Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/00647

2020 оны 03 сарын 16 өдөр         Дугаар 183/ШШ2020/00647               Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0-р хороо, 0-р хороолол, Тээвэрчдийн гудамж, 00-р байр, 00 тоотод оршин суух, Ш овогт Ж.Б /РД:ВЮ00000000/-гийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Хурд рапид хотхон, 00-р байр, 00 тоотод оршин суух, М овогт Э. Э /РД:ВЮ00000000/-т холбогдох,

       35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь миний төрсөн эгч болох Ж.Б том охин Б найз. Э.Э нь Ерөнхийлөгч Баттулгын охины аялал жуулчны компанид ажилладаг, жуулчдын онгоцны билетийг хямд үнээр авч үнэтэй зарж дундаас нь ашиг олдог хэмээн Ж.Б эгчээс хэд хэдэн удаа мөнгө авч, өсгөж өгдөг байсан гэж надад хэлж байсан. Ж.Б эгчээс байнгын мөнгө асуун олоод өг гээд ятгаж, Ж.Б эгч улмаар надаас мөнгө асууж Э.Э данс руу хийчих хэмээн хэлж би хэд хэдэн удаа данс руу нь мөнгө шилжүүлсэн. Э.Э Хаан банкны данс болох 0000000000 тоот дансанд өөрийн Хаан банкны 0000000000 тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 12 дугаар сарын 20-нд 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 29,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөг шилжүүлсэн. Эргүүлээд энэ мөнгөнөөс Ж.Б эгч 40,000,000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхгүй байсан тул цагдаад хандахад өгсөн хүнээсээ иргэний журмаар шаардаж ав гэсэн мөн Б эгч би Э авсан мөнгөө чамд өгсөн гэж байх тул үлдэгдэл 35,000,000 төгрөгийг Э.Э гаргуулж өгнө үү гэв.

         Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Б гэх хүнийг огт танихгүй, нэг ч удаа өөрөөс нь мөнгө асууж холбогдож байгаагүй, харилцаанд ороогүй. Нэхэмжлэгч 40,000,000 төгрөгийг эгч Б авсан гэдгээ ч тайлбарлаж байна. Э.Э, Ж.Б нарын хооронд үүссэн асуудал бөгөөд Ж.Б ямар нэгэн мөнгө аваагүй, уулзаагүй тул Э.Эхолбогдуулан нэхэмжлэл гаргах ёсгүй. Э.Э нь нийтдээ 198,700,000 төгрөгийг Ж.Б өгсөн. Мөнгө бол дандаа Ж.Б дамждаг байсан. Ж.Б, Э.Э хоёрын хооронд л мөнгөний асуудал байж байгаад Цагдаагийн байгууллага дээр шалгагдаад Иргэний хэргийн шүүхэд ирсэн байгаа. Тиймээс нэхэмжлээд байгаа 35,000,000 төгрөгийг Ж.Б нэхэмжлэгч гаргуулж авах ёстой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

         Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Э.Э холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хариуцагч Э.Э ... Ж.Б уулчзаж нэгч удаа мөнгө асуугүй, түүнтэй зээлийн болон ямар нэгэн харилцаанд ороогүй, Ж.Б мөнгө аваад түүн нийтдээ 198,700,000 төгрөгийг өсгөж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Ж.Б Хаан банкны 0000000000 дугаар данснаас 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 0000000000 дугаар дансанд 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5225421756 дугаар дансанд 3,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 0000000000 дугаар дансанд 30,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5225421756 дугаар дансанд 3,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 0000000000 дугаар дансанд 29,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөг шилжүүлсэн, Хаан банкны 0000000000 дугаар дансыг хариуцагч Э.Э эзэмшдэг болох нь зохичдын тайлбар, хариуцагчийн Хаан банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх-4-6, 20/  

     Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

    Хариуцагч Э.Э нэхэмжлэгчтэй хэлцлийн харилцаанд ороогүй авч, нэхэмжлэгчийн шилжүүлсэн нийт 75,000,000 сая төгрөгийг өөрийн эзэмших банкны данснаас авч захиран зарцуулсан ба 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б эгч Ж.Б дамжуулан авсан, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгсөн болохоо нотлоогүй, хөрөнгө олж авсан хариуцагч Э.Э нэхэмжлэгч нарын хооронд үүрэг үүсээгүй байхад Ж.Б шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

        Иймд хариуцагч Э.Э үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 35,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Хариуцагч Э.Э нь Ж.Б шилжүүлсэн гэх 35,000,000 төгрөгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Э 35,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б олгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                  ШҮҮГЧ                            Ц.ОЮУНБИЛЭГ