Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2020/00174

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... дүүрэг, .. дугаар хороо, ... тоотод байрлах, “И С” ХХК,

Нэхэмжлэгч: ...дүүргийн .. дүгээр хороо .. дүгээр байрны .. тоотод оршин суух Б.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...дүүргийн .. дугаар хороо, ...хэлтэст холбогдох “И С” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр  сарын  29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Их С” ХХК, Б.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.П-, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Г.У, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ИХ” ХХК, Б.Г нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 09-ний өдрийн № 103/ШШ2018/00278 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн №001/ХТ2018/01586 тоот тогтоолоор хариуцагч Д.А, Ц.С нараас “ИХ” ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компаний эзэмших эрхийн хамтаар гаргуулан нэхэмжлэгч Б.Гт улсын тэмдэгтийн хураамж 1.907.410 төгрөгийн хамтаар олгохоор, хариуцагч Д.Аийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Гөөс AUDI маркийн УНО 89-02 улсын дугаартай автомашиныг 50.950.000 төгрөгийн хамт гаргуулж хариуцагч Д.А, Ц.С нарт, мөн 49.461.024 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 404.716 төгрөгийн хамт Д.Ад олгохоор тус тус шийдвэрлэсэн. “ИХ” ХХК нь иргэн хуулийн этгээдэд ямар нэгэн өр төлбөргүй бөгөөд “ИХ” ХХК-иас төлбөр гаргуулахаар нэхэмжилж шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр үгүй байтал шийдвэр гүйцэтгэгч М.Н нь төлбөр төлөгч хуулийн этгээд бус “ИХ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208002989 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2019 оны 08 сарын 28-ны өдрийн №1/352 тоот албан бичгээр түдгэлзүүлэн битүүмжлэх хөрөнгийн жагсаалтад оруулсан нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдээр тогтоогдоогүй хуулийн эдгээдийн эрхийг ноцтой зөрчсөн илт хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлд хураагдаагүй, иргэн хуулийн этгээдэд өр төлбөргүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй “ИХ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар битүүмжлэх мэдэгдлийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж ШШГТХ-ийн 96 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн.

“ИХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Г нь иргэнийхээ хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч бөгөөд иргэн Б.Гт холбогдолтой асуудалд төлбөр төлөгч хуулийн этгээд бус “ИХ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар битүүмжилж байгаа талаар 2019 оны 09 сарын 16-ны өдөр ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны зүүн бүсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Анхтуяад хандан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гомдол хүсэлт гаргасан бөгөөд уг гомдол хүсэлтийн дагуу эрх бүхий этгээдүүд гомдлыг хянаад ШШГЕГ-аас 2019 оны 10 сарын 22-ны өдөр №4/2317 дугаартай албан тоотоор “хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэн хариуг өгөх үүрэг”-ийг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст өгсөн байна.

Гэтэл Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь ШШГЕГ-т өгөгдсөн чиглэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажлаа хуульд нийцүүлэн хийлгүйгээр илт үндэслэлгүй хариу өгсөн буюу тодруулбал 2019 оны 11 сарын 06-ны өдрийн №1/558 тоот хариуг өгч төлбөр төлөгч хуулийн этгээд бус “ИХ” ХХК-ийн эрхийг зөрчиж буй тул ШШГТХ-ийн 122-р зүйл, 122.1 дэх хэсэгт заасны дагуу “ИХ” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208002989 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, тухай нэхэмжлэлийг гаргасан. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн хувьд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1586 дугаар тогтоолоор хариуцагч Д.А, Ц.С нараас “ИХ” ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрхийн хамт гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.907,410 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гт олгохоор шийдвэрлэсэн. Харин хариуцагч Д.Аийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Гөөс Ауди маркын УНО 8902 улсын дугаартай машиныг, 50,950,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт олгохоор шийдвэрлэсэн. Мөн 49,461,024 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,716 төгрөгийг Б.Гөөс гаргуулж, Ц.Алтангэрэлд олгохоор шийдвэрлэсэн. Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс болон тус хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч М.Н нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, нэг талд давуу эрх олгосон. Б.Г төлбөр төлөгч байхад түүний нэр дээр хөрөнгө байгаа эсэхийг шалгаагүй байж шууд И-С ХХК-ийн захиран зарцуулах, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Н, Г.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1101 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01586 дугаартай шүүх хуралдааны тогтоолоор Д.А, Ц.С нараас “ИХ” ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрх, улсын тэмдэгтийн хураамж 1.907.410 төгрөгийг гаргуулж Б.Гт тус тус олгохоор, мөн шүүхийн шийдвэрээр “ИХ” ХХК-ийн захирал Б.Гөөс AUDI маркийн УНО 89-02 улсын дугаартай автомашин 50.950.000 төгрөгийг хамт гаргуулж Д.А, Ц.С нарт, мөн 49.461.024 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 404.716 төгрөг нийт 100.815.740 төгрөгийг гаргуулж Д.А, Ц.С нарт олгохоор шийдвэрлэгдсэн. Д.А, Ц.С нараас “ИХ” ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрх, улсын тэмдэгтийн хураамж 1.907.410 төгрөгийг Б.Гт олгох гүйцэтгэх баримт бичигт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Д.А, Ц.С нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.А, Ц.С нарын “ИХ” ХХК /РД:2835738/-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа, компанийн эзэмших эрхийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Бумаагийн Гантөмөрт /РД:ПЮ66080511/-ийн нэр дээр шилжүүлж, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сарангэрэл, М.Бадамханд нараас Ч.Сарангэрэлийг байлцуулан “ИХ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ №000063144, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээ №000300487, “ИХ” ХХК-ийн тамга, “ИХ” ХХК-ийн эд хөрөнгийг нэг бүрчлэн хүлээлцэн төлбөр авагч Б.Г болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарт хүлээлгэн өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон.

“ИХ” ХХК-ийн захирал Б.Гөөс AUDI маркийн УНО 89-02 улсын дугаартай автомашин 100.815.740 төгрөгийг гаргуулж Д.А, Ц.С нарт олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч “ИХ” ХХК-ийн захирал Б.Гөөс AUDI маркын УНО 89-02 улсын дугаартай автомашиныг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19320029/03 дугаар тогтоолоор битүүмжлэн хурааж /одоогийн улсын дугаар 45-55 БРА/ төлбөр авагч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чимэддоржийн Сарангэрэлд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 19320029/04 тоот тогтоолоор шилжүүлэн өгсөн.

Төлбөр төлөгч “ИХ” ХХК-ийн захирал Б.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарт 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 19320029/05 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 19320029/06 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул “ИХ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжлээгүй, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/340 тоот албан бичгээр Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “ИХ” ХХК-ийн захирал Б.Гийн өмчлөлтэй 2711001077 улсын бүртгэлийн дугаар, 000063144 тоот гэрчилгээтэй “ИХ” ХХК /РД: 2835738/-ийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, мөн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/352 тоот албан бичгээр “ИХ” ХХК /РД:2835738/-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг хүргүүлсэн. Улсын бүртгэлийн хэлтэс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс үйл ажиллагаа явуулах эрхэд хориг тавьсан болохыг мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас И-С ХХК-иас төлбөр гаргуулахаар гаргаагүй Б.Гөөс гаргуулахаар гарсан нь буруу юм. Б.Гийн нэр дээр хөрөнгө байгаа эсэх талаар цахимаар лавлагаа авснаа хавтаст хэрэгт өгөөгүй

2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1/340 тоот албан бичгээр “ИХ” ХХК-ийн захирал Б.Гийн өмчлөл “ИХ” ХХК-ийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/352 тоот албан бичгээр “ИХ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр компанийн захиран зарцуулах эрх, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үйл ажиллагаа явуулах эрхийг зогсоосон болохыг манай байгууллагад мэдэгдсэн. 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Б.Гийн банкны харилцах дансыг битүүмжлэх арга хэмжээг авсан гэв.

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ИХ” ХХК, Б.Г нар “ИХ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргажээ.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, М.Н нар “ИХ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжлээгүй, “ИХ” ХХК /РД:2835738/-ийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс үйл ажиллагаа явуулах эрхэд хориг тавьсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Д.А, Ц.С нарын хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээнүүд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг  дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.А,“Төрийн банк”-ны Багануур салбарын хооронд байгуулагдсан “Зээл болон Барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Төрийн банкны Багануур салбар биелүүлснийг баталж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гөөс AUDI маркын УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 54.950.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.А, Ц.С нарт, хариуцагч нараас “ИХ” ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт нэхэмжлэгч Б.Гт буцаан шилжүүлж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага 248.872.066 төгрөгөөс 104.411.024 төгрөгийг хангаж, үлдэх 144.461.042 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дүгээр зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 2.498.150 төгрөг урьдчилан төлөхөөс 2.354.005 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 144.145 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гөөс гаргуулан улсын орлогод, хариуцагч нараас 350.000.000 төгрөгийн хэлцэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.907.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт, хариуцагч Д.Аээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.444.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 104.411.024 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 680.005 төгрөгийг Б.Гөөс гаргуулж хариуцагч Д.Ад, хариуцагч Төрийн банкны салбар Багануур салбараас улсын тэмдэгтийн хураамж 653.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1101 дүгээр магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Г, Д.А, Ц.С нарын хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээнүүд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг тогтоосугай” гэж, 3, 4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Гөөс AUDI маркийн УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 50 сая  төгрөг гаргуулан Д.А, Ц.С нарт, хариуцагч нараас  И-С ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмгших эрхийн хамт нэхэмжлэгч Б.Гт буцаан шилжлүүлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 248.872.066 төгрөгөөс 49.461.024 төгрөгийг хангаж, үлдэх 199.411.042 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн 3, 4 дэх заалтыг нэгтгэн 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж, 7 дахь заалтыг 6 гэж, 8 дахь заалтыг 7 гэж, 9 дэх заалтыг 8 гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01586 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1101 дүгээр магадлалын 1 дэх заалт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1. 3 дахь заалтыг нэгтгэн “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Г, Д.А, Ц.С нарын хооронд 2014-01-27-ны өдөр хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээ тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Б.Гөөс AUDI маркийн 89-82 УНО дугаарын автомашиныг 50.950.000 төгрөгийн хамт гаргуулан Д.А, Ц.С нарт олгож, Д.А, Ц.С нараас И-С ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрхийн хамт гаргуулж, Б.Гт олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.А Төрийн банкны Багануур салбарын хооронд 2014-05-23-ны өдөр байгуулагдсан зээл болон барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай Б.Гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гөөс 49.461.024 төгрөг гаргуулж Д.Ад олгож, сөрөг нэхэмжлэлээс 199.411.042 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 5 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Б.Гөөс 135.815 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс төлсөн 2.354.005 төгрөг, Д.Аээс төлсөн 1.444.337 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.А, Ц.С нараас 1.907.410 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Б.Гөөс 44.716 төгрөг гаргуулж Д.Ад олгосугай” гэж, 6 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд Б.Гөөс 300.000 төгрөг, Д.Аээс 900.000 төгрөг нийт 1.200.000 төгрөг гаргуулж Вендо ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 103/ГХ2018/00278 дугаартай гүйцэтгэх хуудсаар хариуцагч Д.А, Ц.С нараас “ИХ” ХХК-ийн 30.000 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрх, улсын тэмдэгтийн хураамж 1.907.410 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Гт олгохоор шийдвэрлэсний дагуу 2018 оны 12 сарын 27-ны өдөр Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. Д.А, Ц.С нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “ИХ” ХХК /РД:2835738/-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа, компанийн эзэмших эрхийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б. Гантөмөрийн нэр дээр шилжүүлж, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сарангэрэл, М.Бадамханд нараас “ИХ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ №000063144, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээ №000300487, “ИХ” ХХК-ийн тамга, “ИХ” ХХК-ийн эд хөрөнгийг нэг бүрчлэн хүлээлцэн төлбөр авагч Б.Г болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарт хүлээлгэн өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгожээ. / ХХ-ийн 20, 43-44 дүгээр тал/

 

2019 оны 01 сарын 02-ны өдрийн 103/ГХ2019/00004 дугаартай гүйцэтгэх хуудсаар нэхэмжлэгч Б.Гөөс AUDI маркын УНО 89-02 улсын дугаартай автомашиныг 50.950.000 төгрөгийн хамт гаргуулж хариуцагч Д.А, Ц.С нарт, мөн 49.461.024 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 404.716 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Алтангэрэлд олгохоор шийдвэрлэсний дагуу 2019 оны 01 сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж Б. Гантөмөрөөс AUDI маркын УНО 89-02 улсын дугаартай автомашиныг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19320029/03 дугаар тогтоолоор битүүмжлэн хурааж төлбөр авагч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чимэддоржийн Сарангэрэлд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 19320029/04 тоот тогтоолоор шилжүүлэн өгсөн бөгөөд төлбөр төлөгч Б.Г нь 50.950.000 төгрөгийг Д.А, Ц.С нарт, 49.461.024 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 404.716 төгрөгийг Ц.Алтангэрэлд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. /ХХ-ийн 20 дугаар тал/

 

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч Б.Г нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мөнгөн төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/340 тоот албан бичгээр Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “ИХ” ХХК-ийн захирал Б.Гийн өмчлөлтэй 2711001077 улсын бүртгэлийн дугаар, 000063144 тоот гэрчилгээтэй “ИХ” ХХК /РД: 2835738/-ийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, мөн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/352 тоот албан бичгээр “ИХ” ХХК /РД:2835738/-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг хүргүүлжээ. /ХХ-ийн 40-41 дүгээр тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульчилсан байх бөгөөд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 103/ГХ2019/00004 гүйцэтгэх хуудасны төлбөр төлөгч иргэн Б.Г байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.10-т заасан төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгээгүй буюу иргэн Б.Гийн нэр дээр харилцах болон хадгаламжийн данс, хөдлөх болон үл  хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг тодруулаагүй байж, шууд хуулийн этгээдийн захиран зарцуулах эрх, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан нь хууль зөрчжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-д “төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх” тухай хуульчилсан боловч энэ нь төлбөр төлөгч иргэний эд хөрөнгийг эрэн сурвалжлаагүй байж төлбөр төлөгч иргэний хуулийн этгээдийг түдгэлзүүлэх эрх биш юм. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөр төлөгч Б.Гийн эд хөрөнгийн талаар лавлагаа авсан, түүний нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байхгүй тул Б.Гийн эзэмшлийн хуулийн этгээд болох “ИХ” ХХК-ийн захиран зарцуулах эрх, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа талаараа баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл Б.Гийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй талаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 103/ГХ2018/00004 дугаар гүйцэтгэх хуудсаны дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдаж байгаа болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс “ИХ” ХХК-ийн захиран зарцуулах эрх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан тоотыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн болохоос “ИХ” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолгүй, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтад оруулаагүй байх тул “ИХ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай Б.Г, “ИХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.10, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар И-С ХХК, Б.Г нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 103/ГХ2019/00004 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар “ИХ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх “ИХ” ХХК, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШЗ2020/00268 дугаар шүүгчийн захирамж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.СОЛОНГО