Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2018/0348

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Ц.Одмаа, иргэдийн төлөөлөгч Н.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин, нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, Б.Б*******, гуравдагч этгээд Б и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, түүний өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан иргэн С.Сийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Х.С

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.

Гуравдагч этгээд: Б и ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай 248 дугаар, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А/828 дугаар, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай А/993 дугаар тус тус захирамжуудын Б и ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийн Б и ХХК-д холбогдох хэсэг "... барилга барихыг зөвшөөрсүгэй гэсэн шийдвэр нь иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан үндсэн эрх маань зөрчигдөж байна гэж нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаа доорхи байдлаар дахин тодруулан хүргүүлж байна. Дээрх захирамжийн Б и ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасныг илтэд зөрчсөн. Үүний улмаас нэхэмжлэгч миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдөх боломж бүрдсэн гэж үзэж байна. Тухайлбал, энэхүү захирамжинд барилга барихыг зөвшөөрсүгэй" гэж заасан нь ямар хэмжээтэй, хэдэн давхар ч барилга барих боломжтой гэсэн агуулгатай байх ба захирамж агуулгын илэрхий алдаатай, түүнчлэн Нийслэлийн засаг дарга Газрын тухай хууль, Барилгын тухай хуулиар барилга барих зөвшөөрөл олгодог эрх бүхий этгээд биш, мөн энэхүү захиргааны актыг гаргаснаар иргэн миний хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөх, хуульд заасан үндэслэл болохгүй болно.

Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрхтэй боловч хуульд заасан арга замаар бусдын эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх ёстой. Гэтэл дээрх барилга барихыг зөвшөөрсөн захирамж гаргасны улмаас Б и ХХК нь тухайн олгогдсон газрын хэмжээгээр барилга барихаар зэхэж байгаа нь энэхүү хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.

Энэхүү захиргааны акт түүний үндсэн дээр батлагдсан барилгын зураг нь холбогдох дүрэм журмыг зөрчөөд зогсохгүй Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Соёлын өвийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн болохыг дурдахгүй өнгөрч болохгүй.

Зөрчсөн эсэх асуудлыг ЗГХЭГ, салбарын яам, МХГ зэрэг төрийн шат шатны байгууллага нотолсон болохыг хэрэгт авагдсан бичгэн нотлох баримт нотолно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг дахин хүсье гэжээ.

Нэхэмжлэгч С.С шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Иргэн С.С би Чин*******тэй дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар байрны 3 давхарт 12 тоотод амьдардаг. Би Нийслэлийн Засаг даргад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 248 тоот захирамжийн Б и ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Б и ХХК нь түүх соёлын өвийг түрээсээр эзэмшиж байсан. Түрээсээр эзэмшиж байх үед нь Нийслэлийн Засаг дарга 248 тоот захирамжаараа өргөтгөлийн зориулалтаар барилга барихыг зөвшөөрсөн захирамж гаргасан. Б и ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль зөрчиж байна. Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхтэй. Гэвч тус захирамжаар барилга барихыг зөвшөөрсөн байдаг.

Иргэн С.С би шүүхэд зөвхөн өөрийнхөө нэр дээр нэхэмжлэл гаргасан. Манай 15 дугаар байр нь 2 орцтой угсармал, 9 давхар, нийт 74 өрхтэй 300 гаруй иргэн амьдардаг. Манай байрны бүх иргэд Нийслэлийн Засаг даргын захирамжийн Б и ХХК-д холбогдох хэсгийг эсэргүүцэж, гарын үсгээ зурж, хүсэлт гаргасныг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Манай байрны иргэд тус хүсэлтдээ ...Бид нар хардаг цонхоо хаалгахгүй, бид насаараа амьдрах байраа үнэгүйдүүлэхгүй. Бид хуулийг мөрдөж ажиллахыг шаардах болно. Бид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тоот тогтоолыг мөрдөхийг шаардаж байна гэсэн байгаа. Тус тогтоолоор барилга хоорондын норм, дүрмийг шинэчлэн баталж, зай хэмжээг нь заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын 248 тоот захирамжийн Б и ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Би 15 дугаар байранд олон жил амьдарч байна. Тус барилга нь 1985 онд баригдсан угсармал 9 давхар байшин. Газар олгосон захирамж болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үзэхэд барилга хоорондын зай 5-аас 10 метрийн зай бичигддэг. Шүүхэд ши*******ээч томилуулах хүсэлт гаргаж, газар дээр ши*******ээчийн дүгнэлт гаргуулсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1010/1139 тоот дүгнэлт нь мөн Нийслэлийн Засаг даргын 248 тоот тогтоолыг илт хууль бус болно гэж гарсан. Тус дүгнэлт нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дүгнэлттэй тохирч байгаа. Тэгэхээр хуучин угсармал барилгын ойролцоо 5-аас 10 метрт газар олгож, барилга барих зөвшөөрөл олгож байгаа нь манай байшингийн бат бөх байдлыг алдагдуулж болзошгүй. Мөн гэнэтийн аюул осол гарахад аврах норм, дүрэм, стандарт мөрдөгдөхгүй байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж байна.

Манай байрнаас 5-аас 10 метрийн зайд Б и ХХК нь 13 давхар барилга барина гэсэн. 13 давхар байшин нь 9 давхар байшинг бүрэн далдална. Тийм учраас хөгшин настай хүн нар харах цонхоо хаалгамааргүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Онолын хувьд захиргааны акт илт хууль бус байх гэдэг энэ нөхцөл байдал нь эрх зүйт төрийн үед байх боломжгүй гэж үздэг. Гэвч шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж шийдвэр гаргах ёстой. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг илт хууль бус болох 7 ши*******ийг авч үзэхээс өөр арга байхгүй. Яагаад утга, агуулга илэрхий алдаатай гэж үзээд байна гэхээр барилга барихыг зөвшөөрсүгэй гэж байгаа. Шууд барилга барихыг зөвшөөрсүгэй гэдэг нь эрх олгогдоогүй байгаа асуудал юм.

Мөн 47.1.3-т ...Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж зааснаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Засгийн газрын 175 тоот тогтоол, 1992 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үеийн захирамжаар тус барилгыг соёлын өвд авсан. Тухайн үеийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас авсан захирамж нь 2008 оны Засгийн газрын 155 дугаар тогтоолыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүчингүй болгох, эсхүл хүчингүй болгоогүй, Засгийн газар зөвшөөрөл өгөөгүй байхад Нийслэлийн засаг дарга хүчингүй болгож, бусдад эзэмшүүлэх эрхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу ...Захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Үүнийг тухайн үеийн Аялал жуучлалын сайд асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн соёл урлагийн газрын хавтаст хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотолно. Соёлын өвийг нурааснаар үүнийг хэрхэн хамгаалах вэ, шүүхийн шийдвэр гарснаар таны эрх ашиг хэрхэн сэргэх вэ гэдэг зүйлүүд яригдлаа. Шүүхийн эцсийн зорилго нь зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээх. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зөрчигдсөн эрхээс гадна зөрчигдөж болзошгүй гэсэн үг байгаа. Түрүүн С.С гуайн дурдсанаар 2015 онд барилга нурсан, хазайсан асуудал нь нийтэд илэрхий үйл баримт юм. Үүнийг өнөөдөр шүүхэд дахин нотлох шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Сүүлийн ши*******ээчийн дүгнэлтээр барилгын сууриараа 6, 7 метрийн зайтай байгаа. Тэгэхээр барилга нурах, хазайх эрсдэл учрахгүй гэсэн баталгаа байхгүй байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан иргэний зайлшгүй эдлэх баталгаа. Энэ эрхийг хангасан байж захиргааны байгууллага шийдвэр гаргах ёстой.

Захирамж гарснаас хойш 21 жил болсон, энэ хугацаанд түүх соёлын дурсгал сэргээгүй, нэг ч барилга бариагүй. Ийм л нөхцөл байдалтай өнөөдрийг хүрсэн. Захиргааны хэргийн шүүх дээр захиргааны маргаан явагдаж байгаа учраас бид барилгаа барьж чадахгүй байна гэсэн гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй юм. Захиргааны актыг түд*******зүүлсэн шүүгчийн захирамж гараагүй. Газрын тухай хуулиар тухайн газрыг 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй нь тодорхой. Мөн захиргааны байгууллага энэ асуудал дээр юу ч хийгээгүй.

Иргэн С.Сийн хууль ёсны эрх, ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэрхэн хөндөгдөж байна вэ гэдэг дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2011 оны ...нарны гэрлийн тусгал барилгын норм, журмыг зөрчсөн гэх дүгнэлт байдаг. Мөн Захиргааны хэргийн шүүхээс үзлэг хийсэн. Үзлэг хийгээд дүгнэлт өгөхдөө С.Сийн 3 давхрын цонхыг тодорхой хэмжээгээр хаахаар байна гэсэн. Монгол хүний нар шүтэж, нарандаа сүүний цацал, дээжийг өргөдөг нь зан заншлын хэм хэмжээ юм. Тэгэхээр эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа байхгүй байна.

Захирамжийг нь харахаар газар олгоод байгаа ч юм шиг. Өөрийн эзэмшил газартай байсан байгууллага, иргэдийн газрыг өргөтгөөд байгаа юм шиг. Ийм учраас газар болон барилгын асуудлыг ярьж байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулиар бол иргэн, аж ахуй нэгжид барилга байгууламж барих өргөтгөлд зориулан газар эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг Газрын тухай хууль, Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэнэ. Барилга барихад нь зориулж газар эзэмшүүлж, ашиглуулж байгаа юм. Түүнээс шууд барилга барих эрх олгож болохгүй. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. Маргаан бүхий барилгын газар нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар ойр орчимд нь барилгын үйл ажиллагаа явуулж болохгүй. Тус газарт Засгийн газрын тогтоолыг зөрчиж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд газрыг олгосон.

Нийслэлийн Засаг даргын 248 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт эзэмших гэрээг зохих журмын дагуу улсын бүрт*******д бүртгээд, барилга угсралтын ажлыг Ерөнхий архитектур, Нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг. Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг илт зөрчиж гарсан. Барилгын норм, дүрэм холбогдох Газрын тухай хуулийг зөрчиж гаргасан шийдвэр нь иргэн С.Сийн эрх ашгийг зөрчиж байна. Нийслэлийн Засаг даргын 248 тоот захирамж гарсан цагаасаа эхлээд илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Ийм учраас цаашид гарсан актууд нь мөн л эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 248 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Нийслэлийн Чин*******тэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 1907 онд баригдсан модон хийц бүхий Оросын Хувьсгалчдын музей нь төрийн өмчид бүрт*******тэй түүх соёлын дурсгалт барилга бөгөөд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа /хуучин нэрээр/-ны 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжийн дагуу байгуулсан гэрээгээр Б******* И******* ББХК-д хадгалалт, хамгаалтын асуудлыг нь хариуцуулж өнөөг хүртэл тус компани бүрэн бүтэн байдлыг нь хадгалж хамгаалж ирсэн.

Тус барилга нь ашиглалтын норм хугацаа хэтэрснээс барилгад гажилт цууралт үүсч ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул эзэмшигч байгууллагаас барилгыг өөрийн хөрөнгөөр шинэчлэн барих хүсэлт гаргасан. Хүсэлтийг судлан үзээд Мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэнээр Нийслэлийн Засаг даргын 2007 оны эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай 248 дугаар захирамж гарч 0,084 га газарт барилга барих зөвшөөрөл олгогдсон.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх заалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын харьяалах нутаг дэвсгэртээ дэд бүтцийн талаар хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийг тусгасан бөгөөд 29.1.4.а заалтад харьяалах нутаг дэвсгэрийнхээ болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын, түүнчлэн бүс нутгийн чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгэм-соёлын зориулалттай барилга байгууламж барьж байгуулахад орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжиж зохион байгуулах эрхтэй, мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтад Нийслэлийн Засаг дарга нь барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг Газрын тухай хууль тогтоомж, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх эрхтэй гэж тусгасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийн Б и ХХК-д холбогдох хэсэг нь хууль тогтоомж зөрчсөн асуудал үгүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 тоот захирамжийн Б и ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн 2013 оны А/828 тоот захирамж, 2014 оны А/933 тоот захирамжийн Б и ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамжууд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу гуравдагч этгээд Б и ХХК-д газрыг олгосон байдаг. Б и ХХК-д 2011 оны 340 тоот захирамжаар 1786 м.кв талбай бүхий газрыг конторын зориулалтаар олгосон байдаг. Б и ХХК нь 1786 м.кв талбай бүхий газар дээрээ 2013 оны маргаан бүхий акт буюу А/828 тоот захирамжаар 174 м.кв талбайг нэмж одоо байгаа 1962 м.кв талбай болгосон байдаг. Ямар учраас ингэж нэмэгдүүлсэн бэ гэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны Хөрөнгө бүрт*******ээс хасах тухай 153 тоот тогтоол байгаа. Мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны Хөрөнгө бүрт*******ээс хасах тухай 924 тоот захирамж байгаа. Тус тогтоол, захирамжийг үндэслээд Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон газрын даргын тушаалаар Оросын хувьсгалчдын байр гэх нэртэй байсан байшинг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, холбогдох эрх бүхий байгууллагуудын дүгнэлтийг үндэслээд Нийслэлийн өмчийн бүрт*******ээс хассан шийдвэр гарсан. Хассантай нь холбогдуулаад Б и ХХК нь газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтийн дагуу 174 м.кв талбайн хэмжээ нэмэгдүүлээд 2013 оны маргаан бүхий А/828 тоот захирамж гарсан.

Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2014 оны А/933 тоот захирамж гарсан байдаг. Тус захирамжаар Б и ХХК нь өөрийн хүсэлтээ өгч байшингийн зориулалтыг өөрчилсөн. Өмнө нь контор байсныг орон сууц, конторын зориулалттай болгож өөрчилсөн эрхийн акт байгаа. Эрхийн актаар талбайн хэмжээг нэмэгдүүлсэн зүйлгүй. Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий актууд нь нэхэмжлэгч иргэний ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна вэ, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус болох актын ямар ши*******, чанарыг барьж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч ...манай байр 9 давхар угсармал барилга, тус барилгад тулгаж газар олгож 13 давхар байшин барих гээд байна. Ингэснээрээ нар, салхи, галын аюулгүй норм, дүрмийг баримталсангүй гэсэн утгаар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна гэж тайлбарладаг.

Тэгэхээр 1962 м.кв талбай олгосон захирамж нь ямар нэгэн хууль зөрчөөгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мөрдөж байгаа 5/14 тоот тогтоолоор нийт талбайн хэмжээ, газрын хэмжээнийхээ 70 хувьд нь барилгажна гэсэн ойлголт байгаа. Тэгэхээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, ши*******ээчийн дүгнэлт нь зөвхөн нэхэмжлэгч иргэний байрлаж байгаа байрнаас хэдэн метр зайд газар олгосон хэмжигдэхүүнийг тусгасан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслээд барилгынхаа зураг төслийг батлуулахдаа норм дүрмийн хангаад олгох ёстой. Газрын хувьд нэхэмжлэгч С.Сийн амьдарч байгаа 15 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг давхцалгүй. Барилгын норм, дүрмийг ярих юм бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мөрдөгдөж байгаа тогтоолын журмыг үндэслээд нийт талбай хэмжээн 70 хувьд нь барилгажих ажил хийгдээд явах байх.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримт судлан ши*******илсний дараа хууль зүйн үндэслэлээ хэлье гэж байна. Тэгэхээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжууд нь ямар үндэслэлээр хуулийн заалтаар илт хууль болсон юм бэ гэдгийг тогтоох ёстой. Тус тогтоолыг гаргахгүй этгээд гаргасан юм уу, утга агуулгын хувьд алдаатай юм уу, тус тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хэрхэн хөндөж байна вэ гэдэг асуудлууд яригдах ёстой.Тийм учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг тайлбар хийсний дараагаар нэмэлт тайлбар хийнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******ээс гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нийслэлийн Засаг дарга нь барилга байгууламж барих, өргөтгөлд зориулан иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх эрхтэй байдаг гэв.

Гуравдагч этгээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Тус шүүхэд хянагдаж буй иргэн С.Сийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээд буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн зөвшөөрөхгүй болно.

Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь Нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцсэн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарсан бөгөөд иргэн С.Сйн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

Гуравдагч этгээд Б и ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Б*******-И******* ХХК нь Чин*******тэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Орос Хувьсгалчдын байр-ыг оффисын зориулалттайгаар 1994 оноос хойш түрээсээр эзэмшиж, ашиглаж ирсэн болно.

Уг барилга нь чулуун /ивээс бүхий/ суурьтай, модон /дүнзэн/ ханатай, модон хучилттай, төмөр дээвэртэй, модон шал, шаттай 2 давхар, 1907 онд баригдсан бөгөөд Б*******-И******* ХХК нь 1994 оноос хойш ашиглалтын явцад уг барилгыг төвийн дулаан, цахилгаан, цэвэр усны систем, бохир ус зайлуулах төвлөрсөн шугам сүлжээнд холбуулсан бөгөөд барилгын хийц бүтэц, И*******енерийн шугам сүлжээнд хэсэгчилсэн засварыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж байсан.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 44 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Соёл урлагийн газрын үндсэн хөрөнгөнд бүрт*******тэй дээрх барилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын блансад шилжүүлэн манай компанид түрээсээр эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр Нийслэлийн Өмчийн Харилцааны газартай 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 10 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан.

Уг барилгын суурь, хөрс нь үер усны нөлөөллөөс хөрсний физик механик ши******* чанар, даацад байнга нөлөөлснөөс барилгын чулуун ивээс суурь нь зарим хэсгээрээ суулт өгч улмаар барилгын гадна дүнзэн ханууд хэв гажилтад орж циклийн хэсгийн дүнзнүүд ялзарч өмхөрсөн. Барилгын дотор тал, шатны дам нуруунууд ялзарч өмхрөн гулзайж эвдрэлд орж нурж унах нөхцөл байдал үүссэн нь мэргэжлийн байгууллагаар удаа дараа тогтоогдож байсан.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 2011 оны 04 сарын 14-ний өдрийн 07-11/622 тоот дүгнэлтээр уг барилгын ашиглалтыг зогсоож, барилгын хийцүүдийг нэмж хүчитгэх боломжгүй болсон тул мэргэжлийн зураг төслийн байгууллагаар тооцоо судалгаа хийлгүүлж зураг төслийг боловсруулсны үндсэн дээр шинэчлэлийн ажлыг хийлгэхийг даалгасан.

2011 оны 07 сарын 17-ний өдөр их хэмжээний хур тунадас орсны улмаас уг барилгын 1-р давхрын өмхөрсөн багана эвдэрч нуран гэмтэж хучилт нурж, тулгуур хийцгүй болсноор барилга бүхэлдээ нурж цаашид ашиглах боломжгүй болсон юм.

Бид уг барилгын анхны дүр төрхийг алдагдуулахгүйгээр шинээр барих барилгадаа өнгө дүр төрхийг хадгалан үлдээж, түүх соёлын өвийг хадгалах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдөд хандсанаар эрх бүхий байгууллагын шийдвэр гаргасан.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 153 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт ... Оросын хувьсгалчдын байр-ыг барилгын хийц загварыг алдагдуулахгүйгээр шинээр сэргээн барих ажлыг Б*******-И******* ХХК-наар гүйцэтгүүлж... гэж,

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/924 тоот захирамжийн 3 дахь хэсэгт ... Б*******-И******* ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ... гэж,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 97 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт ... Оросын хувьсгалчдын байр-ыг хуучин байсан хэмжээ, хэлбэр, загварыг өөрчлөхгүйгээр Б*******-И******* ХХК-ийн шинээр барих цогц барилгынх нь бүрэлдэхүүнд оруулан сэргээн бариулахыг... гэж,

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/699 тоот захирамжийн 1 дэх хэсэгт ... Оросын хувьсгалчдын байр-ыг хуучин байсан хэмжээ, хэлбэр, загварыг өөрчлөхгүйгээр Б*******-И******* ХХК-ийн шинээр барих цогц барилгынх нь бүрэлдэхүүнд оруулан сэргээн бариулахыг... гэж, 2 дахь хэсэгт ... Оросын хувьсгалчдын байр-ыг үнэ төлбөргүйгээр Нийслэлийн Өмчид бүртгэн авах ... гэж тус тус заасныг үндэслэн Оросын хувьсгалчдын байрыг шинээр барих ажлыг зохион байгуулахаар болсон болно.

Б и ХХК нь Оросын Хувьсгалчдын байрыг түүх соёлын өв, түүхэн дурсгалт барилга байсан гэдэг утгаар нь шинээр барих барилгын төлөвлөлт, хэв ши******* дүр төрхөнд хадгалан үлдээхийг зорилго болгож байгаа болно.

Нэхэмжлэгч иргэн С.Сийн гаргасан гомдол нь үндэслэлгүй бөгөөд бид уг газар барилга барихдаа барилгын норм ба дүрэмд заасны дагуу барилга хоорондын аюулгүй байдлын зай хэмжээ болон иргэдийн аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх тал дээр анхаарч байгаа бөгөөд одоогоор барилгын зураг төслийн ажлыг боловсоруулж байгаа болно гэжээ.

Гуравдагч этгээд Б и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Б и ХХК нь ямар байр суурьтай байгаа вэ гэхээр тус барилга нь 2011 онд шаардлага хангахгүй нурсан байна. Тийм учраас тус барилгыг шинээр баръя. Барихдаа хуучны түүх соёлын гэсэн агуулгыг алдагдуулалгүй баръя гэж байгаа. Түүнээс нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг 13 давхар барилга барих асуудал байхгүй. Хүчин төгөлдөр эскиз зураг нь 7 давхар байдаг. Яг өнөөдрийн хүчин төгөлдөр Барилгын тухай хууль, норм дүрмээр шинээр эскиз, барилгын иж бүрэн зураг төсөл хийгдээгүй. Шүүхэд маргаан үүссэн учраас хийгдэх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй юм.

Б и ХХК-д яагаад газар олгогдсон юм бэ гэдэг асуудлыг тодорхой товчхон тайлбарлах ёстой гэж үзэж байна. Б и ХХК нь нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг 2007 онд газар авсан асуудал биш юм. Анх 1992 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны А/24 тоот барилга шилжүүлэх тухай захирамжаар 1907 онд баригдсан тухайн үед Оросын хувьсгалчдын байр гэж нэрлэгдэж байсан барилгыг эзэмшүүлсэн. Эзэмшүүлэх болсон шалтгаан нь тус барилга олон жил болсон байнга засаж сайжруулж, хэн нэгэн хариуцаж явах ёстой юм байна гэдэг үүднээс олгосон түүхтэй гэв.

Гуравдагч этгээд Б и ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга яагаад Б и ХХК-тай хамтарч ажиллаад байсан бэ гэхээр соёлын өв хөрөнгийг авран хамгаалах зорилготой. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.8-д ...Устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж, улс, орон нутгийн төсвийн болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн байдаг. Сэргээн засварлах гэдэг агуулгыг мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д сэргээн засварлах гэдэг харилцааг зохицуулаад, 47 дугаар зүйлийн 47.1.1-д анхны төрх, хийц бүтээцийг хадгалж үлдээх; 47.1.2.аюулгүй, удаан хугацаанд хадгалах нөхцөлийг хангах гэсэн чиг үүргийг төрийн захиргааны байгууллагад хуулиар олгосон. Энэ эрхээ хэрэгжүүлэх гэж 1994 онд улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангагдахгүй байна гэдэг дүгнэлт гарсан. Үүнтэй холбогдуулаад Б и ХХК-д түрээсээр эзэмшүүлэхдээ түрээсээр эзэмшүүлэх гэрээн дотроо соёлын өв учраас авран хамгаалах хийц бүтээц хадгалах арга хэмжээ, засварлах арга хэмжээг авч яваарай гэсэн чиг үүргийг өгсөн. Б и ХХК нь урсгал засвар хийгдэхгүй байна гэдгийг мэдэгдэж байсан. Дараа нь улсын байцаагчийн дүгнэлтээр тодорхой болсон учраас төрийн захиргааны байгууллагууд сэргээн засварлаж шинээр барих арга хэмжээ авсан. Үүнтэй холбогдуулаад шат шатны төрийн захиргааны байгууллагууд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага, соёлын байгууллагын соёлын өвтэй холбоотой гаргасан шийдвэрүүдтэй хэн ч маргаагүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол газар эзэмших захирамжуудыг хүчингүй болгуулах. Тэгэхээр 2007 оны 248 оны тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлийг тайлбарлахдаа газар эзэмшүүлэх захирамж дээр барилга барьсугай гэж тусгажээ гээд байгаа. Гэтэл тус захирамж нь зөвхөн Б и ХХК-д газар олгож байгаа захирамж биш. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж Газрын тухай хуулийн заалт, Барилгын тухай хуулийн заалт зэргийг ишлээд барилга барих зориулалтаар газар олгох захирамж гаргасан. Энэ нь барилга бариулах тухай захирамж биш. Тус захирамж дээр Б и ХХК-ийн нэрийн хойно нийт 46 компанид газар эзэмшүүлж, тус тус барилга барихыг зөвшөөрсүгэй гэдэг агуулга нь бичигдсэнийг нэхэмжлэгч барилга барих зөвшөөрөл олгосон гэж ойлгоод байгаа. Үүнээс хойш газрын зориулалт, хэмжээг өөрчилсөн захирамжууд гарсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл нийтийн эрхийг зөрчсөн бол нийтийн эрх, ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр зөрчигдсөн эрхүүдийг сэргээн эдлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явна. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа захиргааны хууль бус акт гарсан. Тус актын улмаас миний хуулиар хүлээх, эдлэх ийм эрх зөрчигдөж байна гэдгийг тусгах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг дурдахдаа, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ аль алинд нь яг ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөд байгаа нь тодорхой байхгүй. Газар эзэмших асуудалтай холбоотойгоор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь зөрчигдөөд байгаа юм уу, газар нь давхцаад байгаа юм уу. Тус газарт иргэн С.С 1 метр ч газар эзэмшдэггүй. Нэхэмжлэгчийн амьдарч буй байрны Сууц өмчлөгчдийн холбоо нь суурийнхаа зориулалтаар газар ашигладаг. Үүнтэй нь Б и ХХК-ийн газар эзэмших эрх давхцаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахдаа ...Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байрны оршин суугч 400 иргэний эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Мөн нар хаах гээд байна гэдэг агуулга хэлдэг. Газар эзэмшүүлснээр нар хаана гэдэг ойлголт байхгүй. Газрын тухай хууль, Барилгын тухай хууль тусдаа эрх зүйн зохицуулалттай. Газар эзэмшүүлэхтэй холбоотой болон барилгатай холбоотой хоёр захиргааны акт гарсан. 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЧТ5907 гэдэг архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан. Түүнд үндэслэж Э******* ХХК-ийн зурсан зургийг мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Ерөнхий архитектур баталсан зураг байгаа. Энэ хоёр акт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа гэдгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр мэдэгдсэн байгаа.

Газар эзэмшүүлсэн актаар шууд барилга барих зөвшөөрөл олгосон юм биш. Газар эзэмшүүлэх акт гарснаар шууд 7 давхар барилга баригдах хууль зүйн үр дагавар үүсэхгүй. Барилга барих хууль зүйн акттай маргаагүй хирнээ газар эзэмшүүлсэн акттай маргаад байгаа. Газар эзэмшүүлсэн акттай маргахдаа барилга өмчлөгчийн эрх, миний барилгын үнэ цэнэ буурах гээд байна гэдэг агуулга харагдаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага дээр Соёлын өвийн тухай хуулийг бичсэн байдаг. Өмнөх шүүх хуралдаан дээр ч хэлэлцэгдсэн байдаг. Тэгэхээр соёлын өвтэй холбоотой асуудал, соёлын өвийг хамгаалах асуудал нэхэмжлэгч С.Сийн шууд эрх, ашиг сонирхол мөн үү. Соёлын өв бол нийтийн эрх, ашиг сонирхол байдаг. Захиргааны шүүх дээр нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Ч******* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтэндээ:

... Соёлын өвийг хадгалж үлдэх нь зөв гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.С Нийслэлийн Засаг даргын 2007 оны 5 сарын 25-ны өдрийн 248 дугаар захирамжийн Б*******-И******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2014 оны 6 сарын 11-ний өдөр гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 6 сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А828 дугаар, мөн Засаг даргын 2014 оны 11 сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай А933 дугаар захирамжуудын Б*******-И******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн гаргасан, энэхүү шаардлагуудаа шүүх хуралдаан дээр мөн дэмжиж, маргаж буй дээрх захиргааны актуудыг 2016 оны 7 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцүүлж илт хууль бус болохыг тогтоолгох хэмээн нэмж тодруулан мэт*******цсэн болохыг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс тодруулсан ба тодруулсан шаардлагуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасныг илтэд зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдөх болсон, илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч буй захиргааны актад барилга барихыг зөвшөөрсүгэй" гэж заасан нь ямар ч хэмжээтэй, хэдэн ч давхар барилга барих боломжтой гэсэн агуулга байх бөгөөд үүгээрээ утга агуулгын илэрхий алдаатай, түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хууль, Барилгын тухай хуулиар барилга барих зөвшөөрөл олгодог эрх бүхий этгээд биш атлаа хуульд заасан үндэслэл байхгүй байхад дээрх захиргааны актыг гаргаж, иргэн миний Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөх болсон хэмээн маргааны зүйлээ тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.

Хариуцагч захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Нийслэлийн Засаг даргын маргаж байгаа захирамжууд нь холбогдох хууль тогтоомжуудын дагуу Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарсан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу гуравдагч этгээд Б и ХХК-д газрыг олгосон байдаг ба газрын хувьд нэхэмжлэгч С.Сийн амьдарч байгаа 15 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн давхцалгүй. Барилгын норм, дүрмийн хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоолд заасан одоо мөрдөгдөж байгаа журмыг үндэслээд нийт талбайн хэмжээний 70 хувьд нь барилгажих ажил хийгдэнэ. Нийслэлийн Засаг дарга нь барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг Газрын тухай хууль тогтоомж, Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх эрхтэй байдаг хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр нь Нийслэлийн иргэдийн эрх ашигт нийцсэн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарсан бөгөөд иргэн С.Сийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна гэсэн тайлбар бичгээр ирүүлсэн, гуравдагч этгээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхийг зөвшөөрч бичгээр хүсэлтээ ирүүлснээр түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явагдаж, түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн болно.

Түүнчлэн мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б и ХХК-ийн зүгээс, хариуцагч нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлийг тайлбарлахдаа газар эзэмшүүлэх захирамж дээр барилга барьсугай гэж тусгажээ гээд байгаа. Гэтэл тус захирамж нь зөвхөн Б и ХХК-д газар олгож байгаа захирамж биш. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж Газрын тухай болон Барилгын тухай хуулийн заалтуудыг ишлээд барилга барих зориулалтаар газар олгох захирамж гаргасан. Энэ нь барилга бариулах тухай захирамж биш. Тус захирамж дээр Б и ХХК-ийн нэрийн хойно нийт 46 компанид газар эзэмшүүлж, тус тус барилга барихыг зөвшөөрсүгэй гэдэг агуулга бичигдсэнийг нэхэмжлэгч барилга барих зөвшөөрөл олгосон гэж ойлгоод байгаа. Үүнээс хойш газрын зориулалт, хэмжээг өөрчилсөн захирамжууд гарсан хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан мөн ши*******лэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны актад дүгнэлт өгч нэхэмжлэгч Б и ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл:

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2007 оны 5 сарын 25-ны өдрийн Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай 248 дугаар захирамжийн Б и ХХК-д холбогдох хэсгийн тухайд. Уг захиргааны акт нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 21.2.2, 21.2.3, Барилгын тухай хуулийн 7.2.2-т заасныг үндэслэсэн ба захирамжийн 46-д: Б и ХХК-д конторын барилгын өргөтгөлийн зориулалтаар Чин*******тэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх соёл үйлчилгээний Чандмань төвийн хойд талд байршуулан 0.084 га газарт барилга барихыг зөвшөөрч шийдвэрлэжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлээр маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлээр хариуцагчийг буруутгахын тулд илт хууль бус /гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй/ гэж үзэх алдаа шууд бий болсон байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, утга агуулгын илэрхий алдаатай гэх үндэслэлд хамаарахын тулд жирийн дундаж иргэн хэн байсан ч хараад алдаатай гэдгийг шууд ойлгодог байх, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлд хамаарахын тулд нийслэлийн Засаг даргад маргаантай эрхийн талаар хуулиар бүрэн эрх олгогдоогүй байх, үүнээс улбаалж Засаг даргын захирамжийг огт гараагүйтэй адилтгаж үзэх, эрх зүйн хувьд ямар ч үр дагавар үүсэхгүй байх ёстой байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт хамаарахын тулд хуулиар хариуцагч захиргааны байгууллагад маргаантай эрхийн асуудлаар шийдвэр гаргах эрх олгоогүй байх гэхчлэн илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байхыг, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болохыг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа үл хамаардаг болохыг хуульчилж өгсөн ажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн гаргаж байх үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1: захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай байх, 9.1.3: захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан, 9.1.7: захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9: захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэх зэрэг үндэслэлээр маргаж байсныг дурдах нь зүйтэй.

Шүүх илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч буй эхний акт буюу нийслэлийн Засаг даргын 2007 оны 5 сарын 25-ны өдрийн 248 дугаартай захиргааны акт бүхэлдээ олон аж ахуйн нэгжид хамаарч зохицуулалт нь өөр өөр хэдий ч Б и ХХК-д барилгын өргөтгөлийн зориулалтаар олгосон 0.084 га газарт нь он цагийн хувьд 1907 онд баригдсан модон хийц бүхий Оросын хувьсгалчдын музей нэртэй төрийн өмчид бүрт*******тэй, түүх соёлын дурсгалт барилга оршин байрлаж байсан байна.

БНМАУ-ын Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны А/24 дүгээр захирамж[1][1], Нийслэлийн Засаг даргын 2007 оны 2 сарын 01-ний өдрийн 44 дүгээр захирамж[2][2] зэрэг шийдвэрүүдээс үзвэл дээрх барилга нь төрийн өмчийн хөрөнгөд хамаарч харин гуравдагч этгээд Б и ХХК уг барилгыг түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан байна.

Үүний сацуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолын хавсралт ёсоор[3][3] Оросын хувьсгалчдын буюу зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшинг түүх соёлын дурсгалт зүйлсийн хамгаалалтад авч, ашиглалт хамгаалалтын байдалд хяналт тавих, сэргээн засварлах ажлыг дүүргийн жилийн төсөв төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх-ийг Нийслэлийн болон дүүргийн Засаг даргад, мөн Засгийн газрын 2008 оны 5 сарын 14-ний өдрийн Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай 175 дугаар тогтоолоор Оросын хувьсгалчдын буюу зүүн хүрээний нууц бүлгэм байрлаж байсан байшинг Нийслэлийн хамгаалалтад байхаар түүний хадгалалт хамгаалтанд хяналт тавьж ажиллахыг салбарын сайд болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэж байсан байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны Түүх соёлын үл хөдлөх дурсгалт байгууламжуудын талаар авах зарим арга хэмжээний тухай 357 дугаар захирамжаар[4][4] Чин*******тэй дүүргийн хамгаалтанд Зүүн хүрээний нууц бүлгэмийн байрлаж байсан байр хамаарахаар заажээ.

Дээрх шийдвэрүүдийг нэгтгэн үзвэл, гуравдагч этгээд Б и ХХК-ийн түрээсээр эзэмшиж өөрийн мэдэлд байлгаж байсан модон хийц бүхий 2 давхар Оросын хувьсгалчдын музей нэртэй байшин нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн өмч, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1-д зааснаар түрээсийн гэрээгээр төрийн өмчийн бус этгээд эзэмшиж байсан байна. Тэгэхээр төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх харилцаа Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Б и ХХК-ийн хооронд байсан, харин төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах, төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх, эзэмшилдээ байгаа илүүдэл буюу ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах, төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах зэрэг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан харилцааны аль нэгийг эхлэн шийдвэрлэж хэрэгжүүлээгүй хирнээ хариуцагч Нийслэлийн Засаг даргаас газрын асуудлаар шийдвэр гаргаж байсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны хууль/ 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Тодруулбал, тухайн газар дээр байрлаж байгаа үл хөдлөх хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, тэр дундаа тухайн үл хөдлөх хөрөнгө нь түүх соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж байхад үл анхааран урьд гаргасан өөрийн шийдвэр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Засгийн газрын тогтоолыг зөрчих байдлаар маргаж буй захирамжуудыг гаргасан нь үндэслэлгүй байна. Энэ байдал нь буюу төрийн өмчид бүрт*******тэй, өөрийн өртөгтэй үл хөдлөх хөрөнгө байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

Гуравдагч этгээд Б и ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2007 оны 248 дугаар захирамжаар барилгын өргөтгөлийн зориулалтаар олгогдсон 0,084 га талбайд 2007 оны 5 сарын 28-ны өдрийн №ЧД/59/07 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу зураг төслийн Э******* ХХК-ийн боловсруулж батлуулсан Номын ордон-ы барилгын эх загвар зургаар барилга баригдсан тохиолдолд нэхэмжлэгч иргэн С.Сийн оршин суугаа Чин*******тэй дүүрэг 5 дугаар хороо 6 дугаар хороолол 15 дугаар байрны барилга хоорондын зайг тодорхойлох, уг зай нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэмд заасан хэмжээнд байгаа эсэх, 15 дугаар байрны бохир усны шугамтай давхцаж байгаа эсэхийг шүүхээс ши*******ээч томилох замаар дүгнэлт гаргуулсан байдаг.

Ши*******ээчийн дүгнэлтэнд[5][5] заахдаа:

Нэхэмжлэгчийн оршин амьдардаг 632.5 м.кв талбайтай 15 дугаар байр, 73.9 м.кв, 105 м.кв талбайтай байрны өргөтгөлийг Б и ХХК-ийн Номын ордгы архитектур төлөвлөлтийн даалгаврын зурагтай газар зүйн холболт хийн давхцуулахад

-15 дугаар байрны зүүн урд талаас А, Б А1, Б1, Г, В Г1, В үсгүүдээр хүрээлэгдсэн Б и ХХК-ийн Номын ордны барилгын зурган мэдээллийн зүүн хойд тал хүртэлх зай 9.46 метр;

-15 дугаар байрны баруун талаас А, Б А1, Б1, Г, В Г1, В үсгүүдээр хүрээлэгдсэн Б и ХХК-ийн Номын ордны барилгын зурган мэдээллийн баруун хойд тал хүртэлх зай 9.43 метр;

-15 дугаар байрны 105 м.кв талбайтай өргөтгөлийг барилгын баруун урд талаас А, Б А1, Б1, Г, В Г1, В үсгүүдээр хүрээлэгдсэн Б и ХХК-ийн Номын ордны барилгын зурган мэдээллийн хойд тал хүртэлх зай 5.61 метр байна гэжээ.

Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/- ийн 2.11-д: орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн барилга байгууламж хоорондын болон орон сууц, үйлдвэрийн барилга байгууламжийн хоорондын нарны тусгалд хамааралтай зайг энэхүү дүрмийн 9.19 дүгээр зүйлд заасны дагуу, харин барилга хоорондын нарны гэрэлтүүлгийн үр*******жлэх хугацааг холбогдох норм дүрмийн дагуу, ... 4 давхраас дээш барилга хоорондын зай 20 метрээс багагүй байна гэж заасан байгаа нь дээр дурдсан ши*******ээчийн дүгнэлтэд тусгагдсан зайтай зөрчилдөж, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм зөрчигдөж байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй, уг эрхийг хамгаалах нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Анхны захиргааны акт гарснаас хойш гуравдагч этгээд Б и ХХК-д эрх бүхий албан тушаалтны зүгээс буюу Нийслэлийн Засаг даргаас 2011 оны 4 сарын 21-нй өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 340 дүгээр захирамж[6][6]-аар урьд барилгын өргөтгөлийн зориулалтаар олгогдсон 0.084 га газрын хэмжээг нэмэгдүүлж 1786 м.кв, зориулалтыг контор, орон сууц болгон олгосон ба үүний дараа 2013 оны 9 сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А/828 дугаар захирамж[7][7]-аар өмнөх 1786 м.кв талбайг мөн нэмэгдүүлэн 1962 м.кв болгон зориулалт нь контор болсон байна. Үүний дараа 2014 оны 11 сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай А/993 дугаар захирамж[8][8] Б и ХХК-д контор, орон сууцны зориулалтаар 1962 м. кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн, энэхүү захирамж хамгийн сүүлийн байдлаар хүчин төгөлдөр байгаа ба урд гарсан захирамжуудын үйлчлэлийг дуусгавар болгож захиргааны байгууллага хүчингүй болгосон байна.

Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зарим захиргааны актууд хүчингүй болсон боловч нэхэмжлэгч нь уг актуудыг маргаан бүхий актаар тодорхойлоогүй, илт хууль бус акт гэж үзэж, анхнаасаа гарах ёсгүй захиргааны акт гарсан гэж маргаж байсныг тэмдэглээд захиргааны байгууллага урд гаргасан захиргааны актаа хүчингүй болгон дараагийн акт гаргахдаа газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөхөөс гадна Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, мөн хуулийн 44 дүгээр зүйл газар ашиглуулах гэх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг өөр өөрөөр хэрэглэж шийдвэр гаргаж байсан байна. Иймд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны илт хууль бус актын ши*******ийг агуулсан гэж үзлээ. Нөгөө талаар хүчингүй болсон захиргааны актаар шийдвэрлэгдсэн асуудал нь дараагийн актад шууд тусгагдан агуулга нь хэвээр байсан нь анхны захиргааны акт гарахад байсан илт хууль бус ши*******тэй хуулийн зөрчил нь хэвээр хадгалагдан үлдсэн, өөрөөр хэлбэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2011 оны 6 сарын 22-ны өдрийн 10-10/1139 дүгээр дүгнэлтээр[9][9] холбогдох хууль зөрчсөн байсан гэдэг нь тогтоогдож байна.

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 6 сарын 16-ны өдрийн 4035 дугаар захирамжийн дагуу томилогдсон ши*******ээчийн зардалд[10][10] буюу геодезийн хяналтын хэмжилт, боловсруулалтын ажилд 734825 төгрөг НӨАТ-т 73482 төгрөг тус тус нийт 808307.50 төгрөг зарцуулжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д: дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ, 44.3.1-д: ши*******ээчийн тээвэр, ... шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил... гэж зааснаар дээрх ши*******ээчийн зардал нь шүүхийн зардалд хамаарч байна. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх ба мөн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, гуравдагч этгээд Б и ХХК-иас ши*******ээчийн зардалд төлсөн 808.308 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 500000 төгрөгөөс Геомэп ХХК-ийн эзэмшдэг Голомт банкны ******* тоот данснаас нэхэмжлэгчид 500.000 төгрөгийг буцаан гаргуулж, гуравдагч этгээдийн төлсөн төлбөрийг хэвээр үлдээж хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж гуравдагч этгээд Б и ХХК-д олгохоор, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн С.Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай 248 дугаар, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай А/828 дугаар, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай А/993 дугаар тус тус захирамжуудын Б и ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан ши*******ээчийн зардал нийт 808308 /найман зуун найман мянга гурван зуун найм/ төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж гуравдагч этгээд Б и ХХК-д, ши*******ээчээр ажилласан Геомэп ХХК /Голомт банк *******/-ийн данснаас ши*******ээчийн зардалд илүү төлсөн 500000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч иргэн С.Ст, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     У.БАДАМСҮРЭН

ШҮҮГЧ                       Ц.МӨНХЗУЛ

         ШҮҮГЧ                          Ц.ОДМАА

 

[1][1] 1-р хавтаст хэргийн 47-р хуудас

[2][2] 2-р хавтаст хэргийн 128-р хуудас

[3][3] 1-р хавтаст хэргийн 98-108-р хуудас

[4][4] 1-р хавтаст хэргийн 123-132-р хуудас

[5][5] 3-р хавтаст хэргийн 119-130-р хуудас

[6][6] 2-р хавтаст хэргийн 69-7-р хуудас

[7][7] 2р хавтаст хэргийн 7-11-р хуудас

[8][8] 2-р хавтаст хэргийн 2-6-р хуудас

[9][9] 1-р хавтаст хэргийн 104-145-р хуудас

[10][10] 3-р хавтаст хэргийн 112-114-р хуудас