Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00131/И

... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ... аймаг, .. сум, ... баг, ... хороолол, ... байрны .... тоотод оршин суух, /утас ..../, /ТЛ... регистрийн дугаартай/, ... овогт Б-гийн А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух, /утас .../, /... регистрийн дугаартай/, ... Я-ын А-т холбогдох

 

Орон сууцаас нүүлгэн гаргуулж, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Я.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л-И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б овогтой А миний бие нь иргэн О овогтой Бат-тэй 2018 оны ... сарын 23-ны өдөр 2333 тоот арилжааны гэрээ байгуулан ... аймаг, ... сум, ... баг, ...дугаар хороолол, ... байр, ... тоот ...м.кв орон сууцыг ...төгрөгөөр худалдан авч, тухайн байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж ... аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны ... сарын ...-ны өдөр ...дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А надад олгосон юм. О.Бнь тухайн орон сууцыг худалдан авах үед ашиглалтад бүрэн ороогүй, хоосон байсан гэх тайлбарыг надад өгсөн ба би худалдаж аваад 2018 оны 12 сард орон сууцыг бусдад худалдан борлуулах гэсэн боловч үл таних айл хууль бусаар эзэмшиж байлаа. Энэ үйлдэл нь иргэн миний хууль ёсны өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэн иргэн Я.А болон түүний гэр бүлийг ... аймаг, ... сум, ... баг, ...дугаар хороолол, ... байр, ... тоот, улсын бүртгэлийн ...дугаартай орон сууцнаас нүүлгэн гаргаж, хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэрийг гаргаж өгнө үү.

Л-И ХХК, иргэн О.Б-ээс 2016 онд 2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл авч, хугацаандаа зээлээ төлөөгүй учраас зээлийн үлдэгдэлдээ 9 байр авсан байдаг. 9 орон сууц өгөхдөө бүгдийг нь О.Б-ийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авсан байсан. Үүнийг иргэн О.Б-т 2018 оны 11-р сарын 23-ны өдөр арилжааны гэрээгээр борлуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн байдаг. Уг гэрээг нь өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн байгаа, мөн Л-И ХХК-ийн ерөнхий захирал Л-гийн О.Б-т өгсөн хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Өөр баримт байхгүй. Тийм учраас уг байрнаас иргэн Я.А-ыг албадан гаргуулж байр чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Я.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь иргэн Я.А нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л-И ХХК-тай .. тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж урьдчилгаа ... төгрөг төлж, засварын ... төгрөг үндсэн төлбөрөөс хасуулж, өөрөө нэмэлтээр бүтэн засвар хийж орсон болно. Нийт ... төгрөгөөс ... төгрөг хасуулж, одоог хүртэл сар бүрийн төлбөр ... төгрөг, нийт ... төгрөг төлсөн байна. Иймд байрнаасаа гарах боломжгүй. Энэ байрыг Б.А-аас худалдаж аваагүй, Л-И ХХК-аас худалдаж авсан.

Иргэн Б.А-ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь би уг байрыг Л-И ХХК-Аас авсан. Мөн Л-И ХХК-ийн энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас байрыг чөлөөлж өгөх боломжгүй. Би уг байрыг аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоог төлөөд явж байгаа, байрны гэрчилгээг гаргасан гэж байсан гэхдээ хүчингүй болгосон гэсэн гэхдээ би олж хараагүй. 9 байрыг эзэмшигч гээд шүүх хурал явагдаж байгаа, би өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл төлбөр тооцоог төлөөд явж байгаа. Одоо болтол уг байрны гэрчилгээ гараагүй байгаа гэж Л-И ХХК-аас надад хэлсэн. 2018 оны 01-р сарын 17-ны өдөр “Л-И” ХХК-тай ... тоот гэрээ байгуулан ... байрны ... тоот ... мкв орон сууцыг урьдчилгаа ... төгрөг төлж, засварын зардал .. төгрөг хасуулан нийт ... төгрөгийн гэрээ байгуулж, одоогийн байдлаар ... удаагийн төлөлтийг урьдчилгаанд өгсөн мөнгөтэй нийт ... гаруй сая төгрөгийн төлөлт хийсэн байгаа. Байрыг одоо хүртэл Улсын комисс бүрэн хүлээж аваагүй байгаа, комисс хүлээж авсны дараа гэрчилгээг гаргаж өгнө гэж тухайн үед надад хэлсэн. Гэтэл А гэж хүн нэхэмжлэл гаргасан байна. Байрны гэрчилгээний талаар гэрээнд тодорхой тусгаж өгөөгүй байдаг. Би мөнгөө төлөөд явж байгаа учраас миний байр гэж үзэж байна гэв.

 

   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л-И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Энэ нэхэмжлэл нь өөрөө хууль ёсны шаардлага гаргасан гэхэд эргэлзээтэй. Иргэн Я.А нь Л-И ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ... тоот орон сууц захиалан бариулах гэрээ хийж ... төгрөгийн урьдчилгаа төлөн ... аймаг, ... сум, ... баг, ...дугаар хороолол, ... байр, ... тоот 2 өрөө, ...м.кв орон сууцыг иж бүрэн засвар хийж гүйцээн одоог хүртэл хуваарийн дагуу компанид төлөлтөө хийн 34 сая гаруй төгрөгийг төлөөд уг орон сууцандаа амьдарч байгаа болно. Я.А нь уг 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Иймд иргэн Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2017 оны 12-р сарын 07-ний өдөр би Л-И ХХК-аас энэ ажлыг хүлээж авсан уг байрыг хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан. Одоо энэ хэрэг Баянгол дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдээгүй ажиллагаанд явж байгаа. Л-И ХХК-ийг би төлөөлж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл явж байгаа, Я.Аоос гэрээний дагуу ... төгрөг авсан байгаа. Нийт үнэлгээ нь ... төгрөгийн үнэлгээтэй ... мкв орон сууцыг худалдан авахад иргэн Я.А нь хөндий цемент бүхий байр авсан. Энэ байр шал, паркет, 00, угаалтуур, ванн, хатаагч, пилта, обой, эмульс, замаск, шавар, хаалга 2ш, цонх дутуу засвартай, сангийн холболт байхгүй, цахилгааны тоноглол байхгүй, усны тоолуур байхгүй дутуу барилга хүлээж аваад энэ бүгдийг Я.А хийгээд үндсэн төлбөрөөс 1,800,000 төгрөг хасуулж авсан. Я.А манай компанитай хууль ёсны дагуу гэрээ байгуулаад эзэмшиж ашиглаад өнөөдрийг хүртэл явж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийг би чадамжгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл өгсөн нэхэмжлэлийг нь би уншсан. Б.А нь Бгийн хүүхэд, энэ бол жаахан хүүхэд байгаа, тийм учраас энэ хүүхдийг өөрийг нь хуралд оролцуулаач гэсэн юм. 2018 оны 03-р сард Б, О.Бнар над дээр ирсэн, энэ цагдаагийн байгууллагад тэмдэглээстэй

байгаа. Тийм учраас энэ гэрээ дүр эсгэсэн хуурамч гэрээ гэж үзэж байна. Энэ өөрөө

 

залилан юм, улсын комисс хүлээж аваагүй байхад яагаад гэрчилгээ гаргуулаад бусдад зарсан байгааг ойлгохгүй байна. Л, Б нар үгсэн хуйвалдаж байрыг улсын комисс хүлээж аваагүй байхад авсан мэтээр хуурамч баримт үйлдэж гэрчилгээ гаргуулсан байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Я.Ат холбогдуулан ... сумын ... баг, ...хороолол, ... байрны ... тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь Л-И ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр ... сая төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу Б гэдэг хүний дансанд шилжүүлж нийт 30 гаруй сая төгрөг төлөөд одоо амьдарч байгаа. Энэ миний худалдаж авсан орон сууц тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг О.Б-тэй 2018 оны ... сарын 23-ны өдөр .... дугаартай арилжааны гэрээ байгуулан маргааны зүйл болох 2 өрөө орон сууцыг ...төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн авсан боловч уг байранд Я.А хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхойлж, нотлох баримтаар ...дугаартай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ, Орон сууц захиалгаар бариулах гэрээ, Арилжааны гэрээ, итгэмжлэл ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар ... аймгийн ... сумын ... баг, ...хороололд байрлах ... айлын орон сууцны барилгыг 2016 оны ... сарын 02-ны өдрийн ... дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар улсын комисс хүлээн авсан байна. Маргааны зүйл болох ... байрны ... тоот ... мкв талбай бүхий .. өрөө орон сууцыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн .. дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр Л-И ХХК, О.Б нар харилцан тохиролцож, ... төгрөгөөр, улсын комисс хүлээн авсан тухай гүйцэтгэгч мэдсэнээс хойш 7 хоногийн дотор захиалагч байраа хүлээн авах үүрэгтэйгээр тус тус гэрээний гол нөхцөлийн талаар дурдаж гэрээ байгуулж, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн болох нь улсын комисс хүлээн авсан акт, орон сууц захиалгаар бариулах гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Л-И ХХК нь иргэн О.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт 25 айлын нийт .... мкв талбайг ... мкв-ын үнийг ... төгрөгөөр ... төгрөгт тооцож шилжүүлэн өгч, үлдэгдэл ... төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай албан бичгээр хүсэлт гаргасны дагуу О.Б нь улсын комисс байрыг хүлээн авсан гэсэн үндэслэлээр 9 ширхэг орон сууцыг өөрийн нэр дээр бүртгэл хийлгэх хүсэлтийг ... аймгийн Улсын бүртгэлийн гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.А нь О.Б-тэй байгуулсан арилжааны гэрээний дагуу 2018 оны ... сарын 27-ны өдөр уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн  гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч Я.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Л-И ХХК-ийн менежер Г.О-тай 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан маргааны зүйл болох ... байрны ... тоот, .. мкв орон сууцыг 1 мкв-ыг нь ... төгрөгөөр тооцож, нийт ... төгрөгөөр, урьдчилгаа ... сая төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 20-нд 800 000 төгрөгөөр төлж байхаар тохиролцож гэрээ байгуулсан, нийт 30 гаруй сая төгрөгийг төлсөн, гэрээ байгуулах үед тухайн байрыг улсын комисс хүлээж аваагүй байгаа төлбөрийг төлж дууссаны дараа гэрчилгээг гаргаж өгнө гэсэн гэж тайлбар гаргаж, нотлох баримтаар орон сууц захиалгаар бариулах гэрээ ирүүлсэн боловч уг гэрээ байгуулахаас 2 жилийн өмнө буюу 2016 онд тухайн орон сууц ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан, түүний дараа 2017 онд уг орон сууцыг худалдан авахаар Л-И ХХК, О.Б-тэй гэрээ байгуулсаны дагуу төлбөр төлж орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, 2018 онд арилжааны гэрээгээр бусдад худалдаж, нэхэмжлэгч Б.А нь хууль ёсны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг орон сууцны өмчлөгч гэж үзсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Л-И ХХК-ийг оролцуулсан бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 12-р сарын 07-ны өдөр би Л-И ХХК-аас энэ ажлыг хүлээж авсан уг байрыг хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан. Одоо энэ хэрэг Баянгол дүүргийн шүүх дээр шийдвэрлэгдээгүй ажиллагаанд явж байгаа. Л-И ХХК-ийг би төлөөлж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл явж байгаа, Я.Аоос гэрээний дагуу ... төгрөг авсан байгаа. Нийт үнэлгээ нь .. төгрөгийн үнэлгээтэй ... мкв орон сууцыг худалдан авахад иргэн Я.А нь хөндий цемент бүхий байр авсан. Энэ байр шал, паркет, 00, угаалтуур, ванн, хатаагч, пилта, обой, эмульс, замаск, шавар, хаалга 2ш, цонх дутуу засвартай, сангийн холболт байхгүй, цахилгааны тоноглол байхгүй, усны тоолуур байхгүй дутуу барилга хүлээж аваад энэ бүгдийг Я.А хийгээд үндсэн төлбөрөөс 1,800,000 төгрөг хасуулж авсан. Я.А манай компанитай хууль ёсны дагуу гэрээ байгуулаад эзэмшиж ашиглаад өнөөдрийг хүртэл байгаа. Баянгол дүүргийн шүүх дээр 144 айлын маргаан шийдвэрлэгдэж байгаа гэж тайлбар гаргасан боловч тухайн шүүх дээр ямар маргаан шийдвэрлэгдэж байгаа болон энэ нь тухайн хэрэгт хамааралтай эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Иймд ... сумын 11-р баг, ...хороолол, ... байрны ... тоот орон сууцыг хариуцагч Я.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу түүний төлөөлөн Б.Б, шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л-И ХХК-ийг төлөөлөн Г.О нар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Я.Аын хууль бус эзэмшлээс ... сумын .. баг, ... хороолол, ... байрны ... тоот ... м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА