Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00488

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1076 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 121 дүгээр магадлалтай,

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х.Энхбаяр, Т.Отгонцэцэг нарт холбогдох

 

3,356,817.31 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

1,440,000 төгрөг гаргуулах тухай Т.Отгонцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Т.Отгонцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас Х.Энхбаяр, Т.Отгонцэцэг нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 3,356,817.31 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...гэрээний дагуу мөнгийг суутгаж авсан тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Х.Энхбаяр ...би эхнэртээ зээл төлөх мөнгө гэж өгсөн, эхнэр зээлийг төлсөн өр байхгүй гэж хэлсэн, ...хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэж,

 

Хариуцагч Т.Отгонцэцэг ...нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж, хүүхдийн мөнгөнд суутгагдсан 1,440,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1076 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан Төрийн банк ХХК-ний гаргасан Х.Энхбаяр, Т.Отгонцэцэг нараас 3,356,817,31 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Т.Отгонцэцэгийн гаргасан Төрийн банк ХХК-аас 1,440,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,589 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Отгонцэцэгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 121 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1076 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан Төрийн банк ХХК-ний гаргасан Х.Энхбаяр, Т.Отгонцэцэг нараас 3,356,817.31 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Т.Отгонцэцэгийн гаргасан Төрийн банк ХХК-аас 1,440,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Хариуцагч Төрийн банк ХХК-ий давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч Х.Энхбаяр, Т.Отгонцэцэг нараас 3,356,817.31 төгрөг гаргуулж, Төрийн банк ХХК-нд олгож, хариуцагч Т.Отгонцэцэгийн Төрийн банк ХХК-аас 1,440,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Т.Отгонцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тухай.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Төрийн банк болох 3,356,817.31 төгрөгийг иргэн Х.Энхбаяр, Т.Отгонцэцэг нараар төлүүлэх зээлийн хугацаа 2015.04.30-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 74-р зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдэзс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн хуулийн 75-р зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан боловч нэхэмжлэгч Төрийн банк нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор дээрх гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Т.Отгонцэцэг нь зээлийн төлбөрт суутгасан төрөөс олгосон хүүхдийн мөнгө 1,440,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно гэж үзэхдээ хүүхдийн эрхийг нэг мөр шийдвэрлэх боломжтой байсан. Анхан шатны шүүх Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн зөв, харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь учир дутагдалтай байна.

4.2. Давж заалдах шатны шүухийн магадалын тухай.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн хянаж дүгнэлт гаргасан гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2-д Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчин хүүхдийн эрхийн талаар огт дурдаагүй, мөн Төрийн банкны гаргаж өгсөн нотлох баримт нь хууль эрх зүйн хувьд шаардлага хангахгүй эргэлзээтэй байдлыг харгалзан дахин анхан шатны шүүхэд хянуулж 2 талын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангах ёстой байсан боловч шууд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан илт нэг талд давуу байдал үүсгэж шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хянаж үзэхдээ хариуцагч Т.Отгонцэцэг нь зээлийн төлбөрт суутгасан төрөөс олгосон хүүхдийн мөнгө 1,440,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. 3 хүүхэд болох 14 настай Э.Нинжбадгар, 13 настай Э.Нанжирмаа, 11 настай Э.Энх-Отгон нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөлгүй шууд цааш үргэлжлүүлэн шийдвэр гаргаж байсанд маш их гомдолтой байна.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх зээлдэгч нар хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2014.10.20-ны өдрөөс 2019.03.31-ний өдөр хүртэлх хугацаанд 15 удаагийн банкны шилжүүлгээр зээлийн төлбөрт 5,326,440.55 төгрөг төлсөн болох нь хэргийн 67-73, 80-84-р талд авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна гэж нотлох баримтыг шууд зааж, Иргэний хуулийн 76-р зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талын шаардах эрхийг зээлийн гэрээ байгуулсан үеэс биш харин гэрээний үүргээ зөрчсөн үеэс тооцох нь хуульд нийцнэ. Харин хариуцагчийн 2019.03.31-ний өдөр буюу сүүлийн зээлийн төлбөр хийсэн үеэс тооцох нь зөв байна гэж дүгнсэн боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд хуурамч гэдгийг анзаараагүй нь ИХШХШТХ-ийн 116-р зуйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтай зөрчигдөж байгаа нь учир дутагдалтай байна.

4.3. Хүүхдийн мөнгө авдаг байсан дансны тухай.

Тодруулбал, давж заалдах шатны шүүх хавтас хэргийн 67-73-р талд авагдсан нотлох баримт болох дипозит дэлгэрэнгүй хуулгыг хянаж үзэхдээ хавтас хэргийн 64-66-р талд авагдсан тайлбарыг дипозит дэлгэрэнгүй хуулгатай харьцуулж хянаж үзэлгүй хэргийг хөнгөн хийсвэр шийдвэрлэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Мөн давж заалдах шатны шүүх хавтас хэргийн 80-84-р талд авагдсан нотлох баримтыг энэхүү хэргийн гол нотлох баримт гэж үзэхдээ хавтаст хэргийн 74-75-р талд авагдсан гол нотлох баримт болох ууган охин Э.Нинжбадгар /рд:МС07271103/-ын нэр дээр хүүхдийн мөнгөн хадгаламжийн 151300071816 тоот гэрээний хүүхдийн хадгаламжийн мөнгөн гүйлгээний дипозит дэлгэрэнгүй хуулга байсныг анхаараагүй бөгөөд энэхүү гэрээ нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.5-д хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно гэж заасны дагуу хүүхдийн мөнгөн хадгаламжийн 151300071816 тоот данстай гэрээний дагуу хийгдэж байсан мөнгөн гүйлгээний хуулга байсан гэдгийг хянаж үзээгүй байгаа нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хүүхдүүдийн мөнгөн хадгаламжийн асуудалд огт анхаарал тавилгүй хэт нэг талд давуу байдал үүсгэсэн шийдвэр болсон нь учир дутагдалтай байна.

Мөн давж заалдах шатны шүүх хавтас хэргийн 80-84-р талд авагдсан нотлох баримт болох дипозит дзлгэрэнгүй хуулганд дурдсан иргэн Т.Отгонцэцэгийн хадгаламжийн 151300040576 тоот дансаар 2016 оны 02-р сараас 2017.12.31 хүртэл Нийгмийн халамжийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.4-д 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно гэсэн заалтын дагуу охин Э.Нанжирмаа рд:МС08321608 13 настай, охин Э.Энх-Оттон рд:МС10240803 11 настай 2 хүүхдийн сар бүрийн 40,000 төгрөг ээж Т.Отгонцэцэгийн хадгаламжийн 151300040576 тоот дансанд зөвхөн хүүхдийн сар бүрийн 40,000 төгрөг, хүүхдийн хадгаламжийн 151300071816 тоот дансаар 20,000 төгрөг дансуудаар тус тус ордог өөр ямар нэгэн гүйлгээ энэхүү дансаар хийгддэггүй байсныг анзаараагүй өнгөрөөсөн нь туйлын хариуцлагагүй шийдвэр болсон нь учир дутагдалтай байна.

4.4. Үнэн бодит байдлын тухай.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Төрийн банкны гаргаж өгсөн гэх тайлбар нь хавтас хэргийн 64-66-р талд авагдсан нотлох баримт нь худал буюу ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах гэсэн заалтыг ноцтой зөрчин илт худал тайлбар гэдгийг доорх хэрэгт авгдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Төрийн банкны гаргаж өгсөн гэх тайлбар 3 хуудас буюу хавтас хэргийн 64-66-р талд авагдсан нотлох баримтыг хавтас хэргийн 67-73-р талд авагдсан дипозит дэлгэрэнгүй хуулгатай харьцуулан доорх нотлох баримтын зарим гүйлгээ нь бодит, зарим гүйлгээ нь хуурамч зохиомол гэдэг нь доорх дипозит дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Жишээлбэл, давж заапдах шатны шүүхийн гол нотлох баримт гэж үзэж байгаа хавтас хэргийн 67-73-р талд авагдсан дипозит дэлгэрэнгүй хуулга гэдэг нь 2014.04.30-ны өдрийн 14/188 тоот 7,100,000 төгрөгийн зээлийг иргэн Т.Отгонцэцэг өөрийн биеэр бэлнээр авч очиж үндсэн зээлдэгч Х.Энхбаярын нэр дээр тушааж байсан.

Үүнд: 2014.10.20-ны өдөр 120,938.50 төгрөгийг Х.Энхбаярын 151300038130 тоот дансанд тушааж байсан, 2014.10.21-ний өдөр 1,999,000.88 төгрөгийг Х.Энхбаярын 151300002111 тоот дансанд тушааж байсан, 2014.10.28-ны өдөр 880,108.85 төгрөгийг Х.Энхбаярын 151300002111 тоот дансанд тушааж байсан, 2015.05.26-ны өдөр 970,108.98 төгрөгийг Х.Энхбаярын 151300002111 тоот дансанд тушааж байсан.

Төрийн банкны гаргаж өгсөн гэх хавтаст хэргийн 67-73-р талд авагдсан дипозит дэлгэрэнгүй хуулга буюу нотлох баримтаар дээрх 4 гүйлгээ бүгд нийлээд 3,970,157.21 төгрөгийн гүйлгээг зээлийн төлбөр төлсөн нь нотлох баримтаар нотлогдож байгаа нь үнэн бодит гүйлгээ байна.

4.5. Хууль бус суутгал хийгдсэн хуурамч гүйлгээний тухай.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.5-д хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно гаж заасны дагуу охин Э.Нинжбадгарын нэр дээр хүүхдийн мөнгөн хадгаламжийн 151300071816 тоот дансанд сар бүр хүүхдийн төрөөс олгодог 20,000 төгрөгийн гүйлгээ байсан нь нотлогдож байна. Мөн охин Э.Нанжирмаа, охин Э.Энх-Отгон 2 хүүхдийн 40,000 төгрөгийг Төрийн банк Нийгмийн халамжийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.5-д Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно. Гэсэн заалтын дагуу ээж Т.Отгонцэцэгийн хадгаламжийн 151300040576 тоот дансанд зөвхөн сар бүр хүүхдийн төрөөс олгодог байсан 40,000 төгрөгийн дипозит дэлгэрэнгүй хуулга бөгөөд тус дансаар өөр ямар нэгэн хувийн гүйлгээ хийгддэг байгаагүй гэдэг нь нотлогдож байна.

Гэтэл Төрийн банк бусдыг илтэд үл хүндэтгэн 2016 ны 02-р сараас 2017 оны 12-р сарыг дуустал авах ёстой байсан хүүхдийн 60,000 төгрөг + 24 сараар бодоход = 1,440,000 төгрөгийг Төрийн банк Нийгмийн халамжийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.4-д 30.2-т зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс сүутгал хийхийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчин хүүхдийн мөнгийг хууль бусаар суутган авч доорх хууль бус гүйлгээг хийсэн нь хавтас хэргийн 67-73-р талд авагдсан дипозит дэлгэрэнгүй хуулгаар нийт 24 сар буюу 2016 оны 02-р сараас 2017.12.31 хүртэл хууль бус гүйлгээг дур мэдэн он, сар, өдрийг зохиомлоор тааруулж хийгдсэн гүйлгээ байгаа нь доорх гүйлгээгээр нотлогдож байна.

А. Э.Нанжирмаа, Э.Энх-Отгон нарын хүүхдийн мөнгөний гүйлгээний тухай: 2016.02.26-ны өдөр 118,800 төгрөгийг, 2017.01.07-ны өдөр 251,500 төгрөгийг, 2017.04.05-ны өдөр 118,500 төгрөгийг, 2017.06.21-ны өдөр 79,612 төгрөгийг, 2017.06.28-ны өдөр 40,000 төгрөгийг, 2017.08.31-ний өдөр 39,600 төгрөгийг, 2017.12.22-ны өдөр 79,800 төгрөгийг тус тус иргэн Т.Отгонцэцэгийн 151300040576 тоот данснаас дур мэдэн суутгал хийсэн байна.

Б. Хүүхэд Э.Нинжбадгар хүүхдийн мөнгөн хадгаламжийн хүүхдийн мөнгөний гүйлгээний тухай: 2017.05.04-ны өдөр 299,328.34 төгрөгийг, 2017.06.28-ны өдөр 40,000 төгрөгийг, 2017.12.22-ны өдөр 40,000 төгрөгийг тус тус хүүхдийн мөнгөн хадгаламжийн З.Нинжбадгарын 151300071816 тоот данснаас дур мэдэн суутгал хийсэн байна.

В. Иргэн Х.Энхбаярын нэр дээр хууль бус гүйлгээ хийгдсэн тухай: 2019.03.31-ний өдөр иргэн Х.Энхбаяр өөрийн эзэмшдэг гэх 151300002111 тоот дансандаа 249,000 төгрөгийн гүйлгээ хийсэн мэт халхавчлах зорилгоор Төрийн банк хүүхдийн мөнгөнөөс дур мэдэн дүр эсгэн хуурамч гүйлгээг Төрийн банк хийсэн байна.

Иймд Төрмйн банк төрөөс хүүхдийн мөнгөн тэтгэмжээр олгож байгаа мөнгийг өөрт мэдээлэл ойр байгаа давуу байдлаа ашиглан Нийгмийн халамжийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.4-д 30.2-т зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчин суутгаж авсан нийт дүн бүгд 1,356,140.34 төгрөгийн хууль бус суутгал буюу зохиомол хууль бус гүйлгээг дур мэдэн хийсэн байна.

Учир нь хүүхдийн сар бүрийн олгодог 60,000 төгрөг*24 сар=1,440,000 төгрөгөөс дээрх 1,356,140,34 төгрөгийг хасаж тооцож үзвэл 142 төгрөг дутаж байгаа нь дээрх хүүхдийн мөнгөтэй холбоотой бүх хууль бус гүйлгээ хийгдсэн байна гэдэг нь нотлогдож байна. Хэрэв дээрх дансны хэвийн гүйлгээ нь хүүхдийн 1,440,000 төгрөгөөс илүү гарсан гүйлгээ байсан бол өөр эх үүсвэрээр мөнгө орж ирж байсан гэж үзэж дээрх бүх гүйлгээ нь бодит гүйлгээ гэж үзэх боломжтой байх байсан.

Гэтэл Төрийн банкны энэхүү хууль бус суутгал нь хавтаст хэргийн 67-73, 80-84-р талд авагдсан дипозит дэлгэрэнгүй хуулгаар зөвхөн хүүхдийн мөнгө орж ирж байсан бөгөөд өөр ямар нэгэн бусад гүйлгээ орж ирээгүй гэдэг нь нотлогдож байдаг.

Тодруулбал, иргэн Т.Отгонцэцэгийн гаргасан сөрөг нэхэмжлэлд Төрийн банк тайлбар гаргахдаа 2014.10.20-ны өдрөөс 2019.03.31-ний өдер хүртэлх хугацаанд 15 удаагийн банкны шилжүүлгээр зээлийн төлбөрт 5,326,298.55 тагрөг төлсөн болох нь хэргийн 67-73, 80-84-р талд авагдсан дипозит дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх 5,326,440.55 төгрөгийн нотлох баримтыг үндэслэн, үнийн дүн зөрүүтэй нотлох баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай байна.

Учир нь Төрийн банжны гаргаж ирсэн нотлох баримт нь илт үнийн дүн зөрүүтэй буюу 15 гүйлгээний 4 гүйлгээ нь бодит үнэн боловч бусад 11 гүйлгээ нь хуурамч зохиомол гүйлгээ байгаа нь доорх нотлох баримтаар хуурамч гүйлгээ хийгдсэн гэдэг нь нотлогдож байна.

Үүнд: Төрийн банканд үндсэн зээлдэгч Х.Энхбаярын ззэлийн 151300002111 тоот дансанд үндсэн зээлийн төлбөрт нийт 4 удаагийн гүйлгээгээр 3,970,158.21 төгрөгийг иргэн Т.Оттонцэцэг өөрийн биеэр очиж бэлэн мөнгөөр төлсөн нь үнэн бодит байна, Төрийн банкны хүухдийн сар бүрийн мөнгөнөөс дур мэдэн хууль бусаар суутгаж авсан мөнгийг хууль мэдэхгүйг далимдуулан иргэн Т.Отгонцэцэгийн хадгаламжийн 151300040576 тоот дансаар 7 удаагийн хууль бус гүйлгээгээр 727,812 төгрөгийг Төрийн банк хууль бус гүйлгээг дур мэдэн хийсэн зохиомол гүйлгээ байна, Төрийн банкны хүүхдийн сар бүрийн мөнгөнөөс дур мэдэн хууль бусаар суутган авч охин Э.Нинжбадгарыг хууль эрх зүйн чадамжгүйг далимдуулан хүүхдийн мөнгөн хадгаламжийн 151300071818 тоот данснаас 3 удаагийн хууль бус гүйлгээгээр 379,328.34 төгрөгийг Төрийн банк хууль бус гүйлгээг дур мэдэн хийсэн зохиомол гүйлгээ байна, иргэн Х.Энхбаяр бичиг үсэг мэдэхгүй учир энэхүү зээлийн 151300002111 тоот данс байдаг гэдгийг огт мэдэхгүй 7 жилийн хугацааг зөвхөн иргэн Т.Отгонцэцэг 2014 онд 3 удаа, 2015 оны 05-р сар 1 удаа, бүгд 4 удаа Т.Отгонцэцэг өөрийн биеэр Төрйн банкинд очиж 3,970,158.21 төгрөгийг төлсөн 2015 оы 05 сараас хойш тухайн дансанд огт гүйлгээ хийгдээгүй дансанд гэнэт 2019.03.31-ний өдөр 249,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь Төрийн банкны хууль бус зохиомол гүйлгээ байна. Эдгээр 15 гүйлгээний нийт дүн 5,326,298.55 төгрөгийн гүйлгээний эхний 4 гүйлгээ нь үнэн бодит, бусад 11 гүйлгээ нь хуурамч зохиомол гүйлгээ нь 2016 оны 02-р сараас 2019.03.31-ний өдөр хүртэл гүйлгээ хийгдэж байсан гэж харуулахын тулд хавтас хэргийн 67-73, 80-84-р талд авагдсан дипозит дэлгэрэнгүй хуулгаар 5,326,440.55 төгрөг төлсөн байна гэж давж заалдах шатны шүүх илт үнийн дүн зөрүүтэй худал тайлбар, хуурамч нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна.

Ийм учраас Нийгмийн халамжийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.4-т 30.2-т зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна гэдэг нь нотлогдож байгаа учир анхан шатны шүүхийн 2020 оны 10-р сары 23-ны өдрийн 1076 тоот шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зөвхөн нэг талын эрх ашгийг нэгдүгээрт тавьсан, хүүхдийн эрхийг огт хүндлээгүй, шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2-д шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай зөрчигдөж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн гаргасан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, Төрийн банкны хуурамч нотлох баримт худал тайлбарыг тодруулах шаардлагатай байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Х.Энхбаяр нь 2014.04.30-ны өдөр Төрийн банкны Сэлэнгэ салбарын харьяа Хушаат тооцооны төвтэй №151300069539 тоот Зээлийн гэрээ байгуулж, 7,100,000 төгрөгийн зээлийг мал худалдан авах, хувийн хэрэгцээнд байшин барих зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг авсан хугацаанаас хойш удаа дараа хугацаа хэтрүүлж, хамтран зээлдэгч Т.Отгонцэцэгт шаардлага тавихад төлөлт огт хийхгүй, хугацаа хожиж, худлаа амлалт өгсөөр байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1,773,559.45 төгрөг, зээлийн хүү 1,383,181.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 195,676.09 төгрөг, нийт 38352,417.31 төгрөгийг нотариатын зардал 2,400 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

 

Хариуцагч Х.Энхбаяр: ...миний бие өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаагүй зээлийг төлөх боломжгүй, ...энэ зээлийг Т.Отгонцэцэг, түүний дүү Т.Отгончимэг нар авч, үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсан тул тэднээс гаргуулан шийдвэрлэж өгнө үү, зээлийн төлбөрт би 2014 оны 10 сард 3,100,000 төгрөгийг төлсөн... гэж,

 

хариуцагч Т.Отгонцэцэг: ...Х.Энхбаярын авсан зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурснаас зээлийг би аваагүй, Х.Энхбаяр зээлийн хөрөнгийг өөрөө захиран зарцуулсан, ...төлбөрийг Х.Энхбаяраар төлүүлэх хүсэлтэй байна... гээд ...Төрийн банк нь манай 3 хүүхдийн мөнгө буюу манай гэр бүлийн ганц орлогыг надад мэдэгдэлгүй, дур мэдэн, хууль бусаар зээлийн төлбөрт суутган авч байсан тул 3 хүүхдийн 2 жилийн мөнгө 1,440,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Төрийн банкнаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...банк, харилцагч нарын хооронд байгуулсан гэрээнд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу Зээлдэгчийн харилцах данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлэх ба тухайн дансанд зээл төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн бусад данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлнэ гэсэн гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлүүлж байсан, ...хариуцагч Т.Отгонцэцэгийн данс нь хүүхдийн мөнгөний бус харилцах данс байсан тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй... гэжээ.

 

7. 2014.04.30-ны өдөр зохигч Малчны барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Төрийн банкны Хушаат салбар зээлдэгч Х.Энхбаярт мал худалдан авах, хувийн хэрэгцээнд байшин барихад нь зориулж 7,100,000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгох, зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн, Т.Отгонцэцэг нь гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гарын үсэг зуржээ.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн хөрөнгө 7,100,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, гэрээний үүрэгт зээлдэгч нар үндсэн зээлд 5,326,440.55 төгрөг, зээлийн хүүд 1,588,731.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 100,885.68 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

 

8. Зохигчийн хооронд Банкнаас зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Банкнаас зээл олгох гэрээгээр тус хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

9. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн... гэх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг, ...хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй... гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

9.1. 2014 онд нэг жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний шаардах эрх 2018 онд дуусах боловч энэ хугацаанд хариуцагч нь зээлийг төлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сард зээлийн төлбөрийг төлсөн талаарх баримтыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, түүнчлэн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зохицуулсан.

 

Хариуцагч 2014.10.20-оос 2019.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлсөн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Хариуцагчийн сүүлийн төлбөр төлсөн 2019 оноос зээлийн төлбөрийг шаардах эрхийн хугацааг дахин шинээр тоолох тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй бөгөөд зээлдэгч нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй тул зээлийн үлдэгдэл төлбөр, түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

9.2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т Энэ хуулийн 30.2-т зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно гэж, 30.2Тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрд үүлсний улмаас илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр, эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол суутгал хийж болно гэж тус тус зохицуулжээ.

 

Түүнчлэн зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4.1.1-д зааснаар банк нь зээл эргэн төлөх хугацаа болмогц үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг зээлдэгчийн данснаас үл маргах журмаар суутган авах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн суутгал хийсэн хариуцагч Т.Отгонцэцэгийн эзэмшлийн Төрийн банк дахь 151300040576 тоот данс нь иргэдийн энгийн харилцах данс, Э.Нинжбадгар, Т.Отгончимэг нарын эзэмшлийн 151300071816 тоот данс нь энгийн хугацаагүй хадгаламжийн данс болох нь хэрэгт авагдсан дипозит дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байх бөгөөд хугацаагүй хадгаламжийн данс нь энгийн харилцах данстай ижил буюу дээрх дансыг тэтгэвэр, тэтгэмжийн данс гэж үзэхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн, няцаасан үндэслэл, тайлбараа нотлоогүй, энэ талаар хэрэгт баримтгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн харилцах данснаас зээлийн төлбөрийг суутгаж авсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч Т.Отгонцэцэгийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан Т.Отгонцэцэгийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 121 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Т.Отгонцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч Т.Отгонцэцэг нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 376 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД