Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00700

 

                                     **** **** ХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/01639 дүгээр шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1392 дугаар магадлалтай, 

 **** **** ХК-ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг, алданги, гэрээнээс учирсан хохиролд автомашины гараашийн төлбөр нийт9,003,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадамынгаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.  **** **** ХК нь ****т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 5,690,000 төгрөг, алданги 2,845,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд автомашины гараашийн төлбөр 468,000 төгрөг, нийт 9,003,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлээс 1,860,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/01639 дүгээр шийдвэрээрИргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч ****аас 8,535,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** ****”ХК-д олгон, үлдэх 468,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 151,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгожшийдвэрлэжээ. 

3. НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1392 дугаар магадлалаарСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/01639 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,230 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх “ **** ****” ХК нь Э.Болор-Эрдэнэтэй 2018.10.11-ний өдөр, ****тай 2019.03.22-ны өдөр зээлээр гурил худалдан авах гэрээ хийсэн байтал зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаарх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийг баримтлах байтал Иргэний хуулийн 124 дүгээр заалт буюу өр шилжүүлэн авах заалтыг баримталсан нь буруу болсон. Мөн хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар болох автомашинаа гурил зээлсэн үнэндээ өгсөн байдлыг үнэлж дүгнээгүй. “ **** ****” ХК нь Э.Болор-Эрдэнэтэй 2018.10.11-ний өдөр, ****тай 2019.03.22-ны өдөр зээлээр гурил худалдан авах гэрээ хийсэн байдаг. Гэрээний эрх зүйн харилцаанд тус тусдаа орсон байтал ****аар төлүүлж буруу шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч тал Э.Болор-Эрдэнийг хариуцагчаар татаагүй байхад Э.Болор-Эрдэнийн гэрээний үүргийг ****т хариуцуулсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4 дэх талд өөрсдийн нэрээр тус тусдаа гэрээ байгуулсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй гэж буруу дүгнэсэн. Хариуцагч энэ тал дээр маргаж байгаа бөгөөд гэрээнүүд өөр өөр цаг хугацаанд өөр өөр газар байгуулагдсан гэрээ юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Э.Болор-Эрдэнэ үүргийн гүйцэтгэлээ тусад нь хариуцах талаар Иргэний хуулийн заалтыг зөв хэрэглээгүй, хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, ****т холбогдох үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хэсэгт үүрэг хүлээлгэж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадамын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч  **** **** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,535,000 төгрөгийг хангаж, үлдэх 468,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүхээс  **** **** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 468,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

9. Нэхэмжлэгч  **** **** ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... **** өөрийн байгуулсан 2019.03.22-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний ...3,860,000 төгрөг, эхнэр Э.Болор-Эрдэнийн 2018.10.11-ний өдрийн ...3,830,000 төгрөг, нийт 7,690,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, ...2019.05.14-ний өдрийн тооцоо нийлж, ...төлбөр төлөх хүртэл хугацаанд 24-36 УБҮ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьж, барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн мэдэлд байлгасан. ...шүүх хуралдааны явцад 10,307,440 төгрөг гаргуулахаар шаардсанаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,304,440 төгрөгөөр багасгаж, ...гэрээнээс хойш 2,000,000 төгрөг төлсөн тул үлдэх 5,690,000 төгрөг, алданги 2,845,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд автомашины гараашийн төлбөр 468,000 төгрөг, нийт 9,003,000 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

9.1. Хариуцагч **** “...7,690,000 төгрөгийн үүрэгт тооцон автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч буцаан өгсөн, 2019.05.14-ний өдрийн бичгийг **** нь нэхэмжлэгчийн дарамт дор үйлдсэн, Э.Болор-Эрдэнийн гэрээний үүргийг хариуцахгүй, өөрийн байгуулсан гэрээний үүрэг болох 3,860,000 төгрөгөөс 2019.06.24-ний өдөр төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж 1,860,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд Э.Болор-Эрдэнийн 2018.10.11-ний өдрийн гэрээний үүрэг, алданги, гэрээнээс учирсан хохиролд автомашины гараашийн төлбөр төлөх эсэх нь маргааны зүйл болсон байна. 

11. Талуудын хооронд 2019.03.22-ны өдөр, мөн хариуцагчийн эхнэр Э.Болор-Эрдэнэ болон нэхэмжлэгч  **** **** ХК-ийн хооронд 2018.10.11-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээнүүдээр худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд бараа шилжүүлэн өгөх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогджээ. 

12. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

13. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

14. Нэхэмжлэгч  **** **** ХК-ааснийлүүлсэн гурилын тоо хэмжээ, үнэ, төлбөрийн хэмжээ, 24-36 УБҮ автомашиныг нэхэмжлэгчийн мэдэлд 2019.05.14-ний өдөр шилжүүлснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч буцаан авсанЭ.Болор-Эрдэнэ ****ын эхнэр болох үйл баримтын талаар зохигч маргаагүй болно. 

15.Хариуцагч **** “...2019.05.14-ний өдрийн бичгийг нэхэмжлэгчийн дарамт дор үйлдсэн...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлож чадаагүй байна. 

16. Э.Болор-Эрдэнэ  **** **** ХК-тай байгуулсан 2018.10.11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,830,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогджээ. 

16.1. Хариуцагч **** “ **** Алтандуулга ХК-д “...2019.05.14-ний өдөр Л.Ганбаатар болон Амтат зоог цех нь тус компанитай гэрээ хийж авсан гурилын үнэ 7,690,000 төгрөгалдангийг 30 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэж бичиж өгсөн хүсэлтийг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүх Э.Болор-Эрдэнийн 2018.10.11-ний өдрийн гэрээний үүрэг ****т шилжсэн талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасантай нийцсэн байна. 

17. Зохигчийн гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээ**** “ **** Алтандуулга ХК-д 2019.05.14-ний өдөр гаргасан хүсэлт, зарлагын баримтад тулгуурлажнийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 5,690,000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж хоёр шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

18. “ **** **** ХК-аас ****тай байгуулсан гэрээний 6.2, Э.Болор-Эрдэнэтэй байгуулсан гэрээний 5.2-т худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нийлүүлэгч гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байхаас гадна **** “ **** Алтандуулга ХК-д гаргасан хүсэлтэдээ үлдэгдэл төлбөр 7,690,000 төгрөгийг алдангийн хамттөлөхөө илэрхийлжээ. 

19. Хариуцагч **** худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5,690,000 төгрөгт шүүхээс алданги тооцож,2,845,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна. 

20. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадамынхяналтын журмааргаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2020/01639 дүгээр шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1392 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадамынгаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,230 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД