-ны өдрийн ,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн болон өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Д.Саранчимэг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2017.08.08-ны өдрийн ,,,,,,,,,,,,,,,, , “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00545 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 510 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас 5,500,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,500,000 төгрөгт тооцогдох хэсэг болон 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,900 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас 102,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1014 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/00545 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “510” гэснийг “520” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн болон өмгөөлөгч Д.Наранцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.08-ны  өдрийн 1014 дүгээр магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК, иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,, болон түүний эзэмшлийн “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа байхгүй бөгөөд ажлыг иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т хийж өгсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн ажлын дэвтэр гэх зүйлээр нотлогддог ба дэвтэрт иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэсэн тухай тэмдэглэгдсэн. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд оролцуулсан гэрч С.Ууганцэцэг “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-д ажиллаж, иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т ажил хийсэн талаар тайлбар гаргасан. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,той ярьж уулзаж байгаагүй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй л ярьж байснаа хэлдэг. ,,,,,,,,,,,,,,,,,,, болон “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн өмнө гэрээний үүргийг иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,хүлээхээр байгаа ба нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлоогүй байгааг шүүх анхаараагүй.

4.2. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар “хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох” бөгөөд хариуцагч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрмийн 3.13-т зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,, байна. Компанийн гүйцэтгэх удирдлага гарын үсэг зураагүй”,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тамга ашиглан баримт үйлдэж “Вегвайсер” ХХК-аас өгснөөр “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК, иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн өмнө хуулиар үүрэг хүлээх ёсгүй.

4.3. 2017.08.08-ны өдөр үйлдсэн “Бэлэн мөнгөний зарлагын баримт”-аар 20,000,000 төгрөгийг “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь ,,,,,,,,,,,,,,,,,д өгөөгүй, харин “Вегвайсер” ХХК дээврийн ажлын хөлс гэж өгснийг шүүх анхаарсангүй, иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмнөөс шүүхэд ,,,,,,,,,,,,,,,,,ыг нэхэмжлэл гаргасныг зөв гэсэн боловч нотлох баримтаар үүрэг үүссэнийг нотлоогүй. Шүүх ... “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гарын үсэг зурсан”, гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, түүнд захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,ын зүгээс компанийг төлөөлөн гарын үсэг зурах, итгэмжлэл болон мөнгө гаргаж өгөх талаар зөвшөөрөл олгогдоогүй. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсанд, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан ,,,,,,,,,,,,,,,,,”,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх  хариуцагчаас 5,500,000 төгрөг гаргуулж, үлдэх 4,500,000 төгрөгт тооцогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “...Миний нөхөр ,,,,,,,,,,,,,,,,,,, 2017.06.27-ны өдөр Архангай аймагт явж байгаад нас барсан. Уг өдөр манай нөхөр надтай утсаар ярихдаа “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,захиралтай ярьсан, удахгүй ажлын үлдэгдэл хөлс 30,000,000 төгрөгийг өгөх юм шиг байна” гэж хэлсэн. 2017.08.04-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,захиралтай уулзахад “одоохондоо мөнгө бүтээгүй, мөнгөний хэрэг байгаа бол 2,000,000 төгрөг шилжүүлье” гэж хэлээд мөн өдөр н.Ангарагаас шилжүүлсэн. 2017.08.08-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 20,000,000 төгрөгийг өгсөн. 18,000,000 төгрөгийг бэлэн тоолж авсан. Харин мөнгө хүлээж авсан баримт дээр 20,000,000 төгрөг гэж бичсэн, ... үлдэгдлийг нь дараа өгье гээд надад баримт үйлдэж өгсөн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,захирал над руу 2 хоногийн дараа утсаар ярьж үлдэгдэл 10,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,д өгсөн юм байна гэж хэлсэн болохоор би анх нэхэмжлэл гаргахдаа 7,500,000 төгрөг гэж гаргасан... 2,500,000 төгрөгийг би хүлээж аваагүй учраас нэмэгдүүлсэн шаардлагыг 10,000,000 төгрөг болгож өөрчилсөн. Сүүлд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,захирал руу залгахад утас нь холбогдохгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна....” гэсэнд,

хариуцагч “... Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал биш, тухайн үед яагаад ийм баримт бичиг үйлдэж өгсөн нь ойлгомжгүй байна. “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай үл хөдлөх хөрөнгө буюу барилга байхгүй... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбар өгч,

сөрөг нэхэмжлэлдээ “... “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүн байдаг... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийг төлөөлж ямар нэгэн гэрээ хэлцэлд оролцох эрхгүй. Компанийн дүрмээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т тусгайлан эрх олгоогүй... хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор ямар нэгэн бичиг баримт, гэрээ хэлцэл үйлдэгдээгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гэх хүн “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамгыг ашиглаж хэлцэл хийсэн тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, ,,,,,,,,,,,,,,,,,,, болон хариуцагч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан (барилгын) ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, түүнд хөлс төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хууль ёсны өвчлөгч буюу нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нь талийгаач ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд тэрээр нийт 22,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь нотлогдсон, иймд 2017.08.08-ны өдрийн баримтын дагуу үлдэгдэл хөлсийг шаардаж байгаа нь үндэслэлтэй. Уг баримтыг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлж, тус компанийн тамга тэмдэгийг дарж, гарын үсгээ зурсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй.

10. Мөн үндсэн нэхэмжлэлийг хангаж буй энэ тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд “хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ зөрүүтэй тайлбарладгаас гадна Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь өөрийгөө “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нэхэмжлэгчид өгсөн ба үүнд нэхэмжлэгч буруугүй” гэсэн дүгнэлтээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.      

11. Нэхэмжлэгчээс ажлын хөлсний үлдэгдэл 10,000,000 төгрөгийг шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй болно.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв байна.

13. Иймд, “хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд хэлцэл байгуулсныг шүүх анхаараагүй, нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1014 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                  

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                           Б.МӨНХТУЯА 

                                                                                                           Д.ЦОЛМОН