Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00584

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                                                                  хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00647 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1096 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Г.Нямдалайгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч А.Буянжаргал, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00647 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 35,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1096 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.16-ны өдрийн 183/ШШ2020/00647 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.20-ны өдрийн 1096 дугаар магадлалтай иргэний хэрэгт дараах гомдлыг гаргаж байна.

4.1 Магадлалын үндэслэх хэсэгт “Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн маргааны үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй ба уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах өөрчлөх боломжгүй гэж үзлээ” гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн үндэслэл бүхий бөгөөд хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэлгүй юм. Маргааны гол үндэслэл нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь билетийн үнийн зөрүүгээс ашиг олдог гэж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д итгүүлж улмаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгчид энэ талаар ярьснаас үүдэн нийт 75,000,000 төгрөгийг шилжүүлж, түүнээс ашиг олох санаа зорилго үүсдэг. Энэ талаар нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбараар бүрэн ойлгогдоно. Хариуцагч энэ талаар шүүх хуралдаанд үгүйсгээгүй. Түүний тайлбарын гол санаа нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас ирсэн мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д өгсөн тул түүнээс мөнгөө нэхэх ёстой, хамтран хариуцагчаар татаач гэж л тайлбарладаг.

4.2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын энэ тайлбар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон” гэсэн нь нэхэмжлэгч хариуцагчаас хөрөнгөө шаардах эрхтэй ба ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар биесээ огт танихгүй, тэдний хооронд өмнө нь өөр эрх зүйн харилцаа үүсээгүй байгаагаа тайлбарласан хариуцагчийн тайлбар яг тохирч байгаа. Мөн хариуцагчийн тайлбараар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай үүргийн харилцаа байхгүй, зөвхөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас ирсэн мөнгийг хариуцагчаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д биш, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлдэг нь тодорхой байдаг. Үүнийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлд хамаатуулах эрх зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, билетээс ашиг олох гэсэн өөрийн чин санааны хүсэл зорилгоор хөрөнгө шилжүүлсэн субьектив санаа байгааг давж заалдах шатны шүүх тодорхойлж чадаагүй нь хэргийг бүрэн шинжлэн судлаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал “давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь миний төрсөн эгч болох ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн том охин н.Б,,,,,,,,,,,,,,,,ын найз юм. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь аялал жуулчны компанид ажилладаг, жуулчдын онгоцны билетийг хямд үнээр авч, үнэтэй зарж дундаас нь ашиг олдог хэмээн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эгчээс хэд хэдэн удаа мөнгө авч, өсгөж өгдөг байсан гэж надад хэлж байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эгчээс байнгын мөнгө асууж, олоод өг гэж ятгаж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эгч намайг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн данс руу мөнгө хийчих гэж хэлж, би хэд хэдэн удаа данс руу нь мөнгө шилжүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн Хаан банкны дансанд өөрийн данснаас нийт 75,000,000 төгрөг шилжүүлсэн. Эргүүлээд энэ мөнгөнөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эгч 40,000,000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхгүй байсан тул цагдаад хандахад өгсөн хүнээсээ иргэний журмаар шаардаж ав гэсэн. Мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эгч би ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс авсан мөнгөө чамд өгсөн гэж байх тул үлдэгдэл 35,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “... Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүнийг огт танихгүй, нэг ч удаа өөрөөс нь мөнгө асууж байгаагүй. Нэхэмжлэгч 40,000,000 төгрөгийг эгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаасаа авсан гэдгээ ч тайлбарлаж байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын хооронд үүссэн асуудал бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас ямар нэгэн мөнгө аваагүй, уулзаагүй тул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан нэхэмжлэл гаргах ёсгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нийтдээ 198,700,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д өгсөн. Мөнгө дандаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаар дамждаг байсан… Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчтэй хэлцлийн харилцаанд ороогүй авч нэхэмжлэгчийн шилжүүлсэн нийт 75,000,000 төгрөгийг өөрийн эзэмших банкны данснаас авч захиран зарцуулсан ба 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , эгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаар дамжуулан авсан, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгсөн болохоо нотлоогүй, хөрөнгө олж авсан хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд үүрэг үүсээгүй байхад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ…” гэсэн дүгнэлт хийхдээ хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй байна.

10. Тухайлбал “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд үүргийн харилцаа байсан эсэх, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмнөөс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т мөнгө шилжүүлсэн эсэхийг тогтоох нь ач холбогдолтой, хэрэв нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн үүргийг өмнөөс нь гүйцэтгэх журмаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн тохиолдолд шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй, энэ талаар шүүх талуудыг мэтгэлцүүлээгүй, мөн хэрэгт хангалттай нотлох баримт авагдаагүй...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэйгээс гадна анхан шатны шүүх зөвхөн “зохигчийн хооронд үүрэг үүсээгүй” гэсэн үндэслэлээр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

11. Ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгч, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1096 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД