Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2020/00462

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 27 өдөр

 Дугаар 151/ШШ2020/00462

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Э  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:”“““““““““ цэцэрлэгт холбогдох,

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 193 057 гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.”“““““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хариуцагчийн төлөөлөгч И.”“““““““““, хариуцагчийн өмгөөлөгч  Ч.Баднайнямбуу, гэрч Ё.Лайжинханд, О.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Б.Бямба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.”“““““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Дэнзэн овогтой ““““““““““ миний бие 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Зуунмод сумын ““““““““““ цэцэрлэгийн нярвын ажилд анх томилогдсон. Анх ажил орсон цагаас би өөрийн хувийн зардлаар өөрийн албаны өрөө, агуулах скалад зэргийг тохижуулсан. Мөн миний бие ажиллаж байх хугацаандаа аймаг орон нутгийн удирлагаас ирсэн шалгалт, үзлэг зэрэгт хангалттай үнэлгээ дүгнэлт авдаг байсан. Ажилд томилогдсон цагаас эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.”“““““““““ намайг хэл амаар доромжлох, өвлийн идэш амлаж ажилд ороо байлгүй гэх мэт зүй бус харьцдаг байсан бөгөөд энэ байдал даамжирч намайг хэл амаар доромжилж ажилчид албан хаагчдын дунд нэр төрийг минь гутаах зэрэг үйлдэл гаргадаг байв. Энэ бүрт би дандаа буулт хийж уучлалт гуйж байнга эрхлэгчийг дэмжиж ажилладаг байлаа. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэнэт үндэслэлгүйгээр намайг ажлаас халах тушаал гаргасан. Би энэ тушаалыг ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй ажиллаж байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж миний Үндсэн хуулиар олгогдсон "Хөдөлмөрлөх, түүнинхээ үр шимийг хүртэх" эрхийг ноцтойгоор зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.”“““““““““ нь намайг үндэслэлгүйгээр Цагдаагийн байгууллаар удаа дараа шалгуулж хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан юм. Надад холбогдуулан гаргасан гомдлуудыг Төв аймгийн Прокурорын газраас удаа дараа хааж шийдвэрлэж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг миний бие 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр миний бие хүлээн авлаа. Энэ тогтоолоор надад холбогдуулан гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэрэгсэхгүй болгож байсан үндэслэл арилж байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.”“““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд “““““““““““” цэцэрлэгт нярваар ажиллаж байсан. Гэнэт халагдсан, ажлаас халлаа энэ тэр гэж надад мэдэгдсэн зүйл бол байхгүй. Энэ нь манай эрхлэгч Н.”“““““““““ийн надтай таагүй харилцаатай байсны илрэл байх гэж бодож байна. 2018 оны 03 дугаар сарын 5-ны өдөр ажлаас халагдаад, тэгээд л өргөдөл өгтөл эрүү үүсгэгдээд хавтаст хэрэг үүссэн гээд надад хэлсэн 1 721 000 төгрөг хувьдаа завшсан гээд намайг цагдаад өгсөн байсан. Тэгээд тэр хэргийг цагдаа Прокурорын байгууллага шалгаад намайг холбогдолгүй болохыг нотолсон.

2018 оны 02 дугаар сарын 29, 30, 31-ний өдөр намайг ажилдаа очоогүй гээд байгаа би тухайн өдрүүдэд бол ажилдаа очсон 29-нд би аваарт ороод ажил дээрээ очоод ёс зүйн хорооны С.Гэрэл, Дотоод хяналт шалгалтын ажилтан Ё.Лайжинханд нарт хэлсэн би аваарт орчихлоо эмнэлэгээр явах хэрэгтэй байна гэдгээ хэлсэн. Тэгээд би тэр тэр өдрөө мөн 30, 31-ны өдөр ажил дээрээ очсон. Тэгээд намайг 5 өдөр ажил тасалсан мөн намайг ажил дээр архи уусан гэх шалтгаануудаар ажлаас халсан байсан. Архи уух үед нь  би хамт байсан ч архи уугаагүй гэдгээ хэлсэн, ажилдаа очиж чадаагүй 2 өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд аваарт орсон учраас хэвтрийн дэглэм барих шаардлагатай болоод очиж чадаагүй гэдгээ ч мөн хэлсэн. Гэтэл намайг ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилгүй байсан хугацааны  буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс  2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүртэлх буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны цалин болох 7 193 057 төгрөг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

““““““““““““” цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Б/02 тоот тушаалыг эрх зүйн актынх нь хувьд архив албан хэрэг хөтлөлтийн шаардлагад нийцээгүй, хууль зүйн шаардлагад нийцээгүй, хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа шийдвэр нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн дотоод журам болоод хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтуудыг буруу үндэслэсэн дараах нөхцөл байдлууд байна гэж үзэж байна. Тодруулбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д заасан заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл биш. 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 гэсэн 2 заалтыг сонгож, хэрэглэсэн байдаг. Энэ 2 заалтыг сонгож хэрэглэснээр Д.”“““““““““ гэдэг ажилтан 3 төрлийн зөрчил гаргасан мэтээр тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дээр сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж байгаа. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Д.”“““““““““д сахилгын зөрчил оногдуулсан тушаал гаргасан байдаг. Энэ тушаалыг Д.”“““““““““ мэдээгүй. Сахилгын арга хэмжээг ажил олгогч бүрэн гүйцэд нотолж чадаагүй. Дараа нь ямар зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүй. Тэрийгээ мөн адил хуулийн дагуу бүртгэж аваагүй. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдгээ ажил олгогч хүүхдийн тоо зассан гэдэг асуудал ярьдаг. Бид хэргийн материалыг шинжлэн судлаад, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлэг зэргээс харахад хүүхдийн тоо зассан асуудал ажил олгогч буюу ““““““““““тэй өөртэй нь шууд хамааралтай асуудал байна. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа бол ““““““““““ гуай ч гэсэн өөрөө ноцтой зөрчил гаргасан. Яагаад гэвэл хүүхдийн тоо зассан асуудлыг өөрөө хянаж баталгаажуулж, гарын үсэг зурдаг нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ч нотлогддог. Энэ нь өөрөө ялимгүй зүйл байсан.

Д.”“““““““““ гэдэг хүн няравын албан тушаал хашдаг. Энэ хүн бол мөнгөтэй харьцдаггүй. Ямар нэгэн санхүүгийн гүйлгээтэй харьцдаггүй. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэх нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэ бүгдийг багцлаад хэлэх юм бол ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа хуулийн нэг л үндэслэлийг барих ёстой. Гэтэл 2, 3 хуулийн үндэслэлийг барьж байгаа нь хуульд нийцэхгүй, оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулсан, хуулийг буруу сонгож хэрэглэсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагаа алдаж байгаа гэж үзэж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-ыг үндэслэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Яагаад гэвэл ажлаас халах гэдэг нь сахилгын шийтгэлийн нэг хэлбэр. Түүнээс хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа асуудал биш. Мөн тушаалын тэргүүн хэсэг дээр ажлаас халах тухай гэсэн. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ийм ойлголт байдаггүй. Ажлаас халах гэдэг нь сахилгын шийтгэлийн нэг хэлбэр. Цаашлаад Дэнзэн овогтой ““““““““““ нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Б/09 дугаартай тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа гэж байгаа. Энэ сахилгын шийтгэл нь яг ямар сахилгын зөрчил гаргасан. Хэзээ, хаана, яаж үүнийг баталгаажуулсан талаар зөрчлийг шалгасан тэмдэглэл нь тодорхойгүй. Мөн энэ тушаалаа танилцуулаагүй. Тушаалыг танилцуулсан гэдгээ нотолж чаддаггүй. Хэргийн материалд тушаалыг танилцуулсан талаар баримт байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд л асуудлыг ярина. Байгууллагын хамтарсан сургалттай холбоотой хүүхдийн тоог зассан гэдэг. Хүүхдийн тоог зассан гэдэг нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буюу ноцтой зөрчил гэдэг. Ноцтой зөрчил гэж юу вэ гэдгийг тайлбарласан хуулийн шаардлага, Улсын дээд шүүхийн тайлбартай нийцээгүй асуудал байдаг.

Дээрээс нь хүүхдийн тоо зассан гэдэг асуудал дээр байгууллагын эрхлэгч өөрөө хамааралтай гэдэг нь олон талаараа харагдаж байдаг. Санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг үндэслэлийг тавьж өгдөг. Санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн гэдгийг эрүүгийн журмаар шалгуулсан. Санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг эрх бүхий байгууллага буюу цагдаа, хууль хяналтын байгууллага шалгаж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн эсэхийг шалгадаг. Ноцтой зөрчлийг давтан гаргасан гэдэг ойлголт хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 40 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг үндэслэлийг заасан. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа юм уу эсвэл сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байдаг. Энэ хугацаанд Д.”“““““““““ нь 2018 оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдөр аваарт орсон. Үүнийг нотолсон баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж, хэргийн материалд авахуулсан. Мөн 2 дугаар сарын 1, 2-нд өвчтэй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолдог. 2 дугаар сарын 3, 4-ны өдөр амралтын өдөр байдаг. Ингэхээр 40 цаг гэдэг асуудал үндэслэлгүй байна. Хаанаас ийм их цаг гаргаж ирсэн нь тодорхойгүй. Дээрээс нь ажил олгогч хэрвээ 40 цаг тасалсан гэж байгаа бол үүнийгээ нотлох ёстой. Тодорхой баримтууд, гэрчийн мэдүүлэг, эсвэл цахим хурууны бүртгэлээр юм уу. Үүнийг нотолсон баримт хэргийн материалд байдаггүй.

Тэгэхээр энэ бол учир дутагдалтай ойлголт гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Ийм зөрчил байхгүй гэдгийг түрүү хэлсэн. Санхүүгийн хуурамч бичиг бүрдүүлсэн гээд дахин дахин давтаад биччихсэн. Ийм учраас Д.”“““““““““тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа юм байна гэж ойлгож байгаа. Тушаалаас үзэхэд Д.”“““““““““ байгууллагад маш их хохирол учруулсан, ноцтой зөрчил гаргасан, дээрээс нь ноцтой зөрчил давтан гаргасан мэтээр харагддаг. Гэтэл энэ бол хуулийн үндэслэл байхгүй. Үүнийгээ баталгаажуулсан баримт байхгүй. Д.”“““““““““г ажлаас халах тухай гээд тэргүүгээ ч гэсэн буруу бичсэн. Ийм учраас ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 17 сарын цалинтай тэнцэх хэмжээний 7.193.057 төгрөг гаргуулах, мөн энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна ” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч И.”“““““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.”“““““““““гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.”“““““““““ нь 2015 оноос эхлэн тус цэцэрлэгийн нярваар ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгэээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлүүдээр ажлаас халагдсан билээ. Д.”“““““““““ дээрх тушаалыг эс зөвшөөрч 2018 оны 03 дугаар сард нэхэмжлэл гаргаж байсан ба хэргийг Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 151/Ш32018/01786 тоот болон 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 151/11132019/00684 тоот захирамжуудаар тус тус хэрэгсэхгүй болгож байсан билээ. Хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь ажлаас халсан үндэслэлүүдийн нэг болох байгууллагын эд хөрөнгийг ашиглан шамшигдуулж үүнтэй холбогдуулан хүүхдийн тоог зассан үйлдлийг эрүүгийн журмаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгосон билээ. Д.”“““““““““ нь хүүхдийн тоо зассанаас  гадна санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн  хуурамчаар шинэ дэвтэр нээж хөтөлсөн, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан   зэрэг   хэд  хэдэн   үндэслэлээр   ажлаас   халагдсан   боловч   эдгээр үндэслэлүүдийн нэг болох хүүхдийн тоо зассан асуудал нь эрүүгийн журмаар шалгаж асуудалд хамаарч байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан билээ. Төв аймаг дахь Цагдаагийн хэлтсээс Д.”“““““““““д хэрэг бүртгэлтийн хэрэг нээн боловч бараа материал ашиглан шамшигдуулсан нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийг хаах тухай Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 112 тоот тогтоол гарсан байсныг миний бие Д.”“““““““““г гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад мэдсэн билээ. "““““““““““"   цэцэрлэгийн   эрхлэгч   Н.”“““““““““ийн   зүгээс   дээрх   хэргийг хаах тухай тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн Прокурорын газарт гомдол өгөөд уг гомдол одоогийн байдлаар хянагдаж, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд Д.”“““““““““гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2018/01786 тоот болон 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2019/00684 тоот захирамжуудын үндэслэл арилаагүй буюу эрүүгийн журмаар шалгаж буй асуудал нь эцэслэн  шийдвэрлэгдээгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч И.”“““““““““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

““““““““““““” цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан Д.”“““““““““ нь 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан байгаа. Энэ хүний ажлаас халагдсан үндэслэл нь 3 зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан гэдэг нь байгууллага дээр болсон 12 дугаар сарын 1-ны өдрийн архидалт, тэр үйл ажиллагаанд оролцсон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Д.”“““““““““ өөрөө энэ зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй. Байгууллагын хурал дээр ёсгүй авирлаж, тухайн баримт материалууд дээр гарын үсгээ зураагүй явсан. Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь 2017 оны 11, 12, 2018 оны 1 дүгээр сарын тайлан мэдээг гаргах хугацаандаа гаргаагүй.

Энэ хэрэг зөрчил нь илэрсэн өдөр буюу 1 дүгээр сарын 26-ны өдөр бөөнөөр нь барьж орж ирж байсан зэрэг нь үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байсан гэдгийг нотолж байгаа. Дээрээс нь 40 цагийн ажил тасалсан гэдэг нь би тухай үед 8 хоног өөр хүн хүнсний бараа бүтээгдэхүүн гаргаж байсныг мэдээгүй. 2 дугаар сарын 5-ны Даваа гарагт мэдсэн. Энэ үндэслэлээрээ 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр яаралтай байгууллагын ёс зүйн хороог байгууллагын багш, ажилтнуудын төлөөлөлтэй хуралдуулж, Д.”“““““““““д арга хэмжээ авах талаар 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр мэдэгдсэн байгаа. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан. Д.”“““““““““ нь байгууллагын нярав, эд хариуцагч хүн. Хүүхдийн тоог засаж байгаагийн цаад талд мөнгө, хүүхдийн эрүүл мэнд явж байгаа. Тухайн өдөр хүүхдэд өгөх хоол тэжээлийн илчлэг, норм бүх зүйл хамаарч байгаа гэдгийг би хэлсэн. Ингээд яагаад ажлаас халах тушаалыг гаргасан гэхээр тухайн өөрийнхөө гаргасан тоогоо засаж хий 5 хүүхдээр нэмээд, хүнсний бараа бүтээгдэхүүнийг дутаасан зүйлүүдээ хий зарлагадаж явж байсан. Д.”“““““““““ санхүүгийн хуурамч материал бүрдүүлж, ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйл ажиллагаа гаргасан. Эдгээр үндэслэлээр Д.”“““““““““г ажлаас нь чөлөөлсөн байгаа” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ажил олгогч 3 үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан. Хоёрдугаарт, мөн дээрх хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг 3 үндэслэлээр гаргасан. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь анхны зөрчлийг ажилтан Д.”“““““““““ нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/09 тоот тушаалаар ажлын байран дээр архидан согтуурсан, архидан согтуурах арга хэмжээг зохион байгуулж, хүмүүст архи хундагалж өгсөн гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан байдаг. Сануулах арга хэмжээ авагдсан талаар багш, ажилчдын хурлын тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байгаа.

Энэ хуралдаан дээр Д.”“““““““““ оролцсон. Удирдлагатай маргаж муудалцаж, гарын үсэг зураагүй гэдэг нь нотлогддог. 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн сануулах арга хэмжээ авагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна. 2 дахь зөрчил бол 2018 оны 1 сард болсон. Энэ нь 2017 оны 11 сард ирсэн хүүхдийн тоог зассан. Ийм зөрчил гаргасан байдаг. Энэ зөрчлийг гаргасан гэдэг нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно. Гэрчээр орж ирсэн бүлгүүдийн багш нар мөн гэрчилсэн. Хавтаст хэрэгт тоог зассан байдал, шинэ дэвтэр дээр хуулсан 2 дэвтрийг аль алийг нь гаргаж өгсөн. Д.”“““““““““г зөрчлүүдийг давтан гаргасан гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдож байгаа. Зөрчлүүдийн хоорондох хугацаа бол хуульд заасан шаардлагыг хангаж байгаа. 6 сараас хэтрээгүй байх ёстой. 6 сараас хэтрээгүй, хугацааны хувьд ямар нэгэн зөрчил байхгүй гэж харж байна. Хоёрдахь, үндэслэл гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг хүн. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд хариуцлагыг талууд тусгасан.

Тухайлбал, хөдөлмөрийн гэрээний 3.1.2-т хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэдэгт ажил таслах гэж заасан байгаа. Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгчээс зохих журмын дагуу чөлөө авалгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг 3 өдрөөс дээших хугацаагаар ажил тасалсан тохиолдолд үүнийг ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байна. 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ажил тасалсан. 1 дүгээр сарын 24-ний өдөр даваа гараг, 02 дугаар сарын 02-ны өдөр  Баасан гараг байсан. Хагас, бүтэн сайн өдөр өнгөрөөд, 2 дугаар сарын 5-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч ажил дээрээ ирээд, өнгөрсөн долоо хоногт ажилдаа бүтэн ирээгүй болохыг мэдээд, тэр даруй багш ажилчдын хурлыг хуралдуулж, хуралдаанаар дээрх зөрчлийг гаргасан болохыг илрүүлээд, арга хэмжээ авахаа мэдэгдсэн байдаг. Энэ хурлын тэмдэглэл, хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан байгаа. Энэ авагдсан тэмдэглэлээр 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тасралтгүй 8 хоног ажил тасалсан болохыг 02 дугаар сарын 05-ны өдөр илрүүлээд, зөрчлийг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор сахилгын шийтгэл оногдуулах ёстой.

Ингээд арга буюу 03 дугаар сарын 05-ны өдөр буюу хамгийн сүүлийн өдөр тушаалаа гаргасан байна. Энэ хугацаанд яагаад тушаал гаргаагүй талаар асуухад боломж бололцоо олгож, харсан. Д.”“““““““““ бол өөрийнхөө зөв гэж зүтгэдэг. Өөрийнхөө гэм бурууг хүлээдэггүй. Ингээд арга буюу хамгийн сүүлийн өдөр 03 дугаар сарын 05-ны өдөр тушаалаа гаргасан юм байна лээ гэдгийг тодотгож хэлмээр байна. Ажил олгогчийн итгэлийг алдсан гэдэг нь нярав хүнд байж боломгүй үйлдэл гаргасан. Энэ нь цэцэрлэгийн хүүхдүүдийн ирцийг өөрчилж, багш нараар хуулуулж байгаа нь ажил олгогчийнхоо итгэлийг алдаж байгаа ноцтой үйлдэл. Эдгээр 3 үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. 3 үндэслэлийн ядаж 1 үндэслэл нь хангалттай  байвал ажил олгогчийн тушаал үндэслэлтэй болно гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.”“““““““““ нь хариуцагч ““““““““““ цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7 193 057 гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч Д.”“““““““““гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. 

Д.”“““““““““ нь Төв аймгийн Зуунмод сумын “““““““““““” цэцэрлэгийн няравын албан тушаал эрхлэн ажиллаж байсан болох нь:

НДД№1027384 дугаартай Д.”“““““““““гийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарын 3-т Төв аймгийн Зуунмод сумын “““““““““““” цэцэрлэгийн нярваар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн авч ажиллуулав гэсэн бичилт /1-р хх-н 3-р хуудас/,

Д.”“““““““““, ““““““““““ цэцэрлэг нар харилцан тохиролцож 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар. Энэхүү гэрээний 1.6 дах хэсэгт талууд гэрээг хугацаагүй байгуулахаар тохиролцсон байна. /1-р хх-н 66-69-р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ‘’”“““““““““” цэцэрлэг, Д.”“““““““““ нар нь Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээний хуулбар /1-р хх-н 102,103-р хуудас/,

2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “““““““““““” цэцэрлэгийн нярав Д.”“““““““““гийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1-р хх-н 99-101-р хуудас/ зэрэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар Д.”“““““““““ нь “““““““““““” цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Д.”“““““““““ нь анх 2018 оны 03 дугаар сард нэхэмжлэл гаргаж, тус хэргийг Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2018/01786 тоот захирамж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 151/ШЗ2019/00684 тоот захирамжуудаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Мөн Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 112 тоот тогтоолыг нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 19-ний хүлээн авч тус шүүхэд хандсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож талууд хөөн хэлэлцэх хугацаанд маргахгүй байх тул энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Төв аймгийн Зуунмод сумын “““““““““““” цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Д.”“““““““““г 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа үүрэгт, ажлаа хангалтгүй биелүүлж, байгууллагын хамран сургалттай холбоотой хүүхдийн тоог засаж, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ноцтой зөрчил давтан гаргасан, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийтдээ 40 цагийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлж ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 2.3.2, 2.3.3, 3.1.1, 3.1.5 дах хэсэг, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.17 дахь хэсгийн 10 дах заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн Д.”“““““““““гийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, няравын үүрэгт ажлаас чөлөөлжээ. /1-р хх-н 4-р хуудас/

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно. 

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Д.”“““““““““г ажлаас халах тухай тушаал нь үндсэн 3 үндэслэлээс бүрдэх бөгөөд эдгээрийг тус тусад нь авч үзвэл.

1.Д.”“““““““““г сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргаж, байгууллагын хамран сургалттай холбоотой хүүхдийн тоог засаж, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үйл баримтын тухайд:   

Д.”“““““““““ нь “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгууллага дээр эхний пивийг авчир өгсөн...” “...үүнийг хамт олны хурал дээр хэлэлцэхэд зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй ёс зүйгүй авирласан...” улмаар энэхүү үйлдэл нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/09 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн боловч түүнд тухайн шийтгэлийг танилцуулсан эсэх нь тодорхойгүй, эрхлэгч ““““““““““ нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Д.”“““““““““ өөрөө хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд тушаалыг аваагүй гэх боловч/ журмаараа бол тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг нь тэмдэглээд явах ёстой миний хувьд журамд зааснаар хийгээгүй нь алдаа болж байна...” гэх тайлбараар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах зэрэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна. 

Д.”“““““““““ нь үүрэгт ажлаа хангалттай сайн хийгээгүй, өөрөөр хэлбэл цэцэрлэгт ирсэн хүүхдийн тоог зассан, санхүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна. Учир нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нярав Д.”“““““““““гийн ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны 2-р үндсэн зорилтын хүрээнд: цэцэрлэгийн барилга, хашаа түүний дотор байгаа мод зүлэг, тоглоом, гэрэл, эд хогшил, хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж, хоол хүнсний зүйлийн хадгалалт хамгаалалтын бүрэн бүтэн аюулгүй байдлыг хариуцах” гэж цэцэрэлэгт ирж байгаа хүүхдийн ирцийг бүртгэдэг эрх бүхий албан тушаалтан биш болох нь тогтоогдож байна.

Мөн Д.”“““““““““гийн хүүхдийн ирцийн бүртгэлийн дэвтрийг зассан гэх зөрчлийг тухайн байгууллагын эрхлэгч өөрөө 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр багш нарын өрөөгөөр явахдаа илрүүлсэн гэж шүүхэд тайлбарладаг бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй ажлаас халсан тушаалыг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байна.  

Мөн Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ний 183400322 дугаартай хэрэгт шинжилгээ хийсэн ажлын тайлан, дүгнэлтээр “...нярав Д.”“““““““““гаас хүүхдийн хоолны хүнсний материалын илүү, дутуу зөрүү гарч байгаагүй...” “... Хүүхдийн ирц, хоолны зарцуулалтын тооцоог өдөр бүрээр нэгтгэн шалгахад 2017 оны 11 сар, 12 сар, 2018 оны 01 сар, 02 дугаар саруудад нягтлан бодох бүртгэлийн журналаас алдаа дутагдал илрээгүй байна. Харин тус дүгнэлтээр 2018 оны 03 дугаар сард 23 670 төгрөгийн дутагдал илэрсэн байх бөгөөд энэхүү хугацаа нь Д.”“““““““““г ажлаас халагдсаны дараах үйл баримт учир дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. /1-р хх-н 34-38-р хуудас/

Улмаар Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Д.”“““““““““д холбогдох “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдож байгаа учир дээрхи үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. /1-р хх-н 6-7-р хуудас/

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 3.1.1, 3.1.5 дах хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.17 дах хэсгийн 10 дах заалтыг зөрчсөн гэх үйл баримтын тухайд:

Ажил олгогч буюу “““““““““““” цэцэрлэгийн эрхлэгч И.”“““““““““ нь Д.”“““““““““г ажлаас халсан тушаалын нэг үндэслэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийтдээ 40 цагийн ажлыг тасалсан гэж тушаалдаа дурьджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “... Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.

“““““““““““” цэцэрлэгийн ажилчдын ажилдаа ирсэн, явсан цагийг тухайн байгууллагын жижүүр бүртгэдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын тайлбар мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.”“““““““““ нь “... 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр буюу ням гарагт ээжийн бие муудаад Улаанбаатар хот руу явж байх замдаа гэрлийн шон мөргөж авто осолд орсон...” гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбар нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн их эмч Я.Эрдэнэд үзүүлсэн амбулторын картанд бичигдсэн үзлэгийн тэмдэглэлээр Д.”“““““““““ нь 01 сарын 28-ны өдөр авто осолд орсон болох нь тогтоогдож байна гэж үзлээ. /2-р хх-н 1-р хуудас/

Харин энэхүү үйл баримтыг хариуцагч үгүйсгэдэгүй бөгөөд хамгийн гол нь осолд орчихоод баримтаа авчирч өгөөгүй учраас осолд орсон эсэхийг мэдэх боломжгүй гэж шүүхийн шатанд мэтгэлцдэг.

Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан он, сар, өдрийг шүүхийн зүгээс тодруулахад 2018 оны 01 дүгээр сарын 29, 30, 31-н, 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүд буюу ажлын 5 өдөр нийт 40 цагийн ажил тасалсан гэж талууд маргадаг.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан “““““““““““” цэцэрлэгийн багш, ажилчдын ирцийн дэвтэрт Д.”“““““““““ нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өглөө 09 цагт ирсэн бүртгэлтэй гарсан буюу тарсан цаг тэмдэглэгдээгүй, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өглөө 09 цаг ирсэн тарсан цаг 09 цаг 30 минутад гарсан гэж тэмдэглээтэй, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хоосон, 2018 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд хоосон цагийн бүртгэл хийгдээгүй байна.

Энэхүү цагийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд 29, 30-ны өдрүүдэд ирсэн бүртгэлтэй 31, 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд нийт 3 өдөр ирээгүй бүртгэлтэй байна.

Гэвч тухайн цагийн бүртгэлийн дэвтэрт ажлын цагийг яаж хэрхэн бүртгэдэг болох нь ойлгомжгүй ажлын цагаар түр гарах, ажилтан гарчихаад орж ирэх зэрэгт тэмдэглэл үйлддэггүй мөн түүнчлэн цагийн бүртгэлийг хийж байгаа жижүүр өөрийн гарын үсгээ зурдаггүй нь тухайн цагийн бүртгэлийг үнэн зөв бүртгэдэг эсэхэд эргэлзээтэй, байгууллагын дотоод журамд тодорхой заагаагүй зэрэг нь бодит байдлыг дүгнэхэд бэрхшээлтэй болохыг дурьдах зүйтэй байна.

Шүүхээс Д.”“““““““““г 2018 оны 1 сарын 29, 30-ны өдрүүдэд цагийн бүртгэлээр ажилдаа ирсэн болох нь нотлогдож, мөн гэрч С.Гэрэлийн “...Аан тийн санаж байна. Би тэгээд чи даргад учир шалтгаанаа хэлэхгүй яасан юм бэ гэхэд харин тийн, аваарт ороод толгой өвдөөд гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Лайжинхандын “...Яг хэдэн сар, өдрийг нь бол санахгүй байн. Надтай шатан дээр тааралдаад би аваарт орчихлоо гээд бие толгой, өвдөөд эмнэлэг явлаа гээд явсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Наранцэцэгийн “...осолд орсон гэдгийг мэднэ нэлээд шокын байдалтай ажил дээрээ таарсан, ирж очоод л байсан эмнэлэгт үзүүлсэн бариулсан гэх мэтээр ярьж байсан гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин 2018 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 01, 02-ны өдрүүд буюу нийтдээ 3 хоног ажилдаа ирсэн гэх бүртгэлгүй байна. Гэвч талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.6-д “Ажилтан өөрөө болон дагалдан явах зайлшгүй шаардлагатай төрөл садан бусад хүмүүс эмнэлэгт үзүүлсэн, амбулаториор эмчилгээ хийлгэсэн, гэнэтийн аюул, золгүй явдал тохиолдсон, эрх бүхий байгууллагаас гэрч, хохирогч, шүүгдэгчээр дуудсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй 1 хоног хүртэл хугацааг холбогдох байгууллага, албан тушаалтнаас олгосон албан ёсны магадлагааг үндэслэн түүнийг чөлөөтэй байсанд тооцно” гэж заасны дагуу ажилдаа ирээгүй 3 хоногоос 1 хоногийг чөлөөтэй байсанд тооцохоор зохицуулсан тул тус 1 хоногийг хасч ажлын 2 хоногийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэж шүүх дүгнэлээ.

Мөн хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д зааснаар “Ажил таслах гэж /Цэцэрлэгийн эрхлэгчээр зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа орхин ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан бол/ гэж заасныг үзвэл ажлын 3 өдрөөс дээш гэдгийг ажлын бүтэн 3 хоног + 1 хоног байхаар ойлгогдож байх тул Д.”“““““““““ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргаагүй болох нь тогтоогдож байна. /1-р хх-н 66-69-р хуудас/

Мөн тушаалын үндэслэл болсон Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.17 дах хэсгийн 10 заалтыг үндэслэн гэж заасан боловч тус дотоод журмын 4.17 дах хэсэг гэж байхаас 10 дах заалт гэж байхгүй байна. Иймд тушаалын зүйл заалт илт тодорхой бус байхгүй заалт барьсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан хуульд нийцэхгүй байна. Аливаа хууль, дүрэм, журмыг баримталсан үндэслэл бүхий шийдвэр / тушаал / гаргах нь ажил олгогчийн үүрэг болно.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх үйл баримтын тухайд:

Д.”“““““““““г байгууллагын итгэл алдсан, хариуцсан үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон байхыг шаарддаг.

Гэвч ажил олгогч нь Д.”“““““““““г ямар нэг байгууллагын акт, нотлогдсон албан ёсны шийдвэрээр ажил олгогчийн итгэлийг алдсан гэдгийг нотолсон баримтгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг гаргасан байна.

Тухайлбал  “Уваа Уул Аудит” ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Аудитын тайлангийн дүгнэлтийн зөрчлийн нэгтгэлд: “...”“““““““““ цэцэрлэгийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар материаллаг бус цалин хөлстэй холбоотой 422.2 мянган төгрөгийн алдаа зөрчил илэрсэн байна. Энэ нь санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн үйлдэл тул Д.”“““““““““д хамааралгүй мөн цаг хугацааны тухайд ажлаас халагдсаны дараа гаргасан дүгнэлт болно.   /1-р хх-н 49-51-р хуудас/

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “““““““““““” цэцэрлэгийн эрхлэгч Н.”“““““““““, нягтлан бодогч Б.Амарбаясгалан нарт зөрчил арилгах талаар өгсөн албан шаардлага /1-р хх-н 52-р хуудас/,

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 33-19 тоот Төв аймгийн засаг даргын дэргэдэх санхүү хяналт, аудитын албаны шалгалтын танилцуулга /1-р хх-н 73-75-р хуудас/,

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 33-02-06 тоот Төв аймгийн засаг даргын дэргэдэх санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлага /1-р хх-н 76-77-р хуудас/ зэрэг албан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт албан шаардлагууд нь бүгд Д.”“““““““““гийн ажлаас халагдсан өдрөөс хойшхи хугацаанд гарсан дүгнэлтүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ажил олгогчоос гаргасан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн үндсэн үзэл санаа болно.

Иймд хуульд нийцэхгүй ажил олгогчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай ажил олгогчийн тушаал нь хуульд нийцэхгүй хууль бус байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.”“““““““““г Төв аймгийн Зуунмод сумын “““““““““““” цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.”“““““““““ нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шүүхийн зүгээс тодруулахад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх цалинг нэхэмжилсэн гэж тодруулсан бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтыг /2-р хх-н 19-20-р хуудас/ үндэслэн Хөдөлмөрийн тухй хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...” олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо: Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу тодорхойлж ажилгүй байсан хугацааг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх /ажлын 345 өдрөөр/ тооцож нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдснээр тооцож 2017 оны 12 сар, 2018 оны 01, 02 саруудын 872.469+384.655+311.110=1.568.234 : 3 сар = 522.744 : 21.5 = 24.313 төгрөг буюу нэг өдрийн цалин/ 24.313 х 345 = 8.387.985 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувьд хэмжээгээр сар нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д ‘’ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж’’ заасны дагуу Д.”“““““““““гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг “““““““““““” цэцэрлэгийн санхүүд даалгах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Бичээч овогт Дэнзэнгийн ““““““““““г Төв аймгийн Зуунмод сумын “““““““““““” цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 387 985 төгрөгийг хариуцагч “““““““““““” цэцэрлэгийн санхүүгээс гаргуулан Д.”“““““““““д олгосугай.  

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч Д.”“““““““““гийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “““““““““““” цэцэрлэгийн санхүүд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “““““““““““” цэцэрлэгээс 149 158 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТҮВШИНЖАРГАЛ