Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2020/00839

 

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2020/00839

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨ

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт оршин байрлах, M ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 26/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин байрлах, Ө  ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 91/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,225,157 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Ө  ХМХ-тэй 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр III/104 дугаартай Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.

Тус гэрээгээр гүйцэтгэгч М ХХК нь Сүхбаатар дүүргт байрлах С цогцолборын 8 давхрын 8 тоот өрөөний дотор засал, тохижилтын ажлыг харилцан тохиролцсон тӨ өвт багтаан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөӨ  2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, захиалагч нь төлбөрийг 100 хувь бартераар хийхээр тохиролцож, гэрээний үнийн дүнг 38,225,157 төгрөгөөр тогтоосон болно.

М ХХК нь гэрээнд заасан үүргээ 100 хувь биелүүлж дотор засал, тохижилтын ажлыг хийж дуусгасан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил хүлээлцсэн акт үйлдэн ажлаа бүрэн хүлээлгэн өгсөн.

Гэтэл ийнхүү ажил хүлээлцсэнээс хойш захиалагч Ө  ХМХ нь ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөөгүй бөгөөд удаа дараа төлбөрөө төлөхийг шаардахад төлбөрийг барагдуулах боломжгүй гэсэн хариуг өгсөөр ирсэн.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 346 дугаар зүйлийн 346.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж тус тус зааснаар Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөр 38,225,157 төгрөгийг Ө ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ө  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: M ХХК-ийн Ө ХМБ-д гаргасан нэхэмжлэлийн хүлээн авлаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь талуудын өмнө байгуулсан гэрээний заалтад нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. гэжээ.

 

Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө ХМХ нь 2014 онд Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ тухайн үеийн бүртгэлийн хуульд нийцүүлж хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан байдаг. Ингээд 2019 оны 4 дүгээр сард тохиролцож, 5 дугаар сард иргэн Мандахбаяр гэдэг хүн худалдаж авсан байдаг. Ингээд авахдаа Ө  ХМХ-ийг Ө  ХХК болгосон байгаа. Энэ Ө  ХХК-ийг худалдаж авахад талуудын хооронд хийсэн гэрээ байдаг. Уг гэрээгээр гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн ямар үүргийг залгамжилж, ямар үүрэг нь хамаарахгүй вэ гэсэн зүйл байгаа. Энэ дотор дотоод засал хийсэн гэрээтэй холбоотой асуудал байхгүй. Гэхдээ энэ хүмүүс хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан учраас Ө  ХХК-ийн өнөөдрийг удирдлага гэрээнд заасан байдлаар нь хүлээн зөвшөөрч, хариуцан барагдуулах байр суурьтай байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх үүсэн, өөрчлөгдөх, дуусгавар болох нөхцөл хэлцлийн үндсэн дээр үүснэ гэж байгаа. Хэлцлийн агуулга буюу талуудын хүсэл зоригийг харахаар гэрээнд тодорхой ажил хийсэн байгаа бөгөөд энэ ажлыг хийхэд 38,225,157 төгрөг болсон гэдэгт маргахгүй байгаа. Харин гэрээний 2.1-д заасан гэрээний төлбөрийн нөхцөл гэсэн хэсэгт гэрээний үнэ 38,225,157 төгрөг болно, үүнээс үнийн дүнгийн 100 хувь буюу 38,225,157 төгрөгийг бартераар хийхээр тохиролцоно гэсэн заалт байгаа. Мөн гэрээний 3.6-д зааснаар хэлцлийн дагуу төлбөрийг 100 хувь бартераар хийнэ гэсэн байгаа. Тэгэхээр талуудын хүсэл зоригийн хувьд нэгдүгээрт нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хоёрдугаарт төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцсон. Тэгэхээр энэ байдал нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлд зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журмыг талууд харилцан тохиролцож тодорхойлно, тодорхойлоогүй бол жишиг үнийг баримталж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хөлс төлөх арга хэлбэрийг бартер гэж тохиролцсон бөгөөд хэмжээг нь 100 хувь гэсэн байна. Үүнийг ажил гүйцэтгүүлэгчийн эрх үүрэг гэсэн хэсэгт тодорхой заасан байгаа учраас гэрээний үүрэг нь бартер юм. Тэгэхээр гэрээгээр бартерийн үүрэг хүлээсэн бол нэхэмжлэгчийн шаардах эрх нь гэрээний хэмжээнд байх ёстой. Гэрээ нь өөрөө заавал мөнгөн хэлбэрээр биш, талууд өөр арга хэрэгслээр тохиролцож болно гэсэн байгаа нь хуульд нийцэж байна. Тэгэхээр хууль болон гэрээнд нийцүүлж, нэхэмжлэгчийн шаардах зүйл нь бартерийн үүрэг юм. Гэтэл үүнээс давсан байдлаар буюу мөнгөн хэлбэрээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилж байгаа нь хуульд болон талуудын хийсэн тохиролцоонд нийцэхгүй байна. Тийм учраас энэ нэхэмжлэлийн хүрээнд буюу 38,225,157 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Мөн дараагийн асуудал нь нэхэмжлэлийн шаардлага гаргахын тулд гэрээний үүргийг зөрчсөн зөрчил байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар бол бартераар үүргээ гүйцэтгэнэ үү гэж шахаж, шаардсан, хариуцагч нь бартерийн үүргийг гүйцэтгэхгүйгээр зугтаж, зөрчил гаргасан зүйл байхгүй. Хурал эхлэхийн өмнө хэлсэнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас гаргадаг бүтээгдэхүүн нь контент болон сонин дээрх зай, зар сурталчилгаа байдаг. Энэ хэлбэрээр төлөх гэхээр нэхэмжлэгч нь өөр бараа, мөнгө гэж гэрээ болон хуульд заагаагүй арга хэлбэрээр нэхэмжилж байгаа нь нийцэхгүй юм. Манайх бартераар төлөхгүй гэж хэлээгүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ө  ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,225,157 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн хаягийг тодруулсан байх бөгөөд хариуцагчаар Ө  ХМХ-ийг Ө  ХХК гэж тодруулсан байна.

 

Хариуцагч Ө  ХХК нь Ө  ХМХ гэсэн нэртэй үйл ажиллагаа явуулж байсан талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд Ө  ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ө  ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр №III/104 дугаартай Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч М ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Сити /CITY tower center/ цогцолборын 8-р давхрын 802 тоот дотор засал, тохижилтын ажлыг хавсралт №1-д заасан жагсаалтын дагуу харилцан тохиролцсон батлагдсан тӨ өвт багтаан 2017 оны 03 дугаар сарын 13-наас 2017 оны 03 дугаар сарын 27-ны дотор зураг, тӨ вийн дагуу барилгын ажлын графиктай уялдуулан хийж гүйцэтгэх, гэрээний нийт үнийн дүн 38,225,157 төгрөг бөгөөд гэрээнд заасан хугацааны дотор хавсралт заагдсан барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, захиалагч тал гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн гэрээний дагуу төлбөр тооцоог барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №III/104 дугаартай Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч М ХХК нь гэрээнд заасан хугацаанд гэрээт ажлыг дуусгаж, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Барилга угсралтын ажил хүлээлцсэн акт үйлдэж, уг актаар Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити тауэр центр цогцолборын 8-р давхар, 802 тоот оффисын интерьер засварын ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд дээрх ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн талаар хариуцагч маргаагүй.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...захиалагч нь төлбөрийг 100 хувь бартераар хийхээр тохиролцож, гэрээний үнийн дүнг 38,225,157 төгрөгөөр тогтоосон болно.

ажил хүлээлцсэнээс хойш захиалагч Ө  ХМХ нь ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөөгүй бөгөөд удаа дараа төлбөрөө төлөхийг шаардахад төлбөрийг барагдуулах боломжгүй гэсэн хариуг өгсөөр ирсэн.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 346 дугаар зүйлийн 346.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж тус тус зааснаар Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөр 38,225,157 төгрөгийг Ө  ХХК-иас гаргуулж өгнө үү... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...гэрээний 2.1-д заасан гэрээний төлбөрийн нөхцөл гэсэн хэсэгт гэрээний үнэ 38,225,157 төгрөг болно, үүнээс үнийн дүнгийн 100 хувь буюу 38,225,157 төгрөгийг бартераар хийхээр тохиролцоно гэсэн заалт байгаа.

Мөн гэрээний 3.6-д зааснаар хэлцлийн дагуу төлбөрийг 100 хувь бартераар хийнэ гэсэн байгаа.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хөлс төлөх арга хэлбэрийг бартер гэж тохиролцсон бөгөөд хэмжээг нь 100 хувь гэсэн байна. Үүнийг ажил гүйцэтгүүлэгчийн эрх үүрэг гэсэн хэсэгт тодорхой заасан байгаа учраас гэрээний үүрэг нь бартер юм. Тэгэхээр гэрээгээр бартерийн үүрэг хүлээсэн бол нэхэмжлэгчийн шаардах эрх нь гэрээний хэмжээнд байх ёстой. Гэрээ нь өөрөө заавал мөнгөн хэлбэрээр биш, талууд өөр арга хэрэгслээр тохиролцож болно гэсэн байгаа нь хуульд нийцэж байна. Тэгэхээр хууль болон гэрээнд нийцүүлж, нэхэмжлэгчийн шаардах зүйл нь бартерийн үүрэг юм. Гэтэл үүнээс давсан байдлаар буюу мөнгөн хэлбэрээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжилж байгаа нь хуульд болон талуудын хийсэн тохиролцоонд нийцэхгүй байна.

нэхэмжлэлийн шаардлага гаргахын тулд гэрээний үүргийг зөрчсөн зөрчил байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар бол бартераар үүргээ гүйцэтгэнэ үү гэж шахаж, шаардсан, хариуцагч нь бартерийн үүргийг гүйцэтгэхгүйгээр зугтаж, зөрчил гаргасан зүйл байхгүй.

хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас гаргадаг бүтээгдэхүүн нь контент болон сонин дээрх зай, зар сурталчилгаа байдаг. Энэ хэлбэрээр төлөх гэхээр нэхэмжлэгч нь өөр бараа, мөнгө гэж гэрээ болон хуульд заагаагүй арга хэлбэрээр нэхэмжилж байгаа нь нийцэхгүй юм. Манайх бартераар төлөхгүй гэж хэлээгүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй... гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлон гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болон ажлын үр дүнг хүлээн авсан талаар маргаагүй, харин талууд гэрээний дагуу хөлс төлөх аргын талаар маргадаг.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т Гэрээний нийт үнийн дүн 38,225,157 төгрөг..., 2.1-д гэрээний хавсралт №1-д заасан гэрээт ажлын өртөг нь 38,225,157 төгрөг болно. Үүнээс үнийн дүнгийн 100 хувь буюу 38,225,157 төгрөг нь бартераар хийгдэх төлбөрийн нөхцлөөр тохиролцоно, 2.2-т Гүйцэтгэгчийн тухайн арын ажлын гүйцэтгэл, хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн акт баримтыг үндэслэн гэрээний дүнгийн гүйцэтгэлд ноогдох хувийг захиалагч тал гүйцэтгэгчтэй харилцан тохиролцсон хугацаанд олгоно, 3.6-д Хэлцлийн дагуу төлбөрийг 100 хувь бартераар хийнэ гэж талууд тохиролцжээ.

 

Дээрх гэрээний дагуу талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлсон бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болох захиалагчийн хувьд гэрээгээр хүлээх гол үүрэг нь гүйцэтгэсэн ажлын хөлс төлөх юм.

 

Ажлын хөлс нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн өртөг, энэхүү үр дүнд хүрэхэд зарцуулагдсан ажлын цаг зэргийг өөртөө агуулдаг.

 

Өөрөөр хэлбэл талууд ажлын хөлсний хэмжээг 38,225,157 төгрөг байхаар тохиролцож, ажлын хөлсийг төлөх хугацааг ажлын гүйцэтгэлийн акт баримтыг үндэслэн гэрээний дүнгийн гүйцэтгэлд ноогдох хувийг харилцан тохиролцсон хугацаанд төлөхөөр тохиролцсон байна.

 

Ажлын хөлс мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэх бөгөөд ажлын хөлс заавал мөнгөн төлбөр байхаас гадна ажлын хөлсийг тодорхой эд хөрөнгө, үйлчилгээ зэргээр тодорхойлж болно.

 

Талуудын хувьд гэрээнд зааснаар ажлын хөлсийг төлөх аргаа мөнгөн төлбөрөөр биш бартераар буюу арилжаагаар гэж тодорхойлсон боловч гэрээнд талууд тохиролцохдоо бартер буюу арилжаа нь чухам ямар эд хөрөнгө эсхүл ямар ажил, үйлчилгээ болохыг нэрлэн тодорхойлоогүй байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заажээ.

 

Нэхэмжлэгч М ХХК нь гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн бөгөөд хариуцагч Ө  ХХК нь ажлын үр дүнг хүлээн авсан боловч хөлсийг төлөөгүй байна.

 

Хэдийгээр талууд ажлын хөлсийг ямар хэлбэрээр төлөхийг бүрэн тодорхойлоогүй боловч энэ нь хариуцагч талыг гэрээний үүргийг биелүүлэх буюу хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргийг мөнгөн төлбөрөөр шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1., 346 дугаар зүйлийн 346.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед буюу ажлын үр дүнг хүлээн авмагц захиалагч хөлс төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Ө  ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 38,225,157 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ө  ХХК-иас 38,225,157 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 349,080 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС