Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/00704

 

                                                    **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01427 дугаар шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1428 дугаар магадлалтай, 

 **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 **** **** **** **** ХХК-д холбогдох 

Гэрээний үүрэг, алданги, хохирол, зөөврийн шатахуун түгээх станцын үнэ нийт 347,806,011 төгрөг гаргуулахнэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газарт 2593.21 га талбай бүхий уурхайн талбайтай, улсын бүртгэлийн 9011097043 тоот гэрчилгээтэй, МV-020669 дугаартай  **** **** **** **** ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгч  **** **** ХХК-аас эх хувиар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын хамтран гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг, хариуцагчийн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэгнарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** ХХК нь  **** **** **** **** ХХК-д холбогдуулан шатахууны үнэ 216,292,574.80 төгрөг, алданги 108,145,286.40 төгрөг, хохирол 3,868,150 төгрөг, зөөврийн шатахуун түгээх станцын үнэ 19,500,000 төгрөг, нийт 347,806,011.20 гаргуулахаар шаардсаныг хариуцагч түлшний үнэ 216,292,574 төгрөг, зөөврийн шатахуун түгээх станцын үнэ 19,500,000 төгрөг, нийт 235,792,570 төгрөгийг зөвшөөрч, алданги, хохирлыгэс зөвшөөрч марган, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газарт 2593.21 га талбай бүхий уурхайн талбайтай, улсын бүртгэлийн 9011097043 тоот гэрчилгээтэй, МV-020669 дугаартай  **** **** **** **** ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг  **** **** ХХК-аас эх хувиар гаргуулах тухай сөрөг гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01427 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч  **** **** **** **** ХХК-аас 343,937,861 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,868,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газарт 2593.21 га талбай бүхий уурхайн талбайтай, улсын бүртгэлийн 9011097043 тоот гэрчилгээтэй, МV-020669 дугаартай  **** **** **** **** ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгч  **** **** ХХК-аас эх хувиар гаргуулж хариуцагч  **** **** **** **** ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,118,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,877,639 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгожшийдвэрлэжээ. 

3. НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1428 дугаар магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,700 төгрөг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,046 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нар хамтран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хоёр шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх алданги 108,146,286 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “ **** ****” ХХК болон “ **** **** **** ****” ХХК нарын хооронд 2019.02.14-ний өдөр байгуулагдсан 19/15 тоот Шатахуун худалдах-худалдан авах гэрээний 4.4-т “...Худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө" гэж заасан. Гэтэл “ **** ****” ХХК нь “ **** **** **** ****” ХХК-д нэг ч удаа нэхэмжлэх өгч байгаагүй бөгөөд алданги тооцох талаар нэг ч удаа дурдаж, сануулж, нэхэмжилж байгаагүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “...Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.4-т “...Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэг үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх гэрээнд дурдсан нэхэмжлэлд заасан хугацаанд гэх үгийн шууд утгыг анхааралгүй алданги тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Үүнээс гадна       4.1. “ **** **** **** ****” ХХК-ийн удирдлага буюу гүйцэтгэх захирал **** би нэг ч удаа “ **** ****” ХХК-тай тооцоо нийлж байгаагүй. Хэргийн 6-9 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцоо нийлсэн акт гэх баримтад “ **** **** **** ****” ХХК-ийн тамга болон гүйцэтгэх захирал **** миний гарын үсэг байхгүй. Түүнчлэн уг гэрээний 4.5 дахь хэсэгт “...тухайн сард авсан шатахууныхаа төлбөрийг барагдуулсан талаар тооцоо нийлснээр дараагийн сард шатахуун худалдан авах болно” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай тооцоо нийлээгүй, тухайн сарынхаа төлбөр тооцоог барагдуулаагүй байхад автомашинуудад их хэмжээгээр түлш өгч байснаас их хэмжээний шатахууны өр үүссэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс тооцоо нийлээгүй, гэрээнд заасны дагуу хариуцагчид нэхэмжлэх хүргүүлээгүй байхад хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцож бүхэл бүтэн 108,146,286 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэдэн сарын хэдний өдөр, хэдэн литр, хэдэн төгрөгийн үнэ бүхий шатахуун авсан, хэзээ төлбөрөө төлж барагдуулах ёстой байсан гэж үзээд, хэзээнээс хэдий хүртэлх хугацаанд алданги тооцож 108,146,286.4 төгрөг болж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алданги 108,146,286 төгрөгийг “ **** **** **** ****” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын хамтран хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх “ **** **** **** **** ХХК-аас 343,937,861 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,868,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Арвижих нэртэй газарт 2593.21 га талбай бүхий уурхайн талбайтай, улсын бүртгэлийн 9011097043 тоот гэрчилгээтэй, МV-020669 дугаартай  **** **** **** **** ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг  **** **** ХХК-аас эх хувиар гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээндтухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал: 

8. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс  **** **** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэхвалютын зөрүү 3,868,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй, түүнчлэн  **** **** **** **** ХХК-ийн төлөөлөгч ****, өмгөөлөгч Г.Ганцэцэг нар шийдвэр, магадлалын алданги 108,146,286 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хяналтын журмаар гомдол гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуугомдолд дурдсан алдангийн хэмжээний талаар дүгнэлт хийнэ. 

10. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” 41.2-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана”, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус зохицуулан заасан. 

10.1. Талуудын хооронд байгуулсан 2019.02.14-ний өдрийн №19/15 дугаартай шатахуун худалдах-худалдан авах гэрээний 4.2-т “захиалгын дагуу ирсэн шатахууныг хүлээн авсан санхүүгийн анхан шатны баримтад тулгуурлан төлбөр тооцоог хийх үндэслэл болно” гэж харилцан тохиролцсон байна. 

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

10.2. Зохигч шатахуун, түүний үнийн хэмжээнийлүүлсэн хугацаанд маргаагүй бөгөөд хэрэгт талуудын 2019.03.31, 2019.04.30-ны өдрүүдэд тооцоо нийлсэн актнэхэмжлэгч 2019.05.01-ний өдрийн байдлаар төлбөрийн тооцоог бодсон баримт авагдсан байна. 

10.3. “ **** **** **** **** ХХК-ийн шатахууны төлбөр төлөх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын шатахууны үнийг сүүлд нийлүүлсэн 2019.04.30-ны өдрөөр тооцож  2019.06.15-ны өдөр, мөн 05 дугаар сарын шатахууны үнийг сүүлд нийлүүлсэн 2019.05.20-ны өдрөөр тооцож 2019.07.05-ны өдөр гэж тус тус тодорхойлжээ.

Шүүхээс хариуцагч  **** **** **** **** ХХК-ийн үүргийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 71, 72, 73 дугаар зүйлүүдэд заасан хугацааг тодорхойлох, түүнийг тоолохтоолж дуусах журмыг зөрчөөгүй байхаас гадна талуудын гэрээний 4.3-т шатахууны төлбөрийг хүлээж авсан өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд бүрэн төлж барагдуулна” гэсэнтэй нийцсэн болно. 

11. Хариуцагч “ **** **** **** **** ХХК “...манай компанид мөн адил өр төлбөртэй компаниуд өр төлбөрөө заасан хугацаандаа төлж барагдуулаагүйн улмаас шатахууны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулж чадаагүй, ... компанийн зүгээс шатахууны төлбөр төлж чадахгүй байгаа шалтгаанаа удаа дараа тайлбарлаж, нөхцөл байдлаа нэхэмжлэгчид тайлагнасаар ирсэн. ...алдангийг зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотолж чадаагүй байна. 

12. Шатахуун худалдах-худалдан авах гэрээний 4.4-т “...Худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө" гэж заасны дагуу нийлүүлсэн шатахууны үнийн үлдэгдэл гүйцэтгээгүй үүрэг 216,292,574 төгрөгт тооцож нэхэмжлэгчээс алданги нэхэмжилснийг шүүх хангаж, **** **** **** **** ХХК-аас 108,145,286 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх шатахуун худалдах-худалдан авах гэрээний хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарлан хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй хугацааг үндэслэлтэй тогтоож, “ **** **** ХХК-ийналданги шаардах эрхийн талаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтай уялдсан байдлаар ньдүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна. 

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын хамтран хяналтын журмааргаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01427 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1428 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарын хамтрангаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 698,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД