| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2016/0504/з |
| Дугаар | 221/МА2016/0701 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0701
Т.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнчимэд нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 604 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Т.*******ын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1,15 дугаар зүйлийн 7, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т тус тус баримтлан Т.*******ын "Т.*******ын тэтгэврийг 805 401 төгрөгөөр тогтоосон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны шийдвэрийг хүчингүйд тооцох, тэтгэврийг 1554547 төгрөгөөр тогтоох, дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү 14 195 608 төгрөгийн нийгмийн даатгалын сангаас гаргаж олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Т.******* давж заалдах гомдолдоо: “Т.******* би дараахь үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний 604 дугаар тогтоолыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардан авч түүнд давж заалдах гомдол гаргаж байна.
Юуны өмнө, миний бие нь нэхэмжлэгч, шүүх хуралд оролцсоны хувьд энэхүү тогтоолын агуулгатай танилцаад төрсөн сэтгэгдлээ шууд илэрхийлэх нь зүйтэй гэж бодлоо. Шүүхийн тогтоолын тогтоох хэсэг нь "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах" гэж заасныг удирдлага болгон тогтоох нь "...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэсэн нь шүүх хурлаас өмнө гаргах шийдвэрээ тогтоочихоод түүнийг удирдлага болгожээ гэж ойлгогдож байна. Энэ нь шүүгч хуралд орж ирэнгүүтээ "манайх тэтгэвэр тогтоодог байгууллага биш, нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа юу, Нийгмийн даатгалын ерөнхий газрын миний сүүлийн 10 жилд авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, түүнээс авсан нийгмийн даатгалын шимтгэлийн жагсаалт, лавлагааг нотариатаар баталгаажуулсан байхад “Баталгаагүй” гээд “Баталгаатай байна шүү” гэхээр “Хуудас нь дутуу ч юм уу” гээд л нэг л итгэл муутай байдалтай байсан, нэхэмжлэлээ танилцуулаад дуусахаар хариуцагч "зөвшөөрч байна уу" гэж асуух, шимтгэлээр маргаан үүсгээгүй тэтгэврийн асуудлаар маргаан үүсгэсэн гэхэд "шимтгэлд ач холбогдол өгч байгаа" гэж хэлж, ярьж, хурал хаахдаа шийдвэрийн агуулга, баримталсан хуулийн зүйл, заалтыг хэлэхгүй, хуулийн буцаан хэрэглэсэн гээд гол зүйлээ ярих нь гэтэл хурлаа шууд хаасан зэргээс болон тогтоолын агуулгад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулгыг бүрэн гаргаагүй мөртлөө хариуцагчийн тайлбарыг нэг бүрчлэн бичсэн, хэлэлцэх, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон гол нотлох баримт, материалыг ялангуяа маргаан үүсгэсэн тэтгэвэр тогтоох үндэслэлээ бичсэн "Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 6/76 тоот албан баримт бичиг"-т бүрэн үнэн зөв үнэлж дүгнээгүй, дурдаа ч үгүй нэхэмжлэлтэй холбоотой хуулийн заалтыг нэг бүрчлэн тайлбарлаагүй байтлаа хариуцагчийн тайлбарыг бүрэн бичиж, түүнийг хамгаалахын тулд хуулийн заалтуудыг бүрэн бус, хагас дутуу бичиж утгыг нь алдагдуулж, буруу тайлбарлаж хэрэглэсэн бүхэн нь нотолж байна гэж үзэж байна.
Ингэж үзэх үндэслэл нь шүүхийн шийдвэрийн "тогтоох" хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заасан байхаар хуульчилсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 заалт юм.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний 604 дугаар тогтоол нь дараах хоёр заалттай байна. Үүнд:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.7, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Т.*******ын "Т.*******ын тэтгэврийг 805 401 төгрөгөөр тогтоосон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны шийдвэрийг хүчингүйд тооцож, тэтгэврийг 1 554 547 төгрөгөөр тогтоох, дутуу олгосон тэтгэврийн зөрүү 14 195 608 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргаж олгохыг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 зугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй."
Шүүхийн тогтоолын эдгээр заалтыг дараах үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 1 дүгээр заалтын хувьд:
Энэ 1 дүгээр заалтад миний 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн нэхэмжлэлийн агуулгаас товчлон бичихдээ нэхэмжлэлийн гол үндэслэл болох тэтгэврийг тооцохдоо хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хөлсийг нь даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хязгаарлан бодсон, Нипгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох" 22 дугаар зүйлийн 22.1.1 заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн /2015 оны 07 дугаар сарын 01 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 15.7 заалтыг зөрчиж" гэснийг зориуд орхиж Т.******* гэгч нөхөр тэтгэврийг нэмэгдүүлж өгөөч ээ гэж "гуйгаад" яваа юм шиг ойлголт өгөхөөр бичиж үндэслэл болгожээ. Иймд нэхэмжлэлийн гол шаардлагын агуулгыг бүрэн ойлгоогүй байж түүний тухай үнэн зөв шийдвэр гаргах ямар ч боломж байхгүй нь нэн ойлгожтой. Ийм шийдвэрийг зөв шийдвэр гэж хэн ч хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд шүүхийн тогтоолын энэхүү 1 дүгээр заалтыг түүний агуулгын "Үндэслэх нь" хэсэгт "шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ." гэсний дагуу шийдвэрийн үндэслэл бүрээр няцаалт өгч байна.
Шийдвэрийн үндэслэл 1
"Т.******* нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд "Миний тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 805 401 төгрөгөөр тогтоосныг хянаж шинээр хуулийн дагуу тогтоолгох, дутуу тогтоож олгосон зөрүүг олгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргаж 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа "...Т.*******ын тэтгэврийг 805 401 төгрөгөөр тогтоосон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны шийдвэрийг хүчингүйд тооцох, тэтгэврийг 1 554 547 төгрөгөөр тогтоох, дутуу олгогдсон тэтгэврийн зөрүү 14 195 608 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргаж олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалыг хэлтэст даалгах" гэж өөрчилжээ." гэсэн үндэслэлд өгөх няцаалт (1)
а) Нэхэмжлэлээ тодруулан өөрчилсөн нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1. заалтанд нийцэж байгаа болно.
I. Мөн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн нэхэмжлэл нь "2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгч нэхэмжлэгч ямар шийдвэр гаргуулах талаар тодорхой шаардлагаа бичиж өгөөрэй гэсний дагуу нэхэмжлэлээ тодорхой болгон гаргуулах шийдвэрээ илүү ойлгомжтойгоор илэрхийлэхийг оролдсон.
II. Энэ хугацаанд хариуцагч өндөр настны тэтгэвэр тооцох аргачлал, хөдөлмөрийн хөлийн хязгаарлалт хийдэг программыг олж тэтгэвэр хязгаарлалтанд оруулахгүйгээр уг аргачлал, хуулийн дагуу тооцож энэ нэхэмжлэлд бичсэн. Энэ тооцоо хийхэд шаардлагатай албан ёсны баримт материалыг шүүхэд өгсөн тул үүнийг хуульд заасан математикийн энгийн үйлдлүүдийг хэн ч хэзээ ч бодож шалгаж болно.
Ингэж холбогдох хууль, шүүгчийн өгсөн үүргийн дагуу нэхэмжлэлээ өөрчилснийг буруушаасан нь шүүгч эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна.
b) Миний тэтгэврээ холбогдох хуулийн дагуу тооцсон дүн нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тооцооноос өөр гарсан тул энэ хоёр тооцооны аль нь хууль зуйн зөв үндэслэлтэй болохыг шүүн тогтоолгох, учирсан хохирлын хэмжээг тогтоож, хохирлыг барагдуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмэмжлэл гаргасан юм. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа, түүний шалтгааныг дараах байдлаар тодорхой бичиж өгсөн билээ.
1. Нэхэмжлэл гаргах үндэслэл
• Т. ******* миний тэтгэврийг БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс 2015 оны 01 дүгээр сарын 06-д 805 401 төгрөгөөр тогтоосон нь Монгол Улсын "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль" –ийн "Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл" 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох" 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу тооцсоноос ихээхэн зөрүүтэй 749 146 төгрөгөөр бага байна.
• Уг тэтгэврийг бодсон үндэслэл, аргыг мэдэх гэж БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтсээс хэд хэдэн удаа /2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл/ асуусан боловч ерөнхий газрын програмын дагуу тооцдог, хязгаарлалтанд орчихсон байна гэснээс өөр тодорхой хариу өгөөгүй юм.
• Уг асуудлыг улсын хэмжээнд нийгмийн даатгалын асуудал хариуцсан Нийгмийн даатгалын ерөнхий газарт тавихад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/76 тоот албан баримт бичгээр өгсөн хариуны 2 дэх заалт" 2. Тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 2010 оноос 2014 оны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг "Нийгмийн даатгалын тухай хууль"- ийн 15 дугаар зүйлийн 15.7, Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2в, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 тоот тушаалаар 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 1 080 000 төгрөгөөр, 2011 оны 04 дүгээр сараас 2013 оны 09 дүгээр сар хүртэл 1 040 000 төгрөгөөр, түүнээс хойшхи хугацаанд 1 920 000 төгрөгөөр тус тус тооцно" гэж заасан тул хязгаарлаж бодсон байна" гэжээ. Ингэж 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тогтоосон тэтгэврийн хууль зүйн үндэслэлийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан 5 сарын дараа мөрдөж эхлэх хуулийн заалтаар, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосон Засгийн газрын тогтоолын заалтаар мөн тэтгэвэр тогтоолгосноос хойш 1 сар 06 хоногийн дараа баталсан Хууль зүйн яамаар хянуулж, улсын бүртгэлд ороогүй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хүчин төгөлдөр бус тушаалаар тус тус тайлбарласан нь хууль бус үйлдэл, томоохон алдаа болох нь тодорхой харагдаж байгаа юм.
• Уг асуудлыг улсын хэмжээнд хариуцсан Нийгмийн даатгалын ерөнхий газарт тавьж түүний Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Бурмаатай энэ оны 05 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед очиж уулзахад тэтгэврийн асуудал хариуцсан байцаагч залуу тэтгэврийг тооцохдоо бид ерөнхий газрын журмыг мөрддөг гэхээр журам биш хууль мөрдөх ёстой гэхэд бид журмаа л мөрдөж ирсэн таны хаана ч явж заргалдах эрх нээлттэй шүү гэж хэлсэн /инээмсэглэн, дооглонгүй байдлаар/.
ЖИЧ: Хариуцагчийн зүгээс тавьж байгаа миний тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сарын дараа илүү төлсөн шимтгэл 3 137 805.62 төгрөгийг Хан-Уул уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтын дагуу авсан, өгсөн нь үнэн бөгөөд тэтгэвэр тогтоох, өөрчлөхөд харгалзан үзэх хуулийн заалт байхгүй учир энэ асуудлыг ярилцаж цаг зарцуулах шаардлага байхгүй болохыг анхааралдаа авна уу
Иймд шүүхээс дараах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. Т. *******ын тэтгэврийг анх өргөдөл гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 болон 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, заалтуудын дагуу, Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан ёсоор гаргаж өгсөн түүний улсад ажиллаж авсан бүх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн жагсаалт "Архивын лавлагаа"-г ашигласан тооцож гарсан 1 554 547 төгрөгөөр тогтоох
2. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Т.*******ын тэтгэврийг тооцохдоо хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хөлсийг нь даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хязгаарлан бодсон, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох" 22 дугаар зүйлийн 22.1.1 заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн /2015 оны 07 дугаар сарын 01 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 15 дугаар зүйлийн 15.7 заалтыг зөрчиж 805 401 төгрөгөөр тогтоосон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны шийдвэрийг хүчингүйд тооцох
3. Т.*******ын тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх 20 сарын дутуу олгосон 14 195 608 төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас гаргаж олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтгэст даалгах."
Гэтэл тогтоолын агуулгад энэхүү нэхэмжлэлийн агуулгыг товчлон бичихдээ "тэтгэврийг тооцохдоо хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хөлсийг нь даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хязгаарлан бодсон, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох" 22 дугаар зүйлийн 22.1.1 заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн /2015 оны 07 дугаар сарын 01 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ 15.7 заалтыг зөрчиж" гэсниийг зориуд орхин бичсэн нь тодорхой байна. Ингэж нэхэмжлэгч намайг онц шаардлагагүй мэдээжийн асуудлыг маргаад яваа юм шиг харагдуулах гэж оролдож, намайг гүтгэн доромжилсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Энэ шийдвэрийн үндэслэл 1-д шүүгч нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхэд халдсан, гаргах шийдвэртээ удирдуулан нэхэмжлэлийн утгын гол үндэслэлийг орхин бичиж, нэхэмжлэгчийг шаардлагагүй асуудлаар мөнгө гуйгаад маргаад яваа мэтээр харуулж, түүнийгээ үндэслэл болгож эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн нь тодорхой харагдаж байна.
Шийдвэрийн үндэслэл 2
Нэхэмжлэгчээс "...тэтгэврийг тогтоохдоо орлогыг хязгаарлах хуулийн зохицуулалт нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж мөн оны 07 дугаар сарын 01-ээс үйлчилж эхлэхээр байхад миний тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тогтоохдоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан тогтоосон нь хууль бус" гэж, хариуцагчаас "... Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэсний дагуу Т.*******ын сарын хөдөлмөрийн хөлсийг хязгаарлаж илүү төлсөн шимтгэлийг буцаан олгосон нь хууль тогтоомжтой нийцэж байгаагаа" тус тус маргажээ" гэсэн үндэслэл өгөх няцаалт/2/.
Хариуцагч "шимтгэл"-ийн асуудал ярихаар нэхэмжлэгчийн хувьд "шимтгэл" биш "тэтгэвэр"-ийн асуудлаар маргаан үүсгэсэн шүү гэж хэд хэдэн удаа хэлсэн. Гэтэл шүүгч "шимтгэл"-д ач холбогдол өгч байгаа гэсэн. Хэрвээ даатгуулагч илүү төлсөн шимтгэлээ авбал түүнийг дагаж тэтгэврийг нь өөрчлөх хууль зүйн үндэслэл байгаа бол түүний дагуу асуудлаа шийдээд явахад би маргаан үүсгэхгүйн ойлгомжтой. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг авч үзэж байхад түүнээс 12 сарын дараа болсон үйл ажиллагаанд "ач холбогдол өгч" холбон авч үзэж байгааг ойлгохгүй байгаа юм. Шүүгч асуудалд ингэж хандаж байгааг хуульчийн зүгээс нэхэмжилсэн асуудлын хууль зүйн үндэслэлийг шүүн тогтоох гэж ажиллаж байна гэхээс илүү тэтгэвэр, шимтгэлийн асуудал хөндсөн ярилцлага гэж ойлгогдоход хүрсэн.
Иймээс шийдвэрийн үндэслэл 2-т шүүгч маргаан үүсгээгүй асуудалд ач холбогдол өгч анхаарлаа хандуулж, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн болох нь тодорхой байна.
Шийдвэрийн үндэслэл З
"2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар Т.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг 37 жил 4 сар 1 өдрөөр, тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 1 134 369 төгрөгөөр тус тус тогтоож тэтгэврийн хэмжээг 804 401 төгрөгөөр тогтоон 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс олгохоор тогтоосон байна.
Улмаар зохих журмын дагуу нэмэгдүүлж олгосоор хамгийн сүүлд Засгийн газрын 292 дугаар тогтоолоор "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" тогтоолын дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уг тэтгэврийн хэмжээг 91975 төгрөг болгон нэмэгдүүлжээ" гэсэн үндэслэлд дараах няцаалт/3/ өгч байна.
а) Нэхэмжлэлийн шаардлага нь тэтгэврийг хүчин төгөлдөр хуулийн дагуу тогтоосон эсэхийг нягтлан хууль зүйн үүднээс шүүлгэхэд оршиж байгаа болохоос тэтгэвэр тогтоосон хугацааг тогтоолгоход чиглээгүй.
b) Тэтгэвэр авагч миний өргөдлийн дагуу тэтгэвэр тооцсон аргаа тодорхой тайлбарласан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/76 тоот албан баримт бичгийн 1 дэх заалт "1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль" -ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1-д "Даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана." гэж заасны дагуу Танд 2010 оноос 2014 онуудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж 1 256 709 төгрөгөөс 45 хувь буюу 20 жилд ноогдох тэтгэвэр нь нь 565 519 төгрөг, шимтгэл төлж илүү ажилласан 17 жил 7 сар буюу түүнд ноогдох тэтгэвэр нь 331 456 төгрөг, нийт 896 975 төгрөгийн тэтгэвэр тогтоон олгож байна" гэж тэтгэврийн хэмжээг хянан тооцон олгож байгаагаа тодорхой бичсэн байна. Энэ тэтгэвэрт Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 292 дугаар тогтоолоор Монгол Улсын бүх тэтгэвэр авагчид тэтгэврийг нь нэмсэн, миний хувьд 21 000 төгрөг нэмсэнийг оролцуулаад 917 975 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сараас эхлэн авч байгаа бөгөөд 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл 825 401 төгрөг /Засгийн газрын тогтоолоор тэтгэвэр авагч бүрт 20 000 төгрөг нэмснийг оруулаад/ авч байсан юм.
Үнэн бодит байдал ийм байхад шүүгч "Улмаар зохих журмын дагуу нэмэгдүүлж олгосоор хамгийн сүүлд Засгийн газрын 292 дугаар тогтоолоор "Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" тогтоолын дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр уг тэтгэврийн хэмжээг 917 975 төгрөг болгон нэмэгдүүлжээ" гэж бодит байдлыг гуйвуулан, миний тэтгэврийг байнга нэмэгдүүлж, сүүлд Засгийн газрын тогтоолоор 917 975 төгрөг хүртэл нэмэгдүүлсэн юм шиг худлаа бичиж түүнийгээ шийдвэрийн үндэслэл болгожээ.
Шүүгч хэрэгт авагдсан баримт бичгийн нотлох баримтад үнэн зөв, бодитой дүгнэлт хийсэн бол н.******* маргаад байгаа тооцоог ч ялган салгаж зөв ойлгож хуулийн заалтуудыг ч зөв хэрэглэхэд туслах байлаа. Гэтэл нотлох баримтыг хэрэглээгүй, шаардлагатай газарт нь ишлэл ч хийгээг байна. Нотлох баримтад дүгнэлт хийж үзсэн бол ядаж дараах зүйлийг олж харах байлаа.Үүнд:
Тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр улсад 37 жил 04 сар ажилласанаар тооцоход 805 401 төгрөг, дахин 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хянуулахад дутуу орхисон 3 сараа нэмж тооцож тэтгэврийг 91 574 төгрөгөөр нэмж 896 975 төгрөг болгосон. 3 сар нэмэгдэхэд 91 574 төгрөг нэмэгдсэн байгаа нь 1 сард 30 525 төгрөг ноогдож байна. Гэтэл илүү ажилласан 17 жил 7 сарын нийт 211 сард нийт 6 440 775 төгрөгийн нэмэгдэл олгохоор тооцоо гарна. Гэтэл бодит байдалд 331 456 төгрөг нэмэгдсэн. Энэ нь тэтгэврийн тооцоог тогтсон нэг аргаар хийхгүй буруу тооцоо хийгээд байгааг нотолж байгаа юм. Мөн хариуцагчийн анхны тооцоогоор дээд хэмжээгээр хязгаарлан тооцвол 748 682 төгрөг гарч байгаагаа 805 401 болгож тогтоосон нь өөрсдийнх нь "алдаа" болохоос миний гуйлт биш.
Ийм зүйлс байгаа учир зөвхөн минийх төдийгүй тэтгэвэр авагчдийн тэтгэвэр тооцоход гарч байгаа зөрчлийг засаж залруулахад тус дэм болох л гэж шүүх хүртэл явж байгааг бага ч гэсэн гадарлах ёстой.
Шийдвэрийн үндэслэл З-д шүүгч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үнэн зөв, бодитой дүгнэлт хийгээгүй, харин бодит байдлыг зориуд гуйвуулан худал бичиж, тайлбарлаж, түүнийгээ шийдвэр гаргах үндэслэл болгож эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэл 4
"Т.******* нь 2010-2014 онуудад авч байсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохоор сонгосон ба Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Т.*******ын 2010 оны 07 сард авсан хөдөлмөрийн хөлсийг 1 080 000 төгрөгөөр, 2011 оны 8-аас 12 сар, 2012 оны 1-ээс 7 болон 11 дүгээр сар, 2013 оны 2-оос 7 дугаар саруудад авсан хөдөлмөрийн хөлсийг 1 440 000 төгрөгөөр, 2013 оны 9-өөс 12, 2014 оны 12 дугаар саруудад авсан хөдөлмөрийн хөлсийг 1 920 000 төгрөгөөр тус тус багасган тооцож тэтгэврийг тогтоон олгожээ. Улмаар Т.*******ын 2011-2014 онуудад илүү төлсөн шимтгэл 3 037 805 төгрөгийг буцаан олгосон байна." гэсэн үндэслэлд дараах няцаалт/4/ өгч байна.
а) Миний тэтгэврийг хэрхэн тооцсоныг тодруулж өгөхийг хүссэн өргөдөлд Нийгмийн даатгалын ерөнхий газар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/76 тоот албан баримт бичгээр өгсөн хариунедаа тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дээд хэмжээгээр "хязгаарлаж" бодсон гэдгээ тодорхой бичсэн. Мөн шүүхийн тогтоолын агуулгын "Тогтоох нь" хэсэгт үүнийгээ давтан бичжээ /хуудасЗ-4/. Гэтэл шүүгч нотлох баримт, тайлбарт дүгнэлт хийж түүнийг "багасган" тооцсон байна гэж тогтоож, гаргах шийдвэрийнхээ нэг үндэслэл болгожээ. Хязгаарлах, багасгах хоёр өөр өөр утга, агуулгатай ойлголтууд.
Үүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан ёсоор гаргаж өгсөн миний улсад ажиллаж авсан бүх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн жагсаалт "Архивын лавлагаа"-г ашиглан тодорхой жишээн дээр авч үзвэл, миний 2010 оны 07 сард авсан 2 100 384 төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг 1 080 000 төгрөгөөр багасгасан гэвэл тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс /2 100 384 -1080 000/ 1 020 384 төгрөг болно. Харин хариуцагчийн дээд хэмжээгээр хязгаарласнаар тооцвол 2 100 384 төгрөг дээд хэмжээ 1 080 000 төгрөгөөс их байгаа тул дээд хэмжээгээр хязгаарлагдаж 1 080 000 төгрөг тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрйн хөлс болно. Мөн 2014 оны 12 дугаар сарын миний нийт хөдөлмөрийн хөлс 5 526 130 төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр тогтоолгоор багасгаснаар тооцвол /5 526 130- 1 920 000/ 3 606 130 төгрөг, харин дээд хэмжээгээр хязгаарласнаар тооцвол 5 526 130 төгрөг нь дээд хэмжээ 1 920 000 төгрөгөөс их байгаа тул тэтгэвэр тоггоолгох хөдөлмөрйн хөлс 1 920 000 төгрөг болж багасган тооцноос 1 686 130 төгрөгөөр бага болж байна. Ингэж багасгах, хязгаарлах хоёр өөр өөр утга, агуулгатай болох нь тодорхой харагдаж байна.
b) Тэтгэвэр тогтоох үйлдэл нэг бүрийг тодорхой заасан Даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудад тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсийг "хязгаарлах" болон "багасгах" гэсэн хоёр ойлголт, түүнийг гүйцэтгэх үйлдийн талаар нэг ч заалт байхгүй байна. Ингэж холбогдох хуулиар тогтоогоогүй ойлголтыг сайн дураараа бий болгож хэрэглэх нь ямар ч шийдвэрийн тэгэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэдгийг энгийн иргэдээс илүү хуульч сайн мэднэ. Гэтэл шүүгч ийм худал ойлголт, тооцоог шийдвэрийнхээ үндэслэл болгон авсан нь нэн "хачирхалтай" санагдаж байна.
Шийдвэрийн үндэслэл 4-ийн энэхүү хэсгийн үндэслэл гэгч нь шүүгч хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын тэтгэвэртэй холбоотой заалтуудыг буруу ойлгож, хэрэглэж байгаагийн нэг жишээ гэж үзэж байна.
с) Миний тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сарын дараа илүү төлсөн шимтгэл 3 137 805.62 төгрөгийг Хан-уул уул дүүргийн Нийгмийн даатгалын Нийгмийн даатгалын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтын дагуу авсан, өгсөн нь үнэн. Шүүх хурал дээр энэ асуудал миний маргаан үүсгэсэн асуудал биш илүү төлсөн шимтгэлийг буцааж авбал тэтгэврийг өөрчлөх талаар холбогдох хуулиудад тодорхой заалт байхгүй байгааг ч хэлсэн. Ниймгийн даатгалын ерөнхий газрын илүү шимтгэл тооцож олгохыг зөвшөөрсөн албан бичигт ч энэ талаар заалт байхгүй байгаа нь түүний нэг нотолгоо гэж уг албан бичгийн эх хувийг шүүгчид өгсөн.
d) Зөвхөн даатгуулагч илүү төлсөн шимтгэлээ буцааж авах нь тэтгэвэртэй шууд хамааралтай бөгөөд нэн чухал асуудал юм бол шимтгэлийн асуудлыг цогцоор нь зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хууль мөрдөгдөөд 20 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд түүнд 22 удаа нэмэлт өөрчлөлт оруулахдаа аль нэг тохиолдолд нь холбогдох зохицуулалт хийгдчих байсан гэдэг нь эдийн засагчийн нүдэнд тодорхой харагдаж байхад дүгнэлт хийж шийдвэр гаргагч хуульчийн нүдэнд илүү тод харагдах ёстой.
Шийдвэрийн үндэслэл 4-ийн энэхүү хэсэгт даатгуулагчийн тэтгэвэр төлсөн шимтгэл гэсэн эдийн засгийн төдийгүй, хуулийн талаар шууд хамааралгүй хоёр асуудлуудыг шууд хамааралтай мэтээр ойлгож хэрэглэсэн нь тэдгээр асуудлын мөн чанар, төрийн бодлого, хуулийн зохицуулалтыг сайн ойлгоогүй байгаатай холбоотой юм.
Шийдвэрийн үндэслэл 4-ийн энэ хэсэгт шүүгч нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй асуудлыг авч үзэж үндэслэл болгосон мөн хүчин төгөлдөр Даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын тэтгэвэртэй холбоотой заалтуудыг буруу ойлгож, хэрэглэсэн, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэл 5
"Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг тодорхойлж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоох, илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар нэмэгдүүлэх" -ээр, 22 дугаар зүйлийн 22.1-д "тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн... шимтгэлээс тооцож гаргах"-аар зохицуулсан байна.
Дээрхээс үзвэл өндөр насны тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнд ноогдуулж төлсөн шимтгэлийн хэмжээнээс шууд хамааралтай байх тул нэхэмжлэгчээс "хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан тогтоосон нь хууль бус" хэмээн тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, даатгуулагчийн авч буй цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ тодорхойлогдох бөгөөд даатгуулагч уг хэмжээгээр шимтгэл төлсөн бол дээрх цалин, хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй юм." гэсэн үндэслэлд дараах няцаалт/5/ өгч байна.
а) Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйл нь "Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээдөлөх хугацаа" гэсэн нэртэй бөгөөд түүний 15.1 нь
"1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө" гэсэн заалтаас нийгмийн даатгал 5 төрөлтэй байх бөгөөд тэдгээрт ноогдох шимтгэлийг даатгуулагчаас гадна ажил олгогч төлдөг болох нь тодорхой харагдаж байна. Тэгэхдээ иргэн буюу даатгуулагчид давуу эрхтэй байх хуулийн үзэл баримтлалын дагуу даатгуулагчаас аль болох бага шимтгэл авах зорилгоор даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ гэсэн ойлголтыг бий болгон хуульчлан түүнийг улсын дундаж цалин, хөдөлмерийн хөлс, түүнтэй адилтгах орлогод үндэслэн тогтоохыг энэ зүйлийн 7-д "7.3асгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл телөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно" гэж тодорхой заасан бөгөөд энэ заалт тэтгэвэр тогтоолгох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.
Дээрхээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 заалт нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээгээр хувь хэмжээгээр тогтоосон бөгөөд энэ хувь хэмжээгээр бодсон шимтгэлийн хэмжээ нь орлогын дээд хэмжээнээс хамаарч энэ хэмжээнээс илүү орлоготой даатгуулагчид тогтмол, бусад даатгуулагчид энэ хувь хэмжээгээр бодогдож хувьсан өөрчлөгдөж байхаар зохицуулсан бөгөөд энэ нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнээс төлсөн шимтгэл хоёр шууд хамааралгүй болохыг тодорхой илэрхийлж байгаа юм..
Шийдвэрийн үндэслэл 5-ын энэ хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.1 заалтын агуулгыг гуйвуулж хөдөлмөрийн хөлсөөс төлөх шимтгэл тооцох хувь хэмжээ биш "шимтгэлийн хэмжээг" тогтоосон мэтээр заалтын агуулгыг гуйвуулан өөрчилж бичиж, хэрэглэсэн байна.
Ингэж энэ шийдвэрийн үндэслэл 5-ын энэ хэсэгт шүүгч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 заалтыг буруу ойлгож, тайлбарлаж хэрэглэжээ.
b) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйл нь "Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл" гэсэн нэртэй бөгөөд 5.1, 5.2 нь
"1. Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно.
2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2О жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно." гэж заасан.
Энэ 5.1-д "шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс" гэсэн үгнуүд өөр өөрийн утгатай болохыг таслал "," -аар ялгаж сарын дундаж хөдөлмөрийн хөлсөнд ажил олгогчоос гадна даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байхыг тодотгож өгсөн. Энэ зүйлийн заалтууд зүйлийн "Өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл" тогтоохын дагуу тэтгэврийг бодох 45%, нэмэгдэл тооцох 1.5 хувийг тогтоосон.
Гэтэл энэхүү шийдвэрийн үндэслэл 5-ын энэ хэсэгт "Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын ..." гэж "төлсөн сарын" гэсэн үгнүүдийн хоорондох таслалыг "," орхин бичиж "даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс" гэсэн нь зөвхөн даатгуулагчийн шимтгэл төлсөн хөдөлмөрийн хөлснөөс бодсон сарын дундаж хөдөлмөрийн хөлс гэсэн нэг утга бүхий заалт бий болгожээ. Үүнд үндэслэн "тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ... шимтгэлээс тооцож гаргах"-аар зохицуулсан мэтээр буруу ойлголт, дүгнэлтэд хүрсэн байна.
Тогтоолын үндэслэл 5-ын энэ хэсэгт шүүгч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5.1 заалтыг зориуд буруу бичиж буруу ойлгож хэрэглэсэн байна.
е) "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйл. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох 1. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно; " гэсэн хуулийн заалт нь сүүлийн 20 жилд даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн байх шаардлагыг тавьсан бөгөөд түүнээс дараалсан 5 жилийн хувьд даатгуулагч шимтгэл төлсөн байх нь тодорхой ойлгомжтой учир "төлсөн шимтгэл" гэдэг нь өөр шимтгэл төлөгчийг хэлж байна. харин "түүний" гэсэн үг "төлсөн шимтгэл" гэсэн үгийн өмнө байгаа бол даатгуулагчийн төлсөн шимтгэл гэдэг нь ойлгомжтой болох байсан. Иймд "шимтгэл төлөгч" нь хэн вэ гэдгийг тодруулж, ойлгох шаардлага гарна. Үүнд "Нийгмийн даатгалын тухай хуулийн 21.7/ заалт дараах байдлаар тодорхой хариулт өгч байна. "21 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо.
7/"шимтгэл төлөгч" гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг хэлнэ." гэжээ.
Энэ заалт нь 5 жилд төлсөн шимтгэл гэдэгт зөвхөн ажил олгогчид төдийгүй түр хугацаагаар зөвлөлгөө өгөх, хичээл заах, шалгалт авах зэрэг ажил хийж шимтгэл төлсөн хуулийн этгээдээс төлсөн нийт шимтгэл төлөгчид хамаарагдах бөгөөд даатгуулагчийн төлсөн шимтгэл шиг хязгаарт ордоггүй учир шимтгэл төлөгчдийн төлсөн шимтгэлээс бодсон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэдэг нь даатгуулагчийн нийт хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэдэг нь логикоор шууд тодорхойлогдож байгаа юм. Ингэж ойлгож хэрэглэх нь зөв болохыг дараах хоёр баримтаар батлагддаг Үүнд:
1) Хуулийн энэ зүйлийн "1/ даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол таван жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана" заалт тайлбар шаардагдахгүйгээр шууд утгаараа тодорхой харуулж байна. Өөрөөр хэлбэл, "даатгуулагчийн шимтгэл төлсөн" гэсэн тодотгол байхгүй учир шууд утгаар нь ойлгогдож байна.
2) Хариуцагч нэхэмжлэгчийн тэтгэврийг тооцохдоо 5 жилд авсан буюу шимтгэл төлөгчийн төлсөн нийт хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг авч хязгаарлалт хийсэн нь тэдний ашигласан програм гэгчийн дагуу тооцоо хийхэд батлагддаг. /Үүнийг шүүхэд байгаа бэлэн бодит баталгаатай материалыг ашиглаад хуульд заасны дагуу 4 үйлдэл хийгээд хэн ч шалгаж болно/ .
Гэтэл шийдвэрийн үндэслэл б -ын энэ хэсэгт " 22 дугаар зүйлийн 1-д "Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлснийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ... шимтгэлээс тооцож гаргах"-аар зохицуулсан байна гэж "сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн" гэсэн үгүүдийг орхиж уг заалтын өөрийнх нь агуулгыг тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын төлсөн шимтгэлээс тогтоох мэтээр зориуд өөрчлөн бичиж, хэрэглэж, худал дүгнэлт хийжээ. Үүнийг батлах тодорхой баримт нь Нийгмийн даатгалын ерөнхий газар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/76 тоот албан баримт бичиг юм. Энэ баримт бичигт тэтгэвэр тогтоохдоо сонгосон 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хэрэглэсэн гэж тодорхой бичсэн бөгөөд даатгуулагчийн тэтгэврийн даатгалын төлсөн шимтгэлээс тооцсон хөдөлмөрийн хөлсийг авсан гэсэн уг байхгүй байгаа юм. Мөн асуудлыг арай өргөн хүрээнд, хууль гэдэг нь төрийн бодлогын илрэл байдаг учир төр, засгийн бодлогын хүрээнд авч үзвэл, төр, засгаас тэтгэврийг боломжоороо аль болох нэмэх бодлого баримталж, хэрэгжүүлж байгаа бөгөөд ирээдүйд тэтгэвэр авагч даатгуулагчийн төлөх шимтгэлийг багасгах зорилгоор шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсийг хамгийн багаар хязгаарлан тогтоож өгсөн. Гэтэл даатгуулагч төлж байгаа 5 төрлийн шимтгэлээс зөвхөн нэг тэтгэврийн даатгалын төлсөн шимтгэлээс тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг бодвол авах ёстой тэтгэвэр наад зах нь 3 дахин буурахад хүрэх бөгөөд энэ нь төр, засгийн бодлогын эсрэг үйлдэл болно. Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудын үзэл баримтлалд ч нийцэхгүй.
Шийдвэрийн үндэслэл б-ын энэ хэсэгт шүүгч эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 заалтыг зориуд гуйвуулан бичиж буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
f) Дээрхээс /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 22 дугаар зүйлийн 22.1 заалтуудыг тайлбарласнаа хэлж байна/ үзвэл өндөр насны тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнд ноогдуулж төлсөн шимтгэлийн хэмжээнээс шууд хамааралтай байх тул нэхэмжлэгчээс "хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан тогтоосон нь хууль бус" хэмээн тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй байна" гэсэн үндэслэлд дараах няцаалт/6/ өгч байна. Үүнд:
1) Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1 заалтуудыг буруу ойлгож, хэрэглэснийг нотолж энэхүү шийдвэрийн үндэслэл 5-ын дээр дурдсан хэсгүүдэд тодорхой няцаалт өгсөн билээ.
2) "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1 заалтуудаас үзвэл өндөр насны тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнд ноогдуулж төлсөн шимтгэлийн хэмжээнээс шууд хамааралтай" гэсэн шийдвэрийн үндэслэл 5-ын энэ хэсэгт дараах няцаалт өгч байна. Үүнд:
а) Тэтгэвэр хөдөлмөрийн хөлснөөс шууд хамаардаг нь аксиом. Тэгвэл авсан хөдөлмөрийн хөлс нь төлсөн шимтгэлээс шууд хамааралтай эсэхийг шалгаж үзье. Үүний тулд Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан ёсоор гаргаж өгсөн "Архивийн лавлагаа" баримт материалыг /Шүүхийн хавтаст хэрэгт байгаа/ ашиглан тооцож үзвэл, Миний бие нь 2010 оны 01 дүгээр сард 629 572 төгрөгийн цалин авч 132 210 төгрөгийн шимтгэл төлсөн байна. Мөн оны 06 дугаар сард 457 855 төгрөгийн шимтгэл төлсөн тул шууд хамаарлаар хөдөлмөрийн хөлс 201800263 төгрөг гэж гарна гэтэл бодитойгоор 3 180 500 төгрөг авсан , 07 дугаар сард 339 042 төгрөгийн шимтгэл төлсөн тул шууд хамааралаар 1 614 487 төгрөгийн хөдөлмөрийн хөлс гэж гарна гэтэл бодитойгоор 2 180 263 төгрөгийн цалин авсан. Энэ нь өндөр насны тэтгэврийн хэмжээ авч байсан хөдөлмөрийн хөлсөнд ноогдуулж төлсөн шимтгэлийн хэмжээнээс шууд хамааралгүй болохыг нотолж байгааг харуулсан бодит жишээ юм.
b) Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 заалт нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг хувиар тогтоосон бөгөөд шимтгэлийн хэмжээ нь орлогын дээд хэмжээнээс хамаарч энэ хэмжээнээс илүү орлоготой даатгуулагчид топгмол, бусад даатгуулагчид энэ хувь хэмжээгээр бодогдож өөр өөр байхаар зохицуулсан байна Энэ нь тэтгэвэр, хөдөлмөрийн хөлс нь шимтгэлээс шууд хамаарахгүй болохын тодорхой илэрхийлж байна.
Шийдвэрийн үндэслэл 5-ын энэ хэсэг нь тэтгэвэр, хөдөлмөрийн хөлс нь авсан хөдөлмөрийн хөлсөнд ноогдуулан төлсөн шимтгэлтэй шууд "хамааралгүй" гэдийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн заалтууд, бодит тооцоо тодорхой харуулаад байхад "хамааралтай" гэж батлах гэж холбогдох хуулийн заалтуудыг буруу ойлгож тайлбарлаж, хэрэглэсэн нь "нэхэмжлэлийг ямар ч хамаагүй аргаар хэрэгсэхгүй болгох" -оо удирдлага болгон баримлаад байна гэдэг нь тодорхой харагдаж байна.
Ийнхүү тогтоолын үндэслэл 5-ын энэ хэсэгт шүүгч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1 заалтуудыг буруу ойлгож, хэрэглэсэн болох нь тодорхой байна.
3) Дээрхээс /дээр авч үзсэн тогтоолын үндэслэл 5-ын хэсгүүд/ үзвэл өндөр насны тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнд ноогдуулж төлсөн шимтгэлийн хэмжээнээс шууд хамааралтай байх тул нэхэмжлэгчээс "хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан тогтоосон нь хууль бус" хэмээн тайлбарлан маргаж буй нь үндэслэлгүй байна. гэсэн шийдвэрийн үндэслэл б-ын сүүлчийн хэсэгт дараах няцаалт/7/ өгч байна. Үүнд:
а) Дээрх гэсэн шийдвэрийн үндэслэл б -ын дээр дурдсан хэсгүүдийг хэлж байгаа бөгөөд энд дурдсан үндэслэл гэгч зүйлүүд шүүхийн тогтоолын төдийгүй ямарч асуудлаар шийдвэр гаргахад хууль зүйн төдийгүй эдийн засгийн үндэслэл болж чадахгүй болохыг тодорхой байдлаар нотолсон билээ.
b) Би нэхэмжлэлдээ "Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Т.*******ын "тэтгэврийг тооцохдоо" хууль зүйн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн хөлсийг нь даатгуулагч ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хязгаарлан бодсон" гэж тодорхой бичсэн. Гэтэл тогтоолын үндэслэл б-ын энэ хэсэгт "хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлан тогтоосон нь хууль бус" гэж "тэтгэврийг тооцохдоо" гэсэн үгийг орхин бичснээрээ миний тавьсан шаардлагын агуулгыг алдагдуулж намайг шаардлагагүй, ойлгомжгүй асуудлаар маргаад мөнгө гуйгаад явна гэж өөрийн удирдлага болгосон шийдвэрээ хэрэгжүүлэх гэсэн "явуургүй, ядарсан" арга хэрэглэсэн гэж шууд ойлгогдож байна.
с) Хариуцагчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/76 тоот албан баримт бичгээр өгсөн хариундаа тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орологыг дээд хэмжээгээр "хязгаарлаж" бодсон гэдгээ тодорхой бичсэн. Мөн шүүхийн тогтоолын агуулгын "Тогтоох нь" хэсэгт үүнийгээ давтан бичжээ /хуудасЗ-4/. Ингэж хязгаарлалт хийсэн үндэслэлээ "Нийгмийн даатгалын тухай хууль"- ийн 15 дугаар зүйлийн 15.7, Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2в, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 тоот тушаалаар 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 1 080 000 төгрөгөөр, 2011 оны 04 дүгээр сараас 2013 оны 09 дүгээр сар хүртэл 1 040 000 төгрөгөөр, түүнээс хойшхи хугацаанд 1 920 000 төгрөгөөр тус тус тооцно" гэж заасан тул хязгаарлаж бодсон" гэж тодорхой, харагдахуйц цагаан цаасан дээр хараар бичсэн байна.
Миний бие нь миний тэтгэвэр тооцохдоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод дээд хэмжээ гэдгээр хязгаарлалт хийсэн үндэслэл нь хууль зүйн шаардлага хангасан зөв үндэслэл мөн эсэхийг шүүлгэх, тогтоолгох ганцхан зорилгоор хуульч, эдийн засагч эрдэмтэн багш нөхдөөсөө болон Монгол Улсын хууль зүйн яамнаас авсан албан ёсны зөвлөлгөөны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардлагаа тавьсан юм.
Өөрөөр хэлбэл, Миний тэтгэвэр тогтоохдоо үндэслэл болгосон Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2в, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 тоот тушаал гэсэн 3 хууль тогтоомж нь хүчинтэй эсэх хүчинтэй бол шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хязгаарыг тогтоосон хуулийн заалт шиг тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсний дээд хязгаартай байхыг тогтоосон хуулийн ямар заалт байгааг мэдэх гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг шийдвэрлэснээс тэтгэврийг 805 401 эсвэл 896 975 төгрөгөөр тогтоосны аль нь зөв буруу гэдгийг биш зарчмын асуудал буюу тооцооны арга зүй тргторгдсоноор нэхэмжлэлд хариулт болох юм.
Хариуцагчийн тэтгэвэр тогтооход үндэслэл болгосон дээрх хууль тогтоомж нь тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хязгаарлах хууль зүйн үндэслэл болж чадахгүй байна гэж дараах байдлаар няцаалт өгч байна. Үүнд:
1) Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 хэсгийн талаар 15.7 хэсгийн агуулгатай, өөрчлөн найруулсан, мөрдөж эхлэх хугацааг дараах хүснэгтээр харуулбал, …
Энэхүү хүснэгтээс үзэхэд даатгуулагчийн "шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ " гэдэг ойлголт 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эхлэн бий болж, хуульчлагдсан бол үүнээс хойш 7 жилийн дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хязгаарлах "дээд хэмжээ" гэдэг ойлголт хуульчлагдсан байна. Иймд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний тэтгэвэр тогтооход тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хязгаарлах "дээд хэмжээ" гэдэг ойлголт хуульчлагдаагүй буюу байхгүй байжээ. Гэтэл хариуцагч байхгүй ойлголтыг байгаа мэтээр хэрэглэж хуулийн заалтыг "гуйвуулан буруу хэрэглэсэн" нь хууль бус байхад шүүгч энэхүү үндэслэл гэгчид "хуулийн дагуу" гэж үзэж дүгнэлт хийжээ.
2) Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2в-ын талаар
Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, Тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 153 дугаар тогтоолын 2в заалт нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсантай холбогдуулан дараах заалтанд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна"
в/ 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1 080 000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох." гэсэн заалт юм.
Энэ заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцох, 30 дугаар зүйлд заасны дагуу амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг тогтоох үүргийг хэрэгжүүлсэн Засгийн газрын тогтоол байна.
Засгийн газрын энэ тогтоолын дээрх заалт нь 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох асуудлыг хамарч байхад миний тэтгэвэр 2010 оноос 2014 оны хугацааны тэтгэвэр тогтоолгож байгаа учир тэтгэвэр тогтоох итгэлцүүрт хамаарахгүй болно. Мөн энэ тогтоолд Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний 52 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулахдаа ч тэтгэвэртэй холбоотой буюу 2011 оноос хойш одоо хүртлэх онуудыг хамарсан заалт оруулаагүй байна. Ийнхүү уг тогтоол нь тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогоохтой холбоогүй болохыг нотолж байна.
Ийм тохиолдолд тэтгэврийн асуудлыг зохицуулсан хуулиа дээдлэн авч үзвэл, өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол нь хуулийг хэрэгжүүүлэх гэж гардаг учир Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.7 заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар өөрчлөн найруулж "тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ" гэсэн ойлголтыг бий болгож хуульчлан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтоосон байна /дээрх хүснэгтийг харна уу/.
Түүнчлэн Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын үндэслэл болгосон хуулиудад Нийгмийн даатгалын тухай хүулийн 15.7-д дурдаагүй байгаа учир тогтоолын 2в заалт зорилго, агуулгаараа Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.7-д хамааруулан үзэх үндэслэл байхгүй байна.
Энэ бүхнээс үзэхэд Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, Тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 153 дугаар тогтоолын 2в заалт миний тэтгэвэр тогтооход үндэслэл болох заалт биш гэж үзэх үндэслэлтэй байна.
3) Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 тоот тушаал
Энэ журам нь миний тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-д тогтоох үед байхгүй байсан, үүнээс хойш 1 сар 06 хоногийн дараа ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан байна. Хариуцагч үүнийгээ хүлээн зөвшөөрч, энэхүү албан баримт бичигт тодорхой бичсэн гэдгээ ийм тушаал гаргах эрхийг Нийгмийн даатгалын асуудал хариуцсан Төрийн сайдад өгсөн. Үүнийг Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 92 тогтоолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаярт даалгасугай" гэсэн заалтаас харж болно. Сайдад өгсөн үүргийг агентлагийн дарга тушаал гарна гэж байх уу шүүгч хуульч аа.
Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д "Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батлана.". 64.3-д "Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ." гэсэн заалтын дагуу Монгол
Улсын хууль зүйн сайдад албан журмаар хүсэлт гаргаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/26 тоот тушаал улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг лавлахад 2016 оны 07 дугаар сарын 07-д 1-1/2757 тоот албан бичгээр" Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/26 тоот тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй байна" гэхийн зэрэгцээ "Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.2-т "захиргааны хэм хэмжээний акт нь хуулийн 60, 61, 62 дугааар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Хууль зүйн сайд уг зөрчлийг арилгуулах тухай тодорхой үндэслэл, тайлбар бүхий дүгнэлт гаргаж, бичгээр хүргүүлнэ" гэж заасныг дурдсан билээ.
Иймд энэхүү тушаалыг хугацааны хувьд төдийгүй хууль зүйн үүднээс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тогтоосон тэтгэврийн тооцоонд хэрэглэх хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Шүүхийн тогтоолын агуулгын тодорхойлох хэсэгт /хуудасЗ/ хариуцагчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх 15.7 заалтын агуулгыг "Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно" гэж бүрэн агуулгаар нь бичиж "уг заалтын дагуу "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 92 дугаар тогтоол батлагсан /уг нь энэ тогтоол 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан/ гээд дээр дурдсан 3 баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 6/76 -ын 2 дэх заалтын /дээр бичсэн/ агуулгыг бүрэн бичсэн байна./Тэгэхдээ дурдсан өөрчлөн найруулсан хуулийн болон Засгийн газрын тогтоолын батлагсан он, мөрдөж эхлэх хугацааг тодорхой бичээгүй байна./
Ингэж 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний тэтгэвэр тогтоохдоо 24 хоногийн дараа батлагдсан, 06 сарын дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 01-ээс эхлэн мөрдөх 15.7 заалтыг үндэслэл болгосон гэдгээ тодорхой баримтаар илэрхийлээд байгааг өөрөөр хэлбэл "байхгүй заалт"-ыг үндэслэл болгоод байгааг шүүгч-хуулийн мэргэжилтэн "зөв" гэж шийдвэрийн үндэслэл болгоод байгааг энгийн иргэн би "итгэхгүй" байгаа учир дахин өөр шүүгчдээр шүүлгэхэд хүрч байна.
Ийнхүү хариуцагч миний тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тогтоохдоо байхгүй хуулийн заалтыг байгаа мэтээр худал бичиж тэтгэвэр тогтоолгох хөдөлмерийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дээд хэмжээ гэгч байхгүй ойлголтыг бий болгож худал "хязгаарлалт" хийсэн, Засгийн газрын тэтгэвэр тогтоохтой холбогдолгүй тогтоолыг хэрэглэсэн, Газрын даргынхаа гараагүй тушаалыг гарсан гэж худал бичиж үндэслэл болгосон нь тогтоогдож байгаа учир уг тэтгэврийг буруу тогтоосон болох нь тодорхой байна.
Иймээс энэхүү шийдвэрийн үндэслэл б-ын энэ хэсэгт дурдсан миний тэтгэвэр тогтооход хариуцагчийн үндэслэл болгосон дээрх 3 хууль тогтоомж , захиргааны акт нь миний маргаан үүсгэсэн асуудал бөгөөд энэхүү няцаалт 7-аар миний тэтгэвэр тогтооход хууль зүйн үндэслэл болох чадамжгүй гэж нотлогдож байна.
Шүүгч ийм илэрхий буруу нэг асуудлыг "зөв" гэж батлах гэж янз янзын арга хэрэглэж байгаа нь шүүгчийг ийм байдалд хургэсэн ямар нэгэн хүчин нөлөөлж байна уу гэж өөрийн эрхгүй бодогдож байна.
Шийдвэрийн үндэслэл 5-д Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу ойлгож, хэрэглэсэн, нэхэмжлэлийн гол асуудлыг орхиж түүнийг агуулгыг сулруулах, ач холбогдлыг нь бууруулах, илт хууль зүйн үндэслэлгүй асуудлыг "зөв" гэж хамгаалахын тулд зөвийг буруу бурууг зөв гэж "тайлбарлан маргах" үндэслэлгүй асуудал гэж буруу үндэслэлээр хамгаалах гэж оролдох зэрэг үйлдлүүд байгаа нь шүүгч холбогдох хуулийн зохицуулалтыг нарийн сайн ойлгоогүй, буруу ойлгож, тайлбарлаж, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэглэсэн гэдэг нь тод харагдаж байна.
Шийдвэрийн үндэслэл 6
"Тодруулбал, даатгуулагчийн авч буй цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ тодорхойлогдох бөгөөд даатгуулагч уг хэмжээгээр шимтгэл төлсөн бол дээрх цалин, хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй юм." гэсэн үндэслэлд дараах няцаалт /8/өгч байна.
1) Засгийн газар Даатгалын тухай хуулийн 15.7-д заасны дагуу даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтоон хэрэгжүүлж байна. Энэ нь Засгийн газраас тогтоосон шимтгэл төлөх орлогын дээд хэмжээнээс хэтэрсэн цалин, хөдөлмөрийн хөлс тогтмол хэмжигдэхүүн байх бөгөөд тогтоосон хэмжээнээс бага цалин, хөдөлмөрийн хөлс төлсөн шимтгэлээсээ хамаарч хувьсагч хэмжигдэхүүн байна гэсэн аксиом үйлчилнэ гэсэн үг. Энэ нь даатгуулагч авсан цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ тодорхойлогдохгүй даатгуулагч авсан цалин, хөдөлмөрийн хөлс тогтоосон дээд хэмжээнээс хэтэрсэн эсэхээс хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ тодохойлогдоно гэсэн үг.
Гэтэл энэ тогтоолын үндэслэл б-д "даатгуулагчийн авч буй цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс хамаарч тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ тодорхойлогдох" нь гэдэг нь оновчтой зөв илэрхийлэл биш бөгөөд "даатгуулагч уг хэмжээгээр шимтгэл төлсөн бол дээрх цалин, хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй юм" гэдэг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйл Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох
1. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно" гэсэн хэсэгттэй нийцэхгүй байна. Энэ тухай дээр тодорхой бичсэн.
Иймээс энэхүү тогтоолын үндэслэл б-д шүүгч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-ийг буруу ойлгож, тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Шийдвэрийн үндэслэл 7
Гэтэл нэхэмжлэгч нь авч байсан цалин хөдөлмөрийн хөлснөөс тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хэдий хариуцагчаас Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор "нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх" -аар заасны дагуу Т.*******ын 2011-2014 оны зарим сард авч байсан хөдөлмөрийн хөлсийг багасган тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн тооцож илүү төлсөн шимтгэлийг нэхэмжлэгчид буцаан олгосон нь тогтоогдож байна" гэсэн үндэслэлд дараах няцаалт/9/ өгч байна.
Энэхүү шүүхийн тогтоолын агуулгад н.******* илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг /3 137 805 төгрөг/ авсан гэсэн нэг л өгүүлбэрийг 10-аад удаа дахин давтан бичиж тайлбарлах гэж оролдож байгаа нь шүүх хуралд "шимтгэлд ач холбогдол өгнө байгаа"-гаа нотлоод эцэст нь үлдсэн ганц аргаа/мэхээ/ хэрэглэж "тогтоогдож" байна гэж нуугаад байсан зүйлийг олж тогтоосон эсвэл маргаад байгаа асуудлыг шийдээд тогтоогоод байгаа шиг бичиж тогтоолын үндэслэл болгожээ. Иймд энэ асуудлыг тодорхой бодит жишээтэй, няцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1) Миний бие нь нэхэмжлэлдээ илүү төлсөн шимтгэлийг буруу тооцож дутуу өгсөн гэж маргаан үүсгээгүй зөвхөн тэтгэврийг л буруу тооцсон гэдгээр маргаан үүсгэсэн билээ.
2) Нэхэмжлэлдээ "ЖИЧ: Хариуцагчийн зүгээс тавьж байгаа миний тэтгэвэр тогтоолгосноос хойш 12 сарын дараа илүү төлсөн шимтгэл 3 137 805.62 төгрөгийг Хан-уул уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтын дагуу авсан, өгсөн нь үнэн бөгөөд тэтгэвэр тогтоох, өөрчлөхөд харгалзан үзэх хуулийн заалт байхгүй учир энэ асуудлыг ярилцаж цаг зарцуулах шаардлага байхгүй болохыг анхааралдаа авна уу" гэж бичсэн. Энэ нь үндэслэл гэгчид байгаа шиг би нууж хаасан, үгүйсгэсэн зүйл байхгүй тогтоогоод сүйд болсон зүйл ч байхгүй.
3) Шүүх хуралд хариуцагч энэ талаар дэлгэрэнгүй яриад байхаар шимтгэл биш тэтгэврийн асуудал ярьж байгаа гэдгээ хэд хэдэн удаа хэлэхэд шүүгч "үүнд ач холбогдол өгч байгаа" гэж хэлсэн. Би энэ асуудал хуулийн дагуу явагдсан, маргаан үүсгээгүй гэдгээ хэлж надад Нийгмийн даатгалын ерөнхий газрын илүү төлсөн шимтгэлийн тооцоо, өгөх зөвшөөрлийн илэрхийлсэн албан тоот бичиг байна гэж гэх хувийг шүүгчид өгсөн.
4) Шийдвэрийн үндэслэл 7-д нэхэмжлэгч авч байсан цалин, хөдөлмөрийн хөлснөөс нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, түүнийг буцаагаад өгчихсөн, одоо юугаа нэхээд байгаа юм" гэсэн агуулгатай, "нээлт" хийсэн эсвэл нэг залилагчийг илрүүлсэн олсон, эсвэл мөнгө өгөөч гэж гуйгаад байгаа нөхөрт харилт өгөх гээд ч байгаа юм шиг сүржин үндэслэл нь хуулийн заалтыг давтан бичсэн, нэхэмжлэлд дурдсан. маргаан үүсгээгүй асуудал гэдгийг бас давтан өгүүлье.
5) Шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн асуудалд буюу хариуцагчийн 2016 оны 6/76 тоот албан баримт бичигт хууль зүйн үүднээс шүүн үзэж, дүгнэлт хийхийн оронд мэргэжлийн бус эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлууд руу мэдэмхийрэн орж тэтгэвэр тогтоох асуудлыг шимтгэл төлөх асуудалтай хольж ойлгож бичиж, эцэстээ нэхэмжлэгч нь авч байсан цалин хөдөлмөрийн хөлснөөс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн болгож түүнийг шүүгч л олж тогтоогоод байгаа юм шиг бичихэд хүрчээ.
6) Шүүгч ядаж Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар дүйлийн 15.1-ийн утгыг нарийвлан анхаарсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн даатгуулагч /нэхэмжлэгч/ төлдөггүй ажил олгогчид буюу шимтгэл төлөгчид төлдөг, шийтгэл нь зөвхөн тэтгэврийн төдийгүй тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн гэж 4 төрлийг төлдөг гэдгийг ойлгосон байх ёстой. Түүнээс гадна ажил олгогч буюу шимтгэл төлөгч нь даатгуулагч хичнээн хэмжээний орлого олно түүнээс тогтоосон хувь хэмжээгээр төлж байхад даатгуулагч авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээгээр хязгаарлагдан багаар төлдөг, шимтгэл төлөгч /ажил олгоч/ даатгуулагчийн багаар төлж байгаагаас л илүү их шимтгэл төлж байгаа зэргийг сайн мэдэж байж хуулийн заалтуудын агуулгыг зөв ойлгох, хэрэглэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тодорхой ойлголтгүй байж худал мэдэмхийрч эдийн засгийн асуудалд орвол тэтгэвэр, шимтгэл, шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ, тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ, шимтгэлийн хувь хэмжээ, багасгах, хязгаарлах зэрэг ойлголтудыг "холион бантан" хутгахад хүрнэ. Уг нь мэргэжлийн талбартаа мэргэжлийн ажлаа хийсэн шиг хийвэл бүгдэд тустайсан.
7) Шүүгч Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан ёсоор гаргаж өгсөн н.*******ын сүүлийн 10 жилд ажиллаж авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, түүнээс төлсөн шимтгэлийн жагсаалт "Архивийн лавлагаа" /Шүүхийн хавтаст хэрэгт байгааг/-ыг ашиглан хэдэн тооцоо хийж үзсэн бол н.******* хичнээн хэмээний шимтгэл төлчихөөд хэдийг нь буцаан авч хэдийг үлдээсэн, шимтгэл төлөгч хичнээнийг төлсөн зэргийг тодорхой ойлгож шийдвэр гаргахад бодит үнэн зөв үндэслэлтэй болсон байх ёстой. Энэ нь хуулийн заалтыг зөв ойлгоход тус болно. Гэтэл нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр буруу ойлгосон зүйлээ батлах гэж оролдвол худлаа хэлж, буруу арга хэрэглэхээс өөр гарц олдохгүй.
Иймд энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан ёсоор гаргаж өгсөн н.*******ын сүүлийн 10 жилд ажиллаж авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, түүнээс төлсөн шимтгэлийн жагсаалт "Архивийн лавлагаа"-г ашиглан хэдэн бодит тооцоо хийж үзвэл,
Даатгуулагч н.******* 2010 оны 6 дугаар сард 3 180 500 төгрөгийн цалин авч нийт 457 855 төгрөгийн шимтгэл төлжээ. Н.*******ын авсан цалин нь Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогоолын дагуу 1 080 000-аас их байгаа тул түүний 10% буюу 108 000 төгрөгийг шимтгэлд төлнө. Харин ажил олгогч талыг нь шимтгэл төлөгч үлдсэнийг буюу 349 855 төгрөг төлсөн байна. Мөн н.******* 2014 оны 06 сард гурван ажил олгогчоос нийт 7 528 096 /852382+6355714+320000/ төгрөгийн цалин авч 1 137 328 төгрөгийн шимтгэл төлсөн бөгөөд үүнээс даатгуулагч н.******* 309 232 /85232+192000+32000/ төгрөгийн шимтгэл, ажил олгогч буюу шимтгэл төлөгч 828 096 төгрөгийн шимтгэл тус тус төлжээ. Тэгвэл Нийгмийн даатгалын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтын дагуу хуулийн дагуу н.*******д 117 232 төгрөгийг буцаан олгож 1 020 096 төгрөг үлдсэн байна.
Одоо харьцуулсан тооцоо хийж үзье
н.******* зөвхөн 1 сард буюу 2014 оны 06 сард гэхэд 3 мэргэжилтний /3 ажил олгогч/ ажил хийгээд 7 528 096 төгрөгийн цалин авч илүү төлсөн шимтгэлийн 117 232 төгрөгийг буцааж аваад 1 020 096 төгрөгийг "Нийгмийн даатгалын санд" өгч байхад 1 000 000 төгрөгийн цалинтай 2 удирдах албан тушаалтан нийтдээ 2 000 000 төгрөгийн цалин авч 420 000 төгрөгийн шимтгэл төлөх бөгөөд илүү төлсөн шимтгэл авахгүй учир "Нийгмийн даатгалын санд" /цаашид "Сан" гэх/-д 420 000 төгрөг үлдэнэ. Ийнхүү 2 албан тушаалтан сард 420 000 төгрөгийг "Сан"-д үлдээх, н.******* илүү төлсөн шимтгэлээ аваад 1 020 096 төгрөг "Сан"-д үлдээсэн хоёр ихээхэн ялгаатай байгаа нь харагдаж байна. н.******* нь нөгөө "шилдэг татвар төлөгч" гэдэг шиг шилдэг шимтгэл төлөгч байх нь.
Одоо 5 жилд төлсөн шимтгэлийг харьцуулбал,
Миний бие нь одоо тэтгэврээ дээд хэмжээ гэгчээр хязгаарлуулж 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 805 401 төгрөгүүдийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянаж 896 975 төгрөгөөр тогтоон олгож байна. Эдгээр тооцооны дээд хэмжээгээр хязгаарласан арга зүй адилхан байгаа учир анх тогтоосон тэтгэврээс болж маргаан үүсэн учир түүнтэй тэдгээрийн авсан цалин хөдөлмөрийн хөлс, түүнээс төлсөн шимтгэлийг авч үзэе.
1 000 000 төгрөгийн цалинтай албан тушаалтан сард 210 000 төгрөгийн шимтгэл, 58 сард /*******ын шимтгэл төлсөн сарын тоо/ 12 180 000 төгрөгийн шимтгэл төлнө. Сарын цалин шимтгэл төлөх дээд хязгаараас хэтрээгүй тул илүү төлсөн шимтгэл авахгүй, харин н.*******ын сарын дундаж цалин хөдөлмөрийн хөлсийг Баянгол дүүргийн НДХ хязгаарлан тооцож 1 134 369 төгрөг гэж 2015 оны 01 дүгээр сард тогтоож тэтгэвэр олгоод байгаа. Гэтэл н.******* нийт 58 сард 24 680 542.1 төгрөгийн шимтгэл төлж, түүнээс илүү төлсөн 3 137 805 төгрөгийн буцааж аваад 21 542 737,1 төгрөгийг "Сан"-д үлдээсэн.
Эндээс 1 албан тушаалтан 1000 000 төгрөгийн цалин авч 12 180 000 төгрөгийн шимтгэлийг "Сан"-д үлдээх, үүнтэй бараг адилхан цалинтай /1134 369 төгрөгийн цалин/ гэж тооцогдож, илүү төлсөн шимтгэл 3 137 805 төгрөгийг буцааж аваад үлдсэн 21 542 840 төгрөгийг "Сан"-д өгөөд байгаа тооцоо харагдаж байна. Ийм л ялгаатай байдал бий болчихоод байгааг ойлгож ийм тэнцвэргүй байдлыг арилгахын тулд мэргэжилтнүүд чиглэл чиглэлээрээ хууль бус зүйлийг арилгуулах талаар шударгааар, боломжоороо хичээн зүтгэх нь хувь хүнд гэхээсээ илүү улсын хөгжилд тус болно.
Энэ нийгмийн даатгалын "Сан" гэдгээс Нийгмийн даатгалын байгууллага амьдардаг /Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.1.2/ / Гол эх үүсвэр нь нийгмийн даатгалын шимтгэл. Энэ эх үүсвэрээ бүрдүүлэхийн тулд олон байцаагчид төв, орон нутагт ажилладаг. Тэд насаараа улсын төлөө хөдөлмөрлөж тэтгэврээ бүрэн авч чадалгүй "бурхан бологсод"-ын үлдээсэн мөнгөөр цалинждаг. Ийм байж тэтгэвэр авагчдыг ад үзэх, хуулийн дагуу зөв тооцоод өгөөч гэхээр "үгүй" гээд гүтгээд, доромжлоод, гүрийгээд байгааг миний багаасаа шударга л байцгаая гэж хэлж, бие сэтгэлээ хайрлахгүй бараг 2-оос 3 хүний ажил хийчихээд "хуулийн хүчийг үзэх гэж яваа" энэхүү үйл явдал харуулж байна гэж хэлэх үндэслэлтэй. Үүнийг сэтгэлгээ, системийн хоцрогдол гэж судлаачид дүгнээд байгаа.
Энд: н.*******ын тооцоо бодит хүчин төгөлдөр баримтад үндэслэсэн, харин албан тушаалтны тооцоонд хийсвэр тоо авсан болно
8) Хариуцагчийн маргаан үүсгэсэн асуудалд хариулах үнэн бодитой хууль зүйн үндэслэл байхгүй болохоор "ганц үнэн" илүү төлсөн шимтгэлийг буцаан авсныг л яриад байгаа боловч, харамсалтайн нь нэхэмжлэгч энэ асуудлаар буюу "илүү төлсөн шимтгэлийг буруу тооцож өгсөн эсэхээр" маргаан үүсгээгүй.
Энэхүү шийдвэрийн үндэслэл 7-д шүүгч тэтгэврийн тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу ойлгож, тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтад бодитой дугнэлт хийгээгүй, маргаагүй асуудлыг үндэслэл болгосон гэдэг нь тодорхой харагдаж байна.
Шийдвэрийн үндэслэл 8
"Иймд хариуцагч байгууллага нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нутгийн захиргааны байгууллага тул хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг баримталж нэхэмжлэгч Т.*******ын тэтгэврийг тогтоолгох цалин, хөдөлмөрийн хөлсийг бууруулж тооцсонд хариуцагчийг буруутгах үндэсгүй юм" гэсэн үндэслэлд дараах няцаалт/10/ өгч байна.
1) Энэхүү үндэслэл 8 нь Нийгмийн даатгалын ерөнхий газар "хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэг"-тэй иргэний асуудлыг авч үзэхээргүй "том" байгууллага тул Т.*******ын тэтгэврийг яаж ч бууруулан тогтоож болно тэр нь "зөв" гэж ойлгогдохоор байна. Ийм ойлголттой, ийм юм бичээд суух нь зүйд нийцэхгүй, ёс зүйд харшилсан гэж ойлгогдож байна.
2) Миний тэтгэврийг тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ гэдгээр "хязгаарлалт" хийж тооцохдоо баримталсан хууль тогтоомжоо "Ниигмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7, Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2в, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 тоот" гэж тодорхой бичсэн билээ. Эдгээр хууль тогоомж нь тэтгэвэр тогтоох хууль зүйн чадамжгүй болохыг няцаалт/7/-д тодорхой нотолсон.
3) Нийгмийн даатгалын газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэгтэйг нэхэмжлэгч би үгүйсгээгүй бөгөөд Засгийн газрын агентлагийн шийдвэр бүхэн зөв байдаггүй, гарсан хэм хэмжээг тогтоосон шийдвэр бүрийг шууд хүлээн авч хэрэглэдэггүй, Хууль зүйн яамаар хянуулж, улсын бүртгэлд бүртгүүлж байж хүчин төгөлдөр болдог тухай Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д "Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батлана.". 64.3-д "Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ" гэсэн заалтууд байна. Гэтэл хянуулж улсын бүртгэлд бүртгүүлээгүй захиргааны хэм хэмжээний акт мөрдөж байгаа нь нотлогдоод байгаа./ няцаалт/7/-г харна уу/
4) хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй "том" байгууллага нь бодит байдалд дараах байдлаар ажиллаж байна. Үүнд:
а. Тэтгэврийн тооцоог холбогдох хуулийн дагуу дахин хянаж өгнө үү гэсэн өргөдлийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өгөхөд хариуг 2016 оны 03 дугаар сарын 02-нд өгсөн. Хуулиар /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28.2/ тогтоосон хугацаа 2 сараар хэтрүүлсэн.
b. Миний бие нь тэтгэврийн асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт тавьж түүний Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчтэй 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед очиж уулзаж тэтгэвэр тогтоохдоо хуулиа яахаараа буцааж хэрэглэдэг байна гэхээр юун хууль хэзээ ямар хууль гарчихав гээд сууж байхад, тэтгэврийн асуудал хариуцсан байцаагч залуу тэтгэврийг тооцохдоо бид ерөнхий газрын журмыг гэхээр журам биш хууль мөрдөх ёстой гэхэд бид журмаа л мөрдөж ирсэн таны хаана ч явж заргалдах эрх нээлттэй шүү гэж хэлсэн /инээмсэглэн, дооглонгүй байдлаар/.
с. Миний 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 805 401 төгрөгөөр тогтоож Засгийн газрын тогтоолын 20 000 төгрөгийн нэмэгдэлтэй хамт 825 401 төгрөг авч байсан гэтэл тэтгэврийг 2016 оны 04 дүгээр сард 896 975 төгрөгөөр тогтоочихоод үүнийг 2015 оны 01 дүгээр сарын 06-аас эхлэн мөрдөнө гэж тэмдэглэл хийчихээд зөрүүг одоо хүртэл өгөөгүй байна. Мөн 2015 оны 02 дугаар сараас эхлэн Засгийн газрын тогоолоор нийт тэтгэвэр авагчдад 20 000 төгрөг нэмсэн түүнийг нэмж өгөөгүй. Тэтгэврийн зөрүүний өгөөгүй нийт 1 323 119 төгрөг байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийн дараа шийдэх байх гэж найдаж байна. Ер нь өндөр настаны асуудалд маш хойрго, эцэстээ хүн бүр л ингэж явна гэдгийг ойлгодоггүй, нэг л хэрэггүй мөнгө гуйсан хүмүүс шиг ханддаг. Үүнийг н.*******ын энэ нэхэмжлэлд өгсөн хариугаас тодорхой харагдана.
d. Тэтгэврийг 805 401 төгрөгөөр тогоочихоод 3 сар нэмэгдэхэд 91 574-өөр нэмэгдэж 896 975 төгрөг болсон тооцоо хийхдээ холбогдох хуулиа мөрдлөг болгохгүй нөгөө журмаа баримталдаг, өөрсдийн дураар тооцоо хийдэг болох нь харагдаж байна. Даргын тушаал хуулиа илүү эрх зүйн чадамжтай гэж үздэг, шүүх хурал дээр ч н.******* хууль л яриад байдаг, хуулиас гадна журам бий гээд л байсан. Ер нь тэтгэвэр тооцоход ямар ч журам шаардагдахгүй, хууль хангалттай хүрэлцээтэй байгаа юм.
е. Хуулиар тогтоогоогүй ойлголтоор, хууль бус үндэслэлээр тэтгэвэр тогтоож өгчихөөд байгаа.
5) Хариуцагч миний тэтгэврийг тогтоох цалин, хөдөлмөрийн хөлсийг "бууруулж" биш "дээд хэмжээ" гэгчээр хязгаарлаж бодсон гэдгээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 6/76 албан бичгийн 2 дэх хэсэгт тодорхой заасан. /Шүүхэд нотлох баримтаар өгсөн/ . хариуцагчийг хамгаалах гэж хуульчиладаагүй үг/ойлголт/ хэрэглэснийг нь энгийн үг болгож "бууруулж" л тооцсон байна гэж бичиж тогтоолын үндэслэл болгожээ.
Зөвхөн энэ үндэслэлд төдийгүй бусад үндэслэлд хариуцагч “Н.*******ын тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дээд хэмжээгээр хязгаарлан бодсон" тэгэхдээ дээр дурдсан байхгүй хуулийн заалтын байгаа мэтээр хэрэглэсэн гэдгийн учрыг шүүгч сайн ойлгоогүйгээс "багасган буюу бууруулсан " мэт ойлгож хэрэглэж байгаа учир дараах тооцоо хийж үзье.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан есоор гаргаж өгсөн н.*******ын сүүлийн 10 жилд ажиллаж авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, түүнээс төлсөн шимтгэлийн жагсаалт "Архивийн лавлагаа"-г ашиглан хэдэн бодит тооцоо хийж хүснэгт хэлбэрээр авч үзлээ…
Энэ бодит баримтаас 5 жил буюу 58 сараас цөөн хэдэн сар авч шимтгэл төлөлт, хөдөлмөрийн хөлсийг хязгаарласан байдлыг үзэхэд: 2010 оны 6 дугаар сарын цалин 3 180 500 төгрөгийг 1 080 000 төгрөгөөр, 7 дугаарын сарын цалин 2 100 384 төгрөгийг 1 080 000 төгрөгөөр, 2014 оны 1 дүгээр сарын нийт цалин 3 415 706 төгрөгийг 1 920 000 төгрөгөөр, 06 дугаар сарын нийт цалин 7 528 096 төгрөгийг 1 920 000 төгрөгөөр тус тус хязгаарлан бодож тэтгэвэр тогтоосон байна. Эндээс үзэхэд цалинг багасгаагүй хязгаарлаж бодсон байна. Мөн хуулийн үндэслэлгүйгээр тооцоо хийж, өндөр настныг хохироож байгааг энэ бодит тооцооноос тодорхой харагдаж байна.
Энэхүү шийдвэрийн үндэслэл 8-д шүүгч эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэснээс гадна "хуулийн өмнө" биш "нутгийн захиргааны байгууллага"-ын өмнө сөхөрчээ гэж үзэхэд хүрч байна.
Шийдвэрийн үндэслэл 8
"Мөн нэхэмжлэгчээс "Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д "...тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ...Засгийн газар тогтоох" зохицуулалт нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар батлагдсан бөгөөд миний тэтгэврийг тогтооход баримтлах ёсгүй байсан" хэмээн тайлбарлан маргаж байгаа хэдий ч хариуцагчаас Т.*******ын тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсний хэмжээг багасган хязгаарласныг хуулийн дээрх зохицуулалттай холбоотой хийгдсэн гэж үзэхээргүй байна.
Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг мөн Засгийн газар тогтоохоор өөрчлөн найруулсан хэдий ч үүнээс өмнө 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн "Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн 1 дүгээр зүйлийн "6/"-д "Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоох"-оор хуульчилсан байх тул хариуцагч нь т.*******ын цалин, хөдөлмөрийн хөлснөөс илүү суутгасан шимтгэлийг буцаан олгож, төлөгдсөн шимтгэлийн дүнгээс тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тооцсон нь энэ хуулийн зохицуулалтад нийцэж байна" гэсэн үндэслэлд дараах няцаалт/11/-ыг өгч байна. Үүнд:
1) 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалт нь "тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ ойлголтыг шинээр бий болгож. туунийг тооцож тогтоох эрхийг Засгийн газарт өгсөнөөрөө зарчмын том өөрчлөлттэй орсон байгаа нь тод харагдаж байна. Гэтэл энэхүү үндэслэл гэгчид хуулийн заалтыг өөрчлөн найруулсан гэхээр найруулгын өөрчлөлт хийж, агуулгын өөрчлөлт ороогүй юм шиг буруу ойлгон бичиж тогтоолын үндэслэл болгожээ.
2) Нийгмийн даатгалын тухай хуулийн 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн "Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн 1 дүгээр зүйлийн "6/"-д "Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоох"-оор хуульчилсан болохоос тэтгэвэр тогтоох орлогын дээд хэмжээг тогтоогоогүй. Энэ хоёр ойлголт өөр өөрийн утга, агуулгатай болохыг няцаалт/7/-д хүснэгтээр харуулж тодорхой тайлбарласан билээ.
3) Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн "Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль" гэсэн нэртэй албан ёсны тайлбарт 2015 оны 01 дүгээр сарын 30-ны хуулиар Нийгийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг шинээр өөрчлөн найруулсны ач холбогдлыг "Зөвхөн шимтгэл төлөх бус тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар тогтоосноор хуулийг нэг ойлголтой хэрэгжүулэх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолттой иргэдээс ирүүлдэг гомдлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой боллоо" гэжээ
Энэ нь тэтгэвэр тогтоохдоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газар тогтоосноор шинээр хэрэглэхээр боллоо гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
4) Илүү төлсөн шийтгэлийг тэтгэвэр тогтоосноос хойш 12 сарын дараа хуулийн дагуу авсан, өгсөн нь үнэн, билээ. Ингэж өгөхдөө 12 сарын өмнө тогтоочихоон олгож байгаа тэтгэвэр өөрчлөгдөх ёстой бол түүний дагуу л хийгдэх ёстой. Учир энэ илүү төлсөн шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газар хянаж үзээд зөвшөөрсөн. Миний тэтгэврийг 2015 оны 01 дүгээр сарын 06-д тооцохдоо 12 сарын дараа болох асуудлыг мэдээд оруулаад бодчихсон нь "зөв" энэ нь хуулийн зохицуулалтанд нийцэж байна гэж хэлдэг шүүгч-хуульч байгаад итгэхгүй байна. Ёстой албан тушаалаараа айлгана, гүтгэнэ, гүрийн гэж үүнийг л хэлдэг байх
5) Үндэслэл болгосон "н.*******ын цалин, хөдөлмөрийн хөлснөөс илүү суутгасан шимтгэлийг буцаан олгож, төлөгдсөн шимтгэлийн дүнгээс тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тооцсон" гэсэн үг миний тэтгэвэр тооцсон аргыг тайлбарласан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 6/76 дугаартай албан бичигт байхгүй. Тэгэхээр санаанаасаа худал зүйл бичиж үндэслэл болгож байгаа нь тодорхой харагдаж байна.
6) Энэ тогтоолын агуулгад илүү төлсөн шимтгэлээ буцааж авсан гэснийг үгийг 10-аад удаа дахин давтаад байгаа учир үндэслэл 9-д няцаалт болгоод тогтоолын үндэслэл 7-д өгсөн няцаалт 9-ыг үзнэ үү гэж хэлээд энд байгаа тооцоо, жишээг дахин нэг удаа давтан өгүүлэе
Миний бие нь одоо тэтгэвэрээ дээд хэмжээ гэгчээр хязгаарлуулж 2015 оны 01 дүгээр сарын 06-д 805 401 төгрөг,түүнийг 2016 оны 04 дүгээр сарын 20-д хянаж 896 975 төгрөгөөр тоггоон олгож байна. Эдгээр тооцооны дээд хэмжээгээр хязгаарласан арга зүй адилхан байгаа учир анх тогтоосон тэтгэврээс болж маргаан үүсэн учир түүнтэй тэдгээрийн авсан цалин хөдөлмөрийн хөлс, түүнээс төлсөн шимтгэлийг авч үзэе.
1 000 000 төгрөгийн цалинтай албан тушаалтан сард 210 000 төгрөгийн шимтгэл, 58 сард /*******ын шимтгэл төлсөн сарын тоо/12 180 000 төгрөгийн шимтгэл төлнө. Сарын цалин шимтгэл төлөх дээд хязгаараас хэтрээгүй тул илүү төлсөн шимтгэл авахгүй, харин н.*******ын сарын дундаж цалин хөдөлмөрийн хөлсийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хязгаарлан тооцож 1 134 369 төгрөг гэж 2015 оны 01 дүгээр сард тогтоож тэтгэвэр олгоод байгаа. Гэтэл н.******* нийт 58 сард 24 680 542.1 төгрөгийн шимтгэл төлж, түүнээс илүү төлсөн 3 137 805 төгрөгийн буцааж аваад 21 542 737.1 төгрөгийг "Сан"-д үлдээсэн.
Эндээс 1 албан тушаалтан 1 000 000 төгрөгийн цалин авч 12 180 000 төгрөгийн шимтгэлийг "Сан"-д үлдээх, үүнтэй бараг адилхан цалинтай /1134 369 төгрөгийн цалин/ гэж тооцогдож, илүү төлсөн шимтгэл 3 137 805 төгрөгийг буцааж аваад үлдсэн 21 542 840 төгрөгийг "Сан"-д өгөөд байгаа тооцоо харагдаж байна. Ийм л ялгаатай байдал бий болчихоод байгааг ойлгож ийм тэнцвэргүй байдлыг арилгахын тулд мэргэжилтнүүд чиглэл чиглэлээрээ хууль бус зүйлийг арилгуулах талаар шударгаар, боломжоороо хичээн зүтгэх нь хувь хүнд гэхээсээ илүү улсын хөгжилд тус болно...
7) Энэхүү шүүхийн тогтоолын "Тодорхойлох нь" хэсэгт хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариуд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн батласныг "агуулгаар нь бүрэн" бичээд "Уг заалтын дагуу ...Т.*******ын өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 2010-2014 оны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь хязгаарлагдаж байна" гэж /ХуудасЗ-4/ тов тодорхой өгүүлээд байхад энэхүү үндэслэл гэгчид "Мөн нэхэмжлэгчээс "Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д "...тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ...Засгийн газар тогтоох "зохицуулалт нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар батлагдсан бөгөөд миний тэтгэврийг тогтооход баримтлах ёсгүй байсан "хэмээн тайлбарлан маргаж байгаа хэдий ч хариуцагчаас Т.*******ын тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсний хэмжээг багасган хязгаарласныг хуулийн дээрх зохицуулалттай холбоотой хийгдсэн гэж үзэхээргүй байна" гэж бичиж шийдвэрийн үндэслэл болгожээ.
Хариуцагч "би хийсэн" гэж зөвшөөрөөд байхад шүүгч "хийгээгүй" гээд гүрийдэг, гүтгэдэг юм гэж байдаг байна. Амьд явахад адал явдалтай тохиолддог гэж үүнийг л хэлдэг байх.
Шийдвэрийн үндэслэл 10
Тогтоолын агуулгын "Үндэслэх нь" хэсгийн эхэнд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж" гэсэн үндэслэлд дараах няцаалт 12 өгч байна. Үүнд:
1) Миний хүсэлтийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/76 тоот "Өргөдлийн хариу" гэсэн тэтгэврийг тооцсон аргаа тодорхой тайлбарлаж албан ёсоор илгээсэн баримт бичгийг тогтоолын агуулгад нэгч дурдаагүй байгаа нь миний маргаан үүсгэсэн гол асуудалд анхаарал хандуулж дүн шинжилгээ хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2) Миний нэхэмжлэл гаргасан үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага буюу гаргах шийдвэрийн талаарх 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралд шүүгчийн зүгээс нэхэмжлэлд гаргах шийдвэрээ тодорхой бичиж бичгээр өг гэсэн шийдвэрийн дагуу энэ оны 08 дугаар сарын 31-ны өдөр хуралдах шүүх хуралд өгөх нэхэмжлэлийн бүрдүүлбэр/ буюу нэхэмжлэлийн сүүлчийн хувилбарыг бичиж өгсөн бөгөөд түүнийг тодорхой нарийвчлан авч үзэж дүн шинжилгээ хийгээгүй болох нь илт байна. Миний тэтгэвэр тогтоохдоо дээд хэмжээ гэдэг ойлголтоор хязгаарласаныг хууль зүйн үүднээс зөв бурууг тогтоох нь ижилхэн аргаар тогтоосон /2015 оны 01 дүгээр сар, 2016 оны 04 дүгээр сард тогтоосон/ тэтгэврийн аль алинд нь өгөх шийдэл болох юм байна гэдэг нь тодорхой харагдах байлаа.
3) Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан ёсоор гаргаж өгсөн түүний улсад ажиллаж авсан бүх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн жагсаалт "Архивын лавлагаа"-г ашиглаагүй учир тооцоотой бодит дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
4) Эдгээр бодит баримтыг ашиглаж хийсэн тооцоог дараах хүснэгт хэлбэрээр хийлээ…
/1/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа
/2/ тооцоход ийм тоо гарч байгаа гэтэл НДХ 805401 гэж авчээ.
Энэхүү тооцооноос үзэхэд, хуульчлагдаагүй байх үеийн хуулийг буцаан хэрэглэж тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хязгаар гэдгээр миний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хязгаарлаж, тэтгэвэр тогтоох дундаж цалин, хөдөлмөрийн хөлсийг 1 134 369 төгрөг гэж тогтоож 805 401 төгрөгийн тэтгэвэр тогтоосон. Тэгэхдээ нийгмийн даатгалын шимтгэлээс илүү төлсөн 3 137 805 төгрөгийг хуулийн дагуу буцаан авч бүгдэд "ад" болж 21 542 737.1 төгрөгийн шимтгэлийг нийгмийн даатгалын санд үлдээсэн бол Төрийн захиргааны байгуууллагын 1 000 000 төгрөгийн цилинтай нэг удирдах ажилтан минийхтэй адилхан жил ажиллаж нэгэн зэрэг тэтгэвэрт гарсан гэвэл нийгмийн даатгалын санд 12 180 000 төгрөг буюу минийхээс 1 дахин бага шимтгэлийг нийгмийн даатгалын санд үлдээж минийхтэй ойролцоо 713 750 төгрөгөөр тэтгэвэрт гарч байна. Хэрвээ энэ удирдах ажилтаных шиг миний цалин хөдөлмөрийн хөлсийг хязгаарлахгүй бодвол дундаж цалин 2 177 999.5 төгрөг тэтгэвэр 1 554 547 төгрөг болно. Энэ нь цалин, төлсөн шимтгэлээрээ 1 дахин их байхад 1 дахин их тэтгэвэр авбал үнэнд ойртох болно. Үүнд илүү шимтгэлийг буцааж өгсөн нь төлсөн бүх шимтгэлийг өгчихсөн юм шиг харамсаад дахин дахин үглээд байх тийм ч ач холбогдолтой зүйл биш болох нь ч харагдана. Энэ мэтчилэн хуулийн заалтыг болон шимтгэл, тэтгэвэр тогтооход баримтлах дээд хэмжээ, шимтгэл төлөх даатгуулагчийн орлогын дээд хэмжээ зэрэг ойлголтуудыг ойлгоход тус дэм болно.
1 000 000 төгрөгийн цалинтай албан тушаалтан сард 210 000 төгрөгийн шимтгэл, 58 сард /*******ын шимтгэл төлсөн сарын тоо/12 180 000 төгрөгийн шимтгэл төлнө. Сарын цалин шимтгэл төлөх дээд хязгаараас хэтрээгүй тул илүү төлсөн шимтгэл авахгүй, харин н.*******ын сарын дундаж цалин хөдөлмөрийн хөлсийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хязгаарлан тооцож 1 134 369 төгрөг гэж 2015 оны 01 дүгээр сард тогтоож тэтгэвэр олгоод байгаа. Гэтэл н.******* нийт 58 сард 24 680 542.1 төгрөгийн шимтгэл төлж, түүнээс илүү төлсөн 3 137 805 төгрөгийн буцааж аваад 21 542 737.1 төгрөгийг "Сан"-д үлдээсэн.
ЖИЧ: 2016 дны 08 дугаар сарын 25-6 хагсан нэхэмжлэлийн тооцоонд 2010 оны 01 дүгээр сарын төлсөн шимтгэлийг 132 210.12 гэхийг 629 572 мөн оны 10 дугаар сарын цалин 740 671 гэхийг 74 067 гэж тус тус буруу шивсэн техникийн алдаа гарсан байна. Үүнээс таван жилийн /58 сарын/ нийт хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэр 126 990 572.1 төгрөг, сарын дундаж 2 189 492.6 төгрөг болж 20 жилд ноогдох үндсэн тэтгэвэр 985 271.7 төгрөг 17 жил 07 сарын нэмэгдэл 577 478.7 төгрөг нийт тэтгэвэр 1 562 750 болж нэхэмжлэлд бичсэнээс 8 203 төгрөгийн зөрүү гарч байгаад хүлцэл өчье. 2 дугаар заалтын хувьд Энэ заалтыг дараах үндэслээр хүлээн авах боломжгүй гэж няцаалт 13 өгч байна. Үүнд:
1. Миний бие нь тэтгэврийн талаар нэхэмжлэл гаргаж байгаа тул "Тэмдэг тийн хураамжийн тухай хууль"-ийн 41.1.1-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан
2. Мөнгө төлөхийг шаардаагүй учир улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төлөөгүй.
3. Мөнгө төлсөн баримт шүүхийн хавтаст хэрэгт байгаа бол минийх биш эсвэл миний өмнөөс хэн нэг нь төлсөн байх. Энэ талаар хэлсэн хүн надад байхгүй учир мөнгө төлөөгүй, харин өөр хүнийх бол орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж болохгүй.
Шүүгч эрх мэдлээ хэтрүүлж надаас мөнгө нэхэх гээд байна уу эсвэл "Тэмдэг тийн хураамжийн тухай хууль"-ийн 41.1.1-г буруу ойлгож, хэрэглэж байна гэж үзэх үндэслэл байна.
Эцэст нь шүүхийн тогтоолын заалт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 7, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэл болгохдоо нэхэмжилсэн гол асуудлыг агуулсан үндсэн гол баримт бичгийг авч үзэж дүн шинжилгээ хийгээгүй, хуулийн заалтыг зориуд буруу бичиж, тайлбарлаж хэрэглэсэн, эдийн засгийн ухааны тэтгэвэр, шимтгэл гэсэн гол ойлголтуудыг хооронд нь хольж сольж буруу ойлгон хэрэглэснээс гадна хуулийн заалтуудтай холбож зөв ойлгохгүйгээр буруу өрөөсгөл ойлголт авч түүнийгээ хамгаалах гэж оролдсон, нэхэмжлээгүй маргаагүй асуудалд анхаарлаа хандуулж үндсэн асуудлаа орхигдуулсан, нэхэмжлэлд дурдсан хууль зүйн үндэслэлтэй асуудлыг үгүйсгэхийн тулд эдийн засаг, математикийн үг хэллэг, ойлголтыг буруу хэрэглэж худал дүгнэлтүүд хийсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, материалыг аль болох буруутгах хандлага илэрч байгаа учир миний нэхэмжилэлд өгсөн хууль зүйн үндэслэлтэй заалт гэж үзэхгүй байна. Үүнийг тогтоолын агуулгын "Үндэслэх нь" хэсэгт "шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дүгнэлт хийж авсан нийт 10 үндэслэлд гэгчид өгсөн 13 няцаалтаас харагдаж байна. Шүүхийн тогтоол гаргасан нэг ч үндэслэлийг хүлээн авах боломжгүй байлаа.
Үнэн зүйлийг янз бүрийн аргаар "худал" гэж хэлэхэд амархан бол "худал"-ыг "худал" гэж нотлох маш хэцүү гэдгийг энэхүү олон хуудас няцаалтууд бичиж байхдаа мэдэрлээ.
Ийнхүү "хуулийг мөрдөхгүй дур зоргоор авирлах нь зөв, түүнээс иргэн хохирч байх нь хохь нь" гэсэнтэй агаар нэг шийдвэр гарсанд нэн их гайхшрал төрсөн. Миний бие эдүгээ хүртэл 63 нас наслаж явахдаа шүүх, шүүгч аливаа асуудлыг холбогдох хуулийн зүйл, заалтаар шударгаар, баримтаар нь шүүн шийдвэрлэдэг бөгөөд хуулийг хүн бүхэн чанд мөрдөх ёстой гэсэн итгэл, үнэмшил, үзэл бодол гэнэт унаж огт өөр сэтгэгдэл бий болж "гүн харамсал" төрсөн бөгөөд одоо хүртэл нэг л итгэж өгөхгүй байна. Энэ нь эхнийх бөгөөд эцсийнх байх гэж найдьяа” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Иргэн Т.******* 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар 2010-аас 2014 оны дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлгогыг үндэслэх хүсэлт гаргасны дагуу нийгмийн даатгалын байгууллага Т.*******ын шимтгэл төлсөн хугацааг тооцож, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тэтгэвэрийг тогтоосон байна.
Харин түүний 2010-2014 онуудад ажиллаж байсан хөдөлмөрийн хөлсийг бодож тооцохдоо Засгийн газрын 1998 оны 92 тогтоолоор тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээгээр хязгаарлан тооцжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийн зэрэгцээ тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг Засгийн газраас 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 92 дугаар тогтоолоор тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоосон байна.
Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлдээ “... миний тэтгэврийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогын дээд хэмжээтэй адилтган хууль зүйн үндэслэлгүй тооцож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасныг зөрчиж, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дутуу тооцсон...” талаар дурджээ.
Нэхэмжлэгч Т.*******ыг тэтгэвэр тогтоолгох үед буюу Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хууль батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэж зааснаас үзвэл, Засгийн газар даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоож байгаа нь түүний төлөх шимтгэлийн дээд хэмжээг тогтоож, төлсөн шимтгэлд нь тохирсон тэтгэвэр тогтоох зорилготой зохицуулалт гэж үзэхээр байна.
Нийгмийн даатгалын байгууллага нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс шимтгэлийг тооцолгүй, хэтрүүлэн нэхэмжлэгч Т.*******аас нийгмийн даатгалын шимтгэл тухайн үед авсан байсан боловч үүнийгээ буцаан олгосон болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно.
Дээрхээс үзвэл Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтооход баримтлах аргачлалын дагуу иргэн Т.*******ын тэтгэврийн хэмжээг тухай бүрт Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд нийцүүлэн шинэчлэн тогтоосон нь Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах”-аар заасан чиг үүргийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тогтоолыг баримталж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хэрэглэх журамд нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хураамж төлөөгүй байхад шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байх тул энэ талаарх өөрчлөлтийг оруулахаар тогтов.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН