Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00554

 

                             

“,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” СӨХ-ны  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00608 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 950 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” СӨХ-ны  нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болон нотариатын зардалд нийт 1,034,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” СӨХ нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болон нотариатын зардалд нийт 1,034,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00608 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.2, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,өөс 1,034,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” СӨХ-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 29,030 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 336 төгрөг, нийт 29,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,өөс улсын тэмдэгтийн хураамжид 29,366 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 950 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00608 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 183/ШШ2020/00608 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.29-ний өдрийн 950 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоог дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гүйцэтгэсний төлөө төлбөр төлөх үүрэгтэй байхаар хуульчилсан. Харин “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийдэггүй, харуул хамгаалалтыг чанартай гүйцэтгэхгүй байж сууц өмчлөгч нараас төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжилсэн төлбөрийг олгуулахаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” СӨХ-оос хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болон нотариатын зардалд нийт 1,034,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “...СӨХ-д хамаарах 1-р байрны 29 тоотод оршин суух ,,,,,,,,,,,,,,,,,,, нь Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйл болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16, 13 дугаар зүйлд зааснаар СӨХ-нд сар бүр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж, 2019 оны 01 сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны харуул хамгаалалт 300,000 төгрөг, хог хаягдал 30,000 төгрөг, нийтийн эзэмшлийн цахилгаан 42,000 төгрөг, нийтийн шугам хоолойн засвар 60,000 төгрөг, ногоон байгууламж 24,000 төгрөг, ажилчдын цалин, ажлын хөлс 24,000 төгрөг, тохижилт үйлчилгээ 186,000 төгрөг, бичиг хэрэг, шуудан холбоо 18,000 төгрөг, хойшлуулшгүй арга хэмжээний зардал, нөөц санд 66,000 төгрөг зэрэг, нийт 1,020,000 төгрөгийг төлөхгүй, СӨХ, бусад гишүүдийн эрх ашгийг зөрчиж, бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авсаар байна. Мөн шүүхэд хандахад холбогдох бичиг баримтыг бэлтгэн нотариатаар батлуулахад 14,000 төгрөг нэмж СӨХ төлж хохирсон. Иймд хариуцагчаас нийт 1,034,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “... Сууц өмчлөгчдийн холбоо нь хуульд зааснаар тодорхой үйл ажиллагаа эрхлэх ёстой... ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн орц руу харсан камерын бичлэг байхгүй, мөн харуул хамгаалалтын үйлчилгээг эрхэлдэггүй болох нь хэд хэдэн удаа машин гэмтсэн, 2 удаа унадаг дугуйгаа алдсан үйл баримтуудаас харагдаж байна... эдгээр үйлдлүүдийг баримтжуулах гэхээр нотлох баримт олддоггүй... “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” СӨХ-г хууль дүрмийнхээ дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээд ажлаа хийвэл төлбөрөө төлж болно...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын бүх гишүүдийн хурлын 2018.12.23-ны өдрийн тогтоолоор тогтоосон зардлыг (1 сарын 85,000 төгрөг) 2019 оны 1 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд төлөөгүй, төлөөгүй шалтгаанаа буюу “...СӨХ нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй...” гэсэн агуулга бүхий татгалзлаа баримтаар нотлоогүй тул 12 сарын зардал 1,020,000 төгрөг, хохирол 14,000 (нотариатын зардал), нийт 1,034,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.  

10. Иймд, “... Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгчдийн холбоо дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гүйцэтгэсний төлөө төлбөр төлөх үүрэгтэй... Харин “,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,” СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийдэггүй, харуул хамгаалалтыг чанартай гүйцэтгэхгүй байж сууц өмчлөгч нараас төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

11. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00608 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 950 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ